
Итгэл. Энэ л зүйл хүнийг ямар ч нөхцөлд хүлээлтэд хүлж орхидог. Бүх насаараа ял авч амьдрал хувь заяа нь тэр чигтээ бусдын эрхэнд очсон байхад ямар нэгэн сайхан зүйл болно гэж итгэх олон мянган хүн энэ
дэлхийн хаа нэгтээ байж л байгаа. Аливаа зүйл заавал хоёр талтай. Сайн муу, хар цагаан, хатуу зөөлөн, үнэн худал гээд л…. Энэ бүхэн байж гэмээн ертөнц оршин тогтноно. Хоёр сар болоод энэ л ертөнцдөө
нэгэнт дассан Сэржээ эзгүй хээр өөрөөсөө өөр ярих хүнгүй байснаа бодоход зовлон жаргалаа хуваалцах ижилхэн зовлонтой бүсгүйчүүдтэй нэгэн завиар аялж байна. Уулзалтын танхимд нааш
цааш холхих сахал үсэндээ баригдсан залуу үе үе хүлээн авах руу харна. Сэржээ алгуурхан алхаж шилэн хананы ард суулаа. Доржоо гүйх шахуу очоод нөгөө талд нь суув. -За яаж байна эгч. Өвдөж
хавдаагүй биздээ гэж шаналсан царай гарган асуухад -Сайн уу миний дүү гэж инээмсэглээд. Иш миний дүү чинь өвгөн шиг сахал үсээ аваач гэхэд ийм өөдрөг байгааг нь харсан Доржоо бага ч гэсэн сэтгэл нь
зөөлөрч -Аа энэ үү гэж үсээ илснээ. Ойрд ажил ихтэй байлаа. Та минь яажшуухан байна. -Би зүгээрээ. Миний дүү нөгөө… гээд нүүрлүү нь горьдлого тээсэн харцаар харахад -Одоохондоо юу ч мэдэж чадаагүй л байна. Гэхдээ танай хадмын тал эхэлж авсан сурагтай. Цааш нь яасан тухай судлахад жаахан ярвигтай л байна. -За за гэж сулхан хэлээд дахин нэг инээмсэглэн эхнэр хүүхдүүд нь сайн уу -Манайхан бүгд сайн. Цэцэглэн маань удахгүй төрөх болсон. Та хүлээж л байгаарай би бүгдийг зохицуулна гэв.

Доржоо хүүхдийнх нь талаар сураглаагүй биш сурагласан л байгаа юм. Гэвч юм бүхэн хаалттай энэ нийгэмд ардчилсан эрх чөлөө төдийлөн сууж амжаагүй л бололтой. Хэзээ нэг өдөр сайхан цаг ирэх л байх. Тэр орой Сарнай уйлсаар гүйж орж ирлээ. Угийн юм ярьдаггүй тэрээр үг дуугүй л цурхирч гарлаа. Хэдийгээр хатуу ширүүн дүртэй ч сэтгэл нь зөөлөн Дулмаа хажууд нь очиж суугаад толгойг нь илэн энгэртээ нааж нааш цааш ганхахад тэрээр Дулмааг тэврэн улам бүр уйллаа. -Сарнай яасан бэ? гэж Өлзий хойноос тэврэн хэллээ. Сэржээ ч бас мөрөн дээр нь гараа тавин -Миний дүү яасан юм бэ хэл л дээ гэхэд хэсэг уйлж уйлж сая нэг тайтгарав бололтой чимээгүй боллоо. Дэрэн доороосоо нэг зураг гаргаж ирээд тэр ярьж эхэллээ. –
Энэ хүн бол миний ээж гээд дахиад уйлчихлаа. Өнөөдөр бурхан болсон гэнэ. Гэвч би эндээс гарч чадахгүй. Ээжийгээ сүүлчийн удаа ч харж чадахгүй юм байна. Бүгд л хөөрхий бүсгүйг өрөвдөн сэтгэл нь шимширнэ. Тэр орой Сарнай их зүйл ярьсан юм. -Би хорвоод хамаатан садан гэвэл ганцхан л хүн бий. Байсан юм шүү дээ. Миний энд байгаа шалтгаан ч мөн ялгаагүй тэр л үнэ цэнтэй зүйлээ хамгаалах гэсэндээ л ийм юм болсон. Хэмээн урт санаа алдахад бүгд л анхааралтай сонсож байлаа. Учир нь Сарнай хэзээ ч ингэж чин сэтгэлээсээ дотроо уудалж байгаагүй юм. Хаа нэг ойр зуурын л үг унагадаг байсан хүн өнөөдөр гэнэтхэн ингэж ярьж байгаа нь бусдад нь ч бас сонирхолтой байсан юм. Би одоо дөнгөж л хорь хүрч байгаа. Уг нь их сургуульд сурч боловсрол эзэмших гэж их хичээж байсан юм.
Ээж маань намайг арван зургаатай байхад нэг хүнтэй дотносож гэр бүл болсон юм. Эхэндээ эр хүнгүй амьдралд нөмөр нөөлөг болсон хүн орж ирээд их л сайхан байдаг байсан. Цаг хугацаа ч өнгөрч тэр хүнийг аав шигээ л хайрладаг болсон. Гэтэл хааяа ээжийн маань гар хөл хөхөрчихсөн байхыг хараад гайхсан. Тэгээд би ч сургуулиа төгсөөд их сургуульд элсэхээр боллоо гээд санаа алдлаа. Өөрийн хүссэн сургуулийн хувиараа ч авч чадсан. Соёл урлагийн их сургуульд дуулаачийн анги юм л даа гэж хэлэхдээ нүдэнд инээмсэглэл тодорч аз жаргал мэдрэгдсэн юм. Даанч тэр нэгэн орой бүр юм орвонгоороо эргэж миний амьдрал хар дарсан зүүд шиг болсондоо гээд дахин санаа алдлаа. Өнөөх гурав ч юу болсныг мэдэхгүй ч гадарлаж байгаа учраас өөрийн эрхгүй шүүрс алдлаа.
Би тэр орой хувиараа бариад ээж бас аавдаа үзүүлэхээр гэрлүүгээ яаран яаран очтол манайх яг л дайны талбар шиг болсон байсан. Ээжийн маань үс туг утгаараа газарт унаж, аав гэж бодож байсан хүн миний ээжийг зүгээр л адгуус мал шиг хүчирхийлж байсан. Би тэгэхэд яг л галзуурсан мэт болж гардаа дайралдсан бүхнээр түүнийг нүдэж балбаж гарсан. Нэг мэдэхэд бөөн цагдаа, эмч нар ирчихсэн байж билээ. Ийм л зүйл болсон. Аргагүй хамгаалалт хүчирхийлэл энэ тэр гэж бөөн юм болж би гайгүй мултрах л байсан.

Харин тэр хүний жинхэнэ хүүхэд нь шүүхийн байгууллагад ажилладаг. Бүх зүйлийг эсрэгээр хийж би эрүүгийн гэмт хэрэгтэн болж арван жилийн ял авсан гээд зөөлөн мэгшлээ. Зовлон ижил бүсгүйчүүд биенээ аргадан тэврэлдэж нэгэн гашуун үдэш өрнөсөн юм. Эдгээр бүсгүйчүүд ихэнх дээ л эрчүүдээс болж ийм байдалд хүрсэн. Цаг үе нийгмийн байдал өөрчлөгдсөний сацуу хүний чанар ч бас мууджээ. Гэвч итгэл гэдэг зүйлээс л болж хүмүүс алдаж эндсээр… Үргэлжлэл бий