
Өглөөний 8 цаг,, интернетээр хайж олсон хамгийн ойрхон мал эмнэлэг нээгдэхтэй зэрэгцэн Монголыг цүнхтэй даавуунд ороогоод аваад явлаа..
Автобусны буудлаас 20 минут орчим дээш алхаж нэг эмнэлэгт хүрвэл 1 залуу эмэгтэй эмч бид хоёрыг хүлээж авлаа. Тэр Монголыг үзээд: – Тэрэнд яг одоо мэдэгдэх зүйл алга. Ер нь юу болсон юм бэ.. гэж асуувал
би учир байдал, болоод өнгөрсөн бүхнийг нэгд нэгэнгүй тайлбарлаж өгөхийг чармайх зуураа өөрөө өөрийнхөө яриан дундаас болсон байж болзошгүй нэг зүйлийг оллоо. Ингээд эмчдээ хандан хэллээ. – Нээрэн
анх зулзагануудад өгдөг байсан хуурай сүү нь дуусаж, би 2 хоногийн өмнө сүүгээ авахаар нөгөө дэлгүүртээ очсон юм. Харин тэр үед яг тэр сүү нь дуусчихсан байсан тул надад өөр сүү санал болгосон. Харин би
хуучин сүүг нь авсан нь дээр гэж бодсон тул өөр дэлгүүр хайж явсаар Чили-гийн буудлаас дээш 1 уулын орой дээр байдаг дэлгүүрийг хайж олсон. Харамсалтай нь тэнд ч бас тэр сүү байгаагүй. Иймд би тэндээс
хамгийн сайн гэсэн нэг сүү авсан юм. Сүү нь арай өөрчлөгдөөд энэ хэдэд маань зохиогүй юм биш биздэээ??? Гэж асуувал – Ер нь 1 сар ч хүрээгүй нялх зулзагануудад эхийх нь сүү, амин дэм л хэрэгтэй. Гэхдээ
найруулдаг хуурай сүү тийм ч муу биш л дээ. Ямартай ч байж болох шалтгаан энэ гэж үзэж байвал сүүг нь одоо битгий өг. Гэртээ очоод зутан найруулж өг. Цагаан будааг юу ч үгүй бутартал нь усанд буцалгаад дараа нь тарагтай найруулаад нухшил,, тэгээд зөвхөн шингэн хэсгийг нь шүүж аваад өгөөрэй.. Бусдаар бид ийм бяцхан амьтдад өөрөөр яаж ч туслаж чадахгүй.. гэв Ингээд хоолонд учир байсныг ойлгосон би дотуур байрандаа очоод өнөөх зутанг хийхээр гүйж гарлаа. Ус буцалгагч хүртэл нууж хэрэглэдэг тул плетик, тогоо сав бол бүр байхгүй нь тодорхой. Байрны хоолны газарруу ороод тогооч эгчээс… та надад ийм зутан хийгээд өгөөч гэсэнд.. юу гэж зөвшөөрөх билээ,, өөдөөс цочирдсон, гайхсан харц л угтав.. угаас 1000 оюутны хоол бэлддэг гал тогоо хичнээн завгүй, тухайн өдөр төлөвлөсөн зөвхөн тэр хоолнуудыг л гаргадаг
шүүдээ… Гэвч одоо надад үлдсэн ганц минь байсан учир сүүлдээ би бараг гал тогооруу нь хүчээр орох шахуу тэмцэлдэж байж,,, зузлагануудын түүхийг товчхон 2 минутанд багтаан ярих шахуу юм болж байж агшаасан будаа авлаа,, агшаасан будаагаа авч ороод, Гюүрханаас авч хэрэглэж байсан өнөөх ус буцалгагчиндаа ахиад буцалгав. 3 4 удаа буцалгасны дараа дэлгүүрээс авсан тарагтай нийлүүлж баахан нухлав,, шүүс гэх юм бараг гарсангүй,, ямар хачин бантан шиг өтгөн юм болсон гэж санана,, шингэн гэж арай хийж бараг ганц халбага төдий юм гаргаж аваад Монголд өгөх гэж оролдсон ч амтандаа байсануу, эсвэл хүсээгүй юу,, идэж өгсөнгүй.. Баахан ноцолдсон ч амжилт олсонгүй… Эмнэлэг ороод ирэх, энэ ажлуудыг амжуулах, гэсээр өдрийн 2 цаг өнгөрсөн тул Монгол яалтачгүй өлсөж таараа,,, Хаа очиж Монгол өмнөх өдрүүд шигээ сэргэлэн, цовоо чанга дуутай хэвээрээ байв… Зутан хийх оролдого ахиад ч хэдэн удаа бүтэлгүйтлээ..
Бас ч гэж Сүүг нь харвал хугацаа нь дууссан ч юмуу, эсвэл муу гэхээр юм харагдсангүй.. Эмч ч гайгүй гэж хэлсэн санагдана.. Өлсөөд үхчих юм боловуу гэсэн айдсаасаа болж эцэст нь хүссэн хүсээгүй өнөөх сүүгээ найруулж өглөө,, Санаа дагаад ч тэрүү Монгол нөгөө хоёрыгоо хайгаад ч байх шиг тухтай унтахгүй хайрцгаа тойрон эргэлдэнэ…. Нэг их удалгүй Монгол унтлаа, харин би тагтан дээр байсан Босниа, Түрк 2ыг аваад дотуур байрнаас баруун зүгт байх, хэний ч юм эзэмшил, ногооны талбай юмуу өвс ногоо ихтэй ч тойруулж хашаа хатгаагүй томхон талбайд очин тэр хоёрыг хамтанд нь оршуулав.. Эргэж ирээд өчигдөр л Монголын баас болсон харагдсан бөгсийг салфеткаар арчиж цэвэрлэбэл тэр огцом орилж эхлэх нь тэр… баас болж норсон гэж харсан тэр хэсэг газар өчүүхэн жижиг боловч шархлаад, тэр ч бүү хэл бүр цоорчихсон ч юм шиг харгадсанд палл хийгээд явчихав… ахиад л Бурханаа дуудаж, энэ юу болоод байгаа юмбээ гэсээр өмнөх болсон 2, 3 өдрийг нэгд нэгэнгүй ахин эхнээс нь бодов… Сүү байж болно,, тэр нь таараагүй гүйлгэсэн байж болно.. за байз өөр өөр,, тэгвэл яагаад Босниагийн гар хөл 2 хугарчихсан юм шиг эвгүй болчихсон байдаг билээ,,, байхгүйд хэн нэгэн хүн орж ирээд оролдож байгаад унагаачихвууу,, эсвэл
В блокруу гарах гэж тагтаар дамжихдаа хаалга дутуу хаагаад дааруулчихвуу, гэдэс нь тэгээд өвдвүү, гэтэл энэ гэдэс яагаад жижигхэн цоорчихсон шахуу шархалдаг билээ,, өчигдөр баасан дээрээ байхдаа л тэгээд түлэгдчихдэг юм байхдаа,, гэж бодсоор байтал орой боллоо.. Энэ хүрэхээс өмнө 16 цагт мал эмнэлэгрүүгээ залгасан боловч “бидэнд ийм жоохон зулзаганд хийж чадах зүйл байхгүйээ..” гэсэн хариулт л авсан би маргааш юутай ч ахиад очиё гэж бодон энэ оройг өнгөрөөлөө. Монгол… Ах дүү 2 оо санаад, хайгаад байдаг юм боловуу, санаа нь дагаж мэдрээд байдаг юм боловуу огт тайвшрахгүй хөрвөөнө… .. Өглөөний 07 цаг 20 минут .. яаран босч Монгол дээр очвол өчигдрийн Монгол биш болчихсон байлаа,, илт бие нь муу харагдана… Бушуухан эмнэлэгрүүгээ явав.. Харин энэ удаад эмч үзээд: “Өчигдөр л зүгээр байсан,, харин энэ удаад тийм биш байна,, сүү хойлооруу нь буруу орсон байж магадгүй юм шиг байна. Уушиг нь нэг л биш байна..” гэлэээ.. Бас нөгөө шарх.. – Одоо тэгээд би яавал дээр вэ? Ямар боломж байна??? гэж сандарч хэлэхдээ хэлний дүрэм, үг өгүүлбэрийн бүтэц зөв байсан эсэхийг ч санасангүй. Гэлээ ч эмч ойлгов бололтой. –
Харамсалтай нь тариа ч хийж болохгүй нялх юм, бас бие нь тун тааруу байна,, яаж ч чадахгүй нь дээ гэлээ.. – Ядаж эх муур,, эх муур танайд байхгүй юу, эх мууранд амлуулж үзэелдээ, сэтгэлээрээ ч болтугай сайжрах ч юм билүүү… – Өө ямар харамсалтай юмбээ,, та бараг 1 минут хоцорчихлоо, дөнгөж таныг орж ирэхийн өмнө нэг залуу муураа үзүүлээд явсан, тэр нь эх муур байсан.. гэхэд тэгэхээс тэг гэсэн шиг цаанаасаа нэг л болж өгөхгүй байгаа бүхэнд, гомдох уурлах аль аль нь болов.. Тэгээд ч явж чадсангүй, байрруугаа яваад ч яах билээ,, очоод ч нэмэргүй шаналж сууна, ядаж л эмнэлэг дээр, юу ч хийж чадахгүй гэсэн ч эмч нарын дэргэд байна гэхээс жоохон ч гэсэн дээр юм шиг санагдаж эмчийн үүдэнд холдож чадалгүй 5 минут орчим суулаа.. – Өршөөгөөрэй,, Эрхэмээ гэсээр түрүүний эмч өрөөнөөсөө гарч ирэхдээ нүүрэндээ баяртай байгаа харагдана.. Ашгүй та яваагүй байсан юмуу, нөгөө залуугийн утасруу холбогдоод хэлтэл эргээд наашаа ирж байна, таны зулзагыг муурандаа өгөе гэж байна, та хүлээж бай гэлээ.. Мэдэхгүй газар, хүний нутаг, танилгүй хүн, оюутан залуу,, бүх юм хэцүү санагдсан тэр цагт тэнгэр цэлмэх шиг л болох нь тэр…
Нэг их удалгүй гаднаас өндөр, махлагдуу, 40 дөхөж яваа насны залуу орж ирээд надруу харвуу үгүй юу эмчээс гадаад залуу гэж сонсон юм байлгүй шууд танив бололтой “аа та юу, зулзагыг нь харая,” гэж цүнхэн дэх Монголыг харж өхөөрдөөд, “за явцгаая, суучих, та бас манайд оч” гээд хамт гарцгаалаа.. Улаан өнгийн жижиг тэргэнд суугаад эмнэлэгээс дээш уул өөд мушгиран үргэлжлэх замаар явахад бурханруу явж байгаа ч юм шиг,, “Амьдрал” гээд бичиг наачихсан гоё баглаатай эрхийн бичиг өгдөг айлруу явж байгаа ч юм шиг цаанаа л нэг аз жаргалаар дүүрээд ирлээ. Тэр залуугийн сониучирхан асуух асуултууд хэдий урт, замын турш тасралтгүй үргэлжилсэн ч сүүлийн үед болсон явдлуудаас болж юм л бол бачимдаад бухимдах гээд байсан би огт түүртсэнгүй,, аз жаргалтайгаар хариулсаар тэднийд очив,, бараг л уулын орой дээр байрлах 6 давхар орон сууцны 1 давхар, тэр чигтээ томхон хүнсний дэлгүүр байх бөгөөд гэр нь дээд давхарт нь байдаг гэнэ. Дэлгүүрийг нь өөрсдөө ажиллуулдаг гэнэ. Дэлгүүрт ороход тэр хамгийн түрүүлж эхлээд эхнэртэйгээ танилцуулав.. Би л 10 жилийн хүүхэд байхдаа, гадаад хүнийг сониучрхан харж, тэр бүү хэл Гадаад хүнтэй найз болчихсон бол бусад хүмүүст онгирч харуулж, энэ миний найз..
гэж ирээд л гайхуулах байсан яг тэр мэдрэмж, тэр царайны баясал одоо тэр залуугийн нүүрнээс тодхон харагдана.. эхнэртэй л тэгж гайхуулж харуулж байгаа юмуудаа, цайлган ч юм шиг… ингээд нэг их олон юм ярилгүй тэр цааш намайг дагуулж явсаар 1 буланд очиж эх муурыг харууллаа,, хайрцганд хэвтэх шар цайвар зүсмийн муур байх бөгөөд доор нь яг минийх шиг 3 зулзага хэвтэх нь элэг бүтэн гэр бүл ямар гоё харагддагийг тэр мөчид мөн ч тодхон мэдэрсэндээ… Залуу өврөөс минь Монголыг авч хайрцганд хийх үед би: – Хүлээж байгаарай,, хүний үнэр шингэсэн гэдэг ч юмуу, өөрийх нь биш гэдэг ч юмуу.. ямар нэг муу зүйл хийхгүй байгаа.. гэвэл – Уг нь манай муур эелдэг зөөлөн ааштай, зарим муур бол өөр зулзагыг голоод авдаггүй юм,, харцгаая гээд Монголыг хайрцагруу хийлээ. – За наашир, хоёулаа эдэнд дасах хугацаа өгөнгөө хамтдаа өглөөний цай ууцгаая гэж мөрөн дээр найрсагаар алгадаад эргэлээ. Урд минь алхаж явахдаа залуу надруу эргэж харан инээнгээ: “Манайд нийт 11 муур бий. Бүгдээрэнг нь гудамжнаас авсан юм.” гэхэд нь бараг биширлээ. Нээрээ л энд тэнд булан тохойд муур явж үзэгдэв.. Шинэхэн танилуудын хүрээний яриа хол ойрын сонин хачин гэдэг шиг Монголын талаар хүртэл багахан зүйлийн талаар хөөрөлдөөд амжив. 5 минут орчим өнгөрөхөд би ч суудал дээрээ тогтож өгдөггүй,

Монгол яаж байгаа бол, эх муур хүлээж авсан боловуу гэхээс очиж хармаар оргиод болдоггүй,, залуу ч гадарласан шинжтэй очицгооё гэсээр бид тэдэн дээр очвол эх муур Монголын бөгсөн хэсэг, шарх болсон хэсгийг долоож байна,,, энэ үзэгдлийг хүн бүхэнд харуулмаар, ямар гоё хайр хүрэм байсан гэж бодно… Баярлаж үхнэ.. гэдэг үг бараг ийм үед л хэрэглэгддэг байхдаа гэж аргагүй санагдав… Залуу намайг 14, 15тай боловуу гэмээр насны том хүүтэйгээ танилцуулж бид дугаараа солилцон Whatsapp дээр Монголын талаар мэдээ солилцож байхаар боллоо. Бас ч үгүй залуу хүүрүүгээ хандан: “Одоо англиар ярь, англиар ярь..” гэх нь инээдтэй. Гадаад хүн л гэхээр англи, гадаад хэлнийх нь мэдлэгт тустай гэж бодсон байх. Эцэг эх хүний хүүхдээ л гэх бодол…. Сүүлийн найдвар, надад үлдсэн ганц болсон Монголыгоо ингэж эх мууртай болгож, өнөр өтгөн гэр бүлтэй болгочихоод зам уруудан явахдаа ганцхан цагийн өмнөх их айдас, хөл дээрээ зогсож чадамгүй их баяр болж,, үлдээсэн айл нь нүдэнд харагдахгүй булан өнгөрөхөд хачин их гуниг шиг амтагдана,, мэдрэмж гэдэг өдөр өдрөөр ч биш минут секундээр өөрчлөгдөж хэлбэлзэх нь амьдралын амт юмдаа,, амьдрал гэдэг ер нь чухамдаа мэдрэмжээс мэдрэмжинд шилжиж, баяр гуниг, хайр энэрэл, үзэн ядалт гээд олон олон мэдрэмжийн хэлхээ шиг тасралтгүй үргэлжилдэг гинж шиг санагдана… Одоо ингээд харахнээ,, энэ түүхийг яг энд нь, яг энэ чигээр нь аз жаргалтайгаар төгсгөмөөр санагдана…
Гэлээ ч бодит түүхийг гуйвуулж, үнэнийг худлаар төгсгөмөөргүй байна. Гунигтай нь яг тэр оройны 23 цагийн орчимд өнөөх хүүгээс Whatsapp-аар надад мессеж ирэв… “Уучлаарай, бид зулзагыг алдчихлаа…” гээд Монголын хөдөлгөөнгүй хажуу тийш харан хэвтэх зургийг илгээсэн юмдаа… Энэ мөчид би хүнд хэцүү бүхэндээ залбирдаг бурханд хамгийн ихээр гомдож билээ… ..Маргааш өглөө нь би байрнаасаа гарахдаа Босниа Түрк 2-ыг оршуулсан газраа эргэн очиж, хөрсөн доороос нь 2 зулзагаа ухаж гаргаад,, өнөөх айлруугаа явсан. Тэндээс Монголыгоо аваад гурвууланг нь хамт тэр уулын оройд хамтад нь нойрсуулсан юм… Төгсгөл 3 зулзагаа газарт булчихаад явахдаа даанч эргэж харах зориг хүрээгүйдээ.. тэр чигтээ уулын уруу гүйж явсанаа тодхон санана…
Өөр дээр минь ирж төрж, нүдээ ч нээж амжаагүй надад үлдсэн тул,, шөнө өдөр орой бүх цагаа тэдэндээ зориулж өсгөж, овоо учиртайгаа болгочихсон байсан тул, эх муур надад л итгэж үлдээгээд өөрөө явчихлаа гэж бат итгэчихсэн байсан болохоор өөрийн минь хүүхдүүдээс ялгаагүй шахуу байлаа.. Байрандаа ирсэн тэр өдөр ямар их ядарсанаа мэдрэв… Хэдийгээр тавийн талыг насалсан эр хүн ч гэлээ орондоо ороод асгартал уйлж, дотроо онгойлгож аваад тэр чигтээ бүтэн 20 гаруй цаг унтсанаа санаж байна… .. Бүх зүйл өнгөрсөнөөс хойш 3 хоног угаалтуурын өрөө орох, хоол идэх хоёроос бусдаар унтдаг өрөөнөөсөө цухуйсангүй… Ингэж гарч орох бүрийд хажууд нүдний буланд харагдах хичээлийн өрөө,, түүн дотор байрлах зулзагануудын минь том байшин, ширээн дээрх сүү, ус буцалгагч, угж гээд бүгд хамгийн сүүлд орхисон тэр чигтээ харагдана… Ер нь ч энэ өрөө рүү би энэ явдлаас хойш бүтэн 2 сар огт орж чадаагүй юм.. Хичээлийг зөвхөн сургууль дээр хийж, байрандаа зөвхөн унтах гэж ирсээр 2 сарыг ардаа үлдээснээ санана…
Нүдэнд тэдний байдаг байсан булан, чихэнд орилолдох чимээ нь сонсогдохоос айгаад байсан юм… …3 зулзагаа нутаглуулсанаас 3 хоногийн дараа нэг юм орноосоо өндийж Эгийн тэнгисийн эрэг орлоо… Юуны ч юм тухай ярилцах олон олон хүмүүс, тэнгэрт цаасан шувуу хөөргөх хүүхдүүд, боомтоос хөдлөх усан онгоцыг даган нисэлдэх цахлай шувууд,, нүүр рүү үлээх тэнгисийн үнэртэй салхи гээд бүх зүйл энэ мөчид үнэ цэнэтэй санагдана… Гэхдээ энэ өдөр юу юунаас илүүтэй хамгийн ихээр ээжийгээ санаж, өрөвдөхийн ихээр өрөвдөж, хайрлахын ихээр хайр хүрсэнсэн…. Би гэдэг хүн 20 гаруйхан хоногт ингэж их ядарч, өвдөж байхад ээж минь тэртээ олон жилийн өмнө,, 20 гаруй жил ханилсан ханиа алдаад, гурван жаахан хүүхэдтэй торойж үлдэхдээ хичнээн шөнө бурханд гомдсон бол, хичнээн шөнө ханиа санаж зүрх нь эмтэрсэн бол,,,
Дассан газар, ажил алба, найз нөхөд, ах дүүсээ бүхэлд нь орхиод хүүхдүүдээ хүний зэрэгт хүргэж, их хотын сургууль, их хотын амьдралд оруулнаа гээд ирэхдээ ямар ихээр ядарсан бол… өвлийн шөнийн хүйтэн өглөө хайлаастын тэр өндөр уулан дээрээс ажилруугаа уруудаж явахдаа хичнээн удаа халтирч боссон бол,, хичнээн их зүйлийг нуруундаа үүрч явсан бол,, Хүний хүүхдүүдийн эрдмийн төлөө гэж бүх насаа зориулсан ч багш хүний цалин хэд гэдгийг бид мэднэ,, оюутан хүүхдийх нь төлбөр хэзээ нэхэгдэх бол, бага хүүхэд нь гоё юм авахсан гэж нэхэхвий, дунд хүү минь сургууль дээрээ өлсөж байгаа боловуу гэхээс хичнээн их шаналдаг байсан бол гэхээс зүрх минь зүсэгдэнэ… Эцэст нь ээж минь чадсан,, Амьдралын төлөө хатан нуруугаараа хаталж, ах нарынхаа хайр халамжаар өндийж, хайлаастын өндөр уулан дээрээс эхлүүлсэн амьдралаа 3 хүүхдээ бүгдийг нь Их Сургууль төгсгөж, хүний зэрэгтэй дулаан байранд амьдруулсаар явна… Ээжийнхээ тэр их сэтгэлийн хатыг бодохоор биширч,, залуу сайхан нас, нэг л олдох бүх амьдралаа зөвхөн гурван хүүхдийнхээ төлөө зориулж явааг нь бодохоор амьдралд гомдмоор ч юм шиг бачимдах юм… Ээж минь та миний энэ ертөнцөөс харсан хамгийн агуу шүтээн юм… Хэдийгээр би амьдралын төлөө тэмцэж надад ирсэн гурван аминд амьдрал бэлэглэж чадаагүй ч дурсамж болгон үлдээнээ гээд дотроо өгсөн амлалтандаа 2 жилийн дараа ийн хүрэв. Үнэндээ өнгөрсөн хугацаанд эргүүлэн бодохоос ч зугтаж явсан гунигт түүх минь байлаа.

Харин өнөөдөр тэд минь миний бяцхан ертөнцийг сонирхон хуваалцаж буй танд, өөрөөс минь өөр хүмүүст түүх болон очив… Энэ дэлхийд үлдээгүй ч гэлээ олон олон дурсамжуудад үлдэв. Олон олон ертөнцөд өөр өөр өнгө болон солонгоров… Надад тохиолдсон энэ түүх тэр үеийг хүртэл амьдарч ирсэн амттай, амтгүй, гашуун, шорвог,, халуун бас хүйтэн,, хар болоод цагаан,, шар бас саарал,, амьдралын олон олон өнгө, олон олон амтын мэдэрч амжаагүй явсан нэгэн мэдрэмж байв. Амт бас өнгө байв… Энэхүү зохиолоо би намайг сонгон ирж, надад ирж төрсөн, надад итгэж зулзагануудаа үлдээсэн хөөрхөн эх муураа, бидний ертөнцийн сайхныг үзэж амжаагүй буцсан 3 зулзаган муураа дурсан бичсэн бол,, энэ түүхээс надад өгсөн ухаарал,, эргэцүүлж амжаагүй явсан мэдрэмжээс бишрэхдээ бурханы авралаар одоо ч дэргэд минь эрүүл энх байгаа хайрт ээж Авирмэд овогтой Дугармаа-даа зориулав гэж төгсгөхийг хүслээ… Эцэг, эхийн үрээ гэх сэтгэл бидний ертөнцийг зөөллөх агуу их хайр юм,, хөлгүй гүн, хязгааргүй уудам далай юм даа…. …Эгийн тэнгисийн эрэг, Измир хот, Эвка 3 хороололд эхлүүлж Хөх тэнгэрийн орон, Улаанбаатар хот, жижигхэн гэрийнхээ өөрийн буландаа бичиж дуусгав… Зохиолыг бичсэн: Гансүх овогтой Мөнхбат 2020 оны 03-р сарын 07-ний үүрийн 05 цаг 48 минут… Монгол Улс, Улаанбаатар хот,