Нүүр Өгүүллэг “ХҮҮХЭЛДЭЙ” өгүүллэг “5-р хэсэг”

“ХҮҮХЭЛДЭЙ” өгүүллэг “5-р хэсэг”

0 секунд уншина
0
1
1,043

Чийдэнгийн гэрэл гялсхийн асч, охин нь часхийн уйлах дуунаар Гандир хар дарсан зүүднээсээ арайхийн сэрлээ. Ашгүй дээ, зүүд байж, зүүд байсан нь яамайдаа. . . Яасан бэ, ямар муухай хашгирч хүн

цочоодог юм хэмээн нөхөр нь нойрмог нүдтэй унтраалга даран зогсож байв. Муухай зүүд зүүдлээд гэж үглэнгээ Гандир охиноо бушуухан авч өвөр дээрээ тэврэн аргадан бүүвэйлтэл, орны цаахна талын сандал

дээр цэнхэр нүдэн хүүхэлдэй сууж байгаа нь гэнэт харагдаж Гандирыг бараг галзууруулах дөхлөө. Хэн энэ хүүхэлдэйг орны хажууд тавьсан юм хэмээн чанга дуугаар асуутал гэрлээ унтраах гэж байсан нөхөр нь

наад хүүхэлдэй чинь хэнд саад болоод байгаа юм гэх нь цаанаа л нэг чихэнд хоногшоогүй дуу. Сэртэсхийн нөхрөө хартал, бурхан минь ганц түшиг нь болж байсан нөхөр нь өөдөөс нь цэв цэнхэр хүйтэн

нүдээр ширтэж байх нь тэр. Гандирын гар нь суларч, өвөр дээрх охиноо золтой л газарт унагасангүй, дотор нь харанхуйлан айдсын битүү хар манан биеийг нь хөдөлгөөнгүй хүлэх мэт санагдав. Эх

хүний зөн совин нь түүнийг хуураагүйг ажээ. Бурханы авралаар бяцхан охин яг цагаа олж дахин уйлагнаж, Гандирын гараас мултран орруугаа тэмүүлэн тийчиллээ.. Гандир охиноо улам чангаар элгэндээ тэврэн орноосоо босов. Энэ шөнийг л эсэн мэнд давж өнгөрүүлэх хэрэгтэй байна. . .

Миний хөгшин унтаж бай, би охиндоо нэг цай өгчихөөд ирье. Гэрэл асаалттай л байж байг охин айчихна гэж Гандир аажуухан боловч тайван хэлэхэд нөхөр нь хэсэг эргэлзэн зогссоноо дурамжхан мэт орондоо орсон даруйдаа нам унтлаа. Ашгүй дээ. Гандир охиноо элгэндээ тэвэрсэн хэвээрээ бушуухан нөгөө өрөөний гэрлийг асаачихаад ээжийнхээ дээр үед өгч байсан арцыг яаравчлан хайхаар шийдэж, нам унтаад өгсөн охиноо дэргэдээ дэвссэн халаадан дээр эвтэйхэн тавьлаа. Хэзээ ч юм бэ ээж нь гэртээ заавал уугиул хэмээн захин байж өгч явуулсан тэр арцыг Гандир эгээтэй л ирсэн дороо хаячихаагүй нь олз болж. Энэ байна гэж Гандир баярлан шургуулганы цаад булангаас цаас нь хуучран шарлах шахсан боодолтой арцыг гаргаад уугиулах сав эрж галтогоо орох гэснээ тэр дороо больчихлоо. Тэр муу хүүхэлдэйг явдаг гэдэгт Гандир одоо өчүүхэн ч эргэлзэхгүй байлаа, одоо охиноо нүднээсээ салгаж хэрхэвч болохгүй. . .

Нүдний буланд охины тоглоомон дунд яаж орсон нь бүү мэд комподны шилний таг харагдахад баярласан гэж жигтэйхэн. Булангийн ширээн дээр нөхрийнх нь тамхи асаагуур дандаа байдаг нь яамай даа. Гандир өөр өрөөнд орж гэрэл асаахаас айж байсан төдийгүй, хоромхон зуур ч гэлээ охиноо орхихыг огтхон ч хүссэнгүй. . .

Гэр дүүрэн арцны үнэр тархахад Гандирын дотор жаахан ч атугай онгойсон хэдий ч нөхрийн нь амьгүй цэнхэр нүдтэй төрх байн байн эргэн санагдаж хамаг биеийг нь зарсхийлгэсээр байлаа. Азаар охин нь ээжийнхээ халаадаар хучуулсан шигээ нам унтаж, хоёр хацар нь хөөрхөн улаа бутарсан байх бөгөөд энийг Гандир сайны тэмдэг гэж үзлээ. Гандир өөрөө бараг хэзээ ч итгэж тусламж эрж байгаагүй бурхандаа залбиран, арцаа л тасралтгүй уугиулая бага багаад нэмсээр өглөөг хүргэе гэж шийдээд охиныхоо хажууд суусан ч нөхрийнхөө унтаж буй гэрэл нь асаалттай өрөө тийш харж ч чадахгүй айсаар байв. Гайтай хүүхэлдэй унтаж буй нөхрийг нь яаж ийгээд хорлочих вий гэх айдаст бодол дотрыг өргөсөөр маажих мэт хорсголонтой байсан ч, цэнхэр нүдээр түүнийг ширтэж байсан нөхрийгөө яаж байгааг шалгах зүрх Гандирт алга байлаа. . . Амьд байгаасай, амьд л байлгаасай гэж тасралтгүй үглэх Гандир гэнэт галтогооны буланд унтаж байх ёстой сэгсгэр гөлгөө гэнэт санав.

Нохой дөрвөн нүдтэй чөтгөрийг эсвэл муу зүйлийг харах чадалтай гэж ямар үнэн үг вэ. Дээр үеийн монголын дөрвөн нүдтэй гарз нохдуудаас чөтгөр айгдаг байсан гэж ярьцгаадаг. Хэдийгээр энэ маань жаахан бяцхан гөлөг ч гэлээ хүүхэлдэйд шингэсэн хараалыг харж чадсан нь гарцаагүй. Харамсалтай нь айлгах нь байтугай нялх амьтан өөрөө дайрлагад өртсөн нь тэр аж. Түүний хэн болохыг мэдсэн төдийгүй, өөрсдийг нь хамгаалахаар хүүхэлдэйг хазаад авсан бяцхан зоригтой гөлгөө

Гандир өрөвдөхийн ихээр өрөвдөв. Иш бяцхан амьтан яагаад намайг салахгүй эргүүлдээд байсанг чинь одоо л ойлголоо. Гандир галтогооны өрөөнд орж гөлгөө авахыг ихээр хүсэвч хүүхэлдэйн хэр хурдан явж чадахыг зүүдэндээ харсан болохоор нам унтаж буй охиныхоо хажууд, арцаа уугиулаад сууж өглөөг хүлээхээр шийдлээ. Аз болоход 2 цаг тэсчихвэл үүр цайгаад гэгээ орчихно, гэрэлтэй үед бол Гандир хүүхэлдэйнээс яг одоогийнх шигээ гараа салгалтал айхгүй гэж бодож байв. Харин тэр болтол нөхрийгөө нам унтаасай, битгий сэрээсэй гэж залбиран залбиран дотроо гуйсаар. Цэнхэр нүдэлсэн нөхөр нь өөдгүй тэр хүүхэлдэйг хөтөлсөөр цаад өрөөнөөс юу юугүй гараад мэт санагдсаар Гандир цор ганцаараа хязгааргүй зэвүүн айдаст автан суусаар л байлаа.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *