Home Өгүүллэг ЭЭДРЭЭТ ТАВИЛАН /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

ЭЭДРЭЭТ ТАВИЛАН /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

9 second read
0
0
1,318

Доржоо Улаанбаатар хотын барилгын цэргийн ангид хоёр дахь жилдээ алба хааж байв. Хөөрхий эцгийнхээ насан өөд болсныг халагдахын өмнө л сонссон доо. Тухайн үед мэдээ хүргэх хүн

байгаагүй болохоор нэгэнт тийм шийдвэр гаргасан байж. Халагдаад очиход ээж нь хүргэний хаяа бараадсан байсан болохоор санаа нь амарсан уу, үнэхээр өөрөө зорилго тээгээд явсан уу бүү мэд

Улаанбаатар хотыг зорихоор болсон юм. Цэрэгт танилцсан он жав нь хотод танил ихтэй халагдаад хотод ирж ажил хийнэ. Чамд ч бас ажил олж өгч чадна шүү гэж байсан болохоор ганцхан түүнд л найдаж

хотыг зорисон юм. Хотод ирвэл энэ утсаар холбогдоорой манай ахын гэрийн утас гээд нэг заасан дээр хэдэн тоо бичиж өгчээ. Цэрэгт байхдаа хуарангаасаа ч төдийлөн холдож үзээгүй Доржоо энэ удаад анх хотын

барааг харж байгаа хүнээс ялгаагүй байв. Хаа хүрэхээ мэдэхгүй хүн холхисон замаар ийш тийш харан авч гарсан шуудайтай хувцас хунараа хоёр мөрөндөө ээлжлэн үүрч алхана. Өдөржин халуун наранд

алхаад нилээн ядарсан тэрээр нэгэн байшингийн сүүдэрт хэсэг суулаа. Хажуугаар зөрөх хүмүүс зарим нь эвгүй харж, хоёулаа яваа нь хоорондоо жиг жуг хийн зөрөх ажээ. За байз Баттөмөрийн ахруу яаж ярих вэ байз. Нэг удаа Сэнгээ түрүүчтэй хамт утсаар ярьж байсан. Тэрнээс өөр утасны бараа ч хараагүй. Хүмүүсээс асуудаг юм билүү гэж бодон өндийгөөд хажуугаар зөрөх хүнээс асуух гээд ухасхийтэл хоорондоо юм ярьж явсан хүмүүс таараад анзааралгүй өнгөрхөд тэрээр шантарч орхилоо. Яахаа мэдэхгүй дэмий л хоёр тийшээ холхино.

Цаг ч нилээн орой болжээ. Хүн ч бараг явахаа болилоо. Гэтэл нэг намхан эмэгтэй яаран алхаж байв. – Хөөе хүн гуай, уучлаарай эмэгтэй та надад утсаар хаанаас ярьж болохыг хэлээд өгөөч – Юу гэнээ. Аан за. Өө хөөрхий хөдөөнөөс ирээ юу? Цэрэг үү? гэж хариулах сөхөө өгөлгүй ар араас нь асууснаа. За даа цаг орой болсон байна. Энэ хавиар ч байхгүй л дээ. Манайх энүүхэнд гялс орж яричхаад гарна гэвэл яах вэ дагаад яв гэж их л нүүрэмгий боловч найрсаг нэгэн бүсгүй дуржигнатал ярилаа. -Тэгэж болох бол сайн л байна гээд толгойгоо илэхэд -За дагаад яв гээд түрүүлээд алхлаа. Цэвэрхэн хоёр өрөө байранд өөр хүн байхгүй бололтой тохилог амьдрах энэ эмэгтэйг Цэцэглэн гэдэг аж. Доржоо өнөөх дугаар бичсэн цаасаа гарган сарвайж -Энэ утас руу ярих гэсэн юм гээд үүдээр нь орж амжаагүй байхдаа хэлэв. -За хүлээгээрэй гээд гутлаа тайлж, мөрөн дээрээ тохсон том алчуураа авч өлгүүрт өлгөөд. Алив та ор л доо гэж урилаа. -За яах вэ би энд зогсож байя.

Хувцас тоостой байна -Зүгээрээ та ор ор гэв. Анх удаа уулзсан байж их л дотно байгаа нь нэг л хачин байсан ч таних хүнгүй Доржоо өөр хаачих билээ. Ганц эмэгтэйгээс айгаад гараад гүйлтэй биш. –Байна уу? Сайн байна уу та. Энэ Баттөмөрийн ахынх мөн үү?? –Байна байна яасан гэнэ ээ. Хэн гэнээ. Тийм хүн байхгүй гээд тасалчихлаа. Ганц найдлага болсон Баттөмөртэй холбогдох ингээд худлаа боллоо. Одоо яах вэ гэж бодон -Танд баярлалаа гээд өнөөх бүсгүйд талархлаа хэлээд гарах гэтэл -Яана аа биш байна уу. Одоо хаачих гэж байгаа юм -Харин сайн мэдэхгүй л байна -За байз орой болсон байдаг. За ерөөсөө ингэе та манай гал тогоонд унтчихаад маргааш яв. Би одоо хоол хийнэ хамт хоол идье гэж өнөөх бүсгүй чин сэтгэлээсээ өрөвдсөн байдалтай хэлэхэд -За хаанаасдаа. Танд ингэж төвөг удаад яах вэ. Харин надад хэдэн төгрөг байна.

Хонох газар заагаад өгчихгүй биз?! -Намайг Цэцэглэн гэдэг гээд гар сарвайгаад алив наад гутлаа тайлчих хонох газар чинь энэ байна гээд тохойноос нь дэмнэн гэртээ урилаа. Сохорсон биш завшив гэгчээр явж явж Цэцэглэнтэй таардаг нь ямар аз вэ! Тэр орой Цэцэглэн Доржоо хоёр хорвоог бүхэлд нь хамж ярих шиг боллоо. Хэн хэнийгээ тодорхой хэмжээнд мэдэж авлаа. Маргааш нь Цэцэглэн Доржоод нэг барилгын ажил олж өгсөн юм. Мөн амьдрах түрээсийн сууц ч олж өгчээ. Хувь тавилан гэж хэн ч төсөөлөөгүй байхад гэнэт тохиолддог зүйл юмсанж. Үүнийг бид заримдаа бурхны төөрөг гэж хэлдэг билээ. Хоног өдөр өнгөрч хүн гэдэг амьтан хархны үүрэнд ч дасан зохицоод амьдрах чадвартай тул хаана төрж хаана өссөн нь зүгээр л агуулга юм. Яг л ийм нэгэн хуулиар

Доржоо их хотын шуугиант амьдралд нэгэнт ард болон өөрчлөгдөн амьдарч чадсан юм. Энэ биеийг нь ээж аав нь өгсөн бол энэ амьдралаа тэр өөрөө явж олж авсан юм. Уйтгар гуниг жаргал зовлон дундуур тэвчээр заан алхаж чадвал амьдралын амт дэндүү олон л доо. Түүний энэ хувь заяаг нэгэн сахиусан тэнгэр мэт эмэгтэй ч олж өгсөн байж магадгүй. Цэцэглэн тэр өдөр таараагүй бол өнөөдөр хэн байх байсан бол. Тэр үеэс хойш Цэцэглэн Доржоо хоёр хааяа уулздаг болсон юм. Эсрэг хүйстний зөнгөөр бие биедээ татагдавч эмэгтэй нь бардам зандаа дийлдэн үл илэрхийлнэ. Эр нь харин ачит хүний тусыг умартан илүү шунах нь гэсэн гэнэн бодолдоо хүлүүлж хэлж чадахгүй зүрхшээнэ.

Цаг үе нийгмийн байдал тийм л эрхэм байсан юм шүү дээ. Гэхдээ хичнээн хорьж хичнээн буруу харж явсан ч зүрх худал хэлдэггүй учраас тархинд ирсэн тушаал сэтгэлээр дамжин илэрдэг билээ. Нэг л мэдэхэд Доржоо нэг жил Улаанбаатар хотод амьдарч, дээр нь ажилтай болзоот бүсгүйтэй сэтгэл тэнүүн болж чадсан юм. Яргуйтын хавцал цэцэгсээ алаглуулж онон голоос савссан уур манан Чингисийн тоонотод хөшиглөн татах нь ямар үзэсгэлэнтэй вэ. Сэржээ үнээгээ саачхаад гэрийн зүг алхахдаа хаа нэгтээ саравчилж удаан зогссоноо гэнэт түргэн алхаж яаран явлаа.

Хаалга нээмэгц аагтай цайны үнэр хамар цоргиж хөгшин ээж нь цай самран сууна. -Нэг хөнгөн тэрэг манайхыг чиглэн айсуй гэж Сэржээ хэлээд саасан сүүгээ цөцгий гаргадаг савруу хийнгээ хэллээ. -Хэн байдаг юм болдоо. Өдийд ямар наймаа энэ тэр явах биш. Доржоо ижийдээ золгохоор хайрт бүсгүй Цэцэглэнгээ дагуулан нутагтаа ирсэн нь энэ байж. Жилийн өмнө ирээд буцахдаа унтарчихсан байсан нүдний цог нь асаж аз жаргалаар бялхсан инээдээр ижийдээ бөхийн үнсүүлэхдээ баяр болоод гунигийн нулимс хацрыг нь даган урсав. Үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…