
Хэдэн өдрийн өмнө өнөөх үдэшлэг дээр… Далай Тулгаа хоёр цайны газраас гараад үдэшлэг дээр ирлээ.Тэд хоцорчээ.Хүмүүс аль хэдийн цуглаад үдэшлэгээ эхлүүлсэн байлаа.Гэсэн ч мань хоёр тэд нартай
нэгдэж уухдаа ууж бүжиглэхдээ бүжиглэн ёстой л нэг наргих шиг болж байлаа.Үдэшлэг “Цэнхэр Тэнгэр” буюу BLUE SKY манайханы нэрлэж заншсанаар “заазууран барилга”-д болж байсан бөгөөд
хамгийн тансаг бас үнэтэй архи дарс,идээ ундаагаар бялхсан…орчин бас хөгжим ч төгс ёстой тасархай хүлээн авалт болж байлаа.Хаагуураа тасархай гэдгийг нь мэдэхгүй л дээ…гэхдээ л ёстой тасархай хүлээн
авалт болж байсан юм.Мэдээж ойрын үед Далай Тулга хоёр ийм тасархай хүлээн авалт үдэшлэг дээр очоогүй болохоор хэн хэнийх нь цөс нь хөөрч ёстой шавиагаа ханатал бүжиглэж байлаа.Хаяа ч гэсэн
бас ингэж шавиагаа ханатал бүжиглэж наргиж цэнгэх та нарт ч гэсэн таалагддаг байхаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд үдэшлэг эхлээд нэг…үгүй ээ…бараг хоёр цаг өнгөрч Далай ёстой л эд халж
байлаа.Бүжиглэхийг ч нэг үзүүлж өгч байна.Далай хэдийгээр хэтэрхий даруухан бараг ноомойдуу ч гэж хэлж болохоор нэгэн ч гэсэн өнгөрсөн арван жилийн тжрш бүхий л хүчээрээ хичээж чардайрсаар үнэхээр сайхан бие хаа царай зүстэй болж чадсан учир байгууллагын хүүхнүүд нөхөртэй нөхөргүй түүнд сээтэн хаядаг.Бүр энэ үдэшлэг дээр ч гэсэн түүн дээр ээлж дараалан ирцгээж бараг булаацалдах шахуу байсан юм.Энэ нь түүнд үнэхээр таалагдаж байлаа.Үгүй ер нь ямар ч эр хүн тийм олон хөөрхөн бүсгүйчүүд өөртэй секс хийхийг хүсч байхад сайхан санагдана шүү дээ. Тэгтэл нэг хараал идсэн юм боллоо.Юу гэхээр Далай…Үүлэнгоо болон Баяраа хоёрыг орж ирэхийг харчихав.
Яагаад ч юм тэд Далайгийн нүдэнд бие биедээ наалдчих шахан тэврэлдэн эрхлэлдэж тун чиг аз жаргалтайгаар явах шиг л харагдаж дотор нь харанхуйлаад ирлээ.Бас нэг зүйлийг хэлэхэд ямар ч эр хүн урьд хайртай байсан одоо ч хайртай хэвээр байгаа тэр л бүсгүйгээ өөр хэн нэгэнтэй хайр аз жаргалаар дүүрэн явахыг хараад баярладаггүй юм шүү.Та нарын зарим нэг нь үүнийг ойлгож л байгаа байх… Тэгээд Далай тэр хоёрыг орж ирсэнээс нь хойш нэг ч удаа харцаа салгасангүй.Тэр үнэндээ л харахгүй байж чадахгүй байлаа.Үүлэнгоог харахаар л урьд нь түүний өөдөөс харан инээмсэглэж бас цугтаа байж юу ч бодож саналгүй урдах хойдохоо ч бодолхгүй эрх чөлөө дүүрэн дураараа хөгжилддөг байсан тэр л сайхан дурсамжууд санаанд нь орж бас нөгөө тэр оройн өөрт нь хэлсэн үгс ч гэсэн чихэнд нь сонсогдох шиг болж одоо ингээд хэнэг ч үгүй дэргэд нь тэгээд бүр тэр Баяраатайгаа цуг аз жаргалтайгаар тэврэлдэн явж буй болохоор л ёстой нэг дотор нь шатах шиг л болж байлаа.Сүүлдээ Далай тэссэнгүй…Өөрийгөө согтоохоор шийджээ.Тэгээд хамгийн их үлдсэн байсанаар нь цагаан дарсыг ёстой хундага хундагаар нь ууж эхэлсэн.Ер нь эр хүний толгойд хамгийн түрүүнд ийм л санаа орж ирдэг.
