Нүүр Өгүүллэг ЭЭДРЭЭТ ТАВИЛАН /ӨГҮҮЛЛЭГ/ 11-Р ХЭСЭГ

ЭЭДРЭЭТ ТАВИЛАН /ӨГҮҮЛЛЭГ/ 11-Р ХЭСЭГ

4 секунд уншина
0
0
741

Хүн ер нь жаргана гэдгийг юу гэж ойлговол болох вэ? Өөрийн хүссэн зүгтээ явахад таарсан бэрхшээл, магадгүй зовлон ч гэсэн жаргал юм уу даа. Гэвч хувь тавиланг таашгүй. Хичнээн хичээж, хичнээн тэмцсэн ч

ялагдчихаад байх үе олон. Сэржээ бэрхшээл болгоныг ялалт ялагдал хослуулан тэмцэж л байна. Гагцхүү юуны тул ийм хөөрхийлөлтэй амьдралд хоргодон, ингэж их тэвчээр гарган тэмцэж байгааг үртэй

хүн бүхэн элэг эмтрэн ойлгож байгаа биз ээ. Зэрлэг байгалийн дунд хэлэлцэх хүнгүй цаг хугацааг элээж яваа хүний сэтгэл аяндаа хувирч өөрчлөгддөг аж. Өдөр ирэх тусам л Сэржээ дотроо өшөө хорсол тээх

боллоо. Биед мэдрэгдэх өвдөлтийг юман чинээ ч бодохоо больж. Нэг өдөр хөлөө хөлдөөж хэдэн өдөр л доглож яваад зүгээр болсон. Хугархай эгэм, сохорсон нүд, хөлдсөн хөл гээд тэр хүний биед шарх сорви

дүүрэн байвч сэтгэлийнх нь шарх тэрнээс их байгаа билээ. Сүхээгийнд очсоноос хойш гурван сар гаруй болж байв. Байдал юу ч өөрчлөгдсөнгүй. Нэг л хэвийн өдрүүд үргэлжилсээр л. Хэрхэн амьд

байх гэдэг ганцхан зорилгоосоо ч залхаж байлаа. Нэг удаа сумын төв рүү шөнө сэмхэн орж Халтарын хашааны гадаа очиж хэсэг ажиглаж байгаад буцсан. Халтар хийдэг ажлаа л хийж байв. Гэртээ хүмүүс цуглуулж тоглож наргиж, архи ууж байгааг нь хараад шууд ороод буудчихмаар санагдавч өөрийгөө барьж бушуухан холдсон юм. Ямар нэгэн юм сэдэж түүнийг чадмаар байвч хашаанаасаа холддоггүй хүнийг яах тухайгаа мэдэхгүй л байлаа. Цаг наашилж урин болсон болохоор агуйдаа нээх байхыг хүсэхгүй өглөөнөөс орой болтол уул, ойгоор тэнэнэ.

Хээр морь хаа ч өвс сайтай газар уналга эдэлгээгүй өвөлжсөн болохоор тарга тэвээрэг сайн байв. Үнэхээр номхон, үнэхээр ухаантай амьтан юм даа гэж Сэржээ байнга хайрлан боддог юм. Хангай дэлхий гэсэж цасны шар ус зам татан уулын уруу урсана. Сэржээ байнга аялдаг миний аав адуучин дуугаа аялн хээр морин дээрээ эр хүн шиг л хөндлөн сууж явна. Холоос харсан хүн бол яавч эмэгтэй хүн гэж бодохгүй. Сэржээгийн энэ байгаа газрыг зорьж ирэх хүн нэг ч үгүй аж. Тэгшээ өвгөн тэр өдөр багцаалдан зааж өгч билээ. Өдрийн цагаар хааяа машины дуу хол сонсогддог л юм. Сэржээ энэ өдөр огт явж байгаагүй газруудаар явж үзлээ. Морьтой явахын аргагүй дээгүүрээ шигүүн ой болохоор морио хөтлөөд алхаж үзлээ. Хэсэг шигүү модон дундуур яваад нэг задгай газар гараад ирлээ. Нилээн өндөрлөг газар байв.

Цааш алхтал хэд хэдэн чулуу овоолчихсон овоонууд бас таяг хэдэн хуучны хавх бололтой төмөрнүүд байв. Эргэж тойрч хэсэг алхсанаа нөгөө хавх шиг төмрүүдийг барьж үзээд нэг санаа төрсөн юм. -Нээрээ энүүгээр муу новшийг шоглож болох юм байна шүү дээ гээд дотроо төсөөлж яг л хүүхэд шиг баярлан чанга чанга инээлээ. Зэв идсэн энэ хавхнууд нилээн хуучных бололтой. Юу ч гэсэн авчихъя. Өөр юу байна гээд цааш алхтал хэдэн шар өнгөтэй жижигхэн бурхан байв. Тэдгээрийг ч бас аваад өвөртөлчихлөө. Ингэж өдөржингөө яваад орой нь агуйдаа очоод өнөөх хавхнуудаа гахайн тосоор тослоод орхилоо. Нөгөө хэдэн бурхнаа гаргаж ирэн тойруулж үзэн хэн нь хаячихдаг байна аа гэж бодсоноо за энүүгээр ч яахав дээ гээд агуйнхаа нэг булан руу шидчихлээ. Тэр өдрөөс хойш Сүхээ Сэржээг санагалзаж дахиад ирэхгүй юм байхдаа гэж их боддог болжээ. Тийм сайхан жаргалыг тийм ч их мэдрээгүй эрийн зүрхний утсыг хөдөлгөсөн нь гарцаагүй. Аль ууланд хаана байгаагаа хэлээгүй болохоор зориод очих хаяг байхгүй.

Тэгээд ч тэр хавийн хүмүүс уулруу зүглэх нь ховор. Төөрчихвөл хэдэн өдрийн ажил болно. Амьдарч байгаа хүн бол гэр шигээ л мэднэ. Сэржээ ч дахин очихоос жаахан бэргэж байлаа. Очмоор байсан ч дахин тийм зүйл болох нь гарцаагүй гэтэл би чинь хүний эхнэр байсан гэдэг зарчимч чанар түүнийг чангааж гэмшил төрүүлж байв. Тиймээс идэх хоолондоо хязгаарлалт хийн илүү хичээх хэрэгтэй байв. Өнөөх хавхнуудаа зэвийг нь арчиж янзлаад зүүж үзлээ. Шүд ир гэж үнэхээр баавартай эд юмсанж. Юунд ашигладаг байсан юм болоо. Амьтаны хөлийг бол тас татчихмаар юм гэж бодлоо. Энүүгээр согтуу шургуу муу Халтар ухныг ангуучилна гэж бодон дахин дахин инээд нь хүрч байв. Урьд нь хүнд муу санах байтугаа хүнд муухай үг ч цухуйлгаж үзээгүй энэ хүн жил орчим хугацаанд зан төлөвийн хувьд маш өөр болсон байна. Ингээд ашигтай цагийг хүлээн шөнө болгон л уулнаас буун сумын төв рүү очдог боллоо. Хүмүүс байхгүй ганцаараа байх юм бол хийе гэж бодно.

Ашгүй өнөөдөр тэр өдөр бололтой. Шөнө дунд хүртэл бужигнаж байгаад хүмүүс харихаар явчихлаа. Сэржээ морио сумын захад орхиод алхаад ирсэн юм. Сэмхэн хавхаа зүүгээд Халтарын гэрийн үүдэнд орхиод яаран морилуугаа очлоо. Мориндоо мордон давхисаар шууд Сүхээгийн гэрт яваад очлоо. Сүхээ унтчихсан байв. Хаалга аа цоожилчихож. -Сүхээ Сүхээ гэж зөөлхөн тогштол -Хэн бэ яасан бэ гээд сөөнгөтсөн хоолойгоор асуув -Би байна аа Сэржээ гэж аяархан шивнэв. Сүхээ ухасхийн босож ирээд хаалга онгойлгон -Хүүш. Энэ чинь алив хурдан ор. Би ч чамайг ирэхгүй болохоор нь муу л юм бодож байлаа. Өвөл ч бас чанга байсан шүү -Уучлаарай. Энүүгээр нэг ажил амжуулаад ороод гаръюу гэсэн юм. -За болж дээ. Хааяа ирж байхгүй юу. Сүүлийн үед чамайг сураглах нь гайгүй. Гэхдээ л сэрэмжтэй байсан нь дээр.

Алив хоол халаая гээд л Сүхээ ээж нь ирсэн хүүхэд шиг л баярлаж байв. Тэр шөнө Сэржээ ч дургүйлхсэнгүй хоёул урьдын зүйлийг хийж үүр цайхаас урьтаж тэднийхээс явлаа. Халтар үүрээр шээс нь хүрээд дээлээ нөмрөөд гартал Сэржээгийн зүүсэн хавханд хөлөө хийж орь дуу тавин чарлахад хажуу айлын хүн нь гарч ирж салгасан ч хуучны иртэй хавханд шилбэнийх нь яс юу ч үгүй бяцарсан юм. Эмнэлэгт үзүүлж тариа хийлгэн нутгийн бариачаар боолгуулсан ч буруу боолт хийж сүүлдээ тайруулсан гэлцдэг.

Гомдол шингэсэн өшөө хорслын хараал болсон биз. Үйлийн үр хаяг андуурдаггүй гэдэг шиг тахир дутуу болж гэм нүглийг нь бурхан тэгж нэг шийтгэсэн юм. Сэржээ уулын хүн болоод бүхэл бүтэн хоёр жил болжээ. Түүнийг нутгийн хүмүүс бүгд үхсэн гэж итгэж байв. Үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *