Нүүр Өгүүллэг ЭЭДРЭЭТ ТАВИЛАН /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

ЭЭДРЭЭТ ТАВИЛАН /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

8 секунд уншина
0
1
1,737

Тэр өдрөөс хойш дөрөв хоногийн дараа. Уулын дунд нэгэн жижиг горхи олж өөрийгөө тал хагас угаалаа. Нэгэн модны доор жижигхэн нүх ухаж хөхөө сааж бага зэрэг цээж нь хөнгөрлөө. Тэгшээ өвгөнийх

эндээс бараг 30 километр байх. За байз тэр хүн надад дахиад нэг тус болохгүй байхдаа. За ямартай ч хэд хоногоос яаж ийж байгаад уулздаг юм шүү. За байз хаана хоноглодог юм билээ. Уулын орой руу хүйтэн

байж магадгүй. Усандаа ойрхон энэ хавиар хоночих юмсан. Юу ч гэсэн энэ хавиар явж үзье гээд хэсэг алхлаа. Гэтэл нэг зэвэрсэн шанага, ганц модон аяга хэвтэж байв. Өнөөхийг нь авч цааш алхлаа. Өдөржин л

хийх зүйлгүй амь зуух арга чарга бодон холхиод нилээн ч ядарлаа. Өнөөх жижигхэн горхины дэргэд буцаж очоод гал асаалаа. Тэгээд зэвэрсэн хуучны төмөр шанаган даа ус хийж буцалгаад хэд хоног

халуун бүлээн зүйл хоолой давуулаагүй бүсгүйн ходоод баярлах шиг л болов. Тэгшээ гуай таараагүй бол идэх юмгүй хэцүүдэх л байж. Ерөөсөө маргааш өглөө эртлэн тэдний зүг хөдөлнө. Ажиглаж байгаад

шөнө яваад оръё. Тэгээд хүүгийнхээ сургийг гаргаж олж авъя гэж бодлоо. Тэр шөнө нойр хүрэхгүй байсны дээр үнэхээр аймшигтай байлаа. Энд тэнд амьтан гүйлдээд байх шиг. Бариулж байгаа амьтны чарлах чимээ, чоно улих чимээ гээд нэг л зовиуртай аж. Тиймээс галаа унтраахгүй өрдөж галруугаа тас гөлрөн суусаар арайхийн үүр цайлаа. Нараар баримжаа аван нэг ундааны саванд ус дүүргээд Тэгшээ гуайн гэрийн зүг алхлаа. Өдөржингөө алхаад зуслангийн ойролцоо очтол гадна нь ямар ч унаа мал, хүн хар харагдсангүй. Гэвч гэгээтэйд шууд яваад орчихвол хүн амьтанд харагдчихаж магадгүй гээд харанхуй болохыг хүлээн нэгэн дэрсэн дотор ороод гэрийн зүг харан хэвтлээ.

Хэсэг дуг хийгээд сэрээд хартал гэрийн гадаа нь гурван морь ирчихсэн харагдав. Тун удахгүй харанхуй болох болов уу. Нар бараг жаргасан байв. Гэтэл гэрээс хоёр хүн гарч мориндоо мордон шогшуулж гарав. Аажим аажмаар жижгэрсээр өнөөх хоёрын бараа холдон одлоо. Сэржээ сая өндийж алхах гэтэл нэг хүн гарч ирээд тал тийш саравчлан харав. Сайн харвал Тэгшээ гуай мөн бололтой. Шууд алхсаар очтол очхоос өмнө гэртээ яваад орчихлоо. Сэржээ гэрлүү нь ойртох тусам хурдалж бараг гүйхээгээрээ хаалгыг нь нээн оров. -Эцэг чинь юу вэ!? Энэ чинь Сэржээ юу? Алив миний хүү дээшээ суу. Баавай нь чамайг ороод ирэх болов уу гэж бодож л байлаа гэхэд Сэржээ нулимсаа барьж дийлэхгүй цурхиран уйлж ихэр татлаа. Иш ямар сайн байх вэ уйл уйл миний хүү гэж энгэртээ толгойг нь нааж шүүрс алдан халаглалаа.

Хэсэг уйлсны дараа дээш суулгав. Хэд хоног олигтой юм идээгүй Сэржээд саяын хүмүүсийн идсэн хоолны үлдэгдлийн үнэр үнэхээр содон байлаа. -Тэгшээ гуай. Би танаас ганцхан зүйл гуймаар байна -Иш өвгөн би чадах юм болов уу даа -Миний хүү хаана байгаа бол? -Хадмын тал чинь дургүйлхээд цагдаа нар аваад явсан. Сайн мэдэхгүй байна аа баавай нь. -Би яах ёстой юм болоо. Би тэгье гэж бодоогүй. -Уг нь өөрөө яваад оччихвол хөнгөн шийтгэл авах ч юм билүү яаж мэдэхэв. Гэхдээ би муу аавыг чинь л бодох юм. Чи энд жаахан унтаж байгаад даруйхан яв. Маргааш өглөө нөгөө хүмүүс ирнэ. Баавай нь чамд ойр зуурын юм бэлдье. Нэлээн удаан хээрээр явах байх гээд гадагшаа гарав.

Хэд хоног гадаа явсан Сэржээ дулаахан газар ирээд тайвширсан уу нам унтаж орхив. -Хүүхээ сэрээрэй, Сэржээ миний хүү бос -Би удаан унтсан уу. -Алив наад нүдийг чинь хараадахъя. Энэ горьгүй юм харж байна уу? -Харахгүй байна -Ээ халаг гэж. За ямартай ч чи морь ав, тэр богцонд борц, цайны идээ, гурил, будаа, түмпэн шанага, аяга, чүдэнз гээд хэрэглэж болох зүйлс байгаа. Энэ буу хорин сум байгаа. Болгоомжтой хэрэглэ. Бас энэ үстэй хүрэм, өвлийн гутал удахгүй зун дуусна.

Энэ хоёр дээл. Манай хөгшнийх. Би хаяж чадахгүй байсан чамд л өгөх байж. Хэдий болтол хээрээр гэр хийх билээ. Хатуу байгаарай охин минь. Ууланд агуй олж суурьш. Чадвал өвгөн ах нь тэгж байгаад олж очно. За одоо түргэл түргэл -Танд маш их баярлалаа. Би энэ ачийг тань мартахгүй. –

Иш хүний охин үр ингэж ч явах гэж. Муу Баавай нь ингэж л нэмэр болохоос цаашгүй. Чамд уулзах дүү, хайрлах үр байгааг битгий мартаарай. Тэнгэрт одсон аав ээж минь хичнээн шаналж байгаа бол гэж бодон бодон харуусан. Буянт хүний ачаар хэсэгтээ алзахгүй л боллоо. Цаашид илүү хатуу илүү чанга байж гэмээн л зэрлэг байгалийн дунд дасан амьдрах биздээ.

Үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *