Нүүр Өгүүллэг ХУЛАН ХАЙРЫН /ТУУЖ/ ТӨГСГӨЛИЙН 9-Р ХЭСЭГ

ХУЛАН ХАЙРЫН /ТУУЖ/ ТӨГСГӨЛИЙН 9-Р ХЭСЭГ

9 минут уншина
0
0
403

Дүү нь нүдээ тормолзуулан эгч рүүгээ харснаа -Тa нeхрeeсee салчихав уу? Гэхэд нв -Ананд миний нexeр биш ш дээ. -Хурим хийгээгvй болохоор уу?

Та хоёр чинь зун хуримаа хийнэ ш дээ. -Эгч нь хурим хиймээргvй байна. Би одоо дeнгeж 19-тэй юм чинь. -Тэгэхдээ та дeнгeж 19-тэй мeртлee Очироог гаргасан биз дээ. -Тэгээд? -Юу тэгээд гэж? Очироо

тэгээд аавгvй яах юм? -Аав нь байгаа ш дээ. Зvгээр л эгч нь анандьай суумааргvй байна. Ойлгов уу? -Аа, мэдлээ, та eeр хvнд хайртай болчихсон юм байна. Тэр чинь тэгээд гоё залуу юм уу? -За, за. Ийм

жаахан юм байж юун хэрэгт дуртай юм. Эгчдээ нэг намуухан ая тоглоод eг, за юу? Дvv нь дурамжхан босч, “За, тэгээд юу тоглох юм бэ?” гэсээр epee рvvгээ явлаа. Хулан хойноос нь eхeeрдсeн харцаар харснаа буйдангийн тушлэгээ налав. Удалгvй Бэхын бяцхан

сонатинагийн намуухан аялгуу уянгалан тvvний бухимдсан сэтгэл рvv урсаж эхэллээ. Яг энэ vеэр гар утас нь дуугарч, Цэрэнханд залгав. -Миний хvvхдvvд хаана явнаа? гэхэд нь Хулан тулгамдахдаа: -Би эмнэлэг рvv явах гээд Цэндээ, Очироо хоёрыг аавынд орхичихлоо гэчихэв. -Ананд хаачаав? -Мэдэхгvй ээ, ер нь би танд … дараа учрыг иь

хэлнээ. Бид гурав бvрмeсeн харьчихсан шvv гэж Анандад хэлчихээрэй гээд утсаа бvр унтраачихав. Орой арав болж байхад аав, ээж хоёр нь ирцгээв. Хуланг хvvтэйгээ гэнэт ирчихсэн байх юм гэж санаагvй аав нь баярласан мeртee гайхсан шинжгэй хeмсгee eргeeд: -За энэ чинь яасан сонин хvмvvс вэ? eвee нь гараа угааж байж уулзанаа гэхэд ээж нь яаран гутлаа сугалан хаяж: -Еэ, хeeлхий дvv, миний муухай хvv гэсээр зээ руугээ зvтгэв. Бeртэ хeгжмee орхиод; -Аав аа, ээж ээ, энэ гурав манайд хононо гэсэн гээд эгч рvvгээ сэрэмжтэй гэгч нь харлаа. Хулан зочны eрeeний дугуй хаалгыг тvшин зогссоор: -Эмээ яаж байна? Би маргааш хичээл тарж очоод сахиж хононо оо гэв. -Эмээ нь дажгvй ээ. Тав хоноод хагалгаанд орохоор болсныг чи сонссон бил vv? гэж ээж нь хэлээд: -Цэндээ, миний охин ахдаа шeл хийчих. Хэдvvлээ бэлэн котлет шараад идчихье. Ингэхэд Ананд ирэх юм уу? гээд Хулан руу харав, Хулан ээж рvvгээ хэнэггvй харснаа: -Ирэхгvй ээ. Би ч дахиж тэднийд очихгvй гээд угаалгын eрeeндee орчихов. Ээжийнх нvд томрон eвeр дээрээ ганганах эээ рvvгээ нэг, Хулангийн хойноос нэг хараад: –

Юу? Чи чинь … гэтэл Батболд; -Охиноос одоо олон юм шалгаагаад дэмий. Цаадхи чинь vг унагах ч vгvй. Зeнд нь орхичих гэжээ. Тэднийхэн хэдэн минутын дараа оройн хоолоо идэхээр ширээ тойрон суухад ашгvй дахин Анандын тухай яриа гарсангvй eнгeрчээ,Харин маргааш єглєє нь Хулан хичээлдээ явах цагаасаа хамаагvй эрт босч аав, ээж хоёртоо єглєє уудаг усыг нь нэлээд сайн ширгээн буцалгаж мєнгєн аяганд хийж тавиад, унд бэлтгэн ширээ засч байтал ээж нь гал тогооны єрєєнд ороод иржээ. Бvсгvй ээжийнхээ нvд vл мэдэгхэн сэлхэрснийг хараад: -Ээж сайхан нойрссон уу? Нvд чинь яагаад хавдчихсан юм бэ? гээд мєнгєн аягатай усыг нь авч єглєє. Ээж нь дуугvйхэн усыг авч хэд балгаснаа буруу хоолойгоороо залгин хахаж цацаад хажуудаа байгаа сандал дээр лагхийтэл суулаа. Хулан ээжийнхээ дэргэд очин толгойгий нь цээжиндээ наан тэврээд: -Та надаас болоод санаа зовоод байх хэрэггvй шvv. Танд зохихгvй байна гэхэд: -Чи багаасаа их бие даасан гєжvvд зантай хvvхэд байсан. Би чамайг зєнгєєр нь л байлгасан. Гэтэл хар нялхаараа хvvхэд гаргалаа. Энэ vгийг арай ядан хэлээд хоолой нь зангираад ирэхэд их л хvчилсэн шинжтэй чанга гэгч нь хоолой засан: -Гэтэл чи мать-одиночка болох нь уу? Юу болоод байгаа юм бэ? Боже мой гээд усаа иэг амьсгаагаар залгилав.

Ээж нь хамгийн баярласан. эсвэл сэтгэл тавгvйтсэн vедээ ийнхvv оросоор хольж ярьдаг. Тэгэхэд нь Хулан ээжийгээ Оросын колонийн vлдэгдэл хэмээн шоолдог билээ. Одоо бол юун шоолохтой манатай. Єєрєє хvv тєрvvлэн энэ амьдралд єєрєєсєє нэгэн амь таслан vр тєрvvлэх эх хvний зовлонг биеэрээ мэдэрснээс хойш ээжийгээ хачин их єрєвдєх болсон билээ. -Ээж ээ, би Анандад хайргvй. Тэгээд хайргvй хvнтэйгээ яаж амьдрах юм бэ? Та аавд хайртай, тийм биз дээ? Би бол Анандаас єєр хvнд хайртай. Тэгээд л болоо. Ээж нь толгой єндийлгєн охиноо зєєлєн харцаар ширтэн: -Охин минь, Ананд чамд хайртай ш дээ. Эмэгтэй хvн эр хvний хайр халамжинд л сайхан амьдардаг юм. Ихэнх тохиолдолд шvv. Чи єєрийгєє эмэгтэй хvн гэдгийг хааяа ч гэсэн санаж бай л даа. Тэгээд чиний тэр хайртай хvн чинь хэн юм бэ? Ер нь тэгээд хайргvй юм бол чи яагаад Анандын хvvхдийг гаргасан юм? Хар нялхаараа? -Ээж, арван найман насандаа тэнэглэж vзээгvй хvн байдаггvй гэж та ярьдаг биз дээ? -Тэр хайртай хvн чинь хэн юм бэ? Хулан дуугарсангvй.

Цонхны тавцан тvшээд буруу харчихав. -За, за. Цайгаа уугаад хичээлдээ яв даа гээд ээж нь босчээ. Хулан тэр єдєр хичээл дээрээ нэг л их ачаанаас салчихсан мэт сэтгэл єєдрєг байлаа. Ананд гэртээ очоод тэр зураг, зурвас хоёрыг олчихоод гvнзгий шоконд орсныг тэр таамаглаж байлаа. Сэтгэлийнхээ гvнд тэр Анандыг єрєвдєж байсан ч Золтуяатай хоносныг нь єршєєж чадахгvй байлаа. Эрт орой хэзээ нэгэн цагт Ананд тэр хоёр салах нь тодорхой байсан ч дундуур нь очиж очиж Золтуяа орсонд л Хулан зэвvvцсээр байжээ. Бvсгvй хичээлээ тараад Анандыг зогсч байх вий гээд ангийнхаа хэдэн охинтой хамт гарч ирсэн ч азаар тэр сургууль дээр нь ирсэнгvй. Зуны эхэн сарын нар хєгжилтэйеэ гийгvvлсэн, сэтгэл сэргэм сайхан єдєр байлаа. Тэр такси барьж яаран эмээ рvvгээ хєдєллєє. Хавдар судлалын тєвийн гадаа ирээд тэр сэтгэл нь дахиад тvгшчихэв. Найз охин Уянгаагийнх нь аав энэ эмнэлэгт хорт хавдраар нас барснаас хойш энд хэвтсэн хvн хэзээ ч гарч ирдэггvй юм шиг аймаар санагддаг болчихсон билээ. Эмнэлэг дvvрэн хєлхєлдсєн хvмvvсийн дундуур явсаар эмээгийнхээ хэвтэж байгаа єрєєний vvдэнд ирээд шагайлаа. Аавынх нь бага дvv ээжийгээ сахин сууж байснаа Хуланг харчихаад гараад ирэв. Авга эгч нь ажил руугаа дуудагдсан тул тэр хоёр яаран сандран халатаа солилцоод, хэдхэн л vг шивнэлдэж амжив. Хуланг цагаан халат немрєн гэтсээр єрєенд ороход эмээ нь сэрчихсэн ач охиноо хараад муухан мушийлаа. -Миний охин хичээлээ тараад гvйгээд ирэв vv? Эмээ нь гайгvй ээ. Жич хvv сайн уу? -Очироо сайн, сайн. Та юм идэх vv? -Vгvй ээ. Жаахан хярам балгадаг юм уу? Миний охин царай нь яагаад цоихийчихоов? -Зvгээр л байхад эмээ дандаа цонхийчихож гэж байх юм. -Зvгээр л бол яамай даа. Тvvнд ямар нэг юм тохиолдсоныг яаж ч нуусан гэсэн эмээ нь нэг хараад л мэдчихдэг нь гайхмаар.

Тэгээд л асуудаг арга нь “Царай нь цонхийгоод яагаав?” гэнэ. Жилийн емнє жирэмсэн болчихоод бас л эмээдээ ийнхvv байцаагдсаар vнэнээ хэлсэн. Хэрэв эмээ нь ийм хvнд өвчтэй байгаагvй сэн бол Хулан одоо ч энгэрт нь наалдаж байгаад л Анандаас салж байгаагаа ярих байсан билээ. Гэтэл хэдхэн хоногийн дараа хагалгаанд орох гэж байгаа, ийм настай хvнд яаж тийм юм ярих юм билээ дээ. Тэр эмээгийнхээ дэргэд суугаад тариа хийлгэсээр тамирдсан гарынх нь шууг далдлан хучаад “Єдрийн сонин” гарган чангаар уншиж гарлаа. Эмч тvvнийг босч элдэв юм уншихыг хорьсон тул ач охиноороо сонин дуудуулах дуртай болоод байгаа билээ. Тэгээд єєрийгєє “Хэрэгт дуртай хєгшин шvv” хэмээн хvмvvст ярьдаг билээ. Эмээ, ач охин хоёрыг иймэрхvv янзтай сууж байтал Ананд хурээд ирэв. Тэр Хуланг хараад харц нь нэг гялсхийснээ биеэ бариад: -Эмээ, бие яаж байна? Би таныг сахих уу? гэж асуугаад авлаа. -Яршиг цаашаа. Энэ муу зовлого євдєх мєрєєрєє евдєхгvй амьтны ажил алдагдуулж гvйцлээ. Миний хvv цаад хичээл номоо л бодож vз гэж эмгэн еєрийгєє муучлаад авав. Хулан Анандад нvдээрээ “гаръя” гэж сэмхэн дохиод бослоо. Эмнэлгийн урт, хоосон хонгилын vзvvрт тэр хоёр нэг хэсэг чимээгvй зогсов. Тэгээд Ананд нам гvмийг эвдэн: -Чи намайг уучил л даа гэж гэмшил дvvрэн, шалдаа буусан дуугаар гуйлаа.

Эмнэлгийн хонгилын хєшиггvй цонхоор хурц нар ээж нvд гялбуулахад Хулан нарны тасархай болсон тэр хурц гэрэлд анивчин зогссоноо, толгой єндийлгєн: -Чи бид хоёр ямар авгай нєхєр хоёр биш, би чамайг уучлаад л, чи уучлуулаад л байдаг сонин биш vv? Би чамд их тодорхой бичсэн. Ер нь ч тэгээд эрт орой, хэзээ нэгэн цагт ийм юм болох л байсан ш дээ. Чи одоо дуртай юм аа хий, дуртай хvvхэнтэйгээ хоно. Харин намайг битгий эргvvлдээд бай, за юу гээд эмээгийнхээ хэвтэж байгаа єрєє рvv огцом эргэжээ. Ананд ухасхийн тvvний шуун дээрээс нь барьж аваад: -Хулаан, би чамд хайртай ш дээ. Ганц удаа уучлаач дээ. Би… гэтэл Хулан гараа шувт татан аваад: -Харин би чамд хайргvй. Ойлгов уу? Б-и ч-а-м-д х-а-й-р-г-vй. Харин хvvтэйгээ очиж уулзаж байхыг чинь зєвшєєрнє. Баяртай гэчихээд тvргэн тvргэн алхчихлаа. Араас нь “Хулан” гэх Анандын дуу гарахад эргэж ч харсангvй. Эмээгийнхээ єрєений хаалгыг тасхийн хаах чимээ нь сонсогдсон ч Ананд эогссоор л байлаа. Хуланд єгєх гэж барьж ирээд энэ бvх л хугацаанд ардаа барьсаар байсан гал улаан алтанзул цэцгийн баглаа хєлийнх нь ард боодлын цаасаа шажигнуулан уналаа. Ананд тэр хаягдсан цэцэг рvv харсан ч vгvй шат руу хелеє зєєн алхав. Залуу тэргээ асаан эмнэлгийн хашаанаас урамгvйхэн хєдөллее. Хэдхэн хормын ємне дуртай цэцгий нь авч байхдаа тэр Хулантай эвлэрчихнэ, хvv тэр хоёрыгоо орой гэртээ дагуулаад харина гэж яасан их итгэж байлаа даа.

Хvн хvсэл мєрєєделдєє итгэчихээрээ єєртєє нэгэн хиймэл ертєнц бvтээчихдэг бололтой. Тэгээд мєрєєдсєн нь биелэхгvй бол тэр мєрєєдпийн цэнхэр ертєнцєєсєє энэ энэрэлгvй, бодит ертєнцєд буцаж ирэхэд уйлмаар, vхмээр ч юм шиг санагддаг. Анандын хувьд яг л тийм байлаа. Одоо л тэр Хулан буцаж ирэхээсээ єнгєрчээ гэдэг тэр гашуун vнэнтэй эвлэрэх ёстойгоо ойлголоо. Сэтгэлд гуниг дvvрэн явахад цэлмэг тэнгэр ч бvvдгэр харагддаг болохоор нар, гэрэл дvvрэн тэр сайхан єдєр Анандын хувьд цасан шуургатай хахир євлийн єдрєєс дор санагдаж байв. Орой яаж гэртээ харина. Ядаж аав нь хорьтой залуу шиг гэрээ хаяад гvйж гэнэ. Хулан байхгvй, хvv нь ч байхгvй тэр ханхай олон єрєєнvvдэд орой юугаа хийх билээ? Гэтэл ээжийгээ яаж ганцааранг нь эзгvй гэрт орхих юм бэ? Энэ vеэр ээж нь утасдав. -Миний хvv Хулантай очиж уулзав уу? -Эмнэлэг дээр очиж уулзсан чинь надад нvvр єгєх ч vгvй л байна. -Чи л єєрєє гомдоосон хvн юм аа? -Ээж ээ, та Хулантай нэг уулзаач дээ. Тэр чинь танд сайн байдаг болохоор vгийг чинь сонсч магадгvй. Энэ бол тvvний сvvлчийн найдвар байлаа. Хэрэв ээж нь єєрийнх нь ємнеєс Хуланг очиж гуйхгvй юм бол тэгээд бvх юм єнгєрєє гэсэн vг. -За тэгэхээс дээ. Ээж нь хэзээ ч тvvний емнєєс амьдралыг нь шийдэх гэж оролддоггvй, багадаа тоогоо бодож чадахгvй байхад нь аргыг нь зааж егчихеєд л “Чи єєрєє бод” гэдэг, цаасаар сагс хийх гээд чадахгvй “Ээж ээ та надад сагс хийгээд єг л дєє” гэхээр “Ээж нь хоёрдугаар ангиа тєгсчихсен шvv дээ” гэж хариулдаг тийм л хатуу ээж байсан сан. Гэтэл энэ удаа яагаад тvvний ємнєєс Хулантай уулзахаар зєвшєєрснийг бvv мэд. Энэ vгийг сонсоод тvр ч гэсэн санаа нь амарсан Ананд бизнесийн эрх зvйн шvvлгээ єгєхєєр сургуулийнхаа зvг ухасхийлээ. Энэ хичээлийг заадаг хахир чанга зантай

Муравьёва хэмээх орос авгай удахгуй нутаг буцах болчихсон байтал шvvлгээ єгєєгvй хэдхэн оюутны нэг нь Ананд байлаа. Тэр аавынхаа ятгалгаар Плехановын академийн Монгол дахь салбарт элссэн нь тийм ч оновчтой сонголт болоогvй мэт санагдана. Юу гэвэл єнєєх нэртэй сургуулийн орос багш нар нь Монголд сайндаа л арав хоногийн хугацаатай ирээд хэдхэн єдєр лекцээрээ бємбєгдєж байгаад заавал шvvлгээ авчихаад явна гэж “Бушуу туулай борвиндоо баастай “-н vлгэрээр vргэлжийн дєрвєн цагт шавдуулж гардаг билээ. Тvvнийг орос багшдаа ёстой л “шvvслvvлж” байх хооронд Цэрэнханд Хавдар судлалын тєвд очин бэртэйгээ уулзлаа. Анандад нvvр єгөлгvй явуулчихаад ээжийг нь заавал ирнэ гэж Хулан дотроо тааварлаж байсан мєртєє яг хvрээд ирэхэд нь ялимгvй балмагдаад авчээ. Тэр хоёр бас л єнєєх урт цагаан хонгилын vзvvрт очиж зогслоо. -Охин минь чи манайд дахиад очихгvй гэж Анандад хэлээ юу? Хулан тvvнийг ингэж шуудхан асууна гэж бодоогvй болохоор нэг хэсэг чимээгvй зогссоноо; -Юу ч гэмээр юм дээ. … Би Анандтай суухгvй гэж л хэлсэн. Бид хоёрын хувьд эхнэр, нєхєр болоход дэндvv залуу байна. Би гадаадад сурмаар байна. Ер нь ч тэгээд би Анандад хайргvй. Хvvхэдтэй болсон гээд л хvнтэй суучихаж болохгvй биз дээ? Хулан энэ хэдэн vгийг хэлээд Цэрэнханд руу харлаа. Цаадхи нь тvvний vгийг таслахыг оролдсон ч vгvй хэзээний тайван зангаараа аихааралтай сонссоор байсан нь Хуланг бага зэрэг бухимдуулчихав. Бvсгvй нэг амьсгаа аваад vргэлжлvvлэн: –

Би танд дандаа баярлаж явдаг, Намайг vргэлж ойлгож, тєрсєн охин шигээ байсанд чинь би баярладаг. Гэхдээ л би Аиандад хайргvй. Бид хоёр одоо дєнгєж 19-тэй юм чинь Анандыг хайрлах, сайн эхнэр болох хvн хэзээ нэгэн цагт тааралдах л болно ш дээ. Анандын аав нь ч, та ч, Очироотой дуртай цагтаа уулзаж байгаарай гээд тэр хэлэх гэсэн vгээ дуусган сая нэг санаа амрах шиг болов. Өєрт нь чин сэтгэлээсээ элэгсэг ханддаг, бараг л харцаараа ойлголцдог асан энэ эмэгтэйд “Би хvvд чинь хайргvй. Одоо ингээд амьдралаа бодьё” гэж хэлэх нь тийм ч амар байсангvй. Хvvхдvvд л болсон хойно бие биедээ тунирхаж л байгаа биз гэж бодож ирсэн Цэрэнханд энэ бvхнийг дуулаад, угаас шулуун зантай Хуланг эргэлт буцалтгvй шийдсэнийг нь ойлгоод “Та хоёрын амьдралыг бид шийдэхгvй юм хойно яая гэхэв. Би уг нь чам шиг л бэртэй болохыг хvсдэг байсан. Чи Анандтай суугаагvй ч гэсэн ач хvvгийн минь ээж юм чинь би чамайг бэрээ л гэж бодож явах болно” гэж хэлээд явжээ. Тэр эмнэлгийн хашаанаас хєдлєхдєє сэтгэл нь салхийтэл, гуниглан хэн нэгэнтэй сэтгэлийн vгээ хуваалцмаар санагдаад нєхер рvvгээ залгаж “Ажил дээр хvрээд ирээч. Ярих юм байна” гэв. Гэрээсээ явснаасаа хойш бас л ганцаардаж, яажшуухан буцаж харихаа мэдэхгvй бантаж явсан нєхєр нь ч дуртай нь аргагvй хvрээд ирэв. Тэр хоёр бэр ач хvv хоёр нь явчихсан тухай удтал ярилцав. Ганхуяг Хулангийн тухай сонсоод л дургvйцлээ нуусангvй. “Тэгнээ тэр. Даанч нєхєртєе ямар ч халамжгvй нэг л их зантай амьтан байсан юм. Би анхнаасаа л энэ хvvхэн миний хvvд хань болохгvй хvн байна гэж хэлээгvй юу” гээд vглэж эхэлснээ эхнэрийнхээ занг мэдэх болохоор тэгсхийгээд амаа татаж “За би ч єнеєдрєєс харья даа. Хvvгийнхээ сэтгэлийг бодоод хоёулаа ядаж аятайхан байвал дээр байх аа” гэв. Эхнэр нь юм хэлсэнгvй.

Орой харихад нь Ганхуяг хэд хоногийн ємнє хаалга саван одоогvй юм шиг бинтэй шєл хийчихсэн гэрээ цэвэрлээд сууж байв. Ананд ирээгvй л байлаа. Тэр хоёрын хэн хэн нь ач хvvгээ vгvйлж, энд тэнд vлдчихсэн хєєрхєн хєєрхєн аяга халбага, цахиур нь цухуйхад мэрж байсан резинэн тоглоомыг нь цуглуулан єхєердєж байлаа. Ананд тэр орой Батболдынд очиж хvvгээ баахан vнсэж байгаад гэртээ харив. Ээж Хулантай уулзаад нааштай хариу сонссон болов уу хэмээн сэтгэлдээ горьдлого тээсээр ирсэн ч “Хулан шийдчихсэн байна лээ. Хvvхдийг нь гаргасан гээд хайргvй хvнтэйгээ суух албагvй биз дээ гэж байна лээ. Миний хvv сэтгэлээр битгий унаарай” гэсэн vг сонсоод тэр хоолоо ч идсэнгvй єрєєндєє орж толгой салаавчлан хэвтсээр хувцастайгаа унтчихжээ. Харин аав нь ашгvй олон юм ярьсангvй, зураггын суваг солин чимээгvйхэн сууж байсанд нь Ананд баярлажээ. Тvвшин Лхагвамаа бvсгvйтэй уулзсаар байсан ч сэтгэлээс нь Хулан гардаггvй хэвээр л байлаа. Тэр ээжийнхээ найз ноён Гровскигийнд суудаг тул хонуутаар явахдаа хатагтай Гровскиг сайн панаалдах хэрэг гарна. Тvvнийг суудаг айлынхаа эхнэр, нєхєр хоёрын асрамжинд байдгийг ганцаараа амьдардаг Лхагваа их л доог тохуу болгодог билээ. -За жаалхvv, америк аав, ээж хоёроосоо зєвшєєрєл авсан уу? Өнєєдєр уулзах уу? гээд л утасдана. Тэгээд л Тvвшин хатагтай Гровски руу утасдан найзын тєрсєн єдєр, багшийндаа айлчлах гэх мэтээр нэг хоногийн чєлєє авах шалтаг олох гэж зовдог билээ. Тэглээ гээд яая гэхэв. Ээжид нь их сайн байдаг, єєрсдєє vр хvvхэдгvй энэ хоёр хvний ачаар л эрх чєлєєний оронд хєл тавьсан юм чинь.

Тэд Тvвшингийн нэр дээр урилга явуулахдаа хэлний бэлтгэлд суралцах хугацаанд нь хєрєнгийн баталгаа гаргаж, хоёр жил гэртээ суулгах амлалт авчээ. Хэлсэн л бол амандаа хvрдэг америк зангаар ноён Гровски тvvнд яг єєрийнхєє хvvхэд мэт санаа тавина. Анхандаа Тvвшин тэднийд ирчихээд єглєе, оройн хоолноос хоцрохгvй байх, католик шашинтны ёсоор зоог барихын ємнє Эзэн тэнгэрт талархах гээд энэ айлын хатуу тогтсон заншилд дасах гэж их мунгинаж билээ, Лхагваа Америкт ирээд бvр дервєн жил болчихсон тул Японы компанид цалин сайтай ажил хийж, ганцаараа єрєє хєлселдєг билээ. Гэвч танилцаад удалгvй л Тvвшин энэ бvсгvйд яагаад ч сэтгэлтэй болж чадахгvйгээ ойлгожээ. Лхагвамаа бол ирээдvйн зорилгоо тодорхойлчихсон, амьдрал нь ч яг робот мэт нэгэн хэмнэлээр жигд єнгєрдєг бvсгvй билээ. Тэр сар бvрийн цалингаасаа яг таван зуун ногоон таслан авч картандаа хийнэ. Бусад охид шиг vнэт эдлэл, фирмийн хувцсанд мєнгєє vрнэ гэж гонж. Нvvрэндээ бараг будаг хvргэхгvй, японы “Shiseido” -гийн хамгийн даруухан єнгийн будгаар уруулаа будаж, хєнгехєн энгэсэг тавина. За. Энэ бvхэн нь яахав гэхэд “Calvin Clein”-ний хамгийн энгийн спорт загвартай дотуур хувцас ємсдегт нь Тvвшин ёстой дургvй. Ертєнц яах гэж эрэгтэй, эмэгтэй хvмvvсийг бvтээсэн юм бэ? Эмэгтэй хvн хэзээд гоёмсог, бас ялдамхан, эмзэгхэн байх ёстой гэж тэр vздэг. Гэтэл Лхагвамаа бол ямар нэгэн бvсгvй хvн биш яг л алдааны программ суулгачихсан компьютер мэт тvvнд санагддаг юм.

Гэтэл Хулан бол шал єєр. Загвар ємсєгчдийнх шиг нарийнхан шулуухан жийнс, энгэртээ жижигхэн гоёлтой усан цэнхэр майк, дэрэвгэр сормуус, нарийхан хvзvv… Хамгийн сvvлд ангиараа дисконд ороход харсан тэр л дvр тєрхєєр нь Тvвшин тvvнийг тєсєєлєн боддог юм. Тvvний хувьд бvсгvй хvний гоо сайхны дээд гэвэл Хулан билээ, Даруухан мєртєє ялдамхан тєрхтэй хєєрхєн тєрсєн Хулан гэж… Тvвшин Лхагваатай унтаад сэрэхдээ “Хэрэв энэ бvсгvйн оронд Хулан байдагсан бол…” гэж хий мєрєєдєн хэвтсэнээ vсрэн босоод хичээлдээ гvйнэ. Тавдугаар сарын нэгэн халуун єдєр Тvвшин ангийнхаа Нандингаас жинхэнэ “Но1 пеwc” хvлээн авч бєєн баяр болов. Хулангийн хамгийн дотнын найз нарын нэг Нандинтай мейлээр харилцсан нь юутай аз вэ? Тvвшин аль сарын ємнє тvvнээс Хулангийн тухай жаахан асуусан билээ. Гэтэл Нандин “Чамайг яагаад Хуланг сонирхоод байгааг би мэдэхгvй, бас жаахан гайхаж л байна. Гэхдээ тvvнийг гэнэт Анандтай суухаар болсонд би ч гэсэн гайхдаг болохоор Хулангаас энэ тухай асуусан юм. Гэтэл саяхан маш сонин хариу ирлээ. Хулан Анандад хайргvй. Тvvнтэй хурим хийхгvй гэсэн байна лээ. Найзынхаа тухай чамд ийм илэн далангvй юм бичсэн нь зөв эсэхийг би мэдэхгvй байгаа ч гэсэн чамайг Хуланд сайн юм болов уу гэж таамаглаж байна. Надад яагаад ч юм Хулан та хоёр их сайхан хос болох юм шиг санагддаг юм…” Энэ бол тvvнд жинхэнэ жигvvр ургуулсан мэдээ байлаа. Тvвшин “Хайртай” гэсэн ганцхан vгийг тvvндээ хэлж чадахгvй байсаар энд ирчихээд Анандын хvvхдийг гаргасныг нь анх сонсоод яаж сэтгэлээр унаж байлаа даа. Тэгээд “Хулан тэр муу Анандаасаа салчихаасай. Тэгвэл би хvvг мь єєрийнх шигээ хайрлана. Би єєрєє эцэггvй л єссєн юм чинь” гэж хvртэл мєрєєддєг сєн.

