Home Өгүүллэг ЭЭДРЭЭТ ТАВИЛАН /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

ЭЭДРЭЭТ ТАВИЛАН /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

16 second read
0
0
1,564

Хүний гэргий болоод өдийг хүртэл үрийн зулай үнэрлээгүй Сэржээ анх юу ч мэдэхгүй хүний эхнэр болж байснаа бодоход хал үзэж хатуу хөтүүг гэтэлсэн он цагийн гэрч бүсгүй хүн болжээ. Алтанхүү тэр

жилээс хойш хадам ээжийгээ хажуудаа авснаас хойш эргээд дориун зөөлөрсөн юм. Гэвчиг үр хүүхэдгүй болоод ч тэр үү, урдуур хойгуур гарсан хүний цуу үгэнд автаж эхнэрээ хий хардаж сэмээрхэн шоглодог

болсон юм. Нүдэнд харагдахгүй газарт нь цохиж занжчина. Анхнаасаа л ийм тавилантай учирсан Сэржээ энэ бүхнийг энгийн л хүлээж авна. Алтанхүү гучин нас, Сэржээ хорин таван нас хүрч байна. Ханилаад

аль хэдийн найман жил болж. Сэржээгийн ээж нь тэнгэрт залраад ажил явдал болж байв. Доржоо эхнэр хүүхдийн хамт иржээ. Өөр нээх хамаатан садан байх биш. Аавын талын хамаатнууд байдаг ч сүүлийн

жилүүдэд харилцахаа больжээ. Ээжийгээ хөдөөлүүлж ажил явдал дуусаад Доржоо ч буцах болов. -Эгч минь царай зүс нь цонхийгоод их л ядарсан байна даа. Хоол ундаа сайн идээрэй. -Би яах вэ зүгээр. Замдаа болгоомжтой яваарай. -Хүүшээ эгч та жирэмсэн болчихсон юм

биш үү гээд Цэцэглэн түүний гарыг атгаж сууж байхдаа нүдээ томруулан хэллээ. -Яаж байна!? гэж Доржоо сандран асуухад цай ууж суусан Алтанхүү цайндаа хахаж цацан ханиалгав. -Харин ойрд дотор муухай оргиод байсан юм аа. -Ерөөсөө та бидэнтэй хамт яв. Сумын төв оруулж үзүүлье гэж Цэцэглэн хэлэв -Тэг тэг би ар гэрийн ажлаа хийж байя гэж Алтанхүү яаран хэллээ. -За тэгвэл тэгье дээ гэж Сэржээ хэлээд авдарнаас дээлээ гаргаж өмслөө. Сумын төвийн эмнэлэг орж үзүүлтэл нээрээ жирэмсэн болсон байв. Хоёр мянган оны эхэн үед улс орны хөгжил дээшилж эмч, эмнэлгийн үйлчилгээ ч сайжирсан үе юм. Ингэж нэг олон жил хүлээсэн өдөр ирдэг байжээ. Хөөрхий ижийгийнх нь сүнс эргээд ирж байгаа юм болов уу гэж бодлоо. Сэржээг нь гэрт нь хүргэж өгчихөөд

Доржоо замдаа гарлаа. Алтанхүү гэртээ байсангүй. Ойрхон мал хуйгаа харахаар явсан биз. Сэржээ тогоо угсарч цай чаналаа. Төд удалгүй нөхөр нь ч ирлээ. -За яасан гэнэ үү? -Хүүхэдтэй болсон гэнэ. Нэг сар гаруй болсон байна. Яаралтай эмнэлэг бараадах хэрэгтэй гэнэ -За ашгүй дээ гээд өмнө нь суугаад чи маргааш яв. Би яах вэ хэдэн малаа хараад байж байя. Болохгүй бол хэдэн малаа айлд тавичихаад гэрээ аваад сумын төв оръё гээд хагартлаа баярласан Алтанхүү найман жил гаргаагүй сайхан ааш гаргаж эхнэрийнхээ гараас атган духан дээр нь үнэрлэлээ. -Би нээх олон хонохгүй байлгүй дээ. Гэр мэрээ оруулж яахав дээ –

Ер нь би сумын төв оръё гэж бодоод л байгаа за за би Сүхээг маргааш сум ороод унаа олоод ир гэж хэлье гээд гараад явлаа. Сэржээ сумын хүн эмнэлгийн цонхоор харан гиюүрэн сууна. Ирээд дөрөв хонож байгаа бөгөөд бие нь ч овоо тэнхэрсэн юм. Анх арван долоон насандаа хүний эхнэр болж байсан үеэ бодон өөрийгөө өрөвдөх шиг ч болно. Муу аав минь намайг үргэлж л эрхлүүлдэг байж дээ. Хөөрхийд ач зээгийн хайрыг мэдрүүлж чадаагүй дээ гэж бодох бүр голоод нь зураад авах шиг болно. Доржоогийн хүүхэд яг л аав шиг минь санагдсан гэж бодож байтал хаалга онгойн цагаан халаад цэнхэр малгайтай хөрслөг бор авгай орж ирлээ.

За Сэржээ бие нь яаж байна. Үүдэнд нөхөр чинь ирсэн байна. Гарч уулз. Өө за Алтанхүү инээд алдан хойш урагш алхлан байж байв. -За сайн явж ирэв үү -Сайн сайн. Бие нь яаж байна. – Бие овоо шүү. Малаа яасан юм – За яамай даа. Мал яах вэ. Хүн байгаа. Эгчийн томыг түр орхичихлоо. Харин би том тэрэг олж очиж гэрээ авч ирдэг юм уу л санаатай. Дэрмээ ах хашаандаа буу л гэж байна – Одоохондоо байж байвал дээргүй юу? – Эрт орой ялгаа юу байх вэ. Хэдэн малаа талыг нь зараад талыг нь эгчийнд тавичихъя. – За за өөрөө л мэддээ Алтанхүүгийн хамаатны ах Дэрмээ гэгч сумын төвд амьдардаг хүн байж. Тэдний хашаанд нүүж ирээд амьдрахаар болж. Насаараа хөдөө амьдарсан Сэржээд суурин амьдрал нэг л зохимжгүй санагдаж байлаа. Алтанхүү Дэрмээ ахыгаа даган элдэв зүйл хийнэ. Захиргаанаас даалгасан ажлыг хийдэг байж. Энэ үе намар болж ногоо хураалт хийхээр явав. Сэржээ гэртээ ганцаар хийх юмгүй тул өөртөө, нөхөртөө дээл оёж суудаг болов. Алтанхүү хэдэн өдөр болоод л нэг ирнэ. Ингэхдээ дандаа халамцуу ирдэг болж. Уг нь хүүхэдтэй болоод зан ааш нь засарч байна гэж бодтол бас л тийм байсангүй. Энэ хүнийг аль газрын хар сүүдэр нөмөрсөн нь энэ юм болдоо. Намар дундаа орж ногоо хураалт ч дууслаа.

Шургуу Халтар гэгч нутгийн залуу Алтанхүү хоёр хийх ажилгүй өдөр алгасахгүй уулзаж гудам метрлэн хааяа зам нийлэх нөхөдтэй нийлж архи ууна. -Алтанхүү чи энэ Сэржээгийн гэдсэнд байгаа хүүхдийг өөрийнхийгөө гэж бодож байна уу гэж Халтар нүд нь гялтганан жогтой инээмсэглэн хэлэхэд -Чи юу хуцаад байгаа гөлөг вэ? Минийх биш тэгээд хэнийх гэж? -Аа мэдэхгүй. Өдий олон жил ханилахдаа та хоёр хүүхэдтэй болоогүй. Харин би сонссон шүү. Чамайг эзгүйд танайхаар чиний сайн найз Сүхээ чинь ороод гардаг байсан юм биш үү гэж нуг нуг инээхэд Алтанхүү гартаа барьсан аягаа золтой л шидчихсэнгүй нүүр нь минчийтэл улайж ирээд босоод хөлд тээглэсэн сандлыг өшиглөн гараад явчихлаа.

Нилээн ууртай гэртээ ирэхэд Сэржээ дээл оёод сууж байв. -Чи ч намайг их дарлав бололтой. -За чи чинь бас юугаа яриад байна аа. -Би мэдсэн шүү гээд данхтай цайг цоргоор нь залгилаад буцаагаад ширүүхэн тавилаа -Чи ч галзуурчихжээ. Бас юугаа яриад байгаа юм бэ? -Би хүний хүүхэд өсгөж чадахгүй шүү -Пээх чи чинь яасан нүгэлтэй юм ярьдаг юм бэ. Арай ч дээ гээд уйлан хэлэхэд -Олны үг ортой гэдэг барагтайхан байгаарай гээд арай л цохичихсонгүй дэв дав хийн гарч одлоо.

Хэсэг хугацаанд Алтанхүү эгчийндээ очиж хэдэн малаа харъя гээд хөдөө явжээ. Сэржээ ч гэдэс нь нилээн том болж. Алтанхүүгийн эгчийнх нь хоёр хүүхэд хамт байж ойр зуур тус болно. Үйлтэй орчлонд үнсүүлж аргадуулах аав ээжгүй өнчирч хоцорсон хөөрхий бүсгүйд сэтгэлийг нь зөөллөж дэвтээх ангир үр нь дуугаа хадааж ирэх цаг тун ойрхон болжээ. Эд хөрөнгөөр биш хүнээр дутдаг хорвоод амьдрахын утга учир нь алаг үр минь дээ… Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…