Нүүр Өгүүллэг ГУРВАН АМЬ /ӨГҮҮЛЛЭГ/ 2-Р ХЭСЭГ

ГУРВАН АМЬ /ӨГҮҮЛЛЭГ/ 2-Р ХЭСЭГ

1 секунд уншина
0
0
169

Маргааш өглөө нь сэрээд бараг л утасныхаа цэнэгийг дуустал утсаа харж хэвтдэг хүн,, энэ удаад утасныхаа цагийг ч харалгүй шуудхан л хичээлийн өрөөрүүгээ гүйлээ. Учир нь олон төрлийн өөр өөр оюутан

байрлах дотуур байр тул өөр оюутан, байрны хамгаалагч, цэвэрлэгч, ажилчид гээд ер нь хэн нэгэн гаргачихсан байх вий гэхээс тэгж гүйж очсон нь тэр. Ашгүй тэр хэд минь яг өчигдрийн байрандаа, сайхан

амарцгаасан бололтой харагдана. Ингээд ерөнхийдөө бидний амьдрал эхэллээ. Эх муур хар, цагаан, шар 3 өнгийн бөгөөд царайлаг гэж жигтэйхэн, эрх гэж яриангүй амьтан. Ганцхан өдрийн дотор надад

илүүлж, эрхлэж,, тэр ч бүү хэл 3 зулзагыг нь зүрх гарган илэхэд минь хүртэл анхааралтай боловч тайвнаар харна,, надаас харамласангүй. Энэ өдрөөс эхлэн миний хувьд үндсэндээ гэрийн эзний үүрэг хүлээж

эхлээд хэд хоног өнгөрлөө. Эх муур өлссөндөө болов уу үе үе гараад явчихна. Нөгөө талаасаа надад бүр 3 зулзагаа даатгачихаж байгаа юм. Хэрэв эх муур гараад явсан бол эргэж иртэл нь нөгөө гурвынхаа дэргэд

суух нь миний үүрэг. Ингэ гээд надад хэлчихээгүй ч ингэж байгаа гэдэгт минь итгэсэндээ гарч явсан боловуу гэсэндээ тэр. Мэдээж тэр их удалгүй орж ирдэг байлаа. Хоол олж идэж чадсан уу, зулзагануудруугаа яардаг уу мэдэхгүй юм. Муурны махан хоол өгөхөөр лав л дуртай нь аргагүй идчихдэг байв. Заримдаа 1 цаг ч юмуу ирэхгүй бол би өөрөө гарч хайна. Дотуур байрны хоолны газар А блокын 1 давхарт байрлах агаад тэр хаалганых нь дэргэд зогсоод хүн хүний араас хоол царай алдан алхана. Ингэхдээ намайг харавуу үгүй юу гүйгээд ирнэ. Би ч бас яаж зүгээр байхав “..чи одоо хүн өлсгөөд байгаа юм шиг гараад явчих юм.. тэгээд орж ирэхгүй… нөгөө муу 3 чинь өлсөж байвал яана, би аваад явчихвал яана..” нтр гэсээр нөгөөхөө дагуулаад С блок руугаа, өрөөнийхөө зүг алхана. Энэ үед тэр хүний хэл мэддэг аятай чимээгүйхэн дэргэд минь хамт алхасаар өрөөнд орж ирнэ.

Ийм амьтанг хайрлахгүй гээд яах билээ… ямар хөөрхөн, цайралаг, эрх амьтан гэж санана… Бидний амьдрал ийнхүү үргэлжилж, жимс, амттанд үрдэг байсан мөнгөө гамнаж оронд нь эх муурандаа хоол, хүнс авдаг болов. Өмнө бол дотуур байр руугаа яарах шалтгаангүй би нэг л сургууль орвол орой болтол номын санд суудаг байлаа. Их гавъяа байгуулж гавьдаггүй ч дотуур байрандаа орон дээр тухлаж хэвтсэнээс номын санд суух нь ядаж л сэтгэлд сэвгүй санагдана. Харин одоо өөр болсон. Хичээл тарсан л бол тэдэн рүүгээ яарч, хэн нэгэн хөөгөөд гаргачихвий, хэн нэгнээс айгаад зугтчих вий,, байхгүй хойгуур минь өрөөгөөр минь орж гарах нэгэн мэдчихээд авчихвий гэх мэтээр яаран яаран харьдаг боллоо. Учир нь хичээлийн өрөөн дэх ширээ сандалны минь дэргэд бас нэгэн шилэн хаалга байх агаад энэ хаалгаар тагтруу гарна, тэрхүү тагт нь урт үргэлжилсээр цааш В блокын тагттай нийлнэ. Өөрөөр хэлбэл 2 блок хооронд хэрэгтэй ч юм шиг хэрэггүй ч юм шиг холхих хүмүүсийн орж гарах гарц шахуу юм болгосон сөрөг талтай. Өмнө хичээлээ хийгээд сууж байтал мэр сэр ингэж өнгөрөх нэгэнд би ч юм хэлдэггүй байсан бол энэ хэдээсээ хойш, үүгээр холхих хүмүүст “Ахиж битгий энүүгээрээ яваарай. Энэ дамжин өнгөрдөг газар биш. Энэ миний өрөө. 1 давхараараа яв…” гэж томордог болов…

Томрох ч юу байхав.. үнэндээ тэгж хэлэхгүй байхын аргагүй,, амандаа дуу аялөөд тэнгэр ширтэн, өнөөдөр надад юу тохиолдох болоо…. гэсэн шүү юм бодон хийцгүй алхаж яваа амьтад шиг л төвөгтэй санагддаг байлаа .. бараг ч тийм байсан байж мэднэ… Номын санд суудаг байсан цагууд дотуур байрны хичээлийн өрөөнд өнгөрч, дэргэд минь, нүдэн дээр минь нэгэн бяцхан гэр бүл өсч торнихыг харах ямар сайхан гэж санана. Эх муураа хооллох болон өрөөний аюулүй байдлыг хангаж би өрөөндөө, дэргэд нь суухад л миний ажил болж байгаа нь тэр. Би хичээлийн ширээн дээрээ сууж, тэд минь өрөөний нөгөө л буландаа амар тайван унтацгааж, 3 зулзага үе үе тийчэгнэн хөхөө хөхнө. Гэр рүүгээ яарах шалтгаантай байх ямар сайхан гэж санана. Гэр бүл, найз нөхөд, дотны хүмүүсээсээ 6000 кмын алсад очсоны дараа өөрийн гэсэн гэр бүлтэй байна гэдэг ямар их аз жаргал гэж санана….. Бидний амьдрал маш сайн үргэлжилж, 3 зулзага минь нүдэн дээр минь том болж, эх муур аль хэдийнээ яг л миний муур шиг надад дасжээ. Өөрөөс минь өөр нэгэнийг өрөөнд орж ирэн тэдэн рүү дөхөхөд нуруугаа атируулан чимээ гарган муухай харах нь зулзагуудаа болон өөрсдийгөө аюулаас хамгаалж байгаа хэрэг. Өхөөрдөх гэж орсон нэгэнд энэ нь харамсалтай хэрэг болов ч миний хувьд сайхан санагддаг байв. “Гүй тэр,, Надаас өөр хүнд илүүлэхгүй байна шүү, бүр ойртуулах ч үгүй байна..”

гэсэн шүү юм бодож баясаж суугаа нь тэр. Уг нь энэ хичээлийн өрөө угтаа бол 9 хүний дундын өрөө юм. Миний хувьд 2 хүнтэй хамт гурвуулаа байдаг өрөөнд байдаг бол өөр бас 2 хүний 3 ч өрөө бий. Ингээд нийт 4 өрөө, нэмээд 1 хичээлийн өрөө, 2 ариун цэврийн өрөө гээд эд бүгд нийлээд 1 тусдаа жижиг блок маягийн зүйл. Гэлээ ч дээр дурьдсанчлан бусад нь энэ өрөөрүү зөвхөн энд байрлах хөргөгчрүү хүнс хийх гэж, эсвэл авах гэж ордог байсан хэрэг. Харин муурны гэр бүл ирсэнээс хойш тэр хэд бас ч гэж үе үе айлчилнаа айлчилна. “Дажгүй юу танай хэд, би өчигдөр ус нь дуусцан байхаар нь хийсэн..” гэх мэтээр орж ирэх болгондоо надтай, тэдэнтэй холбоотой ямар 1 зүйлийн тухай хөөрнө. Гэхдээ тэд ч бас бүх ажлыг надад даатгаад санаа нь амарцгаасан улс. Үнэн хэрэгтээ бол би тийм болгосон л доо. Хооллох, ундлах, харж хамгаалах гээд бүгдэд нь би өөрөө хөөрч гүйгээд хийгээд байдаг байсан тул одоо энэ хэд “Мөөгийгийн муурнууд” болчихсон юм… Ингээд бидний хамтын амьдрал яг 7 дах өдрөө үргэлжилж байв. 7 хоногтоо 2хон өдөр хичээлтэй байдгийн нэг нь энэ өдөр байж таарлаа. Өглөө хичээлдээ явахын өмнөхөн цүнхээ үүрсэн чигээрээ нөгөө хэдийгээ хараад сууж байтал хаалгаар байрны хамгаалагч ах толгойгоо цухуйлгав.. Гэм хийсэн хүн шиг цочсон гэж.. Ах хүү надруу нэг хараад муурнуудруу минь нэг хараад… тайвнаар “энд уг нь амьтан тэжээж болохгүй, байрны дарга гарга гэсэн…” гээд дуусгаж амжаагүй байтал миний нүд орой дээрээ гарах шахам “.. гадаа бороотой байна,, өвөл болж байна.. ингээд нялх амьтадыг гаргачихаж болохгүй шүүдээ..” гэтэл… “тайвшир, тайвшир.. би үгээ дуусгаагүй байна.. дарга чамайг эднийг тэжээж өрөөндөө байлгаж байгааг сонсоод хавар болтол байлгаж болноо гэсэн… би ердөө л та хэдийг харах гэж орж ирлээ…” гэж өгүүлбэрээ дуусгав.. ёохх,, баярлалаа ах минь…

бидний яриа ойрд болсон энэ хэдийнхээ сонин хачны талаар багахан хөөрөлдөөд өнгөрөв.. сэтгэл амрах шиг болж хичээлдээ гарлаа… Урьдын адил хичээлээ тараад л нөгөө хэдрүүгээ бушуухан. Байрандаа ирэхдээ унтдаг өрөө рүүгээ биш эхлээд нөгөө хэдрүүгээ л оров. 3 зулзага минь бие биенээ сөөлжилж дэрлээд унтаж байна… Бараг хурхираад байгаа юмуу.. гэмээр инээд ч хүүрэх шиг.. ээж муур алга аа.. ховдог золиг намайг хүлээж тэсэлгүй ахиад л байрны хоолны газар хавиар хүн хүний араас өрөвдөлтэй царайлаад дагаад яваа байлгүй.. гэж бодсон би түүнд авсан хоолоо хөргөгчиндөө хийгээд хувцсаа солихоор явлаа. Хувцасаа ч солив,, эх муур ирээгүй байна… шүршүүрт ороод гараад ирлээ.. эх муур байсангүй.. гарч нэг харлаа.. тэр алга.. эхний 2, 3 цаг нэг их санаа зовсонгүй,, харин орой болохтой зэрэгцэн нэг л санаа зовоод болсонгүй.. нэг л биш санагдана.. өмнөхөөсөө арай л удаан цагаар алга болчих шиг.. өрөөнийхөө хэдээс асууж эхэллээ.. ээж муурыг харсануу Саалихь?? -“Мэдэхгүйээ хөгшөөн,, муурнууд угаасаа тэгдэг шүүдээ.. гараад л явчихна,, явж байгаад л ирнэ..” гэв. Мэдэхгүй юм,,, цаанаа л нэг муу совин татна. Цааш гадагшаа гараад хамгаалагч ахаас асуув..

“Муур, нохой гадаа л явж байгаа шүүдээ.. энэ хавиар л яваа байх…” гэв. Нэг л сонин байна… байрны хоолны газар… байж болох бүх газраар явлаа. Олдсонгүй…. Шөнийн 2 цаг хүртэл хүлээсэн ч тэр харагдсангүй… “Өглөө босоход чинь ирчихсэн байна, унт унт…” гэсэн Гюүрханы үгэнд итгээд унтлаа.. Өглөө сэрэхэд минь ээж муур байсангүй… Яг одоо маш ихээр санаа зовж эхэллээ.. Хамгийн түрүүлж дайралдсан хажуугийн өрөөний Босниагийн найздаа: “..Бурхан минь энэ зулзаганууд яг өлсөж үхэх гэж байгаа байхаа… өчигдрөөс хойш ээж нь байхгүй.. одоо бүр яг хоол нэхэж орилоод байх шиг байна.. ямартай ч ээж муурыг иртэл сүү ч болтугай өгөх хэрэгтэй байх.. би гарч эмийн сан ороод шифриз олоод ирэе.. Зүүг нь авч байгаад шифризээр сүү өгч болох байх” гэж хэлээд бушуухан хувцаслаад гарлаа.. Үнэхээр ч 3 зулзага өлсөж байгаа нь илт,, чанга чанга орилолдож, нүдээ ч нээж чадаагүй зулзаганууд хий дэмий л дэвсгэр дээрээ тойрон тойрон хөрвөөнө,, эхийнхээ хөхийг хайж байгаа нь илт…. … Хурдхан гадуур хувцсаа өмсөөд гарлаа.. С блокын хаалгаар гартал хүчтэй бороо асгаж байна… Яарч гарахдаа зоонтог аваагүйгээ сая санаад эргэж орохуу,, эсвэл хурдхан гүйчихвэл гайгүй юм боловуу гэсэн юм бодож газарт хүчтэй унаж, дээш эргэн ойн үсрэх борооны том дуслуудыг харан бодон зогслоо…

Нүдний өмнө,, хашааны хаалганы тэнд 1 зүйл мөлхөж яваа харагдав…. Бурхан минь юу билээ.. Зүрх хүчтэй цохилно.. Хашааны хаалганы дэргэд байрлах харуулын байрнаас 2 хамгаалагч ах гарч ирээд хөдөлгөөнгүй зогсон түүрнүү харна. Би гүйн очлоо. Тэр ээж муур байлаа.. Арай ядан мөлхөсөөр хашааны хаалгаар орж ирж яваа нь энэ… Хойд 1 хөл нь гуяныхаа ойролцоо маш урт том зүсэгдэж,, амьсгалах бүрийд нь дотор мах, өөх нь цухуйн харагдана. Урд 1 мөр нь мултарсан юмуу гэмээр мөрнийхээ тэнд овоогоод гараад ирчихэж.. Нүд хальтрам,, зүрх өвдөж уйлмаар харагдаж байж билээ.. Мөлхөх мөлхөхдөө маш ядрангуй, маш их туйлдсан юм шиг харагдана.. хэзээ хаана энэ шархыг олж,, хаанаас эхлэж ингэж зүтгэж ирсэн юм бол гэхээс зүрх өвдөв…. Яг тэр мөчид хайртай амьтаныхаа тийм хэцүү төрхийг харахдаа,,, тийм хэцүү шарх олчихоод энэ хүчтэй усан борооноор гэрээ, зулзагануудаа гээд мөлхөн мөлхөн ирсэнийг харахдаа,, өчигдрийн зөн, муу совин үнэн байсныг мэдэхдээ…түүнийг өрөвдөхдөө хэнд ч юм уурламаар, бачимдмаар,, хачин ихээр давчдан өвдөв… Муур нохой явж байгаад л ирнэшдээ гээд хээв нэг сууж байсан 2 хамгаалагч одоо бидний дэргэд хөдөлгөөнгүй, гайхах цочирдох болон харж зогсоно,, гудамжны амьтан салхилж тэнэж байгаад л ирнэшдээ гэх шахуу юм хэлсэн Саалихь ч мөн л адил цочирдсон харцаар харан зогсоно.. Үнэндээ тэдний хэнд нь ч буруу байхгүй ч яг тэр мөчид тэдэнрүү нь хараад “Харж байна уууууу!!! Өчигдөр намайг сандран хайж байхад л бид зогсохгүй хайх ёстой байсан юм!!!!” гээд орилчихмоор, яг тийм бачимдаж билээ… Гэнэт ухаан орох шиг болж.. “Яаралтай эмч дуудая.

Мал эмнэлэгрүү залгаарай…” гэж хажууд цугласан хүмүүсрүү хэлээд… ойролцоох хогийн савнаас 1 том хайрцаг олж ирээд түүнийг дотор нь хийх гэж оролдлоо… Цугласан хүмүүс дундаас 2 залуу илүү их санаа зовж, сэтгэл гаргаж байгаа нь илт харагдана. Тэд мал эмнэлэгрүү залгаж би өнөөх хайрцгандаа түүнийг хийхээр оролдов,, хаанаас нь барьж, яаж хийх учраа үнэндээ олсонгүй,, ямар их өвдөж байгаа нь илт харагдана .. Мөн нэг залуу хэзээ ч юм амжуулаад 1 орны дэвсгэр олоод иржээ. Түүнийг дэвсгэрт ороогоод хайрцагруу хийлээ.. Гэхдээ энэ хүртэл нилээд тэмцэл болов.. Тэр хайрцаг руу орохгүй гэж, даавуунд ороолгохгүй гэж маш их тэмцэв.. Зулзагануудруугаа яараад байсануу, өвдөлт нь зовиуртай байсануу,, эсвэл урд шөнө хэн нэгэн муу хүн гэмтээж өвтгөсөн үү бүү мэд,, тэр тун ааш муутай,, ер ойртуулахгүй байсан санагдана.. гэхдээ түүнийг яг одоо ингэхээс өөр сонголт байсангүй. Эмнэлэг иртэл түүнийг хөдөлгөөнгүй,, бас дулаан байлгах хэрэгтэй… Энэ мэт үргэлжилсээр,, мал эмнэлэгийг ирэхийг хагас цаг, бараг түүнээс ч удаан хүлээсэн санагдана… Зулзаганууд минь тэнд аль өглөөнөөс эхлэн өлсөж орилсонг санасан би хамгийн ойрхон эмийн сан хаана байдгийг асуугаад шуудхан гүйлээ. Гүйж байхдаа зогтусан эргэж хараад эх муурыг харж үлдсэн, өмнө танилцаж байгаагүй дотуур байрны өнөөх 2 залуу руу хараад… “намайг иртэл эх муурыг битгий өгч явуулаарай.. би хурдхан хүрээд ирнэ..” гэж хэлээд цааш гүйв….

Харин энэ удаад бороо биш том том мөндөр хүчтэй нүдэж эхэллээ.. Куртикнийхээ малгайг өмсөөд хар эрчээрээ гүйв… Одоо бодохнээ хамгийн ойрхон эмийн сан дор хаяж 2 км зайтай байсан санагдана. Олон өдөр хоног тасралтгүй орсон борооны тогтоол уснууд хүртэл замыг минь төвөгтэй тойруу болгож,, дээрээс орох мөндөр хүртэл зам харуулсангүй… нүүр рүү цохино.. Зогсохгүй гүйсээр сая нэг эмийн сан орж амьсгаагаа ч дарж чадалгүй шифриз асуулаа… сандарсан харцнаас минь, эсвэл юу ч үгүй норсон байдлаас минь тэр худалдагч эхлээд бага зэрэг цочирдсон харцаар харсан нь тодхон санагдана.. Арга ч үгүй биз өмссөн биеийн тамирын саарал өмд минь өвдөг хүртлээ тэр чигтээ норж, плитан шалтай эмийн санруу ус татуулсаар орсоноо санана…..

Үлдсэн зүйлсээс тод санагдах зүйл алга.. ямартай ч шифризээ аваад байрандаа ирчихсэн байлаа.. Харин нөгөө 2 залуу, эх муурын аль нь ч байсангүй.. Өрөөндөө орж ирээд нөгөө 2 залууг сургалсаар утсыг нь олж залгалаа… – Байна уу,, байна уу,, би түрүүний Монгол залуу байна. Муур яасан, чи хаана байна? – Аан, найз минь өнөөдөр амралтын өдөр болохоор улсын мал эмнэлэг ажилладаггүй юм байна. Бид 2 түүнийг аваад яг одоо метрогоор Чанкаяа-руу явж байна. Тэнд 1 мал эмнэлэг 24/7 ажилладаг гэнэ… гэлээ Ямартай ч түүнийг мал эмнэлэгрүү авч явжээ…… Бага зэрэг тайвшрав…

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *