Нүүр Өгүүллэг ГАЗРЫН НУЛИМС /РОМАН/ 4-Р ХЭСЭГ

ГАЗРЫН НУЛИМС /РОМАН/ 4-Р ХЭСЭГ

10 секунд уншина
0
0
588

Хаалганы хонх ихэд чангаар дуугарахад Бүжмаа учиргүй цочин бондгосхийснээ ухасхийн очиж тайлав. Тор савтай юм барьсан Сэр-Од амьсгаадахийн орж ирээд Бүжмааг инээмсэглэн харав. -Сайн уу?

Бүжмаа толгой дохин инээмсэглэх аядаад – Найгаль сайн уу? гэж сөргүүлэн асуув. – Манай эхнэр хачин сайн байгаа. Харин чи. Миний хонгор яхгххд урвайгаад байгаа юм бэ? Би чиний тусын тулд

бололцоотой бүхнийг хийж байна. Тиймээ би чамд хайртай. Бүжмаа. Нэр нь хүртэл Бүжмаа. Нээрэн сайхан бүсгүй шүү чи. Явах нь хүртэл бүжиж байгаа юм шиг. Хөөрхөн Бүжмаа минь чи надад хүү төрүүлээд

өгчих л дөө. Сэр-Од байж ядсан мэт Бүжмааг ухасхийн тэвэрч ягаан уруул дээр нь шимэн үнсэхэд Бүжмаа яаж ч чадсангүй. Эр хүний хүнд бие, халуун амьсгаа, халуун дулаан үгс түүнийг бүрнээ эзэмдэхэд

Бүжмаа нүдээ алгуурхан анив. “Эр хүн гэдэг чинь ийм байдаг юм байна. Энэ Сэр-Од сайхан залуу юм. Даанч найзын минь нөхөр байдаг. Ингэхэд би ганц найзынхаа нүүрийг яаж харах юм бэ? Миний найз өөрөө үүнийг хүссэн гэсэн. Тэгсэн ч гэсэн би яаж… түүний нүүрийг

харнаа.” Бүжмаа халшран бодоод зүрхэн тус газраа хатгуулахыг мэдрэв. “Эр хүн гэдэг чинь ийм байдаг юм байна.” Нөгөөтэйгүүр Бүжмаа Сэр-Одын найрсаг зан, халамж хайранд бас татагдаад байлаа. Тэр өөрийгөө үзэн ядавч бас буруутгаж чадахгүй байлаа. – Хонгор

минь чамдаа баярлалаа. Чи намайг соронзон мэт татаж байна. Сэр-Од ихэд нялхарсан өнгөөр хэлээд бүсгүйн уруул дээр энхрийлэн үнсэв. – Үнэнийг хэлэхэд миний санаа зовоод байх юм. Найгаль бид хоёр… – Энэ талаар бүү ярь. Найгаль харин ч байяртай байгаа. – Найгалийг гомдоох эрх надад байхгүй. Тэгээд ч… – За тэр яах вэ? Чи минь надад сайхан хүү төрүүлээд өгчих. Эсвэл өөртэйгөө адилхан хөөрхөн охин ч юмуу. Гэсэн ч би чамайгаа орхихгүй. Чи минь сайхан… баланд шунах зөгий адил Сэр-Од бүсгүйд уусах мэт тэмүүлэх нь нэг талаар Бүжмаад айдас төрүүлнэ. Эр хүний халуун амьсгаа түргэсч хүслийн ертөнцийн үүд нээгдэх мэт тансаг мэдрэмж төрөхүйеэ Бүжмаа өөрийн эрхгүй дуун алдав. “Яадаг юм чи зөндөө зовсон. Бурхан чамд нас бие тэгш энэ сайхан залуу эрийг ирүүлжээ.” гэж хэн нэгэн шивнэх шиг болохуйяа – Тэр чинь миний найзын нөхөр шүү дээ хэмээн өөртөө уруул өмөлзүүлнэ. –

