Нүүр Өгүүллэг ГАЗРЫН НУЛИМС /РОМАН/ 13-Р ХЭСЭГ

ГАЗРЫН НУЛИМС /РОМАН/ 13-Р ХЭСЭГ

3 секунд уншина
0
0
1,060

Бүжмаа Даржаад хөтлөгдөн явах замдаа нүдээрээ цагдаа хайн дотроо багагүй түгшиж явлаа. Даржаа инээмсэглэн зогсч амьсгаагаа дараад – За хэн минь. Бүжмаа минь аюултай юм болсон. Цаад муу Бархас чинь

маажийхан болсон. Болчимгүй хүн байсан. Болчимгүй чигээрээ яваад өөд болсон доо хөөрхий. Нэгэнт бурхан болсон хүний болохгүйг яриад юу хийх вэ? гээд Бүжмааг нүднийхээ булангаар харав. Бүжмаа

агдасхийн цочиж царай нь цайраад ирэв. – Бурхан минь та юу хэлчихвээ? Бархас үхчихсэн гэв үү? – Тиймээ сарын өмнө өөд болсон. Нэгэнт ийм болсон хойно дүү минь чи тэр хүнд гомдсон гомдол

цөхрөл байвал одоо тайл. Чамайг харахад бас гайгүй амьдарч яваа бололтой. Цаад муу хүү чинь өнчирлөө. Очиж хүүгээ ав. – Ми…ний миний хүү одоо хэнтэй байна вэ? Бүжмаа ихэд сандарч ээрэн байж

ингэж асуув. – Хүү чинь Балжид дээр үлдсэн ойлгож байна уу чи. Чухамдаа ббүх гай хөөний эзэн бол тэр шүү дээ. Тийм хүн дээр хүү чинь үлдсэн. Хуодан очиж хүүгээ ав. – За. Бүжмаагын дуу дорой бас

дуулгавартай сонсодоно. “Бурхан минь Балжидтай байхдаа яах вэ? дээ. Очиж очиж Балжидтай тэр новшийн муухай авгайтай. Нарансолонго миний хүүг Балжидад өгчихдөг нь” Бүжмаа бас л гомдоод байлаа. “Энэ хорвоогийн доог тохуу хэзээ нэг дуусна даа” – Би уг нь Нарансолонго уруу залгадаг юм. Утас нь ерөөсөө болохгүй болчихоод байна. Түүний дуу харамсал, гомдол цөхрөлөөр дүүрэн сааралтан сонсдоно. Даржаа зүүнд хатгуулсан могой аятай ухасхийснээ дороо зогтусч хүүхнийг нэг том хараад сүүрс алдав. – Өө чи чинь бүр юу ч мэдээгүй байгаа хүн байна ш дээ. Үгүй тэгэлгүй ч яах вэ? дээ. Чи юугаа мэдэх билээ.

Тэр охины утас яаж холбогдох билээ дээ. Тэр охин… тэр охин бас байхгүй болсон шүү дээ. – Юу юу гэнээ? Ямар аймаар юм бэ? Та сая Нарансолонгыг байхгүй болсон гэв үү? хар аяндаа л Бүжмаагын нүүр үрүү халуун нулимс асгарч эхлэв. – Арай ч дээ. Тэр сайхан охин байсан. – Тиймээ. Тийм. Хөөрхий тэр охин эцгээсээ өмнө өнгөрсөн. Балжидын хүү гэж нэг сүр сархийсэн золиг. Буу алдаад охины амийг хөнөөчихсөн. Тэр золиг ч бас одоо шоронд зовлонгоо эдэлж байгаа л даа. Бүжмаа дахиж Даржаатай юм ярьсангүй. Ярих тэнхэл барагдсан бололтой согтуу хүн шиг гуйвлан цааш холдон олон хүний дотор орон харагдахгүй болов. – Хөөе чи тэр хүүхдээ очиж авсан чинь дээр шүү. Бүжмаагын бараа тасарсан хойно Даржаа том дуугаар хашгирахад хажуугаар зөрсөн хүмүүс түүнийг гайхан харах аж. “Үгүй энэ хүүхэн бас ханилж байсан юм гэж Бархаст хайртай байсан бололтой. Уйлж унжаад сүйд. Золигын ч улс бол доо. Хорь гаруй насны зөрөөтэй улс яаж болох вэ? дээ ер. Энийг чинь өнчин өрөөсөн гээд байдаг. Аюулын сүрхий хувцас хунартай, машин тэрэгтэй бололтой. Түлхүүр атгачихсан явна даг. Арай өнөө доогуур ажлаар мөнгө олдог болчихсон юм биш байгаа даа. Нэг имй гозгор охинтой наадаж үзэхсэн. Цусаар урс гэж. За больё больё. Чимэд тархи хага цохих биз. Яршиг цаашаа.

Наадвал ч наадна л даа. Надад бас эр хүний юм бүгд байна. Өнөө бурхан болоочоос нэг их дутах юм алга. Бузар, бузар цаашаа. Үр хүүхдийн заяа бузартана. Өнөө Төмөрийн сахиус энэ тэр нь мэдээд загнаад эхэлбэл бүр нүүр хийх газаргүй болно шүү” дотроо бодож инээмсэглэн машин өөдөө алхав… … Өвгөн Мэргэн өмнөө “Гаанжуур” хэмээх их хөлгөн судрыг дэлгэн тавиад бодлогшрон сууна. Сүүлчийн овоог тахихаар явсан өвгөний зээ хүү зайран Төмөр хараахан ирээгүй байлаа. Мэргэн өвгөний эцэг номч Дэлгэр хэмээн энэ нутагт амьдарч байгаад Тангад хэлтэй гэж буруутгагдан ногоон малгайтнуудад баригдан хороогдсон гэдэг. Өвгөн хороогдохдоо “Гаанжуур” хэмээх энэ хөлгөн судрыг элгэндээ наасан чигээр насан эцэслэсэн гэдэг. Мэргэн өвгөн эцгийн нэгэн адил Монгол нутгынхаа хэл соёл, түүх шастарыг арвижуулах судлах зэргээр нэгэн насныхаа амьдралыг зориулжээ. Эртний гүн ухаантан Чойжи-Од-Сэр, Инжинаш, Цогт хунтайж, говийн ноён хутагтын зохиол бүтээлийг сийрүүлэн судалж түүхийн хүрээлэнд өөрийн хувь нэмрийг оруулсан бол насныхаа сүүлийн хорь гаруй жилийг

Буддын шашны томоохон хөлгөн судруудыг Тангад, Түвд хэлнээс хөрвүүлжээ. Сайхан бүсгүйтэй ханилж долоон хүүхдийн эцэг болсон Мэргэн өвгөн эдүгээ наян насанд дөхсөн тэнхлүүн, хөнгөн, ухаан сийрэг нэгэн. Гэгээн номтой ханилж явсан номч өвгөн орчлон хорвоогийн тааж мэдэхийн аргагүй сонин хачинтай нь сүүлийн жилд нүүр тулан учирч байгаа нь ерөөс хүний энэ дэлхий баяр жаргал, зовлон бэрхшээлээр дүүрэн оньсого шиг ертөнц аж. Тэнгэр газар хүн гурвын тогтолцоо шүтэлцээ хагацахын аргагүй уялдаатай, хүний энэ амьдрал өөрөө таагдашгүй оньсого адил зүйл гэдгийг өвгөн сайтар ойлгож байлаа. Хүссэн ч байлаа хүсээгүй ч байлаа хүний алдаатай муу хийдэл хожим хойчдоо ямар аймшигтай хор хөнөөл үлдээдгийг өвгөн насны энэ өндөрлөгт хүрсэн хойноо мэдэрчээ. Гадаа хөл хөдөлгөөн ихэссч морьдын хаазаарын чимээ сонсдон төд удалгүй саявтар зайран болсон Төмөр хүү орж ирэв. Зээ хүүгээ Мэргэн өвгөн инээмсэглэн харж –

Хүү дээшээ морил. Тахилга сайхан болов уу? Өвөг дээдэс саатан морилж амгалан одов уу? хэмээн найр тавихад Төмөр толгой дохиод бүсээ тайлж – Сайн явлаа өвөө. Нутгын хорин нэгэн овоо толгодыг тахиж дууслаа. Тэнгэрийн үүд хаагдаж, газрын судал хөлдөхөөс өмнө арайхийн амжлаа. “Суварга цагаан” уулын эзний хүч эргэж сэргэлээ. Гол усанд шим тэжээл өгөгч удган мод эргэж амьдарлаа. Ирэх жил нутгын анын ширгэсэн гол горхи бүгд сэргэх байхаа гээд өвгөний өмнө дэлгээтэй байх хөлгөн судар уруу нүд унагаж -Өвөө би уйгаржин бичгээр угшиж бичиж чадна. Би наад номыг тань уншиж болох уу? гэлээ. Өвгөний нүүрэнд баяр гэрэлтэж – Бололгүй яах вэ? энэ бол энэ ертөнцийн сайн мууг бүхэлд нь хүүрнэж өгүүлсэн “Гаанжуур” хэмээгч их хөлгөн судар. Өвөө нь уйгаржин бичгээр хөрвүүлэн буулгасан юм. Хэдийгээр хүү чи тэнгэрийн улаач гэлээ ч ертөнцийг үзэх гэгээн мэлмийгүйгээр юу ч хийж чадахгүй. Сайн муугын зохицолдоо холбоосгүйгээр сайн, муу мэнгийг тэгшитгэх хэцүү байдаг юм. Дуртахй цагтаа эдгээр судруудыг уншиж бясалгаж бай гээд чимээгүй болов.

Чимэд цай хоол оруулан ирэхэд Мэргэн өвгөн амсах төдийхөн сууж байлаа. Оройн наран хэлбийх үес өвгөний эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд хэмээх ариун санваартны тодруулан хэлсэн уншлагыг өвгөн төдийлөн тоосонгүй. Эх болсон газар дэлхийдээ энх тунх амьдрах хүмүүн заяанд төрсөн хэн боловч газраа шүтэж тэнгэрээ дээдэлж амьдрах ёстой. Булаг усаа бохирдуулахгүй байж, морин толгойгоо занчихгүй байж, жинхэнэ Монгол заяа орших биш үү? Өвгөн лянхуа суудалд залран бясалгасаар суув. Хаа нэг хонх дуугарна. Хүн төрөлхтний нууц, орчлон ертөнцийн нууцын хураангуй. “Сандуйн жүд” хэмээгч нууцыг тайлагч алдартай хөлдгөн судрын алтадсан мөрүүд өвгөний нүдэнд харагдана. Дүйва санва лайжүнва. Дэвшин шигва гүнжисан. Доржэ нинво дүйва и дэнид жомдан садусал Доржэ санва хадаба Жанчүв ди и товвар жүр Жанчив сэмба жал жамцо Доржэ сэмба цэдэтов. Номч өвгөн Мэргэн үнэндээ уншаад байна уу? бясалгаад байна уу? гэдгээ мэдрэхээ больжээ. Өвгөний нүдний хүүхэн хараа бөхөж хажуудаа суугаа зээ хүү Төмөрийгөө олж харж чадахгүй байлаа.

Гэхдээ өвгөний нүдэнд өндөр өндөр оройт сүмийн алтан ганжир харагдан судрын алтадсан мөрүүд тодрон үзэгдэх нь тэр. Өвгөн хөлөөсөө эхлэн даарч байгаагаа ббүр түүр мэдрэв. Даараад байгаа хөл нь тээр тэнд алс хол байгаа юм шиг санагдана. Хөлийг нь хэн нэгэн бүлээн оргиулан жигнэх шиг бас бодогдоно. Мэргэн өвгөн намирсан цагаан дээл өмсөөд газар, тэнгэрийн завсарт зогсч байгаагаа гэнэт мэдрэв. Тээр дор гол урсах шиг сонсдоно. “Ашгүй дээ нутгын минь голууд урсч эхэллээ. Дэлхий ээж амарлинг олов” Хамгийн сүүлд Мэргэний хүний ертөнцөд хоргодон бодсон бодол энэ байлаа. Мэргэн өвгөний нүдэнд гэнэт их гэрэл цэлсхийн ихэд хөнгөрөв. Өвгөн сансрын хүрдэнд зорчин оджээ. Жархай тэргүүтэй өвөг дээдэс нь түүнийг хүлээсэн байртай сууцгаана. Цагаан дээлтэй Мэргэн тэднии хажуугаар өнгөрөн одов. -Хараач гэм. Мэргэн хүү бидний хажуугаар мэндлэх ч үгүй өнгөрөн одов. – Байг. Түүнийг битгий зогсоо. Тэр тайлаагүй зүйлээ тайлж мэдэхээр холыг зорьж байгаа нь тэр. Бүү саад хий. Мэргэн өвгөн их дээрээс эргэн харав. Жижиг цагаан гэр нь бөмбийдгөөрөө бөмбийж олон хүн орж, гаран үймж байлаа. – Уйлж байгаа байх даа хөөрхийс минь.

Яах вэ? ээлжлэн амьдрах хорвоо. Гагцхүү үр ач нар минь ухаантай амьдраасай билээ. Өвгөн цааш шуудран одлоо. Даржаагын хот айлынхан гашуудлаа тайлжээ. Бурханы ном уншиж суусан чигтээ төрөл арилжсан номч өвгөний ажил явдал сайхан болж өнгөрөв. Газартаа шингэж уусан тэнгэрээ зорьдог хүмүүний амьдрал нүүдлийн шувуу шиг үргэлжилсээр… … Номч өвгөн Мэргэн гуайг өнгөрсөнөөс хойш Балжид бүр ч ганцаардав. Бархасаас үлдсэн хүү Билгүүн гадаа гнртгүй гүйнэ. Нэгэнт хүйтний ма наашилсан тул бэлдэж авсан жаахан өвсөө хяигадаж хураасан Балжид гэртээ орж ирэв. Гэрийн хойморьт уяатай тоглосон Билгүүн хүү түүнийг харан баясан инээж олон зүйл шулганана. Балжид галд хэдэн мод хийгээд хүүг тэврэн авч гарыг нь барилан үзэв. Ашгүй хүү даараагүй байлаа. -Ашгүй дээ ээж нь хүүгээ даарчихсан байгаа байх гэж их айлаа. Хүү аан, уун гэж Балжидын энгэр өөд цоролзоно. Балжидын сэтгэл тайвширч хүүг энхрийлэн үнсэв. –

Миний хүү уйдаа юу? Ээж нь жаахан өвсөө янзалчихлаа. Болно доо миний хүү. Хоёулаа болж л таараа. Нутгын хүмүүс манайхаар орохоо ч болилоо. Тэнэг байхгүй юу муусайн юмнууд. Ийм хөөрхөн хүү энэ гэрт байхрад чинь. Удахгүй том эр болно доо ээжийн хүү. Хоёр үнээ минь ширгэж байдаг. Миний хүү сүүгүй хэсэг хугацаанд балрах нь дээ. Ямартай ч гэрээ дулаалаад авлаа. Ээж нь чаднаа чадна. Ээж нь бүхнийг хийж чадна. Балжид сэтгэлийн зовиураа барьж дийлэлгүй уйлж орхив. Бяцхан хүү можгор гараараар нулимсыг нь арчина. – Ааб…ааб…ээ … ээж… ээ – Өө хөөрхийдөө миний хүү аав ээж гэж байгаа юм уу? Балжид жигтэйхэн баярлан дахиад хүүг үнсэв. “Миний хүү чинь ээж гэж байна шүү дээ” Балжид ихэд баярлан хүүдээ бантан хийж өгөв.

Билгүүн хөөрхөн гэгч нь амтархан иднэ. Хүү нь бантан идчихээд унтаад өгөхөд сэтгэл амсхийсэн Балжид өмнүүр нь орон хэвтээд хэсэгхэн зуур унтчихсан байв. Үүдэнд нь тулан алдан машин ирж зогсох чимээнээр Балжид сэрэн өндийв. Дотор нь сэрхийн нэгэн муу зөнг мэдрэх шиг болов. Хаалга онгойн танигдахгүй өөр болсон Бүжмааг орж ирэхэд Балжид эхлээд таньсангүй. Богино куртка, дэгжин гутал өмссөн Бүжмаа уруул өмөлзүүлэн амандаа ямар нэгийг үгэлж ус бүрхсэн нүдээр гэр доторхийг нэгжин хараа нь унтаж буй хүү дээр тогтоход Балжидын сэтгэл сэрхийгээд явчих нь тэр. “Ээ тэнгэр минь өнөө Бүжмаа шив дээ. Бархасын залуу эхнэр хүүгээ авахаар ирж. Одоо би яанаа” Балжид дотоод сэтгэлдээ гүн цөхөрөлөөр дүүрэн уулгалав. Бүжмаа ус бүрхсэн нүдннр унтаж буй хүүг нэг, хойд авдар дээр хадгаар бүтээж тавьсан Бархасын зургийг нэг ээлжлэн харна. Бүжмаа хойморьт гарч хүүгийн дэргэд очиход Балжид өмнүүр нь хөндөлсөн хааж зогсоно. Бүжмаа толгой дохиж – Би хүүгээ авахаар ирлээ гэсээр хүү рүү гар сарвайв. – Юу гэсэн үг вэ? Бүжмаа минь. Улаан цурав орхиж явчихаад чи одоо энэ хүүхдээр яах нь вэ? Балжид ийн хэлээд Бүжмааг хүүгээс холдуулан түлхэв. – Битгий тэнэгтээрэй авгай минь.

Бархас та хоёрын ёс бусын звхайрал нүглээс болж миний хүү цагаан сүүгээ ч хөхөж чадахгүй өнчирсөн. Чи хүүхдийн заяа харлуулж хаячихаад юу гээд байгаа юм бэ? Миний хүүг өгөөдөх. Бүжмаагын энэ үг Балжидын толгой уруу хүнд лантуугаар түншээд авах шиг болгов. “Хүүхдийн заяа харлуулахаа. Ээ чааваас би энэ хүүг хайрлаж өсгөж байгаа билээ. Гэтэл энэ хүүхний хэлж байгааг. Би яаж зовж зүдрэн хүүхдийг нь өсгөх гэж зүтгэж байгаа билээ дээ” Балжидын хоолой өөд гашуун гомдол тунарч тэрээр лагхийн суунтусав. Бүжмаа унтаж буй хүүг шүүрэн авч хувцаслаж эхлэхэд хүү сэрж танихгүй хүнээс бишүүрхэн уйлав. Хүүхэд уйлахад Балжид ухасхийн очиж – Больж үз. Наадах чинь аймхай, бишүүрхүү. Битгий айлгаж уйлуулаад байгаач гэж гуйв. Хайр найргүй зодуулж харанхуй шөнө хөөгдөж, халуун сүүгээ асгаруулан зугатаж явсан нь бодогдсон Бүжмаагын нулимс сулдаа асгарна. – Миний хүү өө. Билгүүнээ ээж нь байна ш дээ. Одоо хоёулаа дахиад хэзээ ч хэзээ ч салахгүй. Бүжмаа нулимсандаа хахаж цацан үглэнэ.

Билгүүн сарвалзан уйлж Балжид уруу гараа сарвалзуулна. – Ээ хорвоо минь яасан хэцүү юм бэ? Дээ. Хүү нь айгаад байна ш дээ Бүжмаа минь. Ойлгооч дээ. Хүүг уйлах тусам Балжидын арга тасран Бүжмааг аргадан гуйна. – Чадаг ч байлаа гэсэн би хүүгээ аваад явлаа. Бүжмаагын хувьд хүү нь танихгүй айж уйлах тул хүүгээ хувцаслаад эндээс гарах хамгийн чухал байлаа. – Та үртэй хүүхэдтэй тогтсон гэр бүлтэй хүн. Миний хүүгээр яах билээ. Миний амьдралд та ямарч гай байлаа ч миний хүүг харж хандаж байсанд баярлалаа. Цаасан дугтуйтай мөнгө өвөр дээр нь шидсэн Бүжмаа хүүгээ орилуулсаар тэр чигтээ гараад явчихав. Хаалга тасхийн хаагдаж, хүүхдийн чарлан уйлах сонсодсоор машины хаалга хаагдан, машин хөдлөн явав. Зүрхээр нь ёгхийн хатгаж, дотор нь хов хоосон болж харанхуйлсан Балжид арайхийн босч гэрээсээ гаран саяхан машин зогсч байсныг илтгэх машины мөр гарсан газарт сөхрөн ойчив. – Ээ чаавас гэж дээ. Хүүг минь аваад явчихлаа ш дээ. Би одоо яах юм бэ гэсээр мэгшин уйлав.

Би буруутай би адгын амьтан. Гэсэн ч би тэр хүүг чин сэтгэлээсээ хайолан өсгөж байсан шүү дээ. Тэгж их хайрлаад өсгөж байхад чинь… Би одоо гав ганцаархнаа… би ганцаархнаа хоцорлоо хэмээн арга тасарсан Балжид газарт хэвтсээр байв. Хүйтэн газар дороос нь жиндүүлэн хайрна. “Яасан ч яадаг юм бэ? Бүгдийг нь би үргээж бүгд намайг орхисон. Гон бие гозон толгой хөгшин авгай би яасан ч яадаг юм бэ? Хөлдөөд үхвэл үхнэ л биз” бүх юм утгагүй хов хоосон санагдан газарт хэвтсээр байв. “Хэний төлөө амьдрах гэж би амьд явах юм бэ?” бүх юм түүнд гомдолтой санагдана. Урсах нулимс дуусчихвуу гэлтэй татарч Балжид хуурай мэгшиж эхлэв. Хүйтэн салхи үлээж нойтон хацрыг нь хорсгоно. Гэнэт толгой дээр нь

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *