Нүүр Өгүүллэг АЗ /ӨГҮҮЛЛЭГ/ 11-Р ХЭСЭГ

АЗ /ӨГҮҮЛЛЭГ/ 11-Р ХЭСЭГ

29 секунд уншина
0
0
187

“Тиймээ би одоо юунд ч харамсахааргүй боллоо.” Далай цааш алхан харанхуйд уусан орлоо….Харанхуй…үнэхээр нэг л мэдэхэд харанхуй болчихжээ.Далай бүсгүйтэй байхдаа өдөр хэрхэн яаж өнгөрсөн одоо ер

нь шөнө үү? Эсхүл өдөр үү? Гэдгийг ч анзаараагүй байжээ.Тэгээд эргэн тойрноо хараад хаана байгаагаа мэдэн маш их гайхлаа.Юу гэхээр эргэн тойрон дан ой модоор хүрээлэгдсэн байх бөгөөд ойр хавьд ямар

ч байшин алга.Хараад байх нь ээ олигтой ч гэрэл гаргачихаар юм алга.Юу гэхээр ардхан талд нь маш том хоёр давхар гоёмсог байшин байх ч ямар ч гэрэл бас машин ч үгүй ядах нь аа шороон зам ч

байдаггүй шүү…ер нь ой мод байшин хоёроос өөр юу ч алга.Зүгээр л ойн дундах ганц байшин тэгээд л болоо.Хаанахын ч ямар ч ой юм бүү мэд…Хэрвээ цааш хэдхэн л алхам алхавал бараг л төөрч мэдэх нь. -Юу

вэ? хараал ид гэж….гэж Далай дахин дуу алдлаа. -Бас юу хараал ид гэж…гэх Үүлэнгоо бүсгүйн хөгжилтэй хоолой яг ард нь дуулдах үед Далай энэ удаа цочсондоо золтой л ухаан алдчихсангүй.Тэгээд

түүнийг эргэж харахад үнэхээр л яг ард нь Үүлэнгоо бүсгүй зогсож байх нь тэр… Унтлагын халаад өмсчихсөн байх бөгөөд өөрийг нь ёстой элгээ хөштөл шоолж байлаа.Харин Далай юу ч бодож чадахгүй зүгээр л өөрийг нь шоолон инээж буй бүсгүйг харан зогсоно.Тэр бүр шоконд оржээ.Үүлэнгоо бүр элгээ барин байж ядталаа хөхөрч байлаа. -Хахахахахахахахахаха…ч..чи өө..өөрийнхөө царайг харсан ч болоосой…хахахахахаха… Гэж инээх үест хэсэг хугацааны дараа Далай арай гэж нэг юм сэхээ авлаа.Тэгээд Үүлэнгоогийн хоёр мөрнөөс нь чанга гэгч нь хөдөлгөөнгүй болтол нь барьлаа.Харин Үүлэнгоо түүнийг ийм үйлдэл хийсэнд жоохон гайхсан бололтой хөөрхөн нүдээ бүлтэлзүүлэн ширтэнэ. -Үүлэнгоо энд яг юу болоод байгаан бэ?…би…үгүй ээ…чи бид хоёр яг хаана байгаа юм бэ? Гэж Далайг хэлэхэд Үүлэнгоо нүүрээ ярвайлган: -Яая тэнэг юмуу? Өвдөжийштээ… гэхэд Далай сэхээ аван түүний мөрийг тавьлаа.Бүсгүй хоёр мөрөө барьлан илээд залуу руу нээх хөөрхөнөөр инээмсэглэн: -Хэхэ чи минь ч үнэхээр өөр болжээ.Гар чинь яасан чанга юм бэ мөрийг минь бараг бяцартал нь базлаа шүү…

Гэж эрхлэнгүй дуугаар хэлэхэд Далай жоохон тайвширлаа. -Хэхэ чи тэгээд бидний хаана байгааг хэлэхгүй юмуу? -Ммммм…ямар газар гэдгийг нь хэллээ ч чи угаасаа мэдэхгүй… -Юу гэсэн үг үү? Тэгэхээр бид арай хотоос гарчихсан юм биш биз дээ… Гэхэд Үүлэнгоо бүсгүй дахин түүнийг шоолон инээлээ. -Хахахахахахах….гарахаар барах уу? бүр маш хол байгаа эндээс чи нисэх онгоцонд суугаад номхон далайг гатлаад олон мянган 1000-н км явж байж чи миний ээж дээр очих байх…тэгэхээр чи яасан ч нэг цагийн дотор амжихгүй. Далай тайван байсан ч энэ мэдээг сонсоод дахиад цочирдон золтой л ухаан алдчихсангүй. -Юу?…. Түүний үхсэн хүнийх шиг болчихсон хачин царайг хараад бүсгүй тэссэнгүй дахиад л писхийтэл инээд алдан хөхөрч гарлаа.Энэ удаа бүр газар сөхөрч унаталаа инээлээ. Гэхдээ Далай бүсгүйн ингэтлээ аз жаргалтайгаар хөхрөн өөрийг нь шоолж байхыг хараад дахиад л тайвширч тайван дүгнэлт хийх чадалтайгаа боллоо. “Үнэхээр байж боломгүй юмаа.Итгэхийн аргагүй юм.Гэхдээ үнэхээр л ямар нэг зүүдэн дунд биш яг бодит байдал дээр миний нүдэнд дээр болоод байгаа болохоор итгэхээс өөр аргагүй бололтой.Бас тэр минь ямар ч айдасгүйгээр намайг шоолон инээж байна.Юу гэхээр ямартай ч тайвширч болно гэсэн үг.

Тайвшираад юу хэлэхийг нь л сонсох хэрэгтэй байх.Бас тэр намайг яах гэж ийшээ авчирсаныг…мэдэх хэрэгтэй” гэж бодлоо. Харин бүсгүй залууг бодолхийлж байх зуур ханатал инээж аваад дээш өндийлөө.Тэгээд Далай руу инээмсэглэн: -Заза юутай ч орцгооё…Орж ирээд сайхан кофе уунгаа би чамд хэлээгүй үлдсэн бүх үнэнээ бас өнөөдөр турш болсон гэнэтийн бэлгүүдийг энэ бүхний бүх учирыг тайлбарлаж өгье…за юу…бас би чамайг гараад төөрчих вий гэж айгаад бараг л нүцгэн гарч ирсэн болохоор аймар даараад байна…. гэж их хөөрхөн эрхлэнгүй өнгөөр хэлсэнээ цааш дэгдэн гүйж байшин руугаа ороход Далай ч гэсэн дагаад орлоо.Тэд энэ удаад унтлагын өрөө биш харин гал тогооны өрөөнд орцгоов.Далайг орж ирэхэд Үүлэнгоо кофе чанагч дээр ус хийж байлаа.Тэгсэнээ Далайг орж ирэхийг анзааран эргэж харсанаа бас л хөөрхөн инээмсэглэж: -Наад ширээнийхээ ард суучихаа…тайван бай…одоохон чамд бүгдийг тайлбарлаж өгөх болохоор… Гээд эргэж харан хийж байсан юмаа үргэлжлүүллээ.

Харин Далай ширээний ард тухтай гэгч нь суугаад бүсгүйг аз жаргалтайгаар инээмсэглэн ажиглан харлаа.Далайд яг л өөрийгөө түүнийхээ нөхөр болчихоод эхнэр болох Үүлэнгоо нь түүнд цай чанаж өгч байх шиг л санагдав.Энийг бол харин Далай мөрөөдөж зүрхэлсэн.Тэр Үүлэнгоог өөрийг нь жинхэнээсээ хайрладаг болчихвол ямар сайхан бэ? гэж мөрөөдөж байхдаа яг ийм дүр зургийн тухай төсөөлөн боддог байж билээ.Ширээний ард суугаад өөрт нь цай чанаж өгч буй эхнэр Үүлэнгоогоо ингээд л хараад сууж байх юмсан гэж тэр үргэлж л мөрөөддөг байсан.Тэгээд сайхан цай уунгаа хамгийн сайхан зүйлсийн талаар ярилцаад л…энэ л Далайгийн туйлын мөрөөдөл байсан юм.Харин үүнээс цааш мөрөөдөх нь битгий хэл төсөөлж ч зүрхлээгүй.Угаасаа ч бодоод үзэхэд боломжгүй зүйл байсан шүү дээ.Гэхдээ одоо энэ байдлыг харах нь ээ…боломжгүй зүйл гэж байдаггүй бололтой.Зүгээр л амархан олдохоор их эсхүл сая нэг олдохоор ховор л гэж байдаг бололтой юм.Харин яг одоогийн дүр зураг өнөөдрийн болсон бүхэн 8-н тэрбумд ганцхан удаа л болох байх…Тиймээ би үнэхээр азтай юм. Түүнийг ийн бодож байх зуур бүсгүй хийх юмаа дуусгаад эргээд ширээн дээр түүний өөдөөс харан суулаа.Энэ ширээ ердөө хоёрхон л хүн сууж болохуйц их жижигхэн бас дугуй тавцантай болохоор тэд маш ойрхон сууцгаана.Үүлэнгоо инээмсэглэн: -За асуухыг хүссэнээ асууж болно шүү…гэж хөгжилтэйгөөр хэллээ. -Хмммм…за байз…ер нь чи л мэддээ. -Юу гэсэн үг үү? -Яахав дээ зүгээр л миний мэдэх ёстой гэж бодсоныгоо л хэлэхгүй юу… –

Тэгвэл…тэгвэл би чамд бүхнийг ярьж өгмөөр байна.Юу ч үлдээлгүйгээр…үгүй ганцаас бусдыг нь… -Хмммм…хүссэнээрээ л бол… -За байз…тэгвэл… Гээд дээшээ харан хоёр хацараа нээх хөөрхөн шомбойлгон шанаагаа тулаад жоохон бодолхийллээ.Тэгтэл Далай дэндүү өхөөрдөм түүнийг хараад тэссэнгүй өндийгөөд хацар дээр нь үнсээд авлаа.Ингэнэ чинээ санаагүй Үүлэнгоо: -Өө яажаагаан бэ? хүн хаанаас нь эхлэж ярих ёстойгоо бодож байхад чинь… -Хэхэ…өхөөрдмөөр юмаа.Харин ярихын тухайд гэвэл зүгээр л эхнээс нь эхлэхгүй юу…жишээ нь тэр онгоцонд суусанаас хойших хэсгээс ярьж өгч болно шт… Гэхэд Үүлэнгоо ахиад л саяных шигээ өхөөрдөмөөр пооз аваад бодолхийллээ. -Мммммм заза чиний зөв юм байна… Гээд нэг уртаар санаа алдаад аажууханаар яриагаа эхэллээ. # # # Тэгэн тэгсээр аймшигтай урт шөнө дуусч маргааш өглөөний наран мандалаа.Охин онгоцны буудал дээр явах цагаа хүлээн сууна.Аз болоход Баяраад ямар ч шалтгаанаар юм бүү мэт ямартай онгоцны буудал дээр ирсэнгүй.Харин Далай охиноос өөрөөс нь түрүүлж энд ирчихээд түүнээс холхон зайтай сууж орж ирсэнээс нь хойш тасралтгүй ширтсээр байлаа.Гэхдээ охин явах хүртэлээ түүн рүү хараагүй.Харин яг онгоцоны хаалгаар орохоос өмнө эцсийн удаа Далайгаа харахыг хүсчээ.Далай тээр цаана байгаа ч гэсэн өөрийг нь нэг тийм намуухан тогтуухан харцаар ширтэн зогсож л байлаа.Охин гараараа даллан: –

Баяртай…хайрт минь… Гэж амандаа шивнээд өөр юу ч хэлэлгүй эргэж харан онгоцны хаалгаар орлоо.Өөр юу ч хэлэх билээ дээ.Охин онгоцонд орж суугаад нүдээ анилаа.Тэр өөрийг нь тэнд хүлээж буй туулж барагдашгүй асар даваа нугачаануудыг бодолдоо төсөөлөн сэтгэлээ бэлдэж сууна.Учир нь гэвэл Үүлэнгоог тэнд очиход өөрийг нь ямар амьдрал ямар ирээдүй хүлээж буйг мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас… Тэгээд Үүлэнгоо хэсэг ийн байсаны эцэст Далайгийн төрсөн өдрийн бэлэг болох хямдхан атлаа энэ бүхэл ертөнцийн цор ганц хамгийн үнэтэй эрдэнэ болох үргэлж биедээ нандигнан хадгалдаг хүзүүний зүүлтнийхээ үзүүрийг гартаа чанга гэгч нь атгалаа. -Би заавал хийх болно.Би энэ бүгдийг даван туулах болно.Би өөр хүн болно.Дахиж хэзээ ч ийм сул дорой байхгүй…хэзээ ч дахиж сул дорой байхгүй…уйлж унжихгүй…дахиж хэн ч миний нулимсыг үзэхгүй…бас…бас миний хувь тавилан ингэж дуусахгүй шүү…яасан ч ингэж дуусахгүй…би бурханаар андгайлж байна.Бас амьнаасаа илүү хайртай миний амьдралын цор ганц гэгээ болсон Далайгаараа андгайлж байна.Энэ бүхнийг би яг л үлгэр шиг аз жаргалтай төгсгөх болно…заавал…яг л үлгэр шиг…ханхүү гүнж хоёр амар сайхандаа жаргадаг шиг…би зөвхөн Далайтайгаа л энэ насныхаа эцсийг үзэх болно.Одоо энэ л миний амьд яваа амьсгаатай байгаа ганц шалтгаан болох болно.

Би үүний төлөө л амьдрах болно.Энэ бол миний амлалт би өөрийнхөө сэтгэл зүрхэндээ андгайлж байна…тиймээ энэ бол миний амлалт…энэ амлалт тулд би бүхнийг хийх болно.Ямар их зүйл золиосолж ямар их нүгэл үйлдэх хэрэгтэй болсон ч хамаагүй.Бас үүнийг л биелүүлэхгүй бол цааш амьд явах шаардлага байхгүй.Тиймээ амиа золиод ч хамаагүй би амлалтаа биелүүлэх болно.Яагаад гэвэл тэр л байхгүй бол надад явах хэрэг байхгүй” # # # -Хөөе кофе чинь буцлаад байна… гэж Үүлэнгоогийн үгийг таслан Далай хэллээ.Нээрээ ч кофе буцлан дэвэрч байсан болохоор Үүлэнгоо сандалаасаа босч дэвэрч буй кофег аван ширээн тавьж үнэхээрийн гоёмсог хоёр шаазан цайны аяга гаргаж кофег аягаллаа Далай Үүлэнгоогийн хийж өгсөн кофе аваад үнэрлэн: -Кофе ямар сайхан үнэртэж байна аа…гэж хэллээ.Тэгсэнээ нэг зүйлийг анзаарав.Тэгээд бас л гайхлаа.Юу гэхээр шаазан аяган дээр Үүлэнгоо Далай хоёрын авхуулсан зураг байна.Тэгээд хамгийн солиотой нь арван жилийн өмнөх биш харин саяхан зураг байж таарав.Учир нь тэр зурган дээр үеийнхээсээ хамаагүй өөрчилөгдөж булчин шөрмөс нь зангирсан царайлаг Далай бас тэр үеийнхээсээ хавь илүү үзэсгэлэн төгөлдөр ухаалаг харцтай болсон

Үүлэнгоогийн цуг маш гоё хувцас өмсчихсөн тун чиг аз жаргалтай гарсан байлаа.Тэд үнэхээр гайхалтай харагдаж байв. -Энэ бас юу вэ?…гэж Далай бас л Үүлэнгоогоос гайхан асуулаа.Тэгтэл бас л халуун кофегоо оочлон ууж байсан бүсгүй залуугийн царайг хараад тэссэнгүй дахин писхийтэл инээд алдлаа.Бүр ууж байсан кофегоо тургичихлаа. -Хахахахахахахахахах…чи нээрээ ямар тэнэг царай гаргадгийн бэ?…хахахахахаха…хү..хүн түлж алах гэж байхын…хахаха…дахиж наад царайгаа битгий гаргаарай… -Тэгээд чи надад энийг тайлбарлаж өгөхийн юмуу үгүй юмуу? -Үгүй яахав бас нэг гэнэтийн бэлэг гээд л ойлгочих… -Хэхэ зазаза…гээд дахиж олон юм бодолгүй кофегоо уулаа.Бүсгүйн кофе…Үүлэнгоогийн гарын кофе үнэхээр амттай юм.Далай дэндүү сайхан амттай час халуун кофе ууж байхдаа Үүлэнгоог бүсгүйг ширтсээр л байлаа.Үүлэнгоо ч Далайг ширтсээр л…нэг мэдэхэд кофе дууслаа. -Ямар гайхамшигтай амттай кофе вэ?…гэсэн Далайгийн үгний хариуд Үүлэнгоо инээмсэглэн: -Тиймээ ийм л байх ёстой…яагаад гэвэл энэ миний тусгай жор л доо…гэснээс дахиад уухуу? Гэж асуулаа.Далай толгой дохив.Бүсгүй ч Далайд дахин кофе аягалаж өглөө.

Аягалаж өгчихөөд Далайн өмссөн хувцас руу нь харав. -Яасан нөхрийн чинь хувцас надад ийм гоё таарч байгаад жоохон гайхсан уу? -Үгүй ээ…гайхсан ч юм алга л даа.Угаасаа чамд яг тааруулж авсан юм чинь… -Айн бас юу вэ?…чи нөхрийнхөө гээ биз дээ миний хувцас урагдчихсан гээд чинь энэ хослолийг гаргаж өгсөн биз дээ. -Тиймээ би наад нөхөртөө л авсан. -Байз…тэгэхээр арай…тэр нөхөр нь… -Тэнэгхэн минь дээ…мэдээж чи шүү дээ. -Заза ямартай энэнийхээ учрыг ч гэсэн тайлбарлах юм байгаа биз дээ -Тиймээ…би чамд бүгдийг хэлэх болно.Яах гэж би чамд өөрийн тусгай кофегоо уулгасан гэж бодож байна. -Хэхэ…хөөрхөн гэдэг нь…яагаад юм дээ… -Яагаад гэвэл надад чамд ярих маш урт сонирхолтой бас гайхамшигтай түүх байна.Хэтэрхий урт болохоор чамайг унтчих вий дээ л гэж бодсон юм…гэж хэлээд Үүлэнгоо бүсгүй ёжтой нь аргагүй инээмсэглэлээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *