Нүүр Өгүүллэг ГАЗРЫН НУЛИМС /РОМАН/ 10-Р ХЭСЭГ

ГАЗРЫН НУЛИМС /РОМАН/ 10-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
0
507

Хүлээ хүүхээ. Ихэд дотно хирнээ сүрлэг дуун сонссон Төмөр айх шиг болон эргэж харав. Тэртээ дээр тэнгэрийн хаяаны тэнд ноён хувцастай хоёр өвгөн олбогт суудалд сууж, хатан өмсгөлт нэг эмгэн Төмөрийг

саравчлан харах аж. – Төмөөр. Хүү минь чи наанаа байж болохгүй. Энд аюултай. Хурдан гэртээ харь. Төмөр тэднийг гайхан харж – Та нар хэн бэ? Би гэртээ харих хүч чадалгүй болчихоод салхинд хийсч явна.

Тэнгэрээс инээлдэх сонсдоно. – Одоохон чи хүч чадалтай сайн улаач болно. Гэртээ харь хүү минь. Биднийг ирсэн гэж Мэргэнд хэлээрэй! – Та нар миний өвөөг таньдаг юмуу. Яагаад тэнд байгаа юм бэ? – Үр хүүхдээ

танихгүй өвөг дээдэс гэж байдаг юмуу. Бид та нарын өвөг дээдэс чинь байна. Төмөр тийш харан баясан инээнэ. – Өвөг дээдсээ би та нарыг танихгүй ш дээ. Инээлдэх сонсдоно. – Тун удахгүй бид нэгдэнэ. Төмөр дээш өлийн харна. Тэнгэрийн хаяанаа тавлан суугч эмээ, өвөө нар

ихэд жаргалтай харагдана. Гэнэт түүнийг нэгэн хүчит зүйл соронзон адил татаж эхлэхэд Төмөр яаж ч чадалгүй тэр зүгт татагдан одов. – Ааваа одоо ухаан орчихлоо. Ээ бурхан минь ямар их айваа. Чимэдийг нулимс дуслуулан хэлээд хүү үрүүгээ ухасхийхэд Мэргэн муухай харан

зогсоов. – Гарч үхэр малаа янзлаач чи. Чимэд бас л үг дуугүй гарч одов. – Яаж байна вэ? миний хүү өө. Дотор нь муухайрч байна уу. Жаахан бүлээн цай барьсаар хүү үрүүгээ гүйж очсоноо хойш эргэн аягатайгаа ширээнээ тавив. – Наад хүүхэд дөнгөж ухаан орж байна. Өөрөөрөө сэрэг. Та нар битгий хүүхэд улам айлгаж, цочоогоод бай хэмээн Мэргэн гуай зандарч шархиран өвдөх өвдгөн дээрээ тулан босоод Төмөрийн дэргэд очин хөлийг нь өвдөг, гэдэс, гар, толгойг нь барьж үзэв. Хүүгийн бие халуун төөнөн байлаа. “За ашгүй” гэж чанга хэлсэн Мэргэн хүүгийн баруун гарыг шүүрч алгыг нь барилан үзсэнээ – За тэгнээ тэр. Миний таамаг зөв байж гэж ганцаараа ярив. – Юу гэнээ ааваа гэсээр Даржаа ярианд оролцов. –

За хүүхээ ярих юм их гарлаа даа. Одоо харин архи аваад ир гэхэд Даржаа гарч гүйв. Даржжагын авчирсан архиар хүүгийн агрын алга, хөлийн улыг сайтар угаасан Мэргэн хүүгийн аманд хэдэн дусал архи дусаасны дараа бүр сэргэж ирэв. – Өвөө би тэнд өвөг дээдсээ харсан. Даржаа, Чимэд хоёр гайхан биесээ харав. – Аан тийм үү? Тэгээд тэнд хэн хэн харагдаж байна вэ? миний хүүтэй тэд юм ярив уу? – Ярьсаан. Тэд их жаргалтай инээлдэцгээж байсан. Хоёр ноён өвөө, нэг хатан эмээ байсан. Биднийг ирсэн гэж Мэргэнд хэлээрэй гэсэн. Тэд нар таныг таньж байна лээ. – Тийм ч болов уу гэж өвөө нь бодоод байсан юмаа. – Хүү минь юу яриад байгаа юм бэ? Ээж нь юу ч ойлгохгүй байна. Мэргэн өвгөн дахиад Чимэдийг муухай харахад тэр чимээгүй болов. – Миний хүү өө өөр чи хэнийг харав. – Аа тийм нөгөө муухай могой намайг идэх шахаад. Би ямарч хүчгүй түүний ангайсан ам уруу яг ордогын даваан дээр Нарансолонго могойн аман дээр чулуу тавьчихсан. –

Ээ бурхан минь нүгэл байгаа даа. Юу ярих чинь энэ вэ? хүн айлгаад байх юм. Чимэд тэсэлгүй айсан өнгөөр хэлээд ааваасаа айж чимээгүй болов. – Тэгээд могой үхсэн үү? Нарансолонго түүнийг дийлсэн үү? – Үгүй ээ. Могой байж л байсан. Би Нарансонго уруу очих гэсэн чинь тэр миний өмнө том чулуу тавьчихсан. Төмөрийн дуунд гомдол тодорно. – Тэр ч тэгэлгүй дээ. Яалаа гэж тэр охин чамайг тийшээ явуулах билээ. За за миний сэтгэл амрав. Даржаа хүүхээ нэг эр хонь муулаад орхи. Чимэд чи өргөлийн идээ будаа бэлд. Бүх дүү нараа дууд. Хүргэн бэрүүдийг бүгдийг цуглуул. Өнөөдөртөө багтана шүү. Нар гудайхаас өмнө амжина шүү. Даржаа, Чимэд хоёр тушаал авсан цэрэг шиг эцгийн захирамжийг даган яаран гарав. Төмөр жигд амьсгалсаар унтаад өгөв. Нар ханын толгойд ирэх үес Мэргэн өвгөний хүүхдүүд тал талаас цуглан ирцгээв. Үүр хүүхдүүд нь өсч томрон өтлөх шинж орсон хүүхдүүдээ өвгөн нэг бүрчлэн тойруулж харсанаа – Миний хүүхдүүд бүгд ирцгээсэнд аав нь их баярлалаан аавынх нь бие тэнхлүүн сайн байнаа. Харин хойшлуулж болшгүй нэгэн том ажил гараад та нарыгаа цуглуулсан юм.

Манай өвөг дээдсийн их зайран Жархай өвөг маань өөрийн дагуулуудаа дагуулан манай удмыг сонгож ирээд байна. Сансрын хүрдэн дэх зэсэн хангир тэнгэрийг эзэгнэн суудаг зэрэг мяндаг өндөртэй өндөр өвөг маань өнөөдөр Төмөр хүүд харагджээ. Өндөр өвгийн сахиус хүч буугаад ирэх юм бол манай нутагт биелээд байгаа газрын хар сүнс номхрон дарагдах биз. Онгон сахиуст хайрханы модыг огтчин хядаж биеийг нь сэндийлж алт эрдэнэсийг хулгайлснаас нутгын жижиг гол бүгд нүд аниж, нутаг усанд минь гамшиг нүүрлэлээ. Удам угсаагаа дээдэлж, газар эхээ хамгаалах ариун зорилго миний хүүхдүүдэд ирлээ. Төмөр хүүд тэнгэрийн хүч буулгах ажлыг Даржаа, Бадрах хоёр зохицуул. Хүүгийн дээл өмсгөлийг би өөрөө явж зэхнэ гэхчилэн Мэргэн өвгөн хүн бүрд бэлдэх зүйлийг нь зааж өгөөд орой тийшээ их өргөлийг өргөв. Их зайран Жархай өвгөний ариун сахиус Мэргэн өвгөний гэрийн ар дахь уулын оройд сууж тэр бүхнийг ажиглан байлаа. Их өргөлийн цаг болж тусгайлан бэлтгэсэн том цагаан даавуун дээр шүүс мах тавигдах үес газарт бугшсан хар хүч толгойгоо цогнойлгон дээш өргөн харсанаа тэр зүгт яаравчлан мөлхөхийг сахиус олж үзэв. Хар могой маш хурдтайгаар Мэргэний зүг яаравчлан довтолгов.

Муугын хүч ихэсч Мэргэн өвгөний бие заралзан ар нурууг нь даган хүйт дааварлах үест ариун сахиус хангарьд шувуу болон могой уруу шунган дайрав. Энэ үес Мэргэний хажууд хүүхдийн дуу цангинаж – Өвөө тэр хараа. Том шувуу газраас нэг юм шүүрлээ. Юу юм болоо? Бүгд тэр зүгт харцгаав. Шувуу газраас гонжролдсон урт зүйлийг шүүрэн дээшлэв. Могойн толгой амь тэмцэн цогнолзож, ам нь ангалзах аж. Бүгдийнх нь нуруу хүйт даан бие жихүүцэв. – Ээхайрхан сахиус минь таалж өршөөлөө. Одоо нэг амаржих байгаа. Өвгөн номчийн гүн их сүсэглэн залбирах хүүхдүүдийнх нь дунд тун ч ойрхон сонсоджээ. – Ааваа шалавлах нь зөв юм байна. Энэ аюул манайд ойрхон байгаа юм бишүү? Өвгөний ахмад хүү Бадрахыг түгшсэн байртай өгүүлэхэд бага охин Отгон нь – Бүр дотор заралзчихлаа. Бүр айдас хүрчихлээ. Амьтан хүн хар могой тэглээ, ингэлээ, хөөлөө гэж яриад байсан. Би тоогоо ч үгүй, үнэмшээ ч үгүй. Яг байдаг юм байна ш дээ. Аймаар юмаа гэж чичрэв. –

За хүүхдүүд минь одоо айлтгүй ээ. Тэр муу амьтан гэсгээлээ үзэж байгаа биз. “Суварга цагаан” хайрханд өргөлийн идээг бас хүргээрэй. Нутгын сахиусаа онголон тахиж аргадахгүй бол хэдэн жилийн дараа ундны усгүй болох аюултай. Оройн наран шиижртэх үес “Суварга цагаан” уулын эзэн хуурайлан даллах хүмүүсийг олж үзэв. Ариун үнэртэн ханхийж, сүүн далай урсан ирэхэд савдаг амтархан залгилав. Архи рашаан адил ойртон мэлтэлзэхэд түүн дотор хөлөө дүрэн сэрүүцвээс гөрөөсний хөл аажмаар өөрчлөгдөн чонын хүчирхэг сарвуу барайн харагдав. Уулын савдагын хүч эргэн иржээ. Уулыг хэдэнтээ буудан тэнгэрт цойлсон их дуун гаргаж нүхэлж эхэлсэн үеэс айж цочирдон алдагдсан их хүч нь эргээд ирэх шиг саруулсаад ирэв. Хүч нь харьж айж цочирдохдоо ханьсан авчирсан жижиг гөрөөс хүмүүний авчирсан жижиг амттанг амтархан үмхэлснээ уулын эзэн том сааралд чоныг харан айн зугатхад бэлдэв. – Битгий ай би л байна шүү дээ. Савдагыг ийн хэлэхэд гөрөөс ойртон ирэв. Нүд нь бүлтэгнээд яг хүн шиг. Хүн сэтгэхүйгээ орхиж чадахгүй байгаа энэ амьтныг яалтай билээ.

Хүн төрөлд нь буцаагаад явуулчихдаг ч юм билүү. Уг нь цөвүүн цагт ханьтай байх сайхан шүү. Савдаг ийн шийд гаргав. – Чи бас чоно болж болно. – Үгүй дээ. Би чоно болохгүй. Чоно чинь хонь барьдаг шүү дээ. – Чи хүний сэтгэхүйгээс салж чадахгүй байна. Чи миний үзэсгэлэнт охин бол. Уулын эзэн савдагын хүч эргэж ирсэн тул савдаг буурал үст эмгэн болон хувирав. Эмгэний охин болсон жижиг гөрөөс баясан инээж байлаа. – Бид хүн болчихлоо шүү дээ. Эмээ та өөр юманд битгий хувираарай. – Бид байдлаасаа шалтгаалж юу ч болж болно. Ар талаас минь сэндийлж хамаг алтыг минь цөлмөөд байгаа луйварчидтай эцсийн удаа үзэлцэхийн тулд бид хүн болов. Тэдний өмнө нохой тахилч өргөлийн идээг авчирч тавив… … Хангарьд шувуунд шүүрэгдсэн хорт могой амь дүйн тэмцэж байлаа. -Хөөш чи намайг тавьчихаач. Тэнгэрийн эрхтэн байж газрын өчүүхэн амьтныг ингэдэг чинь яаж байгаа юм бэ? Сахиус юм дуугарсангүй дуугарвал могойг алдчих гээд байлаа.

Их усан дээгүүр хэд эргэлдэв. Усанд хаяж болохгүй. Энэ нутгын голууд ширгэж хатсан. Энэ муу амьтныг энэ их усанд хаявал байгаль дэлхий хатаж хүн мал ундны усгүй болно. Муу үйлт амьтныг газарт хаяж болохгүй. Муу үйл нь дахин үргэлжлэнэ. Сахиус могойг зуусан чигтээ халил их хаданд нисэн ирж өндөр дээрээс шидэв. Ихэд дээрээс шидэгдсэн могой хадны хурц ирмэгт гурав хуваагдан хэсэгхэн муужирсан ч дахин буцаж хэвдээ орон Хангарьдын дайралтанд дахиж өртөхгүй гэхдээ хадан доогуур лав гэгчийн шургав. Тэр хадан доогуур гэршин цагригласан унтаа байдалд басйсан олон могой аюулт хар могойн чимээнээр сэрэв. – Юун муухай үнэр вэ? нэлхийсэн цусны үнэр. – Хүн ч юм уу амьтны цусны үнэр байна. Хаанаас үнэртээд байнаа? – Үүдэнд том хар могой ороод ирчихсэн байна. Бас шархадчихаж… – Чш тэр чинь могой биш чөтгөр байна. Лав манай хайрсан арьстан биш бололтой. Олон могойн ийн шивнэлдэхийг хар хүчит могой олж сонсоод ихэд уурсч – Дуугүй байцгаасан чинь дээр байх шүү. Би та нарын амийг нэгэн зэрэг сөрчих хүчтэй шидтэн байна. Хар могойн ийн уурсан цогнолзохыг харсан толгойлогч могой ихэд хилэгнэж –

Үүнийг гадна гаргаж хая газар уснаа хэвлээр явагч лусын эзний туслагч олон могойн амгаланг алдуулагч орогнох нүхгүй ороолдох ижилгүй үхлээс өөр тусгүй энэ амьтаныг эндээс зайлуул хэмээн шуухирахад олон могой түүн үрүү нэгэн зэрэг дайран гадны гадна гаргаж шидэв. Халхлах нөмөргүй болсон хар могой тэнгэрийн хүчит шувуунд дахин даруулахаас айн хажуугийн модны доогуур шургатал шид хүчийг олсон уулын эзэг савдаг буурал үст эмгэн могойг шидэт таягаараа өлгөн хол авч шидэв. “Зайл муу хараал. Миний ойд шургалах цаг чинь өнгөрсөн”. Эзэн савдгийн уурсах дуунд ихээхэн сандарсан хар могой өөрийн оромж болсон мөчир нь таслагдан үндэс нь тасарсан олон салаат байсан удган мод уруу хурдлав. Түүний хурд жирийн могойноос арав дахин хурдан ажээ. Могойг хурдлан очиход аль хэдийн амьгүй болж өмхөрсөн удган мод салхинд булгаран ойчиж модны байсан газарт жижигхэн мод урган намрын салхинаа үл мэдэг найган байлаа.

“Чамд амьдрах нас байхгүй. Энэ бол миний үүр” хар могой бяцхан модыг занаад үндсийг нь хэмхэлхээр ухасхийхэд тээр тэнд шидэгдэн ойчив. Уулын эзэн савдгийн үнэнч туслагч тахилч нохой түүнийг нэвт хатгахад зэхэн шовх үзүүртэй урт алтан гадас барьсан зогсоно. – Олон голын амин судсанд дахиж хүргэх юм бол … нохой түүнд ойртоход могой байдгаараа хурдлан зугатав. Өөрийг энэ хорвоо дээр амилахад хүргэсэн нөгөө үйлт хүний гэрт хорогдохоос өөр зам могойд байсангүй. Айлын хамаг малыг идсэн тул могой гэрт нь дөхөн очив. Айлын эзэгтэй гэрээ тойруулж зам хаадаг долоон давхар үнсэн бүрхүүлээ ашгүй авчихсан байлаа. Хоргодох газартай болсондоо баярласан могой гэрт шурган оров. Гэрийн хойморт тожигнон гүйх бяцхан хүү могойн цийлгэр нүдийг олж харан баясан инээсээр ойртоход могойн зүрх бяцхан үхэж зүүн орны доодтой байх тогооны сав уруу хурдлав. Могойн муу хүч тэнгэрийн шувуунд шүүрүүлсэнээс багассан байлаа.

Тэр шөнө Жархай Зайрантны ариун сахиус Мэргэн өвгөний зүүдэнд морилон ирж “Газрын хар сүнсийг дар” хэмээн очвой… …Сүнрэвийн өмнө уур савсуулсан халуун халуун кофе тавьсан Загдаа охиноо дуудахаар эргэв. Загдааг өрөөнд нь ороход охин нь ядарсан бололтой сэрэх шинжгүй нам гүмхэн унтаж байлаа. Загдаа охиныхоо хөнжлөөс зөөлөн татаж – Миний охин босоорой! Хичээл номын чинь цаг боллоо шүү хэмээн зөөлөн дуудав.

Охин нь сэрж өндийхдөө урьдын адил инээмсэглэсэнгүй. Загдааг хамтран амьдрагчтай боллоо гээд Сүнрэвийг дагуулан ирэхэд Халиун сайн, муу ямар ч үг дуугаралгүй толгой дохичихоод өрөөндөө ороод таг болчихжээ. “Ээж минь ганцаарддаг биз. Ганцаардах шиг аюултай юм юу байх билээ. Ээж өөрөө зовохгүй жаргалтай байж чадах юм бол надад хамаагүй гэж тэгэхэд бодсон Халиун ээжийнхээ өрөөнөөс аавынхаа жаазтай зургийг аваад гарчээ. Охиноо дуудаад амьсгаадан орж ирсэн Загдаа Сүнрэвийн өөдөөс харан суув.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *