
хэдэн өдрийн өмнөх тэр орой… Далай унтаж буй бүсгүйг ажиглан зогсоно.Хэдий утсан дээрээ түүндээ хэлэх хамаг л үгсээ үлдээсэн боловч гарах гэхээр…ингээд л түүнээсээ холдчихно гэхээр…одоо
явчихвал дахиж хэзээ ч уулзахгүй гэж бодохоор л…үнэхээр сэтгэл нь хорогдоод явж чадахгүй байлаа.Үүлэнгоогоо эцсийн удаа харж буй болохоор яг одоо өнгөрч буй цаг хугацаа секунд доль бүр одоо түүний
хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл болон хувирчээ. Далай орон дээр унтаж бүсгүйн хажууд өвдөглөн суулаа.Үнэгчлэн унтаж буй бүсгүй Далайд урьд өмнөхөөсөө ч илүү…бүр яг л анх удаа харж байгаа юм
шиг л дэндүү үзэсгэлэн төгс харагдаж байлаа.Тийм Далай бүсгүйн сэвлэгэнд нь хүрч зүгээр л илбэхийг хүсэн орон дээр сул асгарах үс рүү нь гараа ойртуулахыг хүссэн ч чадсангүй.Бүсгүйг сэрээчих вий гэж айжээ.Гэхдээ бас харцаа ч салгаж чадсангүй.Үнэндээ л ховсдуулах шиг
л…ховсдуулчихаад яаж ч чадахгүй байгаа юм шиг…эрүүл оюун ухаан нь самууран хаа ч юм хийсэн одох шиг л… Гэхдээ түрүүн өөрийгөө Хорлоо гэж танилцуулсан Үүлэнгоогийн ээжийн хэлсэн үгс ахин санаанд нь оров. “Тиймээ ойлгомжтой…энэ бол эрх мэдэл хөрөнгө
мөнгөний хүч чадал залуу минь…хүчтэй нь бүхнийг авч хүчгүй нь бүхнээ алдаж зовох тавьлантай.Энэ бол амьдралын хууль зоригт эр минь…эрх байхгүй гэнээ…чи ч хөгжилтэй залуу юмаа.Эсвэл угаасаа ийм тэнэг юмуу…яахав ойлгохгүй бол чамд хэлээд өгье…энэ бүхний
учир шалтгааныг ойлгох дэндүү амархан…юу гэхээр…ердөө би л хүссэн хэрэг тэгээд л болоо…миний хүслээр л чиний хувь тавьлан шийдэгдэх болно.Яахав зогсоох гээд үз л дээ чи бас Үүлэнгоо хоёр л илүү зовно биз…тэгэхээр…хэрвээ миний хүмүүс хүрч ирээд Үүлэнгоогийн нүдэн дээр чамайг авч явбал түүнд насан туршдаа тэр аймшигт мөч санагдаж бүр зүүднээс нь ч салахгүй байх.Харин чи зүгээр л олон үг дуугаралгүй томоотой гараад явбал түүнд хэцүү байх ч гэсэн та хоёрын сүүлчийн удаа өнгөрөөсөн жаргалтай мөчийг үргэлж дурсан санах болно.Харин тайлбарын тухайд би аргалья…чамд өөр сонголт байхгүй.Чи дэлхийн хаа ч байсан миний гараас бас хариуцлагаас хэзээ ч мултрахгүй.Миний охинд хэр хайртайг чинь мэдэж байна.Тийм болохоор хоёрдугаар сонголтыг чамд санал болгож байна.” –
Тиймээ…би…бид хоёрын хамгийн сүүлчийн дурсамж аз жаргалаар дүүрэн байгаасай гэж хүсч байна…гээд Далай шийдэмгийгээр өндийлөө.Тэгээд бүсгүйд хүрэлгүйгээр зулайг нь зөөлхөн үнэрлээд дээш босон буудлын өрөөний гарах хаалганы урд ирээд эргэж харав. -Баяртай…надад энэ өдрийг өгсөнд надад хайртай байсанд баярлалаа… Далай гадаа гарлаа.Эргэн тойронг харанхуй бүрхэн авсан ч өдөр шиг гэрэлтэй дээрээс нь засмал замаар давхилдах машинууд бас зөрөлдөн өнгөрөх хүмүүс их хотын амьдрал ид өрнөн буйг харуулна.Далай нэг такси зогсоогоод дотор нь суугаад жолоочид нь гэрийнхээ хаягыг зааж өглөө.Машин ч хөдлөв.Гэхдээ Далай буудлыг далд орон ортол бас харцаа салгаж чадсангүй.Бас нулимсаа ч барьж дийлсэнгүй.Гэхдээ бас асгартал ч уйлсангүй.Харин зүгээр л өнчин ганц нулимс хацар даган урсаж байна.Буудал ч далд орлоо. -Баяртай хайрт минь…үүрд баяртай… гэж шивнээд Далай гэр рүүгээ очих хүртэлээ аль болох юм бодохгүй байхыг хичээлээ.Гэхдээ бас л чадсангүй.Нүдэнд нь өөрийн эрхгүй унтаж буй бүсгүйн төрх харагдсаар л байлаа.Бас сэрээд утсан дээрээ үлдээсэн бичлэгийг нь сонсоод хэрхэн цурхиран уйлж буй нь яг л дэргэд нь байгаа юм шиг үзэгдсээр л…Тэгээд нэг л мэдэхэд гэрийнхээ үүдэнд ирлээ.Далай таксинаас буугаад амьдардаг өрөөнийхөө цонх руу харав.Асаалттай байна.Далай тэнд зогссоор л байв.Хөдлье гэсэн ч хөл хөшчихсөн юм шиг хөдөлж өгсөнгүй.Тэгээд тэр хүчээр инээмсэглэн: -Хмммм…урьд нь гэр рүүгээ орохдоо хэзээ ч ингэтлээ айж байсангүй шүү… гэж амандаа үглэв.Тийм Далай үнэхээр айж байлаа.
Гэсэн ч байрныхаа орцоор орохдоо огтхон ч эргэлзсэнгүй.Тэгээд лифтэнд суун дээш өгсөөд амьдардаг байрныхаа давхарт ирж зогсоод лифтнээс буулаа.Тэгээд хартал яг гэрийнх нь хаалганы үүдэн дээр хоёр хар хослолтой том биетэй хүмүүс зогсож байв.Тэд Далайг олоод харчихлаа.Тэгээд хэсэг ширтэн байсанаа түүн дээр дөхөж ирэв.Тэгтэл тэр хоёрын нэг нь их л эелдэг өнгөөр: -Өө та ашгүй амжиж ирлээ шүү.Бид тавхан минутын дараа хөдлөх гэж байлаа. Тэгтэл нөгөөдөх нь: -Тийм шүү…залуу минь…чи ч эр хүн юмаа…за орцгооё… гэснээ эргээд явцгаалаа.Далай ч шүлсээ нэг гүдхийтэл залгисанаа тэднийг даган гэр рүүгээ орлоо.Тэднийг яг орж ирэх үед Далайгийн зөөлөн сандал дээр нь өөрөөс нь хамаагүй эгч юм шиг байвч үзэсгэлэнгоо залуу нас нь харих яагаа ч үгүй нэгэн эмэгтэй сууж байлаа.Түүний хоёр талд мөн л хоёр шкап шиг биетэй хар хослол өмссөн залуус зогсоно.Хорлоо залуугийн гэрт өөрийн дөрвөн хамгаалагчаа дагуулан иржээ.Далай түүнийг хараад нэгэнт л хувь тавилантайгаа эвлэрэв.Яагаад гэвэл эмэгтэйн харц дэндүү өршөөлгүй хүйтэн саарал юм.Гэхдээ бас Далай үүнийг хараад яагаад ч юм юунаас ч айхаа больчихлоо.Тэгээд нэг сандал аваад түүний өөдөөс харан суув.Хорлоо түрүүлж ам нээлээ. -Хөөөх чи зурган дээрхээсээ ч дажгүй залуу юм гээч…арван жилийн өмнөхөөс үнэхээр өөрчилөгдсөн байна шүү… Гэхэд
Далай хариуд нь хэнэг ч үгүй инээмсэглэн: -Хэхэ…Үүлэнгоо таныг ямар ч сэтгэлийн хөдлөлгүй ярьдаг гэсэн…тэр минь үнэн хэлжээ…та яг л робот шиг эсхүл нэг тийм үхдэл шиг ярьдаг юм байна… Гэхэд түүнийг ингэж хэлнэ чинээ санаагүй Хорлоо гайхан нүдээ бүлтэлзүүллээ.Түүний энэ байдал нь өөрийн эрхгүй Үүлэнгоог санагдууламаар юм.Харин хоёр талд байсан хамгаалагчийн нэг нь: -Чи муу эзэгтэйн өөдөөс юу гэнээ… хэмээн Далай руу дөхөхөд Хорлоо гараараа занган болиуллаа.Тэгсэнээ гэнэт писхийтэл инээд алдав.”Хөөх түүний ингэж инээд алдах нь хүртэл Үүлэнгоотой ижилхэн юмаа.”…гэж бодоод шууд л бодолоо хэлчихлээ. -Хөөөх…та ч үнэхээр яахын аргагүй Үүлэнгоотой ээж мөн бололтой… Түүний энэ тэнэг асуултанд хэдэн арван жилийн турш нэг ч удаа инээгээгүй цэвдэг сэтгэлт Хорлоо өөрийн эрхгүй инээд алдлаа. -Хахахаха…яаж байна…? -Үгүй яахав…таны хийж байгаа үйлдэл байж байгаа байдал чинь Үүлэнгоог минь өөрийн эрхгүй санагдуулж байна…бас та одоо хүртэл үзэсгэлэнгоо хэвээрээ байна шүү…яг л түүнтэй минь ижилхэн…би таныг огтхон ч ийм гэж бодоогүй… Гэхэд Хорлоо улам бүр инээд алдан хөхөрч: -Хахаххахаха…чи намайг тэгээд юу гэж боддог байсан юм дээ… –
Хахахаха…та сонсох юм бол уурлах байхаа…би удахгүй үхэх гэж байгаа ч гэсэн хэдэн минут ч гэсэн амьд баймаар л байна шүү дээ… Гэхэд Хорлоо бүр ч чангаар хөхөрч гарлаа. -Гэхдээ таны инээж байгаа хоолой бас хөхөрөлт хүртэл түүнтэй минь дэндүү адилхан юм… -Хахаххахаха…чи тэнэг юмуу? Ээж нь юм чинь адилхан байхгүй гээд яах юм… -Хахахахахахаха…тийм ч юмуу? Тэр хоёрын ийн инээд ханиад болон ярьж байхыг харж буй хамгаалагчид мэл гайхан бие биенрүүгээ ширтэцгээлээ.Тэд Хорлоод өдий арав хорин жил зүтгэхдээ нэг ч удаа ингэж хөхөрөн инээж байхыг нь битгий хэл ядаж мушийж байхыг нь ч хараагүй. “Бас энэ залуу ч гэсэн тун удахгүй алуулах гэж байгаа хэрнээ өөрийг нь алах гэж байгаа алуурчины өөдөөс ийм тэнэг наргиа хийгээд элгээ хөштөл инээж л байдаг.Энэ залуу лав л яавч эрүүл биш…ер нь энэ залууд эзэгтэй өөрийг нь барьж аван алах гэж байгаагаа өөрөө анхааруулсаар байтал яг хэлсэнээр нь хүрээд ирэх үед л галзуу гэдгийг нь ойлгох хэрэгтэй байсан юм.Ер нь ямар л эрүүл хүн түүн шиг үхэл рүүгээ өөрөө ирчихээп хэдхэн цагийн дараа үхэх гэж байгаа хэрнээ ингэж тэнэг юм шиг инээж хөхөрөхөв дээ.Ямартай ч иймэрхүү галзуу новшнууд юу ч хийж мэднэ.Тийм болохоор сайн харж байх хэрэгтэй.”.. гэж элдэв зүйлсийг толгойдоо эргэлдүүлэн
Далайг тун чиг анхааралтай харцгаана. -Хэхэхэхээ…би чамайг буудчихгүй дээ санаа зоволтгүй юу гэж боддог байсанаа хэл хэл… гэж Хорлоо элгээ хөштөл инээн байх зуураа хэллээ. -Хэхэхэхэ…би байна штээ…таныг…хачин үзлийн царайтай…шар шүдтэй тэгээд балиар тарган,муухай цэхэр нүдтэй 60 эсвэл бүр 70 гарчихсан ч байж магадгүй хөгшин авгай гэж бодож байсан штээ…хахахахахахаах… гээд Далай дахиад л элгээ хөштөл инээж гарлаа.Хорлоод ч гэсэн Далайгийн хэлсэн үг үнэхээр хөгжилтэй санагдсан бололтой өөрөөс нь ч илүү тас тас хөхөрлөө.Бүр хэсэг хугацаанд тэр хоёрын хэн хэн нь ямар ч завсар авалгүй нулимсаа гартал инээлээ.Тэгж тэгж нэг юм Хорлоо түрүүлж ам нээв. -Чи яаж бодохоороо намайг тэгж төсөөлдөг байна аа… -Үүлэнгоогоос таны тухай бие зарайлгам аймшигийн түүх сонсоод тэгээд л таныг нэг тиймэрхүү царайтай байх болов уу гэж төсөөлсийн… -Хахахахахахаахха…бие зарайлгам байхдаа яахав дээ…чи ч үнэхээр тэнэг амьтан юм даа…хахахаха…бас…бас намайг яагаад тийм хөгшин гэж бодсын… -Өөө тэр чинь их амархан штээ…одоо
Үүлэнгоо энэ жил яг 30-тай…тэгэхээр та дор хаяж л 60-тай болж таараад байсын… -Хахахахаахах…шал балай юмаа…яахаараа ийм тэнэг юм бодож олдог байна..аа -Үгүй яахав дээ…тань шиг шуналын тулам болсон эмэгтэй хэзээ ч эрт хүүхэд төрүүлэхгүй гэж бодсын… -Хахаха…чи нээрээ үнэхээр тэнэг юмуу…эсвэл албаар ийм тэнэг юм яриад байгаа юмуу…хахахахаахахаахах…тэгээд би чамд одоо хэдтэй юм шиг харагдаж байна даа… -Мэдэхгүй ээ…та одоо бол дөнгөж 40-н нас гарч яваа үзэсгэлэнт бүсгүй шиг харагдаж байна.Гэхдээ тань шиг үзэсгэлэнтэй бүсгүйг шууд гаднаас нь хараад хэдэн настайг чинь таахын аргагүй шүү дээ. -Юу?…яагаад…? -Яагаад гэвэл тань шиг үзэсгэлэнтэй бүсгүй хэзээ ч хөгширдөггүй юм… Гэхэд Хорлоо инээхээ болилоо.Харин эсрэгээрээ жаахан гайхсан ч юм шиг царайтай болоод явчихав.Тэгсэнээ намуухан дуугаар: -Чи намайг Үүлэнгоог хэдтэйдээ төрүүлсэн гэж бодож байна…гэж асуув. -Мэдэхгүй…наадахыг чинь та өөрөө л хэлэхгүй бол миний хувьд таахын арга байхгүй… -За яахав хэлье л даа…

би Үүлэнгоог 15-н настай байхдаа төрүүлсэн. Энэ удаа Далайгийн мэл гайхах ээлж ирлээ.Харин Хорлоо түүний царайг хараад дахиад л тэсэлгүй писхийтэл инээд алдаж орхив. -Хахахахахахахха…ямар тэнэг царай гаргадаг юм бэ?…хахахаха…шал тэнэгийн хахахаха… -Хөөөх та үнэхээр үнэн хэлж байгаа гэж үү? -Тиймээ үнэн…бас нөхөртэйгээ ч гэсэн 15-н настайдаа гэрлэсэн. -Хөөөх…гэхдээ би нэг зүйлийг ойлгох шиг боллоо -Юуг тэр вэ? -Та ч гэсэн охин шигээ хүчээр гэрлэсэн юм байна…тийм үү? Гэхэд Хорлоогийн царай хачин болоод ирлээ.Гэхдээ ууртай биш харин гунигтай…Далай үргэлжлүүлэн: -Тийм юм шиг…байна…тэгэхээр та Үүлэнгоог яг өөрийн явсан замаар явуулахыг хүссэн байна тийм үү?…гэж хэллээ. Хорлоо дуугарсангүй. -Угаасаа Үүлэнгоо аль хэдийн таны явсан замын талыг нь туулчихсан.Танд ингэх ямар хэрэг байгаа юм бэ?…та бол эх хүн шүү дээ.Эх хүн охиндоо зөвхөн жаргалыг л хүсэх ёстой.Тэгэхээр та сонсохгүй байж магадгүй ч би таньд нэг үг хэлмээр байна.
Гэхэд Хорлоо сая л нэг юм эргээд нөгөөх л ямар ч нүүрний хувиралгүй аймшигтай хүйтэн төрхөндөө эргэн орлоо.Тэгээд нөгөөх л юу ч өгүүлээгүй саарал өнгөөр: -Хэл хэл…гэлээ. -Хммм…тэгвэл шууд хэлье…та…Үүлэнгоог явуулчих…тэр таны хажууд бас Баяраагийн хажууд хэтэрхий удаан байсан шүү дээ.Одоо хангалттай…би таниас яг одоо нэг юм асуумаар байна…та…охиндоо хайртай юу?надад хэлээч та охиндоо хайртай юу? Хорлоо юу ч дуугарсангүй.Нөгөөх л хөшөө шиг эсхүл үхдэл шиг байсан хэвээр… -Ойлголоо та хайртай юм байна…нүд чинь хэлж өгч байна шүү дээ.Би нүднээс унших аргыг Үүлэнгоогоос жоохон суралцсан юм л даа.Тийм учраас л би үүнийг сайн мэдэж байна.Та Үүлэнгоод хайртай…тэгэхээр түүнийг зүгээр л явуулчих… -Хэнтэй? -Үгүй яахав…хэнтэй ч байсан яахав…жишээлбэл надтай ч юмуу -Хмммм…одоо л нэг юм үнэн төрхөө харуулж байх шив… -Тиймээ тэгж байна…би Үүлэнгоод хайртай.Би үхэхийг хүсэхгүй байна.Би түүнтэйгээ насан туршид сайхан амьдармаар байна.Би Үүлэнгоог л аз жаргалтай байгаасай гэж хүсч байна -Тэгвэл яах гэж наашаа ирсэн юм? –
Та л чинь л өөрөө нэг бол Үүлэнгоогийн сэтгэлд насан туршийн шар ус хуруулах үхэн үхтэл хар дарсан зүүднээсээ салахгүйгээр байлгах тийм аймшигтай дүр зураг Үүлэнгоод харуулчихаад үхэх…эсвэл түүнд үхсэн гэдгээ мэдэгдэхгүйгээр үхэх…сонголт л үлдээсэн штээ… -Юу би чамд өөр сонголт үлдээсэн шүү дээ…гэхэд Далай юу болоогүй юм шиг инээмсэглэсэнээ эргээд нухацтай болон хувираад: -Зугтах уу?…гэж асуулаа. -Тиймээ зугтах…чи Үүлэнгоог аваад зугтаж болох байсан. -Тиймээ…магадгүй тэгэх сонголт байсан байх…гэхдээ энэ надад огтхон ч хэрэггүй… -Яагаад? -Яагаад гэвэл…энэ зүгээр л түүний минь зовлонг уртасгах болно.Тэглээ ч би Үүлэнгоог биш…харин Үүлэнгоо намайг авж зугтах байх…би чинь одоог хүртэл юу ч хийж чадахгүй арчаагүй амьтан шүү дээ.Харин тэр минь ухаантай бас хүчтэй тийм болохоор…миний амь насны төлөө өөрийгөө ч хайрлалгүй таны өөдөөс тулалдах болно.Гэхдээ тэр минь хэдий хүчтэй ч таны хажууд бол дэндүү сул дорой…тэр хэзээ нэгэн цагт ялагдана.Үгүй ээ нэг их удалгүй ялагдана.
Тэгээд азгүй бол би түүнийхээ нүдэнд дээр ч алуулж мэднэ.Тэгэхээр эхний сонголтыг хийсэнээс ямар ч ялгаагүй болчихно шүү дээ. -Хэхэхэ…айхтар л хайр юм…зоригт эр минь…тэгвэл би чамаас хоёр асуулт асууя…эхнийх нь…чи Үүлэнгоог чиний төлөө тэгж их шаналж бас тэгж их тэмцэнэ гэдэгт бас үхчихээр чинь тэгж их гашуудана гэж яаж мэдэж байгаа юм?…тэр худлаа хэлж байгаа ч юм билүү…эсвэл түүний тийм их хайр гэж бодож байсан нь үнэндээ дэндүү өчүүхэн жаахан сэтгэл хөдлөл төдийхөнн юм байсан ч юм билүү?…чи яаж мэдэж байгаа юм бэ?… Гэхэд Далай яг л түрүүнийх шигээ юу ч болоогүй юм шиг инээмсэглэлээ. -Хммм…хариулт их амархан шүү дээ… -Хмхм…тэгээд хэлэлдээ… -Хариулт ердөө л түүний нүд…тэгээд л болоо ердөө л та ч би ч түүний нүд рүү харахад л хангалттай -Юу…наадахыгаа тайлбарла даа -Юу гэхээр…ямар нэг хүнийг эр ч бай бүсгүй хүн ч бай…өөрт чинь хэр их хайртай вэ? гэдгийг мэдэх дэндүү амархан…ердөө л түүний нүд хар…тэгээд л болоо…таньд үнэхээр л хайртай бол тэр хүний чинь харц үнэхээр ямар гайхалтай гэрэлтэн гийдэг гээч…яг л нар шиг…таньд хайртай тэр хүний чинь харц таныг яг л нар шиг гэрэлтүүлж бас халуун илчээрээ төөнөдөг…Үүлэнгоогийн минь над руу харж байгаа харцыг та харсан ч болоосой…би өнөөдөрийн турш түүнийхээ үзэсгэлэнт нүднээс зөвхөн нарыг л олж харсан…ойлгож байна уу? би түүнийхээ харцнаас зөвхөн нарыг л олж харсан…
Үнэндээ Хорлоо Далайгийн харцнаас ч гэсэн нарыг олж хараад цочих шиг боллоо.Далай ердөө Үүлэнгоог төсөөлөн бодож байхдаа л ийм их хайрыг мэдэрч байгааг хараад Хорлоо яг юутай тулсан гэдгээ жинхэнэ утгаар нь мэдрэх шиг болж…Далайгийн хэлсэн үгс бүгд үнэн байсан гэдгийг шууд л ойлгон яагаад ч юм чичрэх шиг боллоо.Магадгүй энэ их хайрын өмнө өөрийгөө дэндүү өчүүхэнээр мэдэрсэн биз… -Заза…тийм байдаг юм байж…тэгвэл дараагийн асуулт…чи яагаад намайг өөрийг чинь ална гэдэгт ийм итгэлтэй байгаа юм… -Мэдэхгүй ээ…үнэнийг хэлэхэд яг одоо би өөрийгөө амьд үлдчихэж ч магадгүй гэж бодож байна. -Юу? Яагаад…? -Яагаад гэвэл…зугтсан бол эсвэл ирээгүй байсан бол би таны уурыг хүргэж жинхэнээсээ алуулах байсан биз…яагаад гэвэл тань шиг хүмүүс…ямар ч сэтгэлийн хөдлөлгүй өрөвдөх сэтгэлгүй бас хэтэрхий хүчирхэг хүмүүс…ийм зүйл дээр худлаа хэлэхгүй шүү дээ.Та худлаа хэлж яана гэж?Үгүй ер нь худлаа хэлсэн байлаа гэхэд…надад таньтай ингэж уулзаж ярилцаж чадахаараа ятгахаас өөр ямар сонголт байгаа гэж…амьд үлдвэл та бид хоёрыг тайван орхисон гэсэн үг…
харин үхчихвэл…тэр минь намайг одоо гадаадад байгаа хамаатных руугаа явсан гэж бодож байгаа…мэдээж намайг өөрийг нь орхиод явсан гэж бодвол тэр минь шаналах ч гэсэн…ядаж намайг үхэж байхыг эсвэл цогцосыг минь харсанаас л хамаагүй дээр шүү дээ. -Тэгэхээр энэ л чиний үхэл рүүгээ өөрийгөө ямар ч эргэлзээгүйгээр авчирсан шалтгаан болж таарах нь ээ… -Тийм л юм шиг байна. -Хэхэ…хмммм…чи үнэхээр дүүрчихсэн тэнэг амьтан бололтой…чи буруу бодож байна.Миний чамайг алах гэж байгаа шалтгаан бол чамайг биш Үүлэнгоог шийтгэхийн тулд шүү дээ…би чамайг яг одоо алчихаад тэгээд цогцосыг нь түүнд харуулах болно. -За яахав тийм байж…тэгвэл ядаж л үхэж байхыг минь харахгүй… -Үгүй ээ…би чамайг яг Үүлэнгоогийн дэргэд алах болно.Ингэж байж л түүнд сургамж болно штээ… -Тэгвэл би яг одоо амиа хорлолоо. -Хммммм…ямар ядаргаатай новш вэ?…

чи ер нь ингэхэд яагаад нэг ч удаа өөрийнхөө тухай бодохгүй байгаа юм…чи түүнд өөрийнхөө үхлийг л харуулахгүйн тулд амиа хорлоно гэж үү? -Тиймээ… -Яагаад? -Яагаад гэвэл би Үүлэнгоод хайртай…өөр ямар ч тайлбар хэлж мэдэхгүй нь…зүгээр л би түүнд хайртай… -За яахав…хайрыг чинь харж л байя… Гээд Хорлоо Далайгийн ард байсан хамгаалагч руу дохиход тэр ганц л цохиод залууг ухаан алдуулчихлаа. -Заза одоо Үүлэнгоог дуудах л үлдлээ.Цагдаа дагуулж ирвэл энэ нөхрийг ална гэж хэлээрэй.Угаасаа намайг бариуллаа гэхэд хэдхэн цагийн дараа эргээд суллагдана гэдгийг тэр мэдэж байгаа… -Ойлголоо хатагтай…