Бүжмаа миний хонгор энэ хар даа. Найз нь чамд авсан юм. Бүр өөрөө сонгосон гээд бод доо. Сэр-Одын гарт эмэгтэй хүний гоёмсог дотуур хувцас харагдахад Бүжмаагийн үүр өөд халуун дүүгээд ирэв. – Алив өмсөөд орхиоч. Чамд гоё зохино гэдгийг би мэдэж байнаа. Өмсчих миний хонгор. Сэр-Од ийн шалсаар Бүжмаад уг хувцсаа өмсүүлээд жигтэйхэн баярлаж Бүжмааг тэврэн авав. – Чи минь ямар гоё харагдаж байнаа. Нөхөртөө хөөгдөж нүд нүүрээ дов болтол цохиулан хүүхдээ орхиж, хөхнийхөө сүүг нэвчтэл урсгасаар ирсэн энэ эрэвгэр цагаан хүүхний өмнө яагаад ингэж сөхрөөд байгаагаа Сэр-Од мэдэхээ болиод байлаа. – Би үнэнийг хэлэхэд айгаад байнаа. Найгалийгаа бодохоор… – Үүнд зоволтгүй гэж хэлсэн ш дээ. Найгаль ойлгож байгаа. Харин ч их баяртай байгаа. Өө тийм нэг юм хэлэх гээд мартчихаж. Сэр-Од нэгийг санасан мэт ухасхийн босч цүнхээ онгойлгон нэг түлхүүр гаргаж ирээд

Бүжмаагийн гарт атгуулж – Хонгор минь энэ чинийх гээд цонх уруу хөтөлж очин тэртээ доор зогсоо жижиг машиныг заав. – Юу? Энэ машин хэнийх гэж? – Чинийх. Би чамд бэлэглэж байгаа юм. Энэ байр бас чинийх. – Би машин барьж чадахгүй шүү дээ. – Би чамайг бариулж сурганаа. – Энэ бүхний хариуд… – Надад сайн байх. Надад хүүхэд төрүүлж өгөх. Юм яаж эргэлээ ч би чамайг орхихгүй ээ. Надад итгээрэй. – Би хүүгийнхээ сургыг сонсмоор байна. – Ирэх долоо хоногт хамт явцгаая. – Их баярлалаа. Бүжмаа ухасхийн Сэр-Одыг тэвэрч аван баярласнаа илэрхийлээд санаа алдав. Сэр-Од түүний үсийг энхрийлэн илбээд – Чи минь чагаад санаа алдаад байгаа юм бэ? Хэмээн аргадахад – Хэрэв чи минийх байсан бол их жаргалтай байхсан. Гэтэл миний хамгийн сайн найзын нөхөр байдаг. Би найзыгаа гомдоож болохгүй шүү дээ. Болохгүй. Хүүхэд төрмөгц бид танихгүй болцгоосон нь дээр байх. Ер нь бидний хооронд ийм дотно харилцаа байх хэрэггүй гээд Бүжмаа дахиад санаа алдав. – Шөнө орой болчихлоо. Чи харихгүй юмуу? Найгаль чамд их хайртай шүү. Хүлээж байгаа байх. – Чамтай хамт баймаар байна.

Намайг ойлгооч дээ. Бүжмаа. Энэ удаа тэд бие биенээ инээмсэглэн харж байлаа… … Дээш өгсөх тутам өвгөн номч Мэргэн гуайн өвдөгний нүдээр хатгавч өвгөн ёололгүй дээш мацсаар байлаа. Өвгөний араас уй гунигт автсан зээ хүү Төмөр нь элгэндээ жижигхэн боодолтой зүйл барин толгой гудайлган алхана. Үг хэлбэл уйлчих гээд чангахан гишгэчихвэл доод газар цөмөрчих гээд байгаа юм шиг дотор нь давчдана. Хэдхэн хоногын өмнө энэ хорвоог өөрийг нь орхин одсон Нарансолонго охиных нь гэгээн тунгалаг царай харагдан хоолойд нь гашуун хуралдана. Хайртай охинтойгоо тоглож наадаж өнгөрөөсөн гэрэлтэй өдрүүд нүднийх нь өмнүүр жирэлзэхэд хацрыг нь даган нулимс зам татуулан урсана. Мэргэн өвгөн, зээ хүү хоёр дээш өгсөн “Суварга цагаан” уулын хормойд хүрч сөгдөн суув. -Хайрхан минь аварч өршөө. Эзэн савдаг минь ивээж өршөө.

Элгэн бие дээр чинь эндүү аашлагч хүн олгы нүэгл хилэнцийг өршөөн уучил. Тэнгэрээ дээдлж, газраа шүтэж амьдрах ерөөл заяатай хүмүүн олны хилэнц нүгэлийг болгоож өршөө. Мэргэн өвгөн “Суварга цагаан” уулын эзнийг аргадан удтал залбирал үйлдээд идээ будааны дээж өргөн аргадаад буцаж уруудан алхав. Төмөр ойр ойрхон нусаа шорд шорд татах нь дотоод сэтгэлдээ мэгшин уйлж явааг өвгөн зөнгөөрөө мэдэрч зээ хүүгээ өрөвдөн хайрлаж явлаа. “Суварга цагаан” хайрханы доод хөндийд ирэх үес өвгөн хүү хоёрын өмнүүр эвэр нь таван өнгөөр солонгорсон гөрөөс давхин гарч ирээд хэн нэгнийг хүлээсэн байртай эргэн харж зогсоход өвгөн газарт сөхрөн суун тусч – Хайрхан минь. Эзэн савдаг минь гэсээр мөргөж эхлэхэд Төмөр хүү дагалдав. Гөрөөс Мэргэн өвгөнийг харан хэсэг зогсосноо араасаа ирэгч нэгнийг харан тайван амгалан алхсаар холдов. Эвэр нь хоёр өнгөөр солонгорсон жижиг гөрөөс өвгөн, хүү хоёрыг гайхах мэт харан толгойлогч гөрөөсний араас ухасхийснээ гэнэт Төмөрийг харан давхин ирсэнээ буцан давхив. Төмөрт жижиг гөрөөсний тунгалаг хар нүд ихэд дотно танил юм штг санагдан огло харайн босов. Гөрөөс цааш давхиснаа эргэн ирж ойртон

Төмөрийг ажиглах мэт хэсэг харсанаа цааш давхин одов. Гөрөөсний нүднээс тунгалаг нулимс сувдран урсахыг харсан Төмөр хирдхийн цочив. “Яасан танил нүд вэ? Яг Нарансолонгын нүд шиг”. Төмөр өөртөө ийн дуун алдав. – Өвөө та харсан уу? Саяны гөрөөс уйлж байна. – Нүгэл гэм. Тэгдэггүй юм миний хүү. Ээ хайрхан сахиус минь аварч өршөө. Мэргэн зээ хүүгээ хараад зогтусав. Хүүгийн нүд цогтойгоор гялалзан нүүр нь туяаран байлаа. Зээ хүүгээ ер бусын байгааг харсан өвгөний зүрх түгшин байлаа. Цэлмэг байсан тэнгэр гэнэт баарагнан харанхуйлж том ширхэгтэй цас хэсэг бударснаа төд удалгүй цэлмэж хоёр бараан шувуу өвгөн хүү хоёрын дээгүүр гурвантаа нар зөв эргээд буцахыг номч өвгөн мөн харав. “Энэ нэг биш байна. Тэнгэрийн сахиус, газрын савдаг хоёр зэрэг тохиолоо. Лав л муугын шинж биш. Би яах вэ? Хөгшин хонины насгүй болсон хүн. Харин энэ хүүг маань тэнгэр таалав бололтой. Хүний үйлдсэн нүгэл газрын хэвлийд хараал болон тогтдог. Миний төрсөн нутагт хүний нүгэл хараал болон тогтсон нь тод боллоо. Сайн мууг тэгшитгэх мэнгэнд төрсөн энэ хүү минь тэнгэр газрын хүслээс битгий гажаасай даа сахиус минь.” Үр ачаа хайрлаж, газар тэнгэрээ дээдлсэн өвгөн номч ханцуйдаа залбирсаар урагшилж буйг Төмөр огтхон ч мэдсэнгүй.

Гагцхүү зүрх сэтгэлийг нь эзэмдэгч хальж одсон хайртай охиноо бодож явлаа. – Хай хөөрхий энэ ч одоо юу болох нь энэ вэ? Өвгөн номч өөрийн эрхгүй дуун алдаж шогшроход Төмөр өвөөгөө гайхан харав. – Яасан бэ өвөө? Та ядарч байна уу? – Үгүй чиш. Өвөө нь ьцаанаа нэг уцаартай бухимдуу байгааг Төмөр анзаарав. – Хэй мөн муухай улсаа. Ээ хайрхан сахиус минь аварч өршөө. Хүн бидний нүгэл мөн хэцүү еэ. Тэдний өмнө бүх мөчрийг нь хугачин бууны сумнууд энд тэндгүй нүхлэн орсон ганц мод тунч гунигтай хэрзийн хувхайрч хээрийн салхинд уй гунигаа дааж ядан гаслах мэт ганхаж буйг Төмөр хирдхийн харав. Модны орой дээр ногоон алчуур толгойдоо зангидсан настай эмгэн гиншин уйлж хилэгнэн байхыг Төмөр олж харав. – Өвөө модны орой дээр нэг эмээ уйлаад сууж байна. – Хайрхан савдаг хилэгнэжээ. Явъя хүү минь. Үгүй мөн үйлсгүй муухай сэтгэлтэй улсаа. Энэ удган мод чинь “Суварга цагаан” уулын нэг амин судал байхгүй юу. Өвгөн номч ихэд харамсан шаналавч билгийн мэлмий нь нээгдэж буй зээ хүүгээ сэм ажсаар байлаа. Гэнэт Төмөрийн бие сулбайж, хоёр чих шуугиж, толгойгоор нь хаьгуулан өвдөж эхлэв. Зээ хүүд нь тэнгэрийн хүч бууж ирж буйг номч мэргэн сайн мэдэж байлаа. Хурдн харих хэрэгтэй. –

Миний хүү өө. Хурдан гэртээ харьцгаая. Номч өвгөн өөрийн хүчийг шавхан хамаг хүчээрээ хурдан алхахад Төмөр араас нь дагалдав. – Төмөөр. Төмөөр. Төмөөр. Настай эмэгтэй хүний шаргуу эгч нь хэд дараалан дуудахад Төмөр өөрийн эрхгүй эргэж харав. Бууны суманд сийчүүлсэн ганц модны доод газраас том гэгчийн амтай хар могой сугналзан цасан доороос цогнойн өндийж байгааг хүү олж үзэв. – Өвөө цасан доороос могой өндийн босч байна. – Хэн нэгний үйлдсэн нүгэл хараал болон газрын хэвэлд гнуугдаж бугшиж байгаа нь тэр. Халаг гэж миний хүү яах гэж эргэж харав даа. – Араас тэр эмээ дуудаад байна ш дээ. – Тэр эмгэнийг миний хүү амаржуулах ёстой. -Яаж? Яагаад би гэж? –

Миний хүүгийн сэтгэл ариухан байх ёстой. – Өвөө мод ярьж, хүний дүрд хувиран бас гөрөөс уйлахыг би харлаа. Хачин юмаа. – Газар тэнгэрийн зохицолдоо, амьд байгалийн тогтоц гэж энэ дээ миний хүү. Байгаль дэлхий шаналж, газар дэлхий хилэгнэж, дээд тэнгэр зовинож байна даа. Тэнгэрээ дээдэлж, газраа шүтэх ёстой юм шүү хүн бид. Хүний амьдрах хугацаа богино. Богино ч гэлээ энэ амьдралд үлдээсэн дуу дүрс маань Сансрын хүрдэнд хадгалагдан үлддэг юм шүү дээ хүү минь. Миний явах амьдралын зам бусад хүмүүсийнхээс арай өөр бололтой. – Тийм юм шиг байнаа өвөө. Одоо би хагацахын зовлонг хамгийн их мэдэрч байна. Найз охин минь… би дахиад хэзээ ч найз охинтой болохгүй. Найз охиныг минь хөнөөсөн тэр өөдгүй амьтнаас би хариуг нь заавал авна. – Тэгж болдоггүй юм. Миний хүү. Хэнийгч бүү үзэн яд. Тийм шийтгэлийг хүн биш бурханаас оноодог юм. – Миний бие хүндэрч нойр хүрээд байна өвөө. – Гэртээ очоод сайхан унтчих. Сайхан зүүд зүүдэл. Тэр зүүдний дараа чамд нэг нар мандана даа үр минь. – Өвөө одоо бас нар гарч л байна ш дээ. – Миний хүүгийн сэтгэлд нэг нар манданаа. Тэр нар бол манай дээд өвгийн нар юм. Өвгөн хүү хоёр ийнхүү ярилцсаар гэртээ ирэхэд оройн жавар нэмэгдэж байлаа. –

Иш аав минь дээ. Хөр цасанд жиндэн, жиндэн хаашаа юунд яваад ирж байгаа юм бэ? Дээ. Төмөрийг дагуулж явсан болохоор чинь тогтож байлаа. За мөн зөрүүд өвгөн шүү. Алив аяга халуун цай ооч. Чимэд, Даржаа хоёр зэмлэнгүй хирнээ халамжлангуй угтахад өвгөн, хүү хоёр хэн хэн нь бодлогшронгуй дуу цөөтэй байлаа. – “Суварга цагаан” ууланд тахил өргөөд ирлээ. Сайхан өдөр байлаа. Номч өвгөн хэдхэн үгээр охин, хүргэндээ хариу барьж халуун цай оочилно. “Газрын тэр хараалыг яаж дарах вэ? Хар могойн дүрд хувирсан хараал нутаг оронд их гай зовлон гамшиг авчирна. Зуд турхан, ган гамшгаас гадна цус урсана гэсэн үг. Бодлогогүй хүний болчимгүй явдал ганц өөр дээр нь биш түмэн олонд гай авчирна. Могой. Могой.могой доо том гэгчийн хар могой.

Хортой могой. Хөр цасанд цогнолзсон хорт могой. Хайрхан уулын шидэт судал удган модны хүч барагдсанаас газрыын хар гүйдэл тэнд бугшив. Тэр удган модноос салаалсан газрын урсгал газрыг тэтгэж, хүний, амьтны амийн булаг болон муугын хорлолыг хөөж байсан. Ихэс дээдэс Түшээт ханы удмын цагаан яст ихэс тэр газрын судал даган хэвтэж өвчнөө анагааж, чухал нэг хүслээ сүслэн залбирч биелүүлж буцдаг байсан гэлцдэг. Дархан чин ван өөрөө хүртэл ирдэг байсан гэдэг. Чухамдаа тэр хүслийн модны урсгал нүгэлт хүмүүсийн нүглээс цочирч үгүй болон хувхайрах гэж. Одоо тэр газрын шидэт урсгал хараал болон өөрчлөгдлөө. Еэ бурхан минь. Очирдарийн онгон схиус минь. Тэр хараалыг дарах хүч хайрла надад. Бархас манай нутгынхнаас хамгийн түрүүн тэр хараалд өртөнө. Бүр үр удмаараа. Ийм гай бас байдгаа. Түмэн олны тусын тулд тэр золиг хамгийн түрүүнд лай ланчигаа эдлэхээс аргагүй. Шидэт мод руу шийдэм хараалдаг мөн ч үйлийн лайтай тэнэг хүмүүс ээ. Өдийд тэр могой Бархасын гэрт аль хэдийн орж ирчихээд хэрж байгаа биз. Яая гэх вэ? Өөрийн хийсэн толгойд гэж. Уулын эзэн гөрөөсний дүрд хувирнаа гэдэг тун ч ядаря байгаагын шинж. Чоно, буга ч биш бүр гөрөөс шүү. Уг нь хоёрхон жилин өмнө эзэн савдаг сайхан цагаан өвгөний дүрээр бууж ирдэгсэн.

Шуналтай лүднүүд алт, алт гэж ар талаас нь төнхөж, хилэгнүүлж газрын урсгалыг хааснаас олон жижиг гол нүд анилаа. Ер ямар гээчийн цөвтэй цаг үед амьдарч байна даа би гэдэг хүн. Ийм гасланг үзэх гэж…” ийм гсалант бодол өвгөний цээжийг мэрж өвгөн өөртөө ихэд шаналан байгааг Чимэд, Даржаа хоёр харан бие нь өвдөв үү хэмээн зовж байлаа. – Ааваа шөл уу. бие чинь чилээрхээгүй биз. Чимэд аядуухан дуугаар эцгээ аргадах аж. – Шөл уухгүй ээ. Аарц буцалгаад өг. Чимэд, Даржаа хоёр хоорондоо харц солилцон Чимэд аарц авчрахаар гарав. “Хачин юм даа.

Гөрөөсний эвэр өнгийн солонго шиг туяардаг. Бас гөрөөс уйлдаг. Мод хүн болоод хүний хэлээр ярьдаг. Могой цасан дороос гарч ирдэг. Би унтаагүй явж байсан хачин юм даа. Энэ бүхний учрыг олохсон.” Халуун цайнд уруулаа нэг хүргэн нэг больж, цай уух дүр үзүүлж суусан Төмөр хүү гагцхүү өдрийн олж харсанаа бодож бясалган бодолд дарагдан Даржаа бас ажиглаж өвгөн, хүү хоёр нэг биш байгааг мэдэрч юунд ч юм бэ? Түгшин суулаа. -Ингэхэд та хоёр чинь хоёул дуугаа хурааж дөмбийгөөд ямар нэг юм болоо юу? – Самуун цэнгэл, мөнгө хоёр нийлэхээр мөхөхийн цондон гэж. Үнэн бололтой. “Суварга цагаан” хайрханы доод биед байдаг хүслийн түүчээ модыг юу ч үгүй салаа мөчрийг нь хугалж, нүцгэлээд бас болоогүй тал бүрээс нь баахан буудаж нүхэлсэн байна.

Ийм нүгэл бас байдгаа. – Юу? Үгүй мөн. Үгүй мөн. Өнөө Бархасын хийдэл байхгүй юу? Эртийд баахан залуус дагуулаад анд явж байхыг нь би харсан. Онгирч сагсуурч баахан хөлчүүрхээ биз. Өвгөн тэргүүн дээрээ гараа аваачин наманчилах аж. Өвгөний гэрт тэр шөнө үүр цайтал гэрэл мэлсхийн ариун үнэртэний анхилуун үнэр гайхамшигтайгаар хамар цоргин хонх дамар хангинаж “Сэдэд” хэмээх их хөлгөн судар хэдэнтээ дэлгэгдэн аялгуулж араас нь шидэт тарниуд уншигдав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *