
Далай утсыг авав. -Байна уу? хэн бэ?…гэх Далайгийн үгний утасны хариуд нэгэн аймшигтай юу ч өгүүлээгүй саарал дуу хоолойгоор: -Байна уу?…чи өчигдөр манай хүргэнийг олон хүмүүсийн нүдэн дээр
зодож миний охиныг хулгайлж зүрхэлсэн хүн мөн үү?…Гэлээ -Та….та хэн бэ? -Би Үүлэнгоогийн ээж байна. -Юу?…та тэгэхээр ерөнхий захирал гэсэн үг үү? -Тиймээ өө бас…намайг утсаараа охинтойгоо
ярьж байхад “арилж үз…хөгшин авгай минь Үүлэнгоог битгий зовоогоод бай…дахиж ингэвэл сайн аа үзэхгүй гэж мэдээрэй” гэж хэлээд утсыг нь тасалчихсан байх аа? -Тиймээ…үгүй ээ тэгсэн л байх…
би юу ч санахгүй байна. -Заза…ойлголоо ямартай ч та хоёрыг аз жаргалтай байсан гэдэгт итгэлтэй байна.Гэхдээ одоо хийсэн зүйлийнхээ хариуцлагыг хүлээх хэрэгтэй. Залуу энэ үгийг сонсоод
ийм үг сонсоно гэдгээ мэдэж байсан ч цочирдолоо.Амнаас нь үг ч гарч өгөхгүй байв.Тэр маш их зүйлийг бодож байлаа. -Хөөе байна уу?намайг ярьж байхад хэн ч хариулахгүй байж зүрхэлдэггүй юм шүү.Чи
юу хийсэнээ мэдэж байна уу?Чи миний охины бас миний хүргэний миний корпрацийн хамгийн гол нь миний нэр төрд халдсан.Аймшиггүйгээр…чам шиг дорд гаралтан тийм хэрэг хийж зүрхэлсэн.Намайг урьд нь хэн ч ийм байдалд оруулж зүрхэлж байгаагүй юм шүү.Мөн хэн бугай ч манай гэр бүлд хийсэн хэргийнхээ хариуцлагыг үүрдэг юм ойлгосон уу?Тэгэхээр чамд хоёр сонголт байна.Нэгт гэвэл чи наанаа байж байгаад миний охины нүдэн дээр баригдаад явах…эсхүл охинд мэдэгдэхгүй ямар нэгэн шалтаг хэлээд миний хүмүүс дээр өөрөө очих…ойлгосон уу?чамайг ухаантай сонголт хийнэ гэдэгт итгэлтэй байна шүү… Залуу дахиад л юм дуугарсангүй. -Хммм заза…чамд бодох нэг цагийн хугацаа олгоё…цаг гучин минутын дараа гэхэд одоо амьдардаг гэртээ ирсэн бай эсхүл наанаа үлдээд цагийн дараа миний охины нүдэн дээр баригдаад явах хоёрын аль нэгийг сонго…
ойлгосон уу?… гээд утсаа яг таслах гэхэд Далай гэнэтхэн ширүүн дуугаар: -Ойлгож байна аа…гэхдээ чадахгүй гэвэл яах уу? ер нь үнэнийг хэлэхэд миний хийсэн хэрэг тийм ч сүртэй зүйл биш шүү дээ.Би ердөө л танхайрч танай хүргэнтэй зодолдсон.Тэглээ ч хариуцлага шийтгэлийг та биш төрийн хууль үүрүүлнэ.Таньд тэгэх эрх байхгүй. Гэж залууг хэлж дуусав уу? үгүй юу? Утасны цаанаас эмэгтэй хүний нээх нарийхан хэрнээ хорлонтой зэвүүнээр инээж хөхөрөх нь сонсогдов. -Хахахахахахахахахахаха…хммм…зоригтой хүү юм гээч…хэрвээ миний зиндааных байсан бол бүр та хоёрыг дураар нь хаячихмаар санагдалаа шүү.Гэхдээ чи бол яг л шавар шалбааг шиг хэтэрхий дорд амьтан.Харин миний охин бол тэнгэрийн од нар сар.Тэгтэл чам шиг шавар шалбааг шиг амьтан миний хамгийн үнэтэй зүйлст хүрч зүрхэллээ.Тиймээс хариуцлагыг би үүрүүлэх болно. Тэгтэл харин энэ удаа Далай тачигнатал хөхөрч эхэллээ. -Хахахахахахахахахахаха үнэ цэнэтэй зүйл гэсэн үү?…охин чинь таны хувьд ердөө л зүйл төдийхөн гэж үү?Ер нь ч тийм л дээ.Таны хувьд охин чинь ердөө л зүйл төдийхөн.
