Home Өгүүллэг АЗ /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

АЗ /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

24 second read
0
0
810

Тэнэг бас мэдрэмжгүй залуу…чи бол…эсвэл бүх эрчүүд тийм байдаг юмуу?Нэгэнт би чамд аль эртнээс л хайртай байсан тухайгаа үнэнээ илчилж байгаагаас хойш нэг зүйл хэлчихье…би чамд урьд нь ч

хайртай байсан…одоо ч хайртай…бас цаашид ч хайртай байх болно оо гэдгийг минь…яг ийм л шалтгаанаар чамд би анх дурласан гэдгийг баттай мэдэж ав за юу? Гээд Далайгийн хамарнаас дахиад л чимхээд

сэгсэрлээ. -Ойлгосон уу? Тэнэг мэдрэмжгүй залуу минь… # # # 10-н жилийн өмнөх тэр өдөр… Үүлэнгоо охин хаашаа яваагаа ч үл мэдэн давхисаар нэгэн хүнгүй гудамжинд ороод ирлээ.Шөнийн 4-н цаг болж

буй учир яаж ч хүн байх билээ дээ.Гэхдээ энэ Үүлэнгоод огтхон ч хамаагүй байлаа.Угаасаа ч нэлээд халамцуу бараг согтуу шахуу явж байгаа болохоор юун энэ тухай бодох манатай…Үүлэнгоо шөнийн 4:00

цагт согтуугаар машин жолоодож байна.Тэгэхээр юу болсон нь мэдээж ойлгомжтой.Тэр өчигдөр шөнөжингөө шоудаж бас архи ууж наргиж цэнгэсэн… Уг нь бол тэр их томоотой охин л доо.Үеийн зарим залуус

шигээ орой болгоныг баар цэнгээний газраар хэсч өнгөрүүлдэг охидын нэг биш.Сургуульдаа нэр хүндтэй бүгд атаархамаар хангалуун сайхан амьдралтай бүгдтэй эелдэг харьцдаг сайхан сэтгэлтэй сайн охин.Мэдээж түүний одоо хийж байгаа үйлдэл түүнийг тийм ч сайн охин шиг харагдуулахгүй байж болно л доо.Гэхдээ аав ээж нь хур их хөрөнгөтэй эрх мэдэлтэй айлын хөвгүүд охидууд угаасаа л ийм байдаггүй гэж үү?…тэд наргиж цэнгэж хар тамхи татан архи ууж хүссэнээ хийдэг.Энгийн айлд өсөж торнисон энгийн ардын хүүхдүүдийн хүсэх нь битгий хэл мөрөөдөж ч зүрхлэшгүй эрх чөлөөг тэд мэдэрдэг.Харин энгийн ардын хүүхдүүд мэдээж тэд нарт атаархцгаана.Яагаад гэвэл ертөнцийн хамгийн аз жаргалтай хүмүүс бол тэд нар…Үүлэнгоо ч мөн тэдний тоонд зүй ёсоор орно…Үүлэнгоод ч мөн бүгд атаархана…

Өөрийг нь өмхий автобусанд чихцэлдэн байж нэг юм сургуулийнхаа барааг харж байхад тэр өчигдөрхөн авсан шинэхэн ланд 570 машинтайгаа дайрчих шахан урдуур нь өнгөрхөд…Өөрийг нь энэ сургуульд хэдэн найзуудаас нь өөр таних хүнгүй атал тэрэнд болохоор багш сурагчгүй бүгд долигонон урдуур хойгуур нь гүйж байхад…өөрийг нь нэг ч залуу тоож үг дуугарахгүй байхад тэрний тухай түүнийг хэрхэн шүтэж биширдэг хэр их хайртай дуртайгаа гайхацгаасан хөвгүүдийн дэл сул яриа хаа ч байсан бүр чихээ дарсан ч сонсогдоод байхаар…мэдээж өмсөж эдэлж хэрэглэж байгаа зүйлс нь ээж аавынх нь хэдэн сарынхаа цалинг илүүчлэн байж авч өгсөн хужаагийн хулхи бараануудаас хэдэн арав дахин,хэдэн зуу дахин үнэтэй байхад…атаархахгүй гээд ч яах билээ дээ…өөр дахиад дурьдах мянга мянган жишээ байгаа ч цааш нь өгүүлэх нь илүүц биз… Яг ийм атаархал Үүлэнгоогийн сурдаг сургуулийн бүх охидод байдаг.Бүр бүгдэд нь шүү.Эмэгтэйчүүд ялангуяа хорь орчим насны охидын хэн нь ч…үгүй ядаж нэг нь ч болох нь ээ…

юунд ч атаархдаггүй гэж хэлвэл би энэ дэлхийн хамгийн худалч хүн болох байх…Тиймээ…тэд бүгд атаархдаг…өөрсдөөсөө илүү гэж бодсон бүгдэд атаархдаг.Их бага эсвэл нуудаг нуудаггүй л гэж ялгарахаас биш… Тиймээ тэд Үүлэнгоод үнэхээр атаархдаг.Түүнийг бүхний хайрыг булаам үзэсгэлэн гоо байх тусам…өөлөх юмгүй төгс төгөлдөр хэрнээ бусадтай үргэлж сайхан эелдэг харьцаж хүн болгоны хүндэтгэлийг улам ихээр хүлээн авах тусам…яг л энэ сургуульд тэнгэрийн ганц од шиг гялалзахыг харах тусам тэдний хор шар ёстой л нэг буцлах шиг болно… Үүлэнгоо машинаа зогсоолоо.Тэгээд хаалгаа онгойлгон хаалганаасаа зууран байж машинаасаа буулаа.Урин цаг болохоор гадаа үүрийн саарал гэгээ орсон байв.Үүлэнгоо охин гуйвж дайвж алхалсаар хамгийн түрүүнд тааралдсан гудамжны урт модон сандал дээр суулаа.Хэдий ийм болтлоо архи ууж согтсон ч дотор нь бачууран галзуурахаа шахсан хэвээрээ байлаа.Уг нь жоохон ч атугай нэмэр болох байх гэж бодсон ч энэ удаа огтоосоо тус болж чадсангүй.Сэтгэл нь бачуурч дотор нь шатсан хэвээрээ байна.Тэгээд бүр өөрийн эрхгүй аньсага нь норж нүднээс нь нулимс нь сул асгарч эхэллээ.

Ганцаардал бас цөхрөл мөн гомдол…энэ бүгд яг одоо хөөрхий охины дотор нэгэн зэрэг асар ихээр хуралдан байхад уйлахгүй гээд ч бас яах билээ дээ.Охин ар араасаа тасралтгүй урсах нулимсаа сул тавин асгартал уйлж эхэллээ.Эргэн тойрон хэн ч байхгүй учир бүр чангаар цурхиран уйллаа.Түүний энэ цөхрөлийн цурхираанаас ойролцоох шонгийн модон дээр сууж байсан болжморууд хүртэл цочин үргэж дэрхийтэл нисэлдэн холдолоо.Тэгтэл охин: -Яагаад…яагаад…би ингэж амьдрах ёстой юм бэ?…яагаад…хараал ид гэж… Гэж бүр хоолойныхоо чадлаар бахирлаа.

Ийм сайхан цэл залуухан хөөрхөн охин ийн зовлон тарчлаантайгаар цурхиран уйлж халуун нулимсаа барах нь туйлын өр өмөрмөөр харагдах байсан байх.Хэрэвээ хэн нэгэн түүнийг хаа нэгтэйгээс харж байсан бол шүү дээ.Гэхдээ тэр одоо орь ганцаараа байна.Орь ганцаараахнаа яг хаанах гэдгийг нь ч мэдэхгүй хүнгүй гудамжинд ийн халуун нулимсаа урсган уйлан суухад хүргэсэн ямар гээчийн зовлон шаналал хөөрхий охиныг тойрон эргэлдэнэ вэ?Энэ асуултын хариултыг охин зөвхөн өөрөө л мэдэж байгаа…Тэгтэл гэнэт: -Уучилаарай чи энэ алчуурыг аваа ч хацар чинь нулимсанд чинь түлэгдэх нь байна… Гэх эрэгтэй хүний баргил хоолой яг хажууд нь дуулдах нь тэр.Үүлэнгоо охин цочин өндийн харвал хаанаас ч гараад ирсэн юм бүү мэд ангийнх нь хөвгүүн Далай яг өөрийнх нь урд зогсож байлаа.Охин түүнтэй бараг харьцдаггүй ч муу ч үгүй их сургуульд хоёр жилд нэг ангид сурсаных хэнд ч гэм хор хийдэггүй мөрөөрөө даруухан хөвгүүн гэдгийг нь мэддэг болохоор түүнийг гэнэт гараад ирсэнд үнэхээр гайхсан ч өөр рүү нь эелдэгээр сарвайсан алгын чинээ цав цагаан алчуурыг нь аваад нулимсаа арчлаа.Гэхдээ өөр рүү нь чин сэтгэлээсээ харан инээмсэглэн юу ч асуулгүйгээр нулимсаа арчих алчуур бэлэглэсэнд өөрийн эрхгүй туйлгүй ихээр баярлах сэтгэл төрлөө.

Магадгүй өөр рүү нь бараг анх удаа хэн нэгэн хүн чин сэтгэлээсээ инээмсэглэн бас чин сэтгэлээсээ санаа тавьсан нь энэ болохоор тэр биз.Дээрээс нь Үүлэнгоо охин өөрөө юманд тун чиг амархан баярладаг цайлган цагаахан…Амархан уурлаж гомдож бас уйлчихдаг тэгсэнээ бас амархан тайвширч эргээд хөөрхөн ааштай болчихдог хэтэрхий уяхан зөөлхөн сэтгэлтэй.Тийм ч болохоор Үүлэнгоо Далай хүүгийн өөдөөс ийн гайхаж харж харж байсанаа өгсөн алчуурыг нь аваад нулимсаа арчисаныхаа дараа: -Баярлалаа…Далай…гэж баярлаж буйгаа илэрхийлэн аль байдгаараа сайхнаар инээмсэглэлээ.Үүний ачаар охины тэр их уур байж ядсан гомдол цөхрөл гэнэт л арилаад явчих шиг өөрт нь санагдалаа.Тэгээд дотор нэг л сайхан болоод явчихсан юм шиг санагдалаа. -Зүгээр дээ…гээд Далай түүний хажууд суулаа.

Гэхдээ Үүлэнгоо гэнэт нэг зүйлийг санан дахиад л гунигтай болоод доошоо харан санаа алдлаа. -Чи гайхаж байна уу?…гэж охин хүйтэн өнгөөр хүүгээс асуулаа.Харин Далай юу ч болоогүй юм шиг инээмсэглэн: -Юунд?…гэж асуулаа. -Яг одоо чиний хажууд бүхний хайрлаж хүндэлдэг сайхан сэтгэлтэй даруухан томоотой сургуулийн нүүр царай…шөнийн 4-н цагт шал согтуу гудамжинд таарлаа шүү дээ.Тэгээд бүр нус нулимсандаа хутгалдчихсан… -Тиймээ гайхаж л байна.Гэхдээ энэ тийм сүртэй зүйл гэж үү? Охин хүндээр санаа алдлаа. -Хммм…тиймээ.Харамсалтай нь тийм.Яагаад гэвэл би энгийн хүүхэд биш. -Тиймээ…үнэн…чи энгийн хүүхэд биш…энгийн охид хөвгүүдийг ингээд явж байсан бол хэн ч анзаарахгүй.Харин чамайг л болохоор юу хийж хаана явж байгаа нь сургуулийн бүх хүүхдүүдэд хамаатай болчихдог.Өглөө юу уусан эсхүл чихэндээ юу зүүсэн байгаа чинь… ямар хөвгүүнтэй үг солив гээд л…бас одоо ингээд байж байхыг чинь тэд нар мэдчихвэл чи бүр сургууль дээр гишгэх ч газаргүй болно биз.Тэгээд сургууль дээрээ ирсэн чинь бүгд чамайг эвэртэй туулай үзсэн юм шиг цоо ширтэцгээгээд л…тийм нүд харцнуудын дунд чи ганцаарханаа…

яг л сүрэг чононд ээрэгдсэн шарагчин шиг л байдаг байх…энэ л чамайг…үхтэл чинь айлгадаг тиймүү…яагаад гэвэл чи хэтэрхий эмзэг…яг л цэцэг шиг… Охин түүний хэлсэнийг сонсоод мэл гайхлаа.Яагаад гэвэл түүний хэлсэн үг нэг бүр үнэн байсан юм. -Гайхах хэрэггүй дээ…зүгээр л би чамайг сайн мэддэг.Тэгээд л болоо…бас…би чамайг энд байсаныг хэнд ч хэлэхгүй дээ…санаа зовох хэрэггүй… Гээд Далай сандалаас бослоо. -Одоо харьж амардаа…гэхдээ унтах хэрэггүй шүү.Шөнө нойр чинь хүрэхгүй.Тэгээд маргааш нь хичээлдээ үхтэлээ ядарсан царайтай очвол чиний тухай бас л ямар нэгэн худал цуу яриа тарах биз…за баяртай… Гээд эргэж харлаа.Тэгээд яг цаашаагаа алхах гэтэл: -Битгий яваа ч…гэх охины арга тасарсан өрөвдөлтэй хоолой сонсогдолоо.Далай эргэж харав.Эргэж хараад охины айсан цөхөрсөн харцтай нүүр тулалаа. -Намайг битгий ганцааранг минь үлдээгээч…би ганцаараа үлдмээргүй байна… -Заза чи хүсч байгаа бол…гээд Далай эргээд охины хажууд суув.Эхэндээ тэр хоёрт ярих юм олдсонгүй.Хэсэг дуугүй сууцгаав.

Гэхдээ Үүлэнгоо яагаад ч юм…Далайг түүний хажууд байхад юунд ч санаа зовох хэрэггүй юм шиг…нэг л тийм нөмөр нөөлөгтэй сайхан санагдаж байлаа.Яг л муухай шороон шуурганаас өөрийг нь хаан халхалах том чулуун хана шиг л… Гэтэл хэсэг чимээгүй байсаны эцэст Далай түрүүлж ам нээлээ. -Ингэхэд чи ч гэсэн намайг энэ хар үүрээр энд юу хийж явааг гайхахгүй байна уу? -Хэхэ харин ээ яагаад юм бол…? -Хэхэ… юу гэхээр одоо чинь 5-н сар дөхөж байна шүү дээ.Шалгалт болох гэж байна.Би…өчигдөр шөнөжингөө шалгалтандаа бэлдэж хоносон юм л даа.Тэгээд нэг мэдсэн бүр шөнийн 4-н цаг болчихдогийн…нойр ч их хүрч байсаныг хэлхэ үү…шууд л орондоо ороод унтахаар хэвтсэн юм л даа…тэгээд л яаг сайхан унтах гэж байсан чинь өрөөний минь цонхны харалдаа нэг эргүү юм муухай бахираад хүн унтуулдаггүй шүү.Тэгээд л аргагүйн эрхэнд санд мэнд ганц хоёр юм угалсан болоод гарч ирж байхав дээ. -Хөөөх надаас өөр хар үүрээр гудамжаар муухай орилоод явж байдаг хүн бас байдагаа…? Гэж охин үнэн сэтгэлээсээ асуулаа.Тэгтэл охиныг яг тэгж хэлэхтэй зэрэгцэн

Далай писхийтэл инээд алдлаа.Тэгээд бүр элгээ барин хөхөрч гарав. -Хахахахахахахахахахаххааххаахахахахахахаха….гэж хүү тасралтгүй инээсээр л байлаа.Инээд халдвартай гэдэг дээ.Түүнийг ингэж инээхэд охин ч гэсэн яагаад инээгээд байгааг нь ч мэдээгүй хэрнээ дагаад өөрийн эрхгүй хөхөрч гарлаа.Тэд ингэж инээлдсээр сүүлдээ бүр нулимсаа гартал хөхөрөлдөв. -Ха…ха…хамгийн…инээдтэй нь юу гээч…гэж инээж байх зуураа Далай хэллээ. -Юу юм?… -Хамгийн инээдтэй нь хар үүрээр гудажмаар муухай орилоод явж байдаг чамаас өөр хүн байхгүй л байхгүй юу…тэр муухай орилоод байсан хүн нь чи… -Юу? -Үгүй яахав дээ…намайг яг унтах гэж байсан чинь чи яг манай гэрийн цонхны доор суучихаад аймар муухай орилж уйлаад байсан болохоор чинь л би гарч ирэхээс өөр арга байсангүй л дээ… Охин түүний хэлсэнийг сонсоод үнэхээр гайхалаа.Тэгээд л сая л Далайг шорт майк углаашин дээрээ куртик өмссөн байсаныг анзаарав.

Тэгээд ч болоогүй эргэж хараад өөрийгөө бараг л гэр хороололтой ойролцоо 4-н давхар байрны яг харалдаах сандал суусан байсаныгаа ч анзаарав.Үүлэнгоо нэг давхарынх нь онгорхой цонхыг хуруугаараа заан: -Энэ чиний өрөөний цонх юмуу?…гэж нүдээ бүлтэгнүүлэн гайхашаа баран асуулаа. -Тиймээ манайх энд амьдардаг.Гэхдээ энэ яг ч манайх биш л дээ.Түрээсэлж байдаг байхгүй юу…гэснээ дахиад л писхийтэл инээд алдчихлаа. -Бас яасан бэ? -Хахахахахаха чи сая өөрийнхөө царайг харсан ч болоосой…гэснээ өөрийг нь дуурайж буй бололтой царайгаа хачин инээдтэй болгохыг харсан охин ч гэсэн тэсгэлгүй инээд алдлаа. Тэр өдөр охины хувьд урьд хэзээ ч байгаагүйгээр хөгжилтэй өнгөрсөн юм.Үүлэнгоотой урьд өмнө нь хэн ч хэзээ ч ингэж энгийн хүүхэд шиг эргүү мангараар нь дуудан тоглож байгаагүй…зүгээр л хөгжилдөхийн тулд хөгжилтэй зүйлс ярьж өөрийг нь инээлгэж байгаагүй.Хэн ч түүний сэтгэлд үргэлж хуралдан хуйларч байдаг зовлон шаналал ганцаардал цөхрөлийг нь 5-хан минутын дотор ор тас арилган мартагдуулж байгаагүй.Үгүй ер нь хэн ч түүнтэй зүгээр л ингэж энгийн хүн шиг харьцаж байгаагүй.Бас хэн ч яг л Далай гэдэг энэ ноомой жаал шиг өөрийг нь өөрөөс нь илүү ойлгож байгаагүй.

Бүр хэн ч шүү.Бүр ижий аав нь хүртэл ийм хүмүүс биш.Энэ хорвоогийн хэнийг ч зөвхөн эцэг эх нь л чин сэтгэлээсээ ойлгож…ертөнцийн бүх хүн нүүрээ буруулж үзэн ядаж хараан зүхсэн ч энэ хоёр хүн л дэргэд нь байдаг шүү дээ.Гэтэл Үүлэнгоо охины ээж аав хоёр бол тийм хүмүүс биш.Үүлэнгоогийн ээж аав гэж хоорондоо яг ижилхэн дусал ч халуун цусгүй цус сорогчид шиг л хүмүүс байдаг.Цус сорогч гэж хэлэхдээ би огтхон ч дэгсдүүлээгүй шүү…Цус сорогчид хүний цусыг сордог бол/хэрэвээ тэд үнэхээр байдаг бол шүү дээ/…тэд хүний хөдөлмөрийг сордог….Цус сорогчид хүний халуун цусыг л юу юунаас илүүтэйгээр хүсдэг энэ хүсэл нь бүр дийлдэшгүй байдаг бол…тэр хоёрын хувьд мөнгө яг л тийм байдаг тэр хоёрын мөнгөний шунал хязгааргүй… Цус сорогчид ганцхан цус л хэрэгтэй бол…тэд нарт зөвхөн мөнгө эрх мэдэл л хэрэгтэй.Тэд нарт Үүлэнгоогийн зовж шаналах ганцаардал зовлон цөхрөлийн далайд живж буй нь огтхон ч хамаагүй…

Үүлэнгоо тэдний хувьд ердөө л нэр төрийн хэрэглүүр…бас охиныг тун удахгүй хэдхэн жилийн дараа өөрсдөөсөө ч илүү хүчирхэг эрх мэдэл мөнгөтэй айлын хүүтэй суулгах гэж байгаа болохоор бас хөрөнгөө зузаатгах хэрэглүүр ч гэж хэлж болох юм.Цус сорогчид мөнхөд хүний халуун цус амь насаар голоо зогоосоор амьдардаг хүйтэн цуст араатанууд бол…тэр хоёр ч гэсэн зөвхөн өөрсдийнхөө л төлөө насан туршид хүний хөдөлмөрийг шулж мөлжиж хувь тавилангаар нь тоголж амьдарсан хүмүүс…бишээ араатан…Үүлэнгоо бол ердөө л тэр хоёрын хурууны аясаар хөдлөх бяцхан утсан хүүхэлдэй…одоо түүнд байгаа бүх зүйл хийж байгаа бүх үйлдэлүүд…үгүй ядах нь ээ өмссөн хувцас үс зүс хумс нь хүртэл хүссэн зүйл нь биш…тэднийг унт гэсэн бол унтаж ид гэсэн бол идэж яв гэсэн газар нь явж ир гэсэн ир газар нь ирж онц сур гэсэн бол сурж үнэхээрийн гуниг зовлон дүүрэн асгарталаа уйлмаар санагдаж байсан ч инээ гэсэн бол инээдэг.Ийм байх ингэж амьдрах ингэж амьд сүг шиг явах үнэхээр хүний хүсэх зүйл биш шүү.Бүр ийм зүйр цэцэн үг хүртэл байдаг даа.Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэж… Үүлэнгоо энэ бүхнийг ойлгохгүй юмны учир мэдэхгүй жаалхан охин байхдаа тэднээс “яагаад” гэж асуухад юу ч өгүүлэх харанхуй нүх шиг бас юу ч үл харагдах мөс шиг цэвдэг харцаар охин руу харан инээмсэглээд “Охин минь энэ бүхэн чиний л сайн сайханы төлөө юм шүү дээ” гэж хэлдэг байлаа.Охин ч хэлсэн бүхэнд нь итгэдэг байлаа.

Ямар ч жаахан хүүхэд эцэг эхийнхээ үгэнд чин сэтгэлээсээ итгэдэг шүү дээ.Тийм жаахан хүүхдүүдэд орон доор нь мангас байгаа гэж итгүүлэх дэндүү амархан. Гэхдээ охин өсөж том болж нэг л өдөр энэ бүхнийг ойлгосон.Юу ч хүсэх бодох эрхгүй бяцхан утсан хүүхэлдэй гэдгээ ойлгосон.Энэ бие энэ сэтгэл өөрийнх нь биш.Хэзээ ч өөрийнх нь байгаагүй бас цаашид ч үхэн үхтэлээ өөрийнх нь байхгүй.Гагцхүү харах нь нүд зовлон шаналал цөхрөл ганцаардал нь өөрийнх нь…Гэхдээ түүний энэ зовлонг та ч өөр хэн ч бүрэн ойлгож чадахгүй…үгүй ээ…бас ч гэж ойлгох хүмүүс байгаа юм байна шүү…хэрэвээ чи цэрэгт явсан бол…эсхүл бүр чанга дэглэмт шоронд сууж байсан бол энэ охины зовлонг жоохон ч атугай ойлгох байсан биз…миний мэдэхийн ийм хүмүүс л…унтах идэх явах суух хөдлөх зогсохоо захируулан эрх чөлөө үгүйн зовлонг мэдрэгсэд л Үүлэнгоо охины зовлонг ойлгож чадах байх…гэхдээ өчүүхэн жаахан хэсгийг нь л…бас дээр үед байсан бол боолууд байна.За яахав ерөнхийдээ эрх чөлөө үгүйн зовлонг мэдрэгсэд гээд ерөнхийд нь хэлчихье…Эрх чөлөөгүй хүмүүст жаргал гэж үгүй…тэд нар жаргал гэдгийг мартсан байдаг.Чамд юу ч байхгүй байсан ч эрх чөлөө л байгаа бол чи аз жаргалтай хүн…ямар ч баян эд хөрөнгө нэр хүнд үзэсгэлэнгоо гээд бүх юм байсан ч чи эрх чөлөөгүй л бол хэзээ ч аз жаргалтай байж чадахгүй.Яагаад гэвэл эд нар чинь чинийх биш шүү дээ

.Эрх чөлөөгүй хүн юу ч үгүй хоосон гуйлагчингаас ч долоон дор ядуу…дахиад хэлье эрх чөлөөгүй хүнд харах нүд зовлон хоёр нь л өөрийнх нь байдаг. Үүлэнгоо бол яг л ийм.Түүнд ямар ч эрх чөлөө байхгүй.Тэр бол хамгийн нарийн нягт хамгаалалттай чанга дэглэмтэй шоронгийн хоригдол….Үгүй ээ…хамгийн том харанхуй цайзын оройд хоригдсон үзэсгэлэнт гүнж гэж хэлвэл зохих байх…харин Үүлэнгоо охиныг хорьж буй цайз шорон нь түүний ийм хүн болж төрсөн хувь заяа юм.Түүний ямар газар хэний охин болж төрсөн нь ямар хувь тавилантай төрсөн нь өөрийнх хэн гэдэг нь түүнийг хорьсон харанхуй цайз.Түүний өөрсдөөсөө өөр хэнийг ч боддогүй аймшигт эцэг эх…түүний эргэн тойрондох худалч хуурамчуудын эсхүл атаархан хорсож үзэн ядагчид түүний шорон…энэ цайзад хөөрхий охин харанхуйн дунд ганцаардал цөхрөл гомдолын дунд үлдэн хоцорсон. Гэхдээ ганц л зүйлийг өөрийн эрхгүй хүсдэг байсан.

Охин эрх чөлөө үгүйчүүдийн юуг хамгийн ихээр хүсдэг вэ? түүнийг л хүсдэг байсан.Тэр бол эрх чөлөө.Өчүүхэн жаахан байсан ч хамаагүй.Эрх чөлөөг л юу юунаас илүү хүсч байсан.Гэхдээ түүнд өөрийг нь өөрийнх зовлонг нь чин сэтгэлээсээ ойлгосон хүн л тэр жаахан ч атугай эрх чөлөөг нь өгч чадна.Гэхдээ хамгийн новшийн нь аав нь улсын хурлын гишүүн ээж том корпрацийн ерөнхий захирал хийдэг хур их хөрөнгөтэй айлын ганц охин дээрээс нь үзэсгэлэн төгөлдөр бүхний хайрыг булаасан алдартай нэр хүндтэй Үүлэнгоог ийм их зовлон амсаж тарчилдаг гэдэгт хэн ч итгэхгүй.Бүр хамгийн новшийн зүйл нь энэ охины ингэж зовох тэд нарт огтхон ч падгүй.Харин ч сургуулийн бүх охидын бахыг хангах байх…Охин ч үүнийг мэддэг…Бас энэ л түүний аймшигт ганцаардал…энэ аймшигт ганцаардал бол Үүлэнгоогийн хувьд…энэ дэндүү амархан баярлаж гомдож уйлдаг цэцэг шиг эмзэгхэн охины хувьд…энэ бүхнээс илүү…өөрийг нь ямар ч эрх чөлөөгүй гэдгээс ч илүү зовлон тарчлаан байлаа. Гэхдээ тэр өдөр авралын гар түүний гарыг атгасан юм.Үүлэнгоогийн зовох жаргах нь өөрт нь хамгийн их хамаатай тэр хэн нэгэн…зөвхөн түүнийг хамгийн ихээр ойлгодог…бүр зовлонг нь нимгэлээд ч зогсохгүй аз жаргал бэлгэлдэг тэр сайхан сэтгэлтэй даруухан хэн нэгэн…охины хамгийн ихээр хүсч мөрөөдөж байсан эрх чөлөө гэгчийг түүнд ямар ч хариу нэхэлгүйгээр харамгүй хайралсан тэр хэн нэгэн гараад ирсэн.

Тэр хэн нэгэн өөрөөс нь ч асуулгүйгээр нулимсаа арчих алгын чинээ цав цагаахан алчуур барьчихсан зогсож байсан.Тэр нь мэдээж манай Далай хүү шүү дээ. Тиймээ тэр өдрийг тэд ёстой хөгжилтэй өнгөрөөсөн шүү.Тэгэхэд л анх удаа охин эрх чөлөөний ямар сайхан гэдгийг энгийн хүн шиг инээж хөхөрөхийн жаргалыг жинхэнэ утгаар нь мэдэрсэн.Бас энэ өдрөөс хойш тэр хоёр найзууд болсон.Гэхдээ зүгээр л найзууд шүү.Далайгийн хувьд Үүлэнгоо мэдээж анх энэ сургуульд орсоноосоо хойш л ухаангүй дурласан хайрын бурхан сахиусан тэнгэр нь байсан.Гэхдээ бодит амьдрал дээрээ бол энэ охины цор ганц найз.Гэхдээ Үүлэнгоо ч Далай хүүгийн цор ганц найз.Тэд хамгийн сайн найзууд байсан.Тэр хоёр бие биентэйгээ бүр чин сэтгэлээсээ найзалж нөхөрлөсөн.Хаа ч явсан цугтаа зав л гарвал хүзүү сээрээрээ холбогдчихдог байлаа.Тэгээд үргэлж хөгжилтэй аз жаргалтай байдаг байсан.Хэн ч юу ч гэж ч хуцсан тэр хоёр сонсоогүй юм шиг л өнгөрөөнө.Урьд Үүлэнгоо охин хэн өөрийг нь юу гэж хэлхээс үхтэлээ айдаг байсан бол…

одоо харин нохой хуцсан чинээ тоохоо больжээ.Энэ юу гэсэн үг вэ? гэхээр охинд өөрөө өөртөө итгэх итгэл бий болсоон гэсэн үг.Охин Далай хүүгийн ачаар өдөр ирэх бүр эрх чөлөөний гайхамшигтай сайханыг улам ч ихээр мэдэрч байлаа.Бас эрх чөлөө гэдэг…бодит амьдрал дээрх жинхэнэ эрх чөлөө гэдэг бол өөрөө өөртөө итгэж итгэл дүүрэн амьдрах юм байна гэдгийг ч жинхэнэ утгаар нь ойлгосон юм.Охин Далайгийн ачаар өөрчилөгдсөн.Бас маш их зүйлийг мэдэж мэдэрч ухаарсан.Тэр өөрийгөө өөрийнхөөрөө юу ч хийх чадалгүй бяцхан утсан хүүхэлдэй гэж бодохоо больсон.Тэр өөрийгөө аз жаргалтай амьдрах ёстой ХҮН гэдгээ…энэ богинохон амьдралд хүссэнээрээ амьдарч хүссэнээрээ үхэх эрхтэй ХҮН гэдгээ ойлгосон…БАС…нэг л өдөр өөрийнхөө хамгийн сайн найздаа Далай гэгч тарган нүдний шилтэй доожоогүй хувцасалсан хэрнээ сайхан сэтгэлтэй өөрийнх нь төлөө бүхнээ зориулдаг өөрийг нь үргэлж аз жаргалтай байлгаж өөрийг нь чин сэтгэлээсээ хайрладаг цор ганц найздаа хайртай болчихсоноо ухаарсан.Далайгийн өөрт нь зориулж хэлсэн тэр л сайхан үгс чихэнд нь биш зүрхэнд нь сонсогдох болсон.Тэгээд нэг л өдөр Далайд эргэж буцалтгүй бүр ухаангүй хайртай болчихсоноо ухаарсан.

Энэ хайр зүгээр л нэг дасаж дурласан дурлал биш байсан.Жинхэнэ хайр байсан.Нэг л өдөр Далай түүний бүх амьдрал нь болон хувирсан байсан.Далай л түүний хажууд байвал охин аз жаргалтай.Далайгүйгээр өнгөрсөн хором мөч бүр зовлон гуниг хүлээлтээр дүүрэн.Түүний өгсөн хатуу чихэр ааруул бяцхан бамбаруушнууд охины хувьд энэ хорвоогийн хамгийн гоё бэлэг.Ялангуяа төрсөн өдрөөр нь өгсөн тэр хөөрхөн хямдхан хүзүүний зүүлт түүний амьдралдаа авч байсан хамгийн гайхалтай гайхамшигтай бэлэг байсан.Тиймээ тэр хоёрын хэн хэнийх нь хувьд цугтаа байсан тэр л үе тэр ганцхан жил бүх л амьдралынх нь хамгийн аз жаргалтай үе байсан.Гэхдээ тэр хоёрын хэн хэн нь хар буруу санаагүй яг л цас шиг цагаахан гэнэхэн сэтгэлтэй байсан болохоор бие биеэндээ ухаангүй хайртай гэдгээ хэн нь ч мэдэж чадаагүй гадарлаа ч үгүй.Зүгээр л сэтгэл дотроо бас хэлэх үггүйгээр үйлдлээрээ л хайралдаг байсан юм.

Тэгж явсаар нэг л мэдэхэд нэг жилийг ардаа үдсэн.Хэн хэндээ хайртай гэдгээ мэдэлгүй явсаар “би чинь түүний ердөө л найз нь шүү дээ хамгийн сайн найз.Тэр ч гэсэн намайг тэгж л бодож байгаа” гэж бодсоор хайраа илчилэхээс үхтэлээ ичиж айсаар нэг л мэдэхэд цаг хугацаа харвасан сум шиг өнгөрчээ. Яг л энэ үед охин дахин нэг аймшигтай тулсан юм.Давж гарахын аргагүй аймшиг.Далайгаас арван жил хол байгахад хүргэсэн…өөрөөсөө ч илүү хайртай ухаангүй хайртай…түүнгүйгээр амьдрал амьдрал биш зүгээр л оршил болон хувирдаг…амьдрах бас үхэх цор ганц шалтгаан болсон тэр нандин хайраа өөрөөсөө хөөн зайлуулахад хүрсэн тэр аймшигтай нүүр тулсан. Үүнээс өмнө охин яагаад ч юм түүнтэйгээ мөнхөд ингээд л яваад байх юм шиг санадаг байсан.Гэвч үгүй юмаа гэдгийг энэ аймшиг түүнд яс маханд нь шингэтэл нь ойлгуулсан. Тийм учраас л тэр орой Үүлэнгоо охин Далайдаа ухаангүй хайртай хэрнээ тийм муухай үгсээр зүрхийг сийчсэн юм.Арван жил эдгэх нь битгий хэл аниа ч үгүй хүнд шархыг хайртынхаа зүрхэнд үлдээсэн. Гэхдээ энэ л хамгийн дээр хувилбар байсан юм

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…