Нүүр Өгүүллэг ХУЛАН ХАЙРЫН /ТУУЖ/ 2-Р ХЭСЭГ

ХУЛАН ХАЙРЫН /ТУУЖ/ 2-Р ХЭСЭГ

3 минут уншина
0
0
417

Хvv нь унтчихжээ. Бvсгvй vе vе инээдтэй гэгч нь өмөлзөн, тэгснээ инээвхийлэн vнэгчлэх тэр жаахан амьтны өчvvхэн улаан духыг зөөлөн vнэрлэн орон дээр нь тавиад : -Vнэгчлэх нь хөөрхөн байгаа

биз? гэлээ. Энэ vеэр Хулангийн ээж хаалга тогшин -Хvvхдvvд ээ цай ууцгаа. Худууд ч ирлээ хэмээн дуудав. Охин ч Анандын гарыг бушуухан мөрөн дээрээсээ авч хаяад: -Хоёулаа тийшээ оръё. Нээрээ

мартсанаа чи хvvдээ vнэг хайчилж өгөхгvй юм уу? гэлээ. Яг энэ мөчид “Ач хvvгээ vзнээ” гэсээр Анандын аав Ганхуяг орж ирэхэд араас нь эхнэр нь хамаагvй орж болж байгаа юм уу гэсэн шинжтэй

чимээгvйхэн шагайв. Ганхуяг: -За… бие нь сайн биз дээ? хэмээн тvгдэрснээ хvvхдийн ор руу шууд тонгойн -Алив, Хандаа хараач. Яг эцэг шvv. За тэгээд хэзээ өвөөгийндөө очих вэ? гэхэд эр нөхрөөсөе

хамаагvй намбатай авгай нь: -За, охин минь, бие нь сайн уу? Ашгvй зовлонгvй хоёр яс саллаа гээд хацар дээр нь vнслээ. Энэ хооронд нөхөр нь эргэж хоолой засаад -Алив гээд хацарт нь хошуу хvргэжээ. -Хvv гарч

ирснээсээ хойш нэг их уйлахгvй л байна. Тийшээ орцгоох уу гэж Хулангийн ээж өрөөний vvдэн дээрээс тэднийг дуудав. Гэтэл тэдний бага охин Бөртэ хичээлээсээ ирж vvргэвчээ vvдэнд шидчихээд -Эгч ээ, хvvхэд чинь хаана байна? гэсээр өрөөнд дайран оров. Ээж нь зочны өрөөндөө том ширээ засчихсан аав нь төрсөн өдрөө хийж байгаа юм шиг хоймроо сууж байв. Хvн бvхэн ам амандаа шинэ хvний тухай ярилцан бэлэг сэлт өгч бяцхан найр шиг юм болж байтал гэрийн эзэгтэйн ээж, аав хоёр хөгшин ирж бас баахан дуу шуу болцгоов. Хулангийн ээжийнх нь ээж, Их сургуулийн багш эрдэмтэн авгай өглөө Москвагаас нисч иржээ. –

Бид хоёр наашаа гарах гэсээр оройтчихлоо. Охин гайгvй юу, бvр цонхийчихож. Хvргэн хаа байна гэсээр эмээ нь өрөөнд хөл тавилаа. Эмээ нь хуралд суусаар шинэ хvндээ бэлэг авч чадсангvй, Угаасаа дэлгvvр хэсэх дургvй амьтан чинь. Гэхдээ охиндоо залуу ээж нарын энциклопед авчирсан. Хулан Виза карттай бил vv? Vvнийг жич хvvдээ гээд эмээ нь арван мянгатын дэвсгэрт тавыг гарган хvvгийн өлгийд хавчуулжээ. Удалгvй хvv нь ч сэрж, Хулан ч хvмvvсийн шуугианд ядраад өрөөндөө оржээ. Аав нь Анандын эцэг Ганхуягтай тэдний хурим найрын тухай ярьсаар хоцров. Золтуяаг явангуут Хулан тvvнийг яагаад гэнэт нь сайн найз нь болон жvжиглэж ирсний учрыг мэджээ, -Чи одоо хvртэл мэддэггvй юм уу? Цаадхи чинь Анандад сайн ш дээ. Тэгээд л энvvгээр эргэлдээд байгаа юм. Тэр салшгvй найз Заяа нь манай Нандиатай зун Бээжинд тааралдаад ярьсан гэсэн. Ямар ч хамаагvй аргаар Анандыг Хулангаас салгаж авна гэж ярьдаг гэсэн, Золоо чамайг зажлахгvй залгих охин гэж бодоорой. Vvдэн дээр нөхрийг чинь яаж vнсэхийг чи хараагvй юмуу? гэж Уянгыг хэлэхэд Хулан балмагдсандаа: –

За боль доо гэхээс өөр юу ч хэлж чадсангvй. -Чи Золтуяатай болгоомжтой л байгаарай гэж анхааруулах гэсэн юм. Тийм сурлага муутай юм байж тэр яаж МУИС -д орж чадав аа? Тэгсэн чинь эгч ХУ намын нэг том хvнтэй явдаг болчихсон байгаа юм чинь. -Нээрээ ноднин хаврын шалгалтын vеэр Золоо Ардчилсан социалист залуучуудын холбоонд ангиараа элсье гээд байсан бил vv гэж Хулан хэлснээ: -Тэгээд нууц амрагтай юм бол Анандаар яах гэсэн юм болоо? гэхэд Уянга: -Чи юун гэнэн юм бэ? тэр нь авгайтай хvн юм чинь юу гэж Золоотой суух юм бэ. Зvгээр “холгох” гэж тэр хvнтэй явдаг байхгvй юу.

Харин Ананд дажгvй царайлаг, бас аав, ээж нь овоо баян болохоор зvvгдэж байгаад алсдаа суучих санаатай байхгvй юу. -За, за. Тийм учиртай юм бий. Золоог манай Аагийд тийм сайн гэж би ёстой төсөөлсөнгvй. Даанч манайд хvрээд ирсэн байхаар нь би гайхаад байсан юм аа гээд Хулан орныхоо хажуу дахь жижиг ширээн дээрх ваартай цэцгээр оролдон бодлогошров. Өөрөө vнэн хэрэгтээ Анандад биш Тvвшинд хайртай шvv дээ. Тийм байж Анандыг өөр охиноос харамлах, хардах эрх бий гэж vv? Хулан хэзээний шударга зантай болохоор ингэж бодохгvй байж чадсангvй. Харин Ананд өөрт нь даанч хайртайг тэр мэднэ. Ногоон өнгөнд дурладаг болохоор нь Ананд тvvнийг баярлуулах гэж Солонгос цэцгийн дэлгvvрээс ногоон цаас, ногоон торон чимэглэлтэй энэ vнэтэй баглааг авч өгсөн.

Эмэгтэй хvн дасч хайрладаг гэдэг нь vнэн болов уу даа. Хулан зvvн гарынхаа ядам хуруунд зvvсэн цагаан алтан бөгжөө харлаа. Хаа хол байгаа, өөрт нь одоо хамаагvй шахуу болсон Тvвшинг мартаж, Анандыг хайрлая гэж хэдхэн цагийн өмнө сэтгэл дотроо андгайлсан нь яалаа. Энэ бөгжтэй хамт өөрт нь зvрх сэтгэлээ өгчихсөн залууг, хvvгийнхээ эцгийг хэдий болтол хуурах юм бэ? “Амьдрал цаашдаа яаж эргэхийг бvv мэд. Анандтай суухгvй, аав, ээждээ ч дараа болохгvй, бие даагаад амьдрая гэхэд надад чадах юм ч алга. Одоо дөнгөж нэгдvгээр курсын оюутан мөртөө хvvхэдтэй. Хvн яагаад юмыг дандаа өнгөрсөн хойно ухаардаг юм болоо” гэж бодон бvсгvйн сэтгэл хаврын хуйсгануур өдөр шиг тогтож чадахгvй vймрэн байлаа, Гэтэл хаалганы цаана Анандын дуу гарч: –

Надад эсгий олдохгvй юм байнаа. Ер нь тэгээд орчин vед заавал эсгий vнэг хайчлах албатай юм уу? гэсээр орж ирээд: -Хулаан, энэ болох уу? Лаг гоё vнэг байгаа биз дээ. Аав нь бол дажгvй зураач ш дээ хэмээн ярих зуур хvvхдийнхээ оронд цаасан vнэг уяж байлаа. Золтуяа тэр орой гэр рvvгээ ихэд бодлогошрон харьж явлаа. Хэдийгээр мөнгөндөө их нарийн ч гэсэн энэ удаа автобусанд суухыг хvссэнгvй. Их бодож эндээс мянган төгрөг л гарна биз гэж тооцоолоод шар такси барилаа. Хотын төвөөс гурав дөрөвдvгээр хорооллын дэнж рvv давхихад ашгvй зам тvгжрээгvй байсан нь аз. Өвлийн жихvvн орой эрт харанхуй болж, зайгvй багшралдах машин тэрэгний утаа, хvмvvсийн амнаас гарах уур, микро автобуснуудын хангинасан дохио холилдсон их хотын шөнө. “Хулан хvvхдийг нь гаргачихсан болохоор Ананд минийх гэсэн шиг их байх шив дээ. Надаас хайртыг минь булааснаа одоо болтол мэддэггvй юм байх даа. Тэр салшгvй найз Нандинд нь манай Заяа энэ тухай хэлсэн л байх ёстой юм сан. Хуланг уурлах нь уу яах нь вэ гээд Анандын уруул дээр шимсэн чинь хараагvй дvр vзvvлж ч байх шиг. За, яахав. Би санасандаа хvрэхээс нааш зогсдоггvй хvн гэдгийг чи харнаа.

Юуны өмнө Урнаа, Заяа хоёртойгоо нийлж байгаад Анандыг Хулангаас булаах мастөр төлөвлөгөө боловсруулна даа. Тэр хоёр Хулангийнд байгаа дээр л Анандад мессеж хаях хэрэгтэй.” хэмээн замын турш юм бодсоор явтал такси гэрийнх нь урд талд “Тумбааш” дэлгvvрийн хажууд ирчихлээ. -Энэ хойд талын есөн давхрын хамгийн зvvн талын орцны тэнд зогсчих доо гээд цvнхнээсээ мөнгөө гаргахад дуу цөөтэй хөдөө царайтай жолооч 1200 гээд огцом тоормослов. Золтуяа тоолуур руу хяламхийн 1150 төгрөг гарсныг хараад мөнгөө яг тааруулж өгөөд буухдаа: -Хөдөө царайлчихаад хvнээс 50 төгрөг монжих санаатай бас. Яг надаас монжино ш дээ гэж vглэсээр буужээ. Тэдний орц гэрэлгvй таг харанхуй, бас цахилгаан шат эвдэрчихжээ. Хулангийн амьдардаг, орцондоо дөрөвхөн айлтай шинэ баячуудын тохилог цэмцгэр сууцтай харьцуулахад даанч гутармаар. Орцных нь хогийн хоолой бас л эвдэрсэн бололтой айлууд хогоо шатны хажууд овоолчихсон нь эхvvн муухай vнэртэнэ. “Бvх насаараа ийм муухай орчинд амьдрахгvй юм сан. Хулан надаас юугаар илvvдээ тийм сайхан амьдарч байгаа юм бэ?

Тэрний сайных юу байгаа юм, аав, ээж нь л баян юм байгаа биз.” гэж өөрийн эрхгvй Хулангийн тухай бодчихсон харанхуйд тэмтчиж явтал ээж нь залгаж “Хаана явна, манайх махгvй. Аав чинь бас л алга” гэж vглэх янзтай. “Би гэрийнхээ vvдэнд зогсч байна” гээд тэр утсаа таслав. Тэднийх аль дээр vед хонхоо алдсан тул нарийхан савхан модоор өнгөлсөн хуучин хаалгаа байдгаараа нvдэхгvй бол гэрийнхэн нь сонсдоггvй юм. Тvvний хайртай отгон дvv Амараа нь -Аниа юу? гээд хаалгаа тайлахдаа шууд цvнх рvv нь горьдсон нvдээр харав. Золтуяа цvнхнээсээ гялгар цаастай давсалсан самар гаргаж дvvдээ өгөөд: -Цэнгэлтэйгээ хуваана шvv. Бас Аниагийнхаа таабчикийг аваад ир гэлээ. Тэгээд гал тогооноос цухуйж буй ээждээ: -Надад ганц хоёр мянган цаас байна. Цэнгэл, Амараа хоёрыг 24 цагийн дэлгvvр явуулчих уу гээд тvрийвчээ гаргав. Золтуяа бvр хар багаасаа мөнгө гэдэг юмны vнэ цэнийг ухаарсан хvн. Аль наймдугаар ангиасаа эхлэн хичээлийнхээ дараа хvний лангуунд сууж авсан цалингаа зарим нэг ах дvvгийнхээ өгсөн мөнгөтэй нийлvvлэн хурааж сурчээ. Тэдний ээж Пунсал цэцэрлэгийн багш, аав

Дашцэрэн нь манаач хийнэ. Харин ардчилал эхлэхээс өмнө аав нь хивсний vйлдвэрт байхдаа азаар нэг өрөө байр авчээ. Энэ тарчиг амьдрал тvvнийг мөнгө байвал vрэлгvй цуглуулж, талх байхгvй бол боорцог хайрчихдаг, хоёр эрэгтэй дvvгээ ээжээсээ илvv асардаг бие даасан хvн болгоход хvргэсэн билээ. Дvv нар нь мах авчран, ээж нь “Ингэж муу оюутан охиноо мөлжиж суух гэж дээ.” хэмээн нөхөртөө vглэн хоол хийж эхэлжээ. Аав нь нэлээд vнэртvvлчихсэн ирсэндээ гэмшин гал тогоонд гурил нухаж суугаа харагдана. Золтуяа хоёр дvvгийнхээ даалгаврыг хийлгэх зуур өөрийнхөө ширээнд суун маргаашийн семинарт бэлтгэж суулаа. Зурагтаар хэдийнээ “Гэрэлтэй цонх” эхэлчихжээ. Тэр хэзээ ч хичээлдээ онцгой сайн хvvхэд байсангvй. Гэхдээ л хэзээний гэрийн даалгавраа хамгийн тvрvvнд шалгуулж, мэдэхгvй мөртөө гар өргөн идэвх vзvvлсээр ямар ч багшийн хайрыг татаж чаддаг охин байжээ. Золтуяа эдийн засгийн онолын зузаан номоос семинарын сэдвээ гарган хэдэн гол санааг нь тэмдэглэн цээжилчихээд нууц амраг руугаа мессеж явуулав. Нэг яаманд газрын дарга хийдэг тэр хvнийг нь Бадрал гэнэ.Тэр хоёр өнгөрсөн хавар танилцжээ.

МАХН-д залуучуудыг элсvvлэх шоуны vеэр Золтуяа тэр нэг ганган “ах”-ыг нvдэлж аваад танилцахаар шийдсэн. Тэгээд сэргэлэнтэж байж оройн тусгай хvлээн авалтын урилгыг олж, “Ах аа миний нэгж дуусчихлаа. Эмнэлэгт байгаа ээжийнхээ биеийг асуух гэсэн юм. Утсаар чинь нэг залгачих уу?” гэж жvжиглэж байж танилцсан билээ. Тэгээд л харилцаа нь аажимхан гvнзгийрсээр өдрийн амралтад хамт явчихдаг амрагууд болжээ. Бадралтай анх унтахдаа онгон охин болж жvжиглэснээ бодохоор одоо ч тvvний инээд хvрдэг юм. Тийнхvv семинарын дэвтрээ дэлгэчхээд элдвийг эргэцvvлж суутал гар утас нь сулхан чичирхийлэн ширээний тавцанг дvнгэнvvлэв. Бадрал мессежийн хариуд эргээд залгаж байна. Бvсгvй хөмсгөө хөдөлгөн мушийгаад утсаа авлаа. -Байна уу? Золоо, найз нь хуралтай байна. Маргааш залгая, тэгэх vv? -За за.

Дандаа хуралтай байх юм. Би чамайг санаад бас баярлалаа гэж хэлэх гэсэн юм. -Би маргааш завгvй ээ, Харин хоёулаа нөгөөдөр уулзъя л даа. -Тэгье, тэгье. Миний хөөрхөн Золоо баяртай. -Byе. Ийм товчхон яриа болно гэж санасангvй. ((Хотын чинээлэг айлын охин Хулан нэг байр , нэгэн ангийнхаа хөвгvvн Тvвшинд унаган хайраа өгчээ. Ухаалаг , бие даасан бодолтой, шударга зантай охин Хулан сургуульдаа хөөрхнөөрөө толгой цохидог тул хөвгvvд хошууран шохоорхдог. Гэвч Тvвшин л ганцаараа тvvнийг vргэлж тохуурхан шоглосоор байгаад Америк руу явна. Анхны хайр нь бvтсэнгvйд гутарсан Хулан өөрт нь дурласан Анандтай vерхэж жирэмсэн болдог. Гэтэл Хуланг хvv төрvvлээд амаржих газарт байхад Тvвшин Америкаас утасдан тvvнд хайртай гэдгээ хэлнэ

Харин тэдний ангийн бас нэг охин Золтуяа Анандад хайртай. Хvv төрсний дараа Анандын эцэг эх нь Хуланг бэр болгохоор гуйж гэртээ аваачна. Энэ хооронд Хулан Анандтай амьдрах эсэхээ шийдэж чадахгvй эргэлзсээр байна. Харин Золтуяа тэр хоёрын дундуур орж хайртай залуугаа булаах төлөвлөгөө боловсруулна. Нэг удаа Хулан Тvвшингээс ирсэн хайрын захиаг халаасандаа мартсаныг Ананд олж уншаад хэрvvл болдог. Тvvнийг Хулантай муудалцсаныг мэдсэн Золтуяа уран аргаар Анандыг өвөртөө оруулна)) Зоптуяа утсаа бvр салгачихаад дэвтрээ хаагаад босов. Тэр гоо сайхны юм авна гэж Бадралаас мөнгө нэхээд зуун мянгыг салгаснаа бодохоор овоо сэтгэл онгойно. Өнөө өглөө картанд нь орчихсон байсан тэр мөнгөнөөс цэцэг, набор авч

Хулангийнд очсон билээ. Картнаасаа авсан хорин мянган төгрөгийн ихэнх нь тvрийвчинд нь байсан мөрт ээждээ ганц хоёр мянган төгрөгтэй гээд хэлчихсэнээ бодоод эвгvйцэв. Хөөрхий ээж нь одоо дөнгөж дөч хvрч байгаа мертөө наснаасаа хамаагvй овортой, хувцас хунар муутай явдгийг бодоод их л өрөвдөж байлаа. Хуланг хvvтэйгээ төрөхөөс гарч ирсний дараа нярай хvvд нэр өгөх гэж бөөн юм болжээ. Хулан хvvдээ Хvслэн гэж нэр өгнө гэж зvтгээд, Амандын аав Мөнх хааны нэрийг ачдаа егөх санаатай байв. Хуланд энэ нэр ердөө таалагдсангvй. Харин аав, ээж хоёр нь дундыг барьж яахаа мэдэхгvй байтал эмээ нь ирж маргааныг тасалжээ. -Хэзээ хvнийг ийм удаан нэргvй байлгаж байсийм. Заяа нь гомдох байгаа даа. Өндөр эмэг нь ламаас асуугаад нэр өгчихнө гэснээр бvхнийг шийдэв. Должин эмээ Гандан орж ирээд : -Есөн улаан мэнгэтэй буянтай хvv төрсөн байна гэж байна. Очир гэж нэр хайрлалаа гэсээр баахан арц хvж уугиулж гарчээ. Богинохон, сонсголонтой энэ нэр бvгдэд таалагдаж арав хоногтой тэр нялзрай амьтны зvvн чихэнд ээж нь Очир гэж гурав шивнэв. Хулангийн нөгөө эрдэмтэн эмээ хvvд нэр өгсөн өдөр уригдаж ирээд зээ охиноо жилийн чөлөө авах хэрэггvй гэж баахан ятгаж байгаад харьжээ.

Хулан өдөртөө хvvгээ асарсаар завгvй өнжинө. Хэдийгээр Ананд “Памперс” живхийг уут, уутаар нь авчраад даавуу угаах гэгчийг мэдэхгvй байсан ч хvvхэд асарна гэдэг амаргvй ажээ. Дvv нь хичээлээс ирээд овоо туслах боловч хөгжим, хэлний хичээлдээ явчих тул эгчдээ бараг олдохгvй. Гэрийнхнийгээ бvгдийг нь явсны дараа нэг өдөр хvvгээ усанд оруулчихаад хэсэг дугхийх гэтэл Америкаас Тvвшин ярьжээ. Харин Хулан хvvгээ төрvvлсэн тэр өдрийнх шиг догдолсонгvй, нэлээд тайван байгаадаа өөрөө их л гайхаж байлаа. -Сайн уу? Хулаан. Би Тvвшин байнаа. Хvv чинь том болж байна уу? -Сайн. Ямар сонин хvн бэ? Миний хvv том болж л байна. Одоо нэг сартай. Чамаар сонин юу байна? -Би хэлний курсээ удахгvй төгсөх гэж байгаа. Одоо пицца зөөгчийн ажил хийж байгаа. Тэгэхгvй бол ээжийгээ өрөнд оруулаад энд ирчихсэн юм чинь. Мөнгө явуулахгvй бол болохгvй ш дээ. За, энэ ч яахав. Чамд сонин биш байх л даа. Хvv чинь хэнтэй адилхан юм бэ? Анандтай юу, чамтай юу? -Нvд нь л надтай адилхан юм байна. -Тэгвэл хөөрхөн нvдтэй хvvхэд гэсэн vг. Би чамд илгээмж явуулсан шvv. -Яах нь вэ дээ. Ээждээ л мөнгөө явуулсан нь дээр байлгvй. -Тийм их юм биш ээ. Харин Анандаар битгий авахуулаарай. Бөртэгээ явуулчихгvй юу.

(Үргэлжлэл бий.)

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *