Home Өгүүллэг АЗ /ӨГҮҮЛЛЭГ/ 6-Р ХЭСЭГ

АЗ /ӨГҮҮЛЛЭГ/ 6-Р ХЭСЭГ

54 second read
0
0
701

Миний охион хичээл нь сайн биз дээ…гэж Үүлэнгоогийн ээж Хорлоо гэгч эмэгтэй ямар ч сэтгэлийн хөдлөлгүй юу ч илэрхийлээгүй саарал өнгөөр охиноос асуулаа.Харин бие нь хоолны ширээний ард байх ч

оюун ухаан нь тэр чигтээ Далай гэгч хөвгүүн рүү нисэн одсон Үүлэнгоо охин юу ч сонссонгүй. -Миний охион ээж чинь юм асуугаад байгаа юм биш үү?…гэж охины Аав Рагчаа жоохон ширүүн өнгөөр

хэллээ.Охин сая л нэг юм сонссон бололтой толгойгоо өндийлгөлөө. -Юу?…Аан…ээж надаас юу гэж асуусын?…гэхэд охины ээж Хорлоо: -Хичээл номыг чинь л асуулаа… гэж мөн л түрүүний саарал өнгөөр

хэллээ.Ер нь энэ Хорлоо гэгч эмэгтэй угийн ийм хүн юм.Ямар ч сэтгэлийн хөдлөл гэх зүйл байхгүй.Бусад хүнд уурлах баярлах гомдох зэрэг сэтгэлийн хөдлөлүүд байдаг байхад энэ эмэгтэйд л юу ч

байдаггүй.Яг л мөс шиг…цэвдэг хүйтэн.Ярианых нь өнгө хэзээ ч өөрчилөгдөж байгаагүй.Харин одоо энэ хоол дүүрэн өрсөн ширээний ард сууж байгаа охины аав Рагчаа бол эсрэгээрээ…дэндүү зальтай.Юу

бодож байгааг нь тааварлахын арга байхгүй.Жинхэнэ сэтгэл хөдлөл нүүр царайгаа хэзээ ч ил гаргадаггүй.Ерөнхийдөө бол мэргэжлийн жүжигчин.Хоёр нүүртэй хүн…үгүй тоолшгүй олон нүүртэй.Бүр энэ гэр бүлийг таньдаг тэдний найз бизнесийн хамтрагчид нь тэднийг

“хоорондоо тохирсон төгс хосууд” гэдэг байлаа.”Нэг нь ямар ч сэтгэл зүрх гэж юм байхгүй.Харин нөгөөх нь болохоор яг хэн бас юу болохыг нь мэдэхийн арга байхгүй.Жинхэнэ төгс хослол”…гэдэг байлаа.Харин Үүлэнгоо охин болохоор тэдний гайхширалыг төрүүлж орхино.”Үгүй ээ…яаж ийм дэндүү төгс боловсорсон хорон санаатнуудад ийм нар сар шиг гэгээлэг гэнэн цайлган сайхан сэтгэлтэй охин төрдөг байна аа….яг чөтгөрүүдийн гэрт сахиусан тэнгэр мэндлэх шиг л…хачин юм” гэсэн утгатай яриа хоорондоо өрнүүлцгээнэ. Охин толгойгоо эргүүлэн ээж рүүгээ харсанаа цайлганаар инээмсэглэн: -Ммм…сайн байгаа…гээд аз жаргалтайгаар инээмсэглэн тавагтай хоолоо үргэлжлүүлэн ширтэлээ.

