Нүүр Өгүүллэг “ХҮҮХЭЛДЭЙ” өгүүллэг “3-р хэсэг”

“ХҮҮХЭЛДЭЙ” өгүүллэг “3-р хэсэг”

0 секунд уншина
0
0
599

Хоёр хоногийн дараа Гандирыг оройн хоолоо хийхээр зэхэн гал тогоондоо эргэлдэж байтал утас дуугарч ойрд уулзаагүй найз бүсгүй нь тун чухал сонингоо хуваалцахаар яарч байгаагаа дуулгаад хэдхэн

хоромын дараа очихоо мэдэгдээд утсаа таслав. Гандир яаран кофе чанаад охиндоо тэрүүгээр нэг дэлгэсэн тоглоомоо жаахан эмхэлчих, зочин ирнэ хэмээн дуулгахад за ээжээ гээд нааш цааш бөндөгнөх

охиноо хараад нэг сайхан инээж аваад хоолоо хийхээр шуурхайллаа. Тун удалгүй хаалганы хонх дуугарч найз бүсгүй нь нүдээ гялалзуулсаар хаалганы босго давав уу үгүй юу дуу алдан дэвхэцлээ.

Хүүе ээ чи ийм хөөрхөн амьтантай болчихоод хэлэхээ яанаа хэмээн гадуур хувцасаа өлгөх зуураа амандаа үглэх ажээ. Найз бүсгүй нь багадаа хэд хэдэн нохой тэжээж байсан бөгөөд тусдаа гарсанаасаа

хойш нэг ч нохой тэжээгээгүй боловч одоо болтол нохойнд элэгтэй нэгэн билээ. Тэрээр дэвхцэн гүйж ирсэн охиныг нэгэнтээ үнсэж, цүнхээ ухан бяцхан бэлэг өгчихөөд Гандирын хөл доор орооцолдох бяцхан гөлгийг нь хөөцөлдөн барьж аваад ирсэн зорилгоо таг мартсан аятай өхөөрдөн эрхлүүлж гарав.

Ойр зуурын сонин хэлэлцсээр Гандир хоолоо хийж дуусаад, нөхрийнхөө хоолыг халуун саванд авч тавиад охиноо дуудан ширээн суулгаад, нохойныхоо тавагт нь шөлнөөс нь хийчихээд, 3лаа хооллож гарав. Тун удалгүй охин нь босон харайж тоглохоор гүйн одож, Гандир ч аяга тавгаа эмхлэнгээ өнөөх гайхам сонингоос нь тавтай хуваалцахаар зэхэн цай аягалан тухаллаа. Бараг 2 цаг шахам хууч хөөрч, хорвоогийн хамаг сонин сайхныг хамж шимж ярилцсаны эцэст найз нь гэр тийшээ яарасхийн явахаар зэхэж байснаа гэнэт ухасхийн ширээний буланд цагираглан хэвтсэн гөлгийнх нь урд суугаад нүүр нүдгүй ширтэн, тэр бүү хэл амыг нь ангайлган харах гэж ноцолдож эхлэв. Гандир яасан бэ гэж гайхшран асуутал найз нь өөдөөс нь танай гөлөг чинь өвдчихсөн байна гэх нь тэр.

Ямар сонин юм эрүүл гөлөг л авсан юм даа, харин ч манайд ирээд бүүр хөөрхөн таргалаад гэдэс нь цондойгоод байгаа юм хэмээн Гандир хэлэхэд найз нь эсэргүүцсэн хэмээр ингээд харахад ямар нэг авчин туссан гэмээргүй боловч ямар ч байсан өвдчихсөн байна. Орж ирэхэд нээрээ өөдөөс нэг ч хуцсангүй ш дээ, тэгээд чиний энүүгээр хэвтээд байх юм. Ёстой харайж цовхчоод, хуцаад зулгаагаад л маш их хөдөлгөөнтэй байдагсан гөлөг чинь, гэтэл нас нь явчихсан залхуу хөгшин нохой шиг чимээгүй цагираглаад хэвтчих юм юутай ч маргааш нэг эмч олж үзүүлсэн нь дээр байхаа гэж найз нь толгой сэгсрэн дурамжхан өгүүллээ. Найз нь харихаар хаалга зүглэн явах зуураа танай охин том болоод ямар томоотой болоо вэ, ээждээ саад бололгүй өөрийгөө саатуулаад л ганцаараа тоглоод суудаг болж хэмээн магтахад охин нь шинэ хүүхэлдэйгээ тэвэрсээр, аниа энэ миний шинэ хүүхэлдэйний даашинзыг харчихаад яв л даа гэж шулганасаар хойноос нь үүдэнд хүрээд ирэв.

Найз нь тонгойн охиныг өхөөрдөх зуур Гандирын дотор өөрийн эрхгүй зарсхийн хүйт оргих мэт эвгүйрхлээ. Гэртээ ирсэнээс нь хойш дагаад салдаггүй тэдний бяцхан гөлөг охиныг нь хүүхэлдэйгээ тэврэн үүдэнд ирэхэд, гавхийн аяархан гаслаад ухасхийн эргэж галтогооны өрөөрүү гүйн одох нь юуны учир вэ. . . Найзыгаа явуулчихаад Гандир охиноо сайтар ажиглалаа, ямар ч өөлөх зүйл байхгүй хуучин янзаараа хөөрхөн тоглох авч нэг л өөр байгаа шалтгааныг бараг олчих шиг санагдлаа. Ээжийгээ хамт тоглоё гэж шалахаа байгаад, хэнд ч саад бололгүй чимээгүйхэн тоглодог болсон нь анзаарагдахаар илт. Үгүй ер, 3 насандаа томоожно гэж байх уу хэмээн бодолхийлээд Гандир тэр дороо нэгэн арга сэдэн гөлгөө тэврэн авлаа. Хэрэв тэрээр бодсон бодлоо бусадтай хуваалцвал лав галзуурч гэх нь лавтай авч Гандир бодлоосоо сөөм ч ухарсангүй.

Гөлгөө тэврэн галтогооны хэрэгсэл тойруулан тавиад эвтэй хөөрхөн тоглох охиныхоо хажууд шахан сууж, дэргэдээ суулгасан хүүхэлдэйг нь дахин нэг сайтар ажив. Ямар ч гайхам зүйлгүй жирийн л нэг бяцхан хүүхэлдэй. Би ер нь өөрөө ажилдаа дарагдсаар байгаад арай мэдрэлийн ядаргаад орж байгаа юм биш биз дээ, хий юм зохиож бодоод түүндээ итгээд гэж Гандир бодох зуураа хүүхэлдэйг нэг гараараа бариад, гөлгөө нөгөө гараараа бариад миний охин хоёулаа ингэж тоглоё хэмээн хэлсэн биш өнөөх хачин ойлгомжгүй зүйл дахин өрнөж орхив. Гөлгөн дээрээ хүүхэлдэйг нь суулгаад орхитол, гөлөг нь гаслах хуцаж гараас нь мултрах гэж зүтгэж, охин нь ч ээжээ битгий ингэж тогло, хүүхэлдэй гөлгөнд дургүй хэмээн цовоо дуугаар хэлэх нь тэр. Тэр битий хэл хүүхэлдэйгээ авахаар гараа сарвайв, цаанаа л нэг эвгүй санагдаад явчихсан тул Гандир охиныхоо гарыг цаашлуулан байж бай гээд хүүхэлдэйг унуулсан хэвээрээ гөлгөө нааш нь цааш нь алхуулах хэмээн оролдсоор байтал харин гөлөг нь улам л нугдайн доошоо хэвтэж, хүзүүнээс нь зулгаасаар байтал хаашаа ч хөдлөхгүй өрөвдөлтэй гаслаж эхэллээ. Гандир өөрийн эрхгүй гайхширч орхив, хүүхэлдэйгээ хартал ямар ч өөрчлөлтгүй хөдөлгөөнгүй цэнхэр шилэн нүд. Гандир санаа алдан хүүхэлдэйг хажуу тийш нь тавиад даарч байгаа мэт чичрэх бяцхан гөлгөө тэврэн, юу гэж бодохоо мэдэхгүй байлаа.

Охин нь хүүхэлдэйгээ авч дэргэдээ суулгаад ээжээ би танд урд нь хэлсэн ш дээ, хүүхэлдэй гөлгөнд маань дургүй ээ гэж, сая та тэгж тоглох хэрэггүй л байсан юм даа гэхэд Гандир яагаад гэж асуугаад охиноо эгцлэн ширтэв. Яагаад гэвэл гөлгөнд улам муу юм болно, та харж л байгаарай гэж охин нь үнэмшилтэй нь аргагүй хэллээ. – Хэн чамд гөлгөнд муу юм болно гэж хэлсэн юм, чи чинь энэ хөөрхөн гөлгөндөө дургүй юм уу? – Би дургүй бишээ, гэхдээ хүүхэлдэйг хазах гэсэн гэж хүүхэлдэй надад хэлээд дургүй байгаа юм, удахгүй эндээс явуулна гэсэн – Тэгвэл чи байтлаа хүүхэлдэйний хэлээр ярьдаг болж байна уу, эсвэл хүүхэлдэй чинь хятадад үйлдвэрлэгдэхдээ монгол хэл сураа юу? – Мэдэхгүй ээжээ ямар чбайсан би тоглож байхдаа хүүхэлдэйнхээ хэлсэн болгоныг ойлгодог, бодвол энэ монгол хүүхэлдэй биз гээд охин нь тоосон шинжгүй дахин тоглоомон аяга тавгаа өрж хурааж эцэс төгсгөлгүй тоглоомоо үргэлжлүүлэв.

Гэнэт Гандир өөрийнхөө охиныг ердөө л гуравхан настайг саналаа, би чинь жаахан хүүхэдтэйгээ яаж маргалдаж байгаа нь энэ вэ. Бурхан минь юу болоод байгаа юм бэ, нэг бол үнэн нэг бол би галзуурчээ гэж Гандир дотроо үймрэн бодолхийлов. Жаахан шүү дээ миний охин . . . Гандирын бодолд дахин нэг санаа гялсхийн орж ирэв. Бушуухан босч тэвэрсэн гөлгөө галтогооны өрөөны дуртай буланд нь аваачиж тавиад, буцан ирж охины дэргэд сууж багахаан яриа дахин өрнүүлэхээр шийдлээ. – Миний охин дээр унагасан цэцгээ санаж байна уу? Тэрийг хагал гэж хэлэхдээ хүүхэлдэй нь өөрөө галтогооруу явж очоод зааж өгсөн юм уу – Тиймээ, надтай хөтлөлцөөд явдаг юм – Ээж нь чамайг хөтлөлцөөд явж, байгааг хараагүй ү дээ, тэгээд ч ээж нь дандаа цуг байдаг юм чинь ээждээ үнэнээ хэлчих л дээ – Та тэгэхдээ хааяа намайг түгжээд дэлгүүр рүү гүйдэг л биздээ. Миний охин юунд ч битгий хүрээрэй сууж байгаарай гэхчихээд. Тэгэхээр чинь хүүхэлдэй бид 2 хөөцөлдөөд ёстой гоё тоглодог байхгүй юу. . . Гандирын дотор муухайран хүйт оргиж өөрийн эрхгүй утасруугаа гараа явуулан нөхөррүүгээ залгаж, ямар ч ажилтай байсан орхиод бушуу гэртээ ирэхийг гуйлаа. Утасны цаанаас очиж явна одоохон гэх нөхрийнхөө тайван хоолойг сонсоод үл ялиг тайвширсан ч гэлээ охиныхоо тэрхүү гайт хүүхэлдэйгээ тоглохыг нь болиулж чадсангүй . Тэрээр хүүхэлдэйг гэртээ ирсэнээс хойш 2 удаа охиноо түгжээд хажуугийн дэлгүүр бушуухан гүйгээд ирсэн нь үнэн ажээ. . . Хөөрхөн хөдөлгөөнгүй сууж байгаа гэж бодож байсан охин нь хөшүүн мөртлөө амилсан хүүхэлдэйтэй хоёулаа гэртээ цоожлуулаад үлддэг байсан байх нь. Аймшигтай юм. .

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *