
Жинхэнээсээ хайртай л бол…тийм ч учраас Далайн Үүлэнгоо бүсгүйг дурсах бүр шарх нь сэдэрдэг ч жаргталтайгаар инээмсэглэдэг байх.Тэглээ ч энэ бүсгүйтэй холбоотой бүх дурсамж бас ч гэж тийм
муухай биш шүү. # # # -Би үнэхээр хариултыг мэдмээр байна Гэж түрүүнээс хойш үхтэлээ сандарч юу ч хийж чадахгүй байсанаа ор тас мартан тун чиг шийдэмгийгээр тулган асуулаа.Бүсгүй гайхан харж
харж байсанаа хамарнаас нь чимхээд авав.Тэгээд хүүхэд эрхүүлэж байгаа юм шиг хоёр тийшээ сэгсэрсэнээ: -Хэхэ…ишшш чааваасаа…хүүхэд шиг гэдэг нь…мэдээж чухал байлгүй яахав дээ.Одоо чи миний
хамгийн чухал хүн болсон… Гээд бүсгүй Далайгийн шилэн хүзүүгээр жижигхэн гараа оруулаад өөр рүүгээ татан уруулаа хөөрхөн цорвойлголоо.Дахиад л уруул дээр нь үнсэх нь…Далай ч өөрийгөө
үнсэлтэнд бэлтгэлээ.Тэгтэл яг бүсгүйн уруул дээр үнсдэгийн даваан дээр… Дрррр..дррр…дрррр…дрррр…гэх утасны дуудлага ирэх чимээ сонсогдолоо. -Чиний утас уу? Гэж бүсгүй асуув. -Мэдэхгүй…чиний утас юм биш үү? -Юу?…чи чинь юу яриад байна аа?Өчигдөрийн явдалаас
үнэхээр юу ч санахгүй байгаа юмуу? -Үгүй яахав….зарим нэг хэсгийг нь л… Тэр хоёрыг ийн ярих зуур утас дуугарах аа болив. -Аан тэгэхээр чи өчигдөр миний утасыг надаас булааж аваад газар хага шидчихсэнээ мартчихсан гэсэн үг үү? -Юу?… -Аан чи санахгүй байгаа байх нь…намайг ерөнхий захиралтай ярьж байхад…ярьж байхад ч гэж дээ… утасаа тасалж ч чадахгүй арчаагүй царайлаад зогсож байхад чи шууд хүрч ирээд миний утасыг шүүрч аваад газар хага шидчихсэн штээ…үнэхээр гайхмаар зоригтой үйлдэл байсан шүү Далай дахиад гайхан асуух гэсэн боловч үүнээс хэтэрвэл дахиад л эвгүй байдалд орохыг мэдэж байсан учир амаа хамхилаа.Тэгээд энэ эвгүй байдлаасаа гарахын тулд юу ч болоогүй юм шиг… -Ммм…заза ойлголоо.Утас гэснээс…
Ингэхэд миний утас хаана байгаан.Бас хувцас…гэж хэлж дуусаагүй байтал утас нь дахиад дуугарлаа.Энэ удаа Далай утасаа олоод харчихлаа.Бүсгүйн тольтой гоёмсог шүүгээний дээр олон янзын будаг юу гэдгийг нь ч мэдэхгүй баахан гоо сайхны хэрэгсэлүүдийн дунд байна. -Заза чи утсаар ярьж бай…би яваад хувцасыг чинь аваад ирье…өө нээрээ…юу ч үгүй урагдчихсан штээ…нөхрийнхөө хувцаснаас гаргаж өгөхөөс… Гээд Далайгийн амаа ангайлган гайхаж зогсох царайг харан инээдээ барьж дийлэлгүй хөхөрсөөр өрөөнөөс гарлаа.Гэхдээ утас нь тасралтгүй хангинасаар байсан тул очоод хэн гэдгийг нь харах ч үгүй утсаа авлаа.Угаасаа ч хэн гэдэг нь ойлгомжтой. -Байна уу…гэж Далай сулхан өнгөөр хэллээ. -Ооё мань хүн ямар ядруу дуугарч байхын…өчигдөр шөнө арай л ширүүн үзэжээдээ…гэж хэлсэн ч Тулгаа өөрөө ч дотор нь муу байгаа бололтой хоолой нь тийм ч сайнгүй сонсогдож байна. -Юу хуцаад байгаан бэ? п…да минь…чамаас болж ямар байдалд орсоныг мэдэж байна уу? Новшоо… –
Хөөе болиорой…харин ч би чамайг шордон байж авч явсаны ачаар манай ажлын гоо үзэсгэлэнгийн охь дагина тэгээд ч болоогүй анхныхаа хайртайгаа нэг шөнийг диваажин шиг л өнгөрөөгөө биз дээ.Гэхдээ энэ бол цэвэр чиний гавъяа шүү…чамайг тийм аймар үйлдэл хийнэ чинээ санасангүй.Ёстой эр хүн шиг байсан шүү муу анд минь… Далай толгойтой үсээ базлан орон дээр суун уртаа гэгчийн санаа алдлаа. -Ёоо чи хүртэл надад ингэж хэлэх юмуу? -Юу гэсэн үгүү? Далай Тулгаад өглөө сэрээд сая утсаар ярих хүртлэх бүх болсон процессийг нэгд нэгэнгүй ярилаа.Яагаад гэвэл Тулгаа Далай хоёр бол жинхэнэ зүрхний андууд юм. -Чи тэгээд юу ч санахгүй байгаа хэрэг үү? -Тиймээ би юу ч санахгүй байна…хараал ид гэж санахгүй байна.Бас наад асуултаа битгий асуугаад бай.Өглөөнөөс хойш сонссоор байгаад бүр залхаж гүйцлээ. -Ишшшш…ёстой азгүй амьтан…эр хүн ч бол доо…би чамайг тэр тамхинаас битгий их сороод бай.Анх удаа хэрэглэж байгаа хүнд нэлээд айхтар нөлөөлдөг шүү гээд хэлээд байх чинь…юм үзээгүй хүн шиг сороод л байсан.Тэгээд ядаж байтал шал согтуу…миний найз чинь хаа очиж согтохдоо архи чинь хөл гар руугаа ороод байдагүй юм билээ.Чамайг мэдэхгүй хүн бол бараг эрүүл байна уу? Гэж харахаар л байсан шүү.Би ч гэсэн тэгж л харсан.Тэр олон шил цагаан дарсны дараа ядаж гуйвах ч үгүй яваад байхыг чинь хараад би бүр мэл гайхсан.
Овоо хуйхтай эр хүн байна даа л гэж бодсон.Тэгтэл одоо надтай ингээд л яриад байж байдаг.Тэгэхээр чи өчигдөр шөнө тас ша…цан явж байжээ.Тийм сайхан сексийг санах ч үгүй байна гэхээр үнэхээр хайран юмаа. Далай бүр цочирдож гүйцлээ. -Чи ямар новшоо яриад байгаан бэ? юун хар тамхи…юун дарс вэ?….ёооооё…. би яах гэж тийм юм хийхийн.Ер нь юу болоод байгаан бэ?….хмммм…чи ер нь өчигдөр яг юу болсоныг эхнээс авхуулаад тайлбарлаадах даа.Гэрээс минь авч явдагаас чинь хойш шүү… Далайд ёстой галзуурахад ганц хуруу дутуу гэгч л болж байна.Арга ч үгүй дээ нэг л өглөө сэрэхэд арай л дэндүү олон цочирол түүнийг угтлаа шүү дээ. -За тэгэхээр…….мммммммммммммм…….би чамайг авч явсан………хамгийн догь хувцасыг чинь өмсгөөд…тэгээд шоу эхлэх яагаа ч үгүй байсан болохоор нэг лаунчид орж суусан. -Яагаад? -Үгүй ээ…чи чинь өөрөө л зориг орох хэрэгтэй байна.Үүлэнгоо тэнд байх болохоор аймар сандраад догдлоод үхэх нь ээ л гээд тэгээд байсан биз дээ. -Ммм…заза цааш нь…. -Тэгээд ганц хоёр стакан пиво уугаад сууж байсан чинь нэг залуу хүрч ирсэн. –
Юун залуу вэ? -Чи амаа хамхи нь уу? Эсвэл би ярихаа больчих уу? Ядаргаатай юм бэ? -Заза ойлголоо -Ммм…за байз…тэр залуу бид хоёрт хайрцаг янжуур зарсан.Бид хоёр ч гэж дээ би авсийн.Оюутан цагаа дурсаад тэр шөнийг балай авъя гэж бодсон болохоор л…өөр элдэв янзын санаа байхгүй шүү.Тэгж байтал үдэшлэг эхлээд чи бид хоёр жоохон халамцуу очсон.Үдэшлэг нэлээн явсхийгээд л мань хоёр овоо саагиад л сайхан бүжиглээд байж байсан чинь.Гүйцэтгэх захирал Баяраа Салбарийн дарга Үүлэнгоо хоёр ороод ирсэн.Бүхэл бүтэн гүйцэтгэх захирал хэдий ч Үүлэнгоогийн нөхөр болохоор л ирсэн байх л даа.Харин манай хөөрхөнөө маань маниусыгаа толгойлдог юм болохоороо байгууллагынх нь баярлаж байхад ирэхгүй гээд ч яах билээ дээ.Уг нь ч албагүй л дээ.
Гэхдээ ер нь бол манай хөөрхөнөө маань өмнөх даргыгаа бодвол бид нартай хамаагүй нийтэч сайхан ааштай ажилчиддаа хайртай юм болохоор л ирээ байлгүй.Тэр хоёр ёстой бурхан цаанаас нь нийлүүлэв үү? Гэлтэй л төгс харагдаж байсан шүү.Угаасаа хэн хэн нь ийм залуухан эрх мэдэлтэй ирээдүйн корпорацийн толгойлогчид болох хүмүүс дээрээс нь Баяраа өөрөө хэн ч харсан ёстой царайлаг гоё залуу болохоор ийм төгс байхаас ч яахав дээ.Яг л нэг том улсын ханхүү гүнж хоёр шиг… -За тэгээд цааш нь ярь л даа…гэж түүний ярианд нэлээд дургүйцсэн Далай хэллээ. -Ярих гэж л байна штээ…за байз бодоодхъё……………………………………….аан тийм тэгээд чи…гэнэтхэн л уугаад эхэлсэн.Яагаад ч юм аймар уурлаад л цагаан дарсыг чинь ёстой хундага хундагаар нь уугаад л би ч чамайг яг тас ш…х нь дээ гэж бодоод очоод чамайг болиулах гэсэн чинь ёстой алуулахаа дөхсөн шүү…хэхэ…чи бас тэгж байгаад муухай агсан х…р байна лээ шт…Тэгж байтал би гэнэт нөгөө авсан хэдэн янжууруудаа санаад л нойлд татаад зогсож байсан чинь чи яаж ч мэдсэн юм бүү мэд орж ирээд надаас шууд нэхдэгийм даа.Би ч өгөхөөс өөр аргагүй болоод…тэгээд л цугтаа татаж эхэлсэн… гээд чимээгүй болчихлоо. -Тэгээд яасан? -Байж бай бодож байна штээ….ммм…яг үнэндээ үүнээс хойшхийг би нэг их сайн санаж чадахгүй байна аа.
Нөгөө өвснөөс л болсон биз… -Өөөө юу гэсэн үг юм бэ?…чи санаж л байгаа штээ… Тулгаа чимээгүй л байгаад байлаа.Гэхдээ утсаа таслахгүй байхыг бодоход санах гэж хэрэндээ л хичээж байгаа бололтой.Тэгсэнээ гэнэт писхийтэл инээд алдах нь утасны цаанаас Далайд сонсогдолоо.”Ёооо…новш гэж өчигдөр…үнэхээр хараал идсэн зүйл болсон бололтой.”Тулгаа тасралтгүй элгээ хөштөл инээсээр л байлаа.Далай харин ийм байдалд удаан байж тэссэнгүй. -Хөөе байна уу?…хөөе дуугаралдаа л чи… Хариу алга…Бүр Далайг нэлээн хэд дуудуулж нэг юм дуугарах чуу аядав. -Хөөе тэнэгээ…чи ёстой эргүү хүүр юмаа нээрээ…хахахаха…яаж бодохоороо…хахахаха… -Хуцаад байлгүй зүгээр яриа ч дээ…яасан юм саначихаа юу? Тулгаа ханаталаа инээж авсан бололтой.Нэг сайн хоолойгоо заслаа. -Хмммм…анд минь дээ…анд минь…чи ч маргааш ажилдаа очоод хэрэггүй байхаа даа. -Яагаад -Чи өчигдөр шөнө ажлаасаа халагдах тасалбараа авчих шиг болсон доо бараг…ер нь бараг гэж угаасаа чи ажлаасаа халагдсан. -Юу?… -Чи зөв сонсоон хөгшөөн…чи ч ёстой баларсан.Зүйлд дууссан.Оршуулгын чинь сайн найз явсаныгаа бодоод хийсэн шиг хийж өгнө өө.Амалж байна хахахахаха… -Хмммм…чи нэг дэс дараатайхан шиг ойлгомжтойхон шиг яриад өгөлдөө… -Хэхэ…юун дэс дараатай ярих…өвс татсанаас хойшихыг бол бараг санахгүй шахуу байх чинь…

Гэхдээ бол…яг оргил хэсгийг нь санаж байна аа… -Тэгээд… -Юу тэгээд гэж…миний санаж байгаа ганц л зүйл бол…чи бүх хүний нүдэн дээр гүйцэтгэх захиралыг ёстой болгож тавьсан. -АЙН ЮУ ВЭ?…гэж Далай бүр дуу алдан хашгирч сандалаасаа өндийлөө. -Тиймээ чи тэгсэн…Яг тэр хэсгийг бол тод санаж байна шүү…Эхлээд….аан тийм…намайг хаана ч юм манараад явж байхад гэнэт л хүмүүс шуугилдаад эхэлсэн.Юу болов гээд эргэн тойрноо харж байсан чинь хүмүүс яг нэг газар тойроод бөөгнөрчихсөн байсан.Очоод илүү үглээд хүмүүсийн дундуур дайрч ороод л хамгийн урд нь гарч ирээд харсан чинь…хахахахаха… –
Тэгээд яасан юм бэ? -Чи намайг юу харсан гэж бодно. -Ёооооо Тулгаа миний тэвчээр барагдаж байна шүү… -Зазаза…Хахахаха…чи байна штээ…аймшиггүйгээр…гүйцэтгэх захиралтай заамдалцаад зогсож байсан. -ЮУ? -Тиймээ…тэгээд чи “айгаагүй бол тавьчих эр хүн шиг үзье” гэсэн чинь гүйцэтгэх захирал “тэгье” гээд тэгээд заамдалцахаа болиод яг л UFC-гийн тамирчид шиг зайнаас өрөлт авж зогсоод тэгээд бялба нүдэлцэж эхэлсэндээ…яагаад ч юм чи нүүрээ их сайн хамгаалж байсан шүү.Харин гүйцэтгэх захиралийн үзэсгэлэнт царай бол байхгүй ээ байхгүй…гүйцэтгэх захирал битгий оролцоорой гэсэн болохоор бидний хэн нь ч та хоёрын дундуур ороогүй.Угаасаа ч тэр муу хямсгар новшид манайхан бүгд дургүй байсан болохоор гүйцэтгэх захиралыг чамд гөвүүлж байхад саад хийх нь битгий хэл.Харин ч чамайг бүр уухайлан дэмжсэн шүү.Би ч бас “наад новшоо болгоод өг…болгоод өг” гэж чамайг балешиклаад л…Гэхдээ хэн ч нэр хэлээгүй л дээ бид нар яг л гүйцэтгэх захирлыг дэмжиж байгаа юм шиг чамайг дэмжиж байсан.Та хоёр эхлээд тэнцүүхэн гөвөлцөж байсанаа аажмаар чи ялж эхэлсэн шүү.Уг нь гүйцэтгэх захирлыг каратегийн хар бүстэй гэсэн.Тэрийгээ ч харуулж чамайг бүр янз бүрээр өшиглөж байсан.
Харин чи бүр яг л тулааны машин шиг яаж ч цохисон эргүүлж цохиод л…тэглээ ч чамайг тийм ч олон удаа цохиж чадаагүй.Тэгээд тэр ч ядарч харин чи бүр улам хүч ороод байх шиг байсан шүү.Тэгээд бүр нам цохиж унагачихаад уначихсан байхад чихнээс нь татаж ирж босгосноо бид нар руу онгирч хашгираад л бид ч бүр чамайг дэмжиж орлилдоод л шүгэлдээд л чи бүр ч онгироод гүйцэтгэх захиралын чихнээс чирж текэн дээр аваачсанаа нүүрээр нь ширээ арчиад л тааралдсан хундагатай,шилтэй архинуудыг мөргүүлээд нөгөөх чинь амьтай голтой юм шалан дээр ойчоод өгсөн.Ёстой арчаагүй царайлсандаа хахаха…хөдөлж чадахгүй байсан.Харин чи бүр яг л баатар эр шиг маадгар алхаж ирсэнээ нүүрэн дээр нь нэг хөлөө тавьсанаа хоёр гараа өргөөд л
“Уухай…уухай…уухай” гэж гурвантаа хашгираад л бид бүгд цөс нь хөөрчихсөн гарууд дагаж уухай хашгираад л…тэнд эрүүл ухаантай нэг ч залуу битгий хүүхэн ч байгаагүй бүгд шал согтуу…тэгтэл хаанаас ч юм цагдаа орж ирээд бөөн юм болсон.Харин чи шууд л Үүлэнгоогийн гарнаас нь хөтөлөөд цагдаа нараас зугатсан…Ийм л байна даа… Далайгийн гарнаас утас нь өөрийн эрхгүй мултаран уналаа.Энэ үед гаднаас Үүлэнгоо орж ирлээ.Бүсгүй нэгэн эвтэйхэн эвхсэн тун чиг цэвэрхэн хослол барьсаар орж ирлээ.Тэгээд Далай руу нөгөөх л нэг хайр сэтгэл

Далайгийнх гэх бүхий л зүйлийг ховсдон булаасан үзэсгэлэнт хайрын харцаараа ширтсэнээ барьж байсан хувцасаа газар шидчихлээ.Тэгээд Далай руу удаанаар алхан ойртолоо.Хөдөлгөөн алхаа бүр нь үнэхээрийн урин тачаангүй уян налархай байлаа.Бүсгүй Далай руу бүр ойртон ирээд яг өмнө нь ирж зогсоод хүзүүдэн тэвэрлээ. -Харахаар л хайр хүрээд байх юм.Миний баатар…миний ханхүү…гээд Далайгийн уруул дээр янаг гэгч нь озон үнсэв. “Юу болоод байгаан бэ?…намайг зүүдэлсэн эсвэл үхчихсэн гэж хэлээ ч дээ”