Охинд зөвхөн хамгийн үнэтэй зоогийн газраас л олж харж болох урд нь буй тансаг оройн хоолноос илүү Далайгийн тухай бодол л түүний анхааралыг нь хамгийн ихээр татаж байлаа. -Охин минь ээж аав хоёр чинь чамтай юм ярьж байхад ингэж үл тоож болохгүй… Охин энэ үгийг дахиад л сонссонгүй… -Айн… -Ээж чинь эцэг эх чинь чамтай юм ярьж байхад чи үл тоож болохгүй гэж ээж чинь хэлээд байгаа юм биш үү?Ингэхэд чиний наад ухаан санаа чинь хаана яваад байгаа юм…Арай нөгөө шалдан банди… -Хмхм…гэж Хорлоо нөхрийнхөө яриаг болиуллаа. -Уучлаарай ээжээ таныг надаас зүгээр л асуулт асууж байна бодсийн. -Зөв ярь…бодсийн биш бодсон юм… -Ойлголоо…ээжээ дахиж ийм алдаа гаргахгүй ээ… гэж охин тун гэмшингүй хоолойгоор хэллээ.Багаасаа алдаа гаргах бүртээ шийтгүүлдэг байсан болохоор охин аав ээж хоёрынхоо өмнө ямар нэг алдаа гаргахаас үхтэлээ айдаг байлаа.Гэхдээ азаар охиныг 18-н нас хүрүүт нь том хүн болж хүүхэд байхаа больсон гээд шийтгэлээ зогсоосон билээ.Гэхдээ л аль хар багаас нь бий болж хуралдаж бөөгнөрсөн айдас одоо ч охины зүрхэнд хадаатай байдаг. –

Тэгэхээр миний охион одоо оройны хоолон дээр бүгд цугларсан байгаа дээрээ нэг чухал зүйлийн талаар ярилцах хэрэгтэй байна… Гэж Хорлоог хэлэхэд охин ширээний ард яг л загнуулж буй хүүхэд шиг доошоо харан: -За…гэж арай ядан дуугарлаа. -Биднийг чамтай ярьж байхад өөдөөс минь харж бай гэж чамд хэдэн удаа хэлэх ёстой юм бэ? охин минь… гэж Хорлоо нөгөөх л ямар ч хувиралгүй саарал өнгөөр дуугарахад охин яг л дуулгавартай гөлөг шиг хэлсэнийг нь хийлээ. -Сайн байна…тэгэхээр ийм байна.Аав бид хоёр чинь нэг чухал зүйлийн тухай удаан ярилцсан -Юун тухай?…тэднийг ярьж байхад бас заавал хариулж байх хэрэгтэй. -Чиний тухай…чиний ирээдүйн тухай…тэгээд бид 2 сайтар ярилцсаны эцэст нэг шийдвэрт хүрсэн. -Ирээдүйн тухай гэнээ?…Тэгээд ямар шийдвэр гаргасан гэж?…Гэж охин энэ удаа чин сэтгэлээсээ асуулаа. -Тиймээ…чиний ойрын ирээдүйн тухай.Ерөнхийдөө бол чиний ойрын ирээдүйн төлөвлөгөө өөрчилөгдсөн.Юу гэхээр чи долоо хоногийн дараа америк явах болно. -ЮУ?…гэж охин бараг хашгирах шахан асуулаа. -Охин минь бид хоолны ширээний ард байна.Дуугаа намсага соёлтой бай… Охин түрүүнийхээсээ хамаагүй сул дуугаар: -Гэхдээ намайг сургуулиа төгссөний дараа явуулна гэсэн биз дээ.Яагаад төлөвлөгөөгөө өөрчилж байгаа юм бэ? –

Бид хоёр ингэсэн нь дээр гэж үзсэн.Сургуулийн талаар айлтгүй ээ.Бид зохицуулчихна.Харин чи долоо хоногийн дотор эндээс явах бэлтгэлээ хангах хэрэгтэй… Охин юу гэж хэлэхээ ч…ер нь ямар хариу үйлдэл үзүүлэх ёстойгоо ч…мэдэхгүй болчихов.Яг л…нэг…харанхуй нүх рүү гэнэтхэн хөл алдаад уначихсан юм шиг…Гэхдээ тэр харанхуй нүх нь дуусашгүй өндөр юм шиг…Тэгээд тэр өндөрөөс унаад л унаад л хэзээ ч газар буухгүй байгаа юм шиг…Охин барьж байсан сэрээгээ ч гарнаасаа алдаж орхисоноо анзаарсангүй.Ер нь юу ч анзаарах сөхөөгүй болчихлоо.Дотор нь аймшигтай харанхуйлж амьсгаа нь байж аргагүй давчидаад ирэх шиг л болов. Мэдээж охинд хамгийн түрүүнд Далайгийнх нь тухай бодол орж ирлээ.Зүгээр л хүүгийн гэнэн цайлганаар өөр рүү нь инээмсэглэх царай бас хэлж байсан үгс нь санаанд нь орлоо.

Түүнтэй байсан бүхий л дурсамжууд нь нүднийх нь өмнүүр гүйх шиг л болов. -Яасан яагаад ингэтлээ цочирдоов?…гэж Хорлоо нөгөөх хүйтэн өнгөөр асуулаа. Охин юм дуугарсангүй. -Яасан бэ? ямар нэгэн асуудал байгаа юм уу? Гэж Рагчаа асуулаа.Охин бас л юу ч дуугарсангүй. -Арай үнэхээр ямар нэгэн асуудал байгаа юм биш биз…гэж Хоролоо асуув.Охин ямар нэгэн юм хэлэлгүй тэр хоёрын өөдөөс шийдэмгий харцаар ширтсээр байлаа. -Дуугараач чи… гэж Рагчаа ширээ нүдэн зандарахад охин бондгосхийтэл цочлоо. -Рагчаа…аядаж үз.Чи ч гэсэн томоотой бай… гэж Хорлоог хэлэхэд Рагчаа дуулгавартай нь аргагүй чимээгүй боллоо.Ер нь бол Рагчаа ч гэсэн Хоролоогийн дуулгавартай боол билээ.Энэ гэрт Хоролоо л хамгийн гол хүн юм.Тэр хэлсэн л бол корпрацид ч тэр энэ гэрт ч тэр түүний хэлсэн үг бүр биелэгдэх ёстой.Тэр нь юу ч байсан хамаагүй.Яагаад гэвэл зөрчсөний шийтгэл эсвэл хариуцлага нь дэндүү хүнд бүр аймшигтай.Тийм ч учраас хэр баргийн хүн түүний үгийг сөрөх битгий хэл тэр хүйтэн мөс шиг нүд рүү нь эгцэлж ч харж чаддагүй юм.Хэнийг ч хэн ч биш болгож чадах харгис бас хүчирхэг удирдагч.Түүний эргэн тойрондох бүхий л зүйлс эсвэл хүн гэр бүл бүгд энэ төмөр шиг хатуу эмэгтэйн гарт оршиж буй. –

Миний охион ямар асуудал байгаа юм.Хэл л дээ.Аав ээж хоёр нь сонсоход бэлэн байна…гэсэн Хорлоогийн үгний хариуд Үүлэнгоо охин: -Тиймээ…гэж арайхийн дуугарав. -Өөө…за хэл хэл миний охион… чамайг сонсож байна. Охины толгойд яг одоо мянга мянган бодол эргэлдэж аманд нь зуу зуун үгс багтавч нэгийг нь ч зүрхэлж хэлж чадахгүй байлаа.Тэр Хорлоогоос үнэхээр үхтэлээ айж бас байж ядталаа сандарч чичирч байлаа.Гэхдээ түүний дотор байсан бодол бас мэдэрч хайр нь илүү хүчирхэг байсан юм.Тийм ч учраас гэнэт охины айдас хаашаа ч юм хийсэж одоод оронд нь цээж дүүрэн зориг ундарч хор шар нь буцлах шиг болов.”Энэ удаад л биш шүү.Энэ удаа л лав биш” -Би явж чадахгүй ээ…гэж охин эрс шулуунаар хэллээ.Энэ удаа эсрэгээрээ

Рагчаа Хорлоо хоёр охиныхоо үгнээс гайхан цочирдолоо.Рагчаа бүр гайхаж: -Юу? Чи дөнгөж сая юу гэсэн бэ?…гэж асуув.Харин үүний хариуд охин бүр тун чиг зоригтойгоор тэр хоёрын өөдөөс эгцлэн хараад: -Таны сонссоныг чинь хэлсэн.Би явахгүй…явж чадахгүй…яагаад гэвэл…яагаад гэвэл…би хүсэхгүй байна. -ЮУ?…гэж охиныгоо ийм үг хэлнэ чинээ санаагүй Рагчаа үнэхээр гайхан уулга алдлаа.Харин Хорлоо нөгөөх л үхмэл саарал хэвээрээ л…охиныг анхааралтай нь аргагүй ширтэнэ. -Тиймээ…би хүсэхгүй байна.Ер нь цаашид ч та хоёрын хэлсэнээр баймааргүй байна.Энд ч дахиад цаашаагаа амьдармааргүй байна.Бас тэр хөгийн новштой чинь гэрлэмээргүй байна.Тэр чинь надад таалагддагүй.Хэтэрхий бардам дээрэлхүү амьтан.Үргэлж бусдыг өмссөн зүүснээр нь ялгаж харьцдаг.

Өөрөөсөө доорх хүмүүсийг үргэлж шоголж дарамталдаг.Бас суугаа ч үгүй байж хүнийг хардах харамлах санаатай.Ёстой өөдгүй амьтан.Хамгийн өөдгүй новш.Яг л тань шиг.Та хоёр ч өөрсдөө түүнийг хэн болохыг мэдэж байгаа шүү дээ.Тэр нэг удаа найзуудтайгаа нэг хүүхдийг зодож дээрлхэж байгаад нөгөө дээрлхүүлж байсан хүүхэд тэсэхгүй уурандаа түүнийг цохьчихсон.Тэгтэл яалаа.Тэр хүүхэд шоронд 10-н жилийн хорих ял авсан.Та түүнд тусалсан биз дээ…тэгэхээр чадахгүй…би түүнтэй чинь цугтаа явж чадахгүй за юу…бас энд ч дахиад нэг хоног байж чадахгүй…яагаад гэвэл та хоёр ч гэсэн аймшигтай хүмүүс…би та хоёрын хувьд зүгээр л утсан хүүхэлдэй биз дээ…юу гээч одоо хангалттай…одоо би та хоёрын хөрөнгөө зузаатгах хэрэгсэл болж чадахгүй…цаашид би хүссэнээрээ амьдрах болно… Гэж хэлээд охин ширээний ардаас шийдэмгий гэгч нь бослоо.Охин аль эртнээс л хэлье гэж бодож байсан бүх үгээ ингэж нэг юм зориг гаргаж хэлсэндээ сэтгэл нь нээх сайхан амраад л явчих шиг л боллоо.Энэ үгс бол охины дотор олон жил хадгалаатай явсан ч тэр үед үнэхээр л Хорлоогийн УТСАН ХҮҮХЭЛДЭЙ байсан учир юу ч хэлж чадалгүй өдийг хүрчээ.

Гэвч тэр одоо өөр хүн болсон.Өмнөхөөсөө хамаагүй илүү шийдэмгий зоригтой “өөрийнхөөрөө” өөр ХҮН болон хувирчээ.Мэдээж Үүлэнгоо өнгөрсөн нэг жилд л ийм болтолоо өөрчилөгдсөн юм.Хайр түүнийг өөрчилсөн.Далай гэх хүүгийн хиргүй сайхан сэтгэл бас Далайг хайрлах хайр бас өөрийнх нь мөрөөдөл.Тэр мөрөөдөлтай болсон байлаа. Түүнийг ширээний араас босох үед: -Суу чамтай ярих яриа дуусаагүй байна…гэж Рагчаа ширээн шаан хашгирлаа. -Чадахгүй… -Өө чи бүр ийм дээрээ тулсан уу?Төрсөн эцэг эхийнхээ өөдөөс юу гэдэг гэнээ…яг одоо суухгүй бол сайнаа үзэхгүй гэж мэдээрэй чи… -Чадахгүй гэж байна…би явлаа…тэглээ гээд намайг тэр шорондоо хийгээрэй… гэж бүр эрс шийдэмгий зоригтой гэгч нь хэлчихээд охин эргэж хараад цаашаа алхлаа. -Охин минь хэрвээ чи яг одоо наад хаалганыхаа бариулд хүрвэл хийсэн зүйлийн чинь төлөө чи биш өөр хэн нэгэн хариулцлага хүлээх болно шүү… гэх Хорлоогийн үгийг сонсоод охин яг хаалганы урд очоод таг хөшчихөв.

Тэгээд эргэж харлаа. -Хх..х..хэн хариуцлага хүлээнэ гэж… Гэж охин айдас түгшүүрээр дүүрсэн хоолойгоор ээрч мууран хэлэв.Харин Хорлоо нөгөөх л нэг хөшөө шиг хөдөлгөөнгүй юу ч агуулаагүй харцаараа охиныг цоолчих шахан нэвт шувт ширтээд: -Мэдэхгүй ээ…хэн ч байж болно.Жишээлбэл чиний хамгийн сайн найз чинь…Далай гэдэг гэлүү дээ. Охин энэ үгийг дуулаад золтой л хашгирчихсангүй. -Юу…та юу гэсэн бэ? -Чиний сонссоныг чинь л хэллээ.Тэгэхээр одоо ширээнд суугаад яриагаа үргэлжлүүлсэн чинь дээр Охин ширээнд суулаа. -Та ийм зүйл хийж болохгүй.Та түүнийг тэр гэмгүй залууг тэгж болохгүй. -За яахав тэгвэл эцэг эхэд хариуцлага үүрүүлье -Яагаад гэмгүй хүмүүсийг тэгнэ гэж…яагаад…? -Үгүй ээ тэд гэмтэй.Тэр жаал чамайг минь уруу татаж толгойг нь эргүүлсэн.Харин түүний эцэг эх нь тийм хүү түрүүлсэн.Хэрвээ үүнээс болж чамд минь ямар нэгэн юм болвол би тэдний хэнийг нь ч зүгээр өнгөрөөхгүй.Тэд шангаа хүртэх болно. -Үгүй ээ та тэгэж болохгүй…танд тэгэх эрх байхгүй. -Үгүй ээ харин ч байгаа шүү охин минь.Үүнийг чинь л эрх мэдэл гэдэг юм.Хүчтэй нь бүхнийг авч хүчгүй юу ч үгүй гуйлгачилсаар үхэх тавилантай байдаг юм охин минь…Тэдний үхэл амьдралыг шийдэх дэндүү амархан.Амьдралыг нь там болгон хувиргахад ч дэндүү амархан.Алга урвуулах төдий л зүйл… -Та яаж чадна гэж…тэдний хэн ч танай компанид ажилддагүй.Ямар ч хууль зөрчиж байгаагүй гэмгүй томоотой хүмүүс.

Тэгээд ч энэ улс чинь хуультай юм шүү.Тань шиг хүнийг дураар нь дургиулахгүй л байх… -Хахаха…охин минь дээ.Чиний түрүүний хэлсэнийг сонсоод арай л юмны наад цаадахыг ойлгохоор том охин болж дээ л гэж бодож байлаа.Гэхдээ үгүй байж л дээ.Тэгвэл ойлгуулаад өгье… Гээд Хорлоо бахдалтай нь аргагүй хэлээд утсаа аван нэг тохиргоо хийхэд тэдний зочны өрөөнд байдаг томоо гэгчийн нимгэн дэлгэц аслаа.Охин дэлгэцийг асахад харсан зүйлээсээ болоод аянганд ниргүүлсэн мэт цочирдон амаа дарлаа.Тэр дэлгэцэн дээр дөрвөн хуваагдан өөр өөр дүрснүүдийг шууд дамжуулж байлаа.Яг л хамгаалалтын олон камерны дүрс харуулдаг компьютер шиг…1-р камерт Далайгийн амьдардаг байрны яг хаалган хэсгийг харуулсан байх бөгөөд яг хаалганых нь үүдэн дээр Хорлоогийн хүмүүс гэх баахан хар хослол өмссөн том биетэй залуус камер руу харан ямар нэгэн тушаал өгөхийг хүлээн зогсож байх бөгөөд 2-р камерт Далайгийн амьдардаг 4-н давхар байрны цонхны доорх тэр хавийг бүхэлд нь харуулсан байлаа.

Бас л баахан хар хувцастай хүмүүс.3-р камерт бүр ч аймшигтай зүйлийг олж харлаа.Энэ камер дээр Далай нэг жижиг цайны газарт хичээлээ хийж суух нь харагдах ажээ.Харин энэ удаад камер барьж буй ганц л байгаа бололтой.4-р камерт зүгээр л хэдэн төмөр ортой өрөө байлаа.Дотор нь халаад зүүсэн хэдэн хүн зогсоно.Эдгээр хүмүүс бүгд камер руу харан Хорлоогоос тушаал хүлээн зогсох ажээ.Хорлоо: -1,2-р баг бэлэн үү?…гэж асуулаа. Тэгэнгүүт камерыг барин зогсох 1,2-р багын ахлагч бололтой хүн нь нүүрээ харууллаа.Их хүйтэн харцтай нүүрэн дээрээ их том сорвитой хүн юм. -Бэлэн…таныг тушаал өгөнгүүт байран доторх бүх хүмүүсийг ямар ч ул мөр үлдээлгүй цааш нь харуулаад хэнд ч мэдэгдэлгүй 4-р багт хүлээлгэж өгөх болно. -3-р баг бэлэн үү?…гэхэд бас л нэг хүйтэн царайтай нөхөр: -Тиймээ хатагтай…таныг тушаал өгөнгүүт л энэ залууг цэвэрхэн дуусгаад 4-р багт хүлээлгэж өгөх болно. -4-р баг бэлэн үү?…гэхэд нөгөөх халаадтай хүмүүсийн дундаас нэг өвгөжөөр байрын хөгшин хүн гарч ирээд: -Тиймээ хатагтай…1,2,3-р багынханы хүлээлгэж өгсөн цогцоснуудыг сайхан цэвэрхэн янзлаад тавьчихъя…гэснээс боссоо… -Юу гээв… -Авчирсан бараануудаас зарим хэсгүүдийг нь өөртөө дурсгал болгож авч үлдээж болно биз дээ.Миний эрдмийн ажилд хэрэг болоод байгаа юм л даа. –

Өөрөө мэд… -За баярлалаа. Охинд энэ бүхэн үнэхээр аймшигтай сонсогдолоо.Бүр айсандаа нулимс нь цийлэгнэж өөрийн эрхгүй бие нь салганан чичирлээ. -Эээ…бурхан минь…ээжээ…энэ юу юм бэ? -За тэгэхээр сонс охин минь…би чамд бодох 1 минутын хугацаа өгье.Тэгээд шийдвэрээ гарга.Хэрвээ ээжийнхээ үгэнд орвол чамайг эргээд сайн охин болж гэж үзээд энэ бүхнийг болиулья.Харин эндээс явахыг сонговол миний охины хүмүүжилд буруугаар нөлөөлж зүрхэлсэн энэ этгээдүүдийг бүгдийг нь цааш нь харуулаад хэн ч хэзээ ч олохооргүй болгоод амьдарч оршиж байсан гэдгийг нь ч мартуулах болно шүү…тэгээд нэг минутын дотор бодож амжихгүй бол бас л ялгаагүй зүйл болно. -Та ийм зүйл хийж болохгүй.Та ийм аймшигтай зүйл хийж чадахгүй.Тэглээ ч та дараа нь хариуцлагаас мултрахгүй… Охин эцсийн аргаа баран тэмцэж байлаа. -Хэхэ…охин минь дээ…охин минь…хийлгэхийг хүсэхгүй байгаа бол тэгээд намайг зогсоогоо ч дээ…чи чадах уу? Охин Хорлоогийн нүд рүү эгцэлж харж чадахгүй дэмий л доошоо шал ширтэн айдасаа дарахыг хичээн: -Чадахгүй ээ…гэж арайхийн дуугарлаа. –

Тиймээ чи чадахгүй.Өөр хэн ч чадахгүй.Намайг энэ бүгдийг хийхийг хэн ч болиулж чадахгүй.Бас энэ бүхний төлөө ч хариулцлага хүлээлгэж чадахгүй.Энэ бол эрх мэдэл охин минь.Бас хөрөнгө мөнгөний хүч чадал.Хэрвээ би баригдалаа гэхэд намайг хамгаалж хаацайлах тээр дээр модон сандал дээр суудаг хүмүүс бишээ мөнгөний гахайнууд талбайн хойдох үзэсгэлэнт байшин дотор дүүрэн байгаа…Охин минь…чи намайг юу чадахыг бас юу боломжтойг мэдэхгүй байна.Миний хүссэн бүхэн биелэгдэх ёстой.Биелэгдэх ч болно.Бас хурдан хариугаа хэл…би тийм ч тэвчээртэй хүн биш шүү… Охины нүдэнд цийлэгнэх нулимс гол шиг урсаж эхэллээ.Тэр хамгийн аймшигтай үнэнтэй нүүр тулжээ.Тэгээд тэр үнэний өмнө өвдөг сөхөрлөө.Одоо охин өөрийгөө уйлахаас өөр юу ч хийж чадахгүй арчаагүй сул дорой амьтан гэдгээ яс махандаа оюун ухааныхаа мухарт шингэтэл ойлгож байна.Үүлэнгоо уйлагнан байж нулимс дүүрэн нүдээр ээж рүүгээ хараад: -Тиймээ таны хүсэл биелэх болно оо…ээжээ…би таны хүссэн бүх зүйлийг хийе…харин тэднийг л өршөөчих…гуйж байна.Тэднийг л өршөөчихвөл хүссэн бүгдийг чинь хийе…гэж арай ядан хэллээ. Хорлоогийн нүүрэнд инээмсэглэл тодроод: -Сайн байна охин минь…ээжийн сайн охин хэвээрээ байгаа юм байна. Гээд эргэж хараад: –

Та нар сонссон биз дээ…одоо бүгд тарж болно… гэж нөгөө хүмүүстээ тушаалаа.Нөгөө хэд ч гэсэн хэлсэнээр нь хийж холбоогоо тасалцгаалаа. -За…охин минь үнэхээр зөв шийдвэр гаргалаа шүү…долоо хоногийн дараа энэ төрсөн хотдоо дахин хэзээ ч эргэж харж чадахааргүй явах болохоор сайхан салах ёс гүйцэтгээрэй.Сайхан ярилцалаа…

Гээд Хорлоо хоолны ширээний араас босоход Рагчаа ч гэсэн дагаж босоод тэд хоёул охиныг ганцааранг нь үлдээлээ.Охин тэднийг гарангуут л түрүүнээс хойш уйлахгүй хэмээн цус шүүртэл хазаж байсан уруулаа нээж амаа ангайн цурхиртал уйлж эхэллээ.Тэр өөрсдөөсөө өөр хэнийг ч боддогүй харгис эцэг эхдээ гомдсондоо биш…харин өөрийгөө ямар арчаагүйд л хорсон уйлж байлаа.Мэдээж хайрт Далайгаасаа ингээд үүрд салах ёстой гэдэгтэй эвлэрч ядна.Гэвч эвлэрхээс өөр арга үгүй.Яагаад гэвэл Үүлэнгоо өөрөө ч хайрт Далай нь ч аль аль нь хүчтэний өмнө хүчгүйдсэн өт хорхой төдийхөн амьтад шүү дээ.

Хүрэхийн төдийд л няцархаар арчаагүй сул дорой амьтас.Яг одоо охины дотор аймшигтай их цөхрөл зовлон хуралдан багтаж ядан байна.Тэр бүр үхмээр санагдаж байлаа.Энэ ямар ч аз үгүй хувь тавилангаасаа үүрд хагацхыг хүсч байна.Юу юунаас илүү хүсч байна.Гэхдээ одоо амь нас нь түүнийх биш шүү дээ.Тэр өөрөө тэр чигтээ түүнийх биш.Түүний аз жаргал сэтгэл зүрх хүсэл мөрөөдөл тэр ч бүү хэл бие мах бодь хийж байгаа өчүүхэн төдий хөдөлгөөн нь ч түүнийх биш.Учир нь тэр ямар ч эрх чөлөө үгүй.Тийм ч учраас бусад эрх чөлөө үгүйчүүдийн адилаар түүний харах нүд мэдрэх зовлон шаналал нь л түүнийх…үүнийг охин яг одоо арчаагүй дорой царайлан уйлан суухдаа дэндүү тод томруунаар ахин нэг удаа ойлгож авч байна.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…