Нүүр Өгүүллэг АЗ /ӨГҮҮЛЛЭГ/ 7-Р ХЭСЭГ

АЗ /ӨГҮҮЛЛЭГ/ 7-Р ХЭСЭГ

14 секунд уншина
0
0
218

Тэр өдрөөс хойш охин нэг ч удаа гэрээсээ гарсангүй.Хэнтэй ч юу ч ярьсангүй.Яагаад гэвэл түүний хувьд энэ нь хамаагүй дээр байлаа.Тэглээ ч охинд уулзах хүн байхгүй шүү дээ.Уулзах гэвэл түүнд

нэг л хүн байгаа тэр нь мэдээж Далай.Гэхдээ охин одоо Далайтай ч уулзах хэрэггүй хэмээн шийджээ.Энэ нь хоёр шалтгаантай.Нэгт гэвэл түүнтэй уулзаж салах ёс хийж үүрд явах гэж байгаагаа хэлвэл мэдээж

хэрэг тэр мөч хамгийн аймшигтай болон хувирах болно.Тэгээд хамгийн харамсалтай нь хайрт Далай нь түүнийг үүрд хүлээх байх.Хүлээлт гэдэг чинь л өөрөө хамгийн аймшигтай.Ялангуяа

цөхрөлтгүй дуусашгүй хүлээлт гэдэг хүнийг дотроос нь алж эхэлдэг.Яг л хүчил шиг аажмаар иддэг.Тэгж хүлээсэн хүн мөнхийн зовлон тарчлаан дунд байдаг.Тэр хүлээлт нь дуусах хүртэл шүү дээ.Гэхдээ

Далайгийн хүлээлт бол хэзээ ч дуусахгүй.Яагаад гэвэл охин хэзээ ч эргэж ирэхгүй шүү дээ.Харин охин Далайг мөнхийн зовлонд унагахыг хүсэхгүй байлаа.Өөрийг нь тэгээд явчих л юм бол…Далай түүнийг

хүлээсээр л байх болно гэдгийг охин мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас л энэ бүхнийг жаалхан ухаандаа гадарлаж байлаа.Яагаад гэвэл охин Далайг өөрт нь хайртай гэдгийг мэднэ.Тэр өөрт нь энэ тухай нэг ч удаа цухуйлгах нь битгий хэл ядаж үйлдлээрээ ч болох нь ээ харуулж байгаагүй ч Үүлэнгоо бүгдийг мэднэ.Угаасаа энэ тал дээр эмэгтэйчүүд хамгийн мэдрэмжтэй нь байдаг шүү дээ.Тэр залуу өөрт нь талтай эсхүл үгүй гэдийг нь эмэгтэйчүүд яаж ийгээд л мэдчихдэг.Гэхдээ Үүлэнгоогийн хувьд Далайгийн өөрт нь хайртай гэдгийг мэдэх дэндүү амархан байсан.Зүгээр л түүний духан дээр нь бичээстэй байдаг байсан юм.Бас түүний энэ нэг жилийн хугацаанд өөрт нь хийж өгсөн бүхий л зүйлс хайр халамж нь энэ бүгдийг жинхэнэ утгаар нь нотолсон юм.Үүлэнгоо их амархан гунигладаг.

Түүнийг гуниглах үед Далай түүний дэргэд чин сэтгэлээсээ хажууд нь байж тэнэг хөгжилтэй зүйлс ярин түүнийг инээлгэнэ.Бүр тэр нь хэтэрхий хөгжилтэй байдаг эсхүл өөрт нь тэгж санагддаг болохор охин яаж ч гуниглаж байсан дор нь мартаад нэг л мэдэхэд нулимсаа гартал инээчихсэн суудаг байж билээ.Бас охин хэтэрхий амархан уйлчихдаг.Тэр бүрт нь зөвхөн Далай л түүний хажууд байж түшиж уйлах мөр нь болж сайхан үгсээр сэтгэлийг нь дор нь тайгаруулчихдаг байлаа.Далайгийн үгс яагаад ч юм охинд үнэхээр ухаалаг бас энэ хорвоогийн хамгийн сайхан үгс шиг сонсогддог байлаа.Эсвэл угаасаа тийм байсан байх.Бас тэр хэтэрхий амархан өвдчихдөг байсан.Тэр бүрт л Далайд хэлээгүй байсан ч яаж ийгээд л мэдчихээд байдаг байсан бөгөөд хамгийн түрүүнд хамгийн зөв эмнүүдийг авчирч уулгаад дор нь эдгээчихнэ.Мэдээж эмнүүд нь гашуун болохоор охин уухгүй гэж зөрүүдлэх ч Далай түүнд яаж ийгээд л эмнүүдийг нь аргалаад уулгачихдаг байсан.Жимс болон хоолтой хольж болохыг нь хольж өгнө.

Харин заавал ч үгүй гашуунаар нь уух ёстой эмийг уулгах арай өөр аргатай.Товчхондоо нэг эм нэг хүсэл.Яг тийм гашуун эм нэгийг уусаны дараа охин түүнд хүслээ хэлнэ.Гэхдээ охины туйлын хүсэл бол ердөө л хамгийн сайхан хоол хамгийн амттай жимс чихэр бялуу…бла бла бла…Гэхдээ мэдээж Далайд мөнгө байхгүй.Мөнгийг Үүлэнгоо гаргана.Далайгийн үүрэг бол хамгийн сайхан амттаныг бас хамгийн сайхан хоолтой газрыг олж өгөх…бүр заримдаа Далай өөрөө хамгийн сайхан хоолыг хийж өгдөг байлаа.Энэ бүхнийг бол харин Далай хийсэн шиг хийж өгнө шүү.Бараг өдөр бүр л шахуу охинд урьд хэзээ ч амсаж байгаагүй сонин амттанаар гэнэтийн бэлэг барьдаг байлаа.Үүлэнгоо охин бүр Далайгийн ачаар л элдэв янзын өөр зүйлст биш харин цагаан идээнд юу юунаас ч илүү дуртай болжээ.Аан тийм бас Үүлэнгоо ганцаардах үедээ эсхүл гэнэтхэн түүнийг дэндүү ихээр санах үедээ Далайг хэзээ ч хамаагүй дуучихдаг байлаа.Харин мань хүн хаа ч байсан хэдхэн минутын дотор л гүйгээд ирнэ… Охин Далайтай учирнаас хойш өдийг хүртэл ганцаардалыг бүх амьдралынхаа турш мэдэрч ирсэн ч тэр л үед хэн ч үгүйн зовлонг нэг ч удаа мэдрээгүй.

Далай үнэхээр гайхалтай халамжтай найз байлаа.Хамгийн сайн найз…энэ хорвоогийн хамгийн сайн супер найз байсан юм…БАЙСАН…НАЙЗ БАЙСАН.Яагаад БАЙСАН гэж хэлж байгаа вэ гэвэл дахиж хэзээ ч НАЙЗ БАЙХГҮЙ учраас…Мэдээж Үүлэнгоо охины хувьд Далай зүгээр ч нэг найз биш.Харин зүрх сэтгэл оюун ухаан ер нь түүнийх гэх бүхий л зүйлийг булааж орхисон анхны хайр нь байсан.Тиймээ анхны хайр.Ямар ч элдэв бодол санаа агуулаагүй,нөөц төлөвлөгөөгүй,хир буртаг суугаагүй,ядах нь аа 5-н алхмын цаадхыг ч хараагүй,харахыг ч хүсээгүй,зөвхөн хязгаар үгүй хайр,бөхөшгүй итгэл,нарны гэгээ шиг л дулаан илч халамжаар дүүрсэн хамгийн ариун,хамгийн нандин,хамгийн гэгээхэн анхны хайр…Мэдээж Далайгийн хувьд ч бас тийм.

Охин түүнд ингэтлээ дурлаж хайрлахын тулд бүхэл бүтэн нэг жилийн халамж,хайр,үггүй чин сэтгэл шаардагдсан бол…Далайд ердөө долоохон минут л хангалттай байсан юм.Үүлэнгоо ердөө л долоохон минут Далай гэх танихгүй хүүгийн хажууд хөлөө амараан суусан.Мэдээж ганц ч үг солиогүй.Тэгээд босоод цааш явахдаа ганц өөрийгөө бус Далай гэх хүүгийн хамгийн ариун нандин анхны хайрыг нь бас Далайгийн зүрх сэтгэл оюун ухаан ер нь түүнийх гэх бүхий л зүйлийг өөрөөс нь булааж аваад явчихсан юм.Тэдний дурлал ямар ч салхинд хар шуурганд унтрах нь битгий харин ч дүрэлзэн асах гал болох болох байсан.

Тэдний хайр бүхнийг сарниан үгүй хийгч үхэлийг иртэл үүрд салахгүй байх байсан.Тэдний хайр дурлал зууд эсхүл мянгад нэг байх хувь заяаны бүхэл амьдралынх туршид нь ганцхан тохиох хамгийн сайхан нь байх байсан. Гэхдээ БАЙСАН.Одоо үгүй.Тийм зүйл болохгүй.Яагаад гэвэл гэвэл асч амжихаас нь хүйтэн ус шиг харгис сэтгэлийг дээрээс цүлхийтэл асгаад дахин асахааргүй болтол унтраачихсан юм.Хэдийгээр тэд нэг нэгэндээ ийм их хайртай байсан хэдий ч үнэндээ хайр эхлээ ч үгүй байсан.Юу ч эхлээгүй байсан.Тэд ердөө л найзуудын хэмжээст байсан. Далай өөрөө ухаангүй хайртай ч юу ч хэлж зүрхлэхгүй.Хэлчихвэл өөрөөс нь зугатчих байх гэж үхтэлээ айна.Яагаад гэвэл Далай Үүлэнгоог өөрт нь хайртайг огтхон ч мэдэхгүй.Тийм найз байж хайртай гээд хэлчихвэл өөрөөс нь айчихна гэж боддог байсан юм.Тэглээ ч ийм насан дээр дээрээс анх охин хүүхдэд ийм ихээр дурлачихаад түүнийгээ илчлэнэ гэдэг хэр баргийн хөвгүүнд барахгүй даваа.Бараг л боломжгүйтэй адил зүйл.Харин Үүлэнгоогийн тухайд гэвэл…арай өөр тэр бүхнийг мэдэж байсан.Үүлэнгоогийн ганцхан үйлдэл ганцхан үг бүхнийг шийдвэрлэх байсан.

Гэхдээ энэ ганцхан үгийг хэлэх гэдэг Үүлэнгоогийн хувьд…бас л…үгүй ээ бүр Далайгийнхаас ч хэд дахин илүүтэйгээр барахгүй даваа байсан.Түүн шиг охины насан дээр ялангуяа анхны хайр нь бол ямар нэгэн хайрын тухай үг цухуйлгах гэдэг тэдний хөвгүүдийнхээс ч хэд дахин илүү.Тэглээ ч түрүүлж хайраа илчилдэг охин байдаг гэж үү?… Гэхдээ нэгэнт энэ бүхэн төгсгөл болж байгаагаас хойш үүнээс цааш нь дурьдах илүүц биз.Бүгд төгсгөл болсон.Хорлоо гэгч хүйтэн сэтгэлт эмэгтэй энэ бүгдэд тодоос тод цэг тавьсан. Өө тийм одоо уулзахгүй байх хоёр дахь шалтгааныг нь дурьдах хэрэгтэй юм байна.Энэ шалтгаан Үүлэнгоогийн хувьд өмнөхөөс нь ч илүү хэцүү байсан.Тэр өөрийгөө Далайтай дахин уулзах эрхгүй гэж бодож байгаа.Өөрөөс нь болж хайрт Далай нь гэр бүлтэйгээ цуг алуулахаа шахсан гэж бодохоор л дотор нь харлаж байлаа.Үнэхээр аймшигтай.Тиймээс өөрт нь түүнтэй уулзаж нүүрийг нь харах эрх байхгүй хэмээн бодно. Гэхдээ би яг ийм хоёр шалтгаан байгаа учраас уулзахгүй байгаа гэж хэлсэнээс биш.Хүсэхгүй байгаа гэж хэлээгүй шүү.Мэдээж маш их хүсч байгаа.

Үүлэнгоо охин Далайтай уулзаагүй хором мөч секунд бүрт түүнийг зүйрлэшгүй ихээр санан үгүйлж хэзээ ч урсаж дуусдаггүй нулимсаа асгаруулсаар л байлаа.Түүний бодож байгаа зүйл нь гэвэл ердөө л үхэл.Одоо тэр үхэхийг л туйлаас ихээр хүснэ.Яагаад гэвэл амьдралын хамаг л утга учир нь үгүй боллоо гэдэгт бат итгэсэн залуу хүний толгойд хамгийн түрүүнд ийм л бодол орж ирдэг.Тэгээд зарим нэг нь даван туулдаг.Харин зарим нэгэн нь бодлоо гүйцэлдүүлж энэ хорвоогоос үүрд халин оддог.Үүлэнгоо яг одоо бушуухан энэ бүгдийг дуусгахыг хүсч байлаа.Яагаад гэвэл энэ зовлон амьдын хагацал гэгч нь үнэндээ дэндүү тэвчихийн аргагүй аймшигтай юм.Гэхдээ охин тэсэхээс өөр аргагүй.Түүнд шалтгаан бий.Гэхдээ бусадтай адил биш.Ихэнх ийм зовлонг даван туулагчид зөвхөн өөрийнхөө төлөө үүнийг хийсэн байдаг бол…

Охины энэ их үгүйлшгүй тарчлааныг давж гарах цорын ганц шалтгаан бол…Далай…тэгээд л болоо…өөр хэн ч бас юу ч биш…зөвхөн Далай…тэр оройн явдал “хэрэв миний тушаалаас зөрвөл чи бас Далай чинь хэзээ ч сайнаа үзэхгүй шүү” гэх үгсийг охины зүрх бас тархинд нь хадаж орхижээ.”Тиймээс тэдний л үгэнд орвол Далай минь эрүүл саруул амьд мэнд байх болно.Тэдний л үгнээс гарахгүй бол Далайгаа хамгаалж чадна.Тиймээ би хүчтэй байж Далайгаа хамгаалах хэрэгтэй.Би бол яасан ч болно.Угаас хувь тавилан минь л иймээс хойш одоо яая гэхэв дээ…харин түүнд минь л ямар нэгэн юм битгий болоосой”…гэж боджээ. # # # Охин ямар ч гэрэлгүй хав харанхуй өрөөндөө утсаа ширтэн орон дээрээ хэвтэнэ.Тэр явдалаас хойш 6-н өдөр өнгөрчээ.Энэ хугацаанд охин хаашаа гараагүйгээр барахгүй хэнтэй ч холбоо барьсангүй.Бүр өрөөнөөсөө ч гарсангүй.Үзэсгэлэнтэй гоёмсог хэрнээ хав харанхуй ханхай өрөөнд орь ганцаараа сүүлийн 144-н цагийг өнгөрөөжээ.

Энэ хооронд өвхөн цонхоор эсвэл утсаа ширтээстэй байсан бөгөөд өөр юу ч хийхгүй.Амьдын хагацалын тарчлаан дунд дэрээ нэвтэртэл уйлсаар ёстой л харанхуй цайз шоронд хоригдсон мэт энэ хэд хоногийг өнгөрөөжээ.Гэхдээ охин энэ удаад өөрөө өөрийгөө хорьсон юм.Ингэсээр охин яг л амьдын сүг шиг болон болж хувирсан байлаа.Хоол ч олигтой идсэнгүй.Тэртээ тэргүй хоолойгоор нь давахгүй байгаа юмыг яалтай ч билээ дээ.Уг нь охин Далайтайгаа байх үедээ хоолонд нугасгүй дуртай байсан авч одоо хоол ч тэр…ер нь энэ орчилонгийн өөр юу ч түүнд хамаагүй болсон байлаа. Үнэндээ утсаа ширтээстэй гэж хэлсэн охин огтхон ч интернэт орохгүйгээр барахгүй элдэв янзын бичлэг үзэж дуу сонсох нь битгий хэл хэн нэгэн рүү ч залгаж мэссэж бичээгүй.Охины утсан дээрээ хийдэг зүйл бол зөвхөн зураг харах…Тэр зурагнууд нь мэдээж Далайтай цугтаа авхуулсан хөгжилтэй зурагнууд…эсвэл ганцаараа авхуулсан зурагнууд…хэдий Далай зурган дээр огтхон ч гоё гарж чаддагүй дандаа малийталаа инээсэн нэг тийм эргүү амьтан шиг гардаг ч яг энэ л зурагнууд охины хамгийн хайртай зурагнууд байлаа.

Энэ зурагнууд л охиныг хэзээ нэгэн цагт энэ хорвоо дээр амьдарч байсан эсхүл одоо амьд яваа шүү гэдгийн хамгийн том нотолгоо болох шиг…хэзээ нэгэн цагт чи аз жаргалтай байсан юм шүү гэдгийг нь сануулах шиг…Мэдээж энэ зурагнуудтай цуг зураг тус бүрийн түүх дурсамж санаанд нь орж ирнэ.Аз болж охин өдөр бүр хэд хэдэн удаа гоё мөчийг тааруулан зураг авдаг байсан учир сайхан дурсамжыг нь сануулсан маш олон зураг охины утсан дээр байдаг байлаа.Чухам энэ дурсамжууд л охиныг үхчихэлгүй амьд байлгаж байгаа.Бас үүгээр ч зогсохгүй мессежнүүдийг харж дуут шуудангуудыг сонсоно.Далайгийн дуу хоолойг сонсох өөр рүү явуулсан үгсийг харах ч бас түүнийг амьд явуулж байгаа.Гэхдээ сүүлийн үеийн дуут шуудан мессежнүүдийн ихэнх нь өөртэй нь уулзахыг хүссэн,яагаад уулзахгүй байгааг асуусан, уулзахгүй байгаад санаа зовсон, ямар нэгэн юм нь өвдчихсөн юм болов уу гэж айж байгаа тухай нь байлаа.Мэдээж тэр бүрт л охин нөгөө л дуусдаггүй нулимсаа урсгаж асгартал уйлна.

Тэглээ гээд түүний бүх мессеж дуут шууданд нь нэг ч хариу өгөөгүй, нэг ч удаа дуудлагыг нь аваагүй.Охин тэсэхээ байгаад бүр хэдхэн цагийн өмнө сим картаа хүртэл шатааж хаяжээ.Ингэсэн нь арай л амар юм. Гэсэн ч охин одоог хүртэл орон дээрээ хэвтэн зураг мессежнүүдийг ээлжлэн харж дуут шуудангуудыг сонссоор л байлаа.Охин хамгийн сүүлд ирсэн дуут шууданг нээв.Энэ шуудан сим картаа шатаахаас хэдхэн минутын өмнө ирсэн бөгөөд Үүлэнгоо түүнийг утсан дээрээ бичиж авчихаад сонсож ч амжаагүй байгаа билээ. -Үүлэнгоо чамтай уулзаж үгүй ядах нь аа холбоо ч барьж чадалгүй аль хэдийн 6-н хоног өнгөрчихлөө…чи яагаад надад энэ тухай тайлбарлахгүй байгаа юм бэ?Би чамайг сурагласан чи долоо хоног гэрээсээ огтхон ч цухуйлгаагүй хаана ч хэнтэй ч уулзаагүй гэсэн.Бас би дөнгөж сая нэг аймшигтай мэдээг сонсолоо.Чи нөгөөдөр хэзээ ч эргэж ирэхгүй гадаад руу явах гэж байгаа бас Баяраатай суух гэж байгаа гэсэн.

