Home Өгүүллэг ГУРВАН АМЬ /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

ГУРВАН АМЬ /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

2 second read
0
0
348

07:30,, Өглөөний хоолны цаг,, сүүлийн 3 шөнө бүтэн нойртой унтаж чадаагүй тул сэрүүлгээ арай хийн дууг нь унтраагаад хөнжилдөө эргүүлэн толгойгоо хийгээд унтахсан…. гэж бодохтой зэрэгцэн

зулзагануудынхаа нүд нээгдсэнг санаж ухасхийн бослоо… Өрөөнд ороход өнөөх л янзаар Босниа хамгийн чангаар орилно. Хайрцагруу өнгийж харвал Түрк бас мөчөөгөө өгөлгүй Босниагийн хажуугаар

шурган дайрч дээшээ харан орилно.. Хөөрхий Монгол бараг тэр 2ын хөлд гишгүүлэх шахам тэнтэр тунтар тэрүүхэн хэсэгтээ хөрвөөнө… “За яахав, та муу 2 ховдог ингээд орилж бай,, Монгол наашир” гэж барьж

аваад хамгийн түрүүнд Монголоос эхлэн хооллов. Монголд илүү сайн ханддагтаа ч биш л дээ,, ер нь би нэг иймэрхүү зан ааштай юм шиг мэдрэгддэг болоод байгаа.. хэн дээрэлхүү, хэн хожих гэж дайрна

түүнийг дарж, хэн дээрэлхүүлж, хэн дарагдана түүнийг дэмжих гэж.. алив юмсыг зөв буруу хамаагүйгээр тэнцвэртэй байлгах гээд байх шиг байгаа юм…. Ишшш энэ муу Монгол бараг нүдээ нээсиймуудаа гэж бараг урам хугарсан янзтай бодолхийлэн хооллоод Босниаг хоолловол

тэр бараг энэ 2оосоо хэд хоног ах аятай том харагдана… муу ховдог золиг, гэдэс нь түнтийгээд,, адилхан л хооллоод байгаа санагдах юм… нтр гэсэншүү юм бодсоор Түркийн ээлж таарлаа. Бүр нэг нэрийг нь оноод өгцөн аятай ямар том нүдтэй золиг вэ,,, энэ бараг намайг таниад байгаа юм бишүү… гэж нүдрүү нь хэсэг ширтэж, нүдээ онийлгож чухал харлаа,, хөөрхий юун намайг таних, надруу харах,,

хүүхдээр бол уйлаад байх шиг санагдсанд зовоолгүй түрэгхэн хоолыг нь өгөөд буцаан хайрцганд нь хийлээ… … Өдрийн 13:00 цаг… эх муурыг эмнэлэгт хүргэсэн 2 Түркрүү залгаж эмнэлэгийнх нь нэр утсыг авах гэсэн боловч тэр 2 бараг юуг нь ч мэдэхгүй байв. Өөдөөс Түркээр нэг нэр хэлээд л байх юм.. Түрк хэлний хэцүүг ч хэлэхүү,, гадаад хүнтэй ярьж байгаа гэж мэддэг ч юмуу үгүй ч юмуу,, ямар ч хурдан ярьдаг юм,, бараг юу ч ойлгосонгүй шахуу… Арай ядан мессежээр эмнэлэгийн нэрийг мэдлээ. Интернетээс утсыг нь олоод эх муураа лавлав…. Утас авсан эмнэлэгийн ажилтан өөдөөс … “уучлаарай өнөөдөр Лхагва гараг, Лхагва гарагт манайх ямар ч мэдээлэл өгдөггүй юм. Та маргааш ярь…” гээд таслав… . Гүй ер,, ямар эмнэлэг, ямар улс гэхээрээ ийм хачин хачин дүрэм хаанаас гаргаад ирдэг юм бүү мэд.. Ахиад 1 өдөр хүлээх нь дээ…

Өдөр, үдийн хоолыг нь өгчихөөд оройн хоолноос өмнө байрныхаа ойролцоох дэлгүүр рүү гарлаа. Хэдэн цэвэр ус, 2 кг мандарин, 1сүү, ганц нэг газтай ус, мэдээж кофе, за тэгээд л бараг болоо шахуу буцлаа.. Авъя гэсэн ч сонирхол татчихаар юм харагдсангүй,, авъя гэсэн ч өдөр өдөртөө төлөвлөсөн санхүү хэтрэх гээд болсонгүй дэлгүүрээс гарлаа… Өрөөндөө орж ирвэл зулзаганууд дээр 1 зочин иржээ. Нэг ч юу байхав 2 юм байна. Босниа, бас түүний нэг Түрк найз сууж байна. Би энэ нөхөрт ер нь жаахан дургүй л дээ.. Яриа хөөрөө нь биднийхээр бол саагуу,, тэрүүхэндээ пээдгэрдүү. Дотуур байрны хоолны газарт сууж байгаа нь тэрүүгээр нэг орилж яриастай,, олон хүн хоолоо идэж байгаа тэрэнд ямар ч хамаа байхгүй,,, за даа бараг л байрны атаман юмуудаа.. Надтай анх танилцаж байхдаа хүртэл олон таван юм асууж шалгаагаад,, бусад руугаа нэг харж инээгээд… яг тэр үеээс нь эхлээд би цаанаа нэг дургүй болчихсон юм.. Намайг л гадаад болохоор жоохон явуулж, бахаа хангаж инээгээд байгаа юм шиг санагдаад байсан юм… За тэр ч яахав,, дуртай дургүй мэндлэв.. Надруу дүлий хүнтэй ярьж байгаа аятай чанга дуугаар “Мөөгий,, энэ чиний зулзаганууд юмуу,, сайн өсгөж байна, сайн байна..” гээд гараа гозолзуулангаа Босниа руу харж маасайв.. Гүй энэнд одоо инээх ямар яриа болчихов гэж би дотроо бодонгоо “… Тийм тийм миний зулзаганууд, ээж муур нь эмнэлэгт байгаа.. би аав нь байна…” гээд бас инээх аядав… мөчөөгөө амар өгөхгүй гэсэндээ, амхиндаа тааруулж харьцав,, бас ч үгүй доголонгийн газар доголон, сохрын газар сохор гэж.. хүний газар, хүний хүмүүс дунд байгаа юм хойно хэмжээг хэтрэхгүйг хичээнэ… Аяга халуун кофе уунгаа бага сага яриа өрнүүлж сууцгаалаа.. Утсаа оролдонгоо ярьж байсан Босниагийн найз гэнэтхэн “Үфф, залуусаа ийм жоохон зулзага мууранд чинь эхийн дулаан хэрэгтэй байдаг гэж байна шүү дээ…

Ойролцоогоор +38C градус гэж байна. Алив одоохон хэдүүлээ эхийн дулааныг орлох зүйл бодож олцгооё гээд босов..” … Чөтгөр гэж,, нээрээ юу билээ,, 2 3 хоног энэ өрөөнд даарчаагүй байгаадаа гэж палл хийгээд явчихлаа.. Ямар хоол өгөхвээ, одоо яаж хооллох вэ,, одоо хоолны цаг нтр гэж амхиндаа л бага багаар ахиж явахдаа илүүг бодож чадаагүй юм байна чааваас гэж тэрүүхэндээ бас өөрийгөө багахан зэмлээд усны сав хайцгаав. 500 мл-ын усны сав хэдхэн минутанд л 10 орчмыг хэдэн өрөөн дотроосоо цуглууллаа. Ус буцалгаж хүйтэн устай найруулж бүлээсгэн өнөөх хэдэн усны саваа зулзагуудын хайрцганд, зулзагануудын дэвсгэр доогуур хийлээ. Анх л дэвсэж тавьсан футболк, цамц маань нэг л биш, холбироод, энэ тэрүүгээр нь усны сав цухуйж харагдаад болсонгүй… гаргаж хаяад оронд нь Монголоос авч ирсэн өөрийн дэвсгэр даавуугаа дэвсэж орхилоо.. Хамаагүй дээр тухтай болж ирлээ.. … Өнөөдөр өчигдрөөс ямагт урагшилж явах гэж хичээх хэрэгтэй ажээ. Тэр нь ч бас биднийг урам зоригоор тэжээж хүч өгдөг юмуудаа… Гуравхан хоногийн өмнө л шифризний амаар хүний хэрэглээний сүү шахаж танхайрч байсан бид чинь өнөөдөр гэхэд овоо учир начиртайгаа болжээ. Зориулалтын сүү, зориулалтын угж, томхон зөөлөн дэвсгэр, эхийн дулааныг орлох бүлээн уснууд, хоолны хуваарь гээд… гэсэн юм бодож санаа тайвшрахтай зэрэгцэн нойрондоо дийлдээд унтлаа…. … Эх муурыг эмнэлэгт хүргэсэн 5дах өдөр, Пүрэв гараг.. Өдөр 12:00 цагийн хоолыг өгсний дараа өнөөх мал эмнэлэг рүүгээ ахин залгалаа.. –

Байна уу, танд юугаар туслах уу? – Сайн байна уу, Би өнгөрсөн Ням гарагт танай эмнэлэгт хүргэгдэж очсон, хар шар цагаан 3 өнгийн муурны эзэн байнаа. Тэр хөлөндөө, бас мөрөндөө гэмтэлтэй очсон, тэр одоо ямаршуу байна вэ? Хэзээ эмнэлэгээс гарах боломжтой бол? – Та кодыг нь өгнө үү! – Ямар код билээ?? Би.. Би өөрөө хүргэж өгөөгүй юмаа. Манай 2 найз хүргэж өгсөн болохоор би тэр код мод мэдэхгүй байна.. – Та кодыг нь хэлэхгүй бол бид мэдээлэл өгч чадахгүйээ, Та 2 найзаасаа асуугаад эргээд залгаарай.. гээд тасрав… Яршигтай юм бэ, юуун код мод болоо явчив, нөгөө 2 нь одоо мэддэг юм боловуу мэддэггүй хүмүүс юм боловуу гээд залгаад асуутал яг л тэгж таарав,, Юун код билээ гэж асуултыг минь асуултаар хариуллаа. Гайхалтай,, өө тийм код.. гээд би бараг хэлэх юм байх.. Заза ер нь өөрөө очиж л уулзая,, ер нь бүр авчихая, одоо бараг гайгүй болсон байх.. гэж бодоод томхон хайрцаг олоод өчигдөр гаргаж чулууддаг 2 футболкоо тагтан дээрээсээ орууллаа. Үнэрлээд үзвэл гайгүй цэвэрхэн л санагдана.. хэд сайн сэгсрээд хайрцганд дэвсэн, метроны буудлын зүг алхлаа.. Ямар халуун өдөр байсан гэж санана. Уг нь бараг л өвөл юмсан,, гэтэл ямар халуун юмбэ, дээр нь олдсон хайрцаг нь бас арай ч том юмуу.. гэж хайрцгаа харсаар алхаж явав…

Утас дуугарлаа.. нөгөө 2 түрк байна.. – Байна уу хөгшөөн, код байсын байнаа, нөгөөх маань кодтой цаас авсанаа надад хэлээгүй юм байна,, мессежээр илгээе гэв.. – Овоошдээ, за гэхдээ одоо ч нээх хэрэггүйдээ,, угаасаа би бүр гараад явж байна нтр гээд өөртөөгэй ярьсаар утсаа кармалаад алхав.. Ахиад утас дуугарлаа, – Байна уу, сайн байна уу? Түрүүн ярьсан 3 өнгийн муурны эзэн мөн үү? – Өө тийм байна, код нь … гэтэл өөдөөс – Код нь 3QYMZ мөн үү? Гэв – Түр хүлээгээрэй, надад яг код нь байгаа, сая найзаасаа авлаа, шалгая гээд мессежээ харвал яг мөн байна… – Мөн байна, мөн байна,, наад код чинь… – Өршөөгөөрэй, үнэхээр харамсалтай байна.. эх муур хүнд шархтай байсан, хагалгаагаа дийлэлгүй ням гарагийнхаа орой өнгөрсөн.. Танд эргээд мэдэгдэж чадаагүйг минь уучлаарай, бидэнд муурыг авчирч өгөхдөө эргэж холбогдох утсаа үлдээгээгүй юм байна… гэв…. Дотор харанхуйлаад явчихлаа… Би бараг л метроны буудал дээр ирчихсэн зогсож байв.

Дөнгөж түрүүхэн хажуугаар явж өнгөрсөн метронд амжаад суучихсан бол мууртайгаа уулзаж чадах байсан ч юм шиг хожимдсон мэдрэмж хачин ихээр өвтгөв… Сүүлийн удаа, тэр мөндөртэй хүчтэй бороон дунд би түүнийг орхиод гүйхдээ.. тэр хоёрт “намайг эргэж иртэл муурыг минь битгий өгч явуулаарай…” гээд ухаан жолоогүй гүйсэнсэн.. тэд надтай уулзуулалгүй аваад явчихсан… ..Эргэж байрандаа ирсэн хэсгээ сайн санасангүй… Хэдийгээр долоохон хоног тэр надад байсан ч анхнаасаа л надад байсан, миний л муур юм шиг надад дотно байж билээ.

Надад л эрхлэнэ, өөр хэнд ч биш,,, надад нялх юмнуудаа үлдээчихээд гараад явж явж ирнэ,, надад итгэнэ,, орж ирээд зулзагуудаа хөхүүлж унтуулчихаад хичээл хийлгэхгүй ирж хөлөнд орооцолдож эрхлэнэ.. царайлаг, хөөрхөн муураа яг одоо ямар ихээр санана вээ,, намайг сонгож, надад ирж төрсөн түүнтэй ахиж хэзээ ч уулзаж чадахгүй нь гэхээс цээж дүүрэн хөндүүрлэнэ.. Тэр зулзагуудаа л гэж тэр хүнд шархтайгаа тэр шөнө аль холоос тэр усан бороонд тэгж тэмүүлж ирсэн болоо… гэж бодохоос бүр ихээр өвдөв… …Нөгөө өрөөнөөс зулзаганууд орилолдох сонсогдоно. Орилох гэхээс илүүтэй нялх хүүхэд сэрэхдээ яаж уйлдаг,, яг тэгж байгаа нь энэ удаад илүү тод мэдрэгдэв….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…