Home Өгүүллэг ЭЭДРЭЭТ ТАВИЛАН /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

ЭЭДРЭЭТ ТАВИЛАН /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

0 second read
0
0
1,440

Уулын мухарт нэгэн жижигхэн агуй айл шиг л тохижсон байна. Сэржээ бараг сар энд амьдарлаа. Голоос загас барин хүнс хийж үхсэн амьтны үс арьс цуглуулж дэвсгэр хийжээ. Бие нь урьд урьдынхаас нэг

л хүчирхэг санагдаж байв. Тэгшээ гуайн хүчинд хоолоо болгож идэх сав суулгатай болсон болохоор ахуйн хувьд цутрах зүйл гэж байсангүй. Гэвч өдөр бүр нялх үрээн бодон шанална. Хөхний сүү нь

аажмаар багассан байна. Хорин сумтай калибр буу хаа явсан газраа үүрч явна. Амьдралдаа ганц ч удаа гох дарж үзээгүй боловч амь тулсан газар ашиглана даа гэж бодов. Намрын сар дундаа орж хангай

дэлхий шаргалтан, шөнөдөө сэрүүхэн хонодог болж. Унтах цаг богинохон ч хийх зүйл үгүй элдвийг бодож хоног өдрийг барна. Хань болдог ганц морь нь ч дасал болж. Ихэнхдээ идэж байдаг ч идэхээ

болихоороо агуй бараадан ирж хононо. Чоно араатан элбэг ойд энэ хоёр амьтан л бие биедээ түшиг болно. Нэг өдөр Сэржээ уулаар хэсэг тэнэлээ. Цаашдаа хоол хүнс дуусах тул ямар нэгэн арга бодох хэрэгтэй

гэж бодно. Нэгэн шугуйн жимээр ороод явж байтал нүдний өмнө нэгэн сэгсийсэн сүрлэг амьтан зогсож байх нь тэр. Морь нь үргээд золтой л буцаад давхичихсангүй. Гялс мориноосоо бууж зориг гарган буугаа сумлаад чиглүүлээд гох дарж орхилоо. Гэтэл хамар нь тачигнасан өнөөх бодон Сэржээг чиглэн хар гүйхээгээрээ давхиж ирлээ. Энэ үед морь нь угз татан цулбуураа алдуулаад давхиж одлоо. Дахин сумлах гээд сандарч сандарч амжсангүй өнөөх бодон Сэржээг үсэртэл мөргөөд давхиад явчихлаа. Элгээ эвхэн ухаан нь балартан юу ч сонсогдохгүй чих нь дүнгэнэн хэсэг хэвтлээ. Бараг цаг хэвтсэний дараа сая нэг сэргэж арайхийн өндийн алхтал зүүн мөр нь нэг л даагдаж өгөхгүй байв.

Эгэм нь хугарсан бололтой. Хэд хэдэн олс бүсэлсэн байсны нэгийг нь авч гараа дээш сойж уяад буугаа аваад буцаад алхлаа. Арайхийн явсаар зам дуусах алдад нэгэн аахилах чимээ гарахад айсандаа буугаа нэг гараараа барьж өвчтэй гараараа дэмнэн эргэн тойрноо сэмхэн ажиглалаа. Гэтэл нэгэн модны ард өнөөх бодон хэвтэж байв. Толгой нь гулжийгаад доор нь мэлийсэн цус болсон нь түрүүчийн суманд оногдсон бололтой. Ойртож очтол өндийх тэнхэл нь барагдсан бололтой. Нэгэнт ийм юм болсных дахин буугаа цэнэглээд цохонд нь тулгаад буудаж орхилоо. Гэдсийг нь ярж доторхийг нь гаргаад хутгаараа удтал хуулах гэж үзлээ. Бараг хоёр цаг ноцолдож хуулж барсангүй тул тэр чигээр нь в дөрвөн хөлийг нь арьстай нь аваад бусдыг нь хаялаа. Авсан махаа дээлэндээ боогоод чирээд агуйруугаа алхлаа. Харуй бүрий болохын алдад агуйдаа хүрч нэг хөлийг нь эвдэн жаахан хэсгийг нь чанаж идлээ.

Ойрын сард нойтон мах амсаагүй тэрээр маш таатай байлаа. Мөр нь маш их өвдөж байсан ч шүд зуун тэвчин гараа хөдөлгөөнгүй сойн баглалаа. Цаашид ийм аз тохиох ч уу үгүй ч үү. Ямартай ч буудаад үзчихлээ. Одоо надад хэн тус болох билээ. Өөрөө хүчтэй байж л бүхнийг даван гарна. Муу Халтар новшийг бодохоор энэ бүх зовлонг амсуулмаар санагдах юм. Алтанхүү минь хүнд итгэмтгий. Түүнийг би засах байж. Даанч оройтлоо доо гэж бодон шүүрс алдана. Өнөөдөр ч яасан эвгүй байна аа. Уг нь муу хээр морь минь хамт байхаар ханьтай амар байдагсан. Хөөрхий гэрлүүгээ л давхичихсан байхдаа. Эмээл нь гэдэс гүзээ рүү нь орчихвий дээ. Номхон амьтныг шигшээчихвэл насаараа дэв дав хийж айж явах байхдаа гэж мориндоо бас санаа зовж байлаа. За за өнөөдөр ингэсгээд унтъя. Хэд хоногоос Тэгшээ гуайтай л нэг уулзмаар байна гээд элдвийг хольж солин бодож байгаад унтаад өглөө. Шинэ мах идсэнийх үү энэ шөнө нэг ч сэрсэнгүй нам унтлаа. Өглөө босоод гартал хээр морь нь агуйн ойролцоо ногоо идээд зогсож байлаа.

Эхлээд нойр нь бүрэн сэргээгүй Сэржээ байж л байдаг гэсэн шиг тоолгүй хажуугаар нь алхаж гараад бие заслаа. Гэнэт бүгдийг санаж золтой өмдөө таталгүй босоод гүйчихсэнгүй. Гүйж очиж тэвэрч аваад энэ бөглүү ой, бүүдгэр ууланд чи л намайг гэх юм даа гэж хүнтэй ярьж байгаа юм шиг хэлээд хэсэг зогссоноо. Ээ хөөрхий нуруу нь өвдөж л байгаа байхдаа гээд эмээлийг нь авч ногтыг нь хүзүүнд нь уяад орхилоо. Хаа очиж хангай чамд ч, надад ч хишгээ харамгүй хайрлах юм. Сайн идэж тараг тэвээртэй байгаарай хээр минь. Би хүүдээ чи эзэндээ очих өдөр ирнээ гэж хэлээд санаа алдан сумын төв байгаа зүгт харан хэсэг зогслоо.

Нар уулын орой дээгүүр алгуурхан өндийж энэ өдрийн сонин хачинг сонирхон харж буй мэт харагдана. Дахиад л нэг өдөр… Сэржээгийн нэг нүд юм харахаа байжээ. Хөөрхий гадаад үзэмж гоо сайхандаа огтхон ч санаа зовохгүй байлаа. Гагцхүү үрдээ л санаа зовж энэ хорвоогийн хатуу өдрүүдийг шүд зуун өнгөрүүлж байв. Гэвч яг яах ёстойгоо мэдэхгүй амьдарсаар хээрийн энэ амьдралдаа ч бүр дасан зохицож эхэлсэн юм.

Үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…