Нүүр Өгүүллэг ГАЗРЫН НУЛИМС /РОМАН/ 11-Р ХЭСЭГ

ГАЗРЫН НУЛИМС /РОМАН/ 11-Р ХЭСЭГ

4 секунд уншина
0
0
445

За яасан охин чинь босоогүй байна уу. одооны хүүхдүүд нойр ихтэй. – Хичээл сургууль гээд ядарч байх шиг байна даа. Миний охин. – Урьд шөнө их орой ирэх шиг болсон. Хаагуур юу хийж явсан юм бол.

Одоогийн оюутан охид ч айхтар болчихсон юм газардаа. Жаахан жаргал хөөцөлдөө биз. Загдаа Сүнрэвийг дурамжхан харж – Хаа очиж миний охин чамайг иймээ, тиймээ гэж хэлдэггүй шүү. Чи чинь харин

юм болбол миний охиныг өөчлөх гээд байх болж. Хэдхэн сар болоод ингэж байгаа юм чинь цаашид хэцүү л болох байх даа. – Хмм. Өөчилсөн ч юм алга. Үгүй тэгээд ч нээрээ надад ямар хамаа байх

билээ. Үе үе байж байгаад хоёр, гурав хоногоор алга болчихдог. Нэг бол шөнө дөл болтол гэртээ ирэхгүй болохоор нь өөрийн хүүхэд шиг санаад хэдэн үг хэлчихлээ. Чи эмзэглээд байгаа юм чинь дахин ганц үг

энэ талаар дуугарахгүй байж чаднаа. Сүнэрэв жишүү харан сууж Загдаа өмнө нь хоол, цай өрөв. “Нээрэн энэ охин ойрд нэг биш. Эртийд бүр гурав хоногоор хаашаа ч юм нэг тийш явчихаад ирсэн. Оройтож

ирээд байгаа нь бас үнэн. Юу хийж, яагаад тэгэж оройтоодбайдаг золиг вэ. Ганц охин минь буруу замаар орчих вий дээ. Яадаг билээ. Муу хүмүүстэй нийлж яваад сүйд болох вий дээ. Сүнрэвийн хэлдэг бас зөв. Миний энэ ам уу. бид хоёрыг бодсондоо тэгэж хэлсэн биз хөөрхий минь”.сүнрэвийг гомдоочихов уу хэмээн дотроо эмээсэн Загдаа харцаараа Сүнрэвийг хармагц ундаа уулгүй тэр чигтээ гараад явчихав. – Хөөе чи ундаа уухгүй юм уу. загдаагийн арга барагдан охиныхоо араас хашгирав. Хариу таг чиг. Хаалга хаагдах нь сонсдоход Загдаа сүүрс алдав. – За за. Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй! Би явалгүй горьгүй нь гэсээр хүнд амьсгаа ойртож Загдааг үнсээд Сүнрэв гарав. – Үгүй ямар хэцүү юм бэ.

Охиноо гэж болдоггүй, нөхрөө гэж болдоггүй. Энэ хоёр зөрүүд хөгшин залуу хоёрыг яаж нэг нүүр, нүүрийг нь харуулдаг болгоё доо байз. Энэ хоёрын дунд би бас зовчих юм. Эхийгээ боддоггүй янзын тэнэг охин шүү манай энэ Халиун. Загдаа ганцаараа үглэх сонсдоно. Гадуур хувцсаа Сүнрэв шат уруудан явтал утас нь дуугарав. Эхнэр нь ярьж байлаа. Сүнрэв утсаа дурамжхан авав. – Байна уу? – Байсан юмуу чи байхгүй юм шиг алга болчихоод хичнээн удав чи. Би үхэхээр чи үх гэж намайг хүний газар хаячихаад усанд хаясан чулуу шиг алга болчих юм. Ли өрөө нэхээд байна. Ирэх баасан гариг хүртэл хойшлуулсан. Хэрэв ирэх 5 өдөр гэхэд нэг зуун сая төгрөг авчирч өгөхгүй бол хоёр охиныг минь явч явна гэсэн. Баахан өр шир тавиулчихаад өөрөө амиа бодоод зугатчих юм. Одоо яая гэх вэ. охидоо хайрлах сэтгэл чамд алга уу. намайг болиг гэхэд эхнэр нь мэндийн зөрөөгүй үглэж уурлаад эхлэх нь тэр. “Үгүй ер идэхийг нь чи идчихээд төлөхийг нь би төлөх ёстой юу? Хохь чинь. Хэн чамайг Ли-ээс мөнгө ав гэсэн юм”. Уур нь хүрч хэрүүлийн үг аман дээр нь гарч ирсэн ч Сүнрэв охидоо бодоод чимээгүй болов. – Яах гэж чи тийм хамаа хязгааргүй өр тавьсан юм бэ? Хүүхдүүдээр битгий шалтаглаад байгаарай чи. Чиний арга залийг ямар мэдэхгүй биш.

Өөрийнхөө хийсэн бантанг өөрөө зохицуул. Ирэх тав дахь өдрөөс өмнө хүүхдүүдийг минь нааш нь явуул. – Сүнрэв минь тэгэж болдогсон бол тэгмээр л байна. Ли-гийн хүмүүс бидний хөдөлгөөн бүрийг ажиглаж байна. Явуулах ямар ч арга алга даа. Хоёр охиноо Ли-гийн гарт алдахгүй байхыг бодохоос өөр арга алга. Чи нэг арга бодооч хө. Гайгүй хөрөнгөлөг эхнэртэй хамт амьдарч байгаа гээ биз дээ. – Үхсэний чинь хөрөнгөлөг. Хоёр өрөө байрнаас өөр юмгүй хоосон авгай! – Тэглээ ч гэсэн дээ. Байртай л юм байна ш дээ. Сүнрэв бухимдсандаа шууд утсаа таслав. “Болохгүй Ли-гийнхэн охидыг барьцаанд авна гэдэг аюултай. Шөнийн цэнгээний газарт өгнө гэсэн үг. Охидоо аврах хэрэгтэй. Харин яаж”. Сүнрэв зүрхээрээ хүчтэй хатгахыг мэдэрсээр буцаж дээш өгсөн Загдаагийнд явж оров. – Үгүй чи яагаа вэ? Наад царай чинь. Загдаа хормогчоо тайлангаа Сүнрэвт тулж ирэхэд сэтгэлийн ихээхэн хямралд өртсөн Сүнрэв түүнийг налан нүдээ анив. – Сүнрэв… Чи минь яаж орхивоо. Загдаагийн дуу бага залуугийнх шигээ цангинахад Сүнрэвийн зүрхээр дахиад хатгуулав. “Арай ч дээ. Анхны хайраа өргөж явсан чамайгаа би бас голгүйхуурах хэрэг үү”. Сүнрэв эргэлзэн бодсон ч охид нь сэтгэлд нь харагдахад худал инээмсэглэв. –

Зүрхээр амьсгалж боломгүй хатгуулаад – Еэ харлаа. Ажил яамай. Тийшээ өрөөндөө орж жаахан хэвтээд орхи. Загдаа чин сэтгэлээсээ түүний хажуунаас дэмжиж түшингээ санаа зовнин бувинав. Сүнрэв нүд анин хэсэг хэвтэнгээ дотроо нас биед хүрч яваа хоёр охиноо бодож байлаа. “Болохгүй. Болохгүй. Охид минь сүйд болно. Ли тэднийг сүйд хийнэ шүү дээ”. Мөнгө яаж олох билээ гэхчлэн бодсоор байлаа. Загдаа гал тогоонд ямар нэгийг хийн точигнуулна. Төд удалгүй хамар өөд цоргисон сайхан үнэртэй халуун шөл уур савсуудан авчирч өмнөх жижиг ширээнээ тавьж – Чи минь ядарчихаж дээ. Алив аяга халуун шөл хийгээд ирлээ. Уугаад орхи. Зовинолоосоо бие нь хямарсан Сүнрэв аяга шөл уугаад хамаг биеийнх нь хөлс асгарчихав. “Яаж мөнгө олох билээ” гэх бодол түүний цээжийг ёвчив. – Сая ийшээ гараад яву байтал миний нэг танил яриад Сүнрэвийг үгээ зөөж ядан шивнэх шахам ярихад Загдаа нэг тоомсорлосон шинжгүй – Тэгээд гэж тоомсоргүй дуугарав. – тэгсэн тэр танил маань энэ жил нэг хэдэн газар шинэ байр бариулсан юм байхаа. Бид хоёр залуудаа үй зайгүй явсан хоёр л доо. Тэгээд Баян хороололд хоёр юмуу гурван өрөө байр авахгүй юмуу. Кв талбай нь том л гэнэ. Аа их сайхан, сайхан юм ярьж байнаа. Загдаагийн нүд том болж – Тиймүү. Тэгээд гурван өрөө байр хэд гэж байна гээд ойртон суув. – Яг тэр үед миний зүрхээр хатгуулаад дуугарч чадсангүй. – Еэ харлаа. Миний найз түүнийгээ нэг асуугаад орхиоч! – За даа би нэг их тоосонгүй. Одоо надад байрны шаардлага алга. – Үгүй чи тэгээд дан өөрийгөө бодох юм. “Баян” хороололд манай нэг найз орсон байхгүй юу.

Их гоё юм билээ. Агаарыг нь яана гээч. – Чамд тэгээд байр авах мөнгө байгаа юмуу? Байгаа юм бол би яриад өгье л дөө. – Уг нь ч тэнд байртай болчихвол их хэрэгтэй байна. Энэ байраа зарчихаад дээр нь нэмэрлээд болно ш дээ. Энэ байрыг зарна гэхэд нэг асуудал байгаа юм. Манай талийгаач өвгөн нэг дагавар охинтой надтай суусан юм. Энэ байрны ордер манай талийгч, тэр охин хоёрын нэр дээр байдаг юм ш дээ. Тэгэхээр мөн хэцүүеэ. Загдаагийн яриаг сонсон хар аяндаа баясал төрөөд явчихсан Сүнрэв инээд алдан босон суув. “Мөнгө ингээд өөрөө ороод байжээ”. – Үгүй чи тэгээд надад энийгээ эртхэн хэлэхэд яадаг юм бэ? Тэрэнд чинь юунд нь зовлог байнаа. Миний нэг найз нэг ч гэж дээ хэд хэдэн нөхдүүд үл хөдлөх дээр бий шүү. Тэр нөхдөөр нэг өдрийн дотор би чиний нэр дээр болгож орхино. Тэрүүн шиг амархан юм байхгүй гэхэд Загдаа дуун алдан өндөлзөж хүүшээ ямар сайн юм бэ. Тэгээч. Энэ байрыг зарчихаад дээр нь нэмэх хэдэн юм бий. Тэр байранд чинь орчихъё л доо хэмээн Сүнрэвийг тэврэн үнсэв. “Ашгүй дээ. Байр эзэмшигчийн нэрийг солиулчихна гэдэг том юм шүү дээ. Бүжмааг ороод ирэхвий гэж айж суудаг цаг өнгөрнө. Хурдхан нэрэн дээрээ болгуулаад авчихвал учиртай” хэмээн бодов. – Пээ чи минь ёстой нэг шидтэй юм шиг бүтээлээ байна гээч. Би хөөцөлдөж нэг үзсэн юм. Тэр Бүжмаагаа авчир гээд хавьтуулдаггүй юм билээ. Эр хүн гэдэг аргагүй өөр юм гээч! –

Яг хуулиндаа бол өөр шүү дээ. Яаж ч болохгүй танилын халуун нүүр гэж энэ дээ. Сүнрэв их хэрэг бүтээсэн хүний дүрээр маасайн инээмсэглэнэ. – Би нөгөө хэнтэй ярьсан хө. Нэг зуун хорин саяд шууд гэж байна. Бис чиний энэ байрыг наян саяд нэг нөхөр шууд авна гэсэн шүү. – Пээ юун сайн юм бэ? Сүнрэв минь за чи минь энэ асуудлыг нэг өөрийн юм шиг зохицуулж үз. Сүнрэвт дэндүү их итгэсэн Загдаа өөрөө Сүнрэвт ийнхүү бүх боломжийг нь нээж өгөв. – За хө нөгөө найзтайгаа уулзлаа. Мөнгөө бэлэн өгөөд арав хоногийн дараа байрандаа ор гэж байна. Бид гуравч шинэ байрны найр хийх болж байгаа юм бишүү хөөе! Хэмээн Сүнрэвийг яаруу байдалтай орж ирэхэд Загдаа түүнийг гайхан хараад – Үгүй тэгээд бэлэн мөнгөө өгөөд байхад арав хоног хүлээлгэх хээрг үү. Байрныхаа мөнгийг өгөхийн тулд энэ байраа эхлээд зарах хэрэгтэй болох нь. Арав хоног хаана толгой хоргодох билээ. – Өө чи намайг энэ бүгдийг зохицуул гэсэн биздээ. Маргааш энэ байраа суллаж өгөөд бэлэн мөнгөө аьна. Байрны захиалгаа өгнө. Юмыг яаж мэдэх вэ. арав хоногт амжаа ч уу үгүй ч үү гэж бодоод нэг байр түрээслэх болчихлоо.бүр та хоёрын тохь тухыг алдагдуулахгүй гээд хоёр өрөө байр түрээслэх болчихлоо. Та хоёр нүүхэд бэлтгэ дээ гээд Загдааг больчихвий гэж айн яаруулав. – Өө хө. Чи ч бүх талаа базаачихаа шив дээ.

Зайтай нөлөөтэй эр хүн гэж өөр юм даа. Манай муу талийгаачаас бол амьдралын ийм сүйхээ даанч үгүй шүү дээ хөөрхий минь. Харин чи бол шал өөр юмаа. Гэхдээ өвгөөн нэг зуун хорин сая гэдэг их мөнгө шүү дээ. Миний хөгшин хэдий найз ч гэсэн тэр хүнтэйгээ гэрээ байгуулж мөнгө өгсөн, авсан баримт аваарай! Хэмээн хацрыг нь зөөлөн алгадав. Сүнрэв хэг хэг инээж – За чи аавдаа авгай авахыг заана гэгчээр. Би тэрийгээ нэг мэдэх байлгүй дээ гээд Загдааг хүзүүдэн авч үнсэв. “Эр хүний түшиг тулгуур гэдэг өөр юм даа. Ингээд муу охиноо шинэ байранд оруулчихдаг байж. Амар амар өнөө муу заяа муут Бүжмаа ч салгалаад ирэхгүй. Түм түчигнэсэн энэ их хотын хаанаас тэр биднийг олох билээ. Муу охиноо нэг аштайхан айлын залуутай суулгачихаад Сүүгийгээ дагаад Хавайн арал уруу яваад өгье! Тэнд манай Сүүгийгийн эдлэн газар байдаг юм гэсэн. Насны эцэст жарганаа жаргана. Загдаа авгай ямар жаатайг муусайн хов хөөцөлдсөн атаа жөтөөт юмнуудад мэдрүүлнэ” гэж бодон цаанаа нэг цатгалан, жаргалтай байлаа… …-Ялтан Цэнгэл түр уулзалтанд гэх хянагчийн хахирган дуунаар Цэнгэл оёж байсан зүйлээ орхин уулзалтын байр өөд гүйв.

Цэнгэлтэй уулзахаар хүлээж суугаа Халиуны хөөрхөн царай харагдана. Зовлон дундаас өмөг түшиг болон гарч ирсэн энэ охинд Цэнгэл хязгааргүй дурлан хайрлаж байлаа. Ээлжийн жижүүрт шалгуулсан Цэнгэл уулзах цонхны цаана суугаа Халиуныг өлийн байж үнсэв. – Сайнуу хайраа. Миний хайр ойрдоо яагаад ирэхгүй удав. Найз нь чамайгаа зөндөөн саналаа. – Харин тиймээ. Би ч гэсэн чам уруу ирмээр санагдаад. Манай нүүдэл хийгээд. Ээж хамтран амьдрагчтайгаа шийдвэр гаргасан. Хуучин байраа зараад шинэ хороололд байранд орох юм байхаа. Надад бол хуучин байр маань гоё санагддаг. Бүх юм танил. Тоглож өссөн найзууд маань тэнд охин гунигтай ч юм шиг сулхан өгүүлэх аж. – Чи ээжийнхээ хамтран амьдрагчтай ойр дотно хандаж чаддаг уу? – Би ээжийгээ ганцаардаж байгаа болов уу гэж өрөвдөөд тэр ахтай сайнаар ч, муугаар ч ерөөсөө харьцдаггүй. Өглөө хичээлдээ явна. Өдөр хоолонд ороод шөнө дөл болтол номын санд сууна. Аав шигээ эрдэмтэн болдоггүй юм аа гэхэд эрдэм шинжилгээний сайн ажилитан болно. Ээж хамтран амьдрагчтайгаа нэг өрөөнд, би аавынхаа зурагтай нэг өрөөнд байдаг юм. Өө тйи найз нь чамд хоол цай аваад ирсэн яриандаа болоод мартчих шахлаа. Халиунаа Цэнгэлд хоол цай өгөөд баясан инээмсэглэв. Цэнгэл хоолноос амтархан идэнгээ инээмсэглэнэ. – Чи өөрөө хоол идэхгүй юм уу? Халиун түүнийг гунигтай гэгч нь хараад – Үгүй ээ би хоолонд дургүй болчихсон. Хоолны үнэр аваад бөөлжис цутгаад байдаг болсон.

Чи ядарч байна уу? Цэнгэл түүнийг түгшин харж – Яагаад тэгээд байгаа юм бол доо. Тархи толгой чинь доргичихсон юм биш биз. Тархи хөдлөхөөр хоолонд дургүй болдог юм гэсэн. Халиун түүнийг инээмсэглэн харж -Миний толгой зүгээрээн. Чамтай цуг гурав хоноод явснаас хойш ийм болчихсон юм гээд өөр тийш харав. Цэнгэлийн харцанд гайхаш тодорно. – За тэр яах вэ? учир нь олдоно биз. Би чамд сурч байсан чиглэлээр чинь хэдэн ном авчирлаа. Уншаарай. Цаг хугацааг дэмий битгий өнгөрөөгөөрэй. Чи жаахан ядарсан харагдаж байна. Цэнгэл найз охиндоо мэдэгдэхээр санаа алдаад – Хий дэмий байснаас ядраад ажил хийж явсан нь дээр юмаа. Ядрах тусмаа би баяхрладаг. Шийтгэлээ мөлхтлөө эдэлсэн ч би гомдохгүй. Чамайг ирэхээр би баярладаг шүү. Чамайг их санадаг. Энэ олон жилийг өнгөрөөхдөө зөвхөн чамаар л голоо зогооно. Чамайг санаж мөрөөдөж, ирэхийг чинь хүлээж тэр их хүлээлт дотроос өөрөө олж харахыг хичээдэг юм. Харин би чамайгаа энэ сайхан залуу настай чинь хамт жаргааж чадахгүй байгаа даа харамсах юм. Халиунаа найз нь чамаас нэг зүйлийг гуйх гэсэн юм. Цэнгэлийн гунигтай царайг харан Халиун гүнзгий санаа алдав. –

Би ээжийгээ зүүдлээд байх боллоо. Тэр муу хүн ч гэсэн миний ээж шүү дээ. Ээж минь их муу хүнтэй хамт байгаа. Би ээжийгээ санаад байна. Чамд боломж олдвол ээж минь ямар байгааг надад мэдээд өгөөч. Хоолой зангируулан хэлсэн Цэнгэлийн нүднээс хэдэн том дусал нулимс бөмбөрөн доош унав. – Тэгье би ээжтэй чинь уулзчихаад хүрээд ирье. – Миний ээж миний төлөө юугаа ч хайрлахгүй гүйдэг сайн ээж байсан юм. Харин одоо намайг мартсан бололтой. – Ээж чинь чам даар заавал ирнээ. Харин одоо би чамд нэг юм хэлье. Их гоё юм. – за тэг. Тэгээд хэлээч. Цэнгэл нулимстай нүдээр Халиуныг инээмсэглэн харна.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *