
Би заавал хийх болно.Би энэ бүгдийг даван туулах болно.Би өөр хүн болно.Дахиж хэзээ ч ийм сул дорой байхгүй…хэзээ ч дахиж сул дорой байхгүй…уйлж унжихгүй…дахиж хэн ч миний нулимсыг үзэхгүй…
бас…бас миний хувь тавилан ингэж дуусахгүй шүү…яасан ч ингэж дуусахгүй…би бурханаар андгайлж байна.Бас амьнаасаа илүү хайртай миний амьдралын цор ганц гэгээ болсон Далайгаараа андгайлж
байна.Энэ бүхнийг би яг л үлгэр шиг аз жаргалтай төгсгөх болно…заавал…яг л үлгэр шиг…ханхүү гүнж хоёр амар сайхандаа жаргадаг шиг…би зөвхөн Далайтайгаа л энэ насныхаа эцсийг үзэх болно.Одоо
энэ л миний амьд яваа амьсгаатай байгаа ганц шалтгаан болох болно.Би үүний төлөө л амьдрах болно.Энэ бол миний амлалт би өөрийнхөө сэтгэл зүрхэндээ андгайлж байна…тиймээ энэ бол миний
амлалт…энэ амлалт тулд би бүхнийг хийх болно.Ямар их зүйл золиосолж ямар их нүгэл үйлдэх хэрэгтэй болсон ч хамаагүй.Бас үүнийг л биелүүлэхгүй бол цааш амьд явах шаардлага
байхгүй.Тиймээ амиа золиод ч хамаагүй би амлалтаа биелүүлэх болно.Яагаад гэвэл тэр л байхгүй бол надад явах хэрэг байхгүй” Үүлэнгоо ийн өөртөө амлалт өглөө.Амь насаараа амлалт өглөө.Хэрвээ биелүүлэхгүй бол…биелүүлж чадахгүй бол…тэр амиа хорлох болно. Дөнгөж 20-н насыг өнгөрөхтэй үгүйтэй яваа жаалхан охин өөртөө ийм аймшигтай амлалт өгсөн нь нэгэн бодлын үнэхээр хэцүү юм.Бас үнэхээр гайхамшигтай зориг…Гэхдээ хамгийн гол нь энэ амлалт үнэхээр охины чин зүрхний амлалт байсан.Яг л энэ амлалт түүний амьдрахуйн зорилго болсон. Тийм ч учраас онгоцноос буусан цагаасаа авхуулаад мөнхийн бодолд дарагдаж эхэлсэн.Тэр эл бодлоос энэ арван жилийн турш нэг ч өдөр нэг ч цаг бүр нэг ч минут эсхүл секунд алгасаагүй.Түүний амьдрал ердөө л тэр бодлоор амьсгалж байсан юм.Өглөө сэрэхдээ эсхүл орой унтахдаа бүр зүүдэндээ ч тэр бодлоосоо салаагүй.
Тэр бодол бол түүний амлалтандаа хүрэх төлөвлөгөө байлаа.Гэхдээ Үүлэнгоо бүсгүй хэдий сул дорой олон жилийн турш…үгүй ээ…бүр төрхөөсөө л авхуулаад яг л утсан хүүхэлдэй шиг амьдарсан ч түүнд саруул ухаан байсан юм.Хэзээ ч өөрөө мэдэж шийдвэр гаргаагүй өөрөөрөө амьдраагүй гэдэг чинь тэр хүнийг тэнэг гэсэн үг биш.Тиймээ бурхан түүнд бүхний хайрыг булаах үзэсгэлэнгоо заяасан шигээ бас саруул ухаан ч гэсэн заяажээ.Юу гэхээр…тэр төлөвлөгөөгөө бодож олж чаджээ.Тиймээ төлөвлөгөө…бүр маш сайн төлөвлөгөө бодож олсон.Үнэхээр гайхалтай төлөвлөгөө.Хэрэвээ энэ төлөвлөгөө бүтвэл хэн ч хэнийг ч хохироох хэрэггүйгээр бүх зүйл амар сайхандаа жаргах болно. Гэхдээ энэ төлөвлөгөө гайхалтай шигээ бас дэндүү хүнд маш их цаг хугацаа тэвчээр хүч шаардсан.Энэ төлөвлөгөөг биелүүлэхэд дэндүү их хугацаа тэвчээр бас маш их зүйл хийх хэрэгтэй болсон. Охин эхлээд Баяраагийн бас аймшигт эхийнхээ итгэлийг олох хэрэгтэй байлаа.Яаж вэ? гэхээр…Баяраагийн тухайд бол Далайг мартаж өөрт нь хайртай болсон гэж итгүүлэх хэрэгтэй.Учир нь гэвэл Баяраа өөрт нь хайртай…
та гайхах хэрэггүй.Баяраа Үүлэнгоо охинд хайртай байсан юм.Мэдээж Үүлэнгоо Далай хоёр нэгнийгээ хайрласан шиг их биш байж магадгүй ч охинд чин сэтгэлээсээ итгэж бас охиныг аль болох зовоохгүй байхыг Үүлэнгоо л зовохгүй бол өөрөө яасан ч яахав гэж бодох тэгж шийдвэр гаргахад хангалттай хэмжээнийх байсан юм.Түүнээс ганц авах юм нь л тэр байлаа.Гэхдээ тэр бол та нарын мэдэж байгаачлан хөгийн новш.Аймшигтай хартай.Одоо юу гэж ч тайлбарламаар юм дээ.Та нарт ойлгуулахын тулд… Бараг Ларьдмаагийн нөхөр шиг л хардалт нь өвчин болчихсон амьтан гэмээр юм уу даа.Хэрвээ Баяраа өөрт нь хайртай байгаагүйсэн бол хөөрхий охин яг л Ларьдмаагийн амьдралыг туулах байсан биз.Гэхдээ азаар тийм зүйл болоогүй.Мэдээж галзуу солиотой ч гэсэн.Нэг ч удаа Үүлэнгоод гар хүрч байгаагүй.Гэхдээ яг тэр өдрийнх шиг…яг тэр орой Баяраа охиныг хүссэнээрээ оролдож эзлэн түрэмгийлж хүчиндэх гэж улайрч байхад охин яг л тоглоом шиг эсхүл хөөрхөн барби шиг хамаг л биеэ сул тавин хувцасаа тайчуулж амьгүй мэт хөдөлгөөнгүй түүний мэдэлд өөрийн биеэ тушаасан шиг л…яг энэ байдал бүхэл бүтэн арван жил үргэлжилсэн.Учир нь гэвэл Далай одоог хүртэл аюул дунд байгаа хэвээр л байсан юм.
Тэр галзуу хартай хортой новш нэг л сэжиг авчихвал Далайг Үүлэнгоод ч мэдэгдэхгүйгээр ганцхан утасаар яриад л дор нь цааш нь харуулчих боломжтой.Тийм ч учраас бүсгүй харахаас ч ой нь гутдаг,үзэн яддаг,хорсол занал дүүрдэг тэр новшийн өөдөөс харан аз жаргалтайгаар инээмсэглэж хайртай гэж хэлж чадаж байсан.Түүний биед хүрэх бүрт яг л шинэхэн баас эсхүл чацганд хүрч байгаа шиг санагддаг байсан ч яг л хайртай хосууд шиг тэврэлдэж үнсэлцэж секс хийж чаддаг байсан.Бүр яг л “жинхэнэ” хосууд шиг шүү.Гэхдээ уг нь ч бол гаднаас нь харахад бас хууль ёсоор жинхэнэ хосууд төдийгүй бүр эхнэр нөхөр хоёр мөнөөсөө мөн…Харамсалтай нь нэг нь нөгөөдөө хайртай мөртөлөө нөгөөх үзэн ядаж алахыг хүсдэг байхад үнэндээ яаж ч жинхэнэ байхав дээ. Гэхдээ л жинхэнэ юм шиг харагдаж чадсан юм шүү.Яг л жинхэнэ хос шиг…Тэднийг жинхэнэ бие биедээ хайртай хосууд гэдэгт Үүлэнгоогоос бусад нь итгэсэн.Бүр Хорлоо хүртэл тэр хоёрт аз жаргал хүссэн.Гэхдээ заримдаа бүр өөрөө ч хүртэл итгэх шахдаг.Бүр Баяраатай нийлсэн арван жилийн сүүлийн 2 жилд нь түүнд дасчихсанаа ойлгосон.Арван жил цугтаа амьдараад ирэхээр эмэгтэй хүний эмзэг нандин сэтгэл дасчихдаг ажээ…Баяраагийн өөдөөс нь чин сэтгэлээсээ харсан хайрын харцанд нь өдөр бүр авчирдаг бэлэг,дандаа баярлуулахыг хичээдэгт нь юу ч хүссэн биелүүлж өгдөгт нь мэдээж арван жилийн турш түүний чихэнд хайртайгаа энэ орчилонгийн юунаас ч илүү бүр өөрөөсөө ч илүү хайртай гэдгээ шивнэдэгт нь Үүлэнгоо бүсгүй дасч орхисон байлаа.
Гэхдээ хайрлаагүй ээ.Бас зорилогоо ч биелүүлж чадсан.Баярааг өөрт нь улам хайртай болгож өөрийгөө ч түүнд хайртай гэдэгт итгүүлж чадсан шүү.Яг л үүнийг бүхэл ертөнцөд итгүүлж чадсан.Тэр үүнийхээ ачаар л нөхөртөө хайртай гэрийн эзэгтэйгийн гайхамшигтай бас том хэнд ч сэжиглэгдэхээргүй багтай болж чадсан.Яг энэ багны доор нуугдаж л тэр төлөвлөгөөгөө тун аажим аажимаар хэнд ч ямар ч сэжиг авхуулалгүйгээр гүйцэтгэж байсан.Бүр заримдаа ганцаараа хийж чадахгүй ажилдаа бас мөнгө санхүү хэрэг болох үед Баяраагийн туслалцааг хүртэл авч чаддаг байсан.Баяраа өөрөө ч мэдэлгүй өөрийнхөө булшийг ухалцаж байсан.Бүр хамгийн том хүрзээр өөрийнхөө булшийг тун чиг идэвхийлэн ухалцсан.Аз жаргалтайгаар…яагаад гэвэл тэр үүнийг хийсэнээрээ Үүлэнгоог өөртөө улам л хайртай болгож бас Үүлэнгоогоо аз жаргалтай болгож байгаа гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байсан.Яагаад гэвэл Үүлэнгоо түүнд тэгж итгүүлсэн.Үүлэнгоо хэлсэн болохоор л Баяраа итгэчихсэн.Яагаад гэвэл Үүлэнгоог өөрт чин сэтгэлээсээ хайртай гэдэгт итгэсэн байсан учраас… Гэхдээ мэдээж тэр тэнэг биш…бүр үүнд эхэндээ огтхон ч итгээгүй.Тэгээд бүр маш олон удаа Үүлэнгоог шалгасан.Мэдээж шалгах хамгийн сайн арга бол яахын аргагүй Далай мөн.Тэр Үүлэнгоод эхлээд
Далайг яаж тамлан зовоож байгаагаа харуулсан.Гэхдээ мэдээж хуурамчаар…хуурамч зураг хуурамч бичлэг үзүүлсэн.Тиймхэн юмыг хуурамчаар үйлдэх дэндүү амархан шүү дээ.Тэгээд Үүлэнгоогийн яахыг сайн ажигласан.Харц нь өчүүхэн төдий л өөрчилгдөхөд Баяраа охины худал цаашид хэзээ ч итгэхгүй гэж шийдсэн байлаа.Гэхдээ юу ч гээч харц нь өчүүхэн төдий ч өөрчилгдөөгүй шүү.Баяраа бүр мэл гайхсан.Уг нь бол тэр үнэхээр ухаантай залуу.Хэдий новшийн амьтан ч гэсэн хангалттай ухаантай.Тэр Үүлэнгоог өөрт хайргүй одоо хүртэл Далайд хайртай юм байна хэмээн галзуурталаа уурласан дүр үзүүлж үнэхээр л түүнийг яаж зодож тамлаж байгаагаа харуулсан.Тэгтэл бүсгүйгээс огтхон ч сэтгэл хөдлөл илэрээгүй.Зүгээр л кино үзэж байгаа юм шиг… Тийм ч учраас Үүлэнгоогийн: -Анхнаасаа л би чамд хайртай байсан.Тэгтэл чи намайг тоодоггүй байсан.Гэхдээ азаар ээж намайг чамтай суулгах болоход би ямар их баярласан гээч.Даанч олон жилийг хүлээх шаардлагатай болсон.Харин би түүнийг нь тэвчиж чадаагүй.Ийм учраас би үүнийг арай л наашлуулах хэрэгтэй болсон.
Ингэхийн тулд ээжийнхээ тэвчээрийг бас чи хайртай байсан бо чиний тэвчээрийг ч барах хэрэгтэйгээ ойлгосон.Тэгээд л надад хайртай гээд гүйгээд байдаг намайг хамгийн сайн найзаа гэж боддог арчаагүй доожоогүй амьтаныг ашиглах шаардлагатай болсон.Тэгээд л үр дүн нь одоо ямар байгааг хар л даа.Миний төлөвлөгөө тун ч гайхамшигтай бүтсэн шүү. Гэж хэлсэнд нь итгэсэн.Бүсгүй үнэхээр ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй.Бүр юу ч хийж байсан.Тэр эхлээд Далайг зовоож байгаагаа харуулсан бол дараа нь өөрийг нь мартаж өөр хэн нэгнийг хайрлаж байгааг нь харуулсан.Мэдээж бас л хуурамчаар шүү дээ.Гэхдээ дэндүү үнэмшигтэй байж чадсан.Гэхдээ л охин үнэндээ ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй.Харин ч Баярааг бүр жинхэнэ хайрын харцаар харж яг л эхнэр хүн шиг хайрлаж халамжилж эрхлэлдэн хамгийн сайхан дурсамжийг бүтээсэн. Гэхдээ энэ мэдээж Үүлэнгоогийн амар байгаагүй амар байгаагүй гэж хэлэхэд ч багадана.Үнэндээ аймшигтай хэцүү байсан.Охин үнэндээ Баяраагийн бүх явуулаганд итгэсэн.

Далайгаа ямар аймшигтай зодуулж бэртэж байгааг хараад муу новшийг алчихмаар гэхдээ чадахгүй болохоор уйлмаар үхмээр санагдаж байсан.Гэхдээ ядаж л алчихаагүйд нь баярласан шүү.Үхчихээгүй л юм чинь зорилго минь биелэж л таарна.Үлгэрийг сайхан төгсгөхийн тулд энэ зэргийн зовлон юу ч биш хэмээн өөртөө хүчээр итгүүлсэн.Гэхдээ нүүрэндээ ямар ч илрэл хувирал гаргахгүйн тулд цөхрөхдөө нөгөө аргаа хэрэглэсэн.Уруулныхаа дотор талыг хагартал нь хазсан.Бүр аманд цус амтагдаж байсан.Гэсэн ч хазсаар л байсан.Тийм ч учраас Үүлэнгоо нэг ч удаа уйлаагүй.Хаана ч хэзээ ч ганцаараа байхдаа ч уйлаагүй.Яагаад гэвэл сэтгэл дотроо уйлж сурсан хэрэг.Ямар ч нүүрний хувиралгүй нулимсгүй уйлж сурсан.Дотор нь шатаж зовж тарчилж байхдаа инээж сурсан.Бүр аз жаргатайгаар инээж сурсан.
Тэр бүхнийг хуурч сурсан.Тэр өөрчлөгдсөн.Яг л энгийн нэг…шавар…хэлбэрт орж 1800-н хэмийн халуунд шатаагдан үзэсгэлэнт ваар болон хувирсан шиг.Тэс өөр хүн болж хувирсан.Өмнөхөөсөө хамаагүй илүү үзэсгэлэнтэй,илүү ухаантай,илүү тэвчээртэй,илүү шийдэмгий,илүү зоригтой болсон.Бас өөрт нь хэзээ ч байгаагүй зан чанарууд нэмэгдсэн.Бүсгүй хэнийг ч хуурч чадахаар хамгийн хуурамч олон нүүртэй болсон.УИХ-н гишүүн ааваасаа ч хамаагүй илүү төгс хуурамч.Бас мэргэжлийн жүжигчинээс дутахааргүй жүжигчин болж чадсан.Яг л миний дээр дурьдсан шиг.Зовж тарчилж байхдаа хамгийн жаргалтай юм шиг…хамгийн жаргалтай байхдаа зовж тарчилж байгаа юм шиг…жүжиглэж чаддаг болсон.Харгис болсон.Өөрийнхөө л зорилгот хүрч байвал хэнийг ч яаж ч ашигласан түүн хамаагүй.Хэнд ч итгэхээ байсан.Өөрөөсөө бусад хэнд ч итгэхгүй.Бүр Монголд хүрч ирээд Далайдаа хүртэл итгэж чадаагүй.Өөрт нь хайртай хэвээр гэдэгт нь… Яг энэ бүхэн байсаны ачаар л бүсгүй арван жилийн дотор гарцаагүй ялах…үлгэрийг сайхан төгсгөх төлөвлөгөөгөө төгс биелүүлсэн.Тиймээ арван жил өнгөрч одоо Үүлэнгоо өөрт нь байгаа бүх саадыг давж хүссэндээ хүрч чадахаар болсон. Гэхдээ нэг л зүйлээс айж байлаа.
Тэр мэдээж түүний ээж…тэр эмэгтэй.Арван ямар ч чимээгүй байсан.Бүр нэг ч удаа уулзаж ганц ч удаа үг солиогүй болохоор…тэр ээжийгээ чухам ямар бодолтой байгааг юу сэтгэж байгааг эсхүл бүр юу мэдэж байгааг таамаглахын аргагүй байлаа.Мэдээж Үүлэнгоо Монголд ээж гэр бүл корпарцийн ямаршуухан байдалтай байгааг яг л өөрөө дэргэд нь бүхнийг судалж байгаа юм шиг л бүр өөрөө тэр бүхнийг бүтээж байгаа юм шиг л…арван жилийн хөдөлгөөн нэг бүрийг нь ажиглаж мэдсэн.Бүр аавынхаа хичнээн нууц амрагтай тэдгээр хаанахын хэн гэдэг хаанаас гаралтайг хүртэл мэднэ.Эсвэл корпарцийн энэ жил өөрсдөө бараагаа үйлдвэрлэхээсээ татгалзаж хятадаас тун хямдхан бараа оруулж ирж өөрсдийн бүтээгдэхүүн юм шиг хүмүүст ойлгуулж зарж борлуулж ингэсэнээрээ энэ жил тун гайхамшигтай ашиг орлого олох төлөвлөгөөтэй байгаа гэдгийг ч мэдэж байсан.Тиймээ бүгдийг л алган тавьж байгаа юм шиг харсаар ирсэн. Гэхдээ гагцхүү ээжийнхээ л юу бодож байгааг юу хийхийг юу мэдэж байгааг л мэдэж чадахгүй байлаа.Огтхон ч мэдэхийн аргагүй байсан.Гэхдээ түүний бүх төлөвлөгөө яадаг ч байсан амжилтанд хүрч чадахаар болсон учраас Үүлэнгоо бүсгүй төлөвлөгөөнийхөө эцсийн цэгийн тавихаар
Монголд ирсэн юм.Уг нь Монгод ирсэн даруйдаа л хийхээр төлөвлөж байсан боловч бүсгүйн бүх л төлөвлөгөө ганц л зүйлээс шалтгаалж байсан.Тэр нь Далай.Зөвхөн Далайгаас л бүх зүйл шалтгаалсан.Юу гэхээр Далай өөрт нь хайртай хэвээр байж байж л Үүлэнгоогийн төлөвлөгөөний эцсийн цэг тавигдаж үлгэр сайхан төгсөх байсан. Тийм учраас эхлээд бүсгүй Далайг жоол ажиглахаар шийдсэн.Тэгээд л салбарынх нь даргаар ирсэн хэрэг шүү дээ.Гэхдээ бас яагаад ч юм бүсгүй Далайг өөрт нь одоо хүртэл хайртай гэдэгт бүрэн итгэх нотолгоо олохгүй байлаа.Арван жилийн дараа уулзчихаад өөрийг нь огтхон ч танихгүй мэтээр аашилсан.Бүр өөрийг нь үнэхээр танихгүй байгаа юм байхдаа гэж хүртэл бодсон шүү.Өөртэй нь нэг ч удаа харц тулгараагүй болохоор нүд рүү харах боломжгүй байлаа.Нүд рүү нь харахад л бүх зүйл ойлгомжтой болчих ёстой байсан боловч нэг ч удаа тийм зүйл тохиолдоогүй.Бас өөртэй нь Үүлэнгоо л түрүүлж үг дуугарахгүй бол нэг ч үг солихгүй байлаа.Үүлэнгоо бүр аргаа бараад өдөр бүр түүнтэй ямар нэгэн заавал ярих эсхүл уулзах шалтаг гаргадаг байсан боловч албаны хүйтэн өнгөөр ярь нь уу гэхээс цааш хэтрээгүй.Тэр хоёр ил ч далд ч зүгээр л салбарын дарга ажилтан хоёрын л харьцаатай байсан.
Тэгээд Үүлэнгоо жинхэнээсээ цөхөрсөн дөө.Өөрт нь хайртай байхаа больчихсон өөрийг мартсан гэдэгт чин сэтгэлээсээ итгэж орхисон болохоор төлөвлөгөөний гол цөм нуран унасан.Нуран унасан л гэж бодсон.Энэ арван жил тэр их хараал идсэн зовлонг туулж тэвчээрээ барж ухаанаа зарж…үгүй ер нь үүний л төлөө амьд явж байсан боловч тэр бүхэн нь юу ч биш болчихсон байсанд цөхрөхгүй гээд ч яах билээ дээ.Тэгэхэд л…үүнийг нэг мөсөн ойлгосон тэр л мөчид…бүсгүй жинхэнээсээ нулимс урсгасан.Багтарч ядан дэлбэрэх шахан буй цээжээ зангидсан гараараа нүдэн байж цурхиртал уйлсан.Тэгээд л түүнд хоёр л зам буйг ухаарсан.Нэг нь энэ чигээрээ амьд явах…эсхүл үхэх… Харин Үүлэнгоо үхэхийг сонсгосон.Гэхдээ зүгээр ч нэг үхэхийг хүсээгүй ээ.Түүнийгээ эцсийн удаа хайрын харцаар харж хайртай гэдгээ хэлж тэгээд нээх сайхан тэврүүлэн бүжиглэчихээд амиа хорлох гэж байсан.Азаар тэр үед мартын 8-н ч таарсан.Тэгээд Үүлэнгоод сүүлчийн хүслээ гайхамшигтайгаар биелүүлэх боломж олдлоо хэмээн сэтгэж тэр орой үнэхээр сайхан зохион байгуулсан. Эцсийн удаа харж эцсийн удаа үнсэж бас эцсийн удаа хайртай гэдгээ хэлэх үнэхээр сайхан боломж олдсон шүү. Тэгтэл бүх зүйл хамгийн гайхамшигтайгаар эргэсэн.Тэр оройн Далайгийн хийсэн үйлдэл үнэхээр санаанд багтахын аргагүй гэнэтийн бас галзуу солиотой байсан.
Гэхдээ хамгийн гол нь Далай нь өөрт нь яг л урьдных шигээ хайртай байсаар л байсаныг ёстой ойлгохын дээдээр ойлгож хязгааргүй ихээр баярласан.Далай өөрт нь огтхон ч хайргүй өөрийг нь тийм муухайгаар хаяад явсан бүсгүйн төлөө одоог хүртэл ердөө л түүнд хиртэй гар өмхий ам хүргэхгүйн төлөө л юу ч хийхээс буцахгүй тийм их хайртай хэвээр байгааг ойлгосон.Тэгээд л төлөвлөгөөнийхөө эцсийн цэгийг тавьж одоо энд хайрт Далайтайгаа үлгэрийн аз жаргалтай төгсгөлийг үзэж байна. Тиймээ бүсгүй ингэж нэг юм амлалтандаа хүрч чадсан юм.Гэхдээ түүнд одоо хүртэл айж байгаа нэг л зүйл байгаа тэр нь түүний ээж…Үүлэнгоо ээжийнхээ л юу бодож юу хийх гэж байгаа юм мэдэж байгааг үнэхээр мэдэхгүй болохоор тэр айж байгаа… # # # -Хөөх…чи минь их зүйлийг туулсан гэж үү?… гэж Далайг хэлэхэд бүсгүй инээмсэглэн: -Хэхэ би чамд юу ярьж эхлээгүй байна шт… -Юу? Чи бүгдийг нь ярьчихаагүй юм уу? -Үгүй ээ…энэ чинь ердөө л нэг тийм оршил маягийн юм.Одоо л би чиний бүх асуултанд хариулах гэж байна шт…чи үнэндээ юу ч мэдээгүй байна. -Хэхэ…мэдэх шаардлагагүй байх аа…мэдэхийг хүссэнээ бүгдийг нь мэдчихлээ шүү дээ. -Өөө заза…
тэгээд чи өөрийгөө яаж ганцхан шөнийн дотор номхон далайг гатлаад эх орноосоо хэдэн мянга…үгүй ээ бараг арван мянга гаран км хол газар ирчихээд байгаагаа мэдэхийг хүсэхгүй байна гэж үү?Хүн одоо л яг сонирхолтой хэсэгтээ орох гэж байхад чинь… -Хөөх тийм үү?…гэхдээ уг нь ч мэдэхийг хүсч байна л даа.Зүгээр л бодохийг хүсдэггүй дурсамжийг чинь сэргээчих вий гэж айсан юм. -Зүгээр дээ би урьданы Үүлэнгоо байхаа больсон. -Заза…тэгүүл би нэг үнэнийг хэлэх үү? -Ямар үнэн?…болно оо хэл хэл… -Тэгвэл чи үнэхээр худалч…чиний өнөөдөр хийж ярьсан зүйлсийн чинь тал худал байсан биз дээ. Гэхэд бүсгүй хэнэг ч үгүй инээмсэглэн: –

Жишээ нь…гэлээ -Жишээ нь гэвэл тэр оройны явдал үнэндээ өчигдөр болоогүй тийм үү?үнэндээ нэлээд хоногийн өмнө болсон байх.Шууд тэндээс ийшээ энэ хол газар үгүй ээ бүр дэлхийн нөгөө захад ирэхийн тулд илүү олон хоног зарцуулах ёстой.Ганц өдөр яагаад ч амжихгүй.Тийм биз дээ… Гэхэд бүсгүй мөн л юу ч болоогүй юм шиг инээмсэглээд: -Хэхэ одоо л зөв ярьж эхэлж байна.Тиймээ чиний зөв. -Тэгвэл би яаж энд ирсэнээ ирсэн ээ яагаад санахгүй байдаг билээ. -Хэхэ…наадах чинь их урт түүх шүү…гэхдээ бас хамгийн сонирхолтой нь… Гээд бүсгүй ёжтой нь аргагүй инээмсэглэлээ.