Home Өгүүллэг АЗ /ӨГҮҮЛЛЭГ/ 13-Р ХЭСЭГ

АЗ /ӨГҮҮЛЛЭГ/ 13-Р ХЭСЭГ

1 min read
0
0
543

Хөөх…чи минь ийм их зүйлийг туулсан гэж үү?… гэж Далайг хэлэхэд бүсгүй инээмсэглэн: -Хэхэ би чамд юу ярьж эхлээгүй байна шт… -Юу? Чи бүгдийг нь ярьчихаагүй юм уу? -Үгүй ээ…энэ чинь ердөө л нэг

тийм оршил маягийн юм.Одоо л би чиний бүх асуултанд хариулах гэж байна шт…чи үнэндээ юу ч мэдээгүй байна. -Хэхэ…мэдэх шаардлагагүй байх аа…мэдэхийг хүссэнээ бүгдийг нь мэдчихлээ шүү

дээ. -Өөө заза…тэгээд чи өөрийгөө яаж ганцхан шөнийн дотор номхон далайг гатлаад эх орноосоо хэдэн мянга…үгүй ээ бараг арван мянга гаран км хол газар ирчихээд байгаагаа мэдэхийг хүсэхгүй байна гэж

үү?Хүн одоо л яг сонирхолтой хэсэгтээ орох гэж байхад чинь… -Хөөх тийм үү?…гэхдээ уг нь ч мэдэхийг хүсч байна л даа.Зүгээр л бодохийг хүсдэггүй дурсамжийг чинь сэргээчих вий гэж айсан юм. -Зүгээр дээ

би урьданы Үүлэнгоо байхаа больсон. -Заза…тэгүүл би нэг үнэнийг хэлэх үү? -Ямар үнэн?…болно оо хэл хэл… -Тэгвэл чи үнэхээр худалч…чиний өнөөдөр хийж ярьсан зүйлсийн чинь тал худал байсан биз дээ. Гэхэд бүсгүй хэнэг ч үгүй инээмсэглэн: -Жишээ нь…гэлээ -Жишээ нь

гэвэл тэр оройны явдал үнэндээ өчигдөр болоогүй тийм үү?үнэндээ нэлээд хоногийн өмнө болсон байх.Шууд тэндээс ийшээ энэ хол газар үгүй ээ дэнлхий нөгөө захад ирэхийн тулд илүү олон хоног зарцуулах ёстой.Ганц өдөр яагаад ч амжихгүй.Тийм биз дээ… Гэхэд бүсгүй мөн л юу ч болоогүй юм шиг инээмсэглээд: -Хэхэ одоо л зөв ярьж эхэлж байна.Тиймээ чиний зөв. -Тэгвэл би яаж энд ирсэнээ ирсэн ээ яагаад санахгүй байдаг билээ. -Хэхэ…наадах чинь их урт түүх шүү…гэхдээ бас хамгийн сонирхолтой нь… Гээд бүсгүй ёжтой нь аргагүй инээмсэглэлээ. -За тэгэхээр дахиад эхнээс нь ярих хэрэгтэй болж дээ… -Зүгээр зүгээр би сонсч байна. -За…ямартай ч миний эхний төлөвлөгөө эхний хэсэг бол ээж болон Баяраагийн итгэлийг олох байсан.Тэгээд ямартай ч

Баяраагийн итгэлийг олж чадсан.Дараа нь нууц данс нээгээд маш их хэмжээний мөнгө цуглуулсан.Тэгээд таван жил өнгөрсөний эцэст чамтайгаа сайхан амьдарч хүрэхээр хангалттай хэмжээний мөнгө цуглуулж чадсан даа. -Юу? Яаж мөнгө цуглуулсан гэж… -Үгүй яахав дээ…их амархан байсан. -Яаж… -Хэхэ….Баяраа надад их хайртай байсан гэж хэлсэндээ… -За -Баяраа надад хэр их хайртайгаа харуулахын тулд дандаа маш үнэтэй хувцас үнэтэй эд хэрэглсэлүүд үнэт эдлэл зэрэг авч өгдөг байсан. -Тэгээд…тэгээд ч гэж дээ ойлгомжтой.Одоо чамд нэг ч үлдээгүй тийм үү? -Тиймээ…би нэгийг нь ч үлдээлгүй зарж орхисон.Бүр арван жилийн турш авч өгсөн бүгдийг нь шүү.Надад одоо хэнээс ч гуйхааргүй их хэмжээний мөнгө байгаа.Хоёулаа юу ч хийхгүй байсан ч насан туршдаа аз жаргалтай сайхан амьдарч болно. –

Гэхдээ тэр анзаараагүй гэж үү? -Тиймээ тэр тэнэг огтхон ч анзаараагүй. -Яаж… -Энэ чинь бас л их амархан шүү дээ.Би авч өгсөн бүгдийг нь зүгээр л яг адилхан хуурамч бараагаар сольчихдог байсан юм.Тэр ямар миний хувцасны шүүгээг өнгийж үзэх юм биш. -Үгүй ээ…гэхдээ л чамд тийм их үнэт эдлэл хувцас авч өгчихөөд тэднийгээ өмсөж зүүсэн байхыг чинь харахыг хүсэхгүй гэж үү? -Хахаха….наадах чинь бол бүр ч асуудал биш.Миний бүтээж байсан эхнэрийн дүр бол Баяраад хайртай хэрнээ хэтэрхий үрэлгэн дандаа хамгийн үнэтэйг нь авч өгөхийг шаарддаг бас нэг авч өгсөнийг нь хэд хоног хэрэглээд л “уйдаад” “далд хийчихдэг” тийм л эрх танхи үзэсгэлэн төгс ухаалаг байсан.Тэр маань ч маш сайн бизнесмен байсан болохоор мөнгийг ёстой л олох шиг болж олохынхоо хэрээр зарцуулдаг байсан.Одоо ч түүнд маш их хэмжээний хөрөнгө бий -Ммм заза далд хийхдээ л далдын далд дахин хэзээ ч олдохооргүй болтол далд хийдэг байсан байх нь ээ -Хэхэ…тийм ээ…гэхдээ арван жилийн хугацаанд нэлээд хэдэн удаа баригдахаа дөхсөн шүү. -Яаж…үгүй ер нь чи тэр бүгдийг яаж мэдэгдэхгүйгээр хийдэг байсан юм. -Наадах чинь ч гэсэн их амархан.Би сайт нээсэн.Аймар баян тэгээд залуухан эхнэрээ эрхлүүлэх дуртай мөртөлөө үхэж байсан хорголоо тоолсон амьтадад зориулсан сайт… –

Хахахахахахахахаха… -Хахахахах…харин тиймээ…гэхдээ тэд нарын ачаар л хоёулаа энд сууж байгаа шүү дээ.Би тэд нарт хамгийн үнэтэй дэлгүүрүүдээр зарагдаж байгаа барааг 10-20-н хувь бууруулж авах боломж олгодог юм.Мэдээж тэр бараанууд нь дандаа Баяраагийн авч өгсөн бараанууд байдаг байсан.Тэр үед л надад Хорлоогоос уламжлагдсан жинхэнэ бизнесмен авъяас байгааг мэдэж авсандаа…би тун амжилттай ажилсан шүү. -Гэхдээ чи баригдахаа дөхсөн гээ биз дээ… -Тиймээ…хэхэ…ёстой тэнэг…хэд хэдэн удаа надад тийм юм тохиолдсон шүү…гэхдээ зөвхөн эхний хоёр гурван жилийн дотор л би тэр бүрэн туршлага суугаагүй байсан.Одоо бодоод байхад би үнэхээр шаал тэнэг байжээ…хэхэхэхэхэ -Хэхэхэхэ…тэгээд яг юу болсийм дээ… -Үгүй яахав дээ…Баяраа үнэхээр их мөнгөтэй хүн болохоор надад зөвхөн хамгийн шилдэгүүдийг авч өгдөг байсан.Бүр зарим нь дэлхийд цор ганц хэзээ ч үйлдвэрлэгдээгүй зөвхөн надад зориулж хийгдсэн гайхамшигтай урлагийн бүтээлүүд байдаг байсан.Тэгтэл би гэж нэг эргүү юм тэрийг нь зарж болно оо…гэж бодсон.Амжилттай ч зарсан.

Хамгийн гол нь…дээдсийн хүрээнийхэн дандаа бие биеэнтэйгээ холбоотой байж эсхүл бүр шинэ холбоо тогтоохийн тулд байнга ямар нэгэн үдэшлэг зохиодог байсан.Тэгтэл үдэшлгүүд дээр хэд хэдэн удаа нөгөө миний зарж орхисон дэлхийн цор ганц урлагийн бүтээл гэгдсэн үнэт эрдэнийн зүүлт бөгж даашинз өмссөн хөгшин баяны ёстой л жинхэнэ эрх танхи охидуудтай ер нь бол эхнэрүүдтэй таарчихсан шүү.Бүр улаан халз зогсоод өөдөөс нь юм ярина гээч…Тэгээд бүр харсаар байтал “нөхөр маань надад тэндээс үнэхээр их үнэ төлж авч өгсөн дэлхийд ганцхан байгаа” эдр гэж гайхуулаад….одоо бодвол надаар л атаархуулах гэж байсан юм шиг байгаан…би бол ёстой юун тэгэх манатай Баяраагийн сонин болсон царайг хараад л дотроо бол жинхэнэ үхэх гэж байгаа юм чинь…дэлхийд цор ганц гэдгийг нь мэдсээр байж…үгүй ээ бүр өөрийн биеэр надад зориулж хийлгэсэн байж тэдгээрийг танихгүй гээд ч яах билээ дээ…таниад мэдээж цочирдоно.

Тэгээд ганцхан үдэшлэг дээр ч биш…гадуур болзож байхад бүжгийн жүжиг үзэж байхад ч хүртэл тааралдаж байсан…гэхдээ л би тэр бүрт аргалж чаддаг байсан шүү.Яваандаа ч би жинхэнэ бизнесмен мэргэжийн худалч…үгүй ээ…арай ширүүдчихлээ…жүжигчин…мэргэжлийн жүжигчин болсон гэж хэлвэл дээр юм байна.Тэгээд л арван жил өнгөрч төлөвлөгөөгөө эцэслээд үлдсэн бүгдийг нь зарсан даа…одоо цааш нь ярьж болно биз дээ. Далай үг дуугархын оронд зүгээр л инээмсэглэн толгой дохилоо. -Заза тэгэхээр дараа нь би энэ байшинг энд нууцаар бариулж эхэлсэн.5-н сая долларын үнэтэй үнэт эрдэнийн зүүлтнийхээ оронд…одоо хар даа ямар гайхамшигтай байшин бариулсаныг минь…жижигхэн ч гэсэн би чи…тэгээд үр хүүхэдтэйгээ амьдрахад хангалттай хүрнэ. -Юу чи тэгээд ийм үзэсгэлэнтэй шил толь болсон… -Бас хамгийн үнэтэй тавилгануудтай… –

Тийм байх…тэгээд хамгийн гол нь хоёр давхар ийм олон өрөөтэй ийм том ийм үүдний танхимтай байшинг чи жижигхэн гэж байгаа юмуу -Хэхэхэ тиймээ…чи намайг түүнтэй цуг ямар газар амьдарч байсаныг харвал дотор нь төөрөөд эсхүл орж ирээд л ухаан алдахын байна даа.Бид хоёр шилтгээнд амьдардаг байсан. -Байз даа тэгвэл чи бараг арван жил ч болох шаардлагагүй байсан юм бишүү -Юу гэсэн үг үү? -Чи мөнгөтэй болчихсон.Бүгдийг нь хуурч чадсан.Байшинтай болчихсон байсан. -Тиймээ таван жилийн дотор л… -Бас чи намайг маш их санадаг байсан гээ биз дээ… -Тиймээ надад энэ бүгдийг хийх тийм ч хэцүү байгаагүй.Яахав Баяраад хүрэхийг эс тооцвол…би маш их юм хийсэн.Гэхдээ тэр бүгдээс хамгийн хэцүү нь… Гээд бүсгүй Далай руу нөгөөх л хайр дүүрэн харцаараа ширтээд: -Хмммм…хамгийн чамайгаа санах л байсан шүү дээ.Харин би чиний юу асуух гээд байгааг мэдэж байна.Би чамд дээр таван жилийн өмнө ирж болох байсан.

Гэхдээ шал өөр шалтгаанаар ирж чадаагүй юм.Юу гэхээр…бүгд буруудаж чамтайгаа цуг энд ирэх төлөвлөгөө минь бүтэлгүйтсэн тохиолдолд гарцаагүй бид хоёрыг аврах бас нэг төлөвлөгөөг бүрэн биелүүлэх хэрэгтэй болсон юм.Гэхдээ одоо чи бид хоёр энд байгаа болохоор одоо энэ талаар ярих ямар ч шаардлагагүй.Үгүй яахав биелүүлэх шаардлага гарсан ч би чамайг ертөнцийн бас нэг өөр газар руу цөлчихөөд өөрөө бүхнийг амжуулах болно. -Яагаад? -Яагаад гэвэл энэ хэтэрхий аюултай…зөвхөн чамд л хэтэрхий аюултай болохоор чи мэдэх ч хэрэггүй.Нэг зүйлээс бусдыг нь хэлмээр байна гэснийг минь санаж байна уу? -Мммм заза..тэгвэл асуухгүй ээ… -Сайн байна…ммммм…за юун дээр зогсолоо байз -Аан энэ байшинг бариулаад гэдэг дээр…зогссон штээ. -Өө тийм…байшинг амжилттай бариулж дуусгаад би нэг зүйлийг анзаарсан. -Юу? -Хммммм….Баяраа намайг юу хийгээд байгааг гадарлачихсан. -Юу? Яаж нээрээ гэж үү? -Хэхэхэ…юун сүртэй асуудийн -Тэгэлгүй яахын чи баригдчихсан юм бишүү… -Хэхэ бараг л…тэр миний яагаад бас яаж гэдгийг нь мэдэхгүй ч мөнгө цуглуулж байгааг минь мэдчихсэн.Тэр чинь тэнэг биш шүү дээ.Бүх л бүтэн корпорацийн гүйцэтгэх захирал за бараг л…аав нь өвчтэй байсан болохоор ерөнхий захирал хийдэг.Сайн удирдаж чаддаг ашигтай ажиллаж корпорциа арван жилийн турш хөрөнгө ажиллах цар хүрээ ашиг олох боломжийг 40-н хувиар нэмэгдүүлсэн хүн яавч тэнэг биш байх нь тодорхой.

Тийм ч учраас яаж ийгээд л гадарлаад мэдчихсэн.Гэхдээ хаана ямар дансанд хэр мөнгө цуглуулсаныг минь л мэдэж чадаагүй. -Хөөх тэгээд чи юу хийсэн юм бэ? яаж аргалж чадсийн… Гэхэд бүсгүй ёжтой нь аргагүй атал тун чиг өхөөрдөмөөр инээмсэглээд: -Хэхэхэ таа л даа…гэлээ. -Мэдэхгүй ээ…чамайг юу хийсэнийг чөтгөр л мэдэх байх. -Зүгээр дээ…энэ их амархан таавар…за яахав дөхүүлье дээ…мммм…хариулт нь дөрвөн үсэгтэй чиний хамгийн сайн мэдэх үг чи надад тэр үгийг сүүлд Монголд уулзахаасаа өмнө…одоо арван жилийн өмнө гэсэн үг штээ…найзууд байхдаа ганц л удаа хэлж байсан.Бас миний өдийг хүртэл тэмцсэний гол шалтгаан…дөрвөн үсэгтэй үг… Далайгийн толгойд юу ч орж ирсэнгүй.Юу ч орж ирээгүй болохоор толгойгоо сэгсэрлээ.Тэгтэл бүсгүй нээх хөөрхөн толгой сэгсэрсэнээ долоовор хуруугаараа чамархай руугаа заан эргүүлэв.Бодвол тэнэг амьтан л гэж байгаа бололтой -Ёоооооо…чи ганцаараа ийм тэнэг юмуу.Эсвэл зөвхөн Баяраа та хоёр тийм юмуу. -Юу гэсэн үгийн чи дөнгөж сая Баярааг ухаантай гээ биз дээ. -Тиймээ тэр ухаантай бас тэнэг…Бас зөв хариулт бол хайр -Юу? –

Хэхэ хэхэхэхэх…би яахаараа чам шиг тэнэгт ингэтлээ хайртай болдог байна аа…хахахахахахаха…ядаж байтал царай нь ямар тэнэг болдог юм бэ? хахахаха…хммм…үгүй яахав…тэр надад яг л гөлөг дурлачихсан.Бүр тэнэг болтлоо юу ч үгүй сохор ямар ч ухаангүй болтлоо хайртай болчихсон л байсан байхгүй юу…би түүнийг өөртөө тэгтэл нь дурлуулчихсан.Тэр миний хүссэнийг хийдэг байсан.Юу ч хүссэн ямар ч тайлбар нэхэлгүй бүгдийг хийж өгдөг байлаа.Бас хэлсэн бүх үгэнд минь итгэчихдэг.Итгэхийг хүсдэг байсан.Зарим улаан цайм зүйлст бол өөрийгөө бараг хүчээр итгүүлсэн биз…хөөрхийн амьтан.Надаас яах гэж мөнгө цуглуулаад байгааг минь асуусан.Харин хариуд нь би надад тэгтэлээ дурласаныг мэддэг байсан болохоор зүгээр л “би өөрийн гэсэн мөнгөтэй байхыг хүсч байна.Нэг л өдөр чи намайг хөгширхөд надаас уйдаад залуу охиныг сонгох үед би тэр мөнгөөрөө амьдрах болно” гэж хэлэхэд царай нь ёстой хувхай цайгаад л явчихаж билээ…хөөрхий…мэдээж тэр надад хэзээ ч тийм юм болохгүй амалж байна гэх мэтийн ядаргаатай зүйлс хэлсэн л дээ.Харин би зүгээр л амаа “хамхиж үз” гэж хэлсэн.Тэгээд л тэр дахиж юу ч асуугаагүй.

Бүр сүүлдээ би давраад бүр ч их мөнгө нэхэж эхэлсэн.Харин тэр юу ч асуухгүй өгөөд л байсан.Гэхдээ би ихдүүлэх ч үгүй багадуулах ч үгүй аваад л байдаг байсан.Тэгээд арван жил өнгөрч би Монгол руугаа буцмаар байна гэж хэлсэн.Надаас бас л “яах гэж” гэж асуухад би зүгээр л “нутагаа санаад байна.Бас ажил хиймээр байна гэртээ суухаар уйдаад байна” л гэж хэлсэн.Тэгээд л Монголд ирж салбарын даргаар чинь ажилд орсон.Тэр бас л “яагаад заавал Далайгийн ажилдаг салбарт ажилд орох гээд байгаа юм бэ? би чамд өөр хамаагүй том газар санал болгож байна” гэхэд би “амаа хамхиж үз.Арай одоо хүртэл хардаад байгаа юм биш биз дээ” гэж хэлсэн.Тэгээд л нам… -Хөөх чамд ч тэгэхээр нээрээ ухаангүй дурлажээ -Тиймээ тэгсэн…бас тэгж дурлуулах надад их амархан байсан л даа. -Гэхдээ чи хэцүү байсан гэж хэлсэн биз дээ. -Тиймээ бас хэцүү байсан.Өстөн дайсан үзэн яддаг харахаар ой гутаж бөөлжис цутгадаг хүнтэй эхнэр нөхөр шиг амьдрана гэдэг хайртай гэж хэлээд заваан уруул дээр нь үнсээд л орой болгон секс хийж өвөрт нь нүцгэн хэвтэх гэдэг үнэхээр хамгийн их тэвчээр шаардсан хэрэг.Гэхдээ дурлуулахын тухайд бол маш амархан байсан.

Зүгээр л хэдэн удаагийн харц хэдэн удаагийн үг бас хэдэн удаагийн галзуу секс л үүнд хангалттай байсан. Гэхэд Далайгийн царай гэнэт хачин болоод явчихлаа.Өдөр бас Баяраад анх хүчиндүүлэх шахаж байсанаа ярихад царай нь ийм хачин болж байсан юм.Үүлэнгоо ч яагаад ингээд байгааг нь ойлгож байлаа.Тэгээд ширээн дээгүүр гараа явуулан Далайгийн гарыг атгаад: -Зүгээр дээ хайрт минь…чамд ямар ч буруу байхгүй.Хүн хэзээ ч яаж төрсөндөө бас сул дорой байгаадаа харамсах учиргүй.Энэ зүгээр л хувь тавилан байсан за юу?Тэглээ ч би түүнд хайртай гэж хэлж байхдаа үнсэж байхдаа хэхэ галзуу секс хийж байхдаа түүний оронд чамайг төсөөлдөг байсан. Гэхэд Далайгийн царайгийн царай эргээд дээрдээд ирлээ. -Тийм гэж үү… -Тиймээ хайрт минь би тэр болгоныг хийж байхдаа хэзээ ч Баяраатай хийж байна гэж төсөөлж байгаагүй.Харин түүнийг чамайг болгож төсөөлөн хардаг байсан.Тэгээд зөвхөн чамд л тэр бүх үгээ үнсэлтээ өгч бас хэхэ чамтайгаа секс хийдэг байлаа шүү дээ. -Яаж вэ? энэ тийм ч амар биш шүү дээ.Би хэд хэдэн удаа оролдож үзсэн.Чамайг байна гэж бодож өөр бүсгүйчүүдтэй учир ургуулах гэж оролдсон ч би л лав чадахгүй юм байна лээ.Яахав шалтгаан нь гэвэл бие физилоги бас сэтгэлзүйн хэрэгцээгээ хангах л зорилоготой байсан гэх үү дээ.

Угаасаа чамайг үүрд яваад өгсөн дахиж хэзээ ч ирэхгүй уулзаж чадахгүй гэж бодож байсан болохоор би өөрийгөө бодох хэрэгтэй гэж шийдсэн.Гэхдээ чадаагүй боломжгүй зүйл байсан.Яагаад гэвэл…би чамд дахиж өөр хэнийг ч хайрлаж чадахгүй болтолоо дурлачихсан байсан.Тэгээ л болоо -Хөөх хэрвээ…би ирэхгүй байсан бол чи бараг насаараа ганцаараа явах байжээ. -Тиймээ тэгэх байсан байх…үгүй ээ…би яг тэгэх байсан.Яагаад гэвэл би зүгээр л чадахгүй.Тэгээд л болоо. -Гэхдээ би бол чадсан.Тэр төсөөллийг ч гэсэн хийсэн.Бүр сүүлд би…хараал идсэн Баяраад хүртэл дасчихсан байсан шүү.Шал балай…бүр эндээс чамайг аваад явж байхдаа үгүйлэн санаж манаад бүр өрөвдөж энэ тэр тэнэгтэж өгсийшт…одоо хүртэл тэгж муухай хаяж явсан болохоор жоохон өрөвдөөд л байна. -Хммм…чи минь ч үнэхээр урьдны Үүлэнгоо биш болжээ.Жаахан харгис болсон байна шүү.Чи минь бүхэл бүтэн хүний хайр сэтгэлээр тоголчихсон байна шүү дээ.Тэгээд тэрийгээ юман чинээ бодохгүй байна.Урьдны чи… -Бид хоёр адилхаан… Гэж Далайг хэлж дуусаагүй байхад Үүлэнгоо үгийг нь таслан хэллээ. -Бид хоёр бие биедээ яаг адилхан юм хийсэн.Хэн хэн нь нэг нэгнийхээ хайр сэтгэлээр тоглож бас өөрсдийнхөө төлөө нэгнийгээ ашиглацгаасан.Тэгээд л болоо. -Мммм заза…тэгвэл ямартай ч миний мэдэхгүй зүйл ингээд дуусах шив дээ. –

Юу? Яагаад тэгж бодсын. -Яахуудээ…тэнд байсан түүхийг чинь хэлэхийг хүсээгүй нэг зүйлээс чинь бусдыг бүгдийг нь мэдэж авсан.Тэгээд Монголд ирээд юу хийгээд ямар байдалтай байсанаа ч чи надад хэлсэн шүү дээ.Тэгээд л чи намайг аваад зугатсан.Энд ирсэн.Үлгэр амар сайхандаа жаргасан.Одоо чи бид хоёр үхэн үхтэлээ аз жаргалтай амьдрах болно шүү дээ…үгүй гэж үү? -Хэхэ…яахав нэг талаараа чиний зөв л дөө…гэхдээ нөгөө талаараа үгүй ч байж магадгүй.Бас чи тэр оройноос хойших хэсгийг сонсохгүй гэж байгаа бол чи хамгийн сонирхолтой хэсгээс өнгөрөх нь дээ. -Юу вэ? бас…миний санахгүй байгаа…тийм их зүйл байгаа гэж үү? -Тиймээ чи юу гэж бодоов? Чамайг тэр орой архи хар тамхи эдрээсээ болоод ухаан алдчихангуут чинь тэр чигээр нь авч яваад онгоц олж суугаад энд ирээд сэрэхэд чинь энэ бүхэн болсон гэж бодоод байгаа юмуу? -Тэгээд үгүй гэж үү?

Тийм л хувилбар байгаа биз дээ.Өөр яана гэж? -Хэхэхэхэхээхэхэх…тэнэгхэн минь дээ…чи яахаараа ийм тэнэг байдаг байна даа…мэдээж юу гэж тийм юм байхав дээ.Үнэндээ чиний санахгүй байгаа хэсэг бол энэ адал явдалын түүхийн хамгийн оргил хэсэг нь яг л уран сайханы киноны сүүлчийн оргил хэсэг шиг…Чиний санахгүй байгаа тэр явдал бол…миний үнэндээ л энэ арван жилийн турш өдийг хүртэл туулж өнгөрүүлсэнээс хамаагүй илүү хэцүү байсан.Бүр хамаагүй илүү шүү.Бүр чи бид хоёр хоёулаа золтой л алуулчихаагүй.Ёстой амь мөлтөс мултарсандаа.Бас бид хоёрыг тийм байдалд оруулсанд энэ удаа ёстой чиний буруу.Чи муу тэнэг…чамаас болж миний бүх төлөвлөгөө сүйрч тоглоом ч үгүй хоёулаа алуулж мэдэхээр байсан. -Юу?…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…