Нүүр Өгүүллэг ХУЛАН ХАЙРЫН /ТУУЖ/ 4-Р ХЭСЭГ

ХУЛАН ХАЙРЫН /ТУУЖ/ 4-Р ХЭСЭГ

4 минут уншина
0
0
317

Хайрцаг дотроос Хулангийн багын хайртай тоглоом гарч ирлээ. Дотроо бяцхан хөөрхөн байшингуудтай, дээшээ доошоо хааш нь ч харуулсан цас будардаг тэр шилэн бөмбөлгийг аав нь охиндоо

Америкаас авчирч өгч билээ. Гэтэл гадаа хvvхдvvдэд бөмбөлгөө vзvvлж зогсоход нь Тvвшин чулуугаар хага цохичихсон юм. “Миний цас оруулдаг бөмбөлөг” гээд Хулан санаа алдлаа. Тvвшин vнэхээр

санаанд оромгvй нандин бэлэг явуулжээ. Тэртээ багынх нь олон дурсамжийг санагдуулсан энэ тоглоомыг эвдэлсэн хvнээс нь өчнөөн олон жилийн дараа дахин авах юм гэж хэн санах билээ дээ. “Энэ олон

жил өнгөрчихсөн хойно мартаагvй байна. Тvвшин надад vнэхээр хайртай юм байна.” гэж бодохоос гол харлам харуусал зvрхийг нь зvснэ. Бөмбөлгийн хажууд нь жижигхэн тоглоомон машин хийжээ.

Хvний алганд багтмаар жижигхэн мөртөө бvх хаалга, цонх нь онгойдог тэр “Хаммер” жийпийг хvvд нь явуулсан бололтой. Тvвшин багадаа янз бvрийн загварын машин цуглуулдаг хvv байж билээ.

Хэзээний л гадаа сvvдрэвчний хажууд нэг шинэ машин бариад зогсчихсон, банди нар тэрнийг нь шохоорхон шавчихсан байдгийг санаад Хулан инээд алдчихав. Тvвшингийн аав нь салаад явчихсан тул ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг байсан юм. Одоо бодоход юм ховор тэр vед ээж нь хаанаас тийм гоё гоё машин олж хvvгээ эрхлvvлдэг байсан юм бvv мэд. Хайрцагийн ёроолд дөрөв нугалчихсан цаас байсан нь товчхон захиа байлаа. “Сайн уу? Хулаан. Чамд энэ өдрийн мэнд хvргэе. Чамтай уулзаад яривал хэзээ ч барагдахааргvй юм шиг санагддаг мөртөө бичих гэхээр санаанд юу ч орж ирэхгvй юм. Би өдөр бvр чиний тухай боддог,

Монголд байхдаа л чамд хайртай гэдгээ эртхэн хэлчихгvй яав даа гэж харамсах юм. Одоо яая гэхэв. Би чамайг хvvтэй болсныг чинь сонсоод ёстой шоконд орсон шvv. Уг нь би чамд өгөх гээд аль эрт энэ бөмбөлгийг авчихсан байсан юм. Одоо бол хvvтэй болсонд чинь баяр хvргээд өгсөн бэлэг гэж л бодоорой. Найман жилийн өмнөх тэнэг дvрсгvй явдалдаа уучлал гуйгаад хайртай тоглоомыг чинь явууллаа. Харин хvvд чинь өгөх юм олдохгvй их зовсон шvv. Би бацаан байхдаа ийм америк цэргийн машинтай болохыг мөрөөддөг байлаа. За, баяртай. Ангийн охин минь чамдаа аз жаргал хvсье, Тvвшин ” гэжээ. Дvv нь дэргэд нь ирчихсэн нэлээд гайхсан байдалтай: -Америкаас авсан бэлэг чинь энэ vv? Энэ чинь танай ангид байсан нөгөө өрөвгөр vстэй ах мөн vv? Танд хvvхдийн тоглоом явуулчихаж гэчихсэн хажууд нь зогсч байв. Хулан юу ч хэлсэнгvй юмаа аваад өрөөндөө оров. Дvv нь гайхсаар хоцров Хvv нь хоёр сар хvрч, vс нь инээдтэй өрвийн ургаж эхэлжээ. Хvv сэрээд суниан тамшаалж дэрнийхээ даавууг ховдоглон хөхөх аж. Хулан хvvгээ орноос нь авч хөхvvлэнгээ толинд харлаа. Төрснөөс хойш тэр их л турж нvд нь улам ч том болчихсон юм шиг харагдана.

Тvвшингийн захидлыг гэрийн халатныхаа халаасанд хийгээд хvvгийнхээ бяцхан гараас барин бодлогошров. Тvвшингээс илгээмж ирснийг Анандад юу гэж тайлбарлах вэ? Хулангийн өөрийнх нь хамгийн сайн найз Нандингаас бэлэг ирсэн бол өөр хэрэг. Гэтэл жил гаруйн өмнө Америк явчихсан ангийн нэг хөвгvvнээс Хуланд илгээмж яагаад ирэв гэж Ананд мэдээж гайхна. Гайхахаар ч барахгvй хардана. Хулан өөрөө хэзээ ч Анандыг хардаж байгаагvй билээ. Хайртай бол хартай гэж vйлийн vргvй vнэн vг. Хулан ямар тvvнд хайртай биш. Харин Ананд бол хайртай ч, хартай ч хvн. Жирэмсэн байхад нь хvртэл эрэгтэй эмчид vзvvлэх дургvй байсан билээ. Хулан худлаа хэлж сураагvй тул шилэн бөмбөлгөе дээш нь доош нь харуулан цас будрахыг харж сууснаа нэг л мэдэхэд: -За яадаг юм. Тvвшин надад хvнээр юм явуулжээ гээд л хэлчихье. Юу гэж бодвол бодог хэмээн ганцаараа ярьчихжээ.

Золтуяа хоёр найзтайгаа нийлэн Анандыг булаах “Мастер төлөвлөгөө” гэдгээ ярьж суулаа. Золтуяагийн хамгийн их санаа нийлдэг найз найз Урнаа хэмээх охин гаднаа хөнгөмсөг царайлдаг ч цаанаа толгой нь элдэв юманд сайн ажиллана. Золтуяа кофе балгангаа: -За, Урнаа чиний толгой бид хоёрын хажууд л компьютер гэсэн vг шvv дээ. Нэг санаа гаргаж тусал л даа. Муу Золоо ингээд л дандаа авгайтай хvн сахиад суумааргvй л байна шvv гэхэд Урнаа: -Золоо, чи эхлээд тайван бай. Бодъё. Учрыг нь олъё. Энэ чинь к>хэд Заяа: -Хулан ёстой их зантай хамраа сөхсөн амьтан байгаа юм. Цаадхи чинь тэгэхдээ манай Золоог Анандад сайн гэдгийг мэднэ. Тэгэхээр цаагуураа бол хардаж л байгаа. Тэр талаас нь л нэг юм бод л доо гэхэд Урнаа: -За, та хоёр эхлээд чимээгvй байж бай. За юу, Миний бодлоор бол Золоо чи тэр хоёрын хооронд юу болж байгааг сайн мэддэг байх хэрэгтэй. -Би тэгээд тэдний гэрт нь дандаа очоод байлтай нь биш дээ. -Vгvй ээ, Мэдээлэгчтэй болохгvй юу. Тэгээд Анандын эцэг эхтэй танилцаад болж өгвөл талдаа татах хэрэгтэй, Хулан тэднийд биш, тусдаа биш, гэртээ байгаад байна гэдэг чинь нэг юм хэлээд байнаа даа. Тэгж байгаад л нэг шанс гарангуут цаадхийгаа өвөртөө оруулаад ав. Мэдээж сексийн ур чадвараараа миний найз тэр муу Хуланг бут цохино биз дээ гээд тас тас хөхрөв. -За болиоч дээ. Юун аальгvй юм бэ. Чи ч гэсэн секс машин биздээ. -Хvvш, машин техник болгоод байгаарай, Ингэхэд чи заавал тэр жулдрай юмаар яах гээд байгаа юм бэ? Эрчvvд мундсан биш дээ.

Vе насны банди нар надад лав таалагддаггvй юм. Шал дэмий гэхэд Золтуяа инээхээ больж царай нь хувьсхийгээд явчихав. Тэгээд кофегоо дуустал нь уучихаад хөмхийгөө зууснаа: -Яадаг юм. Надад бол Анандаас өөр хэн ч хэрэггvй. Та хоёр хvнд дурлахаараа ойлгоноо. -За дурлал мурлал ч гэх шиг. Чи тэгвэл Бадралтай яагаад явдаг юм бэ? -Энд Бадрал ямар ч хамаагvй. Тэр чинь надтай суухгvй. Би ч Бадралтай суухгvй. Зvгээр л миний ивээн тэтгэгч байхгvй юу. Хvvе vйлчлэгч ээ, тооцоогоо хийе. Өөр өөрсдийнхеө тооцоог хийчихээрэй. Тэр нь шударга, зvгээр гээд таван зуун төгрөг гарган ширээн дээр тавиад босчээ. Тэр кафенээс гараад харьж явахдаа “Нээрээ Урнаагийн хэлдэг vнэн. Мэдээлэгчтэй болох хэрэгтэй юм байна. Харин хэн байхав. Хуланд хvvхэд асрахад нь туслах хvн ирэх юм гэсэн. Тэр асрагчийг нь элсvvлээд авчих юм байна…” гэж бодсоор автобусанд суулаа. Ананд тэр орой их л сайхан ааштай, урамтай байлаа. Японд сурдаг найзтайгаа нийлж оруулж ирсэн хоёр жийпээ санаанд оромгvй vнэ хvргээд зарчихсан болохоор тэр.

“Да хvрээ” зах дээр хvн хөлсөлж зогсоогоод хэзээ ч тийм vнэ хvргэж чадахгvй. Гэтэл ээжийнх нь нэг найз тэр машинуудыг Монголд ажилладаг гадаадын төслийн нэг байгууллагад зарж өгчээ. Хулантай дөнгөж эвлэрчихээд л маргааш нь ажил хэрэг нь шууд бvтсэнд хөл нь газар хvрэхгvй баяртай амьтан хvрч ирлээ. -Хулаан, миний хайрт хаана байна? Би машинуудаа зарчихлаа гэсээр гэгээ татуулан инээмсээр орж ирсэн Ананд Хуланг vгийн солиогvй тэврэн vнсэв. Тvвшингээс захидал, илгээмж хvлээн авч сэтгэлд нь хар муур гvйчихсэн Хулан Анандын тэр их баяр хөөрөнд балмагдан: -Хvvе, тавиач ээ. Миний гар нойтон байхад чинь гээд өөдөөс нь vнссэн ч vгvй, -Чи баярлахvй байна гэж vv? Бид гурав яг таван сая төгрөгтэй болчихлоо ш дээ. Миний хvv хаана байна? гээд Ананд хvvгийн ор руу очлоо. Хvv нь сэрчихсэн тарвалзаж хэвтэнэ. Гараа сарвалзуулахдаа орноосоо өлгөсөн тоглоомыг цохин шажигнуулаад цочсондоо нvд нь өхөөрдмөөр хөөрхөн бvлтэлзэнэ. Дэрнийх нь хажууд Тvвшингээс явуулсан тоглоомон машиныг тавьжээ. -Миний хvv аавдаа ир. Алив гэснээ

Ананд гэнэт тэр тоглоомыг хараад: -Энэ чинь юу вэ? Яг жинхэнэ “Хаммер” жийп шиг ямар “чка” эд вэ энэ чинь. Хэн өгөө вэ? гээд асуучихав. Хулангийн зvрх тvг тvг цохилон нvvр рvv нь халуун юм мэлсхийх шиг л болжээ. Бvсгvй vсээ илж, хvзvvнийхээ гинжээр оролдсоноо: -Манай ангийн Тvвшин байна ш дээ. Тvвшин Америкаас хvнээр явуулсан юм. -Тэр чи бид хоёртой хэзээ тийм лаг найз болчихсон юм бэ? Сонин юм аа. -Яахав дээ… Бид хоёрыг ангиасаа хамгийн тvрvvнд аав, ээж боллоо гээд л хvvд маань бэлэг явуулж болохгvй юу. Чи тэгээд хардаад байгаа юм уу, хаашаа юм? гэж Хулангийн дуунд илэрсэн ундууцангуй өнгө Анандыг дор нь буулгаж авлаа. -За, за. Болноо, болно. Тэгээд хэн авчирч өгөөв? Шуудангаар ирсэн юм уу? -Юу …, юу л даа. Тvвшингийн ээж нь утасдаад, тэгээд би Бөртэг явуулчихсан юм.

Хөөрхөн машин байгаа биз дээ. Энэ удаа Хулангийн хоолой сааралтан бага зэрэг сандарч тvргэн тvргэн хариулж байгааг залуу анзаарсангvй. -Тийм байна. Ёстой эр хvний машин байна даа. Хоёулаа энэ машинаа давхиулж vзэх vv? гээд Ананд хvvгээ өрөөсөн гартаа тэврэн тэр бяцхан машиныг хивсэн дээгvvр давхиулж сууснаа: -Хулаан, хоёулаа өнөө орой “Сөvл”-д хоол идэх vv? гэлээ. Хvvгээ төрснөөс хойш гэрээсээ бараг гараагvй Хулан: -Тэгье л дээ. Харин Очироог яах вэ? гэж асуугаад баярласандаа: -Ёстой сайн хvv шvv гээд Анандын vсийг сөргvvлэн илж хамар дээр нь vнслээ. Энэ бол Анандыг баярлуулахад хангалттай шагнал билээ. Тэр хоёрын харилцаа анхнаасаа л тэгш байгаагvй. Бvр тавдугаар ангиасаа эхлэн Хуланд сайн байсан Ананд өсөх тусмаа сэтгэл нь хайраар шатаж явсан. Харин ихэмсэг бардам, эрх танхил, ёстой л талын хурдан хулан шиг омголон Хулан охин Анандад хэзээ ч хайртай байгаагvй.

Хулангийн хайрыг татах гэж энэ залуу хичээхийн дээдээр хичээж яваа нь өрөвдмөөр. Бvсгvй хvний зөөлөн сэтгэлээр, ёстой амыг нь бодсондоо л хааяа шахуу хонгорхон аашлахад нь Ананд ухаангvй баярладаг билээ. Тэр хоёрыг машин зарсан, эвлэрснээ тэмдэглэхээр “Сөvл”-д суухад Хулангийн аав, ээж хоёр нь бяцхан зээгээ саатуулж vлджээ. Энэ нь ч завшаан болж цаашид бяцхан хvvд асрагч олж өгөх бодлыг Хулангийн ав, ээжид төрvvлсэн ажээ, Бодсоноо дор нь хэрэгжvvлдэг зантай Батболд маргааш нь гэхэд хөдөө байдаг авгынх руугаа ярьж, найм төгсөөд мал дээр гарчихсан нэг охиныг нь асрагчаар авчрахаар болжээ.

Цагаан сар ч болов. Батболд, Цэцэгмаа хоёр хэзээний ууц, сvvл авьж цагаан сар гэж сvр болдоггvй улс. Гэтэл юу болсон юм, гэрийн эзний ээж Должин хөгшин ганц хvvгийндээ шинэлнэ гээд бөөн хөл хөөр болгочихов. Хулан цагаан сараар эмээдээ очиж нархамба, нанжин чавга атгаар нь идэн эрхэлдэг асан бага насаа дурсах дуртай. Аавынх нь дvv нар “Ээж зөнөчихсөн юм уу? Нялх хvvхэдтэй айлд амьтан цуглуулж яах нь вэ?” гэж загнасан ч хөгшин дийлдсэнгvй. Хулан “Яадаг юм. Эмээ дураараа л болог. Ирэх жил байх ч юм бил vv, vгvй ч юм бил vv?” гэж эмээгээ зад өмгөөлсөн тул цагаан сарын маргаан дарагдсан билээ. Ийнхvv идэш ч бэлтгэж vзээгvй энэ айл анх удаа бvдvvн ирэгийн ууц тавьж, есөн vе таваг засан, монгол ёсоор шинэллээ. Шинийн нэгний орой. Анандын аав, ээж хоёр хадаг тавьж, Хуланг бэр болгохоор гуйлаа. Ууган охиноо ёстой төртэй хадамд гаргана гэсэн vгээр хаацайлан дотроо харамласаар суусан Батболд яг тэр мөчид өөрийн эрхгvй хоолой зангируулав. Гал дөлтэй хорин хоёр насанд нь төрсөн ууган охиндоо тэр vйлийн vргvй хайртай. Киевт оюутан байхад нь Хулан төрсөн. Эмээ дээрээ vлдсэн тохойн чинээ охиндоо яаран яарсаар галт тэрэг

Наушки дээр ирэхэд тоглоом дvvрэн чихсэн чемоданаа бариад хот явган гvйчихмээр яардагсан. Хажуу газар ургана аа гэдэг нээ хө Хайлаас модны жам юм аа хө Харийн газар очно оо гэдэг нээ хөө Бvсгvй хvний заяа юм аа хө… Айлын хуримд уригдан очоод хуучны энэ гунигтай дууг сонсох бvрдээ элэгнээс уяатай хоёр жаахан охиноо ингээд л явуулна даа гэж бодохоор л зvрх нь хөндvvрлэдэг байсан. Өнөөдөр тэр өдөр ирлээ гэж vv? Одоо чинь орчин vе. Охин хvvхэд хадмын газар очно гэж юу байдаг юм гэж бодсон ч өр дээр нь нэг юм хөндvvрлэсээр байлаа. Ганхуяг авгайтайгаа ижилсvvлэн, vйтэнхуар дээл өмсөөд, бэр гуйж сурсан хэлэмгий нэг нөхөр дагуулчихсэн иржээ. Харин өрөөндөө хvvгээ тэврэн суусан Хулан нэг л удаа зочны өрөөндөө орж, ирээдvйн хадмуудтайгаа золгоод гарчээ, Сэтгэл нь дэнслэн нэг vе юу ч бодохоо больж, нэг vе “Би Анандтай суухгvй. Наад жvжгээ зогсоо.” гэж хашгирмаар санагдаж байвч Аав нь охиноо айлын бэр болно гэж бодохоос дотроо харамлан, сэтгэл нь хямарч, ээж нь зочдод vйлчлэн гvйгээд Хуланг анхаарах сөхөөтэй хvн ганц ч байсангvй. Торгон дээл өмсөн, улаан гамбир малгай толгой дээрээ тавьж, хоймроо донхойтол суусан эмээ нь л ач охин руугаа асуусан харцаар харж байлаа. “За яахав.

Галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн. Ананд хvvгийн минь эцэг юм чинь. Ээж аавдаа, бас энэ хvмvvст “Би өөр хvнд хайртай” гэж хэлбэл яаж ойлгох юм бэ? Энэ тоглоомыг дуусгаад л vзье” гэж Хулан эцэст нь шийдлээ. Анандын эцэг Ганхуяг явахдаа: -За, энэ хоёр хvн манай хvмvvс боллоо. Цагаан сарын дараа ач, бэр хоёроо аваачна шvv гэжээ. Цагаан сарын хөл vймээн намжсан шинийн гурванд Хулан хvvтэйгээ хадмындаа амьдрахаар очлоо. Хvv нь нярай тул зун хуримыг нь хийтэл тэр гурав Ганхуягийнд амьдрах болжээ. Удалгvй аавынх нь хамаатны улаан хацарт Цэндээ гэдэг охин хөдөөнөөс асрагчаар ирэв. Хулан тvvнд хvvхдийн живх солих, хооллох, угаалгын мшин ажиллуулах гээд нэлээд юм зааж зааварлаад эхэндээ ч ажил нь улам нэмэгджээ. Асрагчийн тухай Золтуяа Анандаас аль хэдийн мэдчихээд “Мастер” төлөвлөгөө одоо л хэрэгжих нь гэж их л баярлав, Эрх танхил Хулан хадмындаа дасах гэж их хичээж байлаа. Энэ айлын амьдрал тэднийхээс шал өөр, Гэрийн эзэн нь эзэгтэйн ажлаа эрхэлнэ. Харин Хуланд анхнаасаа л таалагдсан дуу цөөтэй, ухаалаг зантай эзэгтэй гэртээ байх нь ховор.

Ихэвчлэн оройтож л гэрийн бараа харах ажээ. Тэгэхдээ Цэрэнханд хичнээн ч орой ирсэн бэртэйгээ өдрийн болсон явдлыг ярилцан цай ууж суудаг нь Хуланд их л таалагдана. Ер нь эднийд ирснээс хойш Хулан Ананд хоёрын харилцаа ч сайжирч байлаа. Амьдралдаа хийсэн алдаагаа засчих гэсэн сэтгэл ч бvсгvйд сэргэжээ. Тэгээд ч хvн гэдэг амьтан юманд амархан дасдаг. Сэтгэлд нь нууцхан гарэлтэж байдаг хайрын оч Тvвшин тvvнд амьдралыг нь чимдэг нэгэн гэрэл л болсон шиг санагдах болжээ. Тэгээд ч Анандад тэр багагvй дассан байлаа. Золтуяа нэгэн өдөр Анандынх руу утасдан асрагч Цэндээ охинтой ярив. -Сайн уу? Миний дvv. Ананд Хулан хоёр байгаа юу? -Байхгvй. Хvvхдээ салхинд гаргаж байна. -Аан. Миний дvvг хэн гэдэг юм? Асрагч охин нь мөн vv? -Намайг Цэндээ гэдэг. Та хэн бэ? -Эгч нь ангийнх нь хvvхэд байна. Цаад хоёр чинь маргааш завтай болов уу? -Мэдэхгvйээ. Ананд ах хичээлээ тараад ажил хөөцөлдөөд явчих байх. Хулан эгч дvvгийнхээ эцэг, эхийн хуралд сууна гэсэн, -Аан, за за. Баяртай, миний дvv. Утсаа тавьчихаад Золтуяа баярлан алга ташив. “За, маргааш хонгорхон асрагч охинтой нь танилцаад талдаа татчихдаг хэрэг ээ. Тэгсэн цагт эгчийнхээ гарт ороод ирэхгvй хаачихав” гэж ганцаараа ярин утасныхаа дээр өлгөсөн толинд харж өөрийнхөө дvрстэй ирмэлцэн сэтгэл тун ханамжтай босчээ. Маргааш нь Золтуяа, Ананд, Хулан хоёрын эзгvйд тэднийхээр чихэр жимс барьчихсан очоод Цэндээд: –

Эгч нь энэ хоёрын сайн найз байгаа юм. Манай ангиас төрсөн сайхан хос байхгvй юу, энэ хоёр. За тэгээд манай хоёр чинь хоёулаа зөрvvд зантай. Заримдаа хөөрхөн муудалцчих гээд байдаг юм. Хэрэв цаадуулыгаа тvр тар хийвэл эгчдээ хэлчихэж байгаарай, Гэхдээ намайг ингэж ярьсныг битгий хэлээрэй. Би л цаад хоёрыг чинь эвлэрvvлдэг юм хэмээн хөдөөний гэнэн охиныг итгvvлж дөнгөөд явжээ. Ийнхvv Урнаа найзынхаа зөвлөснөөр өөрийн гэсэн мэдээлэгчтэй болж авлаа. Бяцхан хvv нь өдрөөс өдөрт торнисоор Хулан туслагчтай болсон болохоор хичээл номондоо салхи оруулж эхлэв. Тэр аавынхаа мэргэжлийг өвлөхөер их сургуулийн хуулийн ангид сурдаг билээ. Гэтэл нэг өдөр Тvвшингээс ирсэн захианаас болж хэрэг мандав. Усанд орж байсан Хуланд Ананд халадыг нь аваачиж өгөхөөр шvvрч автал тэр захиа унаад иржээ. Хэнд ч байдаг хэрэгт дурлах зангаас илvv бага зэрэг хардсан Ананд өнөе захидлыг нь аваад уншчихжээ. Аирунаагийн “Чамтай бас чамгvй”-г FМ-ээр сонсож, дагаж дуулаад их л хөгжилтэй байсан Ананд тэр богинохон захиаг уншаад хөшчихсөн мэт болов. Тархи руу нь цус дvvрэх шиг мэнэрэн, зvрх нь ёгхийж: -Тvвшин Хуланд ийм хандтай байжээ. Тэгэхэд би мэддэггvй.

Мал шиг л амьтан явах гэж хэмээн амандаа шивнэн толгойгоо барйв. Нэг л мэдэхэд Хулан гараад ирчихсэн: -Чи халад авчрахгvй яав аа? Би алчуураар ороогоод гарчихлаа гээд зогсч байв. Хар, хор уурандаа царай нь цайсан Ананд: -Энэ юув? гэж сөөнгөдvv хоолойгоор арай ядан асуулаа. Хулан эхэндээ балмагдсанаа: -Захиа гэж бас л сааралтсан хоолойгоор хариулав. -Би захиа гэдгийг нь харж байна. Чи намайг битгий мангартуулах гээд бай. Тvвшин та хоёр ямар холбоотой юм бэ? Чи эртvvд Тvвшингээс хvvд бэлэг ирсэн мирсэн гээд л байсан. Захиагий нь болохоор надаас нуугаад кармандаа хадгалж явдаг байх нээ? Их доромжлох нь ээ энэ чинь. Ананд уурандаа биеэ барьж чадахгvй болсон байлаа. Ядахдаа энэ хэрvvлийн хажуугаар хөгжим чихэнд чийртэй гэгч нь хангинана. Хvv нь сэрэн чарлалаа. Хулан дуугvйхэн шиг хvvгээ очиж авлаа. Хардлага гэдэг хvнийг өөрийн ухаангvй болгодог хойно. Ананд уурандаа тавиур дээрээс хөгжмөө тvлхэж унагаад галзуу юм шиг хашгичин: -Яршиг л байна. Би ингэж доромжлуулж чадахгvй гэснээ Хулангийн дэргэд vсрэн очиж мөрнөөс нь угз татаад : -Чи яагаад дуугарахгvй байгаа юм. Энэ ямар учиртай захиа юм бэ гэж амьсгаадан асуулаа.Тvрvvнээс хойш ганц ч vг амнаасаа унагаагvй Хулан хачин тайвнаар: -Ямар учиртайгий нь чи өөрөө мэдэж байгаа юм биш vv?гэх нь тэр. Анандад хэлэх vг олдсонгvй.

Ам нь хэд хий ангалзсанаа дахин уурлаж: -Чи Тvвшингээс ийм захиа авчихаад надад юу ч хэлээгvй. Хэрвээ надад нэг хvvхэн хайрын захиа энэ тэр өгөөд л би нуугаад чамд хэлэхгvй бол чи уурлахгvй юу? Чи… гэтэл Хулан vгийг нь таслан: -Тоож уурлахгvй. Тэгээд ч би чамд далан булчирхайгаа тоочих албагvй гээд нойтон vсээ сэгсэрлээ. Тэр Тvвшингээс захиа авсан өдрөө энэ захиаг уншчихаад халатныхаа халаасанд хийгээд таг мартчихжээ. Тvvнээс хойш энэ халатыг ч өмссөнгvй. Захианы тухай бодох ч завдал гарсангvй өнөөдрийг хvрчээ. Захианы тухай Анандад хэлэх vv байх уу гэж нэг хэсэг эргэлзээд дуугvй өнгөрье гэж тэр шийдсэн. Учир нь өөрийнхөө сэтгэл зvрхний нууцыг ямар нэг байдлаар хөндөхийг хvссэнгvй. Гэтэл өнөөдөр тэр захиа нь гарч ирж бөөн хэрvvл тарьчихав. Гэхдээ бvсгvй Анандыг битvvхэн өрөвдөж л байлаа. Угийн дөлгөөн зантай, тэгээд ч өөртэй нь хэзээ ч ширvvн дориун харилцах нь битгий хэл муухай ч харж чаддаггvй энэ залууг ийм их уурлан хашгичихыг нь анх удаа л харсан нь тэр. –

Юу гэнээ? Чи намайг доромжлоод байгаа юм уу хайшаа юм? Юуны чинь далан булчирхайгаа тоочих. Тvвшин чамд хэзээнээс тийм хандтай байсан юм бэ? -Би яаж мэддэг юм. Тэгээд ч би чиний өмч биш. Толгой даасан хvн шvv. -Чи захиагий нь халаасалчихаад яахаараа мэддэггvй юм? Би бол чамаас юугаа ч нууж vзээгvй. Харин чамд надаас нуух юм байдаг юм байна. Одоо л ингэж байгаа юм чинь дараа нь яах хvн бэ. Чи ер нь… -За, за. Би чамтай хэрэлдмээргvй байна. Хvvхэд сэрээчих гээд битгий хашгичаад бай… Yхсэндээ хvн хардаад байгаа юм, чи гэж Хулан тэсэлгvй хэлчихээд өөр өрөө рvv гараад явчихлаа… Энэ бол тvvний шазруун зан хөдөлсний шинж. Хулан бол дэндvv шударга зантай. Өдий арван ес хvртлээ хvн хуурч ч vзсэнгvй.Эрх танхил өссөний хувьд дургvйгээ хvрэхээр нэлээд шазруун зан гаргачихна. Өөр хvн байсан бол яах гэж тэр захиаг хадгалав даа. Ураад хаячихгvй яав гэж харамсан Анандыг аргадах гэж элдэв шалтаг олох гэж мэтгэх байсан биз.

/Үргэлжлэл бий/

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *