
… Харсаар байтал Ангираа нүднийх нь өмнө гундаад эхлэхэд Чингүүн түүнийг өрөвдөх шиг болж байлаа. Эрт сэрчихээд түүнийг сэм харан хэвтэж хаалгаа хагас онгойлгон харж байтал хоёр нүд нь дов болтол
хавдсан Ангираа унтлагын өрөөнөөсөө гарч ванны өрөө үрүү оров. “Шөнөжин уйлж дээ янз нь. Яадагшуу ч юм билээ дээ. Гэр орноосоо хол. Миний төлөө ингэж уйлж ганцаардаж байдаг. Энэ Ангираа одоо
миний юунд нь болдог юм бол доо . Тэгээд бас хэцүү юмаа. Жаахан нүүр өгчихөөр ёстой нэг тэнэглэнэ гээч. Нөгөө яьдлаас хойш ашгүй хуримын тухай дурсахаа больж. Эмэгтэй хүн хажууд ингэж шаналах б
ас хэцүү юмаа” Чингүүн Ангирааг дотроо өрөвдсөн ч түүнээ мэдэгдэхгүйг хичээн байлаа. – Ангираа чи босохгүй юмуу. Өнөөдөр хичээлгүй юмуу гэж Чингүүнийг хэлэхэд Ангираа буруу харж хэвтсэн
чигээрээ надад бүх юм утгагүй байна. Өнөөдрөөс эхэлж би хичээлд явахгүй. Ядраад байна. Жаахан хэвтье. Чи ажилдаа явахна уу. хаалгаа сайн хаачихаарай. Бас нэг элдвийн доншсон юм ороод ирэх вий гэв. –
Ангираа миний бодоход чи өөрөө, өөрийгөө зовоогоод байна ш дээ. Болоод өнгөрсөн юм өнгөрчихсөн шүү дээ. Хэвтээд байгаа хирнээ ядраад байна гэдэг чинь ойлгомжгүй байгаа биз дээ. – Би угаасаа азгүй
хүн. Яг болдгийн даваан дээр муу хар гай газрын хаанаас ирсэн гай вэ? Балиар амьтан, заваан хог, завхай амьтан. Үгээ гүйцээж чадалгүй Ангираа мэгшин уйлав. – За Ангираа битгий ингэ. Хоёулаа хамт явъя! Манай ажил уруу очъё! Сайхан хоололцгооё! Чамайг харсаар байгаад би ч бас олигтой хоолонд орсонгүй. Явцгаая! Гэж гуйхад Ангираагийн царай туяараад ирэв. Тэр өдөр Чингүүн цаг гаргаж Ангираатай гадуур хамт яван хоолонд орж энэ тэрийг ярилцан өдрийг өнгөрөөв. Ангираа баярлаж байна ч гэж жигтэйхэн. “Энэ амьтаныг ингэж зовоож байхаар тэр хуримыг нь хийгээд ханилан суучихсан ч яадаг юм” хэмээн бодож ч үзэв. – Хайраа найз нь хурдхан гарчихаад ирье!
Сургууль дээр оччихоод хурдан ирнээ гэсээр салхи татуулан гүйж ирсэн Ангираа түүний хацар дээр үнсчихээд гүйн гарав. Ангираагийн хацар уруул дээр нь хүрэхэл Чингүүн Сүхцэцэгийг гэнэт жигтэйхэн их санаж нүдээр ус гүйлгэнэв. Тэрээр дээш харан унаж адар ширтэн хэвтээд Сүхцэцэгтэй хамт өнгөрөөсөн жаргалтай үеэ дурсав. Утас нь дуугарав. “Нүүр өгчихөөр ингэдэг юм. Ядаргаатай гэдэг нь” гэж Ангирааг зэвүүцэн бодсоор утсаа авч харвал аав нь ярьж байлаа. – Сайн уу ааваа. – Өө миний хүү амарч байна уу. Аав нь хүүдээ баяртай мэдээ сонсгох гээд. Аавынх нь дуу баяр хөөрөөр дүүрэн цангинаж байлаа. – Юу болоо вэ ааваа. – Миний хүү өө. Чи чинь аав болсон байна шүү дээ. Сүхцэцэг гэдэг охин хөөрхөн хүү төрүүлсэн байна. – Юу гэнээ ааваа. Манай Сүхцэцэг үү? – Тиймээ хүү минь. Тэр их сайхан охин бололтой. Манайхан харин нилээн хүн муутай зан гаргачихлаа. Ямар ч байсан миний хүү чи аав болсон байна. Хүүтэй болсонд тань баяр хүргэе хүү минь. – Баярлалаа ааваа. Та миний өмнөөс миний хүүг

эргэж тойрч байгаарай! Би ер нь монгол уруугаа буцдаг ч юмуу. – Нэгэнт ийм болсон юм чинь аав нь бэр гуйнаа. Ач хүүгээ голомтондоо авчирна. – Та өөрөө мэддээ ааваа. Би удахгүй очноо. Бөөн баяр зүрх үрүү нь урсаад ороод ирэх шиг л болов. Чингүүн босч цонхон дээр гүйн очиж цонхоо цэлийтэл нээв. Харийн энэ хот даанч давчуу ажээ. Би хүүтэй болчихлоо. Би аав болчихлоо. Амандаа зүрх сэтгэлээ чөлөөлөн хэд хашгирсанаа гэнэт чимээгүй болов. “Яаж нүүрийг нь харах юм бэ? Надаас болоод ах нь байхгүй болчихсон шүү дээ” гэх бодол төрөхөд мөн дээшээ харан ойчив. – Би аав болчихжээ. Ямар ч гэсэн би аав болчихсон байна. Чингүүн нэг их жаргалтай ч юм шиг бас зөндөөн их гунигтай ч юм шиг хачин оргино… …Ангирааг сургууль дээрээ дөнгөж очмогц утас нь дуугарав. Аав нь ярьж байлаа. – Сайн уу ааваа. Унтахгүй яасан орой ярьж байгаа юм бэ? – Унтах яах вэ охин минь. Нөгөө нэг асуудал сэргэж гарч ирээд сонин дээр бичигдээд. Чамайг цагдаагийн газраас дуудаад. – Тэгээд яах вэ ааваа. – Миний охин мөддөө наашаа ирээд хэрэггүй боллоо. Аав нь нэг зохицуулалт хийчихээд охиноо нааш нь авчирхаас даа. Миний хайр сэтгэл ямар их үнэтэй юм бэ? Ангираа өөртөө анх удаа дуу алдахад хүрэв. Аав нь ямарваа нэг зүйлийг өөрийнхөө санаснаар зохицуулдаг хүн. Гэтэл энэ
удаа нэг түгшүүртэй байх шиг санагдан Ангираа сүүрс алдав. – Би ер нь юу хийчихвээ. Шар Чука хэлсэн амандаа хүрэхгүй л байна даа. Өөрийнх нь өмнөөс бүхнийг ёсчлон биелүүлэх аавыгаа гэнэт ихээр өрөвдөв. – Сайн уу Ангираа. Нэг их танил дуу сонсдоход Ангираа эргэж харав. Түүний өмнө нэг орцонд өссөн багын найзуудын нэг Бадрах зогсож байлаа. – Ямар сонин хүн бэ? Энд байгаа юмуу? – Тиймээ энд байгаа. Сурч байна. – Найз нь энд ирээд удаж байна. Багын найз охинтойгоо таарна гэж ёстой бодсонгүй. Миний найз хүнтэй суусан уу? Бадрах асуултынхаа хариултыг нэхэн Ангирааг ширтэнэ. Түүнтэй уулзах Ангираад сайхан санагдав. – Найзынх нь хайр бүтэлгүйтээд байнаа. Миний хайр сэтгэлийг бурхан хүлээн зөвшөөрөхгүй юм шиг байна. Яах ийхийн зуурдгүй нүдээр нь ус бүрхээд ирэхэд Ангираа сандарсандаа буруу харав. – Найз нь ч гэсэн зүрх сэтгэлээ хүлээгээд явж байна. Ер нь хоёулаа нэг газар орж жаахан суувал яасан юм бэ? – Манай гэрт очъё! Манайд бас нэг яах учраа олохгүй болчихсон хүн надтай суух уу, болих уу гээд шаналж суугаа. – Тэр тэгээд юундаа эргэлздэг тэнэг новш вэ? Ийм сайхан бүсгүйд эргэлзээд байдаг. – Би түүнийг их гомдоосон юмаа. Явъя. Манайд очъё. Тэднийг очиход Чингүүн өмнөө нэг шил архи тавичихсан нилээд халамцуу сууж байлаа. – Хүүе хайраа чи чинь яагаа вэ? Архи ууж байгаа юмуу.
Танилц миний найз. Манай орцны хүүхэд Бадрах гэдэг юм. – Аа за. Намайг Бадрах гэдэг маш их азтай байгаад хамгийн азгүй болж хувирсан залуу даа. Бадрах Чингүүнтэй гар бариад хажууд нь суув. – Ямар ч байсан өнөөдөр би маш их аж жаргалыг амслаа. Гэхдээ хоосон юмаа. Би хүүтэй болсон байна. Миний хайртай охин миний хүүхдийг төрүүлснийг өнөөдөр мэдлээ. – Баяр хүргэе найзаа. Аав болсонд. Чамд харин атаарачихлаа байна. Би хэзээ нэг аав болчихоод ингээд сууж байх бол. За аавын аз жаргалын төлөө Бадрах хиргүй сэтгэлээр хэлээд бөөн хөөр болон тулган уув. “Тэр хүүхэн нь жирэмсэн байсан юм байх даа” Ангираагийн нүүрэнд гуниг сүүдэртэн бууж шанаа тулан сууна. – Би ааваараа бахархдаг. Миний аав жинхэнэ монгол аав байдаг юм. Энэ Ангираа мэднэ. Миний найз хэн билээ? Аа тийм Чингүүн чи одооноос ийм сул дорой байж болохгүй. Юундаа гунигласан юм. Яадаг юм. Жил орчим хол байж хүлээхийн, санахын зовлонг та хоёрын хэн хэн нь мэдэрч. Та хоёрыг холбоод сайхан хүү төрчихлөө. Энэ чинь л гоё байхгүй юу. Уусандаа халамцсан Бадрах ийн ярихад – Хөөе чи Бадрахаа дуугүй болоод өгөөч гэж Ангираа дургүйлхэв. Дахиад хоёр лонх хоосорч Чингүүн согтож эхлэв. – Бадрахаа найз нь аз жаргалтай байсан байхгүй юу. Энэ Ангираа намайг хоролчихсон юм. – Ангираа сайхан бүсгүй. Мань нь багадаа Ангираад хайрын захиа бичиж
байлаа. Аан хаха. Хайрын захиа ч гэх шиг. Ангираа эцэст нь хоёр согтуугаас залхан унтахаар хэвтэв. Нойр нь хүрсэнгүй. Хөөрч баярласан Чингүүн дахин дахин нүдэнд нь харагдана… … Ялтан Чулуунбат. Шөнийн 02 цаг болж хөдөлгөөн хаасан хойно дуудсанд баахан гайхсан тэр босч буруу харан зогсов. – Юмаа аваад гараад ир. Хорих ангиас чинь ачлага ирсэн байна. – Миний хэрэг задарчихсан ш дээ хянагчаа. – За мэдэж байнаа. Гараад ир ялтан минь. Чука хам хум өөрийн гэсэн юмаа хамж аван камераас гарав. – Шалган уруу гүйгээд. Чулуунбат шалган уруу гүйх аядан догонцсоор очив. Үүдэнд хоёр энгийн хувцастай хүний хамт хоёр офицер зогсоно. – Чулуунбат уу? Төв аймгийн мөрдөн үрүү шилжих болсон. Амнаас нь өмхий уначих гэж байгаа аятай хямсалзах эрээн хувцастай хүнийг Чука хөмсгөө атируулан байж муухай харав. – Муу ялтан минь муухай хараад байна уу. үгүй юу. “Миний хэргийг задалсан гэж өсөрхөн Төв аймаг уруу шилжүүлж байгаа юм байна. Ийм дээрээ тулж байгаа бол ёсто алалцаж байгаад дуусна шүү. Ер нь яахаараа захиалагч зүгээр жаргаж муу нэртэй, муухай өвчтэй ядарсанууд нь зовж, хүнд ялыг нь үүрэх ёстой юм бэ. Бид бас амьдармаар байна ш дээ. Адилхан хүн байж. Ийм бодол хоромхон зуур сэтгэхүйг нь эзэмдэхэд Чукагийн араатан авир сэргээд ирэв. – За уучилчихаарай. Би хэнтэй харьцаж байгаагаа мэдэж,
мэдэрмээр байна. Тэгээд ч би тогтоол уншуулсан ялтан биш шүү. Миний тогтоол цуцлагдсан. – Өө малаа. Эргүү минь чиний ял хэвээрээ ш дээ. Одоо харин нэмэгдэнэ за юу. Хүн амины хэрэг. Хүнийг гүтгэн үймүүлж их хэмжээний мөнгө залилан авсан, нэр хүнд унагаасан гээд чи бараг дээд авна ш дээ. Яах гэж хэргээ задалсан юм. – Би муу нэртэй, луу данстай хүн. Гэхдээ ганц удаа ч гэсэн үнэнийг олох гэж задалсан юм за. – Чамд байгаа ганц үнэн бол үлдсэн насаа нарсанд өнгөрөөх үнэн шүү дээ. – Төрийн хуулийг чамаас өөр хүн бас атгалцдаг байлгүй дээ. Хувцасны гол, хувхайрсан хонгио минь. – Энэ муу чинь харин доромжилдог байна ш дээ. Май чи. Яасан том дуугардаг хулгайч вэ? чи. Яах, ийхийн зуурдгүй залуугийн гутлын хатуу ул Чулуунбатын элэг өөд их хүчтэйгээр тийрэн өшиглөв. Чулуунбатын амаар цус садран аснарав. – Хөөш юу болж байна та нар чинь. Алба хаагч нь алба хаагч шиг,ялтан нь ялтан шиг байгаач. Жаахан заагтай, журамтай байна шүү нөхдүүд. Эмч дууд. Энэ нөхөрт эмнэлгийн тусламж үзүүл. Ялтаны эрх чөлөөнд зүй бусаар халдах хуулинд тусгагдсан байдгийг дэслэгч та мэднэ биз. Багийг ахалж яваа бололтой ахмадыг ширүүлхэн хэлэхэд Чукад томроод байсан дэслэгч цааш эргэн зогсов. – Та нар алахгүй, алдахгүй харж хандах үүрэгтэй биз дээ. Сульдаа асгарах цусаа ханцуйгаар шудран арчсан Чука ингэж хэлэхдээ зүрх сэтгэлдээ байж ядан хилэгнэж байна. – Нөхөөр чи зүгээр байна уу. Ахмад дахин түүнээс асуув. – Би амьд байна. Өөр эрүүдэх зүйл байна уу. гайгүй дээ хожмын нэг өдөр бас ирэх байлгүй. – За хурдал. Наад нөхрөө үзчих.

Хөдөлье! Ахмад Чулуунбаттай шөргөөцөлдөхөөс залхав бололтой цааш эргэв.төв аймгийн мөрдөнд эрүүгийн нилээд шийртэй эрчүүдийг залхаадаг гэж сонссон Чука тэнд хэн нэг том хулгайчтай уулзаж дотносоно гэж бодож байлаа. Түүнийг камерт хийхээс өмнө түрүүчийн зодоон цохиондоо хүрсэн дэслэгч ганцаарчлан авч уулзав. – Чиний хэргийг би мөрдөх болсон. Мөрдөн байцаагч Дашхүү. Түрүүний явдалд уучлаарай. Ер нь тэгээд цаашид бүх юм чамаас шалтгаална ш дээ. – Эрхэм мөрдөгч надаас шалтшаалж шийдэгдэх үү? Хуулинд зааснаар явагдах юмуу. – Мэдээж. Хуулийн дагуу. Чам шиг тэнэг хүнийг би ер нь үзээгүй юм байна. Ч маш өндөр ял дээр унана ш дээ. Хавтасс хэргээ хаалгаад зүгээр өмнөх арван жил дээрээ ял эдлээч. – Ял завшигчдыг яах вэ? – Тэд нар чамд ямар хамаатай юм бэ? Тэгээд ч тэр Ангираа гэдэг чинь Монголд байхгүй гадагшаа гаараад явчихсан юм байна. Чи жаахан хүн чанартай байгаач. Өчнөөн мөнгийг нь авчихсан л юм байна лээ ш дээ. – Хөөе чи намайг ятгаад байлгүй хуулинд чинь юу гэж заасан байна. Яг түүгээр нь шийд. Би хэргээ задална уу яана уу чамд ердөө хүртээлгүй за юу. – Камертаа ор. Дэслэгчийн нүдэнд хөх оч манасхийхийг Ёулуунбат анзаараад өнгөрөв. Чукаг чийгний үнэр ханхийсэн бүгчим камерт ороход нэгэн биелэг эр цааш хаан хурхирч байлаа. – Хөөш Чаплин бос. Гараад ир. Чукаг оруулаад хянагч тэр эрийг аваад явчихав. Чаплин хэмээх Итгэлтийг өмнөө суулгасан дэслэгч – За яав. Бие чинь зүгээр үү? Хэд хоног юу бодов доо гэж нүд үрүү нь учиртайхан ширтэв. – Бдолоо. Бодлоо би ер нь ойлголоо. Олон жил орон шоронгоор явж хүний
амьдоал гэдгийг мэдэхгүй явсан би эхнэр авч гэр бүл болоод амьдрал гэдэг ямар сайхныг мэдэж, мэдэрч амьдрах гэж бүх хүчээрээ мачийтал зүтгэж байлаа. Үнэнийг хэлэхэд намайг шоронгын хулгайч гэж гололгүй миний төлөө бүхнээ зориулсан муу ханиа өрөвдөх юм. Бас жирэмсэн. Гол нь намайг яагаа ч үгүй байхад чинь баахан малын хэрэг дээр унагачих юм. – Гэхдээ чи тэр хурдан удмын азарга адууг хөөсөн л юм билээ ш дээ. Яах гэж мэлзэж байдаг юм. – Тэр ч тийм юм болчихсон юмаа. Нэг ч амины гарзгүй буцаагаад өгч байхад чинь дээр нь алдагдсан баахан малын хэрэгт чихчих юм. Аль байцаагчаа утаа байна уу? байцаагч өмнө нь хайрцаг тамхи гарган тавив. – Камертаа ороод татаарай. – За баярлалаа. Өнөөдөр хүртэл хөөрхий минь хоол бариад хүрээд ирэх юм. Бүр өрөвдөөд… – Үгүй чи тэгээд боломжийг ашиглаач. Сая чиний өрөөнд хийчихлээ ш дээ. – Харин тиймээ. Уг нь би хулгайч болохоос гараа цусдаж яваагүй хүн. Гэхдээ их муухай юм даа. Адилхан хулгайч байж. – Чи өөрөө мэд. Би чамайг хүчлээгүй шүү. Хэрэв энэ ажиллагаа амжилттай болбол би чамайг шууд арчина. Чи нөгөөдөр гэхэд гарах болно. Итгэлтийн нүдэнд ямар нэг оч гялсхийхийг дэслэгч олж харав. – Яг тэгээд хэлсэндээ хүрнэ биз. – Би чамд амлаж байна. За баяртай. Дараа баяртай уулзъя. Камертаа оч. Итгэлт хүндээр амьсгаадан өндийв. Түүнийг ороход нилээд хямарч уурласан Чука дээшээ харан хэвтэж байлаа. – Сайн уу? хамаа. Би танай ам бүлд ирлээ. Зүүн хараагын шар Чука гэгч. – Харин тийм. Чука хамаа. Май утаа. Би ч одоо голдуу Мааньт, Бага-нуур хавиар элдүүр ханасан хулгайч даа. Чаплин гэхээр андахгүй дээ. Хулгарууд. – Дуулсан нэр байна. Яагаад ороод ирэв. – Хэдэн адуу хөөгөөд өө. Тэгсэн баахан юман дээр унагадаг байгаа даа. – Тэгдэг юмаа. Тэгдэг юм. Харин би энэ удаа яалт ч үгүй яг гардуулчихсан шүү. Гомдох юм алга. Харин нэг дургүй хүргэсэн хүүхнийг чирэх гээд хэргээ задалчихсан юм. Том
хулгайч л даа. Эцэг нь улсын их хурлын гишүүн. – Ойлгомжтой. Чаплин бүх зүйлийн учрыг ойлгож Чукаг өрөвдөх шиг болов. – За хамаа хоёулаа сайхан хоол хийж иднээ. Сайхан хуцваа хийгээд орхиё. Чаплин маш хурдан хөдөлж, шалны банз хуулж хэрчсэн гурил, мах, ургамлын тос, жижиг хар тогоо, бага овортой жижиг плитка хэдэн газ гаргаж ирэв. – Үгүй хамаа чи ирээд удаж байгаа юмуу? Сүрхий тохижоод авч дээ. – Шоронгын хулгайчид ширхэг зүү ч хэрэг болно ш дээ хамаа. Би ирээд долоохон хонож байна. Чука түүнийг бахархан харж байлаа. Шоронгын амьдралаа гэж… Энэ амьдралтай би лав хорин жил зууралдана биз дээ. Чука мушилзан инээвхийлнэ. Яадагч байсан босоогоороо яваад дуусна даа. Би шоронтой биш эрх мэдэлтний эсрэг үзэлцэж байгаа юм. Ангирааг татахгүй бол өлсгөлөн зарлаад хэвтчихнэ дээ. Тэр хоёр сайхан цуйван хийж идээд энэ тэрийг ярилцан хэсэг суув. Тамхины утаанд хоолой гашуу оргин хамар битүүрнэ. – Унтъя хамаа. Үүр цайх нь. – Унтах цаг хугацаа бидэнд их бий дээ тэгээд. Тэр хоёр унтахаар хэвтэцгээв. Уурлаж, хямарсандаа Чука төдөлгүй хурхирч гарав. “Чм сайн бод. Ажиллагаа амжилттай болбол чи ердөө нөгөөдөр суллагдаж гарах болно.” Дэслэгчийн хэлсэн
үг чихэн дээр нь цуурийтна. Хэзээ мөдгүй төрөх болсон эхнэрийнх нь цөхрөлт нүд ядарсан туранхай царай харагдана. Яах вэ? хүний охин үр миний үрийг төрүүлэх гэж зовж байгаа байх даа. энэ ч тэгээд угаасаа нагүй болчихсон хүн байна даа. би эс ч гэсэн хэн нэг нь үүнийголыг таслана шүү дээ. Чаплин шүд зуун бодоод шийдэв бололтой ухасхийн босов. Сүүлийн хэд хоног Тоодойтой зууралдаж, Тоодойг явснаас хойш уур унтуудаабагтран олигтой унтаж чадаагүй Чулуунбат гарын сайхан хоол идэж, молокогоор сүлсэн өтгөн цай уучихаад духных нь хөлс чийхран тэр дорхноо нам унтаад өгөв. Хэл хоногын өмнө зэхсэн нарийн урт оосрыг барин Чука уруу дөхөв. Цааш харан унтаж буй Чукаг мордон суусан Чаплин маш хурднаар хөдөлж Чукад сэрээх завдал өгөлгүй дээш нь харуулж хоолойг нь боож эхлэв. Чукагын гар хөл сарвалзан өндийх гэж ноцолдсоноо амьсгал нь боогдон ямарч тэнхэлгүй болов. Тэрбээр эцс ийн хүчээ шавхан тийчигнээд амь нь гарч буй сүүмгэр нүдээр Чаплинг хараад эцсийн амьсгалаа татав.