Home Өгүүллэг АЗ /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

АЗ /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

26 second read
0
0
841

“Юу болоод байгаан бэ?…намайг зүүдэлсэн эсвэл үхчихсэн гэж хэлээ ч дээ”…гэж салганаж чичирсэн Далай бодовч үзэсгэлэнтэй дээрээс нь өнгөрсөн арван жилийн бүхэл амьдрал нь байсан цаашид ч байсаар

байх энэ бүсгүйн янагийн…үгүй ээ…хайрын үнсэнлт залууг эрхгүй аз жаргалын далайд умбууллаа.Аз жаргалын далайд хөвөн сэлэх эсхүл живж буй эсэхээ ч Далай үл анзааран байна.Үхтэлээ дурлаж

хайрласан бүсгүйгээрээ үнсүүлэх бас үнсэх юутай их аз жаргал вэ?Судас даган урсах цусаар минь аз жаргалын шидэт шингэн урсаад тэгээд бүх биеэр тархах шиг л…аль эсхүл энэ шид нь бүсгүйн ураалаас

амаар минь орж тэгээд судсаар минь дамжин зүрхэнд хүрэх шиг…”Үгүй ээ үүнийг би зүүд байлгахыг хүсэхгүй байна.Би энэ мөчийг хайрлахыг хүсч байна.Секунд бүрийг нь…нандигнан хайралмаар

байна”…гэж өөдөөс нь хөөрхөнөөр ширтэн зогсох Үүлэнгоо бүсгүйг харан ховсдуулан буй Далай ийн бодлоо. -Юу гээч би чамд үнэнээ хэлэх хэрэгтэй байх… Аз жаргалтайгаар ягааран байх булцгар зөөлхөн хацараа бумбуайлган инээх Үүлэнгоо бүсгүй тун чиг уриалгаханаар:

-Тэг тэг…гэлээ. -Юу гээч…би…үнэнийг хэлэхэд юу ч санахгүй байна….Хммммм…өчигдөрийн болсон явдалаас юу ч санахгүй байна…намайг уучлаарай… гэж Далай гэмшингүй атлаа зоригтойгоор хэллээ.Бүсгүй үүнийг сонссон ч нүүрэнд нь тодорсон энэ ертөнцийн өөр юугаар ч сольшгүй үзэсгэлэнтэй инээмсэглэлд нь өчүүхэн төдий сэв суусангүй.Тэр огтхон ч гайхсангүй. -Хэхэ…яагаад уучлал гуйсан юм бэ? -Яагаад гэвэл…би…бүхнийг санахгүй байгаа болохоор…бас санахгүй байгаа мөртлөө санаж байна гэж худлаа хэлсэн учраас… -Хүмүүс худлаа хэлж л байдаг шүү дээ.Энэ тийм уучлал гуйх зүйл гэж үү? -Тиймээ яагаад гэвэл би чамайг хуурахыг огтхон ч хүсэхгүй байна.Хүнийг хуурах гэдэг чинь үнэхээр муухай зүйл шүү дээ.Ялангуяа…чамайг…

Бүсгүй жижигхэн гараараа амаа таглан байж инээн хөхөрлөө. -Зүгээр дээ…чи намайг угаасаа хуурч чадаагүй. -Юу гэсэн үг үү? -Үгүй яахав дээ…би бүгдийг нь мэдэж байгаа л гэсэн үг…эхлээд бол үнэхээр санахгүй байгаан болов уу? Гэж гайхаж байсан л даа.Гэхдээ сая чиний Тулгаатай утсаар ярихыг чинь сонсоод л бүгдийг нь мэдчихлээ. Далай ч гэсэн энэ үгэнд нэг их гайхсангүй.Үгүй бүр харин ч баярлаж байлаа. -Ашгүй дээ…тэгвэл одоо л би чамд хэлэхийг хүссэнээ хэлж асуухыг хүссэнээ асууж болох нь…тэгж болно биз дээ…гэлээ. Далай хэдий зориггүй ноомой амьтан мэт боловч хэнд ч хэлэхийг хүссэнээ хэлэх зориг түүнд байдаг байлаа.Тэр зориг нь түүний хаанаас ч гараад байдаг юм бүү мэд.Ямартай ч ийм л учраас 10-н жилийн өмнөх тэр л орой Үүлэнгоод хэлэхийг хүссэн бүх үгээ хэлсэн.Бас түүний энэ л зориг өчигдөрийн хийсэн санаанд оромгүй үйлдэлтэй ч холбоотой. -Хэлээ хэл…хүссэнээ хэл…би сонсож байя…чи угаасаа л хэлэхийг хүссэнээ надад ч тэр өөр хэн бугайд ч тэр хэлдэг л байсан шүү дээ…гэж бүсгүй уриалгахан нь аргагүй хэллээ.

Далай гараа өргөн инээмсэглэн буй Үүлэнгоогийнхоо хацрыг зөөлхөн иллээ. -Энэ үнэхээр зүүд биш гэж үү? -Яагаад тэгж бодоов? Түүний гарт хацараа дуртай нь илбүүлэн зогсох Үүлэнгоо Далайд өөр ямар ч үгээр илэрхийлэшгүй үзэсгэлэн төгөлдөр харагдаж байна.Би энэ үгийг маш олон давтаж байна.Яагаад гэвэл хэрвээ эр хүн эхлээд бүсгүйн үзэсгэлэнгоод шунан дурлачихвал тэгээд дараа нь яг Далайгийнх шиг хайр болон хувирхад…хайрласан бүсгүйгээ харах бүрийд ахин дахин…ахин дахин үзэсгэлэнгоог нь биширч шинээр дурлах шиг л болдог.Өөр ямар ч бүсгүй байсан хайртай бүсгүйгээс нь илүү үзэсгэлэнтэй харагддагүй.Түүнийгээ хөгширч муухай болсон ч бүр таяг тулсан эмгэн болсон ч хайрласан эр хүний хувьд дэлхийн бас энэ л огторгуйн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй хэвээр л байдаг.Эр хүн ингэж л дурладаг ингэж л хайрладаг.Ийм учраас л эр хүнийг харж дурладаг гэдэг юм.Эр хүний яг ийм л дурлал хамгийн хүчтэй.Хамгийн нандин нь байдаг.Бас харамсалтай нь энэ үзэсгэлэнгоо цэцэг нь нь хортой юу үгүй юу гэдэг нь ч эрчүүдэд хамаагүй байдаг.Эсвэл тэр цэцгийг авах гэж оролдвол гараа тасдуулах байсан нь ч хамаагүй болчихдог.Гэхдээ одоо дэлхий ертанц дээр яг ийм хайр бол дэндүү цөөхөн.Бараг л зуун залуу тутамд л нэг байх дэндүү ховор үзэгдэл…

бас тэр дэндүү ховор дурлал нь тэр зууд нэг байх азтай эсхүл азгүй залуугийн амьдралд ганцхан л удаа тохиодог… -Яагаад гэвэл…чи миний урд ингээд зогсож байгаа бас би яг одоо чинийхээ зөөлхөн хацарт хүрч байгаа нь чиний над руу ингэж харж байгаа нь яг л зүүд юм шиг…энэ хорвоогийн хамгийн сайхан зүүд юм шиг л санагдаад байна.Огтхон ч итгэмээргүй…итгэж чадахгүй байна… гэхэд Үүлэнгоо доошоо харан уртаар санаа алдлаа.Яагаад тэгсэнийг бүү мэд…тэгсэнээ юу ч дуугаралгүйгээр цааш эргэн алхсаар өглөө Далайгийн цочиж сэрсэн орон дээр очин аажууханаар дээшээ харан хэвтэлээ.Тэгсэнээ бас л их намуухан өнгөөр: -Далай…энд миний хажууд хэвтээч…гэж хэллээ.Далай ч бүсгүйн үгэнд орон Үүлэнгоотой зэрэгцэн хэвтлээ.Түүнийг хэвтэхтэй зэрэгцэн бүсгүй хажуу тийш эргэн Далай руу харан хэвтлээ.Далай ч түүнийг дуурайн хажуу тийш эргэж бүсгүйн яг өөдөөс харан хэвтэлээ.

Тэд өөд өөдөөсөө нэг тийм гэхийн аргагүй ер бусын харцаар ширтэлцэн хэвтэнэ.Яг л нэг нэгнийхээ дотрыг нэвт харах гэсэн мэт эсхүл харж байгаа юм шиг… -Юу гээч…яг одоо би ч үүнийг зүүд мөн эсэхийг мэдэхгүй байна.Энэ болж байгаа бүхэн яг л зүүд шиг…байж боломгүй.Хачин гэхээсээ илүү гайхалтай. -Яагаад?…өчигдөрийн миний үйлдэл тийм баатарлаг байсан гэж үү?Чамтай 10-н жил ханилсан нөхрийг чинь нүдэн дээр чинь гөвж орхиод бүх хүмүүсийн нүдэн дээр чамайг авж зугтаасан.Одоо тэр бүх хүмүүс намайг ялангуяа чамайг юу гэж бодож байгаа бол гэхээс айхгүй гэж үү?Нөхөр чинь юу бодож байгаа бол гэхээс айхгүй байна уу? Юу хийх бол гэхээс санаа чинь зовохгүй байна гэж үү? Чи хайртай байсан биз дээ.Түүнийг дагаад сургуулиасаа хүртэл гараад гадаад руу гарсан.Тэнд та хоёр аз жаргалтай амьдарч байгаагүй гэж үү?

Тэгтэл өчигдөрийн миний танхайралын дараа чи түүнийг хаяад надтай миний 1 секундыг нь ч болох нь ээ санахгүй байгаа гайхалтай шөнийг өнгөрсөн.Өглөө босоход намайг үнсэлтээр угтаж хайртай гэж хэлсэн.Надад энэ бүхэн гайхамшигтай санагдаж байгаа ч би огтхон ч ойлгохгүй байна.Эсвэл энэ зүгээр л ямар ч утгагүй байх…тэгээд энэ бүхэн чамд зүүд шиг санагдаж байна гэж хэлж байдаг.Шал утгагүй юм…Эсвэл чи тийм задгай явдалтай хүүхэн болчихсон юмуу?10-н жилийн өмнөх тэр л цэвэр ариун сайхан сэтгэлтэй охин байхаа болчихсон юмуу?… гэж Далай их тайвууханаар хэллээ. -Хммм…яагаад тэгж бодсоныг чинь ойлгож байна аа.10-н жил ханилсан нөхрийгөө нүдэн дээрээ зодуулчихаад тэгээд ч болоогүй хуурч араар нь тавиад одоо чамд хайртай гэж хэлээд чиний хажууд хэвтэж байна.Хэн ч гэсэн тэгж л бодно шүү дээ.

-Гэхдээ тийм байх эсэх нь надад л лав хамаагүй ээ…одоо ингээд чамтайгаа байгаа нь л хамгаас илүү чухал…бас сайхан байна.Энэ мөчийг би юугаар ч сольмооргүй байна.Би ямар их аз жаргалтай байгааг чи мэдэж байна уу?Миний хувьд хамгийн гол нь чиний надад хайртай гэж хэлсэн чинь худлаа биш юм шиг сонсогдсон.Бас яг одоо над руу харж байгаа харц чинь ч худлаа биш…Энэ л…яг энэ л…намайг энэ дэлхий ертөнц дээрх хамгийн азтай хүн болгож байна.Би өчигдөрийнхөө хийсэн үйлдэлээсээ болж ажлаасаа халагдахаар барахгүй дахиж хэзээ ч ямар ч ажилд орж чадахгүй болох байх…тэр ч бүү хэл тэгж танхайрсаныхаа төлөө шоронд ч орох байх.Байх ч гэж тийм том корпорацийн гүйцэтгэх захирлыг олон хүний нүдэн дээр цус нөжтэй хольчихоод яавч зүгээр мултрахгүй.Тэр өөдгүй новш намайг угаасаа зүгээр өнгөрөөхгүй.Гэхдээ юу гээч…хамгийн солиотой нь юу гээч…Би энэ үйлдэлдээ одоо ерөөсөө ч харамсахаа больчихлоо.Харин ч баяртай байна.Би үнэхээр азтай. Далайгийн энэ үгс бүсгүйн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн бололтой.Харсаар байтал аньсага нь нороод ирлээ. -Чи минь уйлж байхдаа ч хүртэл үзэсгэлэнтэй юм….гээд

Далай бүсгүйн нулимсыг зөөлхөн арчиж өглөө.Тэгээд буцаагаад гараа авах гэхэд бүсгүй гарыг нь барьчихав.Тэгээд бүр хацартаа зөөлхөн наалаа.Далай Үүлэнгоо бүсгүйн хацарт анх удаа л хүрч үзэж байна.Үнэхээр булбарай зөөлхөн юм.Бүсгүй нулимстай нүдээр инээмсэглэн ширтээд: -Чи намайг чамд яагаад хайртай болчихов гэж гайхаж байна уу? -Тиймээ маш их гайхаж байна…нэгхэн шөнийн дотор…хар тамхи татаж архи уусанаасаа болж хийсэн ганцхан үйлдлийн ачаар ийм зүйл болчихсон гэж бодохоор үнэхээр байж боломгүй юм шиг санагдаж байна. Энэ удаа харин бүсгүй гайхан нүдээ бүлтийлгэлээ. -Чи үнэхээр тэгж бодож байгаа хэрэг үү? Түүнийг ингэж гайхсанд бас гайхсан өнгөөр асуусанд Далай ч гэсэн гайхлаа. -Тиймээ…тэгж бодохоос өөр аргагүй байна штээ… Үүнийг сонссон бүсгүй писхийтэл инээд алдахад Далай бүсгүйн хацар дээр байсан гараа аваад: -Яагаад энэ тийм инээдтэй байна уу? -Хэхэ…тиймээ үнэхээр инээдтэй…хахахах…инээдтэй байна.Чиний бүх зүйл өөрчлөгдсөн юм шиг ямар ч мэдрэмжгүй чинь яг хэвээрээ байна аа.Тэнэг ч гэх юмуу?Чи үнэхээр намайг чамд ганцхан шөнийн дотор ингэтлээ дурлачихлаа гэж бодоод байгаамуу?… Гэснээ ахин намуухан зөөлөн өнгөөр яг саяынх шигээ дөлгөөнхөнөөр ширтэн: – Залуу минь дээ….хмммм…эмэгтэй хүн эр хүнийг зоригтойгоор хайрын харцаар харж жинхэнээсээ хайртай гэж хэлээд өөрийнхөө биеийг тушаахад нэгхэн шөнө дурлал хангалттай биш.

Дурлаад эсвэл дурласан гэдгээ мэдээд ганцхан шөнө болж байгаа эмэгтэй хүн үнэхээр энэ бүгдийг хийнэ гэж чи бодсон гэж үү? Энэ үг Далайгийн өглөө сэрэхээс хойш амссан бүх цочирлуудаас хамгийн том нь байлаа.Далай бүр яг аянганд ниргүүлсэн мэт л цочирдов. -Юу?…ч…чи дөнгөж сая юу гээд хэлчих вэ? Харин бүсгүй нөгөөх л түрүүнийх шигээ аз жаргалтай инээмсэглэсэн хэвээр: -Чиний сонссоныг чинь л хэллээ шүү дээ… -Юу?…би…би…ойлгохгүй байна.Огтхон ч ойлгохгүй.Чи сая ямар ч ойлгомжгүй зүйл хэллээ. Бүсгүй нэг мушийн инээмсэглээд: -За яахав…би чамд ойлгомжтой болгоод өгье л дөө.Далай.Би чамд хайртай…Гэхдээ миний чамайг хайрлаж эхэлсэн хугацаа өчигдөрөөс эхлэхгүй…аль 10-н жилийн өмнөөс л би чамд хайртай байсан.Хэрвээ чи санаж байгаа бол…тэр нэг өдрөөс миний хайр эхэлсэн юм… надтай чи өдөржингөө хань болсон.Намайг уйлаад сууж байхад чи хүрч ирсэн.Тэгээд юу ч асуулгүй зүгээр л алгын чинээ бяцхан цагаан алчуур өгсөн.Тэр алчуур одоо ч хүртэл надад байдаг гэвэл чи итгэх үү?…хэхэ…тэр алчуур яг одоо миний шүүгээнд надаас өөр хэн ч үзэх эрхгүй нандигнан хадгалдаг дурсамжын хайрцган дотор минь байдаг.

Тэнд өөр зөндөө зүйл бий.Чиний өгсөн захидалууд бас хатуу чихэр ааруул бас чи санаж байна уу?тэр нэг орой надад өгсөн зүүлтээ…тэр бол миний хамгийн нандин дурсамж…би тэр хайрцаганд зөвхөн чамаас л үлдсэн дурсамжуудаа хадгалдаг юм… Гээд бүсгүй Далайгийн хацар дээр турьхан гараа зөөлхөн тавьлаа. -Ямар их гайхаж байгааг чинь харж байна аа…чи итгэхгүй байгаа…итгэхгүй чинь ч аргагүй…гэхдээ энэ бол үнэн би тарган нүдний шилтэй доожоогүй хувцасалсан хэрнээ сайхан сэтгэлтэй миний төлөө бүхнээ зориулдаг намайг үргэлж аз жаргалтай байлгаж харанхуй нүхэнд уначихсан юм шиг эсхүл өндөр цайзад хоригдчихоод юу хийж чадалгүй усан нүдлэх намайг чин сэтгэлээсээ хайрладаг цор ганц хүн байсан болохоор чинь л чиний тэр л сайхан үгс чихэнд биш зүрхэнд сонсогдох болсон юм.

Тэгээд л нэг л өдөр чамд хайртай болчихсоноо ухаарсан.Бас би ч гэсэн чамайг энэ 10-н жил огтоос мартаагүй.Би өөр эрийн энгэрт тэврүүлж байхдаа ч чиний тухай боддог байсан.Энэ арван жил тэр их зовлон шаналалыг туулахдаа чиний л тухай бодож шүдээ зуун тэвчдэг байсан юм.Тэгээд арай гэж нэг юм уулзсан.Энэ олон жилийн дараа чамайг харах надад ямар сайхан байсан гээч…гэхдээ би нэг зүйлийг андуурч байж…намайг чамд тийм их хайртайг анзаардаггүй юмаа гэхэд ядаж хийж байгаа үйлдэлүүдээс минь анзаараад чамд жоохон ч болтугай талтай гэж ойлгосон байх гэж боддог байлаа.Гэтэл үгүй байжээ…

Тэнэг бас мэдрэмжгүй залуу…чи бол…эсвэл бүх эрчүүд тийм байдаг юмуу?Нэгэнт би чамд аль эртнээс л хайртай байсан тухайгаа үнэнээ илчилж байгаагаас хойш нэг зүйл хэлчихье…би чамд урьд нь ч хайртай байсан…одоо ч хайртай…бас цаашид ч хайртай байх болно оо гэдгийг минь…яг ийм л шалтгаанаар чамд би анх дурласан гэдгийг баттай мэдэж ав за юу? Гээд Далайгийн хамарнаас дахиад л чимхээд сэгсэрлээ. -Ойлгосон уу? Тэнэг мэдрэмжгүй залуу минь…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…