Ердөө л хөрөнгөө зузаатгах хэрэгсэл…өө үгүй юм байна.Аль хэдийн хөрөнгөө зузаатгачихсан шүү дээ.Гэхдээ хөрөнгөтэйгөө үлдэх хэрэгсэл гэх нь зөв юм байна. -АМАА ХАМХИ…гэж Хорлоо Далайгийн үгийг таслан цочтол хашгирлаа. -Чам шиг өт хорхой миний охин болон намайг ингэж хэлж зүрлэхгүй шүү. -Гэхдээ энэ чинь үнэн…та охиноо худалдсан.Яг л бараа шиг…ер нь та…танаас болж охин чинь ямар их зовсоныг мэдэж байна уу?Танаас л болж бүх насаараа ямар их тарчилж зовж нулимсаа урсгасаныг мэдэж байна уу?Та охиноо хар нялхаас нь ямар ч эрх чөлөө нар сар үзүүлэлгүй хорьж яг л утсан хүүхэлдэй шиг амьдруулсан.Тэгээд надтай учраад арай гэж нэг юм аз жаргалтай болж байхад нь та ямар аймшигтай зүйл хийлээ.Тэр сүүлчийн долоо хоног охин чинь ямар их тарчилсаныг мэдэж байна уу? энэ хорвоод тань шиг ээжийн хэвлийд хүн болж бүрэлдсэндээ харамсаж байна гэж надад уйлан байж хэлсэн юм шүү.Бас тэр Баяраатай чинь суугаад ямар их зовж тарчилсаныг Үүлэнгоо өөрөө эсвэл чөтгөр л мэдэж байгаа байх.Одоо л нэг юм надтайгаа учраад эргээд аз жаргалтай болж байхад нь та ийм юм ярьж байдаг.Ийм байж та харин наад үгсээ зүрхэлж болохгүй.Тэр ч битгий хэл өөрийгөө ээж ч гэж бодож болохгүй. –
Новш минь наад охиныг чинь би есөн сар тээж хамаг ясаа салган байж төрүүлсэн юм шүү.Наад охин чинь миний амьнаасаа тасалсан амь… -Тэрийгээ ойлгож байгаа бол яамай даа.Хэрвээ тийм юм бол…та бид хоёрыг зүгээр л тайван орхичих…охин чинь надад хайртай.Надтай байхдаа харц нь яаж өөрчилөгддгийг та харсан ч болоосой.Хэрвээ хараагүй бол харах хэрэгтэй шүү.Хэрвээ та ээж нь л юм бол охиныхоо аз жаргалыг сонгох хэрэгтэй.Сонголтыг өөрт нь үлдээх хэрэгтэй… Харин энэ удаа Хорлоо юм дуугарсангүй.Хэсэг чимээгүй байв.Гэхдээ Далай түүнийг ямар нэг үг хэлнэ гэдгийг мэдэж байсан болохоор утсаа тасалсангүй.Тэгээд хэсэг хугацааны дараа Хорлоо: -Заза…ойлголоо…охин минь чамд бүх амьдралаа ярьчихаж тиймүү.Чамд ч үнэхээр хайртай юм шиг байна.Бас чи өөрөө ч хайртай бололтой.Гэхдээ хайр бол аз жаргал…үгүй ер нь…юу ч биш.Хайр бол ердөө л хүмүүсийг үржихэд хэрэгтэй тархинаас ялгаруулдаг гормон төдий зүйл.
Гэхдээ их өвтгөдөг шүү.Маш хүчтэй өвтгөдөг.Тэр гормон хэр их ялгарна төдий чинээ өвдөлт нь их байна.Бүр тэр өвдөлтийг даахгүй амиа хорлох тохиолдол ч байдаг.Бас хүнийг ухаангүй тэнэг болгодог.Хайр гэж нэрлээд байгаа чинь ердөө ийм л зүйл өөр юу ч биш.Харин би охиндоо үүнийг хүсэхгүй байна.Тиймээс би түрүүний сонголтыг хэвээр үлдээе.Нэг бол охины дэргэд баригдаад яв эсвэл өөрөө хүрээд ир -Та тэгж болохгүй…танд ийм юм хийх эрх байхгүй… -Хаха..тэгвэл намайг зогсоолдоо…чи чадах уу? -…. -Тиймээ ойлгомжтой…энэ бол эрх мэдэл хөрөнгө мөнгөний хүч чадал залуу минь…хүчтэй нь бүхнийг авч хүчгүй нь бүхнээ алдаж зовох тавьлантай.Энэ бол амьдралын хууль зоригт эр минь…эрх байхгүй гэнээ…чи ч хөгжилтэй залуу юмаа.Эсвэл угаасаа ийм тэнэг юмуу…яахав ойлгохгүй бол чамд хэлээд өгье…энэ бүхний учир шалтгааныг ойлгох дэндүү амархан…юу гэхээр…ердөө би л хүссэн хэрэг тэгээд л болоо…

миний хүслээр л чиний хувь тавьлан шийдэгдэх болно.Яахав зогсоох гээд үз л дээ чи бас Үүлэнгоо хоёр л илүү зовно биз…тэгэхээр…хэрвээ миний хүмүүс хүрч ирээд Үүлэнгоогийн нүдэн дээр чамайг авч явбал түүнд насан туршдаа тэр аймшигт мөч санагдаж бүр зүүднээс нь ч салахгүй байх.Харин чи зүгээр л олон үг дуугаралгүй томоотой гараад явбал түүнд хэцүү байх ч гэсэн та хоёрын сүүлчийн удаа өнгөрөөсөн жаргалтай мөчийг үргэлж дурсан санах болно.Харин тайлбарын тухайд би аргалья…чамд өөр сонголт байхгүй.Чи дэлхийн хаа ч байсан миний гараас бас хариуцлагаас хэзээ ч мултрахгүй.Миний охинд хэр хайртайг чинь мэдэж байна.Тийм болохоор хоёрдугаар сонголтыг чамд санал болгож байна.Тэгэхээр 1 цаг шүү.Хүлээж байя… Гээд утас тасарлаа.Далай уурандаа багтарч үхэх шахна.Утасаа бараг бяцартал нь атгалаа.
Тэгээд: -Хараал ид гэж…гэж уурандаа шүд зуун амандаа хэллээ. -Юу хараал ид гэж…гэхэд Далай цочин арагш харвал Үүлэнгоо яг ард нь зогсож байв. -Ёооо чи чинь чимээ өгч мэддэгүй юм уу? өглөөнөөс хойш гэнэт гэнэт гарч ирээд хүн цочоогоод байх юм… гэж Далайг ууртай хэлэхэд Үүлэнгоогийн инээмсэглэн байсан царай хувирч үрчийн санаа зовсон царайгаар солигдолоо.Тэгээд орон дээр сууж буй Далайгийн ард ирэн нуруугаар нь гараа оруулан тэвэрлээ. -Миний хайр зүгээр үү?хэн утасдаав? Арай ээж… -Өө үгүй үгүй…яалаа гэж манай хэсгийн дарга над руу утасдаж байна.Намайг ажлаас халагдсан гэнээ.Бүүр дээрээс тушаасан юм байх… -Мммм…миний хайр энүүхэний төлөө ингэтэлээ уураллаа гэж үү? -Хмммм…зүгээр л олон жил ажилласан болохоор харамсалтай санагдаад л тэгээд л хайр руугаа жоохон ширүүн үг хэлчихлээ хайрыгаа уучлаарай… Гээд Далай өндийлөө.
Тэгээд Үүлэнгоо руу харан инээмсэглээд: -Заза хайр нь очоод усанд орчихоод ирье за юу… гээд өөдөөс нь инээмсэглэн ширтэх хөөрхөн царайг нь яг л сүүлийн удаа харж байгаа юм шиг тогтуухан ажиглаж байсан аа…зулайг нь нээх удаан үнэрлээд шүршүүрийн өрөө рүү алхлаа.Тэгээд шүршүүрт орж ирээд усыг нь гоожуулан доор нь зогсолоо.Тэгээд өөрийн эрхгүй хүнд бодолдоо эргэн оров.Маш удаан бодлоо.Мөн Хорлоогийн хэлсэн үгс чихэнд нь ээлж дараалан сонсогдсоор л байлаа. “Чи юу хийсэнээ мэдэж байна уу?Миний охины бас миний хүргэний миний корпрацийн хамгийн нэр төрд халдсан.Аймшиггүйгээр чам шиг дорд гаралтан тийм хэрэг хийж зүрхэлсэн.Намайг урьд нь хэн ч ийм байдалд оруулж зүрхэлж байгаагүй юм шүү.Мөн хэн ч манай гэр бүлд хийсэн хэргийнхээ хариуцлагыг үүрдэг юм ойлгосон уу?” -Новш гэж хараал идсэн дорд гаралтан…хараал идсэн азгүй амьтан юм даа би ч… “Хахахахахахахахахахаха…хммм…зоригтой хүү юм гээч…хэрвээ миний зиндааных байсан бол бүр та хоёрыг дураар нь хаячихмаар санагдалаа шүү.
Гэхдээ чи бол яг л шавар шалбааг шиг хэтэрхий дорд амьтан.Харин миний охин бол тэнгэрийн од нар сар.Тэгтэл чам шиг амьтан миний хамгийн үнэтэй зүйлст хүрч зүрхэллээ.Тиймээс хариуцлагыг би үүрүүлэх болно.” -Хараал ид гэж яагаад…яагаад ийм ёстой гэж ? адилхан л хүн шүү дээ.Зүгээр л ингээд орхичхож болохгүй гэж үү?…гэхдээ… “Тиймээ ойлгомжтой…энэ бол эрх мэдэл хөрөнгө мөнгөний хүч чадал залуу минь…хүчтэй нь бүхнийг авч хүчгүй нь бүхнээ алдаж зовох тавьлантай.Энэ бол амьдралын хууль зоригт эр минь… эрх байхгүй гэнээ…чи ч хөгжилтэй залуу юмаа.Эсвэл угаасаа ийм тэнэг юмуу…яахав ойлгохгүй бол чамд хэлээд өгье…энэ бүхний учир шалтгааныг ойлгох дэндүү амархан…юу гэхээр…ердөө би л хүссэн хэрэг тэгээд л болоо…миний хүслээр л чиний хувь тавьлан шийдэгдэх болно…яахав эсэргүүцэх гээд үз л дээ…тэгэхээр хэрвээ миний хүмүүс хүрч Үүлэнгоогийн нүдэн дээр чамайг авч явбал түүнд насан туршдаа тэр аймшигт мөч санагдаж бүр зүүднээс нь ч салахгүй байх.Харин чи зүгээр л олон үг дуугаралгүй томоотой гараад явбал түүнд хэцүү байх ч гэсэн та хоёрын сүүлчийн удаа өнгөрөөсөн жаргалтай мөчийг үргэлж дурсан санах болно.Харин тайлбарын тухайд би аргалья…чамд өөр сонголт байхгүй.
Чи дэлхийн хаа ч байсан миний гараас бас хариуцлагаас хэзээ ч мултрахгүй.Миний охинд хэр хайртайг чинь мэдэж байна.Тийм болохоор хоёрдугаар сонголтыг чамд санал болгож байна.” -Гэхдээ энэ бүгдээс хамгийн хараал идсэн зүйл нь түүний зөв гэдэг л байна.Хараал идсэн үг нэг бүр нь зөв… Далайгийн нүдэнд өөрийг нь баригдаад явж байгааг хараад юу ч хийж чадалгүй асгартал уйлан зогсох өр өмөрмөөр үзэгдэл өөрийн эрхгүй харагдана.Бүр нүдэнд нь тархинд орчихоод гарахгүй байлаа.Тэгээд нэг мэдэхэд л 40-н минут өнгөрчихөв. “Заза үүнээс цааш бодох шаардлага байхгүй.Угаас ийм л хувь тавьлантай байж.Одоо үүнтэйгээ эвлэрэх хэрэгтэй.Гэхдээ би харин ч азтай.Тэр минь надаа хайртай байж шүү дээ.Үгүй бүр миний өөрт нь хайртайгаас ч илүү хайртай байж…Бас өнөөдрийн цугтаа байсан мөчүүд тэр үнсэлт тэр үгс бас тэр янаглал…энэ бүгд миний мөрөөдөж ч зүрхлээгүй зүйл шүү дээ.Миний мөрөөдөл амьдралын зорилго өнөөдөр бүтчихлээ.
Бурхан надад энэ өдрийг өгсөн юм чинь цаашдын ямар ч утгагүй 10000-н өдөр хэрэггүй.Сайхан байлаа…тэр минь надад хайртай гэдгийг бас үргэлж л хайртай байсаныг мэдэх бас хайрлуулах…би амьдралаас үүнээс өөр юуг хүснэ гэж…Тиймээс одоо харамсах зүйл үгүй.” Далай өрөөнөөс гарлаа.Тэгээд Үүлэнгоогийн байгаа унтлагын өрөөнд орж ирэв.Үүлэнгоо унтаад өгсөн байлаа.Далай үүнийг хараад… “Хмммм…ашгүй дээ…гарах шалтгаг хайх хэрэггүй боллоо.Чааваас ядарч дээ хөөрхий.Ингээд л надтайгаа санаа зоволтгүй учираа олчихлоо гэж бодоод арван жил зовж тарчилсан сэтгэл нь амарсан бололтой.Бас усанд ороод бие нь ч гэсэн сайхан амарсан байх” Гэж бодоод өглөө Үүлэнгоо бүсгүйн оруулж өгсөн хослолийг чимээ гаргалгүйхэн шиг өмсөлөө.Түүнд сайхан зохиж байна.Тэгээд утсаа аваад хаалга руу зүглэлээ.Гэхдээ яг хаалганы урд очих үед хөл нь цааш хөдөлж өгсөнгүй.Гар нь ч хаалганы бариул дээр очсонгүй.Ер нь бие нь тэр чигтээ хөшиж орхилоо.
Тэгээд буцаад ор руу алхалаа. “Унтаж буй Үүлэнгоо минь үнэхээр дэндүү үзэсгэлэнтэй юм.Чамайгаа хараад хараад ханахгүй нь…явмааргүй байна.Хүсэхгүй байна” Далайгийн уруул өөрийн эрхгүй өмөлзөлөө.Өөрийн эрхгүй нулимс нь цийлэгнээд ирэв.Яагаад гэвэл Далай Үүлэнгоогоо хамгийн сүүлчийн удаа харж байна….хамгийн сүүлчийн удаа…Тэгээд нэг зүйлийг хийх хэрэгтэйгээ ойлгоод халааснаасаа утсаа гаргаж ирэв.Дараа нь дэлгэцээ нээгээд рекордоо асаалаа.Одоо утас түүний дууг бичиж авч байгаа… -Хмммм…Үүлэнгоо би үүнийг чамд…яаж тайлбарлахаа мэдэхгүй байна.Гэхдээ үнэнээ бас түүнийгээ тайлбарлах хэрэгтэй байна.Юу гэхээр…би явлаа.Тэгээд дахин хэзээ ч эргэж ирэхгүй.Яагаад гэвэл би энд байж болохгүй.Чамд ч надад ч аюултай учраас…би явсан нь дээр.Би ганцхан эндээс ч биш бүр төрсөн улсаасаа явах гэж байна.Гадаадад манай авга ах байдаг юм л даа.Түүн дээр очно оо.Тэгээд тэнд шинээр амьдрал эхлүүлэх болно.Харин чи миний араас ирж болохгүй шүү.Надад хайртай л бол…чи бид хоёр хэзээ ч цугтаа байж болохгүй юм байна.Гэхдээ өнөөдөр хоёулаа үнэхээр аз жаргалтай байлаа шүү дээ…би 10-н жил мэдэхийг хүсч байсанаа мэдэж харин чи минь хэлэхийг хүсч байсан аа хэллээ.Бас нэг өдөр ч болтугай чи бид хоёрын мөрөөдөл биеллээ шүү дээ.
Тиймээс энэ бүхэнд битгий зов.Өөрийгөө азгүй гэж битгий бод.Чи хамгийн азтай бүсгүй.Бас би чамайг хайрласан хамгийн азтай залуу.Чамайг хайрласан чамтай байх бүхий л хүмүүс бүгд азтай за юу…хмммм…намайг март гэж хэлэхгүй ээ…угаасаа мартахын аргагүй…зүгээр л бүхнийг өөдрөгөөр сайхан талаас нь харахыг хичээ…үгүй заавал тэгж хар.Тэгвэл чи минь аз жаргалтай байж чадна.Би ч гэсэн тэгэх болохоор бас л аз жаргалтай байх болно.Учирч чадахгүй ч гэсэн аз жаргалтай байгааг нь л мэдэж байхад л болно за юу…бас сүүлд нь хэлэхэд…би чамд маш их…маш их хайртай шүү.Баяртай хайрт минь”… Далай яриагаа дуусган дуу хураагчаа унтараалаа.Тэгээд орны хажууд суугаад унтаж буй Үүлэнгоо бүсгүйг удаан гэгч ажиглан харлаа.Гэхдээ харах тусам….хараад хараад ханахгүй…улам ч их хармаар…харцаа өөр зүг рүү өчүүхэн ч атугай хөдөлгөмөөргүй санагдаж байв

Гэхдээ бас ингэх тусам хамаг л тэвчээр нь барагдаж шийдвэрээсээ ухарч мэдэхээр байлаа.Нулимсаа гараараа нэг шударчихаад зулайг нь эцсийн удаа үнэрлэх гэсэн боловч сэрээчих вий гэж айгаад чадсангүй.Хэрвээ сэрчихвэл явж чадахгүй.Бүсгүй түүнийг тэр өөрийгөө ятгаж дийлэхгүй учраас…тийм учраас дээш өндийлөө.Тэгээд утсаа орон дээр нь үлдээгээд эргэж хараад алхав.Гэсэн ч яг хаалганы өмнө очоод дахиад л зогсчихлоо.Тэгсэнээ эргэж хараад: -Баяртай… Гэхээс өөр юу ч хэлсэнгүй.Тэгээд энэ удаад жинхэнээсээ хаалга онгойлгон гарлаа.Доошоо бууж байшингаас ч гэсэн онгойлгоод гадаа гарав.Гадаа орой болж харанхуй эргэн тойрныг нөмрөн авчээ.Далай цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгаллаа. “Тиймээ би одоо юунд ч харамсахааргүй боллоо.” Далай цааш алхан харанхуйд уусан орлоо.