
гийнах шиг болоход Балжид цочихдоо ухасхийн өндийв. Удаан хэвтээд гэнэт босоход толгой нь эргэн дайвалзахад Балжид хойш гуйван суун тусав. Хажуунаас нь хэн нэгэн халуун тьөөнүүлэн
түшихэд Балжид дахин цочин ухасхийв. Хоточ халтар нохой нь түүнийг байдгаараа түшин цөхрөлтэй гэгч нь гийнан гасалж байлаа. – Үгүй ер нохой хүртэл хоол өгдөг эзнээ хайрлан түшиж байхад… улаан
цурав хүүхдийг нь газар гишгүүлэлгүй хайрлаад өсгөж байхад… Бүжмаад биш гэхнээ нь хэн нэгэнд тэрээр хачин их гомдох аж. Хоточ нохой нь чихээ хулмайоган Балжидын өөдөөс харан сууна. Тэр бяцхан
хүү ямар их хань бараатай байсныг Балжид голдооо ортол ойлгож байлаа. “Мөн хөөрхөн хүү шүү. Иш муу хүү минь. Танихгүй хүнээс гэрэвшин яаж уйлж зовж байгаа бол” Балжид Билгүүн хүүг бодон
шөнөжин нойргүй хонов. Нүд нь бөлцийн хавдсан Балжид хойд толгой руу хоёр үхрээ туучихаад гэр өөдөө сажлав. Үе үе бүдэрч бие нь хүндрэн урагш гишгэх тэнхэлгүй болсон мэт суунтусна. “Ингэж амьд явж амьтны бах хангаад яах вэ? дээ. Муу ч гэсэн хоёр биендээ халуун
нөмөр болж төдийгөөс өдий хүрсэн дээ зайлуул. Ингэж зовж явснаас Бархасынхаа араас очъё. Хүүг Билгүүнийг төрсөн эх нь аваад явсан юм чинь би юундаа зовох билээ. Тээж төрүүлж өсгөсөн гурван хүүхэд байлаачиг ямар намайг гэх биш. Би ер нь хэнд хоргоддог юм бэ?” Балжид гэнэт яаран гэр өөдөө хурдлав. Гэртээ орон ширээн дээрээ гарч тоононоос бүсээ оруулан доошлуулав. Тэрээр ширээгээ холдуулан тавиад хоёр сандал давхарлан тавьж дээр нь гарч зогсов. Охой гэрээ тойрон гаслан давхина. “Муу хар гударга намайг мэдээд ёрлож байгааг нь харахгүй юу” Балжид хоточ нохойгоо гэнэт их өрөвдөв. “Муу нохой минь тэгээд нэг болох байгаа” нохой өрөвдөн нулимс цахилж ирэв. “Үгүй ер мөн солиоровоо. Ёстой нөгөө тартагтаа ьулна гэдэг нь энэ байх даа. Бүр байчихаад нохойд хүртэл нулимс гарах нь шив дээ.”
Балжид өөрийн бодолдоо доогтой мушийгаад бүсээр хүзүүгээ ороов. Тэр ихэд доороос гүнзгий амьсгаа аваад авдар дээрхи Бархасын зураг уруу харав. – Чи минь ганцаардаж байгаа байх даа. Би бүр ч их ганцаардаж байна. Би очлоо доо чам руу. Балжид ихэд хурдан хөдөлж хөлийн доорхи сандлыг унагаав. Хоолой нь боогдон амьсгал түгжирч хачин их бачуурал түүний хөл гарыг савчуулав . Хоромхон зуур ухаан нь балартжээ. Нэг мэдэхэд Балжид орон дээрээ хэвтэж байлаа. Том алаг нүдтэй жижигхэн цагаан охин сандарснаас нүдээ томруулан түүний дээрээс тонгойно. “Би амьд байна уу эсвэл хойд насандаа оччихсон байНа уу?” Балжид арайхийн ингшэж бодоод хоолойгоо чийглэх аядав. “Иш чаавас даа бас үхэж чадсангүй. Энэсаравгар охин хаанаас гарч ирээд надад саад болох нь энэ вэ” огт танихгүй тэр охиныг Балжид ихэп тээршааж байлаа. “Ямар гайтай юм бэ? Хүн зүгээр үхүүлчихгүй.”
Тэр бас ундууцах аж. Охин түүний дээрээс тонгойж – Эгчээ та яаж байна? Бие нь зүгээр үү? “Тавлаж байх шив дээ. Муу амьдын чаралваа чинь” охиныг тэр адлан бодов. Бас уур нь хүрнэ. Хоолой нь өвчин орж сүрхий аргаж байСнаа намдав. – Хөөе чи надад яах гэж гай болов. Би үхмээр байна. Балжидыг байдаг чадлаараа багтран хашгирахад цочиж, айсан охин хаалга уруу ухасхийн гүйв. Тэгснээ үүдэнд эргэн харж зогсоно. Айснаас охины царай сааралтан барайна. – Эгчээ та үхэж болохгүй. Цэнгэл намайг явуулсан юм. Таныг санаад, таньд зовоод намайг очоод таньтай уулзаад ир гэсэн юм. – Юу Балжид амьсгаа нь тагжирчихвуу гэлтэй дуугаа хураан зүрхээ дарав. Дэргэд нь Халиун гүйж ирээд халуун төөнүүлэн шуухитнана. – Таны бие зүгээр үү? Балжид охины өөдөөс толгойгоо өргөн дүүрэн нулимстай нүдээр түүнийг ширтэж – Чи сая юу гэчихвээ? Цэнгэл гэв үү? Миний хүү ээжийгээ орхиогүй юм уу? гэж дуулдах төдий шивнэнэ. – Цэнгэл таныг орхиогүй ээ. Суллагдаад таныг жаргаана гэсэн. – Ай халаг минь. Хөөрхий дөө муу хүү минь. Ээжийгээ бодсоор байгаа гэж үү? Охин минь чи үнэн хэлж байгаа биз? – Цэнгэл тэгж хэлээгүйсэн бол би яалаа гэж энд ирэх билээ.
Би Цэнгэлийн найз охин та ерөөсөө үхэж болохгүй. Би жирэмсэн. Би Цэнгэлийн хүүхдийг гаргах гэж байгаа. – Юу гэнээ. Баярлалаа бурхан тэнгэр минь. Балжид өөрийг хэлж чадсангүй. Тийм гэхийн аргаү йсэтгэл нь хөөрөн дэвэлзэж, халуун нулимс хацрыг нь ханзлан урсах аж. “Амьдрал гэдэг чинь тэр чигээрээ бэлэг шүү дээ охин минь. Өнөөдөр зовж байвч маргааш жаргах өдөр чамд заавал ирнээ” өвгөн номч Мэргэн өвгөний хэлсэн үг сонсдох шиг болоход Балжид хурдхан босов. Амьдралд тэмүүлэх залуухан охин өмнө нь аргадангуй харж зогсоно… .:.. Хэдэн өдөр дараалан Сүнрэвийн хойноос хөөцөлдсөн Загдаа гаднаас амьсгаадан орж ирээд ихэд ядарснаа мэдэж халаглав. -Ёох ёох хоёр хөл тасарлаа байна. Хүзүү хөшөөд бүр даралт ихэдчихсэн бололтой. Байдаггүй шүү хар новш чинь. Хамаг байдгыг минь цөлмөөд алга болчихсон юм биш байгаа даа. Одоо яадан билээ. Миний охион чи байна уу? эх чинь шургачих гэж байхад жишим ч үгүй байх юмаа даа чи. Цаад өрөөнөөс Халиун аягатай цай барин гарч ирээд эхийнхээ өмнө тавьж – Яасан бэ? Ээжээ. Сүнрэв гуай олдоггүй юу? Гээд Загдааг өрөвдөнгүй харна. –
Яана даа охин минь. Ээж нь тэнэг ээж нь чамайг оромжгүй болгочихлоо. Одоо яанаа миний охин гэсээр Халиуныг тэврэн авч мэгшин уйлав. Халиун эхийгээ ихэд өрөвдөж байлаа. – Болно ш дээ ээжээ. Хоёулаа болохдоо нэг болж л таараа. Байргүй болсон ч надад та минь байна. Байрыг дахиад олж болно. Харин ээж минь та надад дахиад олдохгүй шүү дээ. Миний ээж одоо тайвшир. Таны даралт дахиад ихэсчихнэ хэмээн ээжийнхээ толгойг зөөлөн илэв. “Үгүй ер миний сайхан сэтгэл үрүү Сүнрэв ингэж хар ус цацах гэж бас байдгаа. Даанч их яаруулаад байсан юм. Муу адгын шаар орох оронгүй оргодол хулгайч байж л дээ. Одоо би яах вэ? сайхан байраа дээр нь өвгөнийхөө насаараа хураасан мөнгийг алдчихлаа. Ганц охин минь орон гэргүй яадаг билээ” хамаг мөнгөө байртайгаа алдсан Загдаа дотроо ихэд шаналж байлаа. Түүний бөөлжис цутган хүзүү өөд нь хөшиж дотор нь муухайрна. Хамаг бие нь дайвалзан царай нь чинэрэн хүрэнтэнэ. – Ээжээ би шөл хийгээд ирлээ. Та жаахан уучих тэгэх үү? Загдаа толгой сэгсэрч – Хөдөлж болохгүй байнаа охин минь. Дотор дайвалзаад болох биш. Ээж нь охиноо зовоох нь шиг байнаа. Даралт ихсээд байгаа бололтой. –
Ээжээ даралтныхаа эмийг уусан уу? Халиун ээжийгээ түгшингүй харна. – Уг нь ч уусан л даа миний охин битгий сандар. Ээж нь жаахан хэвтээд орхиё. Хаалганы хонх тачигнан дуугарахад ээж охин хоёр биесээ гайхан харав. – Хаалганы хонх дуугарч байна. Манайд хэн ирдэг билээ ээжээ? – Харин хэн юм бол доо. Манайхыг хүмүүс сайн мэдэхгүй баймаар өнөө гайхал Сүүгий ах чинь ирж байгаа юм болов уу? Загдаагын нүд горьдлогоор дүүрэн гялалзахыг Халиун харж ээжийгээ өрөвдөн Сүнрэвт уур нь хүрэх шиг болов.халиун хаалганд ойртож очихдроо “Нээрэн нөгөө Сүнрэв байгаасай ” гэж ихэд хүсэмжлэв. – Хэн бэ? – Багдаагын газраас явж байна. Халиуныг хаалга онгойлгоход үнэмлэхээ гарган өргөн харуулсан энгийн ххувцастай хоёр залуу орж ирэв. – Уучлаарай энд Загдаа гуай байдаг уу? – Байдаг байдаг ээжийг бие тааруухан байна. Цагдаа залуус Загдаагын өрөөнд орж ирэв. – Загдаа гуай таны гомдлын дагуу бид шалгалаа. Сүнрэв гэгч этгээд иргэд хувийн хэвшлүүдээс тавин сая гаруй доллар залилан гадагш гарсан нь тогтоогдлоо.
Сүнрэв нь хар тамхи наймаалха гэмт хэргийн учир эрэн сурвалжлагдаж байгаа юм байна. Та тэгэхээр Сүнрэвт юу алдсан ямар хохирол учирснаа тодорхой бичээд өгөөрэй. Таны хохиролыг барагдуулахын тулд бид ажиллах болно. Загдаад тэдэнд хариулах тэнхэл байсангүй. Халиун яарч сандчин даралтны эм авчрахаар эмийн сан руу гүйв. Хаалга тогших шиг болохуйяа Загдаа арайхийн тогойгоо өндийлгөв. – Миний охион хаалга цохиод байна уу? даа. Хариу таг чиг. – Энэ охин нэг тийшээ гарчихаж дээ. Хаалга цохиод байх юм гэж үглэсээр Загдаа ороо түшин босов. Хана түшин явсаар хаалгаа нээв. “Энэ лав Сүнрэв бололтой. Ороод ирвэл би яах билээ. Цагдаад өгөх үү би чадахгүй юм шиг байнаа” үүд цэлийтэл нээгдэж дүрэмт хувцас бүхий залуухан ахлагч цолтой залуу зогсоно. – Сайн байна уу? эгчээ. Халиун байна уу? – Алга байна. “Энэ охин энэ залууг дагаж гүйгээд байгаа юм байх даа” Загдаа ийн бодоод залууг хирээрээ ширүүн харав. – Байхгүй байгаа юмуу? Найз залуу нь нэг захиа өгчихөөрэй гээд захидал өгсөн юм. Та Халиуныг ирэхээр өгчих үү? – Өө тэгье тэгье. Үгүй дүү минь тэр залуу тэгээд хаанаас миний охинд захиа өгүүлсэн юм бэ? –
Манай хорихоос. Загдаагын нүд томорч – Тэгээд тэр залуу хориход ажилладаг хэрэг үү? Ямар ажил хийдэг юм бэ? – Манай хориход ял эдэлдэг юмаа эгчээ. Хүн амины хэргээр хоригдож байгаа юм. Би ингэж захиа зөөж явах ёсгүй л дээ. Охин чинь жирэмсэн болчихоод ойрд очиж чадаагүй юм гэсэн. Тэгээд нөгөөдөх нь ссэтгэл санаагаар унаад… энэ захиаг хүргэж өгөөч гэж гуйгаад болдоггүй. – Ээ чаавас гэж. Миний охин… тэгээд бас жирэмсэн…ээ бурхан багш минь. Загдаа үгээ гүйцээлгүй ойчоод өгөхөд залуу сандран түшиж аваад – Эгчээ…эгчээ та яачихваа гэж сандчин хашгичив. Даралтны эм аваад гаднаас орж ирсэн Халиуны ээжээ гэж чарлах дуу тасалгаанд түгээд явчихав… … Манай гэр бүл Америкт амьдрахаар явлаа. Сайхан амьдраарай. Чамд амжилт хүсье гэсэн мессеж Сэр-Одоос хүлээж авсан Бүжмаа нисэх буудал уруу хурд хэтрүүлэн давхиж явлаа. “Яасан муухай хүмүүс вэ? хүүг минь надтай уулзуулаад явчихгүй. Би хүүгээ ганц үнсээд үлдэнэ биз дээ.
Ерөөсөө энэ муу машин байр хоёрыг нь буцаагаад өгчих юмсан. Тэгээд хүүгээ авчих юмсан. Хоёр хүүгээ яаж ийгээд тэжээгээд амьдарч л таараа. Хүүгээ… хүүгээ авчих юмсан. Хүүгээс минь үнэтэй юм юу байх билээ” хурд хэтрүүлэн ихэд хямралтай давхисаар Бүжмаа онгоцны буудал дээр ирэв. Машины явдалд Билгүүн унтчихсан байлаа. Бүжмаа хөөрхөн хувцасласан хүүгээ тэвэрсээр онгоцны буудал руу оров. Америкын онгоц нисээд арван таван минут өнгөрч байна гэсэн хариу сонсоод Бүжмаа гунигтайхан эргэв. “Өөдгүй амьтан яг нисэхдээ надад мессеж бичсэн байх нь” нас ахимаг Бархасын дарамтанд толгой өндийх эрхгүй дарлагдаж байсан Бүжмаа Сэр-Одын хайр энхрийлэлд татагдаж байсан нь үнэнтэй. Гэхдээ Сэр-Од бас Бүжмаад хайртайг тэрээр бас мэднэ. Хүүгийнхээ хойноос ихэд хямарсан Бүжмаа урам муутайхан буцаж явлаа. Билгүүн цочиж айх нь их тул хүүгийнхээ зүрхийг үзүүлж оношлуулъя гэх бодол төрсөн Бүжмаа клиникийн төв эмнэлэг үрүү очихоор шийдэв. -Хүүе дүү минь. Үгүй та хоёрыг хичнээн хайваа.
Эмнэлэгт хэвтсэн юм уу? түрээсийн чинь хугацаа маргааш дуусна ш дээ. Миний дүү цаашид байраа түрээслэх бол өглөө түрээснийхээ мөнгө дөрвөн зуун мянган төгрөг өгөөрэй. Нэг бол гэрийнхээ эд зүйлийг маргааш зөөж гаргаарай хэмээн байрны эзэн авгай ихэд эелдгээр хэлээд яваад өгөв. Байрны эзний араас Халиун нулимстай нүдээр харсаар хоцров. “Одоо яадаг билээ. Ээж минь ухаан орохгүй гүн харвалт авчихсан байдаг. Байрны түрээсийн мөнгө ядаж байхад өгөх болчихсон байна. Би ямар мөнгөөрөө байр түрээслэх билээ. Түрээс төлж чадахгүй юм аа гэхэд гэрийнхээ эд зүйлийг хаана аваачиж хураах билээ. Тэр Сүнрэв ямар муухай хүн бэ?” Халиун эрчимт эмчилгээний хүлээх тасагт нүд дүүрэн нулимстай яах учраа олохгүй цөхрөнгүй сүүрс алдан сууж байлаа. – Загдаагын гэрээс хүн байна уу? гэх сувилагчийн дуун түгшүүр адил тасхийхэд Халиун ухасхийн гүйж очив. Сувилагч түүнд жижигхэн цаас өгч – Миний дүү энэ тариаг аваад ир. Манайд тасарчихаад байна. Хоёр зуун мянган төгрөгний үнэтэй их ховор тариа шүү. За миний дүү гялалзаарай гээд цааш эргэн гүйв. “Хоёр зуун мянган төгрөг хаанаас олох билээ” гэж хоромхон зуур бодсон Халиун чихнээсээ ээмгээ шууд тайлж аваад хүзүүний зүүлтээ мултлав.
“Ээж минь амьд гарвал энэ юу юм бэ?” Халиун тариаг олохоор яаран гүйв. “Би энд байна шүү” гэж дохио өгөх шиг хэвлийд нэг зүйл туниа муутайхан хөдлөхөд Халиун дороо зогтусав. “Хүүхэд минь хөдөлж байна. Цэнгэл минь бидний хүүхэд хөдөлж байна” Халиун уруул өмөлзүүлэн шивнээд духаараа чийгиэх хөлсөө арчив. “Одоо тэгээд яах юм бэ? Хүүхэд маань хөдөлж байдаг. Хүүхдээ төрүүлээд би хаана хүүхдээ өсгөх билээ? Ээж минь л сэргэж ухаан ороосой билээ” Халиун уруу дорой царайлан өдөржин гүйж нөгөө ховор тариаг олж авав. Мөнгө нь хүрэхгүй тул гар утсаа ломбарданд тавьж арайхийн тарианыхаа мөнгийг бүрдүүлэв. Халиуны хар хөлс аяндаа цутгаж байлаа. Ээжид нь хамгийн их хэрэгтэй гэх тариаг сувилагчид өгчихөөд сэтгэл нь түр амсхийсэн Халиун хүлээх өрөөний хамгийн захын сандал дээр суун түр амсхийв. Хэдэн минутын дараа жигдхэн амьсгалан зүйрмэглэж эхлэв. – Хөөрхий дөө энэ охин унтаад өглөө. – Энэ хүүхдэд аяга халуун юм уулгах юмсан. Хөлс нь асгараад зөндөө ядарчихаж хөөрхий минь. – Харин тийм. Жаахан амраад орхиг. Дараа нь болъё. Өвчтөн сахиж буй сахиуруудын яриаг сонсох биш үгүй ч биш байсан халиун хэсэгхэн зуур нам унтчихсан байлаа. .. … Та хүүгээ аль болохоор дуу чимээнээс хол тайван байлга. Жаахан айж цочсон бололтой.
Түүнээс зүрх өвчлөлт үгүй хэвийн байна. Эмч хүүг нь нягтлан үзээд хэлэхэд Бүжмаа ихэд баярлав. -Тиймээ эмчээ миний хүү их зовлон үзсэн бололтой. Бид хоёр хамт амьдраад удаагүй байна. – Таньд амжилт хүсье. Одоо бүх юм таниас хамаарах нь. – Баярлалаа эмчээ. Бүжмаа эмчийн өрөөнөөс хүүгээ тэврэн гарав. Билгүүн овоо ээждээ дасан эрхлэх болжээ. Бүжмаа хүүгээ тэврэн явсаар эрчимт эмчилгээний үүдээр өнгөрч яваад дороо зогтусан зогсов. Яг мөн дөө. Санаж хайрлаж явдаг ганц охин дүү нь ихэд ядарсан бололтой хүлээх сандал дээр унтаж байх нь тэр. Хйод ээждээ гоморхож, гэртээ харилгүй дөлж явсан ч Бүжмаа дүү охиноо санаж бэтгэрсээр яваа билээ. “Энэ яагаад энд сууж байгаа юм бол” Бүжмаа сахиурын өрөөнд орон Халиунд дөхөж очив. – Халиунаа. Тэр сэрсэнгүй. Бүжмаа арай чангахан – Халиунаа гэж дуудав. Хүн нэрээр нь дуудах шиг болоход Халиун сэрж нүдээ нээгээд гайхан харав. Зүүд үү? Үнэн үү? Өмнө нь хүүхэд тэвэрсэн Бүжмаа эгч нь зогсож байлаа. Бүжмаа мэлрэн харах дүүгээ дахиад нэрээр нь дуудав. – Халиунаа миний дүү өө. Бүжмаа инээх гээд чадсангүй. Хоромхон зуур нүдээр нь ус бүрхэх аж. – Эгчээ Бүжмаа эгчээ Халиун үг сүггүй Бүжмааг тэврэн уйлж гарах нь тэр. – Эгчээ баярлалаа. Та минь амьд явсан байжээ.

Би дандаа таньтай уулзаж байна гэж зүүдэлдэг байсан. – Эгч нь дүүгээ үнэхээр их санасан. Миний дүү энд юу хийж байгаа юм бэ? Халиун эгчдээ хариу хэлэхийн завдалгүй – Загдаагын гэрийнхэн байна уу? гэх сувилагчийн дуун хадав. Загдаа ухаан оржээ. Халиун Бүжмаа хоёр зөөлөн алхлан түүний дэргэд очив. – Ээжээ. Халиун хоолой зангируулан зөөлөн дуудав. Загдаа ядарсан нүдээр охидыг ээлжлэн хараад өмөлзөн уйлж эхлэв. – Үгүй энэ… энэ чинь Бүжмаа юу даа. Иш охин минь ээжийгээ уучил… ээж нь …муухай. загдаагын хоёр шанаагаар нулимс садран урсана. Бүжмаа, Загдаагын өмнө сөхрөн сууж гарыг нь зөөлөн атгав. Загдаагын хамаг бие чичрэн мэгшиж байлаа.
Бүжмаагын гомдсон зүрхийг халуун төөнүүлэн ус бүрхэн авах нь тэр. – Ээжээ… би ирлээ. Бүжмаа халуун төөнүүлэн хэлээд ус бүрхсэн нүдээр Загдааг харав. Бүжмаад өөрийн эрхгүй аав нь бодогдоход нулимс садран урсав. – Хүүе та нар чинь юу болоод уйлалдаад эхлэвээ. Өвчтөн дөнгөж ухаан орж байхад чинь битгий хямрааж ядраагаад бай сувилагч уцаарлангуй хэлээд охидыг гадагш гаргав. – Одоо ээж чинь ажрахгүй гэх эмчийн үг тодхон сонсдов. – Эгчээ манайх байраа мэхлүүлээд алдчихсан. – Нэгэнт алдчихсан юм яаааа вэ?дээ. Хамгийн гол нь амьд мэнд уулзацгаалаа. Тэгээд болох нь тэр дүү минь. – Эгчээ би жирэмсэн болчихсон.

Хүүхэд маань хөдөлж байгаа. Яг Билгүүнээ шиг хүү гарах байхаа. Халиун Билгүүнийг үнсэхэд Билгүүн түүнийг хүзүүдэн эрхлэв. – Би мэднээ. Тэр мундаг хүн манай гэр бүлд бэлэг болон ирж байгааг би мэднэ. Хөлийн дор газар шаргалтан цэлийж, дээд тэнгэр хөхрөн нүүгэлтэж байХад бид юундаа ажрах билээ. Явцгаая. Дүү минь бидний өмнө шинэ амьдрал хүлээж байна. Бүжмаа Халиун хоёр нөр их амьдралд өөрсдийн түүхээ үлдээхээр алхан одов. Билгүүн хүү дэндүү жаргалтай инээх сонсдоно. Төгсөв.