Нүүр Өгүүллэг ХУЛАН ХАЙРЫН /ТУУЖ/ 6-Р ХЭСЭГ

ХУЛАН ХАЙРЫН /ТУУЖ/ 6-Р ХЭСЭГ

5 минут уншина
0
1
303

Тvвшин Америкийн Денвер хотын төвийн нэгэн гудамжаар алхаж явлаа. Денверийн хавар. Энэ бол эх нутгаасаа холын холд угтаж буй хоёр дахь хавар нь байлаа.Шувууд жиргэн , нар хөгжилтэй ээнэ.

Улаанбаатарын хаврыг бодвол өчvvхэн ч шороо vл босно. Өглөөхөн ээжтэйгээ утсаар ярьснаа бодоод санаа алдав. -Миний хvv энэ зун наашаа ирэхгvй юм байгаа биз дээ. Мөнгөө vрэхийн нэмэр. Тэндээ юм vзэж

амраарай.Ээж нь ч тэгээд хөдөө экспедицээр явчихна. -Ээж ээ, би Монголд очмоор байна.Цөөхөн хоног амраад найз нартайгаа улзаад ирье л дээ. -Чи и-мэйлээр vргэлж харилцдаг биз дээ. Илvv зардал

гаргаж яах нь вэ? -Таныг санаад байна. Ээж нь утасны цаана инээд алдаад: -За худлаа байлгvй .Ийм том хархvv ээжийгээ юу гэж санадаг юм. Эсвэл энд нэг охинд сайн юм уу? -Юун охин мохин . Ээж

балайраад л .Танд мөнгө хэрэгтэй юу? -Хэрэггvй ээ. Ээж нь ганцаараа юм чинь өөрийгөө болгочихно.Хvvгээ виз авахад зээлсэнээ явуулсан доллараар чинь төлчихсөн . -Ээж , манай байрныхнаар сонин юу байна? -Нөгөө Ганаа Герман явсан даа. Өөр сонин гэх юм алга. Бас манай байранд байгаад нvvчихсэн нөгөө Батболдын охин , танай

ангийн Хулан төрчихсөн гэсэн. Чи сонссон уу? -Сонссоон… -Чи тэр охиныг шоглож чихийг минь мөн ч их халууцуулдаг сан . Одоо ч та нар ингээд том хvмvvс боллоо доо. Тvвшин ээжээсээ Хулангийн тухай асуух гээд л манай байрныхан хэмээн тойруулаад байсан билээ. Гэтэл нэрийг нь сонсонгуут зvрх нь тvг тvг цохилоод явчихсан билээ. Ай хөөрхий Хулан гэж. Бvр хар багын л хvн бvхний хайр булаасан зэрэмгэр нvдэн цагаан охин байсан сан. Ухаан мэдээ орсон цагаасаа л Хулан тэр хоёр нэг байранд байсан юм. Гурав дөрвөн настай байсан тэр vеэс л Хулан өөрт нь онцгой хөөрхөн охин шиг санагддаг, таалагддаг байв. Yсээ уралдааны морь шиг согсойлгоод боочихсон тоодон палаажтай тэр охинд сайн учраас л Тvвшин гэж дvрсгvй гайхал vргэлж шоглодог байсан билээ. Бас тэр шохоорхлоос гадна бяцхан атаархал ч атгахан зvрхийг нь хатгадаг байсан биз. Тvвшинд аав байхгvй. Тийм болохоор тэр аавтай хvvхдvvдэд байж ядталаа атаархдаг байжээ.

Хулангийн аав нь гэж гоё өндөр ах vргэлж л охиноо мөрөн дээрээ суулган эрхлvvлж явахыг харахаараа жаал хvv өмдөндөө шээс алдахаа дөхдөг байв. Тэгээд л аавгvйдээ хачин их гутраад мартагнах гэхдээ vймvvлж гарна. Томчууд ямар хvvхдийн зовлонг мэдэх биш. Тэр vед гэр бvл салах нь одоогийнхоос бага байсан болоод ч тэр юм уу. Байрандаа Тvвшин л ганцаараа аавгvй байж билээ. Мань эр Хулангийн тэр согсоо vсийг зулгаасан, элсэн бөмбөгийг нь гишгэж хагалсан, цасаар нvvрийг нь угаасан зэрэг нь ч vнэхээр тоогоо алдсаан. Харин хэзээ хойно дөрөвдvгээр ангид орсон хойноо Хулангийн хайртай тоглоомыг чулуугаар шидээд хагалчихсан нь арай дэндvv юм болж билээ. Тэр явдлаас болж мань эр өвөөдөө суран бvсдvvлж, «Чамайг даа« хvvхэлдэйн киногоо ч vзэх эрхээ хасуулжээ. -Ингээд чи охин хvvхэд шогло. Яасан задарсан тархи вэ. Чи ээждээ хайргvй юу? Аан. Яасан чих халууцуулж дуусдаггvй тархи вэ? гээд л өвөө нь нарийхан хvрэн тэлээгээрээ ороолгоход нь хvv өвдсөндөө шvдээ тас зуугаад нулимс нь өөрийн эрхгvй асгаран байж билээ. Хvv ийнхvv чив чимээгvй нулимсаа дуслуулан ороолгуулж байхдаа ээжийгээ өмөөрөх болов уу гэж горьдсон боловч хvний урманд ганц өрөвдсөн харц ч илгээсэнгvй . Номоо унших зуур «Болж, болж « хэмээн өвөөгийн талд орж билээ. Тvвшин Хулангийн тэр дотроо цас будраад л байдаг хөөрхөн шилэн бөмбөлгийг нь хагалчихаад их л гэмшиж шинийг авч өгөх гэсэн боловч ямар ч дэлгvvрээс олоогvй юм. Мөнгө цуглуулдаг

шаазан арслангаа хагалаад голдуу хорьт, тавьтын мөнгө, цөөхөн хэдэн нэг төгрөгийн зооснуудаа нийлvvлэхэд хорин хэдэн төгрөг болжээ. Гэвч охинд тоглоомыг нь авч өгч чадаагvй. Гурил будаа дөнгөж картнаас гарч байсан Монголд хаанаас тийм чамин эд байх билээ. Сvvлд мэдэхнээ аав нь Хуланд тэр тоглоомыг америкаас авчирч өгсөн байжээ. Тvвшингийн ээж нь шавьж судлаач мэргэжилтэй. Гэртээ латинаар бичсэн мэргэжлийнхээ номуудыг, ажил дээрээ бол томруулагч дуран шагайж суудаг зожиг ганцаармал хvvхэн. Өвөөгийн ярианаас сонсохнээ Тvвшингийн аав нь эхнэр хvvхэдтэйгээ Польшид амьдардаг ажээ. Хvv том болсон хойноо л аав, ээж хоёрынхоо салсан шалтгааныг халти мулти сонссон. Эхнэр хvн vр хvvхдээ өсгөн, нөхрөө халамжлан гэрээ сахиж суух ёстой гэж vздэг аав нь эхнэрээ зун хөдөө шинжилгээний ажлаар яваад ирэхэд нь хардаад гар хvрснээс бvх юм эхэлжээ. Тvвшингийн ээж Одончимэг тэр өдөртөө л хvvгээ аваад аавындаа хvрээд ирж. Тvvнээс хойш бvсгvй дахин нөхөртөө эргэж очоогvй юм. Нөхрийн гар далайлтан дор зvрхээ чичрvvлэн дуртай ажил мэргэжлээсээ хөндийрэн хагас эрх чөлөөтэй амьдрахыг тэр хvссэнгvй.

Нөхөртэй, өөрийн гэсэн гал голомттой бvтэн бvлээн амьдралаас эрх чөлөөг илvvд vзсэндээ алдсан оносон алиныг бvv мэд. Ямар ч гэсэн өнгөрсөн амьдралаа хvvдээ дурсах тун дургvй. Харин одоо Тvвшин тэр хоёрын хэнийг ч буруутгаж чаддаггvй. Эхнэрээ зунжин хөдөө явуулахыг хvсээгvй аавыгаа буруутгах хэцvv. Гэтэл өдий олон жил хvvгээ бодоод хvнтэй дахин суугаагvй ээжийгээ бас өрөвдөнө. Багадаа vргэлж дvрсгvйтэн чихийг нь халууцуулж явсных ээжийгээ жаргаах сан гэж чин сэтгэлээс хvснэ. Тиймдээ ч бусад хөвгvvд шиг баар хэсэн, охин эргvvлж мөнгө vрдэггvй байлаа. Монголд байхдаа машин засаад олсон бvх мөнгөө ээждээ өгдөг байв. Бас томоотой л биш болохоос ангийнхаа хамгийн лидер сурагч нь байсан.Хөөрхий залууЭртхэн ирцгээгээрэй. Хоёрын vед Ананд очоод гаргаад авчихна биз. . Өнөөдөр гадаа 14 градус гэсэн шvv. Нимгэн хувцсаа өмсөөрэй хэмээн баахан заавар өгөөд гарч одов. Тvvнийг гармагц Ананд , Хулан хоёр нvд ирмэлцэн инээлдэв. Тэр хоёрыг хичээлдээ явсны дараа Цэндээ бяцхан Очирыг тэврэн цонх тvшин зогссоор хоцорчээ. Арван зургаатай жаахан охин хотын ахуйд дасах гэсээр нэг л мэдэхэд хоёр сар өнгөрчихжээ. –

Одоо мал ид төллөөд муу ижий минь ядарч байгаа даа. Бөндөөлэйгээ нэг өвөртөлж унтах юм сан. Миний халзан хонь энэ жил бас ихэрлэнэ дээ. Одоо манайхан юу хийж байгаа бол? Бодвол ижий уураг буцалгаад л Доржоо , Хандаа , Бөндөөлэй гурав маань тогоо руу өндөлзөөд ижийд загнуулж суугаа даа. Гочоо хацар нь сайртчихаад хонио хариулж яваа биз. Мэнд эгч хаахнуур хаваржиж байгаа бол доо .Хоёр муу жаалаа харах, малаа эргvvлэх гээд хаврын хавсарганаар хэцvv л байгаа даа . Болдог сон бол гэртээ ганц харьчихаад ирэхсэн хэмээн санааширч зогслоо. Охин дөнгөж хотод ирээд авга ах Батболдынд буухдаа энэ хотын харь орчин, тэр гял цал амьдралаас сvрдэн тээврийн товчооноос нэг унаанд суугаад гэрээдээ гvйчихмээр санагддаг сан. Тэр цагаан сарын дараахан аавыгаа даган аймаг орж , тэндээсээ микро автобусанд суун хотод иржээ. Цэцэгтэй ягаан торгон өнгө татсан хурган дотортой дээл, vнэгэн лоовууз өмсч, ээжийнхээ алтан ээмгийг зvvн хэрдээ л гангалсан охин Батболдынд хөл тавиад цэвэр цэмцгэр, тохилог сайханд нь балмагдан хамаг хөлс нь цувж билээ. Харин аз болоход авгай нь хачин сайхан ааштай, хачин гоё эгч байв.

Цэцэгмаа арваад жилийн өмнө Цэндээг бvр жаахан, сургуульд ороогvй байхад нэг зун нөхөртэйгээ тэднийд очиж байснаасаа огтхон ч өөрчлөгдөөгvй, харин ч улам залуу болчихсон мэт харагдахуйд нь өнгөрсөн арван жилд бvр эмгэн шиг болчихсон ээжтэйгээ харьцуулан бодож ихэд өрөвдсөн сөн. Аав нь тvvнийг хvргэж ирээд захаар нэг өдөр дагуулан явж ээжийнх нь захисан элдэв юмсыг цуглуулаад өглөө нь: -За , миний охин, ах эгч нарынхаа vгэнд орж ажил сайн сурдаг юм шvv гэж захин духан дээр нь ганц vнэрлэчихээд л явчихсан. Тvvнийг эрхбиш авга ахындаа овоо дасах гэж байтал Хулангийн хадмынд очих ёстой болов. Ганхуягийнх гэж бас л ахынх шиг нь олон өрөө байртай , хачин гоё айл. Энэ насандаа аймгийн төвийг ч тоотойхон vзсэн охинд Хулан , Ананд хоёр дуучин Минжээгийн тоглолтыг vзvvлсэн нь ёстой л бишрvvлжээ. Дараа нь Хулан тvvнд өвлийн хувцас, солонгос косметик авч өгөн улаан хацрыг нь гоё цагаан болгов. Тэднийх хvхэддээ долоо хоног бvр зургаан мянгаар живх, өдөртөө мянгаар жимстэй тараг, нухаш авч, Хулан дөчин мянгаар “Jador” vнэртэй ус, зуун мянгаар “Lac vert “ аваад ганцхан сар хэрэглээд дуусгадаг нь охинд дэндvv vрэлгэн юм шиг санагдана. Эд нар тэр их мөнгийг хаанаас олдог байнаа.

Манайх хамаг ноос, ноолуур, мал махны мөнгөө авахад л дөнгөж хоёр гурван сая төгрөг болдог шvv дээ. Ижий тэрнийг нь хvргэх гэж хуруу хумсаа хуйхлах шахдаг. Муу ижий минь. Тэр жил ээж нь гучин мянгаар ганц нарийхан алтан гархи авчихаад гурван шуудай гурилын мөнгөө дэмий ч юманд vрчихэв vv дээ гээд гар руугаа харан харан суусан сан. Гэтэл Батболдын авгай сая төгрөгийн vнэтэй vнэг, булган дээл өнгө өнгөөр нь сольж, ганц гутлыг гурван зуун мянгаар авч өмсдөг байх гэж. -Хотын хvмvvс ийм их мөнгийг хаанаас олдог юм бэ? гэж тvvнийг Хулангаас асуухад тэр инээмсэглээд: -Миний дvv Очироогоо сайн хараад гурван нас хvргэчихвэл сургуульд орно. Төгсөөд зөндөө их цалинтай ажилд орно. Хотынхон чинь хөдөөгийнхнөөс их баялаг бvтээдэг байхгvй юу гэснээ: -Харин ч монголчууд дэндvv ядуу байна. Энэ дуучин хvvхэн л гэхэд надтай vеийн мөртөө хөрөнгөөрөө манай Монголыг бvтэн жил тэжээчихэж чадна гээд л бодчих гээд нөгөө Бритни Спийрсийн зургийг зааж билээ. Өдийд манай нутагт хонин зэрэглээ мяралзаад яргуй нvдэлж байгаа даа. Сугаа гуайн Мандах намайг хот явчихсан гэж дуулаад санаж байгаа болов уу гэж бодохдоо охины хацар улайжээ. Аавынхаа vгэнд орж хот руу авга ахынхаа зээг харах гэж ирсэндээ Цэндээ одоо их л баярладаг юм.

Тэгээгvй бол хөгжлөөс хоцорч хөдөө газар хамаг залуу насаа өнгөрөөх байж . Аягvй бол энэ зун өнөөх Сугаа өвгөнийх хадаг тавьж гуйгаад Мандахын авгай болчихсон ээж шигээ галын захад хөлсөө урсган тогоо нэрж , боорцог хайрч суух байсан биз. Мандах гэж тэдний саахалт айлын сагсуу шар банди. Сумын сургуульд Цэндээгийн дээд ангид байснаа зургадугаар ангиасаа гарчихсан юм. Дотуур байранд хvvхэд дээрэлхэх юм бол Мандах тvvнийг их өмөөрдөг сөн. Уг нь Цэндээ тоондоо л муу болохоос хэлний хичээлvvддээ хачин сайн байсан. Алсдаа англи хэлний багш болохыг мөрөөддөг байв. Гэтэл өнгөрсөн жилийн их зуднаар тэднийх гурван зуугаад малаа vхvvлэн модоо барих шахсан эцэгт нь охиноо аймгийн төвд есдvгээр ангид суулгах бэл байсангvй. Тэднийх тэгэхэд дөчөөд хонь, чөдрийн гурван морьтой л vлдэж билээ. Хөөрхий ээж нь гурил хууран : Муу охиноо сургууль бараадуулж чадсангvй. Над шиг олон хvvхэдтэй навсгар авгай болох нь дээ гээд шуг шуг хийн уйлж суухад нь аав нь гаансаа нэрэн гал ширтэн суусан сан. Гэтэл тэднийхийг малгvй болсныг дуулсан

Батболд аавыг нь хот ороход сая төгрөг гарган өгч, тvvгээр нь хэдэн мал авч билээ. Сураг дуулах нээ авга ахынх нь охин хvv төрvvлж гэнэ. Хуримаа зун хийх гэнэ гэж байснаа аав нь нэг л өдөр сумаас ирэхдээ: -За Дэжид минь .Дvv маань зээгээ харуулах хvнгvй хэцvvдэж байгаа гэнэ. Цэндээг хот явуулчихъя гэж тvс тас хэлжээ. Цай самарч суусан авгай нь : -Пээ энэ нялх амьтныг тэр хол айлд… Өнөө кинонд гардаг Ошин шиг… гэхэд : -Ча гэх малгvй болохдоо өгсөн мөнгийг нь гар тосч авчихаад одоо хvvхэд хараач гэхэд нь чадахгvй гэх нь vv . Битгтй хуншгvй загна. Манай бэр хөөрхөн ааштай. Охин алзахгvй ээ гэснээр Цэндээ хот руу явахаар болжээ. Охиныг ийнхvv бодолд автан зогстол жаалын тараг идэх цаг нь болчихов. Дараа нь живхийг нь солин, хооллож унтуулсаар нэг л мэдэхэд vд дунд болчихов. Хонх жингэнэн Ананд, Хулан хоёр ээжийгээ эмнэлгээс гаргаж ирэв. Бяцхан хvv эмээгээ танихгvй бишvvрхэн орилж бөөн дуу шуу болцгоов. Орой нь Ганхуяг ажлаасаа их л эрт ирж бор мах татан битvv шөл хийн: Чи хэвт, хэвт. Наад зvрх чинь одоо их хэврэг болсон шvv хэмээн эхнэрээ сvрхий халамжилж байлаа. Хоолны дараа Ананд, Хулан хоёр өрөөндөө Сэрчмаагийн “Хаа ч цуг”-ийг хангинуулан, Ганхуяг интернетэд холбогдчихоод сууж байтал

Цэндээ тэднийг дуудав. Цэрэнханд гэрийнхнээ зочны өрөөнд байхад нөгөө юмаа хэлье гэтэл болсонгvй бvгд өрөө өрөөндөө орчихжээ. Тэгээд л Цэндээгээр дуудуулсан нь тэр байлаа. Гэргийнх нь хэлэх vг ямар том цохилт болохыг мэдсэн юм шиг Ганхуяг хамгийн сvvлд “Яасан бэ? Хөгшөөн” гэсээр хамгийн сvvлд орж ирлээ. -Би та хоёрт нэг юм хэлэх ёстой юм аа . Өдий олон жил хэлээгvй дуугvй явсныг минь уучлаарай. Тэр зузаан алчуур нөмрөн явган ширээн дээрх цэцэг рvv ширтэн байж энэ өгvvлбэрийг хэлчихээд гvнзгий санаа алдав. Тэгснээ толгойгоо өндийлгөн нөхөр, хvv хоёроо ээлжлэн хараад шийдсэн хоолойгоор: –

Би Москвад оюутан байхдаа нэг хvнтэй сууж байсан юм. Монгол биш, куба хvн л дээ. Би тэгээд Оргил гэж хvv гаргасан. Тэр маань одоо хорин дөрөвтэй. Энэ хvртэл гайхсандаа нvд нь томорчихсон сууж байсан Ганхуяг -Юу ? хэмээн өндөлзөхөд авгай нь : -Би эхлээд яриагаа дуусгачихья. Би тэр хоёрын хойноос Кубад очих гэтэл ээжийн бие муудаад чадаагvй юм. Тэгээд л чамтай учирсан. Дараа нь Ананд гарсан. Энэ тухай чамд хэлье бодсоор чадсангvй өдий хvрчихлээ. Тэр хvv маань саяхан Москвад хагалгаанд орсон юм. Би тэр тухай утсаар сонсоод л зvрх өвдчихсөн юм гээд тэр цээжнээсээ нэг том юм аваад хаячих мэт санаа алдлаа. Хvvгээ тэврэн зогссон Ананд “Юу, би тэгээд ахтай байсан болж байна уу?” гээд ээж, аав хоёроо ээлжлэн харахад тvрvvнээс хойш таг дуугvй суусан Ганхуяг эхнэр рvvгээ эгцлэн ширтэж: -Чи чинь хорин жил хумсаа нуусан муур шиг явсан хvн vv? “Уучлаарай” гэнэ шvv. За, за. Амар юм болох нь ээ. Ханилсан хань минь гэж би чамд өдий хvртэл итгэж хамгийгаа дэлгэж явсан. Гэтэл чи… гээд хаалга саван гарчээ…

Yргэлжлэл дараагийн дугаарт Ганхуяг хаачихаа мэдэхгvй нэг л мэдэхэд гэрээсээ гарчихсан явж байлаа. Сэтгэл нь юунд тэгж бачимдан бөглөрөөд байгааг бvv мэд. Цэрэнхандын өнгөрсөн амьдралын тэр хэсгийг хорин жилийн турш мэдэхгvй явсандаа юу.

Эсвэл харь нутгийн хvнд анхны хайраа өгч, vр хvvхэдтэй байснаа тvvнээс нууж явсанд нь уу ? Он цагийн нугалаасанд хэдийнээ гээгдэн одсон тэр дурсамжтай нь эхнэрээ хардаад байгаа юм уу, бvv мэд. Тэр хоёрын амьдралд хэрvvл хардлага гэж юм бараг байгаагvй дэндvv амар тайван өнгөрснийг сая л анзаарчээ. Ганхуягийн зарим найз нөхөд нь авгайгаа хардан хэрvvл зодоон хийхийг хараад тэр их л гайхаж огт ойлгодоггvй байсан билээ. Гэрийнхээ хувцсан дээр цув нөмөрсөн Ганхуяг багын ганц найз Базарындаа очихоор шийдэв. Урьдчилан утсаар ч яриагvй, айлд очих ямар ч шалтаггvй ч гэсэн өөр оччихмоор газар санаанд нь буусангvй. Тэднийх Сансарт хоёр өрөө байранд дөрвөн хvvхэдтэйгээ чихэлдэн суудгийг нь бодохоор хононо гэж байхгvй. Гэхдээ л ярьж сууж сэтгэлээ онгойлгоё гэж бодов. Тэр гараашинд орж тэргээ асаахдаа шөнө гэртээ буцаж ирэх эсэхээ ч бодсонгvй. Машинаа асааж байхдаа бензин авах хэрэгтэйгээ санан тvрийвчээ тэмтрэн олоод нээж vзвэл Анандын ээжтэйгээ авахуулсан зураг шууд нvдэнд нь тусчээ.

Хэзээний л vсээ богинохон засуулдаг эхнэр нь энэ зургийг авахуулахдаа их л залуухан байжээ. Богинохон халимаг vс уруулдаа vлмэдэг инээмсэглэл тодруулан төв харцаар өөдөөс нь ширтэх сэтгэлд дэндvv дотно царай. Давхраагvй мөртөө уужим магнай, шулуун хамартаа их л зохицсон тас хар нvднийх нь харцанд нэг л гуниг хурсан мэт. “Даанч дээ. Хандаа минь, чи надаас юунд өнгөрсөн амьдралаа нууж явав даа. Хань минь гэж би чамд ямар их итгэж явлаа даа” гэж бодохоос голоод нь нэг юм огшоод ирэх шиг болоход нь тэр эзэнгvй гарааштаа ганцаараа уухилан хэдэн том нулимс унагаж сэтгэлээ онгойлгоод: -Энэ хvvхэн сэтгэл рvv минь ус хийлээ дээ. Ингэж эр хvний нулимсыг vзэх хэрэг байсан юмуу даа хэмээн ганцаараа vглэнгээ хаалгаа хапхийтэл хаагаад давхин одлоо. Хамгийн анх шvдний эмнэлэг дээр танилцахад л тvvний тэр гуниглуун харц нvдэнд нь тусч билээ.

Гэтэл залуухан бvсгvйн харцанд нуугдсан тэр гунигийн учир хорин жилийн дараа тайлагддаг байж. “Тэр муу куба нь хар юм болов уу цагаан арьстан болов уу. Ядаж испани цусны эр байгаасай. Эхнэрээ нэг муу негртэй явж байсан гэж бодоход өөрөө доромжлогдоод байга а юм шиг санагдаад байх аж. Цэрэнханд тэр сахал vс болсон юмандаа арай одоо хvртэл сэтгэлтэй юм биш байгаа даа. “ гэж хvртэл бодсоор явахдаа эхнэртэйгээ хамт амьдарсан хорин жилийн турш анх удаа л аймшигтай их хардах сэтгэл төрснөө мэдэрчээ.

Тvvнийг замын гацаанд тvгжрэн байж найзындаа очвол авгай хvvхдvvд нь шуугилдан өөрөө гэртээ байсангvй. Ганхуяг тэдний орцноос урам муутайхан гарч машиндаа суугаад бас л хаачихаа мэдэхгvй хөдөллөө. Бусад танил найзууд нь гэхээр дандаа л эхнэрээрээ дамжин танилцсан, эсвэл гэр бvлийн хvрээний андууд байдгийг тэр өнөөдөр л анзаарчээ. Хамгийн гайхалтай нь өнөөдөр амьдралдаа анх удаа шахуу авгайтайгаа муудалцан гэрийнхээ хаалгыг саван гарахдаа л Цэрэнхандгvйгээр өөрөө хэн ч биш, юу ч биш гэдгээ ухаарав. Хvмvvс өөрийнх нь тухай ярихдаа ч авгай нь нөгөө “AG дент” шvдний эмнэлгийн эзэн ш дээ л гэцгээдэг. Өөрөө ч нэг л ажил нь бvтэхгvй бол авгайдаа даатгачихад ганц хоёрхон өдөрт жин тан болчихдог байв. Гэрийн тэжээмэл амьтан шиг нөхрийнхөө сvvдэр дор амьдардаг авгайтай хvмvvсийг тэр ойлгодоггvй. Эмэгтэй хvнд гивлvvр зvvгээд нvvрийг нь нуугаад гэртээ хашчихдаг лалын шашинтны бvдvvлэг ёсыг тэр vзэн яддаг ажээ. Хэрэв бурхан өөрт нь охин заяадаг юм бол алган дээрээ бөмбөрvvлэн өсгөж, бас ээж шиг нь боловсролтой , чадалтай, эр хvний гарыг харахааргvй хvн болгож өсгөнө гэж боддог сон. Охинтой болох нь

Цэрэнханд тэр хоёрын хэн хэнийх нь мөрөөдөл байсан ч биелээгvй. Тэр ийнхvv бодолд автан явсаар драммын театрын дэргэд ирчихжээ. “Хан брой” -н уушны газрын дэргэд машинаа тавиад орлоо. Урьд нь хэзээ ч ингэж ганцаараа баар, уушны газраар хэсч vзээгvй энэ эр зөгийн vvр шиг дvнгэнэсэн шуугиант танхимыг хэсvvлэн хараад булангийн ширээнд очин суулаа. Тэгээд аяга хар пиво захиалаад сууж байхдаа л сая нэг сэтгэл тайвшран овоо юм бодохтойгоо болов. “Хандаа зvрх нь дахиад өвдчих вий дээ. Хорин хэдтэй залуу биш дээ. Би ч гэж би. Өвчтэй юм шиг хаалга саван гарч байхдаа ч яадаг юм. Би өөрөө залуу явахдаа ямар сахил хvртчихсэн гэлэн шиг байсан биш дээ.” гэж нэг бодовч эндээс гараад харихгvй гэж шийдэв. Гэнэт гар утас нь дуугарлаа. Дугаарыг нь хартал гэрээс нь залгажээ…. Харин Ганхуягийг гарсны дараа Цэрэнханд, Ананд хоёр нэг хэсэг бие биенээ харан чимээгvй суужээ. Хулан ч тэдний хэрэгт оролцоод яахав гэж бодоод хvгээ тэврээд өрөөндөө орчихов. Зурагтаар vдшийн мэдээ дамжуулан нойрмоглосон Их хурлын гишvvд , хаврын тариалалтын тухай мэдээ хөврөхийг ч vзэж байгаа хvн байсангvй. Ананд буйдангийн тvшлэг налан чимээгvй сууснаа өндийж: -Ээж минь та надад ч байг гэхэд ааваас юунд нуусан юм бэ? Аав.. . яаж ч бодсон эр хvнд яаж аятайхан байх юм бэ? Ер нь та хоёр ямар сонин хvмvvс вэ? Аав одоо тэгээд хаачдаг байнаа гээд утсаа шvvрэн авахад нь ээж нь: -Хэрэггvй ээ.

Миний хvv. Аав чинь машин барьж яваа биз. Одоо залгаад хэрэггvй. Бухимдлаа тайлагдахаар хvрээд ирнэ биз. Тийм л хvн ш дээ гэснээ хvvгийнхээ толгойг илэн: -Надад ч хэцvv байна. Одоо чи өөрөө хvvтэй хvн ээжийгээ ойлгож байгаа биз дээ. Хvvдээ очиж чадахгvй vргэлж санаж явна гэдэг ямар хэцvv гэдгийг чи төсөөлөөд vз . Харин яагаад та хоёрт хэлээгvй юм бэ гэдгийг одоо хэлэхэд юу гэмээр ч юм бэ дээ. Би хэзээ нэгэн цагт хvvдээ оччих ч юм шиг санагддаг байсан. Хойд ээжтэнй болчихсоныг нь мэдсээр байж сэтгэлдээ “Бид дахиад хамт байж чадахгvй” гэдэгтэй эвлэрч чаддаггvй байсан л даа. Чамайг харах бvр би тэр хvvгээ өрөвддөг байсан. Аавд чинь анхнаасаа л хэлээгvй болохоор чимээгvй явсаар өдий хvрчихсэн юм. Аавын чинь уурлаж, гомдох нь зөв өө. Хvн ер нь юмыг дандаа өнгөрсөн хойно нь алдаа гаргаснаа, буруу юм хийснээ ойлгодог шvv дээ гээд цvнхээ аваад нэгэн хуучин жижиг дэвтрээс Оргилын зургийг гарган Анандад өгчээ. Испани цус холилдсоны тэмдэг өтгөн долгиолог vстэй, хар хөмсө арав орчим насны хvvгийн зураг байлаа. Ананд тэр зургийг ширтсээр: -Сонин юм. Би ийм ахтай гэдгээ арван ес хvрч байж мэдэж байдаг. Хараад байхад тантай адилхан юм аа гэхэд ээж нь тэр зургийг авч харц нь зөөлрөн: -Хараад байхад та хоёр адилхан юм аа.Нvvрний хэлбэр, хөмсөг нь гэснээ инээмсэглэжээ. Ананд ээжийнхээ саран хэлбэртэй дугуй хөмсөг, гонзгойдуу царайг ааваасаа давхраатай алаг нvдийг нь дууриасан билээ. -Одоо энэ ах хvv маань тэгээд Кубад байдаг юм уу, тэгээд ?

хэмээн тvvнийг асуухад ээж нь: -Тийм ээ. Куба нэрийг нь Родриго гэдэг. Сургуулиа төгсөөд инженер болчихсон. Гэрлээгvй байгаа гэсэн. Бие нь гайгvй бол энэ зун урьж авчирдаг юм бил vv гээд зурагтаа унтраалаа. -Өнөөдөр ямар сонин өдөр вэ.Ингээд л би гэдэг хvн куба ахтай болчих гэж. Тэгээд ахаасаа өмнө авгай хvvхэдтэй болчихсон байдаг гэснээ ээжийнхээ гарыг барин: – Та ямар ч гэсэн тайван л байгаарай. Элдэв юм битгий бод. Аав хvрээд л ирнэ биз. Надад бол ахтай гэж бодохоор сайхан л байна. Одоо унт даа гээд ээжийгээ тэвэрчээ. Цэрэнханд ч гэсэн хvvгийнхээ цээжинд наалдахад өөрөө хvvхэд болчихсон юм шиг л тайвшраад ирж билээ.. Ганхуягийнд ийм нэгэн явдал болсны маргааш Хулангийн аав, ээж хоёр танилцсаныхаа хорин жилийг тэмдэглэхээр Эрхvv хотын зvг нисч явлаа. Оюутан ахуйдаа газраар галт тэрэгний тачигнаан дунд туулдаг байсан аяны урт зам онгоцны цонхоор зэрвэс зэрвэсхэн харагдаад өнгөрнө. Сибирийн их тайга хөглөрөн, Байгаль далай толь мэт мэлтэгнэн залуу цагийн энхэр дурсамжийн аялгуу сэтгэлд эгшиглэх ажээ. Батболд хайртай гэргийнхээ хvслийг биелvvлэн анх танилцан хайраа илчилснийхээ ойг тэмдэглэхээр яваа нь энэ билээ. Урт цэнхэр ноолууран нөмрөг намируулан наснаасаа даруй арав дvv мэт харагдах Цэцэгмаа

нөхрийнхөө мөрийг дэрлэн эрхлэнгvй суужээ. Харин хаа ч ажлаа хийж явдаг нөхөр нь гар компьютерээ гарган “Сайн засаглал” -ын олон улсын чуулганд тавих илтгэлээ засаж явлаа. Тэр хоёрын хойно суусан орос хvvхэн тав зургаан настай эрх шар хvvгээ арчлан”Саша, кушай, я говорю… “ гэхчлэн vглэх нь тэр хоёрыг орос ахуй орчинд хэдийн авааччих мэт. -Бvр вагонд суусан өдрөөс эхлээд л чи намайг аймаар хараад эхэлж билээ. Би энэ банди намайг ямар их хардаг юм бэ гэж ичээд л Сараа, Тунгаа хоёр шууд л чамайг Цэцгээгийн хайрт гэж нэрлээд эхэлсэн ш дээ. Батболд компьютерийн дэлгэцнээс нvд салган инээмсэглээд vсийг нь илэн: -Танай тэр хоёр галзуу охины чинь ачаар би чамайг гуйж барихаасаа өмнө өөрийгөө бараг ойлгуулчихсан биз дээ. Цаг хугацаа ямар хурдан юм бэ. Оюутан болоод бэлтгэлд явж байсан vе өчигдөр л юм шиг санагдах юм гээд санаа алдан нvд нь дурсамжийн мананд автав Хулан интернэтэд холбогдоод и-мэйл хаягаа шалгангаа хvvдээ бантан өгч суулаа. Хэдийгээр vнэнч туслагч нь болсон Цэндээ охинд даатгаж болох ч гэсэн Хулан хvvгээ өөрөө хооллох дуртай. Хvvгээ өвөр дээрээ суулгаад биеийнх нь дулаахан илчийг мэдрэн, хонгорхон зөөлөн даахийг нь vнэрлэн суух шиг жаргал vгvй. Одоо дөрвөн сар хvрсэн жаалхан Очир булцгар гараараа ээжийнхээ vснээс зулгаадаг, харагдсан бvхнээ авах гэж сарвалздаг болжээ.

Швейцарид сурдаг хамгийн дотны найз Нандингаас нь, аав, ээж хоёроос нь, бас Тvвшингээс нь мэйл иржээ. Тvвшингээс мэйл ирснийг vзээд Хулан тогонд цохиулсан мэт давхийж, хамаг биеэр нь нэгэн сонин мэдрэмжийн долгио гvйх шиг болжээ. Хулан компьютерийн хулганыг тавиад сандлаа налан нvдээ анив. Зvрхнийх нь булгилах цохилт, алсад байгаа хайртынх нь тухай бодлыг аягатай бантангаа татан асгасан бяцхан хvv нь сарниулчихлаа. Хvvеэ, миний хvv яаж байгаа юм бэ? Ба, ба гэх чимээнээр Цэндээ гvйн орж ирээд асгарсан бантанг цэвэрлэж, хадам нь хvvг авч “Эмээг нь дуудчихгvй дээ. Миний сахилгагvй ач.

Яаж байгаа юм бэ?” хэмээн өхөөрдсөөр гарсны дараа л Хулан сая сэхээ оров. “Сайн уу? Хулан минь. Чамайг нөхөртэй болсон гэдэг бодолтой би ердөө ч эвлэрч чадахгvй юм. Ананд та хоёрыг энэ зун хуримаа хийх гэж байгаа гэж сонссон. Дандаа чамайг бодож явсаар би өдий хvртэл нэг ч охинтой vерхээгvй. Саяхан Лхагваа гэж охинтой танилцсан ч чамайг мартаж чадахгvй л явна. Хvv чинь том болж байна уу? Саяхан манай ангийн Болдоо, Тэмvvлэн хоёр “TV-5”-аар надад мэндчилгээ явуулсан чинь vнэхээр гоё санагдсан. Ариунаагийн “Би” гэдэг дууг захиалсан байна лээ. 6 дугаар сард би чиний төрсөн өдрөөр мэндчилгээ захиалнаа. Харин чамаас ганц vгтэй ч хамаагvй мэйл авах юмсан гэж хvсдэг шvv. Баяртай. Чамд хайртай Тvвшингээс

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *