
Цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрч. Хорихын ангийн бүсгүйчүүд цаг хугацааг урлаж үйл мэтгэсээр. Энэ хорих ангиас маш олон
захиалгат оёдлын ажил явагддаг аж. Сэржээ арав дахь жилдээ я.л эдэлж байна. Анх арван долоо настай хатуу амьдралын хаалгаар орсноос хойш даруй хорин жил зовлонгийн тогоонд чанагдаж амьдралын мөн чанарыг дэндүү сайн мэдэрдэг болж. Арван жилийн
өмнө халуун дотно хүлээн авсан дүү нар нь суллагдаж ээж шиг ханддаг байсан Дулмаа гурван жилийн өмнө шинэ үндсэн хуулийн
шинэчлэлт ерөнхийлөгчийн зарлиг өршөөлийн хуулиар суллагдсан билээ. Өршөөлийн хууль. Энэ нь маш олон хүнд итгэлийн гал асаасан юм. Хөөрхий бүсгүйчүүд нэг хоногийн өмнө ч гэсэн суллагдахыг бодон
хүсэж мөрөөдөн маш их хичээнэ. Сэржээ энд байх хугацаандаа их олон зүйлд дасал болжээ. Хийдэг ажил хэдэн өрөвдөлтэй бүсгүйчүүд, хатуу ширүүн хуягууд аль нь ч байсан түүний амьдралын нэг хэсэг болсон юм. -Хүмүүжигч Сэржээ намайг дагаад яв гэж үргэлж ярв.айж
явдаг махлаг бор хуяг хүүхэн хэллээ. Уулзалтын өрөөнд нэгэн цагаан үстэй өвгөн хүлээж байлаа. Хэн гэдгийг нь мэдэхгүй гайхан сайн харвал буриад дээлтэй хүн байв. Энэ чинь хэн байдаг билээ гэж бодоод дөхөж очиход -Бие нь сайн уу Сэржээ гэж намуухан хэлэх тэр хүний дуу нэг л дотно танил байлаа. Энэ чинь Дэрмээ ах байна ш дээ. Яах гэж энэ олон жилийн дараа гэж бодон – Сайн. Та сайн байна уу гэж гомдонгуй өнгө аястай мэт хэлж орхисноо өөрөө ч гайхав. Дэрмээ сахлаа илэн. -Чамтай нэг зүйлийг ярилцах гээд. Ярилцах ч гэж дээ хэлэх гээд гэснээ. Хоолой засан. Намайг өршөөгөөрэй. Ах нь юу ч хийж чадаагүй. Би чамайг сайн мэднэ. Хэдийгээр цаг хугацаа өнгөрсөн ч намайг ойлгоосой гэж хүсэж байна. Чиний хүүгийн талаар гээд дуугаа хураахад өдөр болгон гэмшин үгүйлдэг үрийнхээ тухай гэхийг сонсоод царай нь хувьс хийн -Миний миний гэж чичирхийлсэн хоолойгоор хэлэхэд -Эрт хэлээгүйг минь уучлаарай. Ийм газар байгаа чамд хэлэхээс эмээсэн юм. Май энэ тэр газрынх нь хаяг. Одоо нилээн том болсон байх. Чамайг байдгийг ч мэдэхгүй байж магад гээд нэгэн газрын нэр, утасны дугаар өглөө. Сэржээ тэр шөнө ер нойр нь хүрсэнгүй. Шөнөжин элдвийг бодон хүүгийнхээ сургийг гаргасан нь яг л уулзсан мэт сайхан боллоо.
Муу Дэрмээ ахад ч ямар буруу байх вэ дээ. Намайг дандаа л ойлгож бас өмөөрдөг байсан. Олон жилийн дараа ч хатсан элгийг минь дэвтээх шиг л боллоо. Доржоодоо олон жил төвөг удлаа. Одоо би тэвчээртэй ухаантай байвал удахгүй намайг сул.лах болов уу гэж бодмогц цаг хугацаа зогссон мэт шаналантай санагдлаа. Сэржээгийн өрөөнд шинээр дөрвөн бүсгүй ирсэн юм. Хоёр нь өөр хэсгээс ирсэн ч хоёр нь шинэ гэмт хэрэгтэнгүүд юм. Энэ хэддээ үлгэрлэж өөрт хандсан өмнөх бүсгүйчүүдийн халамжийг мэдрүүлэхийг хичээнэ. Тийм дээ ч байнга урам өгч тайтгаруулж аргадаж бас зэмлэдэг юм. Сэржээ угийн юм оёх авъяастай ч энд ирээд илүү бүтээлч болж чаджээ.
Өөрийн дороо арван бүсгүйг хариуцан долоо хоног бүр норм биелүүлж ажиллаж байгаа. Урьд нь Дулмаа ингэж хийдэг байсан юм. Дулмаа сайн хүмүүжигч гээд гарсан нь бусад бүсгүйчүүдэд маш их итгэл найдвар, урам зориг өгсөн юм. Хааяа ирж уулзана. Нартын амьдрал хүнд байна. Гэвч амьд хүн аргатай болгоно доо гэж яриад инээдэг.

Хоёр охин нь гайгүй айлын бэрүүд болсон. Ээлжлээд хүүхдүүдийг нь харж байгаа. Ийм газар байсныг мэдэх хүмүүсийн хандлага эвгүй л байдаг. Ямар би сайхан сэтгэлтэй гээд нүүрэн дээрээ бичээд явалтай биш гээд санаа алдан ярих нь өрөвдөлтэй. Доржоо амралтын өдрүүдэд хагас бүтэн сайн өдрийн аль нэгэнд заавал ирнэ. Өдий арван жил болоход
Сэржээд хамгийн их итгэл төрүүлдэг хүн бол тэр юм. Хорвоо дээр хоёулханаа үлдсэн нэг модны навчис шүү дээ. -За эгч гялалзаад л байна уу. Би нөгөө өршө.өлийн хуул.ийг судалсан болзол хангах хэрэгтэй гэсэн болох байхаа гээд аль болох өөдрөг ярьдаг болсон Доржоо хорвоогийн сайхан мэдээг хамж ярих гэж хичээнэ. -Тийм үү. Эгч нь боломжийн шүү. Доржоо саяхан Дэрмээ ах ирээд явсан. Тэгээд гээд уйлах гэтэл – Яасан бэ яасан эгч гэж царай гэнэт хувиран сандран асуухад –

Хүүгийн сураг гарсан чи нэг очоод ирээч. Зүгээр л ямар байгааг нь харчих. Одоохондоо намайг битгий мэдээсэй гэж бодож байна. Май энэ хаяг нь. Нэр нь Эрхэс шүү гээд өрөөрүүгээ явлаа… Тэсэн хүлээсэн өдөр ирэв. 2017 оны зургаан сарын хорин гурваны өдөр Сэржээ арван таван жил би.еэрээ я.л эдэлж өршөөлийн ху.улиар сулл.агдлаа. Тиймээ амьдралд заавал итгэж болох итгэл үнэмшил биеллээ олох өдөр ирнэ. Тэр өдөр болтол тэвч. Өөрийн байх ёстой газар очтол, өөрийг чинь ойлгох хүмүүсийг олтол тэвч итгэ хүлээ тэгвэл чи я.яллна.
Үргэлжлэл бий…