Бас энэ мэдээг хэнээс сонссон гээч…Баяраагийн өөрийнх нь амнаас сонссон.Тэр энэ мэдээг надад хэлж байхдаа яг л ялсан баатар шиг харагдаж байсан болохоор би үнэн гэдгийг нь ойлгосон.Чи яагаад ийм том мэдээг надаас нууж байгаа юм бэ?…хммммм… Хайртай Далайгийнх нь хоолой цөхрөл гутрал гомдолоор дүүрэн сонсогдож байлаа.Охин дахиад л уйлав.Амаа даран мөрөө чичирүүлэн асгартал уйлав. -Уу…уучлаарай…намайг үнэхээр уучлаарай….гэж охин дуут шууданг сонсож эхэр татан уйлахдаа ахин дахин хэлж байлаа. -Тиймээс би шийдсээн Үүлэнгоо маргааш…өглөө явахын чинь өмнөх өдөр би чамтай уулзах болно.Би өөрөө танай гэрийн гадаа ирж чамайг гарч иртэл чинь хүлээнэ…хмммм…биеэ бодоорой Үүлэнгоо… Дуут шуудан дууслаа.Охин сүүлийн хэсгийг сонсоод нэлээдгүй цочирджээ.Гэсэн ч тэр анхнаасаа ийм юм болно гэдгийг мэдэж байсан болохоор ийм юм болно гэдэгт итгэж байсан болохоор Охин Далайтай уулзах сэтгэлийн бэлтгэлтэй байлаа.Охин дуут шууданг сонсож дуусаад утсаа хажуудаа тавин нулимсаа арчилаа. Тэгтэл өрөөнийх нь хаалга гэнэт онгойж Баяраа орж ирэв.Охин түүний өрөөнд дураараа тогших ч үгүй ороод ирсэн Баяраа гэгч энэ сэмбэлзүүр залууд яснаасаа дургүй.

Охин түүнийг орж ирүүт шууд босон сууж түүн рүү муухайгаар хялалзан харлаа. -Өө миний хайр өглөөний мэнд…гэж Баяраа шууд орж ирүүтээ хэнэг ч үгүй хэллээ. -Би чиний хайр биш…чи энд юугаа хийж яваа юм… Түүний сонсоод Баяраа уурласан бололтой цаанаа л нэг тийм өнгөөр: -Хэхэ…нэгэнт л суухаас хойш яах гэж ингэж байдаг юм дээ…чи нэг зүйлийг л мартаад байх шиг байна даа тийм үү?… гэж заналтайгаар хэлээд сандал аван орон дээр сууж буй Үүлэнгоо охины яг урд бараг наалдах шахуу хэдхэн см-н зайтай суулаа.Тэгээд турьхан мөрөн дээр нь гараа тавив.Охин бондгосхийтэл цочсон ч ямар ч илүү хөдөлгөөн хийсэнгүй.Учир нь 2 хоногийн өмнө ч гэсэн Баяраа энд орж ирсэн бөгөөд охинд хүрэх гэж оролдох үед Үүлэнгоо уурандаа түүнийг хамгийн түрүүнд гарт нь тааралдсан юмаараа унатал нь цохьчихсон юм.Үүний хариуд Баяраа аймшигтай ууралсан боловч охинд гар хүрээгүй.

Харин маргааш нь буюу өчигдөр Үүлэнгоогийн өрөөнд дахин орж ирж утаснаасаа Далайгийн хамаг өмд хувцас нь урагдаж цусаа садартал зодуулсан зургыг нь харуулжээ.Үүлэнгоог тийм үйлдэл хийсэнийх нь төлөө уурандаа хамаг найзаа дагуулж очоод Далайг ингэтэл нь зодсон байлаа.Тэгээд өөрийг нь ямар нэгэн байдлаар эсэргүүцэж уур хүргэдэг л юм бол дараагийн удаа Далай нь амьд үлдэхгүй шүү хэмээн сүрдүүлжээ.Ер нь Баяраа Далайг үнэхээрийн ихээр үзэн яддаг байлаа.Яагаад гэвэл Үүлэнгоо бараг л сахиусан тэнгэр шиг төгс төгөлдөр өөрийг нь дэндүү үл тоон эвгүй байдалд оруулдаг атал амь нь хаанаа байгаан гэмээр арчаагүй амьтан Далайг болохоор ухаангүй хайрладаг гэдэгт л хамаг уур хорсол буцалж,дотроо шатаж, дэлбэрхээ шахдаг.Ер нь бол охиныг Далайтай аймшигтай хардаж түүнээс харамладаг.Суух нь битгий хэл ядаж найз банди нь ч болоогүй байж шүү дээ.Одоо ч гэсэн Үүлэнгоо хажууд нь байж өөрийнх нь мэдэлд бүрэн ирчихээд байгаа хэрнээ Далайг л бодоод байгаа гэж бодохоор л байж ядан бачимдаж уурандаа галзуурах шахаж байлаа.Тэр одоо уурлахгүй гэж арай л гэж нэг юм биеэ барьж байна.Яагаад гэвэл Үүлэнгоо түүний мэдэлд аль хэдийн орчихсон одоо тэр энэ охиныг хүссэнээрээ эдэлж болох боломжтой болсон болохоор одоо уурлах нь илүүц хэрэг бөгөөд байдлыг дордуулж мэднэ хэмээн бодсоных байлаа.

Баяраа мөрөн дээр нь тавьсан гараа аажмаар цамцан дотуур нь оруулж цамцных нь доторх жинхэнэ турьхан зөөлхөн мөрийг нь иллээ.Харин охин хажуу тийш харан юуг ч юм гөлөрсөөр л… -Над руу хар… гэж Баярааг тушаангуй хэлэхэд охин түүн рүү ямар ч амьгүй нүдээр харлаа.Нүд нь түүн рүү харах ч бодол нь шал өөр газар байгаа нь харахад л анзаарагдаж байлаа.Үүнийг хараад Баяраа бүр ч галзуурах дөхлөө.Баяраа мөрөн дээр нь байгаа гараа аажмаар доошлуулсаар хөхийг нь барьж авлаа.Охин дахиад л цочсон ч өөр тийшээ харж зүрхэлсэнгүй.Харин тэртээ тэргүй уйлсаар байгаад зовхи нь улайж хавдсан нүдэнд нь дахиад л нулимс нь цийлэгнээд ирлээ.Гэсэн ч уйлсангүй бас дуугарсангүй.Баяраа охины хөхийг улам хүссэнээрээ базалж илсээр…тэгсэнээ нөгөө гараараа эрүүн доороос нь чимхэх мэт барьж авлаа.Охин хөдөлгөөнгүй хэвээр л…яг л амьгүй цогцос эсхүл үзэсгэлэнт зомби шиг…ингэх тусам улам л Баяраагийн шар хөдлөлөө.

Тэгээд эрүүнээс чимхсэн чигтээ өөр рүүгээ угз татан хүчээр ойртуулаад зөөлхөн булбарай салхинаас өөр юу ч үл хүрсэн уруулыг нь үнсэн озлоо.Болоогүй бүр аман дотуур нь хэлээ явуулан амталж хүлхэх гэгчийг жинхэнэ утгаар нь хийлээ.Уруулыг нь тасралтгүй озон үнссээр л…яг л амьгүй бие эсхүл маникан үнсэж байгаа юм шиг санагдсан ч улам хүчтэйгээр озсоор байлаа.Тэгсэнээ тэссэнгүй бололтой охиныг буцаан ор руу түлхээд хэвтүүлчихлээ.Тэгээд өөрөө дээр нь гараад ухаан зулаггүй охин биеийг нь оролдож эдэлж илэн таалж гарлаа.Охин ч өөрөө бараг хувцасгүй шахан байлаа.Нэг унталагын даашнизнаас өөр юу өмсөөгүй байсан болохоор оролдоход илж таалахад хамаагүй амар байв.Охин хөдөлгөөнгүй байсаар л…харин Баяраагийн хувьд ямар ч сайхан үзэсгэлэнтэй охинтой унтах гэж байгаа юм шиг мэдрэмж төрөхгүй байлаа.Яг л цогцостой загас наадуулах гэж байгаа юм шиг л…гэсэн ч түүний хар хор нь илүү хүчирхэг байсан тул улам ч улайран охины салхинаас өөр зүйл хүргээгүй ямар ч өө үгүй цав цагаахан гуалиг сайхан биеийг нь ёстой л эдлэх шиг болж байлаа.Сүүлдээ бүр улам ч галзууран хувцасыг тайллаа.

