
Гунигт мэдээнд шаналж хэдэн цаг хэвтлээ. Босч Босниа Түрк Монгол 3 дээрээ очлоо. Хөөрхийдөө нүдээ нээж ээжийгээ ч харж амжсангүй гэж бодохоос тэвэрмээр санагдав.. .. За аав нь ирлээ. Хөөе хөөе Босниа,
хүүш Түркээ… болиоч… Тэр 2 Монголын гэдэс хэсэг, хамгийн зөөлөн гэсэн хэсгийг хөхөх гэж улайрч дайраа харагдана. Өлсөөд эхийн хөх шиг зөөлөн мэдрэгдсэн хэсэгрүү дайрсандаа юмуу,, яагаад ч юм ээж
муур шигээ яг 3 өнгийн яг тэр зүсмийн Монголруу дайрах нь өрөвдөлтэй харагдана. Монгол бараг л тэмцэлдээд бууж өгөөд ядарчихсан хэвтэнэ. Нөгөө 2 хөхөх хазахын дундуур дайрсаар…
Бушуухан усаа буцалгаж сүүгээ найруулаад хоолнуудыг нь өгөөд хайрцганд нь орууллаа. Хэсэг чимээгүй болж эхнээсээ унтав.. Нэг их удсангүй ахиад орилолдож эхэллээ. Ахиад нөгөө 2 чинь Монголруу
дайрч байна.. Өө та 2 одоо болилдоо,, одоо та 3 ер нь хоорондоо эвтэй бай… гэж энэ гуравтайгаа ярьсан ч даанч яаж ойлгох билэээ… Монголыг тайван байлгах шинж алга. Дөнгөж ургаж ядаж байгаа
жижигхэн үснүүд нь гэдэс хэвлийн нэг хэсэг газраа бараг зулгарчээ… .. Байрны А блокын дэргэд томхон хогийн сав байх бөгөөд тэнд хоолны газар, дотуур байрны дэлгүүр зэргээс бараанд ирсэн томхон хайрцагнууд тавьчихдаг байв. Тэндээс хамгийн гайгүй, бадриун гэсэн 3 том хайрцаг аваад өрөөндөө орж, дэргэдээ нөөтбүүкээ дэлгээд хичээлээ хийх үедээ сонсдог төгөлдөр хуурын аяаа тавингаа Түрк Монгол Босниа гуравт зориулж унтлагын 3 өрөөтэй, бааж шээдэг 3 өрөөтэй, тэд нар нь тус бүртээ биенээсээ тасалгаагаар тусгаарлагдсан нилээн томхон байшин босгож өглөө… Унтлагын өрөөнөөсөө 00-ийн өрөөрүүгээ явахдаа бас ч жижигхэн хонгил шиг юмаар явна,, адал явдалтайййй…. бүхэлдээ бие биенээсээ ангид.. ингэж байж л бие биенээ идчихгүйхэн шиг тайван байцгаах нь… Тэд одоохондоо тэр хонгилоор явж бааж шээчихээд буцаад унтлагын өрөөндөө очиж унтах нь юу л бол.. Би л өөрөө тэнд тавьж бааж шээснийх нь дараа буцаагаад нөгөө өрөөнд нь тавиад байхад нээх удалгүй сурах байлгүйдээ… амьтны зөн совингоороо.. .. Оройн хоолны цаг. Өнөөдөр юу болсон юм..
Гюүрхан, Саалихь хоёр хоёул хоёулаа миний хичээлийн өрөөнд орж ирээд намайг зулзагуудыг хооллох цагийн турш дэргэд суув. Бараг л орж ирдэггүй хүмүүссэн,, орж ирэхээрээ инстаграмдаа стори бичиж аваад л, түүнийгээ харж баясаж байснаа яваад өгдөг хүмүүс.. Нөгөө гурваа хооллонгоо бодов. Энэ Босниа бүр бараг өдөр өдрөөр томроод байх юм.. нөгөө 2 нь хэвэндээ шахуу. Сонин юмаа, за яахав хурдан өсөж томорч л байвал болждээ гэж бодохтойгоо зэрэгцэн гэдэс бөгс толгой түрүү гээд бүх хэсгийг нь сайтар ажгиллаа. Энд тэндээ гэмтчээгүй байгаа, ер нь бүх юм нь сайн байна уу гэхчлэн харж байгаа нь тэр… – Хөөе Саалихь… энэ Босниагийн бөгс жоохон баас болоод хатцан байна уу, эсвэл мэнгэ үү чи нэг хардаа.. гээд би Саалихийг дуудав… – Саалихь ирж онийж харж байснаа,, баас наалдаад л хатчихсан юм шиг байшд… гэлээ.. – Би ч бас харин тэгж бодоод л байна… гэснээ гэнэт бодов,, баас гэснээс энэ 3ын ер нь баас шээс харагдахгүй юм,, буцааж идэж заавартаад байгаа юм биш биздээ гээд хэвтдэг хэсгүүдийг өнгийж шалгалаа,, нээрээ л баас шээс алга.. Гэнэт палл гээд явчихав,, –
Хүүе Хүүе Саалихь, Гюүрхан… Энэ зулзаганууд ер нь бааж шээжийнуу?? Дэвсгэр дээр нь юу ч алга.. гэж нээх нээлт олчихсон аятай нүд бүлтийж асуувал… Саалихь өөдөөс.. – Муур баас шээсээ нуугаад байдымаа,, харагдахгүй газар бааж шээж байгаа байлгүй гээд их санаа зовсон шинжгүй утасруугаа харсан чигээр хариулав.. Гүй ийм жоохон юмнууд, хүнээр бол өлгийтэй юмнууд надад харагдахгүй газар бааж шээх нь ч бас хаашаа ч юм,, гүй тэглээ гэхэд энэ муу хайрцагнаас хаа холдховдээ,, гэж би бодохдоо Саалихийн хариулт яав ч эргэцүүлж бодсон хариулт биш байсанд нүдээрээ тэрүүхэн тэнд хяламхийгээд өнгөрлөө… Сонин л юмдаа,, гээд бүр дотроо итгэж өгсөнгүй.. За тэгвэл ямартай ч энэ баас гээд байгаа юмыг нь арчиж цэвэрлэж өгөедөө хөөрхийд гээд.. нойтон салфетка аваад Босниагийн бөгсөн хэсгийг арчлаа.. Дээрээ бариад,, доороос нь өлийж харж байгаад нойтон салфеткаар зөөлөн арчиж эхлэв… Арчиж байтал салфеткаар дамжин гарын алганаас эхлэн шуу хүртэл шингэн юм урсаад ирлээ..

Хүүе энэ одоо юу болоод байнаа,, айййн, гэж өнөөх гар даган урссан шингэн юмруу харан гайхахтай зэрэгцээд толгойруу сая нэг юм аянга цахих шиг бодол орж ирлээ. Золиг гэж, ээж нь долоож баалгаж шээлгэдэг байсан юм бишүү,, тэгэхгүй бол бааж шээж чаддаггүй юм бишүү энэ нялх юмнууд чинь… Нээрээ ч тийм байж таарав.. хэдхэн хоногтой нялх зулзаганууд зарим нь ч шээж чадлаа гэхэд хүндэрч бол чаддаггүй юмсанж,, мэддэггүй ч гэхүү. Гэдсэн хэсэгт нь зөөлөн иллэг хийж, аль эсвэл бөгсөн хэсэгт нь эхийх нь хэлийг санагдуулам зөөлөн чийгтэй зүйлээр арчиж массажлаж өгөхөд өтгөнөө гаргадаг байсан хэрэг… Ээ бууууурхан минь энэ муу амьтад бараг 3 4 хоног хүндэрч чадаагүй юм байнашүүдээ… Бөглөрөөд бүр баларч байжээ,, тэгэхэд би Босниаг бүдүүрч, өдөр хоногоор таргалж байгааг гайхаад байдаг, тэнэг хог… Ер нь надад мэддэг юм байна уу гээд гэнэтхэн ихээр айв.. Босниагийн дараа,
Түрк, тэгээд Монгол,, бүгд яг саяын адил чийгтэй салфеткаар зөөлөн илэх төдийд маш их шээс гаргалаа.. Сандарсан би интернетээс ахин уншиж, хэд хэдэн бичлэг үзсэний дараа Босниагаас эхлээд гэдсэн хэсэгт нь хурууны өндгөөрөө зөөлөн массажлаж, бөгсөн хэсэгрүү нь зөөлнөөр түлхэх маягтай хэдэн удаа хөдөлгөв,, хүндэрч эхэллээ. Босниа хэд хэдэн ширхэг урт, нарийнаар өтгөн гаргасан бол Түрк Монгол хоёр 2, 2 ширхэг нилээд хатсан маягийн өтгөн гаргалаа.. Яг энэ байдлаасаа болж зовиурлаад байсан юмуу, эсвэл нэг нэгнээ хөхөх гэж дайраад амраадаггүй байсан юмуу, сүүлийн хэдэн цаг байн байн орилолдоод унтдаггүй байсан хэд санаа дагаад ч тэрүү нилээд удаан нам унтацгаалаа… Энэ үйл явдлын дараа,, өдөрхөн сонссон муу мэдээний дараа,, Саалихийн хариулт яавч сэтгэл төвдөж бодож хэлээгүй хариулт байсны дараа, хэлсээр байхад муурыг минь авч явсан 2 Түркийн дараа, санаа зовоод байнаа гэхэд гадуур явж байгөө гэсэн хариулт өгчихөөд тоогоогүй хамгаалагч нарын дараа, Цаасан дээрх хооллох хуваарь дээр эхний 2 өдөр Салем, Мэсүт, Гөөмий гэж үргэлжилсэн ч сүүлийн 2 өдрийн цаг бүхний ард Мөөгий гэж бичсэнээ анзаарсны дараа…
3 зулзагын цаашдаа амьдралыг бүхэлд нь би өөрөө хариуцхаар шийдэв… Том хаусынхаа тус бүрийн өрөөндөө хоолоо идчихээд, бас ч үгүй сайхан хүндэрчихээд амгалан унтаа гурвыгаа хараад хэсэг суулаа,, түрүүхэн хоолыг нь өгөхтэй зэрэгцэн эхийн дулааныг орлох ёстой устай савуудыг нь халуун бүлээн усаар сэлбээд дэвсгэр доор нь хийчихсэн болохоор одоо л нэг бага зэрэг тайвшрана… Босниагийн жижигхэн хар толбыг нь эс тооцвол тэр чигтээ шахуу цагаан өнгөтэй, тэгээд хошуу нь ягаан, бага зэрэг инээдмийн царай нь яг гахайн тоорой шиг харагдуулна, Түрк бол хар, өсч том болохоороо яг манай Түрк хэлний бэлтгэлийн багшийн хар муур шиг болох байхдаа,,, Харин Монгол бол яг дүрээрээ ээж, одоо ч зүгээр жижигрүүлчихсэн эх муур шиг харагдана.. гэх мэтээр нөгөө гурваа ажиглан суувал ард минь байрлах хөргөгч дррр… гэсээр ажиллаж эхлэв. Биеийн үс босч, нуруугаар хүйт даах шиг болж гэнэтийн сонин дурсамж орж ирэх нь тэр… Эх муур гэртээ ирээгүй, осол болдог тэр өдрийн өмнөх орой.. Бидний амьдрал яаж үргэлжилдэг байсан тэр үед.. би өрөөнийхөө зүүн урд буланд суугаад хичээлээ хийж суув, харин эх муур гурван зулзагатайгаа өрөөний баруун хойно хэвтэнэ… 3 зулзагаа өөр дээрээ хэвтүүлчихээд надруу харж хэвтээ муур маань тайван л харагдана.. Дотроо юу боддог болдоо хөөрхий,, ашгүй гайгүй тайван газар олж ирлээ шүү гээд баярладаг боловуу, эсвэл энэ надад хэзээ ахиж гоё дэлгүүрийн хоол өгөх бол гэж боддог юм боловуу,,, гэж өөдөөс нь хараад бодож суутал гэнэтхэн тэр 3 зулзагаа сэрээчихгүйхэн шиг өндийн босч ирээд хөргөгчний дэргэд очоод хэвтлээ.. Босох хөдөлгөөн дунд нэг нь
сэрэв бололтой гийншэх дуу гарган тэрүүхэндээ өндийж, хөрвөөсөөр гурвуулаа сэрлээ.. Нүдээ нээгээгүй бяцхан юмнууд эхийгээ л хайгаа бололтой орилолдон өөрсдийнхөө буланд эргэлдэнэ.. Харин эх муур эсрэг талд нь өнөөх хөргөгчний дэргэд зулзагануудруугаа 1 харж, надруу 1 харж хэвтэнэ,, Орилолдох чимээ улам чанга болж, нөгөө 3 бүр тайвшрах шинжгүй боллоо.. Эх муур маш тайвнаар юу ч болоогүй шинжтэй тэднийг ажиглан босох шинжгүй хэдэн минут өнгөрлөө… Тэр хэдийгээр хааяа надад орхиод алга болчихдог ч өрөөнд орж ирэх л юм бол зулзагануудаасаа холддоггүйг нь мэдэх тул би түүн дээр очоод.. “.. яасан?

Ядарчихсан юмуу,, хэсэг тусдаа хэвтмээр байсан юмуу,, эсвэл энэ 3 маань ер нь надгүй ямархуу байдаг юмдэээ, хэзээ учиртайгаа болохоор байна.. гэж харж байгаа юмуу.. ” гэсээр илэхэд энэ удаад тэр гаранд минь наалдаж урьдых шиг эрхлэсэнгүй,, оронд нь надруу хачин сонин ширтээд,, зулзагануудруугаа ч 1 харна… Яг л “Чи… Чи энэ гурвыг асарч чадна биздээ.. “ гэх шиг мэдрэмж төрсөнийг яг энэ мөчид саналаа… Аймшигтай юм.. Тэр маргааш нь өөрт нь тохиолдох зүйлийг зөн совингоороо мэдрээд,, зайнаас тэр гурвыгаа өөргүйгээр нь ямар байхыг харж суусан юм биш байгаа.. … Муур зөнтэй гэдэг,, бас ч эх амьтан юм хойно,, нэг л биш байждээ..