Нүүр Өгүүллэг ХУЛАН ХАЙРЫН /ТУУЖ/ 8-Р ХЭСЭГ

ХУЛАН ХАЙРЫН /ТУУЖ/ 8-Р ХЭСЭГ

7 минут уншина
0
0
315

Золтуяа хvссэн ёсоороо сургуулиасаа ойрхон байр хєлсєлж, мєнгийг нь Бадралаар тєлvvлж дєнгєсєндєє хачин их баяртай байлаа. Тvvнийг гэрээсээ яаран дайжихад нєлєєлсєн бас нэг явдал тэр нэгэн єглєє

болсон юм. Бадралтай буудалд амраглачихаад гарч явахдаа аавтайгаа тааралдсаны маргааш нь билээ. Тvvнийг цайгаа уухаар гал тогоондоо ортол тэр шєнє гэртээ хоноогvй аав нь гаднаас ороод иржээ. Харваас

шартчихсан, гар нь чичрэн гоожуураас цэв хvйтэн ус шунаглан залгилснаа усны цоргоо ч хаасангvй. Согтуу нь гараагvй, манантай нvдээр охиноо нэг л эвгvй ширтсэнээ майжгий явган сандал авч

сандайлаад: -Чи яагаад тєрсєн эцгээ ад vзээд байна гэж хараажийн хэрvvл гуйсан єнгєєр заналтай хэлжээ. Бvсгvй ууж байсан хар цайгаа тvлхээд: -Би хичээлдээ явлаа гээд бостол эцэг нь: -Завхарсан хог.

Чамтай тэр буудалд банзалдаж явсан бvдvvн амьтны машиных нь дугаарыг би харсаан. Надтай аятайхан байхгvй бол та хоёрын булайг нь дэлгээд авгайд нь хэлнэ шvv. Алив шар тайлах юм єгєєдєх гэлээ.

Эцгийгээ арай ч ингэнэ чинээ санаагvй бvсгvй цочсондоо царай нь зэвхийрэн: -Юу? Та чинь бvр иймдээ тулаа юу? Ичээч, та хvмvvсээс ичээч. Биднийг яаж явуулж байгаа билээ. Ээжийг яаж явуулж байгаа билээ. Муу хар архичин гэж уурандаа хоолой нь зангирч, гар нь чичирсээр цvнхээ шvvрэн авч онгойлгоод гартаа тааралдсан хэдэн халтар тєгрєгийг гарган шидэлж: -Май, май. Ингээд тэр хар усандаа

хахаж цацаж vхвэл таарна хэмээн хашгичаад єлгvvрээс хувцсаа шvvрэн гарах гэтэл эцэг нь араас нь: -Хєєе, энэ чинь Ганц “Ерєєл”-нд ч хvрэхгvй хоёрхон мянган тєгрєг байна ш дээ гэж хашгирсныг ч тоосонгvй хаалгаа саван гарчээ. Аз болоход хоёр дvv нь, ээж нь явцгаачихсан цаг таарч. Орцноос гаран гартлаа тэр “Муу хар архичин “хэмээн эцгээ хараасаар явлаа. Ядаж хаврын хавсарга тавьсан хачин муухай єглєє байлаа. Гадаа ч тэнгэр гэж авах юмгvй, сэтгэлд нь ч гэж хавсарганаас дутахгvй шуурга тавьж байв . Гэвч бvсгvй гэрээсээ гарахдаа хагас дутуу угласан хувцас хунараа янзалж зогсохдоо дорхиноо тайвширч, “Одоо би яахав, юу хийхэв “ гэсэн хvйтэн тооцоо хамаг ухааныг нь эзэлжээ. Уурлаж бухимдсан vедээ тэр “За Золтуяа, тайвшир.

Уурлалаа гээд юу ч бvтэхгvй” хэмээн єєрийгєє ятган тайвширч сурсан хvн. Ширээнийхээ нvдэнд бvтэн хавтас дvvрэн цуглуулсан элдэв зєвлєгєєний хайчилбаруудаасаа ч иймэрхvv vед биеэ хэрхэн барьж, ухаалаг шийдвэр гаргах тухай бишгvй ихийг уншсан юм чинь. Тэр автобусанд суухаар буудал дээр ирээд юуны тvрvvн зарын сонин худалдан авчээ. Тэгээд л хичээлийнхээ дараа гэртээ ирж тухтайхан уншиж байгаад утасдаж гарав. Эцэст нь гурван байр vзээд л сайн зассан нэг єрєє аятайхан байр олсон билээ. Байраа олчихоод Бадралаас мєнгє авахад ядах юм байсангvй . Харин хєлсний байранд суух болсноо ээждээ хэлэх л хэцvv байв. Амьдралд нухлагдсан тэр хєєрхий эмэгтэйд ганц тус болдог нь л Золтуяа юм чинь. Тvvнийг Их сургуульд орчихлоо гээд ирэхэд нь ээж нь баярлан байх суух газраа олохгvй сандарч, байгаа бvх махаараа бууз хийн “Миний охин тийм сайхан сургуульд орчих гэж.

Маргааш ажлынхандаа очиж гайхуулнаа. Манайхны хvvхдvvд дандаа хувийн сургуульд орсон. Ээж нь Багшийн дээдэд ч орж чадаагvй юм. Тэгсэн бол ядаж цэцэрлэгийн эрхлэгч болчихсон байхгvй юу. Дээд мэргэжилтэй хvн надаас л хамаагvй дээр амьдарнаа.” гээд л хєєрч суухыг хараад Золтуяа єєрийн эрхгvй уярсан сан. Yнэн хэрэгтээ Бадрал байгаагvй бол сурлага муутай, ядуу охин яаж Их сургуульд орж чадах юм бэ. Гэвч ямар ч хамаагvй аргаар сургуульд орж ээжийгээ тэгж баярлуулсандаа л тэр урамтай байдаг юм. Ээж нь тvvн шиг эрт хэрсvvжиж чадаагvй гэнэхэн цагаан сэтгэлтэй хvн.Болох болохгvй юм ярихад нь ч юм уу, аавд нь залидуулан махны мєнгєє єгєєд архидуулчихад нь “ Ээж минь та яасан ч гэнэн юм дээ” гэж Золтуяаг уцаартайхан хэлэхэд эмээнгvй инээмсэглээд “ Яахав дээ, ээж нь ийм л хvн . Энэ чигээрээ явсаар байгаад vхнэ биз” гэдэг юм. Бvсгvй тэр єдєр дэлгvvрээс бэлэн банш авч, ээжийгээ орой ирэхэд нь сайхан хоол хийчихсэн сууж байв. Аав нь бас л байдаггvй . Ер нь сvvлийн жилд улам л их ууж, гэрээсээ гадуур хонох нь нэмэгдээд байгаа билээ. -Миний охин яасан сайхан хоол хийчихээв? Єнєєдєр чинь “Тєгєлдєр хуур” гарах бил vv? гэсээр ээж нь орж иржээ. Тэгээд бvр хоол идэхээр ширээнд суусан хойноо : -Аав чинь ирээгvй юу? Єнєє орой гэртээ ирдэг л байгаа даа гэхэд нь

Золтуяа : -Таныг юм хэлдэггvй болохоор бvр даварчихсан юм. Аягvй бол цалингаараа уугаад явж байгаа биз. Ингээд гадуур хоноод ирэхээр нь хєєгєєд явуулж байвал таарна гэж шилбэлзэхэд банштай цайгаа дуу чимээтэй гэгч нь сорон сэтгэл хангалуун суусан бага дvv нь: -Эгчийн хэлдэг яг vнэн. Аав эртvvд манай ангиар шагайхдаа шал согтуу байсан чинь багш “Аавыгаа битгий сургууль дээр согтуу ирж бай гэж хэл” гээд л хvvхдvvдийн ємнє ёстой байдалд оруулдаг байна ш дээ гэхэд ээж нь: -Яахнав дээ. Та нар муу эцгийгээ битгий ад vзээд бай. Яахав жаахан уугаад байгаа ньvнэн л дээ. Тэглээ гээд би л лав гэр орноос нь хєєж чадахгvй гээд нулимс нь цийлэгнээд иржээ. Золтуяа єглєєний болсон явдлыг санасан ч нулимсыг нь хараад єрєвдєхдєє ээждээ юу ч хэлсэнгvй. Харин орой нєгєє солонгос киногоо vзээд сууж байхад нь хулгаж, хулгаж: -Ээж ээ. Би маргааш юмаа аваад явлаа. Манай найзууд 11 дvгээр хороололд байр хєлслєхєєр болсон. Сургуультай ойрхон болохоор автобусны мєнгє гэхгvй надад ч амар юм гэхэд ээж нь: Юу? Байр хєлслєх чинь аймаар vнэтэй биз дээ? Та нар vнийг ньдийлэх юм уу? Миний хvv гэртээ л бай л даа. Би аавыг чинь архиа боль гэж хэлье хэмээн аргадангуй хэлсэн ч Золтуяа ээжийнхээ хvзvvгээр тэврэн : -Зvгээр ээ. Би ааваас болж гэрээсээ явж байгаа юм биш. Гэр холдоод байна. Мєнгєний хувьд айлтгvй. Би зун ажиллаж байсан буудалдаа дахиад ажиллахаар болсон. Бас хагас, бvтэн сайнд гэртээ ирж энэ хоёрыг чангалж байна гээд хоёр дvv рvvгээ нvд ирмэжээ..

Ээж нь яаж ч чадсангvй. Тэр охиноо хэзээний л єєрєєсєє илvv ухаантай гэж боддог тул хориглож чадсангvй ч эх хvний зєнгєєр охиноо єєрєєсєє холдуулахдаа дурамжхан байсан билээ. Ингээд л Золоо бvсгvй маргааш нь гэхэд байрандаа нvvн ирж найзуудаа авчран бяцхан “тэмдэглээд” авчээ. Байранд орсныхоо маргааш Золоо ажлаасаа ирээд Ананд руу ярилаа . Тэр урьдынх шигээ нэг их баяр хєєр болсон шинжгvй байхыг анзаарсан бvсгvй ойр зуурын хэдэн vг солиод утсаа урам муутайхан тавьж “Хулантайгаа их эвтэй байгаа юм байна. Тэгсэн ч би чамайг тавихгvй дээ. Одоо тэгвэл аргаа єєрчилье. Чиний тэр нvцгэн хэвтээ зургийг хараад тэр ихэмсэг хатагтай чинь яахыг харна даа гэж єсєрхvv гэгч нь бодлоо. Тэр єдєр нь Хулантай юу ч болоогvй мэт утсаар ярьж эмээгээ сахиж байгааг нь мэдээд авсан билээ. Ингээд маргааш нь утасдан Хуланг эмнэлгээс гэртээ харьсныг мэдээд нєгєє зургийг дугтуйлан гадаа тоглож байсан хvvд шоколад єгєєд гvйлгэчихэв. Хулан хаалганы хонх дуугарах vеэр хvvгээ хєхvvлэнгээ найз Нандиндаа мейл бичээд сууж байв. Тvvнийг хариу бичиж чадаагvй байтал Нандингаас дахиад л мейл иржээ. “Сайн уу? Найз минь. Хvvхэдтэй болохоор зав муутай байгааг чинь ойлгож л байна. Гэхдээ танайх асрагч авсан гээ биз дээ? Тэгэхээр завгvй гэхээсээ илvv vнэнд гvйцэгдээд надад хариу бичихгvй байгаа юм биш биз дээ. Уг нь чи єдийд Англид сурч байх ёстой байсан. Хоёулаа амралтаараа бие биенийдээ айлчилж хамт аялж байна . Би чамайг Женевт, чи намайг Лондонд хvлээж авна гээд олон юм мєрєєдєж байснаа чи мартчихсан гэж vv? Хэн ч алдаж болно . Тэглээ гээд залуу насаа алдааны золиос битгий болгооч. Чамд Анандтай суух шаардлага байхгvй ш дээ. Хувийн амьдралд чинь хэтэрхий оролцоод байгаа бол уучлаарай. Гэхдээ би чамайг сайн мэднэ дээ. Аав, ээж хоёртоо хvvгээ єгчихєєд сургуульд яваач,

Хулаан. Гадаадад сурах ямар гоё гээч. Бид ээж болж, гэрийн эзэгтэй байх нас болоогvй ш дээ. Сайн ээж болж чадах ч vгvй. Эндхийн залуучууд гучин тав хvрч байж л гэрлэдэг. Чи бид хоёрын насныхан гэрлэнэ гэж байх ч vгvй. Румыны цыгын охин 12 насандаа хурим хийлээ гээд эндхийн хэвлэлvvд хачирхан бичиж байна.Хатуухан хэлэхэд чи ч гэсэн ийм эрт хvvхэд гаргаж хурим хийх ямар хэрэг байгаа юм бэ? Ядаж хайртай хvнтэйгээ бол ч яахав. Гэхдээ л хайртай хvнтэйгээ ч гэсэн 19 насандаа сууна гэдэг арай л дэндэнээ. Би Цэнгэлтэй хоёр жил vерхсэн . Бид хоёр унтсан. Гэтэл би наашаа ирээд л Цэнгэл ч Хятад яваад л хоёр тийшээ болсон. Одоо тэнд girlfriend-тэй болчихсон гэж саяхан надад бичсэн. Ийм л байгаа юм даа. Бидний насныхны хайр гэж. Цэнгэл одоо надад мартагдсан аялгуу болсон. Дандаа чамайг сургаад байгаа бол дахин уучлаарай. Энэ сэдвийг ингээд орхиё. Сониноос Америкт байгаа Тvвшингээс надад мейл ирж байгаа. Сонин зантай хєвгvvн шvv. Надаас чиний тухай их асуусан байдаг юм. Та хоёр чинь хонь чоно байсан биз дээ? Одоо бодоод байхад тэр чамд сайн байсан юм шиг. За энэ яахав. Би саяхан нэг герман найз залуутай болсон. Араб, германы эрлийз залуу. Амур гэдэг юм. Их царайлаг боловч би царайнд нь болоогvй. Yзэл бодолд нь европ, дорнын шинж хосолсон сонин залуу. Анх танилцахдаа л намайг монгол гэхэд хэтэрхий европ хvмvvжилтэй юм гэж шvvмжилсэн. Бид хоёр vнсэлцсэн.

Тvvнээс цаашаа хэтрээгvй л дээ. Би энд амралтын єдрєєрєє найзуудтайгаа дундад зууны цайз vзэж яваад хэнийг харсан гээч. Клаудиа Шифферийг амьдаар нь vзлээ. Швейцарид нэг харш нь байдаг юм байна. Зvгээр л “Wrangler” жийнс ємсєєд vсээ задгай тавьчихсан явж байна лээ. Биднийг хараад байхаар гараараа даллачихаад машиндаа суугаад явчихсан. Сэтгvvл дээр гардаг шигээ тийм ч шvтмээр гоё харагдаагvй шvv. Швейцарийн хавар их л сэрvvхэн юм. Ер нь хаана ч хавар онцгvй байх юм аа. За, за. Ажилдаа явах цаг болчихлоо. Танай хєєрхєн Бєртэ болон Ананд, хvvд чинь мэнд хvргэе. Хариу!!!! Nandin Geneva.” гэжээ. Энэ vеэр Цэндээ жижигхэн дугтуй авчран ємнє нь тавиад гарсныг ч тэр анзаарсангvй. Хvv нь мээмээ хєхєж дуусаад гараа сарвалзуулан vймvvлж байгаад тэр дугтуйг ширээний араар унагачихсан тул Анандын нvцгэн зургийг энэ удаа Хулан олж харсангvй . Хулан найздаа “Hi, Nandia, чамаас аймаар нухацтай vгтэй мейл авч хэд хоног єєрєє ч сэтгэл vймэрчихлээ. Хажуугаар нь эмээгийн бие муудаад. Тэгээд хариу бичиж амжаагvй байсан чинь єнєєдєр дахиад нэг мейл ирээд сандарсандаа хариу бичиж байна. Би тийм ч нээлттэй хvн биш гэдгийг чи мэднэ ш дээ. Анандын хувьд гэвэл би тэрэнд хайргvй нь vнэн. Хvн ганц амьдралдаа хичнээн тэнэг юм хийдэг билээ.

Би ноднин тэгж л алдаа хийсэн. Дараа нь “Галт тэрэг хєдєлчихлєє” гэж бодоод хvvтэйгээ тэднийд очсон. Яваандаа хайртай болох байх гэж бодсон. Бас би хvvгээ бодсон юм. Аавгvй хvний зовлонг чи мэднэ ш дээ. Очироог аавгvй болгохын оронд єєрєє бvхнийг тэвчье гэж бодсон чинь бас л биш юм байна. Гэтэл Ананд надад аймаар хайртай. Тэгээд хайрынх нь хариуд би юу ч єгєхгvй болохоор цаашид яахыг бvv мэд. Яахаа мэдэхгvй л байна. Уг нь би єєр хvнд хайртай. Гэхдээ хэн гэдгийг нь яг одоо хэлмээргvй байна. Миний бvх нууцыг эмээ л мэдэж байгаа. Уучлаарай цаг нь болохоор чамд хэлнээ. Чиний бvх зэмлэлийг хvлээн зєвшєєрч, бас над шиг алдаа хийлгvй гоё газар сурч байгаа чамд атаархаж байна шvv. Гэхдээ би хичээлээ орхиогvй. Оюутны илтгэлийн уралдаанд оролцоод сургуулиасаа шалгарсан. Хэрэв эцсийн шатанд тvрvvлбэл Америкт нэг жил сурах болзолтой. Би тvрvvлнэ гэж бодож байгаа. Би маргаашнаас эмээг хэд хоног сахих тул завгvй болох байх. Энд шороо босоод л. Гэвч зуныг авчирдагт нь хаварт би дуртай. By, by. Hulan.

Хулан уг нь Анандыг хэзээ ирэх вэ?, хаана явна ?гэж хойноос нь утасдан мєрдєж мєшгєдєггvй билээ. Харин энэ удаа яагаад ч юм утасдмаар санагдаад гар руу нь залгатал дуудаад байгаа мєртєє авсангvй удаж удаж тасалчихав. Хааяа нэг залгахад нь “Яагаав, хайрт минь би тэнд энд явна, одоохон очлоо” гээд л зєвхєн єєрийг нь утасдсанд бєєн баяр болдог асан Ананд сvvлийн vед нэг л хачин болоод байгаад бvсгvй бяцхан гайхаж мєрєє хавчаад утсаа тавилаа. Уг нь тэр хvрээд ирсэн бол єдий хvртэл цээжинд хуралдаж явснаа нэгмєсєн ярилцъя гэж бодож байжээ. Бvсгvй хvvгийнхээ хажуугаар хэвтэн хонгорхон даахийг нь, vнэрлэн “Аав чинь хаагуур яваад байгаа юм бол доо. Миний хvv удахгvй таван сар хvрэх нь шvд нь яагаад гарахгvй байнаа. Витамин Д єгєєд

л байхад чинь “ гэж бодсоор нэг мэдэхэд дугхийчихжээ. Тэр эмээгээ нэг их єргєн голын цаад эрэг дээр зогсоод Хулан руу гараа сарвайгаад нэг юм хэлэн зvтгээд л байна гэж зvvдлээд сэрчихэв. Цаг оройн найм єнгєрчээ. Ананд ирээгvй л байв. Тvvнийг сэрмэгц Цэндээ охин орж ирэн тоос сорогч ёнгинуулан цэвэрлэгээ хийж байснаа ширээн доороос єнєє гайт дугтуйг гаргаад иржээ. -Єє, та энэ захиагаа уншаагvй юм уу? Єдєр нэг хvvхэд авчирч єгєхєєр нь ширээн дээр чинь тавьчихаад хэлэхээ мартчихаж. Очироо унагачихсан юм байх даа гэсээр тэр царай муутай цагаан дугтуйг сарвайлаа. Дєнгєж саяхан эмээгээ зvvдлэн хар дараад сэтгэл тавгvй байсан Хулан эмнэлэг рvv залган эмээгийнхээ биеийг асуугаад санаа нь бяцхан амарч “Надад ийм марк энэ тэр ч vгvй захиаг хэн явуулдаг байнаа?” гэсээр дурамжхан авав. “Хуланд” гэж гараар бичсэнээс эхлээд л тэр “захиа” тvvнд нэг л таалагдсангvй. Заримдаа задлах хэрэггvй захиа ч гэж байдаг. Гэхдээ хvн гэдэг амьтан бурхан ч юм уу, хэн нэгэн єєрєєс нь ч асуулгvй шийдчихээд байдаг хувь тавилангийнхаа эрхэнд байдаг тэр л жамыг хэн тойрох билээ. “Зуун жилийн ганцаардал” дээр Хосе Аркадиод ирсэн захиаг цонхон дээр тавиад хэзээ ч задлалгvй орхидог шиг задалдаггvй ч байж уу?” гэж бодсоор бvсгvй дугтуйг нь урлаа. Дотор нь хvний урманд тvvнд бичсэн ганц ч мєр байсангvй. Зvгээр л хоёр гэрэл зураг унаад ирэв. Yзвэл хямдхан тавилгатай , хайш яйш засалтай танихгvй єрєєнд Анандын чармай нvцгэн хэвтэж байгаа зураг …

Хулан цочин эргvvлж тойруулан vзлээ. Ижил хоёр зургийн ард “ Дєрєвдvгээр сарын 10” гэснээс єєр юу ч алга. Муухан аппаратаар тааруухан авсан зураг байлаа. Анандын хэвтэж байгаа буйдангийн ар талын хананд наасан нvцгэн хvvхний зураг бvдэгхэн ч гэсэн ялгагдахаар гарчээ. Бvсгvй зургийг шууд шидээд: -Энэ балай юмыг хэн авчирч єгсєн юм бэ? гэж Цэндээгээс ууртай гэгч нь асуучихсан хойноо “Хєєрхий амьтан, энэний буруу гэж юу байхав дээ” гэж бодоод дуугаа зєєлрvvлэн “Миний дvv тэр дор нь надад єгчихгvй “гэв. Єєрт нь Хулан барагтай бол уурладаггvй болохоор хєєрхий охин тоос сорогчоо унтраачихаад хивсэн дээрээс хоёр зургийг яаран авч vзээд: -Яанаа гээд шидсэнээ: -Ямар хачин зураг вэ? Нэг танихгvй жаал л байсан ш дээ. Би танд саад болчих байх гээд ширээн дээр чинь тавьчихсан юм гээд хоёр гараа оролдон зогсоно. Хvv сэрэн уйллаа. Хулан хvvгээ аваад хєхvvлэнгээ овоо тайвширч “Хэн энийг явуулсан байж таарах вэ? Мэдээж Золтуяа л биз. Анандад тэрнээс олигтойхон юм олдоогvй юм байх даа. Дєрєвдvгээр сарын 10 гэдэг чинь бид хоёрын хэрэлдсэн єдєр. Ананд гуай тэр шєнє гэртээ хоноогvй. Тэгээд Золтуяагийнд хоносон юм бол vнэнээ л хэлчихгvй дээ. Баагийгийнд хоноод ч гэх шиг . Эрчvvд ямар хєгийн байдаг юм бэ.

Надад єєр хvнээс захиа ирсэн л бол газар дээр нь хариугаа аваад єєртєє хайртай хvvхнийд очиж хонодог байна ш дээ. Би ямар Тvвшинтэй унтаж хэвтсэн биш дээ” гэж бодон суутал бухимдал нь арилж “Ерєєсєє энэ бvхнийг Золтуяа л анхнаасаа ашиглаад vймvvлээд байсан юм биш vv?” гэсэн бодол орж ирэхэд нь хажуудаа зогссоор байгаа Цэндээд: -Миний дvv, чи тэр шvvгээн дээрээс альбом аваад єг дєє гээд ангийнхаа тєгсєлтийн зургийг гарган ирж, Золтуяагийн зургийг зааж “Чи энэ хvнийг таних уу? гэлээ. Золтуяа Цэндээг ашиглан vймvvлдэг ч байсан юм бил vv хэн мэдлээ гэж тэрхэн агшинд л сэтгэжээ. Охин зургийг нvдээ онийлгон хєдєєний хvний няхуур зангаар удаан харж байснаа “Танина” гэж шууд хэлсэнд Хулан тааварлаад байсан мєртєє багагvй гайхав. Цэндээ тvvн рvv гэмшингvй харж: -Энэ эгч чинь єєрийгєє та хоёрын сайн найз гээд л , хэрэв цаадуулыгаа муудалцвал эгчдээ хэлчихэж байгаарай . Би учрыг нь олоод єгнє гээд л байсан. Бас нэг удаа Очироог гадаа гаргаж байсан чинь ирээд л Ананд ахыг асуугаад байхаар нь би танд хэлье гээд л бодоод байсан юм. Єєрєє намайг танд битгий хэлээрэй гэхээр нь би “За” гэчихсэн юм. Энэ зургийг чинь тэгээд Золоо эгч явуулсан юм уу? Ямар муухай хар дотортой хvvхэн бэ гэснээ амаа барив. Хулан хvvгээ тvvнд єгч: -Гурвуулаа харьцгаая. Эгч нь юмаа бэлдье гээд шуудхан ор ширээн дээр нь ил байсан юмаа хам хум цуглуулж эхлэв. Бараг нєхєр нь болох гэж байсан Ананд очиж очиж хар багын л єєрт нь дандаа атаархаж хорсч явдаг байсан худалч, зальтай, хутган vймvvлэгч, царай муут Золтуяатай унтаж хоноод явсан байдаг. Энэ бол тvvний хувьд тэвчишгvй доромжлол байлаа.

Харин Цэндээ хvvг нь тэврэн айж гэмшсэндээ хярсан туулай шиг атгахан болчих оод хєдлєлгvй сууж байснаа” Хулан эгч ээ, та ингээд л Ананд ахаас салах гэж байгаа юм уу? Очироо тэгээд яах юм бэ?” гэж дорой дуугаар асуужээ. Тэр Золтуяагийн арганд орж Ананд, Хулан хоёрыг муудалцуулсан гол буруутнаар єєрийгєє тодруулчихаад гэмшсээр л суулаа. Хvvгийнхээ тоглоом, хувцсыг том vvргэвчинд яаран чихэж байсан Хулан “Эгч нь мэдэж байна аа” гэхээс єєр юу ч хэлсэнгvй. Тэр гурвыг хувцаслан гараад яг машинд сууж байх vед Цэрэнхандын тэрэг байрныхаа хаалгаар орж явлаа. Харин Ананд Золоогийнд очоод цагаан дарсанд нэлээд халчихсан ёстой л “Гэрээ мартсан Гэсэр хаан”-ы дvртэй сууж байв. Золоогийн хуурамч тєрсєн єдрийг vнэмшилтэй болгох vvрэгтэйгээр Урнаа найз нь ирж жаахан сууж байснаа “ За, найз нь явахгvй бол гэрийнхэн дуудаад байна. Тэгээд ч гурав дахь нь илvv гэдэг биз дээ. Ийм сайхан хосод саад хийгээд яахав” гээд босчээ. Санасан бvхэн нь ёсоор болж байгаад баярласан Золоо “За Урнаа битгий хошгируулаад байгаарай. Энэ чинь манай ангийн найз, цаанаа эхнэр хvvхэдтэй хvн “ гэж ёжтойхон хэлсэн ч дотроо “Хулан яг Анандын эхнэр болж харагдаач. Та хоёрыг би хэзээ ч суулгахгvй дээ, харж л байгаарай” хэмээн хорсолтой бодож суулаа. Ширээн дээрх ягаан сарнайн баглаа, болор сагс гээд чамин юмс бол Анандын бэлэг. Энэ бол тvvний амьдралдаа хэнээс ч авч vзээгvй, жинхэнэ тєрсєн єдрийн бэлэгнvvд байсан ч “Уг нь чи єєрийгєє л надад бэлэглэчихвэл хорвоод хосгvй бэлэг байх сан” гэж бодсоор энхрий харц илгээсээр

Урнааг гармагц тэр Анандыг хvзvvдээд авлаа. Бvсгvй бvтэн сар хадгалсан хайрын баландаа єєрєє согтон, санаж тэмvvлсэн сэтгэлээ барьж нэгэнт чадахгvй болжээ. Тэр Анандын vсийг базлан, халуу шатсан янаг зузаан уруулаа урууланд нь наагаад хоёр гараараа цамц, ємдийг нь мулт мулт татан тайчлаа. Тvvний энэ гал дєл шиг халуун хайр, галзуу юм шиг оргилсон тачаалын хуй салхи залууг эрчээрээ нємрєн авч орчлонг нэгэнт умартуулжээ. Эр хvнийг ямагт дутагдаж явдаг юмаар нь ховсдон татах шиг амархан юм хаа ч vгvй. Золтуяа энэ шидэт нууцыг єєртєє нээчихсэн бvсгvй билээ. Ананд ийнхvv эр хvний сониуч шунаг зангаар гал халуун учралд согтож суухдаа эрх бага насны хайрынх нь эзэн Хулангаа алдаж, мєрєєдсєн бvх амьдрал нь сvйрч байгааг даанч мэдсэнгvй. -Тvvнийг єглєє сэрэхэд Золтуяа босчихсон гал тогоондоо юм хийж байв. Эхлээд мань эр гэртээ байгаа шиг санан нvдээ аниатай чигээрээ гараа явуулан тэмтрээд гэнэт сэрчихлээ. Залуу хаана байгаагаа санаад агшин зуур нvдээ нээлээ. Тэр уг нь Хуланг унтаж байхад нь чимээгvйхэн ширтэн удаан хэвтэх, хvvгийнхээ нvцгэн хєєрхєн хєлийг vнэрлэхдээ зvйрлэшгvй их аз жаргал мэдэрдэг сэн. Гэтэл ингээд байх ёсгvй газраа шаналгаат жаргалд автагдан хоночихоод сэрэхийн зовлонг мэдрэн зvрх шимшрэн хэвтсээр байв.

Гал тогоонд дуу аялан байсан Золтуяа шуртхийн шагайснаа гvйн ирж тэврээд “Сайхан нойрссон уу, хайрт минь?” гэхэд тэр бvр яахаа ч мэдэхээ больчихов. Золтуяа богинохон хормойтой, цагаан торгон халаттайгаа цээжинд нь наалдан хэвтээд vсийг нь илбэнгээ нvд рvv нь эгцлэн ширтээд: -Чи эртээдийнх шигээ шууд босоод явчихгvй юм байгаа биз дээ? Надтай хамт єглєєний цай уу л даа. Тэгэх vv? гээд энгэрт нь шургачихлаа. Энгэрт нь ингэж шургаад, хайр халамж нэхсэн бvсгvй хvнд “Їгvй” гэх эр хvн ховор гэдгийг тэр сайн мэднэ. Тvvний энэ єрєвдмєєр, єєрийг нь хvсч гуйсан ялдамхан дуу, vсийг нь зєєлєн илбэн буй гар залуугийн сэтгэлийн утсыг олоод аргамжчих шиг л боллоо. Тэгээд анх удаа єєрийнхєє санаачлагаар Золтуяагийн уруул дээр зєєлєн vнсэж” За, би гялс цай уучихаад явахаас” гэлээ. Хэдийгээр тvvний vнсэлт нь хайр энхрийллээс илvv анд найз, ахан дvvсийнх шиг элэгсэг vнсэлт байсан ч бvсгvйн сэтгэлд vvр гийх шиг баяр хєєр авчирчээ. Золоо залуугийн энэ vнсэлтэнд vгээр хэлэхийн аргагvй жаргалтай хvн болон хувирч ухасхийн єндийгєєд ардаа хавчсан vсээ задлан нуруу руугаа намируулаад халатныхаа vрчлээсийг зассанаа эргэн харж нvдээрээ инээмсэглээд, орноос єндийн ємдєє авах гэж байгаа Анандыг буцаан хэвтvvлж: -Хэрэггvй. Чи хэвтэж л бай л даа. Би идэх юм аваад ирье гээд шуртхийн гарч тавиур дээр шилэн аягатай бvлээн сvv, зєєлєн талх, чанасан єндєг тавьчихсан ємнє нь авчрав. Ингэж бvсгvй хvнээр халамжлуулан орондоо єглєєний цайгаа уух нь Анандад их л аятайхан байлаа. Хулан хэзээ ч тvvнд ийм халамж тавьж байсангvй.Бас тэр нэгэн єдєр хэлсэн “Би чамд тийм ч их хайртай биш” гэсэн vг нь сэртхийн бодогдоод явчхав. Золоо орны ємнє сєхрєн сууж, шанаа тулаад тvvний идэж уухыг инээмсэглэн харж байснаа цайлж дуусангуут нь тавиурыг авч явган ширээн дээр тавиад хувцсыг нь авчирч єгєхдєє: -Танай Хулан ямар азтай хvн гэдгээ мэддэг болов уу? Єглєє бvхэн чамтай ингэж сэрэхийн тєлєє би амьдралынхаа хагасыг ч харамлахгvй єгчихнєє гэж хэлэхдээ харцанд нь гуниг шингэсэн байлаа.

Яг энэ vг тvvний сэтгэл зvрхний гvнээс, цэгнэж бодохын зуургvй гарчихсан болохоор туйлын vнэн vг байлаа. Эр хvнд хэзээ, юу гэж хэлэхээ vргэлж бодож, цэгнэж чаддаг Золоо бvсгvй энэ удаа эмэгтэй хvний жєтєєч зан, хайртай хvнээ харамлах сэтгэлээ дийлсэнгvй амнаасаа ийм vг унагачихжээ. Яаран сандран хам хум хувцаслаж байсан Ананд юу ч хэлсэнгvй. Ээждээ ч утасдаж хэлэлгvй, Хулантай ч ярилгvй хэл чимээгvй бvтэн хоногоор алга болсондоо, эхнэрээ болгох гэж байгаа бvсгvйгээ хууран єєр хvvхэнтэй дахин унтсандаа гэмших сэтгэл тvvнийг эзэмдээд шаналгаж байлаа. Ананд чимээгvйхэн хувцаслаж дуусаад гар утас, машины тvлхvvр зэрэг ойр зуурын юмнуудаа халааслаад, амандаа “Орбит” бохь хийснээ нэг гартаа хvрмээ бариад эргэн харж: -За би явъя даа. By гээд гарах гэтэл цонхны тавцан тvшин зогсч байсан Золоо гvйн ирж, энгэрт нь нvvрээ наагаад: -Чи ингээд зvгээр “By, by “ гээд л болоо юу? Тэгээд би яах юм бэ? Чи дахиад ирнэ биз дээ? Ирнэ гэж хэлээч дээ гээд нvvр нvдгvй vнсэж гарлаа. Анандын сэтгэл уярахгvй байж чадсангvй . Бvсгvйн нvvр рvv асгараад байгаа намирсан vсийг нь хойшлуулан хацар дээр нь vнсээд: -Би ирнээ, Золоо гэчихэв. Тvvнийг орцны жижvvрт таван зуун тєгрєгєє єгєєд машинаа асаан хєдєлтєл арван тав зургаатай болов уу гэмээр нэг жижигхэн турьхан охин гар єргєн зогсч байв. Анандыг хурдаа сааруулсхийн хажуугаар нь єнгєрєх гэтэл vсээ мєлчийтэл самнан шуусан тэр охин машиных нь урд шил рvv тонгойн “ Ах аа, намайг дуурийн театр хvргээд єгєєч. Би бэлтгэлээсээ хоцрох нь” гэлээ. Залуу яагаад ч юм vгvй гэж чадсангvй. “Тэг л дээ” гэчихэв. Охин баярлан хойд суудалд хєнгєхнєєр гулган орж суулаа. Театр орох замд Ананд гар утсаа гарган харвал зай нь суучихсан бололтой, таг. Цаг ес єнгєрч байв.

Эхний цагийн хичээл ч єнгєрсєн гэсэн vг. Єєрєє философийн хичээлд сонирхолгvйг хэлэх vv, санаандгvй эхний цагаа таслахад л дандаа энэ хичээл таарчихдаг нь хяслантай. “Єдийд Хулан хичээлдээ явчихаад хvv, Цэндээ хоёр л байгаа биз. Энэ охиныг дєхvvлж буулгачихаад , ээжийн ажил дээр очиж гаалийн бичгийг нь єгье дєє. “ гэж бодон гэрлэн дохион дээр зогслоо. Танихгvй охинтой юугаа ч ярих билээ. Ингэж дvлий дvмбэ оргиж явахаар гээд “Fm”-ээ асаатал эхний тааралдсан нь “ Fm-107” байв. “Миний гар утсанд мессеж зєндєє ирсэн байна…” гээд “Камертон”-ы “Гар утас “ хангинав. Охин “Та жаахан чангалчихгvй юу , би “Камертон”-д их дуртай “ гэлээ. Ананд муухан мушийгаад Fm-ээ чангалав. Зам тvгжрээгvй байсан тул “Гар утас”-ыг дуусахаас ємнє дуурийн театрын дэргэд ирчихэв. Охиныг таван зуун тєгрєг гарган сарвайхад Ананд “Зvгээр ээ, чи наадхаараа шоколад аваарай” гээд инээмсэглэв. Охин гайхсан харцаар нэг харснаа бас инээмсэглээд “Баярлалаа. Ирэх долоо хоногт манайх “Жизель” тоглоно. Та ирж vзээрэй “ гээд театр руугаа гvйхдээ “ Ямар гоё ах вэ” гэж бодон єєрийн эрхгvй нэг эргэн харжээ.

Ананд Fm-ийнхээ дууг аяархан болгоод “Балетчин охин юм байна. “Жизель” тоглоно гэнэ vv? Хуланд билетийг нь аваад єгвєл баярлана даа” гэж бодлоо. Тvvнийг ээжийнхээ ажил дээр очтол ээж нь их л ноцтой царайтай угтжээ.. “Айхгvй ч гэсэн аягvй “ гэгчээр Ананд ч зєєлєн буйдан дээр чимээгvйхэн сандайлав.. Ээж нь ширээнийхээ цаанаас босон дэргэд нь ирж суугаад “За хvv минь, чи ч яахав . Насанд хvрсэн хvн хаана хонов энэ тэр гэж би асуухгvй . Хулан яагаад гэртээ харьчихав? гэлээ. Ананд хирдхийн “Арай vгvй байлгvй “ гэсэн горьдлого дvvрэн харцаар ээжийгээ харж “ Эмээгээ сахих гээд явсан байлгvй дээ” гэж дорой дуугарлаа. -Чи чинь хэзээнээс ийм завхуул зантай болоов. Утсаа салгачихаад хаа байгаа нь мэдэгдэхгvй алга болчихдог. Єчигдєр би тараад харьсан чинь нєгєє гурав маань байдаггvй . Гайхаад утасдсан чинь Хулан эмнэлэг дээр байна лээ. “Танд дараа учраа хэлнээ. Ямар ч гэсэн бид гурав бvрмєсєн харьчихсан шvv гэж Анандад хэлээрэй “ гэсэн. Та нар чинь юу болоод байгаа улс вэ? гэж бухимдуу хэлээд шилэн аягатай ус авч уув. Ананд бас нэг аяга ус авч хатаад байгаа хоолойгоо норгоод “ Ээж ээ, та Хуланг очоод аваад ирээч. Таныг очвол хvрээд ирнэ дээ” гэж хашгирах шахан хэлээд нvvрээ дарлаа.Ээж нь хvvгээ тэврэн мєрийг нь илж “ За, зvгээр, зvгээр. Залуу байхад аль муудалцахыг тэр гэхэв дээ. Миний хvv єєрєє очоод уулз. Чи єєрєє л Хуланг гомдоосон хvн байна даа.Ер нь ингэж гадуур хонодгоо боль “ гэж намуухан дуугаар ярьж байв. Ээж нь Анандыг бvр бага байхад нь л хичээлдээ муу авчихаад ирэх ч юм уу, найзуудтайгаа гєвшилцєєд нvдээ таглачихсан нус нулимс болоод орж ирэхэд нь загнадаггvй, ингэж элгэндээ тэврэн намуухан дуугаар аргадах, ухааруулахын завсар єєрийнх нь бурууг бас ойлгуулаад авдаг сан. Ананд эргээд зургаан настай болчихсон мэт санагдав. Харин аав нь бол “Пєєх чи чинь яачаа вэ?

Би л лав ийм нойлын ногоон тэг байгаагvй.” гэх ч юм уу, “ Чи чинь ямар амьтнаа дууриасан урагшгvй амьтан бэ? Яаж эр хvн болноо. Охин хvvхэд байсан бол амар байхгvй юу” гэхчлэн vглэдэг сэн. Ананд ээжийнхээ єрєєнєєс гараад хичээлдээ ч очсонгvй шууд гэр рvvгээ давхилаа. Ямар азаар цагдаа зогсоож торгоогvй юм бол . Ажил цугладаг цаг єнгєрсєн болохоор замын тvгжрээ ч гайгvй байсныг хэлэх vv. Би чинь хот дотор яваа хvн шvv гэж татаад л байсан мєртєє 90 милтэй давхисаар гэрийнхээ гадаа ирж зогсов. “Хулан явчихсан”, “Хулан явчихсан” гэсэн хоёрхон vг л зvрхийг нь зvv шивэх мэт хатгасаар машинаа яаж тvгжсэн, эзгvй гэрийнхээ хаалгыг яаж онгойлгосон нь ч бvv мэд. Нэг л мэдэхэд эзэнгvй vлдсэн єрєєндєє зогсч байв. Хvvгийнх нь хоосон ор, Хулангийн гоёлын ширээ эздээ vгvйлэх мэт. Ананд ханхай єрєєнийхєє голд зогссоор байснаа орныхоо дэргэд очоод лагхийтэл суулаа. Тэр эзгvй єрєєндєє муухай хашгиран уйлмаар санагдахад орон дээрээ салхийтэл унаад биеэ барьж, дэрээ тэврэн хэсэг хэвтлээ. Гэтэл дэрнийх нь дэргэд хэсэгхэн цаасны єєдєс харагдав. Гараа сунган авч vзвэл тэмдэглэлийн дэвтрээс урж авсан хуудас цаасан дээр “Ананд аа, айл гэр болж тоглохоо больцгооё. Хулан “ гэсэн ганц єгvvлбэр байлаа.

Хулан Баабараас иш татах их дуртай. Ялангуяа маргаж, мэтгэлцэх vедээ янз бvрийн хорон ёжтой ишлэл зогсоо зайгvй шидэлдэг зантай. “Айл гэр болж тоглох” энэ бол аргагvй л Хулангийн уур нь хvрснийг гэрчилнэ. Ананд тэр хуудсыг шидчихээд ухасхийн босвол дэрнийх нь хажууд хоёр гэрэл зураг байж байх аж. Єєрийнх нь Золтуяагийнд хоносны єглєє авсан бололтой. Халамцуудаа очиж хоносон тэр нэгэн єрєєнд диван дээр, хvн тєрєлхтний vvслийн домгийн баатар Адам мэт эхээс тєрснєєрєє хэвтэж байгаа зургаа хараад хамаг биеэр нь зараа гvйчих шиг л болов. Зургийн ард талд “4-р сарын 10” гэж Золтуяа бичсэн бололтой. Єчигдрийн тєрсєн єдєр ч бас єєрт нь зориулан Хулангаас салгах гэж тvvний зохиож найруулсан жvжиг байснаас зайлахгvй. Гэхдээ Золтуяа тvvнийг ган аргамжаар оосорлоод гэртээ аваачсан гэж vv? Бvх бурууг єєрєєсєє л хайх ёстойг тов тодорхой ойлгоод Ананд гашуудалтайгаар “Хулаан, би чамд хайртай, хайртай ш дээ” хэмээн шивнэн шивнэн уйллаа. Эр хvн уйлдаггvй гэж ер нь хэн хэлсэн юм бэ? Хар багаасаа хайрлан дурласан хамгийн эрхэм хvндээ хаягдчихаад єєртєє гомдон уйлж болдоггvй юм уу, ер нь яадаг юм бэ? Тэр Хулангаас хvссэн хайраа хvртэж чадаагvйдээ сониучхан сэтгэлдээ хєтлєгдєн Золтуяатай хоёр шєнийг єнгєрєєсєн нь vнэн. Зохиолын тєгсгєлийг “Хулан” номноос vргэлжлvvлэн уншина уу.

Ананд тэр хуудсыг шидчихээд ухасхийн босвол дэрнийх нь хажууд хоёр гэрэл зураг байж байх аж. Єєрийнх нь Золтуяагийнд хоносны єглєє авсан бололтой. Халамцуудаа тэр хvvхэнтэй очиж хоносон тэр нэгэн єрєєнд диван дээр, хvн тєрєлхтний vvслийн домгийн баатар Адам мэт эхээс тєрснєєрєє хэвтэж байгаа зургаа хараад хамаг биеэр нь зараа гvйчих шиг л болов. Зургийн ард талд “4-р сарын 10” гэж Золтуяа бичсэн бололтой. Єчигдрийн тєрсєн єдєр ч бас єєрт нь зориулан Хулангаас салгах гэж тvvний зохиож найруулсан жvжиг байснаас зайлахгvй. Гэхдээ Золтуяа тvvнийг аргамжаар оосорлоод гэртээ аваачсан гэж vv? Бvх бурууг єєрєєсєє л хайх ёстойг тов тодорхой ойлгоод Ананд гашуудалтайгаар “Хулаан, би чамд хайртай, хайртай ш дээ” хэмээн шивнэн шивнэн уйллаа. Эр хvн уйлдаггvй гэж ер нь хэн хэлсэн юм бэ? Хар багаасаа хайрлан дурласан хамгийн эрхэм хvндээ хаягдчихаад єєртєє гомдон уйлж болдоггvй юм уу, ер нь яадаг юм бэ? Тэр Хулангаас хvссэн хайраа хvртэж чадаагvйдээ сониучхан сэтгэлдээ хєтлєгдєн Золтуяатай хоёр шєнийг єнгєрєєсєн нь vнэн. Гэвч хvн болсоор анх амсч, шатаж бадарч vзсэн тэр гал халуун хайрын эзэн нь Хулан биш гэж vv?

Хайртыгаа дэргэдээ байхад тэр нандин эрдэнээ хvн vнэлж чадахаа больчихоод, хаягдан хоцорсон хойноо зvрхний гvнээсээ харамсан гашуудахын зовлонг Ананд сая л мэдэрчээ. Тэр єнєєх шившгийн хоёр зургийг жижиглэн урж хаячихаад бослоо. “Одоо яах вэ?” Цаг дєнгєж л арав єнгєрч байв. Хулан єдийд хичээл дээрээ байгаа . Хэрэв сургууль дээр нь очвол тэр єєртэй нь уулзах ч vгvй гэдгийг Ананд сайн мэдэж байлаа. Гэтэл нvднийх нь vзvvрт нэг юм гялсхийх шиг болов. Орон дээр нь нэг юм гялалзаад байлаа. Нvдний vзvvрт єдрийн од мэт тийм хурцаар гялалзах юм юу байдаг билээ? Гараа явуулан тэмтэрлээ. Бєгж байлаа. Тvvний Хуланд бэлэглэсэн єнєєх сvйн бєгж нь. “Хайртай шvv, хайртай” гэсэн аугаа сэтгэлийнхээ илэрхийлэл болгон хаа холын Сингапураас хvнд захин авчруулж сэтгэлээ шингээсэн бэлгийг нь Хулан орхиод явчихжээ. Єдрийн тэнгэрт гялалзах ганц содон од мэт гялтганасан тэр бєгжийг Ананд дэрний хажуугаас авч алган дээрээ тавивал цэл хvйтэн цагаан алт Хулан тэр хоёрын харилцаа яг ингэж хєрсєн шvv гэдгийг илтгэх мэт алганых нь хуруу дарамхан хэсгийг мєс шиг хайрах аж. Очир алмасыг дууриалган чадварлаг зассан гэрэлт циркон чулууг цагаан алтанд шигтгэсэн тэр бєгж vнэхээр хайр дурлалын тоглоом чинь дууссан шvv гэдгийн дэндvv ойлгомжтой баталгаа байлаа. Чамин, євєрмєц хийцтэй юманд дуртай, бас хэзээ ч шар алт зvvдэггvй Хулан энэ бєгжиндєє хичнээн хайртай байсныг тэр мэднэ. Хvvтэйгээ тєрєхєєс гарч ирсэн єдєр нь Хуланд энэ бєгжийг бэлэглэхэд “Баярлалаа. Яасан гоё юм ? Мєнгє юм уу?” гээд нvvр рvv нь хєєрхєн харж байсан нь, орой нь зочид явцгаачихсан хойно ээж, аав, дvv гуравтаа бєгжєє vзvvлэн “Ямар байна? Ананд єгсєн юм” гэхэд Хулангийн ээж “

Алив, арай бриллиант биш биз дээ?” гэхэд шигтгээнд нь гэрэл ойлгон тоглож, “Алмаз биш ч гэсэн таны бєгжнvvдээс дутахгvй гоё гялалзаж байгаа биз дээ ?” гээд инээмсэглэн ээждээ бєгжєє vзvvлж байсныг нь тов тодхон санах тусам зvрх нь агшилтаа зогсоох мэт хєндvvрлэж байлаа. Ананд “Би баян болохоороо чамд заавал жинхэнэ алмаз зvvлгэнэ ээ” гэж тэр орой амласан сан. Хуруундаа энэ бєгжийг зvvчихээд хацар нь vлмэдэг ягаарчихсан “Гоё юм аа” гэж байсан Хулангийн дvр сэтгэлээс нь гарахгvй, зvрх нь хэсэг хэсгээрээ ємрєєд байх шиг хєндvvрлэн шимширнэ… “Би чамаас ганцхан vг, ердєє л хайртай гэсэн ганцхан vг сонсохыг яасан их хvсдэг байлаа даа. Хэрэв тэр vгийг л чи надад хэлчихсэн бол … би юунд Золоотой хонох гэж явах юм бэ? Би чамаас тэр л ганцхан vгийг цєхєртлєє хvлээсэн ш дээ…” Тийм ээ, Анандад ганцхан vг хэлэхэд л хангалттай байсан юм. Гэвч Хулан нэгэнт тvvнд хайргvй юм болохоор тэр vгийг нь хэлсэнгvй. Ананд ч баланд шунасан эрвээхий, нэгэн мєчийн жаргалын тєлєє амиа зольдог эр хилэнцэт хорхой мэт, Золоо бvсгvйн харамгvй хайранд татагдчихсан билээ Хуланг хvvгээ аваад, асрагч охиноо дагуулаад гэртээ гэнэт яваад ортол аав, ээж хоёр нь байсангvй . Дvv нь ганцаар тєгєлдєр хуураа тоглон сууж байлаа. Хаалга торхийх чимээнээр хєгжмийн аялгуу гэнэт тасран Бєртэ охин гvйгээд ирэв. Охиныг ийнхvv гэртээ гав ганцаархнаа байхад эгч нь хvvтэйгээ гэнэтхэн хvрээд ирнэ гэдэг жинхэнэ янзтай сюрприз байлаа. -Нi, ямар гоё юм бэ? Очир оо, миний дvv, ажаадаа ир гэсээр тэр зээ дvvгээ гар дээрээ авлаа. Хулан пvvзээ тайлан хамар дээрээ эрвээхэйтэй памбагар хилэн шаахайгаа углаад: –

Сайн уу, миний дvv? Аав, ээж хоёр эмнэлэг дээрээс ирээгvй юм уу? гэж асуунгаа vvднийхээ том хvрэл толинд харан vснийхээ хавчаарыг авлаа. Дандаа том хvмvvсийн дунд байсаар Бєртэ охиныг vзээд Очир хvv хєєрєн баясч, шvлсээ гоожуулан дэгж дэрвэнэ. “Чи яасан хєєлхєн юм бэ?” хэмээн хvvг нь єхєєрдсєєр байгаа Бєртэ: -Тэр хоёр одоо ирнээ. Харин та гурав хоноод явна л даа? Нээрээ Ананд ах бас ирнэ биз дээ? гэж асуухад нь Хулан vvргэвчээ Цэндээд єгч “Алив, энийг миний єрєєнд оруулаад тавьчих.” гэснээ гал тогооны єрєє рvv шагайгаад зочны єрєєндєє орон том пимбэгэр буйдан дээрээ дээш харан унаад, нvдээ аньснаа: -Цэндээ дvvдээ жимстэй таргийг нь єг. Бєртэ, миний хєєрхєн дvv нааш ир, энд суу гэлээ. Эгч нь их л чухал юм ярихдаа л ингэж нялуурдгийг мэдэх тул охин Очироог Цэндээд єгєєд буурьтай царайлан хажууд нь ирж суулаа. Хулан єндийж хажуудаа байсан удирдлага авч асар том дэлгэцтэй “Sony” зурагтаа асаан сувгийг соьлж байснаа унтраачихаад дvvгийнхээ толгойг илэн : -Бид гурав бvрмєсєн хvрээд ирсэн. Одоо дахиад Анандынд очихгvй. За юу гэлээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *