Нүүр Өгүүллэг ЭЭДРЭЭТ ТАВИЛАН /ӨГҮҮЛЛЭГ/ 7-Р ХЭСЭГ

ЭЭДРЭЭТ ТАВИЛАН /ӨГҮҮЛЛЭГ/ 7-Р ХЭСЭГ

2 секунд уншина
0
0
2,256

Хоёр хоног юу ч идэлгүй мод налан сууж навчин дээр тогтсон борооны ус уун дагжин чичрэх Сэржээ энэ чигтээ үхэхийг хүссэн ч үхэж болдоггүй шалтгаан хөхнөөс нь дуслаад сэтгэлийг нь өвтгөж байлаа.

Баруун нүдээ дурдан бүсээ цуулж тайраад боочихлоо. Биеийн зовиур бага ч сэтгэлийн зовиур дэндүү их байгаа бүсгүй дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч нь л болж байлаа. Эргээд очмоор байвч шууд

л аваад явна гэдгийг мэдэж байсан болохоор тийшээ зүглэж чадсангүй. Юутай ч босъё гээд өндийхөд нүд нь харанхуйлж байлаа. Арайхийн өндийн босоод алхтал ганц нэг модны доор боргоцой

унасан харагдав. Доторхийг нь ухаж хэдэн самар олж аваад идлээ. Эргээд ойн захруу алхлаа. Хөхнөөс нь сүү гоожиж Дээлийнх нь энгэр тэр чигтээ нэвчжээ. Ерөөсөө эргэж очоод нууцаар орж хүүгээ олж авъя

гэж бодоод оройхон сумын төв рүү зүглэн сэмээрхэн ойртож очоод ажиглатал өөрийнх нь гэр хашаанд байсангүй. Дэрмээгийнхээр хүмүүс орж гарч байгаа харагдана. Бас цагдаагийн машин ч байлаа.

Сэржээ очмоор байвч дахин хөл нь цаас алхсангүй. Буцаад л ойруу явах замдаа нэгэн жижиг гол ороход ойрхон архины шил, ундааны сав байсан тул ус хийж аваад цааш явлаа. Ямар нэгэн юм олж идэхгүй бол болохгүй учраас замаараа идэж болохоор зүйл хайж байлаа. Харамсалтай нь идчихээр зүйл юу ч байсангүй. Гэтэл нэг чоно араатанд бариулсан болов уу гэмээр бодонгийн сэг байв. Хэсэг харж зогсоод хавиргануудыг нь хугалж аваад өвөртөллөө. Хэсэг алхсаны дараа газарт унасан мод цуглуулж халцархай шороон дээр тавиад аавынх нь бэлэглэж байсан цахиурын чулуун зүүлтээ газраас чулуу олон хавирч үзтэл оч цахиж байв.

Нөгөө бүснээсээ дахин цуулж ойрхон бариад дахин дахин хавирсаар бүсээ уугиулж дээр нь өвс тавин үлээтэл асаж байна. Ингээд мод бага багаар хийн асааж өнөөх хавиргануудаа шарж идтэл үнэхээр амттай байлаа. Гэдэс гарч жаахан тамир ч орох шиг болов. Харанхуй ч болсон тул аль болох хуурай моднууд цуглуулан нэгэн том модны ёроолд тавиад дээр нь хэвтлээ. Сэржээ хүүгээ хөхүүлээд өхөөрдөөд сууж байтал Алтанхүү гаднаас инээд алдчихсан Сүхээтэй хамт ороод ирлээ. -Өө миний хоёр идэж уугаад л байж байна уу. Би чамдаа хайртай шүү. Алив үнсье… Намайгаа уучлаарай. Миний хүү Эрхэсээ Эрхэсээ гээд хошуугаа цорвойлгосоноо. Халтар надад байнга худал хэлдэг байж намайг уучлаарай гээд л инээж байснаа гэнэт нүд нь улаанаар эргэлдээд гэхдээ чи намайг алсан одоо би чамайг ална гээд багалзуурдав.

Орилох гэхэд дуу нь гарахгүй аврал эрэн Сүхээ рүү харахад байдгаараа инээчихсэн юу ч дуугарахгүй суугаад л байв. Ингээд л үхэж дээ гээд бодтол нэг сүр сар хийх чимээ гараад Сэржээ хар дарсан зүүднээсээ сэрлээ. Цээжиндээ нэг мод тэвэрчихсэн хамаг хөлс нь цувчихсан дагжин чичирч байв. Үүр бараг цайжээ. Нилээн зайтай чоно ульж сонсогдох нь бүр айдастай санагдана. Хүний амьдрал гэж алга урвуулахын төдийд ингэж өөрчлөгдөнө чинээ хэн санах вэ. Хөөрхий бүсгүй цаашид яах ёстой вэ? Ерөөсөө үхье. Тэр нь л дээр гэж бодоод бүсээ тайлаад хүзүүндээ гогцоолж дүүжлэх гэтэл ер зориг нь хүрсэнгүй. Жаахан үр нь байнга нүдэнд нь харагдаад байв. Дахин баахан уйлж уйлж нэг жаахан тайтгараад яаж ийгээд амьд үлдэх хэрэгтэй юм байна.

Хүүгийнхээ төлөө. Иш миний хүү яаж байгаа бол хэмээн бодож хэнгэнэтэл санаа алдана. Үс гэзэг нь сэгсийгээд дээл хувцас нь цус, сүү болоод нүд нь хавдартай харсан хүн чөтгөр шулам гэж бодохоор болжээ. Сэржээ цааш яах тухайгаа удтал тунгаан бодлоо. Юу ч гэсэн ууланд очъё. Хүнгүй газар ойрхон голоос загас барьж хооллоё. Тэгж байтал учир олдох байх гэж бодон уулруу зүглэн ойг захлан алхлаа. Энэ үед эрэн сурвалжлагч нар хаа сайгүй л явсаар байлаа. Сэржээ аль болох машин тэрэг явахааргүй газраар явж байлаа. Гэтэл хэсэг морьтой хүн давхиж явлаа. Сайн харвал Сүхээ, Халтар, Аавынх нь найз Тэгшээ өвгөн бас нэг үл таних цэрэг маягийн хувцастай хүн байх юм гэнэ.

Сэржээ нэгэн хонхорт нуугдан өнгөрч явахыг нь хүлээлээ. Бүгд өнгөрөөд явахад Тэгшээ өвгөн зогсоод мориноосоо буун Сэржээг чиглэн морио хөтлөн алхаж ирснээ шууд л өмднийхөө урд хэсгийг нээн өнөөхөө гаргаж ирэн шээх гэтэл мориных нь хамар тачигнан цааш чангаахад хальт нүднийхээ үзүүрт Сэржээг олж харлаа. Тэгснээ танив бололтой аман дээрээ гараа барьж чишшш гэж дохиод өврөөсөө ууттай зүйл гаргаж газарт тавиад хажууд нь өөрийнхөө зүүж явсан хутгыг орхиод нүд ирмээд дээш өндийхөд цаанаас өнөөх үл таних эрэгтэй -Тэгшээ гуай яасан бэ зүгээр үү? Ямар нэгэн юм олоо юу гэж эргэж хараад орилов. -Зүгээрээ хүүхээ. Энд нэг боргочин үхсэн байна. Морь үргээд шээлгэдэггүй.

Явъя явъя гээд яаран явлаа. Тэгшээ өвгөний үлдээсэн уутанд хатаасан загас, талх, ааруул байх юм. Бас хутгаа үлдээсэн байв. Хөөрхий аавынх нь буян заяа охиноо түшсэн биз. Урьд хэлмэгдүүлэлтийн үед Тэгшээ гуай лам байсан бөгөөд зугтаж явахад нь аав нь орогнуулж нууж амь аварч байсан гэдэг. Аль тавин жилийн өмнөх тусыг ингэж нэг хариулах гэж гэж өвгөн Тэгшээ сэтгэл нь бага ч гэсэн тэнийсэн юм. Нутаг усаа мэдэх тул хөнгөн шингэн өвгөнөөр газарчлуулсан нь Сэржээд амьдрах итгэл өгсөн хувь тавилан юм болов уу… Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *