Нүүр Өгүүллэг ЭЭДРЭЭТ ТАВИЛАН /ӨГҮҮЛЛЭГ/ 1-Р ХЭСЭГ

ЭЭДРЭЭТ ТАВИЛАН /ӨГҮҮЛЛЭГ/ 1-Р ХЭСЭГ

12 секунд уншина
0
1
605

Үүрийн гэгээ өрх татах шиг тооноор гийж энэ шөнө их л урт санагдлаа. Сэржээ шөнөжин хөрвөөж элдвийг бодсоор хулжсан нойроо ч ойшоосонгүй. Гэгээ гараас нь татах шиг хөнгөхөн босож урьд

урьдынхаас нэг л догдлонгуй боловч бас айдастай санагдаж байлаа. Амьдралынхаа тэн хагасыг зовлонгийн дундуур алхаж ирсэн түүнд аз жаргалтай учирах гэдэг нь чухам ямар сэтгэл мэдрэмж байхыг

мэдэхгүй. Нэг нүд нь сохор, сүүлийн арван таван жил хүйтэн хөндий шоронгийн байшинд амьдарч цонхийсон цагаан царайтай болж. Анх харсан хүн сэрдхиймээр энэ царайнаасаа тэрээр санаа зовж

байсангүй. Гэвч өнөөдөр яагаад ч юм өөрөө хүртэл цочиж нэг л тавгүй боллоо. Арван долоон жилийн өмнө үрийн зулай үнэрлэсэн ч түүний амьдралын зураг ч юмуу удаан тэр жаргалыг мэдэрч чадалгүй амьдын

хагацалтай учирсан юм. Түүнээс даруй хоёр жилийн дараа тэр нэг хэцүү нэртэй газар луу явахаар болж цагдаа нарт баригдсан байхдаа ганцхан хармаар байна гэж сураг тавихад олдоогүй юм. Харин энэ өдөр тэр хүүтэйгээ уулзах завшаан тохиолдсон нь энэ байж. Хүний

амьдрал үнэхээр хатуу юмдаа. Сэржээ хүн амины хэргээр бүх насаараа хоригдох ял авч арван таван жил хоригдоод сайн хүмүүжигч байсны дээр газар дээрх ганц дүү нь энэ хугацаанд бүх л зүйлээ түүнийг суллахын төлөө зүтгэсний ачаар өршөөлийн хуулиар суллагдаад байгаа нь энэ. Түүний хүүг харин асрамжийн газар өгсөн бөгөөд өдгөө арван долоо хүрч байна. Ямар царайтай, ямар ааш авиртай хүн болсныг мэдэхгүй. Гэвч үхэхэд үр харам гэгчээр нэг ч удаа бодохгүй байж чадаагүй юм. Миний хүү надаас айх байхдаа. Намайг ээжээ гэж хүлээн зөвшөөрөхгүй бол яанаа гэж бодох бүр л голоод нь харанхуйлах шиг л болж байв. Гэвч уулзахыг, харахыг маш их хүссэндээ шөнө ч унтаж чадалгүй бэлтгэн зэхэж байлаа. Дүү нь хөөцөлдөж нэг гэр олж өгсөн. Түүнийгээ өөрийн хэмжээндээ төвхнүүлжээ.

Яланд явахдаа гэртэй байсан ч хадмын тал нь авсан гэсэн. Гэр доторх хэдхэн тавилгаа дахин дахин арчиж, өчигдөрхөн оёж дууссан хөх торгон дээлээ байн байн илж үзээд л үнэхээр байж суух газраа олж ядна. Сэржээ Улаанбаатар хотын жаран нэгийн гармын хойхно нэгэн тосгонд суурьшсан юм. Уг нь төрж өссөн нутаг нь Хэнтий аймгийн Биндэр сум. Гэвч ийм байдалтай нутагруугаа явахыг хүсээгүй аж. Түүний дүү Доржоо хотод суурьшаад удаж байгаа. Эгчийнхээ төлөө бүхнийг чадахаараа хийж байгаа. Хавь ойрын эд юмсаа эргүүлж тойруулж арчин, цай чанаж байтал цаг ч нилээн өнгөрлөө. Машин дуугархад зүрх нь хүчтэй цохилж нэг босоод нэг суугаад их л сандарлаа. Хаалга онгойж гаднаас нэг л хүн орж ирлээ. -Өө чи юу. Би бүр сандраад ер нь л хэцүү байна. –

Би ганцаараа ирлээ. -Нөгөө хүү… Миний… Нөгөө… гээд л ээрч мууран өгүүлбэрээ дуусгаж амжаагүй байхад -Ирнээ эгч. Нөгөө газрынх нь асран хамгаалагч заавал харгалзаж ирнэ гэнэ. Тэгээд уулзалдаад энд үлдэхнүү яахнуу. Үлдсэн ч дараа нь үрчлүүлэх хуулиар бичиг баримт янз бүрийн юм янзална яана ч гэнэ үү мэдэхгүй нэг юм яриад байсан. -Үлдэхгүй л байхаа даа. Намайг ойлгохгүй биз гээд хардаг ганц нүднийхээ булангаас том нулимс ханцуйгаараа шувтран автал -За хаанаас даа. Хүүгийн нэрийг Бэхээ гэдэг юм билээ. Би харин сүүлд сураг гаргачхаад хэд хэд уулзсан. Их хэрсүү, ухаантай, яг тань шиг. Нээрээ тэд жолоочтойгоо гурвуул ирэх байх.

Та нөгөө өчигдрийн авсан махаар хоол бэлдчих. Би энэ хүй долоон дээх нь нэг малчинтай ярисан байгаа. Нэг хонь зарна гэсэн. Орой шинэ шөл хийе. -За тэгье тэгье. -Манай хүн ажлаа тараад хүүхдүүдээ аваад ирнэ гэсэн. Өнөөдөр сайхан салхилангаа идэж уугаад бөөнөөрөө энд хононо оо -Маргааш ажилгүй юмуу. Надаас болоод ажил төрлөө алдах хэрэггүй шүү. -Зүгээрээ маргааш тэгээд ч хагас сайн өдөр бүгд амарна. -Өө тийм үү. Би ч сар өдрийг ч мэдэхгүй юм даа Цаг арван хоёр орчим болж байх үед Доржоогийн утас дуугарлаа. -Байна уу? Аан за. Одоо яг хаана явна. Аа тийм. За за юу яая. Та нар наад жаран нэгэн гармын пост өнгөрөөд байж бай. Тийм. За одоохон очлоо гэж яриад гараад явлаа. Доржоо зочид оо тосож аваад эгчийндээ иртэл Сэржээ байдаггүй. Хүмүүсээ гэртээ оруулчхаад юу хэлэхээ мэдэхгүй гарч эргэн тойрноо харж дэмий л хэсэг зогслоо. Гэтэл гэрийн хойно гинших аятай чимээ гарахад тойрон очвол амандаа алчуураа зуучихсан уйлаад сууж байв. Дорж ч энэ удаа тэвчиж чадалгүй уйлчихлаа. Ямар их хүлээж, шаналж харамсаж явсан болдоо хөөрхий. Хэсэг уйлж суусны дараа сая нэг босоход нэгэн махлаг авгай гарч ирэн -Иш хөөрхий дөө.

Ямар сайн байх вэ. Бэхээ миний хүү гараад ирээ гээд дуудахад -Хэрэггүй дээ. Одоо би орлоо гээд арай тайвширсан Сэржээ нүүрээ дахин нэг сайн арчаад гэртээ орон цай аягалж бүгдэд нь барилаа. Юу ч ярьж чадахгүй дуугүй л суулаа. Бүгд хэсэг чимээгүй байсны дараа мөнөөх авгай. -За Бэхээ миний хүү энэ хүн бол чиний ээж. Ээж нь чамд зөндөө ярьсандаа. Тэр үед маш том алдаа байсан. Чи одоо том болсон ойлгох байх гэлээ. Үг дуу цөөнтэй өндөр бор хүү хадаг барин босоод төрсөн ээжийнхээ өмнө очоод сөгдөж суугаад золголоо. Хүүгээ ийм байдалтай тосож уулзана гэж төсөөлөөгүй Сэржээ маш их уярч толгойг нь энгэртээ нааж тэврээд цурхиран уйллаа. Хүү ч мөн адил уйлж, гэрт ирсэн жолооч, асрамжийн газрын авгай, дүү Доржоо гээд бүгд л уйлж гарлаа.

Бэхээд асрамжийн газрын ээж нь маш их зүйлийг Доржоогоос сонссоноор ярьж өгсөн болохоор их л удаан бодож бас их шаналсан байж. -Намайг Дулмаа гэдэг. Өөрийн тань талаар Доржоо ярьсан. Би яах вэ. Олон хүүхдийн ээж болж амьдарсаар өдийг хүрлээ. Төрсөн нь төрснөө тоогоод эргэж учрах тохиол тийм ч байхгүй л дээ. Уг нь элэг бүтэн болоод амьдарч л байвал болоо гэж асрамжийн газрын авгай намуухан ярина. -Танд маш их баярлалаа. Би гэдэг хүн төрүүлсэн нь үнэн болохоос уучлашгүй нүгэлтэй хүн. Хүүг минь ийм сайн хүн болгож хүмүүжүүлсэнд баярлалаа. -Хүний амьдралд юу эс тохиолдох вэ.

Уучлалгүйгээр жаргал ирэхгүй хойно нэг сайхан уучилчихвал ямар их уужирдагийг хүүхдүүд минь бүгд мэднэ. -Үнэхээр баярлалаа. Гэхдээ та нар хоноод явна биздээ. -Би ч ардаа ажил их болохоор оройдоо явна. Харин Бэхээ миний хүү энд хэд хонох юм уу гэхэд зөвшөөрсөн аятай толгой дохилоо. Ирсэн цагаасаа амнаасаа ганц үг унагасангүй. Үнэхээр номхон дөлгөөн хүүхэд аж. Тэр оройдоо Доржоогийн эхнэр хоёр хүүхдийн хамт ирж бөөнөөрөө идэж ууж инээж хөөрч Сэржээ амьдралдаа анх удаа л ийм халуун дотно мэдрэмжийг авч байгаа нь энэ. Бэхээ байн байн инээмсэглэж бага багаар дасаж л байлаа. Эх үрийн зөн юмуу үе үе сэмхэн нэгнээ гунигтай ширтэж сууна… Үргэлжлэл бий….

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *