Home Өгүүллэг АЗ /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

АЗ /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

16 second read
0
0
593

“Би тэсэх болно оо.Хайрт минь…заавал тэсэх болно чинийхээ төлөө…хэзээ нэгэн цагт чамтайгаа нүүр бардам уулзах цаг ирэх болно оо…тэр хүртэл бүхий л хүчээрээ тэсэх болно” гэж охин асгартал уйлж байхдаа

сэтгэл дотроо шүд зуун бодлоо. Тэр өдөр нэг иймэрхүү л өнгөрчээ.Тэгээд маргааш боллоо.Охин энэ удаа харин цонхныхоо тавцан дээрээ суугаад нэг цэг рүү их л санаа зовсон шинжтэй

ширтэнэ.Юу гэхээр тэнд Далай зогсож байлаа.Тэр энэ идэр ес тачигнасан хүйтэнд тэдний үзэсгэлэнт хашааны төмөр хаалганы цаана аль өглөөнөөс л хойш зогсож байгаа билээ.Охин цагаа

харлаа.Өдрийн 12:00 цаг болж байна.Харин Далай аль өглөөний найман цагт ирсэн.Түүнийг “буцаад яваач” гэж хэлмээр байгаа ч охин үнэхээр түүн дээр очиж зүрхлэхгүй байлаа.Тэр айж байлаа.Түүнийхээ

өөрт нь гомдож цөхөрсөн нүдийг нь харна гэхээс үнэхээр айж байлаа.Бас түүний дуу хоолойг сонсоно гэхээс…мэдээж охин энэ хүүг яаж ч байсан өөрт нь нэг ч муухай үг хэлэхгүй л дээ.Гэхдээ түүнийг нэг

л өдөр хамаг л хайр сэтгэл зүрхийг алж устгаад өөр хэн нэгэнтэй цуг үүрд өөрийг нь орхиод явж байхад Далай охинд гомдож цөхрөхгүй байна гэж байхгүй.Бүр туйлын ихээр гомдож цөхөрч шаналж байгаа.Харин түүний энэ шаналал гомдол цөхрөл түүний үгнээс нь биш хоолойноос нь сонсогдох болно.Үүлэнгоо үүнээс л айж байлаа.Тийм учраас түүнтэй уулзахгүй байсан нь дээр гэж үзжээ.Уулзсан ч уулзаагүй ч ялгаагүй…түүнд бүхнийг ойлгуулж болно гэж боджээ.”Энэ аймшигтай хүйтэнд өөрийг нь ийм удаан хүлээлгэж хөлдөж үхэх гэж байгааг нь ч тоохгүй байхаар тэр өөртэй нь дахиж хэзээ ч уулзахгүй гэж шийдсэнийг минь ойлгож л таараа” гэж бодон охин шүд зуун тэвчиж байлаа.Тийм ч учраас нэгэнт тэвчсэнийх хүлээж цөхрөөд явтал нь гүрийхээр шийджээ.Гэсэн ч Далай тэр газраасаа огтхон ч хөдөлсөнгүй…охиныг хүлээгээд л байлаа.Нэлээд хугацаа өнгөрөсын эцэст охин цагаа харав.Өдрийн 4-н цаг болж байна.

Энэ өдөр охины хувьд мөн хүүгийн хувьд ч тэр бүх л амьдралынх нь турш дахь хамгийн урт өдөр болж өнгөрч байлаа.Учир нь хэн хэн нь үнэхээрийн хэцүү хүлээлтийг туулан өнгөрөөж байна.Нэг нь гарч ирэхийг нь хүлээж нөгөөх нь явахыг нь хүлээж байна.Бас хэн хэн нь бүхий л тэвчээрээ шавхсан ч хамаагүй гүрийсээр үлдэхийг хичээж байлаа.Далай охиныг заавал гарч иртэл нь хүлээнэ гэж 32 градусын хүйтэнд цусаа царцтал хүлээж байсан бол харин Үүлэнгоо дотор дулаахан гэрт байгаа ч түүнээс ч дутахааргүй түүний бүхий л мэдэрч буй зовиур өвдөлтийг өөр дээрээ мэдрэх шиг л болж байлаа.Учир нь хайр гэдэг нь хайрласан хүнийхээ амьдралаар амьдрахын нэр гэдэг шүү дээ.Хүн чин сэтгэлээсээ хайрласан хүнийхээ зовлон шаналалын эс ширхэг нэг бүрийг нь өөр дээрээ мэдэрдэг шүү дээ.Та нар ч тэгдэггүй гэж үү?

Харин энэ охин яг тэгж өөр дээрээ мэдрэх шиг л болж байна.Үүлэнгоогийн хамаг л бие мах бодь нь Далайгийн хөлдөж үхэх шахан буй бие мах бодьтой цугтаа даарч,хамтдаа дагжин чичирч байна.Гэсэн ч тэдний хэн хэн нь гүрийсээр л байлаа.Тэгсээр өвлийн өдөр богино учир нар уулын цаагуур орчихлоо.Яг л энэ үед охин “Далайтай одоо л гарч уулзахгүй юм бол тэр энэ чигээрээ хөлдөж үхэхээр шийдчихсэн” гэдгийг нь бүрэн дүүрэн ухаарлаа.Тэгээд хувцсаа яаран өмсөөд өрөөнөөсөө гарлаа. “Заавал уулзандаа…заавал…” гэж бодон Далай хүү өөрийн мэдэлгүй чичрэн салганах биеэ хүчээр чангалан тачигнан хавирах шүдээ байдгаараа зуун байна.Ашгүй Үүлэнгоо охин гараад ирлээ.Хоёр давхар гоёмсог шил толь болсон тансаг байшингийн хаалгыг онгойлгон гарч ирсэн өөрт нь зохисон гэж жигтэйхэн нээх хөөрхөн бандгар яг л энэ цас шиг цагаан ороолт зүүж алтан шаргал үсээ гадуур нь сул асгаруулсан бас уртаа гэгчийн бондгор хар куртик өмсөн дэгдэн ирж яваа яг л гүнж шиг дэндүү хөөрхөн охиныг хараад

Далайгийн дотроос нь төөнөх шиг л болж яагаад ч юм даарахаа ч мэдрэхгүй байгаа юм шиг түүнд санагдалаа.Энэ л охинд Далай маань ухаангүй хайртай.Охин гараад ирлээ.”Одоо хэлэх үгээ хэлдэг цаг нь Далай чи заавал хэлэх ёстой шүү”Охин хашааныхаа хаалгаа хаагаад яг түүний урд зогсоод тэр хөөрхөн царайнаас гарамгүйгээр хөмсөг зангидан муухай харав.Харин Далай яг л гэм хийчихсэн юм шиг охины өөдөөс дэмий л гөлөлзөн харах ажээ. -Хөлдөж үхлээ шт чи тэнэг юмуу?… “Хөлдөж үхлээ штээ тэнэг минь чамайг хөлдөөд үхчихвэл намайг яаж амьдар гээд байгаа юм” -… -муу тэнэг бүдүүн өдөржингөө энд зогсож байж хөлдөж үхэх гэж байгаан тэгээд надад л гай болно биз.Яах гэж ирсэн юм. Гэж охиныг хүчлэн байж хэлэхэд Далайгийн өөр рүү цочирдон харж байгаа тэр гомдол цөхрөлийн харц нь охины өөрийнх нь зүрхийг иртэй зүүгээр хатгаад авах шиг л санагдалаа. -Ч…Чи яагаад…яагаад…яагаад…ийм муухай үг хэлээд байгаа юм бэ?Чи..чи… ийм охин биш шүү дээ… Гэж хатуу үгэнд гомдож цөхөрсөн хөөрхий хүү арай гэж хэллээ. -Хм…одоо л мэдэж байгаа юм уу чи? тэнэг ч амьтан бол доо.

Заза олон долоон юм яриад байлгүй хэлэх юмаа хэлчихээд хөлдөж үхэхээсээ өмнө харьж үз. “Тиймээ одоохон харь…энд байлаа гээд ямар ч нэмэргүй шүү дээ.Ямар ч нэмэр байхгүй.Чи минь хий дэмий л өөрийгөө зовоогоод байна шүү дээ…яагаад юу ч ойлгохгүй байгаа юм бэ? муу тэнэг мэдрэмжгүй амьтан” Гэхэд Далай балмагдсандаа хэлэх ч олдохгүй хэл ам нь ч эвлэж өгөхгүй дэмий л гөлөлзөн зогссоор байлаа.Тэр хоёр ийм байдалтай хэсэг зуур зогсоцгоосоны эцэст охины тэвчээр алдарсан бололтой. “Тиймээ энэ байдалд дахиж нэг ч секунд байж чадахгүй нь намайг ингэж муухайгаар аашилж байхад тэр минь ойлгосон л байх учиртай…тэглээ ч энэ чигээрээ дахиад хэдхэн секунд л байвал би тэсэхгүй уйлчих юм шиг байна”…гэж бодоод охин: -Ёоо заза больж үз…гээд эргэж харан хашааныхаа хаалгыг татлаа.Харин хүү сандран охины гараас барьж аван зогсоолоо.Охин эргэж харан ууртайгаар: -Ёоо чи яг яах гээд байгаан бэ?…гэлээ. -Хүлээж бай л даа…чи…яагаад сүүлийн үед сургууль дээрээ ирэхгүй байгаа юм. Гэхэд шууд л үгийг нь таслан тун ч ширүүнээр ширэв татан: -Чамд ямар хамаатай юм…гэж асуулаа. -Санаа зовоод…ямар нэгэн юм болсон юм биш байгаа даа гэж айгаад… –

Хмм…тэнэг амьтан хүмүүсээс дуулаагүй юмуу?Аав намайг сургуулиас гаргасан.Би америк явах гэж байгаа…Баяраатай цуг… -Мэднэ ээ…гэхдээ чи таг алга болчихсон шт…фэйсбүүкт ч байхгүй…мессеж бичихээр ямар ч хариу байхгүй.Чи бол зүгээр ч тэгээд нэг алга болчих охин биш шүү дээ.Юу болсоныг би аль эрт л мэдсэн л дээ.Тийм байлаа гээд бүр ямар ч хэл үг байхгүй баяртай ч гэхгүй алга болчих охин чи биш шүү дээ.Хэнтэй ч сайхан харьцдаг эелдэг сайхан сэтгэлтэй охин.Тэгтэл чи ямар ч хэл үггүй хаана ч байхгүй алга болчихсон.Би чиний очих дуртай бүх газруудаар чинь чамайг хайсан.Тэгээд долоо хоног гэрээсээ ч цухуйгаагүйг чинь мэдээд би үнэхээр их айсан…би… -Одоо болно оо…тэнэг минь яасан ядаргаатай яршигтай амьтан бэ?чи надад өөрийгөө ямар нэгэн байдлаар хамааралтай гээд бодчихсон юм шиг байна.Больж үз.Чи бол ердөө л нэг наалдчихаад салдаггүй хачиг шиг л амьтан.Мэдэв үү?Өөр чи хэн ч биш… “Тиймээ ойлгохгүй бол ингэж л ойлгуулахаас өөр арга алга.Чи чадна аа Үүлэнгоо…чи чадах ёстой.Яг одоо урдаас намайг хэтэрхий зүйл хийсэн ч огтхон ч үзэн ядаагүй хайр дүүрэн харцаар ширтээд зогсож байгаа энэ хөвгүүний төлөө чи чадах ёстой” –

Тиймээ…би өөрийгөө хэн гэдгээ мэднэ.Бүдүүн нүдний шил зүүсэн арчаагүй доожоогүй амьтан…бас мөнгөгүй ядуу чиний зиндаанд хэзээ ч хүрэхээргүй дорд гаралтай. -Тиймээ яг зөв хэллээ.Чи бол арчаагүй сул дорой гахай шиг тарган үзлийн хэрнээ бас мөнгөгүй сулбагар амьтан.Тиймээс чамайг харахаас ой минь гутаж байна.Гуйя эндээс яваад өг тэх үү…Явсан чинь дээр… “Намайг уучлаарай..үнэхээр уучлаарай…баяртай” Гээд охин эргэж харлаа.Тэгээд яг хэд алхатал… -Гэхдээ… Гэх хөвгүүний чанга гэгч нь дуугарах нь ард нь сонсогдолоо.Охин тэр дороо зогсолоо.Нам гацаж орхилоо. Тэр хэзээ ч өөртөө нь ингэж чанга харьцаж байгаагүй юм. -Гэхдээ би чамд хайртай… Охин хүүгийн хэлсэн үгийг сонсоод золтой уйлчихсангүй.Бүр нүднийх нь нулимс цийлэнгнээд ирсэнд охин уруулаа цус шүүртэл хазлаа. Хүү тэгж хэлээд хэд амьсгаадсанаа…дахиад -Би чамд хайртай ойлгож байна уу?Чи намайг яаж ч байсан…чи өөр хэнийх ч байсан…цаг хугацаа урсан одож миний үхэх цаг болсон ч би чамд хайртай байх болно.Үүлэнгоо… “Үгүй ээ…үгүй…Далай минь…

ийм үг хэлэх хэрэггүй…битгий л дээ…надад улам хэцүү санагдаад байна”…гэж бодож үнэхээр нулимс нь хариу ч гарахаа шахаад байсан ч уруулаа бүр ч чангаар хазлаа.Тэгэхээд охины булбарай уруул хагарч час хийтэл өвдөж аманд цус амтагдав.Энэ өвдөлт хэдий яггүй ч гэсэн шатаж зүрхнийх нь өвдөлтний хажууд бяцхан модон өргөс шиг л өчүүхэн юм.Охин уруулаа нэг шилэмдэн долоогоод хэсэг чимээгүй зогссоноо энэ бүхний эцсийг үзэхээр шийдэн эргэж харлаа. -Ашгүй одоо л нэг эр хүн шиг аашилж хайртай дуртайгаа хэлж байх шив… -Тиймээ одоо л би чамд хэлж байна.Дахиад хэлэх боломж олдохгүй болохоор…би чамд хайртай.Миний энд ирсэн шалтгаан гэвэл чамайг битгий яваач ээ гэж гуйх гэсэн юм.Би чамд үнэхээр хайртай чамгүйгээр амьдарч чадахгүй…

тиймээс битгий яваач дээ.Хэрвээ энд үлдэж чи намайг сонговол би чамайг дандаа аз жаргалтай байлгах болно.Зөвхөн чамайг л инээлгэж зовлонгийн өчүүхэн ч атугай хир буртаг хүргэхгүйн тулд л би бүхнийг хийх болно.Чи ганцаардах дургүй биз дээ.Ганцаараа байхаас айдаг.Тийм болохоор би чамтай дандаа цуг байна.Чи үлгэрт дуртай.Чи минь ханхүү гүнжийн үлгэрт дуртай шүү дээ.Бас залуу нь бүсгүйгээ авардаг бүх л зохиолуудад чи дуртай.Тиймээс чамдаа зориулж өдөр бүр шинэ үлгэр зохиож унтахад чинь ярьж өгч байх болно.Ээж чинь чамайг жаахан охин байхад чинь тэгдэг байсан болохоор…чи одоо ч хэн нэгнээр унтахдаа үлгэр яриулахыг хүсч байгаа шүү дээ.Чи минь хэтэрхий уяхан.Амархан уйлчихдаг.Тийм болохоор би үргэлж хажууд чинь байж нулимсыг чинь арчиж өгч байх болно.Үргэлж…тийм болохоор….тийм болохоор битгий яваа ч дээ…миний дэргэд үлдээч…гуйж байна. Гэхэд охин эхэндээ ямар нэгэн юм дуугарсангүй.Далайг яг одоо л харж байгаа юм шиг гайхан ширтээд байлаа.Тэгсэнээ гэнэт: -Чи ер нь ёстой галзуу амьтан юмаа.Галзуу солиотой мэдрэл муутай амьтан.Яагаад дуудаагүй байхад хүрч ирчихээд хүнд гай болоод байгаа юм бэ?Чи ингэж байхаар…ингэж байхаар…

явж үхээч…тиймээ явж үх…тэгээд..эндээс…үүрд алга болоод өг за юу? Энэ үг хөөрхий хүүгийн зүрхийг зүүгээр нэвт бүлэх шиг л…Бас Далайгийн цочирдсон аймшигт харц охины зүрхийг ч гэсэн зүүгээр бүлж байлаа.”Тэсэх ёстой…тэсэх ёстой шүү…заавал тэсэх ёстой шүү” -Юу? -Сонссоныг чинь л хэллээ явж үх…чи үхчихвэл надад хичнээн санаа амар байх бол оо -Би…би үхчихвэл…чамд амар байна гэж үү? -Тиймээ амар байна.Амараар барах уу?Бүр ч сайхан байх болно.Яг л нэг ядаргаатай хачигыг гарнаасаа авчихсан мэт л болох биз.Надад хайртай гэл үү?Тэгвэл наад хайраа мартаад нүдэнд минь хэзээ ч үзэгдэхгүйгээр алга бол.Чадахгүй гэвэл явж үх.Надад хайртай юм бол яг одоо намайг тайван орхи…гээд охин эргэж хараад гүйгээд явчихлаа.Яагаад гэвэл яг энэ үгийг хэлж дууссаны түүний тэвчээрийн сүүлчийн утас тасарч нулимс нь өөрийнх эрхгүй урсаж эхэлсэн юм.Бас хоолой нь аймшигтай зангирч байлаа.Одоо дахиж нэг л үг дуугарвал Далай хичнээн зовж байгаагаа мэдэгдэж тэгээд баригдаж орхино.Тэгчихвэл энэ долоо хоногийн турш бас сая хүртэл өөрт байгаа…үгүй эээ…

бүр байгаа ч үгүй…тэр их тэвчээрийг эцсийн дусалаа шавхтал зарцуулсаны хэрэг гарахгүй бүгд нуран унах болно. Охин хар хурдаараа эргэж ч харалгүй гүйсээр гэр рүүгээ орон дээшээ өгслөө.Тэгээд өрөө рүүгээ орон цонхоороо харлаа.Далай яг л дааж давшгүй хүнд ачааг дийлж ядан өргөөд алхаж байх шиг харагдана.Тэр хөлөө нэг нэгээр нь чүү чамай зөөж байлаа.Мэдээж түрүүний хэлсэн тэр аймшигтай үгс цээжинд өргөж даахын аргагүй гомдо цөхрөлийг хураасан. Охин уйлж байгаа чимэээгээ сонсогдуулахгүйн тулд амаа барьж байлаа.Юмыг яаж мэдэхийн найдварынх эцсийн ганц утас нь тасраагүй байгаа хүүгийн сэтгэл одоо хүртэл өөрийг нь чих тавин чагнаж байгаа ч юм бил үү… Харин охины нулимс нь одоо л нэг эрх чөлөөг олж сэтгэл дотор нь хуримтлагдан байгаа асар зовлон тарчлааны үхлийн хорыг өөртөө тээн зүрхээр нь дамжаад зовхиор нь гарч хацар даган тасралтгүй урссаар амаа дарсан гарыг нь яг л усанд дүрээд авсан мэт норгочихлоо. “Уучлаарай…уучлаарай…уучлаарай…уучлаарай…” гэж дэлхийг ч олохгүй гуйвж дайван алхах Далай хүүд Үүлэнгоо охин сэтгэл дотроо тасралтгүй хэлсээр л байлаа.Тэгтэл хүү гэнэт эргээд харчихав.Охин цочин ухарч харанхуйд нуугдалаа.Түүнийг эргэж харахад хэдий холоос ч гэсэн яг л түрүүнийх шиг өөрт нь ямар их гомдож цөхөрч байгаа нь яг л дэргэд нь буй мэт харагдав.

“Уучлаарай….уучлаарай….уучлаарай…уучлаарай…үүнээс өөрийг хэлж чадахгүй нь…” Охин Далайг далд орж харанхуй руу уусан алга болтол харж зогсохдоо гэнэт маш их үзэн ядалтыг мэдэрлээ.Асар их дийлдэшгүй хэнийг ч цааш нь харуулахаас буцахгүй тийм их үзэн ядалт өөрт нь амтагдалаа.Охины сая амсан байсан тэр барагдашгүй их зовлон тарчлаан нь одоо дуусашгүй их үзэн ядалт хорсол болон хувирчээ. Тэгээд яг энэ үед охины толгойд нэгэн аймшигтай бодол орж ирэв.Хамгийн үзэн ядалт үзэн ядалтаас үүссэн хамгийн аймшигтай бодол…Угаас хамгийн их үзэн ядаж хорссон сэтгэлээс л хамгийн аймшигтай бодол үүсэж хамгийн аймшигтай үйлдэлүүд хийгддэг шүү дээ… Мэдээж тэр шөнө охин унтаж чадсангүй.Яаж ч чадах билээ дээ.Та ч гэсэн өөрийнхөө амьдралын бүхий л утга учир амьдрах цор ганц шалтгаанаа өөрийн гараар үгүй хийчихээд ядаж цурам ч хийж чадах байсан гэж үү? Тэгэн тэгсээр аймшигтай урт шөнө дуусч маргааш өглөөний наран мандалаа.Охин онгоцны буудал дээр явах цагаа хүлээн сууна.

Аз болоход Баяраад ямар ч шалтгаанаар юм бүү мэт ямартай онгоцны буудал дээр ирсэнгүй.Харин Далай охиноос өөрөөс нь түрүүлж энд ирчихээд түүнээс холхон зайтай сууж орж ирсэнээс нь хойш тасралтгүй ширтсээр байлаа.Гэхдээ охин явах хүртэлээ түүн рүү хараагүй.Харин яг онгоцоны хаалгаар орохоос өмнө эцсийн удаа Далайгаа харахыг хүсчээ.Далай тээр цаана байгаа ч гэсэн өөрийг нь нэг тийм намуухан тогтуухан харцаар ширтэн зогсож л байлаа.Охин гараараа даллан: -Баяртай…хайрт минь… Гэж амандаа шивнээд өөр юу ч хэлэлгүй эргэж харан онгоцны хаалгаар орлоо.Өөр юу ч хэлэх билээ дээ.

Охин онгоцонд орж суугаад нүдээ анилаа.Тэр өөрийг нь тэнд хүлээж буй туулж барагдашгүй асар даваа нугачаануудыг бодолдоо төсөөлөн сэтгэлээ бэлдэж сууна.Учир нь гэвэл Үүлэнгоог тэнд очиход өөрийг нь ямар амьдрал ямар ирээдүй хүлээж буйг мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас… Тэгээд Үүлэнгоо хэсэг ийн байсаны эцэст Далайгийн төрсөн өдрийн бэлэг болох хямдхан атлаа энэ бүхэл ертөнцийн цор ганц хамгийн үнэтэй эрдэнэ болох үргэлж биедээ нандигнан хадгалдаг хүзүүний зүүлтнийхээ үзүүрийг гартаа чанга гэгч нь атгалаа. “Би…заавал хийх болно”

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…