Ямар нэгэн новшийн юм болох бүрт ялангуяа хайр сэтгэлийн асуудалд орох бүрт эрчүүд бид энэ аргыг ашигладаг.Зүгээр л…сэтгэл доторх бачууралаа жаахан ч атугай нимгэлж эсхүл бүр хурдхан шиг тасраад энэ мэдрэмжээсээ салахын түүс болдог.Далайгийн толгойнд ч гэсэн хамгийн түрүүнд тийм бодол орж ирсэн.Яагаад гэвэл үнэхээр л Үүлэнгоог өөрт тийм үг хэлчихээд өөр хэн нэгнийг хайрлаж тэврүүлэн үнсүүлж хайрлуулж байна гэхээс л бүр гол нь харлаад байж суухын аргагүй байлаа. Далай тасралтгүй уусаар архи нь толгойд гарч эхэлжээ.Нүд нь бүрэлзэж толгой нь хүндэрээд хөл нь жигтэйхэн хөнгөрөөд ирлээ.Тийм болохоор бүжиглэхээ болиод хамгийн түрүүнд тааралдсан хоосон ширээн дээр суулаа.Сандал дээр ч биш бүр яг ширээн дээр суух бөгөөд гартаа бас нэг шил дарс барьчихсан байв. “Хмммм…новш гэж би ч үнэхээр тэнэг амьтан юм даа.Энд ийм зүйл харна гэдгээ мэдэхийн дээдээр мэдэж байсан байж ирж л байдаг…бас тэгээд одоо хүртэл Үүлэнгоог хараад зүрх хөндүүрлэн өвддөг хэвээр л…яагаад…яагаад энэ хараал идсэн мэдрэмж одоог хүртэл зүгээр болохгүй байгаа юм болоо…ойлгохгүй нь…бүхэл бүтэн арван жил өнгөрчихөөд байхад шүү” -Намайг хараал идээсэй… гэж Далай уурандаа амандаа хараагаад гартаа байсан шилтэй дарсаа хөнтөрөхөөр зэхэн ам руугаа ойртууллаа.
Тэгтэл хажуунаас нь нэг гар орж ирэн түүний гарыг барин уухыг нь болиуллаа.Тэгээд дараа нь: -Одоо болсон юм биш үү?… гэх эмэгтэй хүний хоолой сонсогдов.Далай хажуу тийшээ ч харсангүй гараа угз татан аваад: -Чамд хамаагүй тонилж үз… гэж ууртай хэлээд дахиад л шилтэй архиа ам руугаа тонгойлгов.Тэгтэл дахиад л өнөөх гар орж ирээд уухыг нь болиуллаа. -Чамд энэ хэрэггүй ээ…Далай…чи хэзийдээ ийм аймар уудаг болчихов…арван жилийн өмнө л лав гайгүй л байсандаа… гэхэд Далай цочин хажуу тийш харвал Үүлэнгоо түүний хажууд мөн л ширээн дээр сууж байлаа.Далай түүнтэй аль гурван сарын өмнө энд ирсэнээс л хойш харьцаж байгаа албаны хүйтэн өнгөөр: -Өө дарга…уучлаарай тав тухыг чинь алдуулсан бол… Гэж хэлээд эргэж хараад цааш явах гэтэл Үүлэнгоо гэнэт түүний гарнаас бариад авав.Далай эргэж хараад өөдөөс нь яг л тэртээх арван жилийн өмнөх гэнэн томоогүй сайхан сэтгэлтэй охин байсан Далайгийн чин зүрхний цор ганц найз нь байсан тэр л үеийнх шигээ тун чиг хөөрхөн инээмсэглэн зогсох Үүлэнгоог хараад юу гэж хэлэхээ ч мэдэхгүй таг хөшчихөв.Далай энэ царайг харалгүй дэндүү уджээ.Өнгөрсөн гурван сарын хугацаанд
Үүлэнгоо бүсгүй ч гэсэн түүн рүү зүгээр дарга нь ажилтан руугаа хардаг шиг хүйтэн харцаар хардаг байсан.Гэтэл энэ удаа яг л тэр үеийнх шигээ үзэсгэлэн төгс сайхан инээмсэглэлээрэй өөр рүү нь инээмсэглэж байна.Яг энэ л инээмсэглэл бүхий л хорсол гунигийг нь хэдхэн секундын дотор л салхи шиг хийсгэчихлээ.Магад энийг л хайр гэдэг байх… Яг энэ үед…бүр яг энэ л үеийг тааруулсан юм шиг баярцэнгэлийн “Хайрын дуу” эгшиглэж эхэллээ.Угаасаа ч Үүлэнгоо түүнтэй бүжиглэхийн тулд DJ-д захиалга өгсөн байлаа.Яагаад гэвэл бүсгүй яг энэ мөчид түүнд хайртай гэдгээ хэлчихээд эцсийн Далайгаа үнсчихээд үхьё гэж бодож байсан юм.Бүсгүй түүн рүү инээмсэглэн харж харж байсанаа: -Бүжиглэх үү?… гэж асуулаа.Тэгээд хариу ч хүлээлгүй Далайг гарнаас нь хөтлөн чирсээр бүжигийн талбайн яг голд нь аваачлаа.Далай бас л бүсгүйн юу хийгээд байгааг ч ойлголгүй гайхан мэлрэсээр л…Харин бүсгүй зөөлхөн хоёр гараараа Далайгийн хоёр гарыг бэлхүүсэн дээрээ аваачилаа.Тэгээд хүзүүгээр нь тэврэн хөгжимийн аялгуунд аажмаар найгаж эхэллээ.Далай ч дагаад найгаж эхлэв.Хажууд нь бас эргэн тойронд буй хүмүүс эр эмгүй тэр хоёрыг гайхан ширтэн жиг жуг гэлцэнэ.Гэхдээ тэр хоёрт тэдний яах огтхон ч хамаагүй байлаа…тэд зөвхөн бие биерүүгээ ширтсээр л…хайр дүүрэн гэрэлтэх харцаар… Харин энэ үед Далайгийн уусан архи толгойд нь гарч Үүлэнгоо бүсгүйд сэтгэлд байгаа бүхий л үгсээ уудлах хэмжээний зориг орсон болохоор хамгийн түрүүнд яриа эхлүүллээ. -Чи бид хоёрыг ингэж байхыг харвал нөхөр чинь уурлах юм биш үү… Бүсгүй инээмсэглэн: –
Тиймээ уурлах байх…тэр их хартай л даа. -Тэгвэл яагаад ийм зүйл хийж байгаа юм.Бас наад харцаа тайлбарлаадах…чамайг ямар нэгэн зөв тайлбар хэлэхгүй буруугаар ойлгох нь байна. Энэ удаа бүсгүйн харц гайхширалаар солигдолоо.Үүлэнгоо Далайг ингэж хэлнэ чинээ санаагүй юм.Бүсгүйн дотор найдварын оч гэрэлтэж эхэллээ.Одоо энэ бяцхан очыг дүрэлзэн асах гал болтол нь өрдөж орхих хэдхэн үг бүсгүйд хэрэгтэй.Бүсгүй ч цааш лавшируулан Далайгаас тэр хэдхэн үгийг сонсохыг хүсэв.Тэгсэнээ инээмсэглэн: -Хэхэ..Тэгээд чи яаж буруугаар ойлгох юм дээ…гэж асуулаа. -Харин ээ…яагаад ч юм надад…би чиний хувьд ямар нэгэн сэтгэгдэл төрүүлдэг байх…гэсэн бодол орж ирээд байна. -Хөөөх…тэгээд чи энийгээ буруугаар ойлгосон гэж бодож байна уу? -Тиймээ…арван жилийн өмнө хэлсэн үгсийг чинь…санахаар оюун ухаан минь “чи яг одоо буруугаар ойлгоод байна.Чиний харж байгаа бүхэн чинь бодож байгаа бодол сэтгэлд байгаа найдвар чинь шал худал зүйл” гэж хэлээд байна -Хөөөх тиймүү…харин зүрх чинь юу гэж байх юм дээ -Хэхэ…энэ цээжиндэх мах надад…”чамд одоо ч хүртэл боломж байгаа юм биш үү”…гэж хэлээд байна.Гэхдээ энэ мах бишээ…зүрх минь дэндүү хүчтэй юм… Гээд Далай шууд бүсгүйг тэврээд авлаа.Яг энэ үед бүгд тэр хоёрыг харан алмайрч танхим тэр чигтээ чимээгүй болчихов.Одоо тэр хоёрын эргэн тойрон дүүрэн хэдэн арван нүд тэднийг ширтэцгээж байна.Бүсгүй ингэнэ чинээ санаагүй учир Далайг түлхэх гэсэн боловч хөдөлгөж ч чадсангүй.Харин ч бүр улам чанга тэвэрлээ. –

Чи чинь яаж байна аа.Жинхэнээсээ ажилаасаа халагдчихвал яахын…гэж бүсгүйг туршин асуувал -Хэхэ…би тийм зүйлийн тухай бодож байсан бол чамтай ядаж бүжиглэхчгүй байсан юм…бас…бас би чамайг маш их санасан.Чиний надад хайртай байх үгүй нь хамаагүй.Яг энэ мөчийн төлөө би одоо үхсэн ч айхгүй.Яг энэ хэдхэн секундэд л дэргэд минь байгаа ч…гуйж байна…би…би чамд хайртай… Бүсгүй үг дуугарч чадсангүй.Бяцхан оч дүрэлзэх гал болон хувирлаа.Тэгтэл бүсгүйн гарнаас нь нэг бахим чийрэг гар өвдтөл нь барьж огцом арагшаагаа татлаа.Энэ мэдээж Баяраа байв.Тэр уураа барьж ядан байсан боловч тун чиг эелдэгээр: –
Хммм…уучлаарай эхнэртэйгээ бүжиглэмээр байна болно биз дээ… гэж шүд зуун хэллээ.Харин Далай Үүлэнгоо рүү харлаа.Тэр ч гэсэн өөр рүү гайхан харах боловч юу ч дуугарсангүй.Далайгий юу хийхийг үргэлжлүүлэн анахаар шийджээ.Тэгтэл Далай царай гэнэтхэн сонин болчихов.Тэгээд Баяраа Үүлэнгоо хоёр руу малийтал худлаа инээмсэглэн: -Хммм…заза ойлголоо… гэж албаар хоолойгоо шахан эелдэгээр хэллээ.Харин Баяраа -Бүжиглэж байхад саад болсон бол өршөөнө биз… бүр нэг бах нь ханасан байртай хэллээ.Харин үүний хариуд: -Зүгээр дээ… гэж хэлээд Далай эргэж хараад зүгээр л цааш алхалаа.Хүмүүс түүн рүү харсаар л…харин Далайд тэднийг анзаарах сөхөө байсангүй.Зүгээр л олон хүний нүдэн дээр уурлаж буйгаа бас нулимсаа үзүүлэхгүйг хичээн нойлын хаалга зүгэллээ.Өөр ч яах билээ дээ.Хамгийн новшийн үнэн бас бодит байдалтай тулсан учир түүнд хийж чадах зүйл байхгүй. Далайг нойлын хаалгаар ортол Тулга өнөөх өдрийн хүнээс авсан өвсөө эд сороод зогсож байв.Далай шууд түүнээс нэг янжуурыг нь гуйж аваад татлаа.Хоёр гурван соролтын дараа нүд нь жоохон бүрэлзэх шиг болж ой ухаан нь самуурах шиг л болов.
Дараа нь аажмаар ямар ч эмх цэгцгүй тэнэг бодлууд толгойд нь ээлж дараалан эргэлдэж эхэллэ.Тэгээд нэг мэдсэн янжуур дуусчихав. -Хөгшөөн дахиад нэгийг өгөөч… -Одоо болсон юм биш үү…урьд нь хэрэглэж үзээгүй хүнд их л хүчтэй нөлөөлдөг эддээ… -Зүгээр ээ…дотор бачуурч үхэх нь дахиад нэгийг өгчих… Далай энэ мэтээр нэг нэгийг гуйж авсаар бараг тал хайрагийг татчихлаа.Бүр сүүлдээ хайрцаг өвс ч дуусав.Тэгээд хагас ухаантай нэг юм нойлын өрөөнөөс гарлаа.Хүмүүс саяны явдалыг ор тас мартан бүр ихэнх нь нэлээд халамцаж согтожээ.Тэгтэл уг нь архи бас тэр хар тамхины өвс хоёр нийлээд өөрийг нь бараг л комд оруулах ёстой гэж бодож байсан атал тэгсэнгүй харин ч эрүүл байх үеэсээ ч илүү сийрэг болж бүр хүмүүсийн хөдөлгөөн өөрт нь дэндүү удаан байгаа юм шиг санагдаж байлаа.Далайд одоо л нэг гоё хөөрүү атлаа нээх сайхан мэдрэмж мэдрэгдэж эргээд бүжгийн хэмнэлд уусан орлоо. # # # -Байз юу?…яагаад тийм юм болдогийн?…гэж Далай Үүлэнгоогийн яриаг таслан асуулаа. –
Юу? Юу гэсэн үг үү? -Би тийм их хар тамхи татчихаад тэгж уучихаад улам сэргэсэн гэж үү?…бас чи намайг хэр тамхи татсаныг яаж мэдэж байгаан -Юу чи өөрөө л надад сүүлд ярьж өгөө биз дээ?…Тэглээ ч бүх хар тамхи мансууруулах үйлчилгээтэй байдаггүй юм.Харин чиний тухайд бол чи сэргээдэг төрлийнхийг нь татчихсан юм шиг байна лээ… -Ёооооё үнэхээр юу ч ойлгохгүй нь ээ… -Хэхэ ойлгохгүй байх чинь аргагүй ээ…бас юу ч санахгүй байх чинь ч аргагүй…тэр эмийг тийм их тунгаар уучихсан юм чинь…харин ч чи амьд байгаадаа баярлах хэрэгтэй. -АЙН?Юун бас эм бэ? -Заза ядаргаатай юм…хуцаад байлгүй үргэлжлүүлээд сонс л доо… -Заза… # # # Далай бүжиглэж байгаад энэ удаа дахиад л нэгэн таагүй үзэгдэлийг олж харав.Юу…гэхээр Баяраа Үүлэнгоо хоёр үнсэлцэж байлаа.Далай тэр хоёрыг хараад дахиад л хөшиж орхив. -Ёооо энэ л дутаад байж гэнэ дээ…новш гэж ер нь гэр рүүгээ харья п…да… Гэж уурандаа амандаа бувтанаад эргээд харах гэтэл яагаад ч юм нэг л биш санагдаад явчихлаа.Тэгээд тэр хоёрыг сайн ажиглавал үнэндээ харагдаж байгаагаасаа шал өөр зүйл байж таарав.Юу гэхээр…
Баяраа бүсгүйг өөртөө хүчээр нааж харин Үүлэнгоо өөдөөс нь эсэргүүцэж гарыг нь тавиулах гэж оролдож байх бөгөөд тэгэх тусам муу новш улам л хүч түрэмгийлж нэг гараараа бүсгүйн хоёр мөрөөр нь өөртөө наан хөдөлгөөнгүй болтол нь тэвэрч аваад харин нөгөө гараараа өмссөн задгай даашинзных нь доогуур гараа оруулан гуалиг турьхан бэлхүүс зөөлөн булбарай хөхийг нь ичгүүргүйгээр илж таалж жимгэр ягаан уруулыг нь бараг идчих шахан озож байлаа.Бүр олны нүдэн дээр шүү.Хүмүүс тэр хоёрыг харсан ч хараагүй юм шиг царайлна.Харин Үүлэнгоо үүнийг огтхон ч хүсэхгүй байгаа нь харваас илт…бүр болиулахын тулд өөдөөс нь байдаг чадлаараа тэмцэж байлаа.Далай харин үүнийг хараад ёстой хамаг уур хилэн нь бадрах шиг л болов.Очоод тэр муу балиар гарыг нь хугалаад бузрын хэлийг нь тас татчихмаар л санагдаж байлаа.Гэхдээ тэвчив. “Хмммм…залуу минь мартаж үз” “Гэхдээ…энэ яавч эрүүл биш байгаа биз дээ…зүгээр орхиж болохгүй” “Үгүй дээ орхих хэрэгтэй” “яагаад” “Яагаад гэвэл…тэд чинь эхнэр нөхөр хоёр шүү дээ…эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг юм…”
Далайг энэ мэтээр дотор хүнтэйгээ тэмцэлдэж байх хоорондуур Үүлэнгоо Баяраагийн тэврэлтээс мултарлаа.Тэгээд хоорондоо юу ч юм ярих…бишээ..хэрэлдэж байна. “Тээр тэд зүгээр л хэрэлдэж байна” гэж өөрөө өөртөө хэллээ.Тэгтэл Үүлэнгоо бүр харсаар байтал Баярааг алгадаад авлаа. “Хэхэ…хэлээ биз…тэр алзахгүй дээ”..гээд эргэж хараад цааш алхалаа.Тэгтэл яг энэ үед хүмүүсийн уулга алдан хашгиралдах нь сонсогдов.Харин энэ удаа Далайд яагаад ч юм муу зөн совин төрөх шиг болж эргэж харвал…Үүлэнгоо газар хэвтээд хацараа барин уйлж байлаа.Муу новш бүсгүйг унатал алгадчихжээ. Яг энэ үед энэ Далай өөрийгөө захирах ямар ч боломжгүй боллоо. # # # -Заза чи үүнээс цаашихыг маргааш өглөө нь утасаараа Тулгаагаар яриулчихсан биз дээ…гэхдээ чи муу ч үгүй арван жил ханилсан нөхрийг минь арай л дэндүү болгосон шүү… -Юу…? тэр өдрийн маргааш өглөө гэж…өнөө өглөө л би Тулгаатай утсаар ярьсан штээ. -Хэхэ…тэр чинь би байсымаа… -Юу…би ердөөсөө юу ч ойлгохгүй байна. -Хэхэхэ…тэнэг минь сонсож бай…тэр орой чи Баярааг хэмх нүдчихээд намайг авж зугатаад хэнийх нь ч гэр рүү очоогүй. -Тэгээд хаашаа очсон гэж… -Буудал руу…тэр буудалд чи бид хоёрын анхны гайхамшигтай секс өрнөсөндөө…тэгээд л маргааш өглөө нь чи буудалд сэрсэн.Яг л өнөө өглөөнийх шиг…ямар ч ой санамжгүй…тэгээд л өнөөдрийн болсон бүх зүйл давтагдсандаа –
Давтагдсан гэдэг чинь…? -Үгүй яахав дээ…чи өнөө өглөө яаж сэрлээ…Ер нь байна штээ…чи ямар ч ой санамжгүй сэрээд намайг хараад мэл гайхсанаас хойш чам руу ээж залгаж чи намайг унтаж байх хоорондуур утсандаа хэлэх үгээ үлдээгээд явах хүртэл юу боллоо.Тэр бүгд л тэр өдөр тэр буудалд болж өнгөрөхгүй юу? -Юу?…чи юу яриад байгаа юм бэ? би үнэхээр ойлгохгүй байна. -Ёоооё чамайг яая даа байз…За яахав нэгд нэгэнгүй тайлбарлаж хэлэхээс…ммм…тэр өглөө буудалд сэрээд маш их цочирдсон.Яагаад гэвэл чи юу ч санахгүй байсан учраас…хар тамхи татсан гэдгээсээ хойш…тэгээд чи бид хоёр тэр буудалд яг л өнөөдөрийнх шиг яаж бие биедээ хайртай байсан гэдгээ мэдэж би чамд чамтай учирсанаас хойших тэр орой чамайг хаяж явах хүртлэх бүхий л дурсамжаа ярьсан шүү дээ.Өө тийм бас тэр өглөө ч бас чи яг жинхэнэ Тулгаатай ярьсан. -Жинхэнэ Тулгаа…? -Тиймээ…жинхэнэ Тулгаа…харин өнөө өглөө чиний ярьсан чинь зүгээр л би чам руу залгаж Тулгаагийн тэр өглөө чамтай ярьсан бичлэгийг сонсгосон төдий… –
Юу? Би тэгэхээр зүгээр л нэг утасны дуу хураагуурын бичлэгтэй ярьж байсан гэсэн үг үү? -Тиймээ…би ердөө л чам руу залгасан чи авч ярьсан харин би өөдөөс чинь тэр өглөөний бичлэгийг сонсгосон.Харин чи Тулгаагийн чамтай ярьсан бичлэгтэй харилцан ярьсан хэрэг.Би чамд дахиад хэлье өнөө өглөөний ярьсан Тулгаа бол Тулгаа биш харин зүгээр л Тулгаагийн хоолойг бичиж авсан бичлэг төдий л зүйл байсан шүү дээ. Далай юу ч хэлэхээ мэдэхгүй дэмий л тэнэг юм шиг Үүлэнгоогийн өөдөөс гайхан ширтэнэ.Харин Үүлэнгоо дахиад л тэссэнгүй писхийтэл инээд алдлаа. -Хахахахахахахахахаха….я..я..ямар тэнэг царай…хаха…ямар тэнэг царай гаргадаг юм бэ? хахахаха… -Байз…гэхдээ өнөө өглөө яахын аргагүй түүний дугаараас залгаж байсан даа. -Хэхэ… тэнэгхэн минь дээ…надад наадахыг чинь аргалах шиг амархан юм байхгүй…би чамд хэлсэн дээ.Өмнөх Үүлэнгоо биш болсоон гэж…хэхэхэ… -Байз… -Бас яав аа? -Чи гэхдээ яаж намайг өнөө өглөө тэр тавьсан бичлэгтэй чинь ярихдаа тэр буудалд байсан өглөөнийх шиг яг нэг ижил зүйл хэлнэ гэж мэдсийн…би огтхон ч ойлгохгүй байна. -Ммм…наадхыг чинь харин тайлбарлаж өгч болох юм.Гэхдээ өөр зүйл дээр жишээ авсан нь дээр байх…дэлхий дээрх хүн болгон хоорондоо тэс өөр байдаг.Тэгэхээр дэлхийд найман тэрбум орчим өөр хүн байдаг гэсэн үг.Тэгэхээр бас хүн гэдэг дахин давтагдашгүй цор ганц байдаг.Бүр ямар ч хүн дахин давтагдашгүй цор ганц байдаг.Гэхдээ бусдаас өөр дахин давтагдашгүй байлаа гээд хэдхэн өдрийн дотор эсхүл хичнээн ч хугацаа өнгөрсөн хувьсаж өөрчилөгддөгүй юм.Яахав яваандаа жоохон туршлага сууж хашир зантай болно уу гэхээс хэзээ ч бүр хэзээ ч өөрчилөгддөгүй юм.
Одоо яг энэ стакан шиг л…энэ стакан хагаран хагарталаа яг л тэр хэмжээгээрээ байх болно.Хүн ч гэсэн адилхан.Хүний зан ааш хийх үйлдэл цаашдын сонголт хэлэх үгс нь ч гэсэн хэзээ ч өөрчилөгдөхгүй.Яагаад гэвэл хүнд угаас тийм зан чанар суучихсан байдаг учраас…жишээ нь нэг хүн нэг замаар явж байгаад хоёр тийшээ салдаг зам дээр ирээд баруун талыг нь сонголоо гэж бодьё л доо.Тэгээд арсланд бариулчихаж…тэгтэл бурхан түүнд дахин нэг боломж олгоод дахиад тэр салаа уулзвар авчирлаа гэж бодьё…гэхдээ…тэр салаа замын аль нэгийг сонгосоноос хойших ой санамжийг устгалаа гэж бодъё.Тэгэхээр тэр хүн өмнө нь баруун талыг сонгоод арсланд бариулсанаа огтхон ч санахгүй байгаа гэсэн үг…тийм учраас дахиад л баруун талыг сонгоод арсланд бариулах болно. -Яагаад? -Яагаад гэвэл тэр баруун талыг сонгоод арсланд бариулж байсанаа огтхон ч санахгүй байгаа шүү дээ.Тэгээд л дахиад баруун талыг сонгох болно.Яагаад гэвэл тэр тийм л хүн…тэгээд л болоо…бүр арван жилийн дараа зуун жилийн дараа бүр өдөр бүр ирсэн ч арсланд бариулсан ой санамж байхгүй л бол дандаа баруун талыг сонгосоор л байх болно.
Яагаад гэвэл тэр тийм л хүн учраас…тэгээд л болоо.Тийм л учраас чи тэр өглөө ч гэсэн миний чамтай яриулсан утасны бичлэгтэй өнөө өглөө ярьсан шигээ яг ижилхэн юм ярьсан.Бүр үг үсэг бас үг хоорондын минут секундын ч зөрүүгүй шүү.Яг л нэг бичлэгийг ахин дахин тоглуулж байгаа юм шиг л… -Ммм заза…ойлгомжтой…өөө…байж байгаарай…тэгвэл тэр орой ч гэсэн надтай ээж чинь ярьсан хэрэг үү?Харин саяны миний сонссон ээжийн чинь надтай ярьсан утасны бичлэг байсан тийм үү? -Тиймээ… -Байз тэгэхээр би үнэхээр тэр өдөр ч гэсэн ээжтэй чинь жинхэнээсээ хэрэлдээд бас дараа нь ээжтэй чинь уулзахын тулд тэр буудалаас гарах гэж оролдсон гэсэн үг үү? -Оролдсон биш…чи бүр намайг унтуулчихаад жинхэнээсээ яваад өгсөн.Сэрээд харсан чинь чиний утас л миний дэргэд үлдсэн байсан.Харин чи байгаагүй…тэгээд би утасыг чинь нээж үзээд чиний утсан дээрээ бичиж үлдээсэн бичлэгийг чинь сонсоод золтой л ухаан алдчихаагүй шүү.

Тэр бичлэг дээр ч гэсэн чи түрүүн утсан дээрээ бичиж үлдээсэнтэйгээ яг адилхан юм ярьсан байсан. -Байз тэгээд би тэр өдөр яг л саяных шигээ…ямар ч эргэзлээгүй өөрийгөө үхэл рүү түлхсэн гэж үү? -Тиймээ ганц өөрийгөө ч биш…бас намайг ч гэсэн… -Юу…? -Юу…юу гэж…яагаад гэвэл би чиний ардаас явсан…муу тэнэг би нээрэнгээсээ чамаас болж чамтай цуг золтой л үхчихээгүй…би ухаантай тулдаа л нэг юм өөрсдийнхөө амийг авч гарсийм шүү. -Заза миний буруу…гэхдээ…хммм…надад хоёр асуулт байна. -За асуулдаа… -За тэгэхээр эхнийх нь…бид хоёр намайг тэр орой ээж рүү чинь явсанаас өнөө өглөөг хүртэл маш их зүйл туулсан… -Бас үхэхээ шахсан… -Тийм байх…хамгийн гол нь тэр өдрөөс өнөөдрийг хүртэл тийм олон зүйл туулчихаад би яагаад юу ч санахгүй байгаан…? -Хэхэхэхэ…тэрэнд бол нэг их гайхаж ядаад байх зүйл байхгүй ээ…их амархан ерөнхийдөө бол чиний бүтэлгүй зангаас л болсон хэрэг…