Нүүр Өгүүллэг ЭЭДРЭЭТ ТАВИЛАН /ӨГҮҮЛЛЭГ/ 2-Р ХЭСЭГ

ЭЭДРЭЭТ ТАВИЛАН /ӨГҮҮЛЛЭГ/ 2-Р ХЭСЭГ

12 секунд уншина
0
0
498

Ай амьдрал гэж ургаж байгаа цэцэг сэтгэл сэргээн баясгах адил жаргалтай үе нэг байна. Хатаж гандаад сэтгэл хоослох адил гунигт өдрүүд ч бас олон байна. Арван долоохон настай цэвэр ичимтгий

хонгор охин аав ээжийнхээ энгэрт эрхэлсэн бурхан адил дэрвэж явлаа. Энэ үе бол нэг мянга есөн зуун ерөн хоёр он. Цаг үеийн салхийг төрхөндөө зурж гэрчилсэн хөдөөгийн хоёр хөгшин тэрсхэн хоёр

хүүхдээ тэнцүүхэн хайрлаж явдаг ч нэг л өдөр бүсгүй хүн гэдэг хүнийх болоод явчихдагийг умартсан байж. Аав ээждээ бол өврөөс нь салаагүй нялх үр нь санагдавч цаг хугацаа харин хатуу боловч үнэн

ганцхан тавилан байдаг хойно. Сэржээ арван долоон насандаа айлын гэргий болохоор болсон аж. Нутагтаа цэмцгэр гэгддэг Пүрэв хожуу хоёр хүүхэдтэй болсон юм. Ганц охиноо нялхаараа хүнийх болох нь

дээ гэж ихэд дурамжхан байсан ч эхийн сэтгэл гэж хүчтэй учраас хөгшнийхөө ятгалгыг үгүйсгэж чадаагүй юм. -Иш миний шар охин чинь саяхан л хуруунаас зүүгдсэн жижигхэн юм байсан ийм хурдан

том болчих гэж. Бүсгүй хүний тавилан хойно одоо яая гэх вэ гэж аав нь өхөөрдөнө. Хурим болохоос арван найман хоногийн өмнө цэмцгэр Пүрэв хот айлуудаар хэсэж аяга тагш юм эргүүлж яваад гэртээ ирсэн нь энэ байж. -Ер нь тэгээд чи бид хичнээн удаан амьдраа билээ. Олдсон хувь заяагаа охин минь өөрөө мэдэгдээ хөгшөөн гэж эхнэр нь охиныхоо үсийг илэнгээ хэлэв. -Миний хүү ч ялгаагүй. Удахгүй л эхнэр авна гэх байхдаа гэж нуг нуг инээв. -Аав та юу яриад байгаа юм гэж хүү Доржоо толгойгоо илэн ичингүйрэв. Харин Сэржээ аав ээжээсээ ичиж байгаа ч, дотроо бас хайртай хүнтэйгээ хамт амьдарна гээд их л жаргалтай өдөр хоног өнгөрч байв. Намрын дунд сарын шинийн арван долоонд Сэржээ буриад бэрийн ёсоор бэлэг сэлт ачсан тэрэгтэй ачааг даган хөтөлгөө морьтой цуваанд хөдөллөө. Нутаг усны хүнтэйгээ хуримлаж байгаа болохоор цаг хугацаа төдийлөн зарцуулсангүй.

Хадмын гэрт дөхөн очиход дуу хуур болсон хүмүүс угтан авч, авч очсон дэрийг нь булаацалдан хадмын талын нэг сагсуу бадриун эр бүгдээс булаан зугтаж шинэ гэрийн зүүн орон дээр аваачиж тавилаа. Энэ нь их л сайн үйл гэсэн. Хүн болоод хурим найрын ёслолд оролцож үзээгүй Сэржээ маш их цочирдож эхнээсээ л маш их сандарлаа. Шинэ гэрт орж hамган дээл өмсөж, гоёл чимэглэлээ зүүгээд, гал түлэн цай чанаж хоёр талын зочин гийчинд аягалан барилаа. Налиг хүний үр гэсэндээ ёс болгоныг төвөггүй хийж чадах аж. Ингээд л өдөржин хоёр тал харилцан дуулж бүжиглэн бужигнаж өнгөрлөө. Сэржээ өдий болтол айлд ч хонож үзээгүй билээ. Байн байн төрсөн гэрийнхээ зүг харж санаа алдана. -Сэржээ чи минь ядарсан уу гэж Алтанхүү дугираг алаг нүдээ эргэлдүүлэн эгцлэн харахад -Зүгээрээ. Харин та гээд доош ширтэн хэлэхэд -Би зүгээрээ. Ингээд хоёулаа айл гэр болж амьдрах нь байна шүү дээ.

Энэ хүмүүс унтчихсан юм байхдаа гэж шивнэн дээлээ тайлангаа хэлэв. -За… гээд сулхан хэлээд босож ирээд. Хоёулаа гарчхаад ирье. Би шээмээр байна. -За тэгье тэгье. Энэ шөнө Сэржээ Алтанхүү хоёр шөнө дунд хүртэл орчлон хорвоог умартан янаглаж хонолоо. Урьд өмнө нь ганц нэг удаа төрхмийнхөө илүү гэрт ийм үүлэн борооны ажлыг яаруу сандруу хийн өнгөрч байсан ч энэ удаагийнх яахын аргагүй жаргалын балыг амталж чадсан юм. Өвдөлт, итгэл, бас таатай мэдрэмж, нөмөр нөөлөг бүхнийг илүү их мэдэрч бүсгүй хүний тавилантай ингэж учирсан юм. Алтанхүүгийнх гэдэг нэгэн өрх айл ийн бүрдэж Сэржээ hамган хүний амьдралыг арван долоохон насандаа амсаж эхлэхдээ юуг ч төвөгшөөж, шантраагүй юм. Нэгэнт сонгосон замаар алхаж орсон хүн юунаас ч айж юунаас ч бэргэх билээ. Гэвч амьдрал гэдэг тийм ч дардан байдаггүй аж. Гэргий болоод хоёр жил өнгөрчхөөд байхад үр хүүхэд заяасангүй.

Анх алган дээрээ өргөөд, нуруун дээрээ үүрээд, нар сарыг ч бэлэглэхэд бэлэн байсан эр нөхөр нь өөрчлөгдөж ам нээвэл хэрүүл, гар хөдөлбөл зодоон болчих гээд байдаг болов. Хааяа нүд амаа тэс цохиулж хэд хоног гэрээс цухуйх эрхгүй болдог байв. Дүү Доржоо нь эр цэргийн албанд мордож хоёулханаа хоцорсон хөгшин ээж аав нь хүн бүл, хөдлөх хүч дутмаг ядруухан л байгаа. Сэржээ нөхрийнхөө гарт хөхөрсөн нүдээ эдгээх гэж хэд хоног л гэртээ байлаа. Хавар шувтарч зун эхлэж байсан үе юм. Хүйтэн бороо зүсэрч урт өдөр өнгөрч барагдахгүй. Алтанхүү хаашаа ч юм яваад ирээгүй л байна. Хэдийгээр ийм амьдралтай болсон ч нэгэнт ийм замаар орсон бол гарч болохгүй гэсэн ухамсар анхнаасаа л түүнд байгаа болохоор хийх ёстой зүйлээ хийсээр л байлаа.

Гэнэт хаалга сэвхийн онгойж хөгшин ээж нь шалба норчихсон орж ирээд л уйлж гарлаа. -Муу аав чинь… Муу аав чинь… гээд л хэсэг ээрч муурч байгаад муужраад уначихлаа -Ээж… Ээжээ.. Ээжээ… гээд яахаа мэдэхгүй орилж байтал гаднаас Алтанхүү ороод ирлээ. -Хүүш ээж яачихваа гээд сандарч хадам ээжээ тэврэн орон дээр тавилаа. -Мэдэхгүй аавд л муу юм болсон бололтой. Би явчхаад ирье. -За яах вэ би явчхаад ирье гээд Алтанхүү ухас гээд гарлаа. Ээж нь хэсэг хугацаа өнгөрсний дараа сэргэв.

Сэржээ хүйтэн жин тавин гараас нь атган босон сууж сандарсаар л байлаа. -Алтанхүү танайх руу явчихлаа. Яасан бэ ээжээ гээд уйллаа -Муу аав чинь… Хөөрхий дөө гээд л охиныхоо гараас атган уйллаа. Аав нь хэд хоног л зовиуртай явсан гэсэн. Хөөрхий бие нь нэг л базаахгүй байсан бололтой. Алтанхүүг очиход бие нь хөшчихсөн байсан гэсэн. Биеийг нь үзэж эм тан бичиж өгөөд байдаг Доной хөгшнийг өнгөрснөөс хойш энэ хавийн хүмүүс эм биенийхээ байтугай юу өвдөж байгаагаа ч мэдэхгүй болсон доо.

Аавыгаа нутаглуулж ажил явдал дуустал Сэржээ төрхөмдөө ээжтэйгээ хамт байлаа. Алтанхүү гэрийн ажлаа хийж хэд хоноод ирэхдээ ээжийг хажуудаа авъя даа гээд үхэр тэрэг хөтөлж иржээ. Сэржээ ч сэтгэл нь бага зэрэг тэнийж нөхрөө хайр дүүрэн харцаар ширтсэн юм. Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *