Home Өгүүллэг “ХҮҮХЭЛДЭЙ” өгүүллэг “1-р хэсэг”

“ХҮҮХЭЛДЭЙ” өгүүллэг “1-р хэсэг”

0 second read
0
1
892

Хүүхдийн төрсөн өдрийн архигүй тэмдэглэдэг юм шүү дээ. Өө тийм үү, ёстой мэдээгүй юм байна. Хэдэн найз бүсгүйгээ урьчихсан болохоор тэдэндээ нэг шил вино аваад тавьчихая гэж бодож байлаа гээд

залуухан ээж Гандир инээмсэглээд, хамт ажиллладаг нэгэн эгчтэй аз таарч хамт дэлгүүр орсондоо дотроо ихэд олзуурав. Ингээд сонгон авсан улаан дарсаа төрөл төрлөөр нь өрсөн лангуун дээр нь буцаан

тавих нь тэр. Гандир ээж болоод 3 жилийг ардаа үдсэн ч өнөөдөр анх удаагаа хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэхээр ажлаасаа эртлэн гарч дэлгүүр орж буй нь энэ байлаа. Учир нь охин нь нэг ой хүрэхэд

нь нөхөр нь дэндүү жаахан байна, олон хүн орж гарч өвдчихвөл яах вэ гээд дургүйцсэнийг нь хүлээн авсан. Харин дараа жил нь яг төрсөн өдрийнхөө өмнөхөн жаахан өвчин ороосон болохоор сандарсандаа

юун төрсөн өдөр тэмдэглэхтэй манатай байсан. Харин энэ жил хөөрхөн бяцхан охин нь төрсөн өдрийнхөө лааг үлээж дийлэх төдийгүй, ээжээ бамбарууш суучихсан торт авна шүү хэмээн амандаа

өхөөрдөм бувтнасаар, өчигдөрхөн хоёулаа хөтлөлцөн явж төрсөн өдрийн мэнд хүргэе гээд биччихсэн шинэхэн бялуу худалдан авсан билээ. Одоо дэлгүүрээс жаахан зүйл бэлдээд замаараа охиноо цэцэрлэгээс нь эртлэн аваад гэртээ харихаар яарлаа.

Хэрэгтэй гэж үзсэн зүйлсээ цуглуулж орхиод, касс тийш зүглэн алхаж байтал дэлгүүрийн буланд хүүхдийн баахан тоглоом овоолон орхисон нь нүдэнд тусав. Гандир санаандгүй түүнийг зүглэн очоод бараг зүгээр шахуу өрсөн тоглоомуудыг өөрийн эрхгүй тойруулан хартал тун чиг хөөрхөн нэгэн хүүхэлдэй нүдэнд нь тусахад гараа сарвайн авч хайрцагны цаанаас шимтэн сонирхлоо. Тэрээ хөөе, юутай эгдүүтэй хөөрхөн амьтан хийгээ вэ. Хүүхэлдэй гэхээс илүүтэй өөрийнх нь бяцхан охинтой бараг адил санагдлаа. Сортойсон хөөрхөн сормуус, буржгар урт үс, дэрвэгэр ганган даашинзтай энэ хүүхэлдэй Гандирт ихэд таалагдлаа.

Энийг охиндоо авч өгдөг юм билүү. Миний охин чинь чихмэл тоглоом, хэдэн барбитай л болохоос яг ийм том хөөрхөн хүүхэлдэйгээр одоо болтол тоглоогүй байгаа юм байна шүү дээ. Худалдаж авсан төрсөн өдрийнхөө бялууг бэлэг шүү гээд ойлгуулчихсан болохоор яг тусад нь бэлэг худалдан аваагүй л байгаа. Хайрцагтай шинэхэн хүүхэлдэй Гандирын барьсан сагсанд хэдийнэ ороод хамтдаа касс зүглэн явж байлаа.

Бяцхан охин төрсөн өдөрт зориулан засаж бэлтсэн ширээг тойрон хөөрцөглөн гүйж, түүнийг өхөөрдөн үнсэх гэсэн Гандирын найз хүүхнүүдийн хэнд ч үл баригдан час час инээж, дэвхэрч ёстой л сахилгагүй охин ямар байдгийг харин ч нэг үзүүлж өгч байлаа. Өнөөдөр төрсөн өдөр нь гэдгийг сайн мэдэж байгаа төдийгүй ээж нь том дуугаар хааяа нэг загнахгүй гэдгийг ч сайтар ухаарсан тул дур зоргоороо ганц сайхан зугаацаж гарав. Охин уул нь томоотой ч олон хүн гэртээ ирэхээр бусад хүүхдийн нэгэн адил өөрийн эрхгүй хөөрөн, дэвхэцдэгийг Гандир андахгүй ажээ. Тун удахгүй ядраад хаа нэгтээ унтаад өгнө дөө.

Гал тогоонд юм хийж байхад охиных нь хөөрөн баярлах дуу гарахаар нь очоод харвал охин нь өнгө загвар нь зохицсон дэрэвгэр хөөрхөн даашинз өмсөн зогсож байгаа нь эгээ л бяцхан гүнж аятай тун хөөрхөн харагдлаа. Түрүүхэн зуларч зугтаад байсан хүн чинь одоо томоотой нь аргагүй хүн бүрд ээлжлэн баярласан халууцсандаа улайсан бумбагар хацраа үнсүүлэн ширээ тойроод явж байлаа. Яасан хөөрхөн болоо вэ миний охин хэмээн өхөөрдөөд Гандир охиноо улам баярлуулая хэмээн түрүүхэн далд хийсэн шинэхэн хүүхэлдэйг гарган төрсөн өдрийн мэнд хэмээгээд охиноо үнсээд хүүхэлдэйг элгэнд нь тэврүүллээ. Ээжээ ямар гоё хүүхэлдэй вэ хэмээн охин нь баярлан дуу алдаад өрөөний нэгэн буланд сууж хайрцгийг нь онгойлгохоор оролдож эхлэв. Бяцхан охин нь нэг шинэхэн даашинзаа тал талаас нь татан үзэж, нэг хүүхэлдэйнхээ хайрцагын энд тэндээс татсаар нэгэн буланд ганцаараа тухтай нь аргагүй сууж авлаа.

Гандир арайхийн гал тогооны ажлаа дуусгаад ширээнд сууж, хүүхдийн төрсөн өдрийг архигүй тэмдэглэдэг гэж байна ш дээ хэмээн өгүүлснээр бүсгүйчүүдийн дуусашгүй урт яриа хөврөв. Аав нь хаачсан юм. Томилолтоор хөдөө явчихсан байгаа, өглөө ярихдаа харин төрсөн өдрөөр нь хөдөө явсандаа бантаад ирэхдээ хөөрхөн гөлөг авчрана гээд амлачихсан. Тэр гөлгийг нь авчруулахгүй байхсан яаж охиндоо мартуулдаг юм билээ, ирсэн хойно нь надаас өөр арчлах хүн ямар байх биш . . . Охины сахилгагүй зан хэдийнэ үгүй болж хүүхэлдэйгээ гараасаа салгалгүй тоглож хаа нэгтээ ээжээ миний хүүхэлдэй зогсож чадаж байна, ээжээ би хүүхэлдэйгээ алхуулж чадаж байна хэмээн гайхуулна. Төрсөн өдрийн зочид тарах үеэр оройжин хүүхэлдэйгээ ноолон тоглож ядарсан охин нь эртлэн унтлаа. Ээжээ би хүүхэлдэйгээ өвөртлөөд унтая. Нойрмог дуугаар гуйхаар нь Гандир тэр дор нь хүүхэлдэйг нь авч охиныхоо цаад талд эвтэйхэн тавьлаа. Хөөрхөн гэдэг нь энэ 2ын зэрэгцээд унтаж байгаа нь, шинэхэн найз хүүхэлдэй нь бас л өтгөн сормуусаа буулгаад дугжирч байгаа мэт харагдах ажээ. . .

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…