Home Өгүүллэг ЭЭДРЭЭТ ТАВИЛАН /ӨГҮҮЛЛЭГ/ 10-Р ХЭСЭГ

ЭЭДРЭЭТ ТАВИЛАН /ӨГҮҮЛЛЭГ/ 10-Р ХЭСЭГ

12 second read
0
0
1,721

Өдөр хоног хэрхэн өнгөрч байгааг ч үл анзаарна. Өнөөдөр хэдэн сарын хэдэн гэдгийг ч бүр мартжээ. Нэг л өглөө босоод ирэхэд нэвсийсэн цас даржээ. Хаа ч очиж агуй нь маш дулаахан юмсанж. Идэх хоол хүнс

хомсдож яаж амьд үлдэх вэ гэдэг л зорилго түүнд үлджээ. Хэд хоногийн өмнө Тэгшээ өвгөнийг зорин очиход тэрээр хоосон буйр л үлдсэн байсан. Хөөрхий хөгшин тэрнээс ч илүү яаж тус болох билээ.

Шинэ цаснаас тогоондоо хийн агуйдаа орж гал түллээ. Цай чанаж уучхаад гадагш гарч хээр морио эмээллэж унаад ойр орчмоор явж агнаад идчих амьтан байна уу харъя гэж боджээ. Тэр өдрийнх шиг аз

тохиож нэг бодон унагачихвал ч болоод л явчихна даа. Гэвч надтай дахиж тийм аз тохиогоо ч билүү. Өдөржин энэ тэрүүгээр хэсэж хэсэж хоосон буцаж ирсэн тэрээр хайрлаж гамнаж идсээр өдий хүрсэн

жаахан борцоо гарган шөл гарган уулаа. Энэ бол түүний сүүлчийн хүнс. Яах тухайгаа удтал бодлоо. Өдийд айлууд өвөлжөөндөө орсон байх. Намайг яваад орвол шууд л барьж аваад цагдаад өгчих байхдаа.

Яах вэ байз гэж элдвийн бодол шаналгана. Ер нь маргааш сумын төв ордог ч юм билүү? Аа бас болохгүй л байх. Муу хорон Халтарыг чамайг даа. Энэ бүхнийг заавал өөрт чинь мэдрүүлнэ гэж хорссон бодол буцалж байв. Ингэж бодон хэвтэхдээ дуг хийчихэж. Нэг сэрэхэд нам гүм сэрүү татсан агуйд дахиад л ганцаараа. Уйлах гэвч нулимс ч гарахаа байж. Овоолсон модноос хэдийг авч асаан хэсэг дулаацаад дахин унтах гэж оролдсон ч нойр хүрсэнгүй. Гэнэт нэг бодол орж ирэв. Нээрээ

Сүхээтэй уулзаад найрч чадвал надад тус болж магадгүй шүү. Маргааш ер нь тэднийхээр сэм очъё байз. Насаараа ганц бие явсан Сүхээ жаахан зожиг ч элдэв муу зангүй санагдана. Хөөрхий надтай нэр холбогдож хавийн хүний амны зугаа болсондоо надад дургүй байж магадгүй ч эвийг нь олоод ярилцах л хэрэгтэй. Ямар өлбөрч үхэлтэй биш үзээд алдана аа хө гээд зоригтой шийдэмгий бодон аврал ирчихсэн юм шиг дотроо хүүхэд шиг догдолж байлаа. Сүхээ хаана ч явсан ганц гэрээрээ байдаг болохоор хар авахуулахгүй очиж болохоор юм. Сэржээ нар харж байгаад бүрэнхий болохын алдад Сүхээгийнд яваад очлоо. Морио уяад буутайгаа шууд л яваад орлоо. Хоол хийж тонголзож байсан Сүхээ гадаа хүн ирснийг анзаараагүй бололтой хаалга нээгдэн Сэржээг орж ирэхэд дав хийн цочиж бүдэгхэн лааны гэрэлд тонгойн хараад -Хэн бэ гэж асуухад -Сайн байна уу. Би Сэржээ байна аа гэхэд

Сүхээ өөрийн эрхгүй газар бохирч суулаа. Хэсэг дуугүй сууж бараг өөрийгөө чимхэж үзэх нь л холгүй байлаа. -Чи чинь… Яаж энд ирэв? гэж дурамжхан асуухад -Уучлаарай. Өөр арга байсангүй. Эхлээд миний ярихыг сайн сонс. Би чамаас гуйж байна гээд учирлангуй хэлэхэд Сүхээ хоолой засаад юм хэлсэнгүй. Гал дээр хоол буцалж мах чанаж байв. Олон сар хээрээр гэр хийж хүн амьтантай ч үг солиогүй удсан Сэржээ хэдийгээр дурамжхан хандаж байгаа ч энд нэг л таатай байлаа. Сүхээ гэнэт -Дээшээ суугаад хоол ид гээд царай руу нь ч эгцэлж харалгүй хэлэв. Ингээд тэр орой Сэржээ маш их зүйл ярилаа. Яг юу болсон тухайгаа ч ярив. Сэржээгийн яриа Сүхээг арай зөөлрүүлж өөрөө ч бас ам нээн ярьсан юм. -Тэр Халтар гэж нөхөр угийн л увайгүй эр. Хөөрхий Алтанхүү минь. Сайн л найзууд явлаа. Даанч тийм байхаа.

Тэр явдлаас өмнө нэг ирэхдээ учир битүүлэг юм ярин хүүхэд шуухад ч гэнэ үү нэг юм яриад байсан. Би ч согтуугаараа солиорч байна гээд тоогоогүй юм. -Ер нь байнга л намайг тэгж ээрдэг болсон доо. -Одоо тэгээд яах гэж байна. Чамайг хаа сайгүй л хайсаар байна. За одоо ч яахав манай ойр орчим айл байхгүй болохоор харгүй л байх. Гэхдээ хэзээ хэн ороод ирэхийг мэдэхгүй. -Ойлгож байгаа. Ямарч байсан би буцаад явна. Харин чи надад хоол унд, ганц нэг дулаан хувцас өгөөч. -Тэр бололгүй яах вэ. Дараа нь янз бүр болохдоо намайг баллахвийдээ. -Санаа зоволтгүй. Би биеэ нэг угаах хэрэгтэй байна ус халаагаад өгч болох уу? -Тэгээ тэг. Тэгээд хэсэг амарч аваад явахгүй юу даа Гэрийн үүдний баруун хэсэгт дээл унжуулж төмөр баннд ус хийн усанд орлоо. Амьдрал уг нь ийм байдаг биздээ гэж бодон хоолойд нь хатуулдаж байв. Сүхээ гэнэт дээлний цаанаас цухуйх бүсгүйн нүцгэн биеийн харагдах хэсгийг харж дотор нь цахилгаан гүйх шиг л болов. Өөрийн эрхгүй ойртон унинаас унжуулсан дээлний хамт тэврээд авлаа -Хүүшээ чи чинь яаж байна аа гэж

Сэржээ айсан хоолойгоор хэлэхэд байдгаараа амьсгаадан юу ч хэлж чадахгүй хөхийг нь базлан нуруугаар нь амьсгаадан нэг гараа доош явуулан нөгөө газраар нь хуруугаа хийн бүр хүчтэй амьсгаадан дайрахад Сэржээ – – болилдоо Сүхээ болиоч ээ гээд гараас нь мултрах гэвч хүчирсэнгүй. Хүн болсноор нөхрөөсөө өөр эр хүнд эзэмдүүлж үзээгүй тэрээр эрээ цээргүй санагдаж байвч доод хэсгээр аялах Сүхээгийн хуруу, нуруу хүзүүгээр сийгэх амьсгал нь биеийг нь маш их хүсэл тачаалд хөтөллөө. Өөрийн эрхгүй биеэ суллахад сая Сүхээ ч ойлгож алгуурхан өргөн орон дээрээ аваачин эв хавгүй уруул, хацрыг нь шүлсдэн үнслээ. Хэн хэн нь үүлэн борооны ажил хийгээгүй удсан хоёр дахин дахин хийлээ. Босож ирээд Сэржээ сэмхэн хэсэг уйллаа. Гэм хийчихсэн юм шиг улам л сэтгэлийг нь шаналгаж орхив. Гэвч яалтай билээ. Аврал эрин энэ хүнийг царайчилж байж өөр яах ч билээ. Үхэж болохгүй, үнэнийг сөрөөд явж ч болохгүй… Үүр цайхаас өмнө Сүхээ хоёр малын мах, гурил будаа, хувцас хунар бас хэдэн сум бэлдээд Сэржээд өглөө. –

За Сэржээ минь болгоомжтой л байгаарай. -Чамд баярлалаа. Өө нээрээ мартах шахаж. Тэгшээ гуайнх хаашаа нүүсэн бэ? -Өө чи мэдээгүй юм уу. За яаж ч мэдэх вэ дээ. Сарын өмнө өөд болсон ш дээ -Өө тийм үү хөөрхий дөө надад маш их тус болсон. Энэ унаж яваа морь бол тэр хүнийх байсан юм. – Муу Халтар тарзыг би яах вэ гээд хөмхийгөө зуув. -Сүхээ чи юу ч хийх хэрэггүй. Харин надад бас нэг гуйлт байна. Миний хүүхдийн сураг гаргаад өгөөч. Бид тэгж байгаад ирж болохуу -Хүүхдийн чинь тухайд мэдэхгүй. Харин Доржоо сумын төвд ирж бараг хоёр сар болоод буцсан.

Хөөрхий амьтан шаналж гүйцээ дээ гэхэд Сэржээ өөрийн эрхгүй уйлж орхилоо. Санаснаас хэрэг амархан бүтэж нилээн удаан амь зогоох хүнс олж аваад сэтгэл нь бага ч гэсэн тэнийж агуйн гэрлүүгээ ачаатай морио хөтлөн алхлаа. Нэг зүрхний төлөө хичнээн сэтгэл шаналж байдгийг хүмүүс даанч мэдэхгүй. Хэлгүй дүлий орчлонд өөрийгөө ойлгуулж амьдрах гэдэг амьдралын хамгийн том шалгуур юм даа. Хээр морь, хээрийн хүүхэн хоёрт хэзээ нэг өдөр сайхан цаг ирэх байлгүй. Үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…