Home Өгүүллэг ЭЭДРЭЭТ ТАВИЛАН /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

ЭЭДРЭЭТ ТАВИЛАН /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

8 second read
0
0
1,817

1990 оны өвөл Сэржээ сургуулиас гарч аав ээждээ тус болно гээд амралтаараа харьж ирчхээд яваагүй юм. Энэ үед Алтанхүү цэргээс халагдаж ирээд удаагүй байсан үе. Пүрэв өвгөн их л дургүй байж.

-Дамбын дүрлэгэр бор байн байн энүүгээр эргэлдэх юм. Хуруун чинээ охиныг минь шохоорхоод байдаг юм биш байгаа гэж их л дурамжхан ярьдаг байв. Сэржээ нэг удаа үхэрээ бэлчээрлэж яваад анх

Алтанхүүтэй таарч танилцсан юм. -Сайн уу. Манай нутагт чинь ийм хөөрхөн охин байсан юм уу гэж жогтой инээхэд – Та намайг танихгүй байна уу? Би Пүрэвийн охин Сэржээ байна ш дээ. -Хүүшээ, алив

наашаа хардаа, нээрээ тийм байна ш дээ яасан том болоо вэ? -Та ч гэсэн их өөр болжээ. Алтанхүүгийнх нутаг сэлгэж нүүгээд хүүгээ халагдаж ирэхэд нь намар буцаж ирсэн гэнэ. Хараагүй хоёр за бараг

гурван жил болсон байж. Сэржээ арван таван нас хүрсэн ч биерхүү, дээр нь хөх нь ургаж сэрийгээд ямарч хархүү харсан нүд булаахаар болж. Энэ өдрөөс хойш Алтанхүү байнга л эднийхээр эргэлдэж ажил

төрөлд туслаж гэрээ мартсан Гэсэр гэдэг шиг л болж. Яван явсаар хоёр жил айл саахалт явж үерхэн дасаад Сэржээг арван долоо хүрдэг жил ханилсан юм. Уг нь ажил төрөлдөө сайн ч, түргэн ууртай, хүнд итгэмтгий муу талтай. Энэ ч өдий найман жил ханилсан ханьдаа ч үл итгэн амьдралдаа сэтгэл дундуур яваа нэгэн. Сэржээ өнөө маргаашгүй төрөх болсон ч Алтанхүү сумын хэдэн архичидтай ууж идэн явна. Цэмцгэр Пүрэвийн ганц охин ингэж ч зовох гэж гэж нутгийн зүс мэдэх хөгшид жиг жуг ярьдаг л юм. Зарим нэг нь Сэржээ нөхрөө эзгүйчилж завхайраад өөр хүний хүүхэд тээж байгаа гэсэн гэж ч бас ярьдаг гэнэ.

Энэ яриа хоёр талтай займширч явсаар жижигхэн сумын дэнж болгон дээр өлгөсөн зарлалын самбар шиг л болж. Худлыг нотлох үнэн гэж үгээр дийлддэг бол сайхан ч даанч харамсалтай нь муу зүйл л хүчтэй юм даа. -Дэрмээ ахаа би өвдөөд байна та Алтанхүүг олоод ирээч гээд нэг гараараа нуруугаа, нэг гараараа өвдгөө тулсан Сэржээ хөршийнхөө хаалгыг арай ядан онгойлгон хэлж зогсоход – Ээ харлаа. Нөгөө муу туучий одоо хүртэл алга уу?!

За эхлээд ах нь эмнэлэг орчхоод ирье -За ахаа хурдалж үзээрэй болохоо байж Удалгүй эмнэлгийн тэрэг ирлээ. -Хммм гүй мөн хэнэггүй улс юмаа. Одоо хэвтсэн дээргүй юу гэхэд арай болоогүй юм шиг байна аа гээд байсан гээд эмч нь их л ууртай орж ирлээ. За өөрөөрөө алхаад машинд сууж чадах нуу -Чаднаа гээд шүд зуун хэлээд арайхийн алхаж цагаан фургоны хаалган дээр очиход жолооч нь бууж ирээд Дэрмээиэй хамт дэмнээд машинд суулгалаа. Эмнэлэг хүргэж өгчхөөд Дэрмээ хэд хэдэн айлаар Алтанхүүг сураглаж явлаа. Гэтэл шургуу Халтарын гэрт даалуу тоглоод сууж байв –

Чи чинь одоо яадаг тархи вэ. Цаана чинь Сэржээ төрөх гэж байна -Тэгээд төрж л байна биз гээд тамхи асаан нүүрлүү нь ч харахгүй хэлэхэд -Муу гөсрий чинь одоо бүр цадигаа алдахнээ чи гээд ширээн дээрх бүтээлэгтэй даалууг хамж аваад нуруу нүүргүй нүдэж гарлаа. Чи хүний үгээр үг хийж амьдардаг яацарсан амьтан бэ. Алив бос гээд гуд татан чирээд явлаа. Алтанхүү гэртээ орж данхтай цайнаас хэсэг залгилснаа авдарнаас дээлээ гаргаж өмсөн гарах гэтэл Дэрэм орж ирээд -Май энэ хонины мах төрхөөр нь шөл хийж өг гэчхээд гараад явчихлаа. Эмнэлгийн хүлээлгийн өрөөнд элдвийг бодон нааш цааш холхих Алтанхүү яг юунд итгэж найдах аа мэдэхгүй байлаа. Эмч гүйж гарч ирээд –

Алтанхүү баяр хүргэе. Хүүтэй боллоо. Гурван кило хоёр зуун грамм гээд дотогш орлоо. Шилэн хаалган дээгүүр хэсэг өндийн хараад яахаа мэдэхгүй хэсэг зогссоноо аа нээрээ тийм шөл авчирч өгье гээд гэрлүүгээ явлаа. Хэдийгээр цуу үгэнд итгэж өөрийн хүүхэд биш юм шиг бодовч нөгөө талаар мөн ч юм шиг бодон баярлах эргэлзэхийн хооронд яахаа мэдэхгүй л хүн алхана. -Хардаа хүүтэй болсон хоёулаа гээд улаан нялзрай

жижигхэн хүүхдээ өгөхөд яаж авахаа мэдэхгүй баахан тээнэгэлзэж арайхийн эв хавгүй барилаа. Энэ үед Алтанхүүгийн нүдний аяга нулимсаар дүүрсэн байж. Хорвоог зөөллөж төрдөг нялхасын бяцхан амь хүний сэтгэлийг дулаацуулж өгдөг гал гэлтэй Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…