
Өдөр хоног өнгөрч, миний амьдрал бараг л тэр чигтээ энэ 3 минь боллоо. Хэдийгээр 4 цаг тутам л хооллодог боловч, хооллох бүртээ ус буцалгаж сүүгээ найруулна, 6 ширхэг усны саваа бүлээсгэж сэлбэнэ,
зулзагуудыг нэг бүрээр нь хооллоно, хооллож дуусаад баалгаж шээлгэнэ, дараа нь дэвсгэрийг нь цэвэрлэнэ, солино, шаардлагатай бол тэднийг нярай хүүхдийн салфеткаар арчиж цэвэрлэнэ… гээд
хамгийн багадаа л 2 цаг ордог байлаа. Өөрөөр хэлбэл энэ бүх ажиллагаа дуусаад дараагийн ажил ердөө 2 цагийн дараа эхлэнэ. Шөнийн нойрыг бол ярих хэрэггүй шахуу л боллоо. Хичээлдээ ч зарим
үедээ явахаа болив… Гэхдээ үнэндээ ирж очихын 3 цаг зарцуулж сургууль ороод, Түрк багш нарын 30 минут дуржигнуулах лекцээс юу ч ойлгохгүй гарсанаас байрандаа суугаад лекцийн материалыг
уншиж тэмдэглэх нь бараг илүү дээр байсан нь үнэн. Хойшдоо ч зарим өдөр тэгж үргэлжилсээн… … Зулзаганууд одоо бараг л 20 орчим хоногтой.. тэдний дуу чангарч, хөдөлгөөн нь илүү цовоо хурдан болж,, одоо ер нь л биеэ даахад ойртож явна.. өнгөрсөн өдөр хоногууд 1 л
зүйлийг эс тооцвол асуудалгүй, сайхан өнгөрлөө. Тэр нь юув гэхлээр нөгөө Босниагийн найз, миний жоохон тиймхэн, байрны атаман шахуу нөхөр байнаадаа,, бас л тэрэнтэй холбоотой. Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт хичээлдээ явчихаад ирэхэд болсон юм. 7 хоногтоо хоёрхон өдөр хичээлтэй байдгийн нэг нь тэр өдөр. Хичээлээсээ орж ирээд цүнхээ шидчихээд нөгөө гуравруугаа орлоо. Хайрцаг хоосон байна.. Цочирдож орхив… Мэдсээр байж шахуу ширээн доогуур хүртэл гайхаж харлаа, алга.. Угаасаа ч тэр жижигхэн амьтад тэр том хайрцагнаас гараад тэнд яаж ч явах билээ… Гайхах айх зэрэгцсэн хүн тэр хавиар нэг эрэлд гарав…. Бараг цаг гаруй юм боллоо. Энэ хооронд байрны хамгаалагч нараас, жижүүр цэвэрлэгч нараас, ойр хавийн өрөөнүүдээр гээд асууж болох бүхнээс асуугаад амжив,, гайхалтай нь тэд бараг санахгүй шахам болчихсон байлаа.. Босниа руу хэд хэд залгалаа утсаа авдаггүй, өрөөндөө байсангүй… Үд боллоо, тэвдээд бараг тагтнаасаа үсэрчих нь холгүй сууж байтал Босниа өрөөнд орж ирлээ.
Хөргөгч уудлангаа,, ээе бро, юу байна гэнэ.. Саааааалем,, энэ хардаа,, зулзагууд байдаггүй, хичээлээсээ ирсэн чинь алга,, хүн амьтан гаргаад хаячихсан юм биш биздээ, мэдээгүй биз?? Гэхэд .. ёстой чөтгөр бүү мэд.. ямар сонин юм гээд том нүд надруу ширтэнэ.. тэгснээ тэр дороо нүд нь нэг юм бодов бололтой томорсоноо юм хэлэх гэснээ залгив бололтой, цааш эргэснээ “за хүлээгээрэй..1 минут..” гээд гарлаа.. Тэр үед л толгойнд 1 юм харвав,, өнөөх муу гайхал, Босниагийн найз… Өрөөнөөс гарч гүйх шахам алхан Босниагийн хажуугаар гараад тэр чигтээ 5 давхар руу гүйлээ. Тэдний өрөө тэнд байдаг юм… Босниа ч яг тийшээ явж байсан хэрэг.. Өрөөнд нь орвол орных нь хөлөнд бэлдэж тавьсан хайрцаг байх бөгөөд, аль хэдийн дэвсгэр даавуу, доор нь хийх усыг хүртэл бэлдээд тавьчихсан өнөө муу гурвыг минь хийчихсэн байдаг байгаа.. зулзаганууд унтана.. өрөөнд хүн байсангүй,, араас Босниа орж ирлээ.. – Өө энд байна,, түр авчихсан юм боловуу.. гэж инээвхийлэх, өөрөө ч гайхах 2ын дундуур Босниа надад хэлэв.. – Харин тийм байна,, гэж ууртайхан хэлээд нөгөө гурваа тэвэрч аваад би гарлаа.. – Өрөөндөө орж ирээд бараг минут болсонгүй утас дуугарна.. – Байна уу? –
Мөөгий.. Чи зулзагуудыг авчихсан юм уу өрөөнөөс… гэж өнөөх гайхал чанга, том дуугаар асууна.. ойлгосонгүй, бараг хэний зулзага, хэн нь асуух ёстойг ойлгосонгүй.. – Тийм,, Харин чи яахлээрээ миний зулзагуудыг надаас асуухгүй авчихдаг юм.. – Чи сонс хөгшөөн,, чамайг байхгүй, хичээл сургууль гэж явсан хойгуур зулзаганууд өлсөнө,, зулзаганууд даарна, би бараг хичээлгүй байрандаа дандаа байдаг учраас би авсан нь дээр… гэж байна.. Ёстой жинхэнэ хажууд байсан бол шуугаа хумиж байгаад үзчихмээр мэдрэмж төрлөө,,, тэсэрчихмээр байсан ч яг үнэндээ ийм үед л гадаадад хүнтэй харилцахын зовлонг ойлгоно.. хэрэлдэе гэсэн ч үгнүүд нь орж ирэхгүй, санаагаа ойлгуулж чадахгүй, хаанаас эхлэх, ямар дүрэм, өгүүлбэрийн бүтэц юу билээ энээ тэрээ есөн шидийн юм хажуугаар давхар бодогдоод доторхоо сүр хийтэл гадагшлуулж болох биш.. – Би,, Чи,,, Чи ер нь юу гээд,, Анхнаас нь би .. энэ тэр гэж ёстой нэг мангар хүн шиг хэд хэд ээрээд гацсанаа… нэг урт амьсгаа аваад “…МИНИЙ ЗУЛЗАГАНУУД!!!” Гэж товч тодорхой хэлээд тасаллаа. Үүнээс хагас цаг орчмын дараа тэр байнга шахуу хажуудаа дагуулж явдаг 1 залуутай хамт манай өрөөнд орж ирж,, бид 3 гадаа тагтан дээр мафи шахуу уулзалт хийж,, хэн хэн нь овоо гайгүй тайвшраад салцгаав.. Харин энэ явдлаас хойш тэр зулзагуудыг маань ахиж хэлэлгүй аваагүй л юм… Ийн өдөр хоног өнгөрч зулзагууд маань дээр хэлсэнчлэн одоо овоо л болж явна.. Сүүлдээ нөгөө гурвын чинь дуу чимээнээс бага зэрэг айж эхлэх янзтай.. чанга гэж жигтэйхэн.. байрны дарга сонсчихвий, хамгаалагч гаргачихвий,, өөр бусад оюутан гомдол гаргачихвий гэх мэт.. За ялангуяа яг энэ өрөөний эсрэг талын өрөөнд байрлах

Грек залуу юу, аа мөн ч хэцүүхэн хүн дээ. Уг нь царай зүс, өндөр нуруу туруу сайхан л залуу, даанч ааш нь хэцүүхэн.. Ярвайгаад л яваад байна,, энд тэнд очоод гомдол гаргаад л яваад байна,, гэхдээ ч бас хөөрхий хаа очиж өнөөдрийг хүртэл тийм зантай гэхэд надад нэг ч гомдолсонгүй, алтан хошуу хэн нэгэнд хүргэсэнгүй.. Босниа том биетэйнхээ хэмжээгээр хөдөлгөөн нь бага зэрэг удаан, аа гэхдээ нөгөө 2тойгоо хамт 1 өрөөнд оруулчихаар дээр нь л гишгэж гараад байх шинжтэй. Хүнд юм болохоор нэг гишгүүлсэн өнөө 2 нь доороос нь мултрах гэж овоо хөөрхөн барилдаан хийчихнэ.. Монгол харин анх байсан жижиг бие, өөдгүй жижигхэн нүд 2 нь одоо овоо муурын дайтай болж л явна.. Хөдөлгөөн нь хурдан, дуу нь бараг одоо хамгийн чанга нь.. Түрк харин хөөрхий ноомой болох янзтай.. нөгөө 2 нь хаашаа явна,, хойноос нь чимээгүйхэн дагаад л сажилна… Зулзагууд өсөж томрохын хэрээр хайрцгаараа хязгаарлагдахгүй шинжтэй,, тэр дотроо хэд хэд эргэлдэнэ.. сүүлдээ бачимдаад байгаа юм боловуу гэж цонх, салхивч нтр хүртэл хийлээ,, харин энэ удаад буруудав бололтой жоохон томдуулсан цонхоороо гарчих гээд чихээд байдаг боллоо.. Энэ мэтээр бид 4ийн амьдралд дотуур байрны тэр нэг жижиг өрөөн дотор ёстой л нэг газардчихгүйхэн шиг, өдөр бүхэн нэг хөгтэйгээр сайхан үргэлжилж байв.. тэр нэг өдрийг хүртэл…. … Эх муур явсанаас 20 орчим хоногийн дараа..
Зулзаганууд бараг л 1 сар дөхөж байлаа.. Бүгчим халуун өдөр, урт хичээлийн дараа, байрруугаа буцна.. Сургуулиасаа 2 метро дамжиж харих бөгөөд, 2дах метрогоор яг 14 буудал яваад буудаг байв. Нойр муутай явсандаа юу, 4 цагийн хичээлийн дараа юу,, ядарсандаа буудлаа хэтэрч орхиж,, за яахав ганцхан буудал хэтэрчихсэн юм байна.. Алхаад хүрчихэе гээд дуу сонссон шигээ явсаар өрөөндөө ирлээ. Байрандаа ирээд ямархуу үйл явдал өрнөдөг яг түүгээрээ.. Цүнхээ орруугаа шидлээ. Угаалгын өрөө орж гар нүүрээ угаалаа, зулзагануудруу орлоо.. Бие биетэйгээ наалдаж хэвтсэн 3 зулзага чанга биш ч гийншэж дуугарцгааж байна.. Монголыг хөхөх, хазах зэргээр зовоогоод байдаг тул өрөө тусгаарлагч хийж 3 өрөө болгосон юмсан. Хэн нэгэн тэр тусгаарлагчийг аваад хажууд нь тавчихаж.. Өглөө гарсанаас хойш хоолыг нь өгч үү?? Цаасан дээрх хоолны хуваарийг харвал өглөөний 08 цаг, миний гарын үсгээр дуусчээ.. Мэдээж тэгэлгүй яахав,, эд ч одоо бараг энийг харахаа болио байлгүй… Хөөрхийс өлсөж байгаа байхдаа.. Ядаж байхад ганцхан цаг л ордог хичээл өнөөдөр бүхэл бүтэн 4 цаг ордог нь юу ч билээ.. энэ тэр гэж өөрөө өөртэйгээ ярина,, бас ч энэ муу гуравтаа удсан шалтгаанаа тайлбарлаж байгаа ухаантай юмуудаа… Хоолыг нь өгөхөөр дарааллын дагуу Босниаг барьж авав..
Ямар нэг зүйл илт буруу байлаа.. Бараг 10 секунд гайхаж харав.. Босниагийн нүд бараг хэзээ ч харагдаж байгаагүй, тийм ядрангуй харагдах бөгөөд, гийншиж дуугарах нь маш зөөлөн,, илт зовиуртай, хэцүү байгаа нь мэдрэгдэнэ… Урд баруун гар, зүүн хойд хөл 2 нь нэг л биш… унжаад ч байх шиг… Сандрахдаа хоолыг ширээн дээр орхиж үлдсэн хоёроо ч мөн нэг нэгээр нь шалгалаа.. Гурвуулаа хэвтэж байсан тэр хэсэг газар нилээд шингэн өтгөн гарсан байх бөгөөд нэг нь баагаад түүн дээр нь гурвуулаа баахан хөрвөөсөн бололтой… Дээр нь Монголын бөгсөн хэсэг өнөөх баасанд хутгалдаад норчихсон маягтай харагдахаас бусдаар тэр хоёрт онц гойд юм анзаарагдсангүй,,, Сонин юм… Босниаг газар тавьбал,, урьдых шигээ явж чадахгүй байгаа нь илт, өрөөлдөж алхах гэж оролдох ч хоёр алхаад л уначих гээд байв… Хачин юмдаа,, өнөө өглөө яалаа, өглөө яалаа,,, ийм байлуу, анзаараагүй юм байна,, лав л Босниа хоолоо идсэнгүй,, Түркийг хооллох гэсэн ч Түрк ч мөн адил хоол хүссэнгүй, харин Монгол иддэг хэмжээгээ идлээ.. Яачихсан юм бол, юу болсон байж болох уу гэхчлэн бодож, тэднийг ажиглаж онош тавих гэсээр нэг мэдэхэд цаг гаруйн хугацаа өнгөрлөө..
Үдийн 17 цаг 23 минут… Ер нь эмнэлэг оруулж үзүүлэе, эмчээс асууя,, хэд хэдэн эмнэлэг рүү залгасан ч ажлын цаг тарчихсан байсан тул утсаа авсангүй.. 18 цаг 35 минут Босниа нүдэн дээр илт улам бүр муудаад байх шиг.. Яах учраа болохгүй дэмий сандарсаар,, эцэст нь Эгэ-гийн Их Сургуулийн Анагаахын Эмнэлэгт сурдаг Монгол найзруугаа залгаж асуув.. энэ хавьд ажилладаг 24 цагийн мал эмнэлэг юу байдаг юм бол,, мэдээд өгөөч гэхчлэн, өөр 1 найзруугаа ч мөн залгалаа,, асууж болох хүн, танил тал бүгдээс нь асуусаар оройн 21 цаг өнгөрлөө.. бүгдэд нь энэ тал дээр мэдэх, аль эсвэл туслаж чадах зүйл олдсонгүй.. Өдөр ирсэнээс минь хойш Монгол 2 удаа хоолоо идэж, Түрк багахан амссан бол Босниа бараг л идсэнгүй,,, нүдэн дээр минь муудсаар оройн 23 цаг 40 минут орчимд Босниа өнгөрлөө.. Хэдхэн секундын дотор түүний бие чулуу шиг хөшиж, хөдөлгөөнгүй болов… Миний өөрийн амьсгал ч бараг мэдрэгдсэнгүй, шоконд орох гэдэг л тийм байдаг юм боловуу,,
Гэнэтхэн ухаан орж Босниаг нөгөө 2оос нь салгаж тагтан дээр түр гаргалаа. Учир нь тэр 3 хамт байвал Монгол, Түрк 2 мэдчихнэ гэж айсан хэрэг… Босниаг тасралтгүй ширтэж, гайхаж суухдаа нөгөө хоёроо бараг л анзаараагүй юмуу бүү мэд,, одоо л анзаарч байгаа юмуу,, энэ удаад Түрк өдрийн намайг ирэх үеийн Босниа шиг ядрангуй болчихсон харагдана… Бурхан минь, үгүй шүү, үгүй шүү,, та нар өнөөдөр яачихсан юм бээ,, юу болсын бээ,, битгий гэж гуйсаар хажууд нь шөнө өнгөртөл суув. Шөнийн 02 цаг 50 минт… Түрк гаран дээр минь амьсгал хураалаа.. Яг энэ мөч ямар аймшигтай байсан гэж санана.. яг үүнийг бичих үед тэр үеийн мэдрэмж ирэх шиг болов

алган дээр минь,, гуйлтыг минь сонсож байсан Түрк эцсийн амьсгалаа гаргахад,, амнаас нь бага зэрэг шүүс урсаад, толгой нь хажуу тийш харан өнгөрлөө… Түүнийг ч бас тагтан дээр гаргаж Босниагийн дэргэд хэвтүүллээ… Үүр цайж, өглөө эмнэлэг нээгдэх хүртэл Монголын дэргэдээс холдож чадсангүй…