
Яг энэ л үед Далайгийн толгойд хамгийн зөв гаргалгаа орж ирэх шиг боллоо.Тэгээд өөдөөс нь хайр дүүрэн гэрэлтсэн нүдээр ширтэн буй бүсгүй рүү харан ингэж асуулаа. -Хөөе… -Ммм… -Би үхчихсэн юмуу?
Үхчихээд диваажинд оччихож тийм үү?Тэгээд харин чи бол сахиусан тэнгэр байх… Бүсгүй нөгөөх л ухаан алдам үзэсгэлэн инээмсэглэлээр инээн Далай руу хараад мөрөн дээр нь эрүүгээ тавьлаа. -Хэхэ…намайг
сахиусан тэнгэр гэж хэлсэнд бас миний байшинг диваажин гэсэнд баярлалаа.Харин үхэх тухайд гэвэл тийм муу ёртой юм дахиж битгий хэлээрэй.Би тэр үеийнх шигээ…тийм тэнэг байсан шигээ чамайг
дахиж алдмааргүй байна… Гэлээ. “Ээ бурхан минь…юу болоод байгаан бэ?”…гэж түүний доторх Далай хашгирах шахам хэллээ.Гэхдээ зөвхөн түүний л дотор…Харин гаднах хүн нь: -Гэхдээ үхчихсэн бол чамд амар
байх байсан юм биш үү?…гэж хэллээ. Энэ бол бүсгүйд арван жил хадгалан байж хэлсэн гомдол цөхрөлийн үг байлаа.Өөр зүйл хэлэхийг хүссэн ч хамгийн түрүүнд гомдлын үгс нь л санаанд нь орж ирээд
байлаа. -Юу? Гэсэн үг вэ? “Тэр надад хэлсэн үгээ мартчихаж…харин түүний мартсан энэ үгс миний цээжинд арван жил хадгалаастай явсан” -Аан юу ч биш дээ…Гэхдээ одоо бол миний амьд явах чамд үнэхээр чухал гэж үү?Би одоо ингээд гарч яваад машинд дайруулах ч юмуу…эсвэл юунд ч юм уурлаад маш их гомдож шархлаад өндөр барилгын дээвэр дээрээс үсэрчихвэл… Гэж хэлж дуусаагүй байхад нь Үүлэнгоо бүсгүй бяцхан долоовор хуруугаараа Далайгийн аман дээр даран чимээгүй болголоо. -Чшшш…одоо юу ч битгий дуугар.Ялангуяа наад тэнэг үгсээ надад дахиж битгий хэлээрэй. Далай Үүлэнгоогийн хурууг амнаасаа аваад: –
Би хариултыг л сонсомоор байна…гэж шийдэмгийгээр хэллээ.Үгүй ээ… шийдэмгийгээр ч гэж дээ тэр яг одоо жаахан хүүхэд шиг л аашилж байна.Гэхдээ Далай энэ үгийн хариултыг үнэхээр сонсомоор байгаа.Яагаад гэвэл тэр зөвхөн Үүлэнгоогийн л хариулж чадах асуултыг өөрөөсөө энэ арван жилийн туршид бараг өдөр бүр л асуудаг байсан гэж хэлж болно.Мэдээж энэ нь түүний дурсамжтай холбоотой.Түүний амьдралын хамгийн хар бараан дурсамж/эцэг эх нь нас барсан үеийг эс тооцвол/…Тэр өдрийн дурсамж…Бүсгүйтэй хамгийн сүүлчийн удаа ярилцсан дурсамж… # # # 10-н жилийн өмнөх тэр нэгэн орой… Далай хүү байрны гадаа Үүлэнгоо охиныг гарч ирэхийг хүлээнэ.Гадаа их хүйтэн байлаа.Идэр есийн жавар тачигнасан цасан будрах шөнийг л хүйтэн гэхгүй юм бол өөр ямар өдрийг хүйтэн гэх вэ дээ.Гэсэн ч Далай өөрт байх бүхий л тэвчээрээ бас биеийн дулаанаа шавхан хүлээн зогсох аж.Азаар салхигүй байна.Гэхдээ аль өглөөнөөс л хойш энэ гоёмсог байшингийн хашааны гадаа орой нар бууж сар гартал зогссон хөөрхий Далай хүү яг л осгох нь ээ… “
Заавал уулзандаа…заавал…” гэж бодон өөрийн мэдэлгүй чичрэх биеэ хүчээр чангалан тачигнан хавирах шүдээ байдгаараа зуун байна.Ашгүй Үүлэнгоо охин гараад ирлээ.Хоёр давхар гоёмсог шил толь болсон тансаг байшингийн хаалгыг онгойлгон гарч ирсэн өөрт нь зохисон гэж жигтэйхэн бандгар яг л энэ цас шиг цагаан ороолт зүүж алтан шаргал үсээ гадуур нь сул асгаруулсан бас уртаа гэгчийн бондгор хар куртик өмсөн дэгдэн ирж яваа /хөөрхөн охид эсвэл бүсгүйчүүдийн царайг гурав хуваадаг 1.Халуухан царайлаг 2.Өхөөрдөм царайлаг 3.Яг гүнж шиг хөөрхөн царайлаг гэж доор та нар Үүлэнгоо бүсгүйг төсөөлөхдөө миний энэ доор тавьсан зургаар төсөөлөөрэй.Бас мэддэг нь чимээгүй байгаарай зүгээр л төсөөл…/яг л гүнж шиг дэндүү хөөрхөн охиныг хараад Далайгийн дотроос нь төөнөх шиг л болж яагаад ч юм даарахаа ч мэдрэхгүй байгаа юм шиг түүнд санагдалаа.Энэ л охинд Далай маань ухаангүй хайртай.Охин гараад ирлээ.”Одоо хэлэх үгээ хэлдэг цаг нь Далай чи заавал хэлэх ёстой шүү”Охин хашааныхаа хаалгаа хаагаад яг түүний урд зогсоод тэр хөөрхөн царайнаас гарамгүй хөмсөг зангидан муухай харав.Харин Далай яг л гэм хийчихсэн юм шиг охины өөдөөс дэмий л гөлөлзөн харах ажээ. –
Хөлдөж үхлээ шт чи тэнэг юмуу? -… -муу тэнэг бүдүүн өдөржингөө энд зогсож байж хөлдөж үхэх гэж байгаан тэгээд надад л гай болно биз.Яах гэж ирсэн юм. -Ч…Чи яагаад…яагаад…яагаад…ийм муухай үг хэлээд байгаа юм бэ?Чи..чи… ийм охин биш шүү дээ… Гэж хатуу үгэнд гомдож цөхөрсөн хөөрхий хүү арай гэж хэллээ. -Хм…одоо л мэдэж байгаа юм уу чи? тэнэг ч амьтан бол доо.Заза олон долоон юм яриад байлгүй хэлэх юмаа хэлчихээд хөлдөж үхэхээсээ өмнө харьж үз. Гэхэд Далай балмагдсандаа хэлэх ч олдохгүй хэл ам эвлэж өгөхгүй дэмий л гөлөлзөн зогссоор байлаа.Тэр хоёр ийм байдалтай хэсэг зуур зогсоцгоосоны эцэст охины тэвчээр алдарсан бололтой. -Ёоо заза больж үз…гээд эргэж харан хашааныхаа хаалгыг татлаа.Харин хүү сандран охины гараас барьж аван зогсоолоо.Охин эргэж харан ууртайгаар: -Ёоо чи яг яах гээд байгаан бэ?…гэлээ. -Хүлээж бай л даа…чи…яагаад сүүлийн үед сургууль дээрээ ирэхгүй байгаа юм. Гэхэд шууд л үгийг нь таслан тун ч ширүүнээр ширэв татан: -Чамд ямар хамаатай юм…гэж асуулаа. –

Санаа зовоод…ямар нэгэн юм болсон юм биш байгаа даа гэж айгаад… -Хмм…тэнэг амьтан хүмүүсээс дуулаагүй юмуу?Аав намайг сургуулиас гаргасан.Би америк явах гэж байгаа…Баяраатай цуг… -Мэднэ ээ…гэхдээ чи таг алга болчихсон шт…фэйсбүүкт ч байхгүй…мессеж бичихээр ямар ч хариу байхгүй.Чи бол зүгээр ч тэгээд нэг алга болчих хүн биш шүү дээ.Юу болсоныг би аль эрт л мэдсэн л дээ.Тийм байлаа гээд бүр ямар ч хэл үг байхгүй баяртай ч гэхгүй алга болчих охин чи биш шүү дээ.Хэнтэй ч сайхан харьцдаг эелдэг сайхан сэтгэлтэй охин шүү дээ.Тэгтэл чи ямар ч хэл үггүй хаана ч байхгүй алга болчихсон.Би чиний очих дуртай бүх газруудаар чинь чамайг хайсан.Тэгээд долоо хоног гэрээсээ ч цухуйгаагүйг мэдээд би үнэхээр их айсан…би… -Одоо болно оо…
тэнэг минь яасан ядаргаатай яршигтай амьтан бэ?чи надад өөрийгөө ямар нэгэн байдлаар хамааралтай гээд бодчихсон юм шиг байна.Больж үз.Чи бол ердөө л нэг наалдчихаад салдаггүй хачиг шиг л амьтан.Мэдэв үү?Өөр чи хэн ч биш… -Тиймээ…би өөрийгөө хэн гэдгээ мэднэ.Бүдүүн нүдний шил зүүсэн арчаагүй доожоогүй амьтан…бас мөнгөгүй ядуу чиний зиндаанд хэзээ ч хүрэхээргүй дорд гаралтай. -Тиймээ яг зөв хэллээ.Чи бол арчаагүй сул дорой гахай шиг тарган үзлийн хэрнээ бас мөнгөгүй сулбагар амьтан.Тиймээс чамайг харахаас ой минь гутаж байна.Гуйя эндээс яваад өг тэх үү…Явсан чинь дээр… Гээд охин эргэж харлаа.Тэгээд яг хэд алхатал… -Гэхдээ… Гэх хөвгүүний чанга гэгч нь дуугарах нь ард нь сонсогдолоо.Охин тэр дороо зогсолоо. –
Гэхдээ би чамд хайртай… Гээд хэд амьсгаадсанаа…дахиад -Би чамд хайртай ойлгож байна уу?Чи намайг яаж ч байсан…чи өөр хэнийх ч байсан…цаг хугацаа урсан одож миний үхэх цаг болсон ч би чамд хайртай байх болно.Үүлэнгоо Охин хэсэг чимээгүй зогссоноо эргэж харлаа. -Ашгүй одоо л нэг эр хүн шиг аашилж хайртай дуртайгаа хэлж байх шив… -Тиймээ одоо л би чамд хэлж байна.Дахиад хэлэх боломж олдохгүй болохоор…би чамд хайртай.Миний энд ирсэн шалтгаан гэвэл чамайг битгий яваач ээ гэж гуйх гэсэн юм.Би чамд үнэхээр хайртай чамгүйгээр амьдарч чадахгүй…тиймээс битгий яваач дээ.Хэрвээ энд үлдэж чи намайг сонговол би чамайг дандаа аз жаргалтай байлгах болно.Зөвхөн чамайг л инээлгэж зовлонгийн өчүүхэн ч атугай хир буртаг хүргэхгүйн тулд л би бүхнийг хийх болно.Чи ганцаардах дургүй биз дээ.Ганцаараа байхаас айдаг.Тийм болохоор би чамтай дандаа цуг байна.
Чи үлгэрт дуртай.Чи минь ханхүү гүнжийн үлгэрт дуртай шүү дээ.Бас залуу нь бүсгүйгээ авардаг бүх л зохиолуудад чи дуртай.Тиймээс чамдаа зориулж өдөр бүр шинэ үлгэр зохиож унтахад чинь ярьж өгч байх болно.Ээж чинь чамайг жаахан охин байхад чинь тэгдэг байсан болохоор…чи одоо ч хэн нэгнээр унтахдаа үлгэр яриулахыг хүсч байгаа шүү дээ.Чи минь хэтэрхий уяхан.Амархан уйлчихдаг.Тийм болохоор би үргэлж хажууд чинь байж нулимсыг чинь арчиж өгч байх болно.Үргэлж…тийм болохоор….тийм болохоор битгий яваа ч дээ…миний дэргэд үлдээч…гуйж байна. Гэхэд охин эхэндээ ямар нэгэн юм дуугарсангүй.Далайг яг одоо л харж байгаа юм шиг гайхан ширтээд байлаа.Тэгсэнээ гэнэт: -Чи ер нь ёстой галзуу амьтан юмаа.Галзуу солиотой мэдрэл муутай амьтан.Яагаад дуудаагүй байхад хүрч ирчихээд хүнд гай болоод байгаа юм бэ?Чи ингэж байхаар…ингэж байхаар…явж үхээч…тиймээ явж үх…тэгээд..эндээс…үүрд алга болоод өг за юу? Энэ үг хөөрхий хүүгийн зүрхийг зүүгээр нэвт бүлэх шиг л… -Юу? -Сонссоныг чинь л хэллээ явж үх…чи үхчихвэл надад хичнээн санаа амар байх бол оо -Би…би үхчихвэл…чамд амар байна гэж үү? -Тиймээ амар байна.Амараар барах уу?Бүр ч сайхан байх болно.Яг л нэг ядаргаатай хачигыг гарнаасаа авчихсан мэт л болох биз.Надад хайртай гэл үү?
Тэгвэл наад хайраа мартаад нүдэнд минь хэзээ ч үзэгдэхгүйгээр алга бол.Чадахгүй гэвэл явж үх.Надад хайртай юм бол яг одоо намайг тайван орхи…гээд охин эргэж хараад гүйгээд явчихлаа.Далай охиныг зогсоосонгүй.Яагаад гэж асуумаар байсан ч…түүнд одоо охины араас гүйж гарнаас нь барьж тогтоох нь битгий хэл олигтойхон алхах ч тэнхээ алга.Далай хүү зүгээр л эргэж алхалаа.Тэгэхдээ байшин руу нэг эргэж харав.Үүлэнгоо охин цонхон дээрээс түүнийг ажиглан харж байсанаа цаашаа явчихлаа.Далай ч эргэж харан алхалж эхэллээ.Тэр арай ядан хөлөө зөөж байна.Яг л хүнд юм өргөн явах шиг л…Яагаад тэгж санагдсан юм бол…Түүний тарган бие нүдний шил доожоогүй хувцас нь түүнд дэндүү ингэж хүнд санагдсан юм болов уу?Уг нь өнгөрсөн амьдралынх нь туршид бол гайгүй л байсан.Яахав гүйхийг эс тооцвол…
Бас хүүгийн өөрийн эрхгүй сул асгарч буй нулимс нүдийг нь бүрхэж нүд нь бүрэлзээд ирлээ.Уг нь шарандаа уйлахгүй гэж тэвчиж уруулаа цус шүүртэл хазаж байсан ч тасралтгүй урсаад байгаа нулимсыг яалтай.Тийм болохоор хүү нулимсаа байсхийгээд л гар бугуйгаараа арчин урагшилна. Мэдээж энэ бүхэн саяын үгсээс болсон.Үг гэдэг яагаад ийм аймшигтай байдаг юм бол…Уг нь амнаас гарах агаар чихэнд хүрэх авиа төдий л зүйл шүү дээ.Гэхдээ дэндүү хүчтэй юм бас аймшигтай.Ялангуяа чамд чухал хэн нэгнээс…хайртай хүнээсээ…хайртай байх тусам энэ агаар энэ авиа улам хүчирхэг аймшигтай болж хувирдаг. Аль түрүүнээс хойш л хэлж байсан охины хэцүү үгс нэг бүр зүүгээр шивэх шиг л өвтгөж байсан.Тийм учраас л яаж ийж байгаад охиныг чин сэтгэлийнхээ үгийг хэлэх байх даа хэмээн найдаж бүхий л зүрх сэтгэлийнхээ үгсийг хэлж чадаж байсан хэрэг.Ийм үгс сонсчихоод чин сэтгэлийнхээ үгээ бүтнээр нь хэлж ойлгуулахыг хичээсэн.Ямар тэвчээр шаардагдахыг бод доо.
Харин сүүлийн үгс…охины хөөрхөн уруулаас сонсох төдий л жаргал авчирдаг асан хоолойноос гарсан аймшигтай авиа,аймшигтай үгс хүүгийн тэвчээрийн ханыг нэг мөсөн нурааж түүний зүрхэнд ганцхан шарх ч битгий хэл зэвтэй хадаас зоочихлоо.Тэр хадаас нь сугарч унах хүртэл эсвэл өөрөө сугалах хүртэл бүр сугарсан эсвэл сугалж чадсан ч буглаж идээшсэн шархыг нь аниулахын тулд хүү арван жил магадгүй хорин жил эсвэл ой санамжгүй болох хүртэлээ эсвэл үхэн үхтэлээ эдгэрэхгүй байх.Яагаад гэвэл хайр хэдий их байна.Төдий чинээ зүрх сэтгэл зөөлөрч хайрлуулагчаасаа сонссон цэцэгсийн үр шиг сайхан үгс сайхан сэтгэл нь нь яг л зөөлхөн шороон дээр үр хаях шиг…тэр үр нь тэр зөөлөрсөн зүрхэнд үндэсээ улам гүн шигтэгээд ургахдаа хамгийн үзэсгэлэнт хамгийн сайхан хамгийн анхилуун цэцэгс болон гарч ирдэг.Энэ цэцэгс бол хүний хайр бас халамж бүх хүн бүхэн чамайг үзэн ядаж харааж зүхэн ганцаардаж даарсан үед чинь хажууд чинь байж чамайг дулаацуулах хөнжил…чамайг хэн ч болж өөрчилөгдсөн юу ч болж хувирсан ч чиний дэргэд л тогтож үлдэх сүүлийн ганц царс мод…

Тэгээд энэ цэцэгс цаг хугацаа өнгөрөх тусам хэрвээ чи л тастчихгүй бол элэгдэх нь битгий хэл улам л дэлбээгээ нээн үзэсгэлэнтэйгээр дэлгэрэх болно.Мэдээж ертөнцийн жамаар хагдарах хүртэлээ… Эсрэгээрээ зөвхөн чамд л тэгтэлээ зөөлөрдөг ийм зүрхэнд миний дээр дурьдсан шиг хадаас шаах дэндүү амархан.Үг чинь хэдий хурц хорон бас гүн утгатай байна.Төдий чинээ л тэр зоогдох хадаас нь хурц бас зэвтэй хортой мөн илүү гүн зоогдох болно.Хамгийн харамсалтай нь энэ шарх биеийнх биш сэтгэлийнх болохоор хүн төрөлхтөнд одоогоор цаг хугацаагаар элээхээс өөр олигтой эдгээх арга байхгүй.Энэ зоогдсон хадаас буюу үзэн ядах сэтгэл,уур хилэн,гомдол цөхрөл,хорсолийг…яг л хадаас сугалах шиг энэ бүгдээ зогсоохгүй л бол хүн үүнийг тэвчихгүй.
Энэ бол сая сая хүний амиа хорлосон одоо хорлож байгаа бас цаашид ч хорлох шалтгаан сугалахгүй л бол…Сугалахгүй л бол энэ бүгдээ орхихгүй л бол энэ бүгдийг тэвчээд амьд үлдсэн яг л буудуулсан,хутга зоолгуулсан чоно шиг л өшөө хорсолоор дүүрэн араатан болж хувирах болно.Яагаад гэвэл их хайраар дэндүү зөөлөрсөн зүрхэнд зэвтэй хадаас дэндүү гүн шигдсэн болохоор… Харин өөрөө хадаасаа сугалж өөрийгөө ялан дийлж эсвэл хадаасыг чинь хэн нэгэн сугалж чамайг чин сэтгэлээсээ хайрладаг нэгэн гарч ирэх эсвэл азаар тийм ч гүн биш байж таараад хадаас өөрөө сугарч унах цаг хугацааны эрхээр орхигдоход…орхиж чадвал чи аврагдана.Үгүй ер нь амьд үлдэх амьдрахыг хүссэн л бол чи ингэхээс өөр аргагүй. Гэхдээ үзэн ядах,галзуурталаа хилэгнэх эсвэл гомдож сөхрөх хорсохоо больж энэ бүгдийг орхиж чадлаа гэхэд нүх,идээлсэн шарх буюу дурсамж…өвтгөдөг дурсамж үлдэх болно.Дурсамж гэдгийг ой санамж гэж ойлгож болохгүй.
Энэ өвтгөдөг дурсамж бол сэтгэлийн ой санамж юм.Тийм болохоор нэг тийм ой санамж устгадаг төхөөрөмж гэх мэтийн хүүхдийн бодолоо орхисон чинь дээр… Хамгийн тэнэг нь цаг хугацаанаас өөр олигтой эдгээчих эм,арга байхгүй болохоор гүнзгий шарх байх тусмаа аних гэж эдгэх гэж дэндүү уддаг. Далай хүүгийнх бол бүр арван жил болсон ч эдгэх нь битгий хэл анихааргүй хангалттай гүн байж… Гэхдээ азаар хайр бол чөтгөрийн бүтээл биш.Тийм аймшигтай болон хувирдаг ч азаар чөтгөрийн бүтээл биш.Харин Бурханы бүтээл.Тийм учраас хайр нь жинхэнэ л бол гомдол цөхрөл л гэж байна уу гэхээс үзэн ядалт хорсол гэж үгүй.Жинхэнээсээ хайртай л бол… Жинхэнээсээ хайртай л бол…тийм ч учраас Далайн Үүлэнгоо бүсгүйг дурсах бүр шарх нь сэдэрдэг ч жаргталтайгаар инээмсэглэдэг байх.Тэглээ ч энэ бүсгүйтэй холбоотой бүх дурсамж бас ч гэж тийм муухай биш шүү.