Home Өгүүллэг ГУРВАН АМЬ /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

ГУРВАН АМЬ /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

0 second read
0
0
381

Хичээлийн өрөөнд орж ирэхэд Босниагийн найз маань намайг хүлээгээд, 3 зулзагыг хараад сууж байлаа. – За яахуу,, яаж өгөх билээ,, энд миний сүү байгаа… гээд хөргөгчнөөс уухаар авсан сүүгээ гаргаж

ирээд түүнрүү би сарвайлаа.. – Энэ ч дээ… гэж тэр миний өгсөн сүүг тойруулж нэг хараад.. За яахав одоохондоо үүнийг бүлээсгээд өгчихөе, уг нь тэжээвэр, нялх амьтдад өгдөг зориулалтын сүү байдаг юм.. Гэхдээ

тэрийг хооллосоныхаа дараа болоё… гээд тэр шифриз сүү 2ыг аваад суулаа… …Мөөгий.. Зулзагануудаас нэгийг нь аваад өгөөч гэж тэр надад хэлэхдээ бүх бэлтгэлээ базаагаад ширээн дээр сууж байв. Ингээд

бид нэг нэгээр нь тэднийг хооллож эхэллээ.. – .. Мөөгий.. харж байгаарай.. Яг ингэж ар шилэн хүзүүнээс нь бариад, шифризний / мэдээж зүүг нь авчихсан / амыг яг хэлэн дээгүүр нь оруулаад маш

аажуухнаар шахаж өгөх ёстой шүү. Хүчтэй шахвал сүү хэлнийх нь хажуугаар, шууд уушигруу нь залгигдана. Энэ аюултай.. Хүн усанд живэхэд яаж ус залгидаг,, тэрэн шиг гэж ойлго.. гэж тэр надад

зааварчлан хийж үзүүлэв. Би бараг л биширч эхэллээ… Уулга алдсан хойлоогоор ..Чи энэ бүгдийг хаанаас яаж сурав.. гэхэд тэр надруу намайг шоолох, аль эсвэл инээх, эс бөгөөс өөрөөрөө бахдах аль нь болох мэдэгдэхгүй харцаар инээж “..Дөнгөж сая чамайг эмийн сан явсан хойгуур эгчрүүгээ залгаж асуусан юм.. Тэр зулзаган муур авч тэжээж байсан юм..” гэлээ. Ер нь ч энэ найз минь дандаа л инээж

явдаг… Тааралдах бүртээ …Ээе дүү минь.. Монгол ахаар минь юу байна.. гэж ирээд тун дотно, хэрэгтэй зүйл байвал заавал хэлээрэй гэдэг,, сэтгэл сайтай, тусархуу залуу.. Бас ч үгүй асуусан юм бүхэнд заавал 1 хариулт олж өгч чаддаг авъяастай нэгэн. – Дөнгөж саяхан л алгын чинээ нялх амьтад, чангахан барьчихвал гэмтчихвий гэж бодож байсан 3 зулзага минь аманд нь амтагдах сүүний дараа бараг гараас алдуурах шахуу сүүрүү тэмүүлж,, хооллож байлаа.. ямар их өлсөө вэ… … Эхний хооллолт амжилттай.. ашгүй минь гэж.. Харин

одоо амьтны дэлгүүр явж нялх амьтдын хуурай сүү, зориулалтын угж 2 авах хэрэгтэй… Норсон пүүз өмд 2оо одоо л нэг солиод эргээд гарав… Энд ирээд хичнээн 1 жил гаруй болсон ч өөрийн нутаг, эх орон шигээ яаж бүгдийг нь мэдэх билээ. Ямар сайндаа л эмийн сан асууж байхав. Тиймдээ ч амьтны дэлгүүр ч амар олдохгүй нь тодорхой. Байрнаасаа гарахынхаа өмнө интернетээс харж харж хэд хэдэн газар тэмдэглэж аваад, утсан дээрээ байршлыг нь хуулж аваад гарлаа. Дата авах хэрэг гардаггүй байсан ч юмуу, эсвэл оюутан хүнд дэмий зардал санагдаад авдаггүй байсан ч юмуу,, бүү мэд.. Сайн тэмдэглээд гарахгүй бол дотуур байрнаас гараад л интернетгүй болох юм.. Ямартай ч хамгийн ойрхон амьтны дэлгүүр манай байрнаас метрогоор 4 буудал явах зайнд байлаа. Сүүгээ ч авлаа. Харин угж олдсонгүй. Өнөөх л Түрк залуусын хэв маяг болсон хууз сахал, бор нүдтэй, махлагдуу худалдагч залуу угж хаанаас олж болохыг надад зааж өгснөөр би гэдэг хүн оройн сүүлийн метрогоор угжаа, сүүтэйгээ аваад байрруугаа буцав… …Шөнө шахуу байрандаа ирсэн ч манай өрөөнийхөн бүгдээрээ сэрүүн байлаа. Угаасаа л бид ер нь 1, 2 өнгөртөл унтдаггүй хүмүүс л дээ.. Зулзагануудын өрөөрүү ороход Босниагийн найзтай маань намайг анх энэ байранд ирэхэд өрөөний хамтрагч байсан анхны минь Түрк найз Мэсүт сууж байлаа. Мэсүт надаас нилээд намхан, өргөн мөртэй, том алаг нүдтэй,, манай хотоос 100 орчим км газраас ирсэн хүү. Аав ээж нь тэндээ мал аж ахуй эрхлэдэг айл. Амралтаараа гэртээ харьж хонь хариулсан шигээ уул толгодын дээгүүр алхаж явдаг, олон таван аашгүй, тун цайлган, итгэмтгий залуу. Инээдтэй нь овог нь хүртэл “Хонь” гэдэг юм…

Би ч ер нь хүн цаашлуулах дуртай, хүмүүсийн гаргаж буй хариу үйлдлийг харах дуртай хүн тул анхны жилээ, түүнтэй 1 өрөөнд байдаг байхдаа Монголын талаар, Улаанбаатарын талаар,, өөрийнхөө өнгөрсөн амьдралын талаар давсалж хачирлаж олон ч удаа нүдийг нь орой дээр нь гартал түүх ярьж өгсөндөө.. Том 2 нүд нь улам том болж ирээд,, бүр юм ч хэлж чадахгүй ангайгаад, нүдээрээ “үнэн гэж үүүү..” гэх шиг өөдөөс харах нь бүр нэг инээдтэй.. Би бараг тэр царайнаас нь кайф авдаг ч байсан юмуу бүү мэд,, сайхан бурж бурж,, мэдээж төгсгөлд нь “за худлаааа худлааа” гээд сайхан инээлддэг байсансан… Энэ 2 минь намайг угж, хуурай сүү хоёрт явсаныг мэдээд хүлээж суугаа нь энэ.. Мэдээж зулзагануудад ч мөн санаа тавьж байгаа хэрэг.. Харин одоо миний өрөөнд хамт байдаг нөгөө Гюүрхан, Саалихь 2 өрөөндөө,, орон дээрээ,, утсаа ширтэн хэвтээ.. яг л өдөр өдрөөрөө, орой бүхэн тэдний хувьд ингэж л өнгөрнө,, Хөөрхийс,, энэ муу зулзаганууд гэлтгүй бараг өөрсдөө зулзага шахуу амьтад болохоор яалтай билээ… Ер нь Түрк залуучуудын нэг гэм нь иймэрхүү, бие даах чадвар тааруу санагддаг..

Ер нь Түрк ээж нар мундаг л даа,, хаа нэг Түрк айлд ороход хүүхдүүдийнхээ хувцасыг угаагаад дэлгүүрийн лангуун дээрх шиг жимбийтэл нь индүүдээд өрөөд тавьчихсан, гал тогоо бол бүр ярих юмгүй эмх цэгцтэй, цэвэрхэн. Жижигхэн шилэн савнуудад олон төрлийн хоол амтлагч ангилж хийгээд, бүгд дээр нь нэрийг нь бичээд наачихсан,, цэвэрхэн өрж тавьсан нь хүртэл жагссан цэрэг шиг л сайхан харагдана… Тэр ажилсаг, хөдөлмөрч чанар нь эргээд хүүхдүүдээ ажилгүй, залхуу хойрго болгосон юм шиг санагддаг юм.. Энэ 2ын ор, ширээ, сандал мөнхийн хэд хэдэн хувцас шидээтэй, тоос шороондоо хутгалдаатай л байдаг байсансан… За тэр ч яахав, хүн хүн өөр байж мэднээ мэднэ.. …Ингээд Босниа Мэсүт бид 3 угжны үзүүрийг зүүгээр цоолоод, хуурай сүүгээ халуун усаар найруулаад,, бүх зүйлсийг нь савлагаа дээрх зааврых нь дагуу бэлдэж 3 зулзагаа хооллов.. Бид 3 дундаа арай эвлэгхэн, бас ч гэж түрүүхэн эгчээсээ асуугаад мэдлэгтэй болчихсон Босниа маань удирдаж шахуу хооллох ажиллагаа дууслаа… Зулзаганууд ч сайхан тайвшраад унтаад өгөв. Томхон ажлын ард гарчихсан аятай санаа амраад ирлээ. Гурвуул суугаад ярьж суухдаа, би нөгөө хоёртоо хандаж “Ер нь ээж муурыг эмнэлэгээс иртэл энэ гурвыг гурвуулаа хооллоно. Зулзаганууд бага байгаа болохоор багаар ойр ойрхон идэх хэрэгтэй гэж түрүүн интернетээс уншсан. Би маргааш хичээлтэй, тэгэхээр та 2ын нэг нь хооллоорой..” гэхэд Босниа: “Би бас маргааш сургууль орох ажилтай, гэхдээ өдөр. Тэгэхээр өглөө нь би хооллоё.

Ер нь Мэсүт. Чи өрөөнөөсөө цаас үзэг аваад ир” гэв. Цаас үзэг авчирсаны дараа Босниа нээх их том, цаас дүүрэн хүснэгт зураад, доош нь 4, 4 цагийн зайтай цагууд бичиж эхэллээ…. 00 … 04 … 08 … 12 … гэх мэтээр үргэлжлэв… 00 гэдгийн ард чагтлаад, Мөөгий, Мэсүт, Салем гэж бичив.. Салем гэдэг нь түүний нэр юм. Би л Босниа-гаас ирсэн гэж танилцсан цагаас нь хойш Босниа гээд дуудаад сурчихсан тул цаашдаа ч ингээд биччихэе.. Цаасан дээрх бичвэрээ дуусгаад Босниа өнөөх цаасыг авч миний хичээлийн шүүгээн дээр,, хуурай сүү, угжны харалдаа скочдож, наагаад… бид 2руу харан хэлэв… “Гурвуулаа энэ цаасан дээр зулзагануудыг хооллосоныхоо дараа цагийх нь ард чагтлаад, нэрээ бичиж байя, Тэгэхгүй бол давхар хооллох, эсвэл хоолгүй удаах гээд аюултай..” гэж тэр хэллээ. Түрүүхэн би хэлээ биз. Босниа Мэсүт бид 2ыг бодвол юм юм дээр илүү туршлагатай, илүү амьдрлын ухаантай, бие даасан нэгэн… Магадгүй хүний газар ирээд олон жил гэр бүлээсээ хол байхдаа тэр энэ мэт амьдралд хэрэгтэй зүйлсд суралцаа биз. Тэр ирээд 6дах жилээ болж байгаа билээ… …Бид маргааш, нөгөөдөр хэн хэн хэдэн цагт хооллох цагаа тохиролцоод өрөө өрөөний зүг унтаж амрахаар салцгаав. Ингээд 3 зулзага маань 3 өөр улсын 3 өөр асрагчтай боллоо… Хүнд өдрийг дуусгаж орондоо орсон хойно, одоо л нэг юм бодохтойгоо болохдоо эх муурыг бодов,, хөөрхий минь яг яачихсан юм болоо,, хэдхэн хоног байсан ч гэлээ надад эрх нь дэндүү амьтан болохоор эрхлүүлсээр бүр дасчихаж,, нээх хүчтэй санав,,,,

Тэрэнд ер нь юу тохиолдсон юм бол.. Дотуур байрны дэргэд шинээр баригдаж байсан барилга дээрээс юм уначихвуу,, зам гарч яваад машинд дайруулчихвуу, эсвэл замын нөгөө талд байдаг хэдэн том нохой урчихвуу,, гээд есөн шидийн юм бодогдоод хэсэг л хөрвөөв… Бүр хагас цаг орчим хэвтснийхээ дараа эргэн босоод,, өнөөх баригдаж байгаа барилгаруу явлаа.. Харанхуй шөнө мэдэгдэх ул мөр, хаана юу болсон байж болох талаар онц юм даанч мэдэгдсэнгүй, дэмий л хулгайч аятай байрыг хэд тойроод больлоо,, байрны нөгөө талруу гарч машин замруу харлаа,, энд тэнд машины хүчтэй тоормозлон зогссоноос үлдсэн дугуйны хээ, эсвэл шархнаас гарсан цус ч юмуу хайж хэсэг явлаа,, бас л юм олсонгүй.. Замын дэргэд хэвтэх нөгөө хэдэн том нохойруу хартай нь аргагүй хэсэг харж зогслоо. Хажууд нь нэг хар хувцастай хүн ирж зогсоод байхад тоосон шинжгүй эвшээж хэвтээ энэ хэд лав биш янзтай,, угаасаа ч эндээ байж л байдаг,, хажуугаар нь энэ хавийн муурнууд явж л байдаг,, бие биендээ гэм хүргэж уралцаж байхыг нь үзээгүй юм байна.. Золиг гэж яг юу болсон юм болоо гэсээр байрруугаа буцаж,, орондоо орвуу үгүй юу тасрав.. …Маргааш, нөгөөдөр өнгөрлөө…. Босниа Мэсүт бид 3 хамт байхдаа зулзагуудаа нэг нэгээр нь барьж аваад цуг хооллож, нэг нэгэндээ туслаад хооллох ажил сүүлдээ тун хялбар болж ирлээ. Зулзаганууд ч дасаж эхлэв. Одоо бараг угжийг маань тэвэрч аваад гарнаас угз татаад сорчих нь холгүй сүүгээ ууцгаадаг боллоо. Би гэдэг хүн бас тэгж яваад муу санаатай. Босниадаа бол санаа зовохгүй, тэр угаасаа чадна,, харин энэ Мэсүт үү,, ээ мэдкү,, санаа зовоостой.

Золиг чинь яг зөв хооллож байгаа байгаа,, хэлнийх нь хажуугаар оруулаад хий залгиулаад уушигруу нь оруулчихвий, шилэн хүзүүнээс нь чанга татчихвий, ус, хуурай сүүг яг тунгаар нь найруулж байна уу, гэх мэтээр Мэсүтийгээ хооллох болгонд нь хажууд нь харж суугаад тандаастай… Харин аз болоход тэр ч бас тун их хичээнгүйлэн хооллодог байлаа. Ер түүний нэг авууштай зан чанарын нэг нь энэ. Алив юманд их нямбай, тууштай ханддаг. Архитектур, зураач мэргэжлээр сурдаг нь ч нөлөөлдөг байж мэдэх юм. Хамт нэг өрөөнд байдаг байхад лав л шөнөжин зураг зурж хононо. Өглөө сэрээд хартал цэгэн зураг гэнэ үү хэн мэдхэв, би л лав дунд нь залхаад шантарчихмаар нарийн ажилбартай юмнуудыг хийдэг байсан юм.. Ингээд 3 асрагч нь 3 зулзагатайгаа ямартай ч эвтэй найртай сайхан гэр бүл болоод үргэлжлэв.. Ээж муурыг эмнэлэгт хүргэсэнээс 3 дах өдрийн орой нь орондоо хэвтэхдээ нойр минь хулжиж орхилоо. Эх муур яаж байгаа бол.. царайлаг эрх хөөрхөн амьтан шүү, надад бүр эрхлээд нялуураад сүйд байж өөр хэнийг ч дөхөөд ирхээр атрилдаад ойртуулдаггүй,, сонин юм, над дээр л ирэх гээд байждээ,, гэх мэтээр бодохоос хайр хүрээд унтаж чадсангүй.

Тэгээд бас болсонгүй,, 3 зулзагаа сайн байгааг бодохоор баярлаж, ээж муурыг ирэхээр нь нэг сайн баавартайгаар зулзагануудтай нь уулзуулаад, өөдөөс нь “за харж байна уу нөхөөр,, чамайг байхгүй хооронд бид 3 ийм л сайн харж хандаж байлаа..” гээд маадгар сууж байнадаа гэсэн шүү юм хүртэл бодогдоод амжив. Ийн 3 зулзага минь сайн байгааг бодохын хажуугаар надад өдийг хүртэл туслаад, хамт хооллоод сайн асарч байгаа Босниа Мэсүт 2тоо ч дотроо талархлаа. Яахав гэм нь тэд шөнө ер босож тэднийг хооллодоггүй, би л босдог байлаа. Ингээд унтаж чадалгүй хэвтэж байтал угаасаа дараагийн хоолны цаг 04:00 бараг болж таарах нь… Лхагва гарагийн шөнийн 04 цаг. Эх муурыг эмнэлэгт хүргэсэнээс хойш 4дэх өдөр эхлэж яваа нь энэ. Босоод зулзагануудынхаа өрөө рүү ортол яалтачгүй хоолны цаг нь дөхжээ. Орилолдоод л эхэллээ. Усаа буцалгаж, сүүгээ найруулаад угжиндаа хийж тавиад, унтаж чадаагүй би том том эвшээсээр зулзаганууд дээрээ очлоо. Хамгийн түрүүнд нүдэнд туссан хар цагаан өнгийн, нөгөө 2оо бодвол илүү том биетэй, бас хамгийн чанга дуутай зулзагыг барьж аваад хооллохоор боллоо… Хүүүе… нүдээ нээчихэж.. Инээдтэй юм…

Онииийсон жижигхэн нүд нээгдчихсэн орилооод байна.. Зулзаганууд маань нүдээ нээжээ. Энэ мөч ямар сайхан байсан гэж санана… Нэг л аав болчихсон ч юм шиг,, хүүхэд нь хөлд орчихсон ч юм шиг, цаанаасаа бүр нэг хүн амьтан дуудаж босгоод харуулмаар, хуваалцмаар сайхан мэдрэмж төрж байж билээ. Ингээд тэднийг хооллож дуусаад бөөн баяр хөөр орондоо эргээд орлоо. Харин энэ удаад би тэр гуравтаа нэр өгөхөөр шийдсэн юм. Өнөөх цагаан өнгийн, хар толботой, хамгийн том биетэй, чанга дуутайгаа би “БОСНИА” гэж нэрлэв. Угаасаа манай Босниа ч тэр 1метр 90см дөхөхөөр том биетэй, 3 асрагчаасаа хамгийн том нь байсан юм. Харин жижгэвтэр биетэй ч нөгөө 2оо бодвол сая нүдээ нээсиймуу, өчигдөр нээчихсэн байсан юмуу гэмээр том нүд нээчихсэн байсан хар өнгийн зулзагаа би “ТҮРК” гэж нэрлэв.

Манай Мэсүт ч угаасаа бид 3 дундаа хамгийн том нүдтэй нь билээ. Харин үлдсэн нэг зулзага нь биеэр дундаж ч гэлээ, энэ нүд бараг нээгдсэнүү гэмээр жижигхэн онииийсон нүдтэйг нь би “МОНГОЛ” гэж нэрлэв.. Адилхан л нялх амьтадыг ялгах муухай ч гэлээ тэр яг эх муур шигээ хар, цагаан, шар 3 өнгийх байсандаа ч тэрүү анхнаасаа л нөгөө 2оо бодвол намайг илүү их татдаг байсан юм. Тиймдээ ч би түүнийг Монгол гэж нэрлэсэн билээ….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…