
Далай сэрлээ.Тэгээд хамгийн түрүүнд толгой нь аймшигтайгаар ангалзан өвдөхийг мэдрэв.Ёстой яг л заадсаараа салах нь ээ…Тэгээд өөрийн эрхгүй толгойгоо барин ёоллоо. -Ёоо новш гэж юу вэ? Гэж
амандаа үглээд хүндэрсэн зовхио нээлээ.Түүний хамгийн түрүүнд олж харсан зүйл гэвэл тааз…ямар ч өө сэвгүй цав цагаан тааз байлаа.Эхлээд Далай тэр таазыг хараад юу ч бодсонгүй.Энэ үед
аажмаар нойр нь сэргэлээ.Тэгээд хамгийн түрүүнд нэг зүйлийг анзаарлаа. “Энэ манай гэрийн тааз биш байна.Манай гэрийнх чинь усан ягаан өнгөтэй штээ.Уг нь өөрөө тийм болгохыг хүсээгүй ч
засварчин гэж нэг эргүү юм “будаж дууссаныхаа дараа л анзаарлаа” гэчихсэн хээв нэг тэнэг юм шиг инээгээд зогсож байсан.Эргүү хөдөөний мангар юм” гэсэн шүү юм бодож байгаад улам ч нойр нь
сэргэж өөр зүйлүүдийг ч гэсэн анзаарч эхлэв.Хэвтэж буй ор нь ч гэсэн өөрийн амьдардаг гэрийнх нь унтаж дассан орыг нь бодвол хамаагүй зөөлхөн хөвсгөр байна.”Юу ямар новш нь вэ?” гэж гайхан бүр
аймшигтай хүндэрсэн толгойгоо чүү чамай өндийлгөөд эргэн тойрноо харлаа.Өөрийгөө их гоёмсог ширээ сандалтай үнэхээрийн дажгүй дотоод засалтай дэндүү гоё өрөөнд тухтай гэгчийн хөвөн зөөлхөн бас цав цагаан орон дээр унтаж байсаныг ер нь бол урьд хэзээ ч харж байгаагүй хаанахыг нь мэдэхгүй нэг өрөөнд ганцаараа хоночихсон хэвтэж буйгаа мэдэн мэл гайхан цэл хөхөрлөө.Ингэх нь ч аргагүй юм.Далай бол өдий 30-н нас хүртэлээ өөрийн гэр бас ээж аавынхаа гэрээс өөр хаана ч хэзээ ч хонож үзээгүй хүмүүжилтэй эр хүн.Бас толгой нь аймшигтай өвдөж,дотор нь муухай оргиж,аманд нь муухай амт амтагдан үнэхээр их цангаж буйгаа мэдрэн,бас хамгийн сүүлд юу хийсэн яагаад энд байж байгаа талаар ямар ч ой дурсамж байхгүй байгааг бодоход тэр урьд шөнө ёстой тасарталаа уусан болохыгоо мэдэв.
Тэр үүнд үнэхээр их гайхаж байсан ч босохыг хүссэнгүй.Харин толгойгоороо орны толгой налан өндийн хэвтээд жаахан бодолхийллээ.Түүний дотор үнэхээр муу байсан болохоор хэдий ийм байдалд орсон ч үнэндээ босохыг хүссэнгүй… “За байз энэ нээрээ хаанах юм болоо…хммм…хамгийн байх боломжтой хувилбар бол буудал л байна даа.Хараад байх нь ээ…их дээд зэрэглэлийн буудал бололтой.Үнэхээр гоёмсог хээ угалзтай тавилгануудтай юм.Бас хана тааз нь дэндүү цэвэрхэн цагаан,бас өлгөсөн байгаа энэ хоёр зураг нь их чадалтай зураач зурсан бололтой.Гэхдээ бас сонин юмаа.Эмэгтэй хүний өрөө ч юм шиг…Үгүй ээ тийм байх боломжгүй.Ямар ч боломжгүй.Хэдий гунигтай ч гэсэн өдийг хүртэл ганц ч бүсгүйтэй холбоотой байж үзээгүй надад ийм зүйл тохиолдсон байх боломжгүй.Тэгэхээр буудал л гэсэн үг…
согтуу толгой эргүүтэж явж байгаад Улаанбаатарын хамгийн үнэтэй буудалд хоночихож…Хайран мөнгө…заза энэ ч яахав.Би яаж яваад энд ирчихэв.За байз миний хамгийн сүүлд санаж байгаа зүйл бол .за байз .юу билэ өө тийм.Өчигдөр манай байгууллага мартын 8-н тэмдэглэсэн штээ.Тулгаа муу тэнэг хүн явахгүй ээ гээд байх чинь…би ч гэж би…өдийг хүртэл тэр нэг явдалаас хойш хаширч орхиод ганц ч дусал уугаагүй бараг 10-н жил болж байгаа хэрнээ….одоо л юм үзээгүй юм шиг.Ингэж тасарталаа ууж байх гэж…ёстой нэг хараал ид гэж…Үүлэнгоо…намайг юу гэж бодсон бол…ёстой новш юмаа нээрээ…энэ олон жилийн дараа тэр явдалаас хойш…энэ их хугацаа өнгөрсөний дараа бурхан намайг ивээж миний цор ганц дурласан бүсгүйг минь…миний анхны хайрыг миний дэргэд ирүүлж байхад би гэж эргүү заяагүй амьтан яах гэж ингэтлээ уув аа…” Гэхдээ Далай яагаад ч юм жаргалтайгаар инээмсэглэлээ.Зүгээр л жаргалтайгаар инээмсэглэсэн юм.Яагаад гэвэл
Үүлэнгоо гэгч тэр л нэр шигээ үзэсгэлэн төгс бүсгүйн дүр төрх сайхан инээмсэглэл Далай гэх энэ эгэлхэн бор залуугийн санаанд орж сэтгэлд харагдах бүр тэр аз жаргалтай болдог.Хэдий түүнтэй холбоотой дурсамжууд тийм ч сайхан биш…үгүй ээ үнэнийг хэлэхэд энэ бүсгүйн талаарх бүх дурсамж нь түүний амьдралын хамгийн эмзэг сэдэв нь…Энэ бүсгүй бол түүний зүрхний шарх…эдгэрээгүй байгаа шарх.Гэсэн ч түүнийг одоо хүртэл сайн сайханаар дурссан хэвээр байлаа.Түүнийг явсанаас хойш 10-н жил ирэх үгүйг нь ч мэдэхгүй байж мартахын оронд хүлээн зүрхнийхээ гүнд нэгэн авдарт хийгээд нандигнан хадгалж хайралсан.Далайг хэдийгээр тийм байдалд тэгж орхиж явсан ч тэр түүнийг үзэн ядах нь битгий хэл улам ч хайрлаж билээ.Бүр хэзээ ч өөрийнх нь байгаагүй тэр бүсгүйг шүү дээ…Тиймээ…энэ ямар нэгэн түүх романс бол биш…нэг тийм юм байдаг даа.Нэг нь л нөгөөдөө ухаангүй хайртай хэрнээ нөгөө хайрлуулагч залуу эсвэл бүсгүй нь өөрт нь ухаангүй хайртай тэр хэн нэгнийг энэ хорвоо дээр байдаг эсэхийг ч мэддэгүй шүү дээ…Далайгийн хайр ийм хайр байсан.Мэдээж Далай хайрлаж Үүлэнгоо гэх бүсгүй нь өөрийгөө ямар их хайрлуулдагаа ч мэдэхгүй байсаар тэр хоёрын зам хоёр тийш болсон юм.

Тэгтэл нэг л өдөр ид шидийн ч гэмээр явдал тохиож 3-н сарын өмнө Үүлэнгоо бүсгүй түүний ажилдаг байгууллагт орж ирсэн юм.Бүр салбарынх нь даргаар шүү.Далайг нэг л өдөр зүгээр л ажилаа хийгээд сууж байхад тэр бүсгүй гэнэт ороод ирсэн юм.Мэдээж хуучин салбарынх нь даргатай цуг…Тэр үед Далайд ёстой мэл гайхаж цэл хөхөрнө гээч нь тохиолдсон билээ.Мэдээж бас л юу ч хэлж чадалгүй явсаар өдийг хүрсэн юм. “Заза ямартай ч хувцасаа өмсөөд гарах минь…төлбөрөө хийчихээд хурдхан шиг л арилж үзье…түүнийхээ дэргэд л эвгүй байдалд орчихоогүй бол бусад нь ч яахав…дүүрч” гэж бодоод Далай дээш өндийлөө.Гэнэт түүнд их сонин мэдрэмж төрөв.”Юу вэ?” гэж бодоод хөнжилөө сөхөөд золтой хашгирчихсангүй.Эрийн хугархай шүү ухаантай юм болохоороо гүрийлээ. -Энэ бас юу вэ?хараал ид гэж… Тэр чармай нүцгэн байлаа.Биеийг нь халхлах юу ч алга.Тэр буцаад өөрийгөө хөнжилөөрөө хучлаа. -Юу болоод байна аа…хмммм…заза тайвширах хэрэгтэй залуу минь …чи зүгээр л ухаан мэдрэлээ алдталаа уугаад тасарчихаж тэгээд л элдэв янзын юм хийсэн.Одоо хувцасаа олж өмсөөд энэ буудлаас гараад тэгээд энэ явдалыг мартья..тэгээд л болоо за юу… Гэж мань бүрэг ичимхий даруухан залуу Далай өөртөө зориг оруулан хэллээ.
Тэгээд бэлхүүсээ тааралдсан юмаараа ороож аваад босоод хувцасаа хайж эхлэв. -Өө ёстой баларсан юмаа… гэж Далай хувцасаа энэ өрөөний хаанаас ч хайгаад ололгүй бухимдаж гүйцэн амандаа үгэллээ. -Ёстой новш юмаа нээрээ… Тэр хайгаагүй үлдсэн хамгийн сүүлийн хэсэг болох саяын хэвтэж байсан орон доор өнгийлөө.Тэр хэсэгт гэрэл бараг тусахгүй болохоор жоохон харанхуй байлаа.Далай бүр нүдээ онийлгож байгаад тэр хавийг сайн харав.Гэтэл гэнэт: -Хм хм… Гэж эмэгтэй хүний хоолой засах чимээ яг ард дуугарах нь тэр…Далай цочсондоо орны толгойг түгхийтэл мөргөлөө. -Хэхэ…чи нээрээ үнэхээр болгоомжгүй хэвээрээ байна шүү…гэж ард нь байгаа эмэгтэйн шоолон хэлэх нь сонсогдов. ”Новш гэж…бас юу вэ?” гэж бодсон ч дээшээ өндийж ард нь байгаа хүн рүү харахаас өөр аргагүй байлаа.Далай аль болох юу ч болоогүй юм шиг байхыг хичээн дээш өндийгөөд инээмсэглэн эргэж харлаа. “Ээ…бурхан минь” Далай эргэж хараад харсан зүйлээсээ…бишээ…харсан хүнээсээ болоод золтой муужраад уначихсангүй.
Эрүүл ухаан,Оюун бодол нь яг энэ хэдэн секундэд хаашаа ч юм хийсэн одоод оронд нь юу ч болоогүй юм шиг инээмсэглэн зогсох Үүлэнгоо бүсгүйг таг гөлрөн зогсох хоосон бие л үлдчихлээ.Бүсгүй алтан шаргал үсээ ардаа нээх хөөрхөн сүлжээд боочихсон дээгүүрээ бие нь нэвт харагддаг цамцнаас өөр юу ч өмсөөгүй зогсож байх нь тэр…Үүлэнгоо залууг шоолон инээгээд: -Хэхэ…яасан бэ? Сүнс харчихсан юм шиг л…өчигдөр шөнө чи арай л өөр бүр овоо эр хүн шиг л байсан юмсан… Гэх нь тэр… Далай арай гэж сэхээ орлоо.Орлоо ч гэж орох чүү аядалаа.Энэ чигээрээ л таг гөлрөөд зогсоод байвал өөрийгөө бүр ч эвгүй байдалд хийж мэдэхээр байсан тул тархин дотор нь эргэлдэн буй мянга мянган асуултыг үл огоорон байж юу ч болоогүй юм шиг царайлахыг хичээлээ.Тэр нэг муухан инээх чүү аядаад: -Хэхэ…өчигдөр би ямар байсан гэж… -Чи ёстой галзуу бар шиг л…гэхдээ хамгийн гол нь өчигдөрийн бүх хүмүүсийн нүдэн дээр хийсэн чиний үйлдлийг хараад өдий хүртэл чамайг ямар ихээр буруу ойлгож явсанаа ухаарсан шүү.Чамайг үнэхээр тийм эр хүн байсаныг би мэдээгүй.Чи бол үнэхээр жинхэнэ эр хүн…
Гэж Далайгийн сэтгэлийг нь догдолж булгилтал сайханаар инээмсэглэн хэлээд барьж байсан халуун коффегоо бишээ коффе шиг аягатай халуун юмаа өглөө. -Май уучих шарталт тайлдаг юм.Чи өчигдөр хэтэрхий их уух шиг болсон. Далай юу ч дуугаралгүй түүний өгсөнийг авлаа.Бүсгүй түүн рүү нэг л тийм дулаахан сайхан харцаар харан инээмсэглэн зогссоор байлаа.Бүр өөрт нь дурлачихсан юм болов уу? Гэж андуурмаар… -Юугаа хараад зогсоод байгаа юм бэ?Наадах чинь хөрлөө штээ…би америкаас авчирсан юм.Шар тайлдаг цай…орон дээр тухтай сууж байгаад уучих…Чамд л зориулж хийж өглөө шүү дээ… Гэж түрүүнийхээсээ ч илүү найланхайтан хэллээ.Далай юу ч дуугаралгүйгээр орон дээр суун хийж өгсөн халуун цайг нь оочин ууж эхэллээ.Өөр яах ч билээ дээ.Тэнэг асуулт асууж өөрийгөө эвгүй байдалд оруултай нь биш…Толгойд нь яг одоо өөрийгөө “яагаад энд тэгээд Үүлэнгоотой ингээд байж байдаг билээ” гэсэн мянга мянган асуулт бас хариултууд чихцэлдэн байна.Гэхдээ одоо түүнд бүсгүйн хэлсэнийг хийж асуултанд нь болгоомжтой хариулан байхаас өөр арга байхгүй гэж үзлээ.
Угаасаа ч тийм юм чинь… Тэгтэл бүсгүй түүнийг цай уухыг инээмсэглэн ширтээд харж харж байсанаа Далайгийн хажууд бүр хамаг биеэ наалдуулан сууж тэгсэнээ хүзүүгээр нь гараа оруулан тэвэрээд авав.Бүсгүйн бараг л нүцгэн гуалиг бие Далайгийн бас л нүцгэн шахуу биеэнд хүрэхэд Далай ёстой тогонд сарвайталаа авхуулсан мэт л болж ууж байсан буцлам халуун цайг бүгдийг нь шууд ганц л том балгачихав.Дөнгөж сая л цай чанагчаас гарсан аймшигтай халуун цай түүний хоолойг ёстой зураад явчих шиг болж түлэгдэж үхэхээ шахан өөрийн эрхгүй хахаж цацлаа. Бүсгүй сандран нуруун дээр нь хэд цохиж аваад гарнаас нь цайных нь аягыг авч ширээн дээр тавиад: -Яанаа чи чинь яаж байгаан бэ?час халуун цай штээ… Гэж үнэн сэтгэлээсээ санаа зовон байж хэллээ.Харин хариуд нь Далай: -Халуун гэдгийг нь мэдсэнгүй ээ…аймар цангаж байсан болохоор шууд уучихлаа Гэж худлаа ярихаас өөр юу ч хэлж чадсангүй.Бүсгүй: -Заза ойлголоо…би хүйтэн ус яваад аваад ирье… Гэж хэлээд дэгдэн гүйж өрөөнөөс гарлаа.Удсан ч үгүй бүсгүй стакантай хүйтэн ус барьсаар яаран сандран орж ирлээ.Далай ч авчирсаныг нь ууж жаахан тайвширах шиг боллоо.
Гэхдээ одоо тэр юун түлэгдсэн өвдөлтөө мэдрэх манатай сууж байлаа.Бүсгүй түүнд үнэхээр санаа зовон -Яанаа зүгээр үү? Гэж асуулаа.Далай хар цагаан дэмий л толгой дохив.Бүр баатар шиг царайлахыг хичээн бүсгүй рүү эрхий хуруугаа гозойлголоо.Бүсгүй санаа нь амарсан бололтой Далай руу инээмсэглэн хараад: -Хммм…чи үнэхээр том болжээ.Арван жилийн жаахан пандгар “өөхөн Далай” байсанаа болиод одоо харин жинхэнэ эр хүн болсон байна.Бас би чамд хайртай болчих шиг боллоо… Гэж хэлээд Далайгийн уруул дээр нь үнсчихлээ.Хөөрхөн инээхээрээ зүрхэн хэлбэртээ болдог зөөлхөн улаахан уруулаараа янагийн үнсэлтээр үнсэлээ.Анхны хайр бас цаашид ч үхэн үхтэлээ хайрлах тэр л бүсгүй нь түүнийг ингээд өөрөө бүр уруул дээр нь үнсчихлээ.
Далай зүгээр л огтоос жингүй болоод нисчих шиг л…агаар дээр шаар шиг л хөөрөн буй эрх чөлөөг мэдрэх шиг…ямар нэгэн энэ ертөнцийн хамгийн гайхамшигтай ид шид түүнд үйлчилээд байх шиг…энэ үнсэлтийг…энэ 3-хан секундийг ид шид эсхүл ямар нэгэн гайхамшигтай л зүйрлэж болохоор…Далай бүсгүйд анхны харцаар дурлахдаа л амьдралдаа ганцхан удаа мэдэрч байсан тэр асар их сайхан,үгээр хэлшгүй таашаалтай мэдрэмжийг мэдэрлээ.Тэр ядах нь аа ингэж зүүдлэж ч байгаагүй юм.Яг энэ л үед Далайгийн толгойд хамгийн зөв гаргалгаа орж ирэх шиг боллоо.

Тэгээд өөдөөс нь хайр дүүрэн гэрэлтсэн нүдээр ширтэн буй бүсгүй рүү харан ингэж асуулаа. -Хөөе… -Ммм… -Би үхчихсэн юмуу?Үхчихээд диваажинд оччихож тийм үү?Тэгээд харин чи бол сахиусан тэнгэр байх… Бүсгүй нөгөөх л ухаан алдам үзэсгэлэн инээмсэглэлээр инээн Далай руу хараад мөрөн дээр нь эрүүгээ тавьлаа. -Хэхэ…намайг сахиусан тэнгэр гэж хэлсэнд бас миний байшинг диваажин гэсэнд баярлалаа.Харин үхэх тухайд гэвэл тийм муу ёртой юм дахиж битгий хэлээрэй.Би тэр үеийнх шигээ…тийм тэнэг байсан шигээ чамайг дахиж алдмааргүй байна… Гэлээ. “Ээ бурхан минь…юу болоод байгаан бэ?”…