Тэгээд бас өөрийнхөө ч хувцасыг тайлав.Хэн хэн нь одоо ердөө дотоожтойгоо л үлдэцгээлээ.Баяраа охины биеийн бүх л хэсгийг үнсэж үнгэлж долоож байсан бөгөөд арай ч ичимдэгт хүрчихсэнгүй.Харин бусдаар нь бол гар хэл хоёр нь хаа л бол хаагуур чөлөөтэй тэнүүчилж байлаа.Тэгж явсаар гар нь аажмаар цавинд хүрч охины биеийн хамгийн сүүлийн хамгийн эмзэг нандин хэсгийг халхалж байсан дотоожыг нь тайлах гэж оролдоход л нэг юм охин амь орсон мэт өөдөөс нь эсэргүүцлээ. -Яасан бэ? юу болчихов… гэж Баяраа хөдөлгөөнөө зогсоон доор нь хэвтэх Үүлэнгоо руу гайхан харж аахилан хэллээ.Харин охин Баяраагийн өөдөөс эгцлэн хараад: -Одоо хэрэггүй ээ…гуйж байна.Одоо л биш…гэж сандарсан хоолойгоор хэллээ. -Яагаад… Охинд хэлэх үг олдсонгүй.Зүгээр л хүсэхгүй байна гэж хэлэхээр тэр лав огтхон ч хүлээж авахгүй.Харин түүнийг дуугүй байгаад байсанд Баяраа гэнэтхэн уурлаж хашгирлаа. -Хэлээ ч яг одоо хэл гэж байна.

Яагаад…арай нөгөө…Далайгаас…гэж багтарсандаа орилон хашгирсан үгийг нь таслан Үүлэнгоо: -Үгүй ээ…тийм биш нөгөө юу…одоо ийм байдалд хийх чинь шал тэнэг штээ тэглээ ч би хэнтэй ч унтаж үзээгүй… гэж түрүүнийхээс шал өөр аль болох янаг тачаангуйгаар дуртай мэт царайлан эрхэлсэн өнгөөр хэлэхэд Баяраа тэр доороо зөөлөрлөө тэгээд түрүүнийхээсээ хамаагүй найрсаг зөөлөн хоолойгоор: -Юу чинь онгон байсан юмуу?…гэхэд охин яг түрүүнийхээ нялганасан өнгөөр: -Тиймээ…тийм болохоор одоо ийм газар ийм тэнэг нөхцөлд охин биеэ алдмааргүй байна. -Тэгээд хэзээ гэж? -Тэртээ тэргүй…одоо би нэгэнт л чинийх юм чинь хэзээ ч байсан болно штээ.Өө нээрээ…хуримынхаа анхны шөнө байвал яаж байна…анхны шөнө чи миний анхны эр хүн болно гайхалтай сонсогдохгүй байна гэж үү? Үүнийг сонсоод Баяраагийн нүүрэнд инээмсэглэл тодорлоо.Тэртээ тэргүй янаг тачаангүй хүүхнүүдийн дунд сэлэх шиг л болж галзуурталаа секс хийсээр бүр ханаж цадсан түүний хувьд саяын явдал ердөө л нэг гар хангалга шиг хамгийн тэнэг санагдаж байсан учир түүнд энэ санал үнэхээр таалагдалаа.Тэгээд дээрээс нь хурдхан гэгч босоод хувцасаа өмслөө.Харин охин нүцгэрч шалдарсан биеэ зүгээр л хөнжилөөрөө хучив.Харин Баяраа хувцасаа өмсөж дуусаад: –

Хайраа чи амласан шүү…тэр шөнийг хоёулаа үнэхээр гайхалтай өнгөрөөх болно оо.Одоо орой болчихсон болохоор хайр нь явлаа.Сайхан амраарай… гэж хэлээд уруул дээр нь нэг хальт үнсчихээд яваад өглөө.Харин охин түүнийг гаруут л цурхирталаа уйлж эхэллээ.Угаас одоо уйлахаас өөр юу хийж чадах вэ дээ.Түүний бие нь ч өөрийнх нь биш гэдгийг сая хамгийн тод томруунаар мэдэрлээ шүү дээ. “Би тэсэх болно оо.Хайрт минь…заавал тэсэх болно чинийхээ төлөө…хэзээ нэгэн цагт чамтайгаа нүүр бардам уулзах цаг ирэх болно оо…тэр хүртэл бүхий л хүчээрээ тэсэх болно” гэж охин асгартал уйлж байхдаа сэтгэл дотроо шүд зуун бодлоо

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *