Home Өгүүллэг ГАЗРЫН НУЛИМС /РОМАН/ 8-Р ХЭСЭГ

ГАЗРЫН НУЛИМС /РОМАН/ 8-Р ХЭСЭГ

1 second read
0
0
1,109

За хүүхээ хорыг хороор гэдэг юм. Энэ могойн хатсан арьс. Зүүн хатавчиндаа дотор талд нь зүүчих. Гэрээ тойруулаад тулганыхаа үнснээс долоон удаа давхарлаад тойруулчих. Бархасын зүүн гар,

хөлийг оройн хариу бүрийгээр архиар сайтар үрж, арчиж өг. Мах идүүлэлгүй дан халуун сүү уулга. Архи уулгаж огтхон ч болохгүй. Үсэрдэг бор давс оройд галдаа сайн үсэргэ. Малаа хотлуулаад

хашааныхаа гадна талд эр ямаа уяад орхичихоорой! Май энэ элсээр зүүн хөлийн ул, баруун гарынх нь алгыг сайн үрж арчаарай! Хэмээн жижиг цаасанд боолттой зүйл өгөв. – За баярлалаа ах минь. Балжид

хоолой зангируулан хэлээд өвгөний өгснийг хоёр гардан аваад мордов. – Ааваа энэ Балжид юу гэж яваа юм бэ? Ямар юмаа тийм удаан ярьдаг байнаа. Чимэдийг үгэнд дурлан шалгаахад Мэргэн гуай юм

хэлсэнгүй. – Алив охин минь Даржааг дуудаад орхиоч! Ярих юм байна. Аав нь түүнтэй ярих дургүй байгааг мэдсэн Чимэд үг дуугүй үүд үрүү эргэв. – Ааваа та жаахан хавагнаад байгаа юм биш биз. Нүүр чинь цэлхийгээд ядрангуй харагдаж байна гэсээр Даржаа орж ирээд хадам

эцгийнхээ өмнө суун өөрөө цай аягалж уув. – Даржаа хүү минь чи ойрын мөдөд хот орохно уу? – Би өнөөдөр хот орно. Та яах гэсэн юм бэ? Юм захихуу? – Аан үгүй, үгүй. Юу захих вэ дээ. Хүүхээ чи энэ Балжидын хүүд энэ хэдэн төгрөгийг аваачаад өгчихөөч. – За. Балжидыг таниас нэг юм гуйх гэж ирж гэж бодоод байсан юмаа. Өөрөө надад хэлж чадахгүй л дээ. Би өөрийг нь гуйсан бол авч явах ч үгүй. – Яах вэ! Чамд нэг их явдал удах нь гайгүй биз. Өнөө Бархас золиг ухаан алдаад өрөөсөн тал нь мэдээгүй хэцүү байгаа юм байх. – Хмм. Тэгж зовох зовлонгоо өөрсдөө бэлдсэн улс яая гэх вэ! Балжид тэгнэ л дээ. Хүүгийнхээ өмнөөс нөхрөө шоронд хийсэн. Нөхрөө шоронд хийчихээд зовж, ичих ч зүйлгүй Бархасынд ороод суучихсан. Одоо Бархасын толгойг идэж хэдэн төгрөг, эд хөрөнгөөр нь тоглож эхлээ биз. – Тийм санаа үгүй байхаа.

Их сандарч тэвдсэн шинжтэй явна. – Эдний дунд эхээс нь төрүүлсэн тэр муу нялх амьтан хэцүү байна даа. – Хүний явдал хүнд юуны хамаатай. Зовох нүгэлээ хүн үйлдсэн ч үйлдсэн зовлонгоо хүн өөрөө үүрдэг юм. Хүний зовлонг хажуугийн хүн ямар үүрэх биш. Яах гэж та нар ингэж байдаг юм. Тэгээд ч Бархас та нар чинь тоглож өссөн найзууд биз дээ. Зовж яваа энэ үед нь тус дэм болдоггүй юмаа гэхэд орж гарч яваач чи. Санаа сэтгэл нь бөөн хар бүлх байгаа биз. – Би зөндөө хэлсэндэг. Бархас ямар хүний үг авах биш. Хар архи Балжид хоёроос салах биш. Муу Дансранг хүртэл… Хайран сайхан охиноо алчихаад түүнл ер бодох юм байна уу? – Дансранд нэг бодол байгаа биз. Бид яаж мэдэх вэ? үгүй чи тэгээд энэ мөнгийг тэр хүүд нь хүргэж өгөх юм уу үгүй юм уу? утас энэ тэрийг нь дээр биччихсэн юм гэсэн. Хадам эцгээ зэмлэнгүй тулган асуухад Даржаа үг дуугүй боодолтойг шүүрч өөртөө бухимдан гарч одов. – Юунд ингэж хаа хамаагүй юманд бухимдаж өөрийгөө зовоодог байнаа золиг чинь гэж ганцаараа ярин мушийсан Мэргэн өвгөн хойморь өөдөө мөлхөн “Лүмбэнгарав” хэмээх том хөлгөн судрыг хоёр гардан авч духандаа хүргэн адислав. Номч өвгөн номын торгон баринтагыг аажуухан задлахад гэгээн ертөнцийн үүд нээгдэн өвгөн түүн лугаа шунган орох нь тэр… … Цэнгэл оюутныхаа жижиг өрөөнөө толгойгоо саалаавчлан дээш харан хэвтэнэ.

Нүдэнд нь аанайхан аав нь харагдана. -Новш гэж шал утгагүй юмаа. Амьдрах, амьд явах ямарч хүсэл алга. Өөрийг нь аймшигт хар ангал хэдэн талаас нь хүрээлэн тун ч ойртоод ирэх шиг санагдан амьсгал нь бачимдана. Нудчих мэт утас нь доргин дуугарав. “Багш юмуу ангийнханы хэн нэгэн биз. Аргагүй дээ хичээлдээ яваагүй хоёр сар болчихсон юм чинь.” Цэнгэл утсаа авч харвал огт танихгүй дугаар байлаа. “Аав минь хэн нэгнээр хэл үг дайсан юм болов уу” Цэнгэл маш хурдан утсаа авав. – Байна уу? хүнгэнэсэн чанга дуун сонсдох аж. – Чи нөгөө Дансрангын… тиймээ Дансрангын хүү мөн үү? – Тиймээ би Цэнгэл байна. – Ашгүй дээ. Залуу минь чи хурдан зах дээр хүрээд ир. Эх чинь хэдэн төрөг өгч явуулсан. Зандраад байгаа юм шиг ярих тэр хүн өөр үг хэлэлгүй утсаа тасалчихав. “Манай нутгынханы нэг байх даа. Яаж нүүрийг нь харнаа.” Цэнгэл тэр аймшигт явдлаас өөрийгөө бараг танигдахгүй шахам өөр болж байгаагаа анх удаа дүгнэн бодов. Өнөө бардам ихэмсэг бусдыг араасаа дагуулан тэргүүн эгнээнд явдаг. Тэрүүхэндээ босс төрхтэй залуу хаачиваа. Түүний өмнө нүднийх нь гал бөхсөн мэт нурмайн толгой гудайлгасан хэн нэгнээс айж цочсон, далдичсан турж эцсэн нэгэн зогсох аж. Цэнгэл хоромхон зуур хувцаслан яаран гарав. Түүнийг заасан газарт очиход Даржаа зэвүүцэнгүй харцаар харсаар угтав. Цэнгэл инээх аядан толгой дохиж – Сайн уу та гэхэд Даржаа жижиг боодолтой зүйл гарт нь бариулж – Хэдэн төгрөг хүлээж авснаа бичээд гарын үсгээ зурчих. Та нарыг ямар мэдэхгүй биш.

Хожим чи аваагүй ч гэх юм уу хэн мэдлээ хэмээн дургүйцсэн аялгатай хэлээд зэвүүцсэн нүдээр харах аж. Цэнгэл Даржаагийн тэр харцанд ихэд сандран тэвдэж “Таван зуун мянгэн төгрөг авлаа. Цэнгэл” гэж бичиж өгөөд Даржаагаас бушуухан холдов. “Боллоо. Мөнгө ирлээ. Одоо явах цаг болж.” Өөртөө дахин дахин ийн үглэсэн Цэнгэл юуны өмнө өөртөө дулаан хувцас авч өмсөв. “Дулаан хувцас мэдээж хэрэг болно” Цэнгэл цайны газрт орж ганц таваг хоол хам хумхан идээд Төв аймаг явах унаанд суув. Хотоос хэдхэн километрт орших аймгийн төвд ирээд юуны өмнө цагдаагийн газрыг асуун тийш яаравчлав. Аавынх нь хэргийг мөрдөж буй мөрдөн байцаагч ахмад Батцэрэг түүнийг тайван харсаар угтав. – Ахаа би аавтайгаа уулзах гэсэн юм. – Аав чинь хэн билээ? – Дансран – Аа Очирын Дансран уу? чи Дансрангын хүү нь юм уу? – Тиймээ. – Дансрангын бие нь өвдсөн. Эмчилгээтэй байгаа. Зүрх нь өвдсөн. Танай гэрээс хүн ирэхгүй юм. Ирвэл өвчнийг нь бодоод уг хүнийг нь бодоод гадуур батлан даалтанд гаргах гэсэн юм. – Ахаа би дааж авч болох уу? Цэнгэлийн амьсгаа ихэд дээрдэж ирэв. – Уг нь ч болно л доо. Айтгийн төв дээр танай садан төрлийн үгүй ядахдаа сайн таньдаг айл байна уу? – Бараг байхгүй байхаа. Би сайн мэдэхгүй байна. –

Батлан даалтанд дуудсан цагт бэлэн байлгах 2-3 хүн авах хэрэгтэй. – Би эгч нараа дуудчих уу? – Болно. Залуу минь муу байна шүү. Аав чинь урьдчилан хоригдоод бүтэн өвлийг өнгөрөөчихөөд байхад ирдэггүй. Одоо би чамд эргэлтийн бичиг хийж өгье. Чи тэгээд эм тарианаас нь эхлэн хэрэгцээтэй зүйлийг нь адаглаж авч өгөхийг бод доо. Өчнөөн турж цонхийсоэ эцгийгээ Цэнгэл эхлээд таньсангүй. – Үгүй энэ чинь миний хүү шив дээ. Яах гэж наашаа ирэв дээ миний хүү. Дансрангын цааш ширгэсэн мэт хоёр хар нүд тэр дорхноо үүлши бороошоод ирэв. – Алив миний хүү яасан их царай алдаж тураа вэ? дээ. Хоолой зангируулан шивнэх эцгийнхээ туранхай хавчиг цээжинд толгойгоо наасан Цэнгэл мэгшин уйлав. Аав хүү хоёр бие биенээ ихэд санасан байлаа. – Ааваа таны бие их муу байна тиймээ. – Аав нь зүгээрээ. Агаар муутай газар хөдөлгөөнгүй суугаад байх их муу юм байна. Энэ муу зүрх хаяа өвдөөд байдаг боллоо. – Би таньд эм тариа авч ирээд эндхийн эмчид өгсөн. Таньд өгнө гэсэн. Дулаан хувцас хүнсний зүйл авчирлаа. –

Яах гэсэн юм бэ? Миний хүүгийн бие зүгээр үү биз. Сургуулиа сайн төгсөөд сайн сайхан амьдрах ёстой шүү миний хүү – Аавынх нь ганц хүсэл тэр. Миний хүү мөнгө хаанаас олоо вэ? хамаагүй болох болохгүй улстай дарвин хэрэг төвөгт оров зай! – Үгүй дээ ааваа. Хүү нь ойлгосон та санаа зоволтгүй. Таны дансанд нэг зуун мянган төгрөг хийчихсэн шүү. – Тэр их мөнгөөр яах юм бэ? Хичээл, сургуульдаа хэрэглэ. Аавд нь мөнгө хэрэггүй. Миний хүү энэ газар нэг их олон ирээд ч хэрэггүй. Бузартахын нэмэр. Аав нь хаана ч байсан хамаагүй. Миний хүү чи л сайн, сайхан байвал тэгээд боллоо. Хэн хэнийх нь сэтгэл уужрах шиг болон тэр хоёр хэсэгтээ сэтгэл амсхийв. Чийг ханхалсан хорих газарт аавыгаа орхиод гарахдаа Цэнгэл садран асгарах нулимсаа курткныхаа ханцуйгаар шудран арчиж явлаа. – Орж болох уу ахаа. Цагдаагийн ахмад Батцэрэг, Цэнгэлийн нулимсандаа халтартсан нүүрийг гүймэг харж – За гэж сулхан дуугарав. Цэнгэл ахмадын өмнө очин зогсоход зүрх нь пил, пилхийн хүчтэй цохилох аж. – За тэгэхээр чи аавыгаа эргэчихээд ирэв үү.

Болж дээ. Дансран уг нь тийм хэрэг хийхээр хүн биш дээ. Цэнгэл гэнэт зориг ороод явчихав. – тиймээ аав тэр хэргийг хийгээгүй юм. Аав … аав … тэгээгүй … аав өөрөө … өөрөө миний бууг булаагаад авчихсан юм. Мөрдөн байцаагчийн хурц хар нүд түүнийг дальдартал өрөмдөж Залуу минь чи юу яриад байгаагаа ойлгож байгаа биз. Хуулийн байгууллага хэн нэгэн хүний тоглоом биш. Хэргийн үнэн мөн нотлогдож байгаа. Гэмт хэргийн бүрэлдэхүүн тогтоогдсон. Хүний амь хохирчихоод байна. Чи арай эцгийгээ ял завшуулах гэж элдэв арга хэрэглэж цаг хожих гэж байгаа юм биш биз. Ер нь би Дансранг таслан сэргийлэх арга хэмжээг таслан зогсоохоо болилоо. Би ажилтай байна. Явж үз залуу минь. Цэнгэл байцаагчийн өмнө тулж очин – Үгүй ахаа. Үгүй мөрдөн байцаагчаа. Би буу алдаж Нарансолонгын амийг … түүнийг … байхгүй болгочихсон юм. – Гарч үз. Та нарын цаг хугацаа хожихын тулд элдэвийн арга хэрэглэдгийг алийг тэр гэх вэ? зүгээр гарвал гар. Үгүй бол таньд цагдаа дуудаж гаргуулахаас. Цэнгэл ихэд багтран – Та чинь хэргийн үнэнийг олохыг боддоггүй юмуу. Тэр гэмт хэрэгтэн чинь, тэр алуурчин чинь би … би байна гэж цээжээ дэлдэн хашгирав. – Би үнэнийг олчихоод байна. Хуулинд заасны дагуу бүх нотлох баримт бүрдчихээд байна. Би чам шиг жулдрайгаар ажлаа заалгах уу бас хэмээн ихэд уурласан мөрдөн байцаагч Цэнгэлийг өрөөнөөсөө түлхэн гаргав. –

Одоо яах вэ? миний үгэнд итгэж, миний үгэнд орох хүн алга … Аавыгаа гаргах ёстой. Би хэрэгтээ тэр ялаа эдлэх эхэргтэй! Яаж … яаж … аавын минь бие муу байна. Надад байгаа цорын ганц хайртай хүн бол аав минь … автобусны цонхоор гүймэг ажин үе үе нулимсаа арчих Цэнгэл өөртөө ихэд багтран шаналж явлаа. Нэг мэдэхнээ хотод ирчихсэн автабуснаас буусан Цэнгэл хавар эртийн хүйтэн салхинд энгэрээ задгайлчихсан алхаж явлаа. “шөнөжин алхаж бодноо. Ямар нэг арга олдож л таараа” нэх бодол төрөхөд Цэнгэл куртканыхаа энгэрийг ч хумилгүй алхаж гарав. – Хүүе сайн уу? би өөртөө чинь уулзах гэж их бодсон юм. Яаж уулзах аргаа олдоггүй. Адаглаж утсыг нь авдаггүй гэж өөртөө харамсч явлаа. Ашгүй уулзчихдаг байна хэмээн дээр дээрээс нь давхцуулан ярих охиныг Цэнгэл гайхан харав. Энэ охиныг хаана харснаа санах гэж өөртөө хүчлэн оролдов. Охин дээрээ бөмбөгөртэй цагаан ноолууран малгайгаа гартаа барьчихсан хөөрхөн хар нүдээрээ баярласан бололтой инээмсэглэн харна. Охины тормолзсон алаг нүд, булбарай цагаан царай, уруул дээрхи жижигхэн хар мэнгэ инээхэд хацар нь өхөөрдөм хонхойно. Яалт ч үгүй танил царай. “Би энэ охиныг хаан харлаа”. Цэнгэл охины зүг нүд бүлтийлгэн харна. –

Хөөе чи одоо намайг танихгүй байгаа юм уу? хаашаа юм бэ? Зүйлэг юм шиг хүн хараад байх чинь. Гэнэт Цэнгэл уйтгар гунигаа мартан түсхийтэл инээд алдав. “Өө тийм ш дээ. Бүжмаа эгчийн дүү. Би эднийд очсон. Энэ охин ингэж уурладаг юм билээ”. – Юундаа инээгээд байгаа юм бэ? чи. Цэнгэл инээж – Би чамайг таньсангүй ээ. Уучлаарай. Чамайг уурлахаар чинь танилаа. – Шал тэнэг юм. Чи жаахан ийм байхаа. Охин долоовор хуруугаараа шанаан тус газраа дугуйлна. Тэр хоёр зэрэг инээд алдав. – Чи мэдрэл юм шиг газар шагайгаад яваад байх юм. – Хм газар шагайгаад ч гэх шиг. Юм бодоод явж байхгүй юу. – Яг ш дээ.

Юм бодоод ч гэх шиг. Газар цөмрөх гэж байгаа юм шиг хачин царайлаад явах юмаа чи. – За за тиймээ тийм. Би маргахгүй миний амьдралд маш хүнд хэцүү зүйл тохиолдоод байна л даа. Цэнгэл дахиад урвайж гунигтай болов. – Намайг уучлаарай. Би чамтай уулзаж эгчийгээ асуух гээд л… Эгч маань гэртээ очсон болов уу? – Үгүй байхаа. Бархас авгай авчихсан. Би түүнээс хойш гэртээ хариагүй л дээ. – Өө тэр муу Бархас ямар хогийн гар вэ? эгч хаачдаг байнаа. Эгчдээ зовоод. Ээж эгчийг огтхон ч тоохгүй болохоор миний уур хүрч ганцаардаад… ээждээ гомдоод… Цэнгэл түүнийг гайхан харснаа – Чи бас ганцаарддаг юм уу. Би чамайг жаргалтай охин байх гэж бодсон ш дээ. – Хүмүүс тэгдэг юмаа. Уг нь би ээждээ хайртай л даа. – Би ч гэсэн ээждээ хайртай.

Даанч ээж маань бидний амьдралыг харлуулсан юм. Аав минь миний оронд шоронд… уг нь би шоронд орхо ёстой байсан юм. Би чам шиг сайхан охиныг алчихсан алуурчин байхгүй юу. Цэнгэл ийн багтран орилоод асгартал уйлан замын хашлаган дээр лагхийн унахад – Юу чи алуурчин юмуу? Гэж хашгирсан Халиун эргээд гүйв. “Яанаа энэ чинь алуурчин юм байна ш дээ. Ямар аймаар юм бэ? Яг чам шиг охиныг гээд байгаа шүү. Ямар аймаар залуу вэ?” Халиун малгайгаа барьсан чигээр хэсэг гүйв. Залццгын гуниг бүрхсэн царай, нулимс дүүрэн нүд харагдахад Халиун дороо зогсов. “Уг нь алуурчин ингэж зовж шаналж явамгүй юм. Өрөвдмөөр ч юм шиг. Ганцаардал аймаар ш дээ” гэж бодсон Халиун эргээд алхав. Залуу хүү замын хажууд зогсон куртканыхаа цахилгааныг татах гэж буй бололтой тонголзоно. “Яасан ч өрөвдмөөр юм бэ дээ. Энэ ингэж яваад машин тэргэнд дайрагдчих вий дээ” гэсэн бодол төрөхөд Халиун түүний дэргэд очив. Залуу түүнийг арга тасарсан нүдээр харж –

Чамайг би айлгачих шиг боллоо. Уучлаарай. Би ийм тэнэг хүн байхгүй юу. Би чамд ямарч муу юм хийхгүй. Гэхдээ цаг орой болчихож. Чи гэртээ харьсан нь дээр. Ээж чинь чамайг хүлээж байгаа. Гэхдээ чи намайг зөвөөр ойлгоорой. Би тийм аймаар зүйлийг хүсээгүй. Сум алдчихсан юм. Сумтай гэдгийг нь мэдэлгүй буу үзэж байгаад… нэг сайхан охиныг … за за больё. Чамайг дахиж айлгаад яах вэ. Би чамайг гэрт ичнь хүргээд өгье. Халиун, Цэнгэлийг ихэд өрөвдөж яриаг нь сонсон харамсч байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…