Гэтэл Хулан ашгvй тэр Анандад хайргvй байх нь. Тэгвэл хайртай охиныхоо тєлєє хєдлєх ёстой юм биш vv? Ийм учиртайг нь мэдсэн бол Лхагвамаатай танилцсан тухайгаа яах гэж Хуланд бичив дээ. Хулан арай єєрт нь хайртай байсан юм биш байгаа. Тэгээд л тэрнээс хойш дахиад мэйл ирэхээ больчихсон юм биш байгаа. Тvвшин хичээл тараад пиццагаа зєєж явахдаа ийнхvv тvмэн бодолд автан, мянган таамаг дэвшvvлсээр явлаа. Өнєє орой Лхагвамаагийн тєрсєн єдєр билээ. Тэр хоёр Лхагваад зориулан хэлтсийн даргынх нь зохиосон рагtу-наас гараад бvсгvйн єрєєнд ирэв. Тvвшин тэр шєнє тvvний сэтгэлийг бодоод л энхрийлж байснаас дотроо Хуланг л бодоод байлаа. Єглєе нь Лхагваа тvрvvлж сэрээд Тvвшинг сэрээв. Тэгээд: -За залуу минь хичээлээсээ хожигдчихов доо? Би ажилдаа явлаа. Ирэх долоо хоногт Токио явах болсон гэснээ хажууд нь ирж явган суугаад: -Хоёулаа хамтдаа сайхан байлаа. Одоо зам замаа бодох уу даа? гэж сэтгэлийн ямар ч хєдєлгєєнгvй тайван хэлжээ. Тvвшин ухасхийн босоод жийнсээ углах зуур -Чи шинэ найзтай болоо юу? гэж бас л юу ч болоогvй юм шиг тайвнаар асуулаа. Лхагваа vсэндээ лак цацан гєлчийлгєх зуур: -Чи харин Хулангаа мартаж чадахгvй байгаа юм биш vv? Тийм болохоор хоёулаа бие биенээ хуураад яахав. Надад ч чамтай зууралдаад байх сонирхол алга гэжээ. Ингээд л Америкт учирсан хоёр залуу эв найртайхан хоёр тийш болчихов. Энэ салалт Тvвшинд тайвшралыг авчирсан билээ.

Одоо тэр дахиад л Хулангаа хайрлан мєрєєдєж явахад чєлєєтэй болжээ. Анандын хувьд Хуланг явснаас хойш амьдрал зогсчихсон мэт санагдах болов. Урьд нь єдєр хоног харвасан сум шиг єнгєрдєг байсан бол одоо Хулангvйгээр мєч хором бvхэн хачин удаан, ягл эртний тэмээн жингийн цуваа хэдэн мянган бээрийг тэгж л алхам алхамаар хороодог байсан болов уу гэмээр тийм залхуутай бєгєєд шаналгаатайгаар урагшлах аж. Орой гэртээ яваад ороход нь угтах хvvхдийн хоосон ор, Хулангийн мартаад явчихсан шигтгээтэй хавчаарууд, компьютер дээр тодрох хєгжилтэй инээмсэглэсэн зураг нь єнгєрсєн бvхнийг эргэн санагдуулж зvрхний шарх сэдрээх тул гэртээ харимааргvй санагдана. Хулан яваад яг тав хонож байлаа. Анандыг хичээлээ тараад машинаа асаан хєдєлтєл Золтуяа тааралдчихав. Тааралдах ч гэж дээ єєрєє л хичээлийг нь тарахыг хvлээж байгаад санамсаргvй тааралдсан хvн болж жvжиглэсэн нь ойлгомжтой. Гэвч угийн шийдэмгий бус зантайн дээр дэндvv их ганцаардаж байсан Ананд тvvнийг цаашаа гэж чадсангvй. Золтуяа тvvний царай базаахгvйхэн байгааг хараад урьдынх шигээ муур мэт шарвалзсангvй. Харин дотроо “Хулан гуайг явчихлаа гээд царай алдчихаж.

Муу Золоо санасандаа хvрлээ шvv. Одоо ухаалаг загнаж зовлонгий нь хуваалцах хэрэгтэй” гэж сэтгээд: -Царай чинь яасан онцгvй харагдаж байх юм бэ? Єдрийн хоол идсэн юм уу? Алив манайд очъё. Чи бvр нvднээс гарчихаж хэмээн халамжлав. Хэдийгээр хамгаас хайртай Хуланг нь яваад өгсний гол буруутан нь Золтуяа гэдгийг тэр мэдэж байсан ч энэ хэдэн хоногт єєрт нь ингэж чин сэтгэлийн халамж тавьсан хvн байгаагvй мэт санагдан нэг л мэдэхэд тvvний хєлсєлсєн байр руу явж байлаа. Нєгєєтэйгvvр Хулан vнэндээ єерт нь хайртай байсан ч биш дээ. Гэтэл энэ бvсгvй л тvvнийг гэж хайраа харамгvй єгч, Анандын тєлєє л энэ бvхнийг хийсэн биш vv? Эцсийн эцэст Батхааны хэлдгээр алийн болгон тэр ихэмсэг хvvхнийг царайчлах юм бэ гэж эр хvний бардам зан нь ч хєдєлжээ. Хэрэв аль эртний л ийм зан гаргасан сан бол Хулан тvvнд арай єєрєєр хандах ч байсан юм бил vv? Эмэгтэй хvн юм бvхэн дээр аяыг нь дагаж хадаг шиг намирсан эр хvнд нvvр єгєх дургvй байдаг шvv дээ. Сvvлийн хэдэн єдєр хоол ч хоолойгоор давахгvй байсныг хэлэх vv. Золтуяагийн хийж єгсєн битvv шєлийг идээд хєлс нь асгаран нойрондоо дийлдээд нам унтчихжээ. Хэдэн цаг ч унтсан юм, нэг сэрэхэд нь хаврын нар жаргах дєхєн тэнгэрийн хаяа час улайран байв.

Золтуяа тvvний сэрснийг яаж ч мэдсэн юм сэмхэн хажууд нь ирээд суучихав. Тэгээд духан дээр нь аяархан vнслээ. Эрвээхэйн далавч шvргэх мэт тэр хєнгєхєн vнсэлт… энэ хэдэн хоногт амссан бvхний эцэст сэтгэлийг сэргээхэд хангалттай байжээ, Тэр бvсгvйг татан цээжиндээ тэврэв… Урьд урьдынхаас ч илvv амттайхан сексийн дараа утас жингэмэх дуунаар Золоо халатаа нємрєед єндийв. Гэвч Ананд гараас нь татан хэвтvvлээд “Хэрэггvй ээ, битгий ав” гээд авахуулсангvй. Утасны хонх ямар нэгэн ууртай эрийн зандралт мэт тvрэмгийгээр хэдэн удаа дуугараад таг болсноо, Золоогийн гар утас бас уянгалж гарпаа. Бvсгvй гараа явуулан утсаа авч клипийг нь хараад “Хулгайчаа” хэмээм хараах шахаад амаа барив. Нууц амраг Бадрал нь утасдаж байлаа. Тvvнийг єнєєдєр ирнэ гэснийг нь таг мартчихсандаа vнэхээр уур нь хvрэв. Тэгээд яахаа бодохоор угаалгын єрєєндєє орлоо. Бадрал энэ байрыг хєлслvvлэхдзэ Золоог хайртай залуугаа авчран єєрийг нь араар тавиг гэж тийм их мєнге гаргасан гэж vv? Хэрэв одоо тэнэглэж байгаад Бадралыг алдчихвал хэнийгээ гэж мєнгє царайчлах юм бэ? Єєр шигээ хангалуун амьдралтай Хулантай амьдарч байсан Ананд эмэгтэй хvн мєнгєєр гачигдахын зовлонг мэдэх ч vгvй. Тэгээд ч Бадралаас мєнгє гуйдаг шиг Анандаас “Би косметик авах гэсэн юм аа” гэвэл vргээчих байлгvй. Тэгэхээр эвтэйхэн л мултрах хэрэгтэй. Гэтэл єєрєє сургуулийнх нь тэрvvгээр эргэлдэж байж авчирчихаад Анандыг яаж эндээс явуулах вэ?” Юу ч гэсэн миний найз одоо харихгvй бол ээж чинь санаа зовчихно” гэж хэлье гэж бодсоор нvvр дvvрэн инээмсэглэн гарч ирэв.

Буйдан дээр нvдээ хагас аниад хэвтэж байгаа Анандын хажууд нь очиж тvрvvнийх шигээ сэмхэн суугаад vсийг нь илснээ хvзvv, дал мєрнийх нь чилээг гарган барилж єгєнгєє “Анандаа, миний найз одоо харихгvй бол ээж чинь санаа нь зовж байгаа байх аа” гэлээ. Залуу ч маажуулах дvртай муур шиг таатай нь аргагvй хэвтэж байснаа” Золоо, хоёулаа нэг газар хоол идэх vv?” гэлээ. Бvсгvй “Vгvй” гэж хэлж vнэхээр чадсангvй. Бадралтай энэ удаа муудалцвал ч муудалцах л болж дээ. Маргааш нэг юм зохиогоод хэлчихнэ болох л байлгvй. Эсвэл одоо гар руу нь яриад ээжийн бие муу болохоор гэртээ очиж хонох боллоо гэчихье хэмээн шийдлээ. Хувцсаа солих нэрээр угаалгын єрєєндєє орж байгаад гар руу нь “дохилоо” Гэтэл утсаа хаачихжээ. “Ээ. чєтгєр гэж хурал муралд орчихсон юм байх даа. За тэгвэл мессеж биччихээд гар утсаа унтраачихаас єєр аргагvй боллоо.” Хурдхан шиг мессеж биччихээд даруухан бариу хар цамц, хар трапец ємдєє ємсєєд сормуусаа будчихаад инээмсэглэн гарч ирэхэд нь Ананд хувцаслачихсан байж байв. Тэр хоёр “Согеаn Hоusе”-д очлоо. Солонгос хоол сайн идэж чаддаггvй Золоо гахайн шарсан мах жимсний салат захиалав.

Хоол идэх зуур Ананд тvvнээс гэрийнхнийх нь тухай, яагаад байр хєлсєлсєн тухай нь асууж гарав. Золоо эртнээс ийм асуулт гарна гэдгийг мэдэж байсан болохоор “Нагац ах Солонгосоос мєнгє явуулснаар нь хичээлээ сайн давтахад хэрэгтэй гэж байр хєлсєлсєн. Ээж цэцэрлэгийн багш, хоёр дvv сургуульд” гэхчлэн аятайхнаар тайлбарлаад аргалчихав. Харин аавынхаа тухай ярихаас нэг л дургvй нь хvрээд байжээ. Гэтэл энэ vеэр Бадрал Золоогийн хаалган дээр ирчихсэн хонхыг нь чарлуулж байлаа.”Энэ хvvхэн чинь хаачдаг байнаа. Арай манийгаа хєнтрєєд байгаа юм биш байгаа” гэж тэр сэжигтэйхэн бодсоор шатаар буулаа. Тэгээд юмыг яаж мэдэхэв гэж бодсондоо орцны жижvvрээс Золоог асуужээ. “Аа, тэр байр хєлсєлдєг єндєр охин уу? Саяхан нэг залуутай хєтлєлцєєд л гарсан ш дээ. Өчигдєр тэр залуу нь машинаа надад захиж хоносон” гэж vгэнд дуртай жижvvр євгєн “алтан хошуу” єргєчихєв. Энэ vгийг сонсоод “Юу гэнээ. Тэр муу царай муутай охинд би маллуулах юм уу” хэмээн уур омог нь хєдєлсєн амьтан машиндаа суулаа. Уг нь авгай нь Бээжин явчихсан тул хvvхдvvдээ ээжийндээ орхичихоод єнєєдєр Золтуяа дээр ирсэн нь энэ билээ. Орой утасдахад даанч утсаа авахгуй байсан юм, Ийм учиртай юм бий. Ах нь чамайгаа дєнгєчхєж чадах байлгvй дээ гэж бодсоор жолоочдоо “Манайх руу” гэж хэлэхдээ дууныхаа єнгєнд аль болохоор уур уцаараа мэдэгдvvлэхгvйг хичээж байлаа. Гай болоход маргааш нь Золоог “Согеаn House”-д нэг “хєєрхєн” залуутай хамт явж байна лээ гэж Бадралд Чука найз нь хэлснээр єчигдрийн сэжиг таамаг нь vндсэндээ батлагдчихлаа.

Тэгээд яажшуухан тэр “пацаан”-аас хариугаа авахаа бодсоор хэд хоног Золоо руу ярьсан ч vгvй. Энэ хоорондоо жолоочоо явуулан нєгєє “хєєрхєн” залуугий нь хаана сурдаг, хэзээ ирж хээээ явдгийг гайгvй сайн судлуулж байлаа. Хулан эмээгээ мэс заслаас гарч ирсэн єдєр орных нь хажууд сууж байхдаа л сэтгэлээс нь нэг том юм аваад хаячихсан мэт тайвшраад явчихыг мэдэрлээ. Анандаас салсан энэ хэдэн хоногт аавынхаа асуусан харц, ээжийнхээ зэмлэнгvй нvдийг хараагvй юм шиг явсаар, сэтгэл дотроо бас Анандыг єрєвден, хааяахан vгvйлэгдээд байгааг нь мэдэрч л байсан билээ. Гэвч тэр эргэж буцахыг хvссэнгvй, Эмэгтэй хvний дасамтгай зангаар жил гаруй vерхсэн Анандыг vгvйлээд байсан ч гэсэн хvvгээ асран, эмээгээ сахин аль болохоор завгvй байж сэтгэлээ тайтгаруулж байсан билээ. Тэгээд ч энэ хэдэн хоногт олныг эргэцvvлэн бодож, Анандыг Золтуяа руу гvйхээс аргагvй байдалд оруулсан шалтгаан нь юу байсныг сайн ойлгосон ажээ. Аливаа юманд учир шалтгааны талаас нь, логикийн шинжлэх ухааны хувьд дvгнэлт хийх юм бол Хулан л єєрєє тvvнийг Золтуяа руу тvлхсэнээ сайн ойлгож байлаа. Тийм ээ. Хулан єєрєє л тvлхсэн. Сэтгэл зvрхэндээ шал єєр хvнийг хайрладаг болохоор тэр Анандад хэзээ ч хайр энхрийлэл амсуулж байсангvй. Єєрєє ч тvvнээс амраглалын таашаал амсч байгаагvйтэйгээ адилхан Анандад эр хvний жаргалыг бэлэглэж байгаагvй шvv дээ.

Тэр нэгэн єдєр Тvвшинг хайраа илчлэн гэртээ багадаа хагалчихсан тоглоомыг нь явуулснаас хойш Хулан Анандад улам сэтгэл хєрсєн билээ. Тэгээд Анандыг шєнє бvхэн намайг тайван байлгаасай гэж залбиран, vнсэж таалахаар нь “Бушуухан дуусаасай” гэж салахын тvvс болдог байгаагvй гэж vv? Эмгэнийг ухаан орсны дараа санаа амарсаи хvvхдvvд нь таран явцгааж, дараа Хулан vлдээд ийнхvv бодолд дарагдан суугаа билээ. Хагалгаа хийсэн эмч нь орж ирээд “Наркоз нь бvрэн гарахаар нойл шєл уулгаарай” гээд гарав. Эмээ нь наркозоо гарсны дараа дахиад унтаад єгєв. Тэгснээ нэг гvн санаа алдаад нойрноос сэрж, ач охиноо хараад гараа сунган толгойг нь иллээ. -Эмээ, бие тань яаж байна? -Гайгvй ээ. Тєрєл арилжих насны тоо гvйцээгvй юм байлгvй дээ. Миний муу бvлтгэр охин ядарчихлаа даа. -Зvгээр, зvгээр юундаа ядардаг юм бэ. Та шєл уух уу? -Одоохондоо ч юм ууж идмээргvй л байна. Миний муу сєєсгєр жич хvv мєємєє vгvйлж байгаа даа. -Би хичээлээ тараад хєхvvлчихээд ирсээн. Сая Бєртэ Очироог уйлаагvй байна гэж байна лээ. -Миний охин аавындаа харьчихаа юу? Хулан хэл халтираад эмээдээ ийнхvv ам алдчихав. -Тийм ээ, би харьчихсан. Анандтай суумааргvй байна. -Аав, ээждээ тэгж хэлээ юу? -Хэлсээн. Эмээ та ч гэсэн сэтгэлгvй хvнтэй сууж хэрэггvй гэсэн биз дээ? -Тэгж л бодож байгаа бол эргэж буцах хэрэггvй шvv, миний охин. -Та миний занг мэднэ ш дээ. Ананд намайг буцааж аваачих гэж ээжийгээ явуулсан байсан. Би хvvтэй нь суухгvй гэж vнэнээ л хэлсэн. Эмээ, та одоо ядарчихлаа. Шєлєє уух уу? Энэ бол яриаг цааш нь vргэлжлvvлэх хvсэлгvй байгаагийн шинж билээ. Эмээ нь чимээгvй болж эрхээ эргvvлэн нvдээ хагас анилаа. Орой тийшээ Уянга найз нь Хулантай уулзахаар ирлээ.

Авга эгч нь ч ээжийгээ сахихаар ирсэн тул Хулан эмээтэйгээ хуйвалдагчдыи ёсоор нvд ирмэчихээд найзтайгаа хамт гарчээ. Тvрvvнээс хойш тvvнд нэг юм хэлэх гээд хэл ам нь загатнаад байсан Уянга эмээгийнх нь єрєєнєєс гарангуут л Хулангийн ханцуй дээрээс татан зогсоогоод: -Хvvш ээ, танай Ананд чинь яахаараа Зоптуяагаас салахаа больчихоов? Би єнєедєр тэр хоёрыг Анандын машин руу тэврэлдээд орж явахыг нь харлаа гэж нvдээ томруулан хэллээ. -Би Анандаас салж байгааг чи сонсоогvй бил vv? -Юу ? Яаж байгаа юм? -Яахав. Би тэрэнд хайргvй л байхгvй юу. -Чи чинь “алчихдаг” хvн юмаа, Тэгээд яах гэж хvvхдийг нь гаргасан юм бэ? -Холливудын одод л иигэдэг байх. Єчигдєр суусан, єнєєдєр салсан байдаг биз дээ? -Бид хоёр суугаагvй ш дээ. -За, Хулаан, битгий хэгжvvрхээд бай л даа. -Юундаа хэгжvvрхэх юм бэ. Чи ч гэсэн гадарлаж байсан юм биш vv? Нандиад намайг хурим хийнэ гэдэгтээ баярлахгvй байна лээ энэ тэр гээд л бичсэн гээ биз дээ? -Чи vнэндээ ямар ч баярласан шинжгvй л байсан ш дээ. За, одоо яая гэхэв. Явж, явж чиний шийдвэр зєв ч юм бил vv? Ер нь чам шиг гоё охинд нєхєр мундахгvй ээ. Танай нєгєє ангийн Зоригоо чамд сайн гэсэн. -За худлаа байлгvй дээ, -Нээрээ, нээрзэ. Харин миний найз дахиад нэг залуугаар тоглочихов доо. -За юу гэж дээ. -Хулаан. Хоёулаа “Жизель” vзэх vv? Маргааш тоглолттой. -Найз нь амжихгvй л байх аа даа. -Тэгвэл би єнєєдєр

Нандиад мэйл явуулахдаа чамайг Анандаас салсныг чинь бичлээ шvv. -Тэг, тэг Чамайг “ССМ”-д ажилд оруулчихвал дорхиноо л Кристина Аманлуэр шиг лидер сурвалжлагч болчихно шvv гээд Хулан инээлээ. Золтуяа Бадралыг хэл чимээгvй байгаад гайхсан ч Анандтай чєлєєтэй уулзаж байгаадаа баярлаад нэг хэсэгтээ л тvvний тухай мартчихжээ. Гэтэл бямба гаригийн нэг орой таван цагийн vед Бадрал гэнэт утасдан: -Би хєдєє яваад ирлээ. Одоо чам дээр очлоо шvv хэмээн сандаргав. Азаар Золоогийнд Ананд байсангvй. Бvсгvй тvvн рvv утасдан єнєєдєр эавгvй шvv гэдгээ дуулгаж аваад санаа амрав. -За, миний хонгор намайг эзгvйд уйдав уу? гэсээр Бадрал ч ороод ирлээ, Нvд нь ёлтолзоод нэг л сонин байгааг нь Золтуяа шууд ажигласан ч гvйж очоод энгэрт нь наалдчихав. “Уухай, чи бас намайг ингээд залилчих санаатай” гэж мань эр эгдvvцсэн ч уур хорслоо нуух тэсвэр гаргаж чадаад уруул дээр нь vнсэв. Яг энэ vеэр Ананд руу нэг залуу утасдан “Маш яаралтай Их дэлгvvрийн ємнє уулзах хэрэгтэй байна. Золоотой холбоотой юм шvv” гээд утсаа тасалчихжээ. Гэртээ реферат бичиж суусан Ананд гайхсандаа Золоо руу залгав.

Утас нь дуудаад байсан ч авсангvй тул Их дэлгvvр руу очоод vзэхээр шийдэв. Хачирхалтай нь тvvнийг Их дэлгvvрийн ємнєх талбайд зогсоод Золоог нvдээрээ хайсаар машинаасаа гарангуут бяртай байрын хоёр залуу дєхєж ирээд нэгэн машин руу хvчээр чихээд суулгачихав. “Та нар яах гээд байгаа юм бэ?” гээд тавиулах санаатай зvтгэвэл нэг нь “Томоотой байгаарай, очоод мэднээ, чи” гэж доогтой гэгч нь дуугарлаа. Машии давхисаар Золтуяагийн байрны дэргэд ирж зогслоо, Нєгєє хоёр Анандыг сугадан гаргаж тэдний орц руу ороод хаалгыг нь тvлхvvрдэн онгойлгоод тvлхэн оруулав. Буйдан дээр нэгэн бvдvvн эрийн тэвэрт нvцгэн хэвтэж байсан Золтуяа Анандыг харчихаад муухай хашгирав. Бадрал буйдан дээрээс босч ирээд пиджакаа углангаа тvvнийг нэвт шувт ширтэж: -Ийм сайхан залуу байж энэ биеэ худалддаг хvvхнээр яахнав дээ, Энэ чинь миний хєлсєлж єгсєн байр юм ш дээ. Дvv хvv эр хvн эр хvндээ хайртай байдаг юм. Чамд гэж зєвлєхєд энэнээс арай єєдтэйхэн охин олж аваач гэчихээд нєгєє хоёр залуугаа дагуулан гараад явчихав. Ананд нэг хэсэгтээ юу ч хэлж чадахгvй уйлсаар байгаа Золтуяа руу харан мэлрэн эогссоноо хаалга руу зvглэв. Араас нь Золоо чахарсан хоолойгоор; -Ананд аа хэмээн дуудсан боловч эргэж ч харсангvй. Тvvнийг гадаа гарахад нєгєє эрчvvд хэдийнээ бараа туруу ч vгvй алга болжээ. Тэр гадаахь явган сандал дээр толгойгоо салааачлан суулаа. “Золтуяа ийм амьтан байсан юм бий. Биеэ худалддаг хvvхэн. Аяаяа. Солонгост байдаг ахынхаа мєнгєєр хєлсєлсєн байр гээд байл уу? Гэтэл тэр нь нууц амраг нь байж.

Юу ч гэхэв дээ. Хулангийн дургvй нь хvрэхээс яахав дээ” ингэж бодсоор тэр Их дэлгvvрийн гадаа орхисон машин руугаа дєхєхєєр бослоо, Ард нь хаа нэгтээ сонссон уяхан дуу гарч: -Хvvе сайн байна уу? Та? хэмээн танимхайрахад нь эргэн харвал тэр нэгэн єдєр эндээс гар єргєн Сонгодог урлагийн театр хvргvvлсэн балетчин охин инээмсэглэн зогсч байлаа. Тvvний тунгалагхан нvд, гэнэхэн инээмсэглэл vvрийн ягаахан гэгээ татах шиг сэтгэлийг нь сэргээгээд явчихав. Тэр охин Анандыг дуугарч амжаагvй байхад нь: -Та манай байранд байдаг юм биш биз дээ? Намайг Намуун гэдэг. Манайх энэ орц гээд чимээгvй болсноо халааснаасаа тасалбар гарган -єнєєдєр би “Жизель”-д бvжиглэнэ. Заавал vзээрэй гэчихээд нvvр нь vлмэдэг улсхийснээ гvйгээд явчихав. Залуу тэр билетийг нь барьсаар амандаа “Намуун” гэж шивнэн хоцорлоо. Арван долоохон настай Намуун охин хэд хоногийн ємнє театр руу нь хvргэж єгсєн тэр сайхан нvдтэй залууг vргэлж бодох болжээ. Гэтэл нэрийг нь ч, гэрийг нь ч мэддэггvй. Зориг гаргаад “Таныг хэн гэдэг вэ?” гээд асуучих минь яав даа хэмээн хэдэн єдрийн турш харамсан гэрээсээ гарах бvрдээ сэмхэн харуулдаж явсаар єнєєдєр яг орцныхоо vvдэнд ингээд яг тааралдчихав. Охин баярласандаа ичиж эрээлэхээ ч мартан ам нээсэн нь энэ. Дєнгєж саяхан Золтуяагийнд болсон явдалд цочирдсон Ананд гэртээ хариад л тэр билетийг нь гал тогооныхоо ширээн дээр тавиад мартчихжээ. Тэгээд гар утсаа унтраан хичээлээ уншсаар нэг мэдэхэд нэлээд орой болсныг анзаарав. Хуланг явснаас хойш тvvнийг мартагнахын тулд хичээлээ унших нь нэмэгдсэн билээ. Гэтэл ээж нь нэг гартаа билет барьчихсан шагайж “

Миний хvv балет vзэх байсан юм биш vv?” гэхэд нь л нєгєє Намуун хэмээх турьхан охиныг санав. Охины гэнэхэн ялдам инээмсэглэл, “Өнєєдєр би Жизельд бvжиглэнэ. Заавал vзээрэй” гээд нvvр нь хєєрхєн улсхийснийг нь санаад гэнэт театрт очихоор шийджээ. Тvvнийг яаран яаран давхисаар Сонгодог урлагийн театрт очиход танхимд хєгжим эгшиглэн алга ташилт нижигнэж байлаа. Залуу театрын vvднээс ганц ширхэг гал улаан сарнай худалдаж аваад орлоо. Харамсалтай нь улаан хvрэн хилэн хєшиг хаагдаж байлаа. Залуу охидын сvнснvvдийн бvжиг тоглосон жаахан Намуун инээмсэглэн зогсохыг тэр харж амжлаа. Ингэж Ананд Намуун хоёр танилцан дотносч билээ.. Харин Ананд Золтуяаг тэгээд хувь заяанд нь даатгаад орхичихож чадсангvй. Хэд хоногийн дараа уйлан хайлан утасдахад нь очиж уулзжээ. Тэгээд “Золоо, чам шиг сэргэлэн охин ингэж амьдарч болохгvй ээ. Би чамайг амьдралын эрхээр ийм байдалд орсныг чинь ойлгож байна. Энэ байрнаасаа гар. Би чамд тусалъя. Ажил олж єгье. Ийм замаар явах юм бол чи ирээдvйгээ баллана шvv” гээд шинэ байр хєлслөх мєнгєєр тусалжээ, Харин энэ хооронд Хулан хуулийн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд болсон илтгэлийн уралдаандаа тvрvvлж Иелийн их сургуульд сурах урилгаар шагнуулав. Тувшингээс нэг хэсэгтээ сураггvй байснаа нэг єдєр утсаар ярив. Хулан ч “Би Анандтай суухаа больсон” гэдгээ хэлсэн нь Тvвшинг магнай хагартал баярлуулжээ.

Гэвч Хулан тvvнд хайртайгаа шууд хэлсэнгvй, Тvвшин ч Лхагваагаас больсноо хэлсэнгvй. Хэн хэн нь нvvр тулан уулзах баярт учралыг хvлээн догдолж хамгийн нандин vгээ тэр уулзалтанд хадгалж байв. Нэг л мэдэхэд зургаан сар гарчихжээ. Ананд хvvхдийн баяраар хvvдээ бэлэг аваад Батболдынд очив. Хулан тэр хоёр овоо угийн солиотой болжээ. Байрны гадаа хvvгээ тоглуулангаа тэр хоёр хэдэн уг солив. -Аагий чамайг нэг хєєрхєн охинтой хамт явж байхыг харсан… -Аа, тэр уу? Намуун гэдэг юм. -Аан. Би та хоёрыг хараад баярласан шvv. Гоё охин байна лээ. Харин Чи хvvтэйгээ ойр ойрхон уулзаж бай л даа. – Би хvvгээ л их санах юм. Дандаа уулзаад байхаар бvр ч их хэцvv санагддаг… Мартсанаас чи хэзээ Америк явах гэж байна? -Намар найман сарын эхээр. -Тvвшин чамд хайртай гэж vнэн vv? Элс самардан хєєрєн тоглож суугаа хvvгээ араас нь тvшиж суусан Ананд халааснаасаа амны цаас гарган хvvгийн шvлсийг арчингаа ингэж асуугаад Хулангийи нvд рvv харав. -Vнээн. Одоо чамаас нуух юу байхав дээ.

Надад ч гэсэн Тvвшин таалагддаг… -Тэгвэл… та хоёрт аз жаргал хvсэх л vлдээ шив дээ? -Чамд ч гэсэн. Хулан энэ vгийг Анандад чин сэтгэлээсээ хэлж билээ. Харин тэгэхэд Ананд “Би чамайг сvvлчийн удаа vнсэж болох уу?” гэсэн сэн. Тvvний харцнаас Хуланд одоо ч хайртай гэдгийг нь уншиж болохоор л байлаа. Энэ оройноос хойш хоёр сарын дараа Хулан Иелийн их сургуульд сурахаар Америк руу нисч явлаа. Эмээгийнх нь бие сайжирч, Ананд жинхэнэ хайртайгаа учирсан болохоор тvvний хувьд хvvгээс нь єєр ардаа санаа зовох юм байсангvй. Хэдхэн цагийн дараа хєл тавих Америк оронд ямар учрал хулээж буйг л тэр мэдэхгуй байв. Харин тvvний сэтгэлээс уяатай Тvвшин нь Кеннедийн нэрэмжит олон улсын нисэх буудал дээр тосч байгааг Хулан мэдсэн бол “Боинг” онгоц vхэр тэрэг мэт удаан санагдах байсан байх даа.

ТЄГСЄВ

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *