Home Өгүүллэг “ЭЛСЭН ТОЙРОГ” роман “17-р хэсэг”

“ЭЛСЭН ТОЙРОГ” роман “17-р хэсэг”

2 second read
0
1
3,023

Хөөш муу лалараа олигтойхон бариад орхиоч чи. Ална шүү чамайг. Түүнийг муухай хашгиран орилоход бяд муутай эр гараа сарвайтал базах нь өрөвдмөөр. Хаалга онгойж хянагч нэг хүн оруулчихаад эргэв.

“Шинэ хулгайч ирлээ дээ. Жаахан зугаацдаг юм билүү” гэх ухааны юм тэр бодно. – Том ахаа намайг аваарай. – Сүхцэрэн ахаа намайг аваач. Хаа нэг сонссон ч юм шиг танил хоолойгоор нэг нь гонгиноход Чука

сониуч зандаа хөтлөгдөн толгойгоо өргөн харав. Галзуу хүний улаанаар эргэсэн нүд, амаар нь сагах цагаан хөөс түүнд тийм ч таатай санагдсангүй. – Үгүй нааш нь ямар юм хийчихдэг байнаа. Тоодой

толгойтой үсээ базлан үүдэнд явган сууна. Нэг л танил царай байх тул Чука дээр нь гараа сарвайтал хуянг нь тараах хоригдол эрийг тэр чигт нь түлхэж орхиод орон дээрээ босч суув. – Би энэ сайхан гарыг хаана

харлаа. Түүнтэй хаана таарснаа санах гэж Чука бодсоор байлаа. – Том ахаа намайг аваач. Би чихэр идмээр байна. – Окей Чука үсрэн босч түүний өмнө очив. Тэр хүүхэд яг мөн байна. Тоодой улаан нүдээр

түүнийг өрөвдөлтэйгөөр харна. Чукад гэнэт түүнийг өрөвдөх сэтгэл төрөв. – Өө чаавас даа. Энэ амьтнаар Монголын шорон дутаж гэнэ. Яасан бэ? Анд минь. Яагаад энд ороод ирэв. Энэ чиний байх газар биш шүү дээ. – Том ахаа намайг аваач. “Иш чаавас гэж дээ. Тэр ахыг нь Золбоот алчихсан. Мань хүний цохилт Золбоотыг цааш нь харуулсан. Яг тэр үйлдэл дээрээ ороод ирсэн байна ш дээ. Ангираа ч жинхэнэ шулам болж дээ. Ахыг нь алуулчихаад энэ муу амьтнаар шоронг тахичихаж. Тэгээд өөрөө сугарчихгүй юу. Үгүй ш дээ. Харин санаагүйг сануулж, мартсангы мэдрүүллээ. Ингэж наргихгүй ээ хонгор найз минь.” – Алив найз минь энд удаан сууж болохгүй ээ. Нааш ир. Би энд чиний том ах за. Чука Тоодойг хөтлөн зэргэлдээх ор уруу хүчлэн очив.

– Алив хамаа. Цаашаа орчих. Манай залууг энд хэвтүүлчих тэгэх үү? Зэргэлдээ оронд хэвтэж байсан залуу Чукатай шөргөөцөлдөхөөс цэрвэсэн бололтой цаашаа ор шилжин хэвтэв. -Хамаа наад нөхөр чинь галзуу юм бишүү. – Тиймээ тийм. Зовчихсон амьтан. – Энүүгээр шорон яадаг байнаа. – Тэд хүнийг голох биш. Шар Чука тумбочкаа уудлан том савтай ундаа гарган аяганд хийж – Тоодой май гэж өгөхөд Тоодой ундааг нэг амьсгаагаар залгилав. – САрхинаг нь хатчих дөхөж. Чука дахин тумбочка нээн атга дүүрэн чихэр атган Тоодойгын гар дээр тавьж өгөв. Тоодой баясан инээж чихрийг идэж гарав. – Том ахаа би унтъя. Чука Тоодойг оронд нь оруулж өгөөд хөнжлийг нь

нөмрүүлж өгөв. Төмөр харшин түлхүүр цоож дуугарч сувилагч эм тариа барьсаар орж ирэв. – Тоодой гэж хэн бэ? – Энд унтаж байна. – За сайн барьж байгаарай. Тайвшруулах тариа хийнэ. Наад хулгайч чинь сэтгэцтэй. Сайн харж байхгүй бол яаж ч мэднэ шүү. – Би мэднээ. – Ашгүй дээ. За барьж бай наад галзуугаа. Тоодой шприц хараад хар хөлсөө цувуулан орилж гарав. Чука түүний цээжээр нь агдлан тэвэрсэн ч дийлэхгүй байлаа. – Сувилагчаа энэ яачихсан юм бэ? Чука хөлсөө шудрангаа ийн асуув. – Ийм улсууд чинь хэцүү ш дээ. Муусайн танхайчууд нүдэн дээр нь ахыг нь хутгалчихгүй юу. Тэгээд яах вэ? цочрохдоо нэгийг нь араас нь цохичихгүй юу. Гай болж нөгөөдөх нь үхчихгүй юу. Өрөөнд хоригдогсод бүгд дуу нийлүүлэн шогширч

өрөвдсөн харцаар Тоодойг харав. – Энэ тэгээд хэдэн жилтэй юм бэ? Чука тэсч чадалгүй асуув. – Таван жилтэй. Наадахь чинь хуваарилагдсан ангидаа очоод ялын хугацаагаа сэтгэцийн больницод өнгөрүүлнэ л дээ. – Бэрх юмаа. Тэр шөнө шар Чукагын нойр хүрсэнгүй. “Ангираа гай над дээр ирдэг. Би тэгээд зөвшөөрч байдаг. Золбоот гэж нэг хөгийн хулгайч юмны духанд хүрэлгүй ахыг нь хутгалж байдаг. Уг нь бол Золбоот бид хоёр л буруутай ш дээ. Шуналаа гэж… шуналаас болж энэ айлын амьдрал ёстой орвонгоороо эргэлээ гээч. Уг нь зайлуул эд нар над шиг өнчин хүүхдүүд юм гэсэн. Ангираагаас бас болоогүй найман сая төгрөг авчихсан. Тэр яадаг юм. Хохь нь ш дээ гай хөөтэй муусайн баячууд. Ахыг нь алж хаячихаад энэ муу амьтныг нааш нь шидэхдээ яах вэ? дээ. Ингэж наргихгүй ээ хө. Нахисан хулгай

ч гэсэн надад бас хүн чанар, эр хүний хэлтэрхий бий шүү. Би яах вэ? шоронд хэдэн жил ч суусан чадна. Харин энэ муу галзуу залуу хэцүү байна. Хэргээ задалдаг ч юмуу.” Учир замбараагүй бодол эргэлдэнэ. Тав зургаан хүнд дараалан хүчиндүүлсэн Цэнд шүүх хурал дээр – Энэ Чулуунбатад гомдолгүй гэж хэлээд хүний нүүр харж чадахгүй шал ширтэж байсан нь дахин дахин бодогдоно. “Уг нь сайхан бүсгүй. Надад бас талтай байсан юм шиг. Би гэж нэг адгын шаар баахан амьтан дуудаж, түүнийг хүчиндүүлэхдээ яах вэ? дээ. Чадал хүчгүй эмэгтэй хүнд” бас нэг харамсалт бодол төрөн Цэнд харагдана. – Том ахаа би шээе. Чука дуулгавартай нь аргагүй босч Тоодойг хөтлөн хаалга уруу очиж үүд нүдэв. -Яах гээд байгаа юм бэ? – Нөгөө шинэ ирсэн хүн шээх гээд… – За одоохон очлоо. Тоодой маргааш нь үд болтол нам унтав. – Хөөе хамаа чи хуульч гэлүү? Шинэ ирсэн өндөр цагаан залуугаас Чука асуугаад долоовор хуруугаараа дохин дуудав. – Хамаа

миний хэргийг нэг хараад өгөөч гэж гуйсан өнгөөр хараад Тоодой өөд харав… … Үүрийн цолмон гудайх үес Сүхцэцэг өвдөж гарав. Сүхцэрэн сандчин түргэнээр дүүгээ аван явсан тул Дөлгөөн бяцхан охины хамт үлдэв. Үд хэвийх үес Сүхцэцэг сайхан хүү төрүүлэв. -Сүхцэцэгийн гэрээс хүн байна уу? хүлээх өрөөний цонхны дэргэд зогссон Сүхцэрэн сувилагч эмэгтэйн дэргэд ганцхан харайгаад очив. – Эгчээ би байна. Миний дүү яасан бэ? Төрсөн үү? – Сүхцэцэг гурван килограмм хүү төрүүллээ. Шөл цай хүүхдийн өлгийг нь авчир. – За баярлалаа эгчээ. Сүхцэрэн хашгирах шахам хэлээд хаалга өөд гүйн гарав. – Сүхцэцэг төрчихсөн. Дүү төрчихсөн. Хүүтэй болсон. Би одоо чам уруу очлоо. Миний хайр… үгүй ээ миний найз цай шөл хийж бай тэгэх үү? Сүхцэрэн ихэд ядарсан хүн шиг амьсгаадан хэлээд утсаа таслав. Ямарч

байсан Сүхцэцэг төрсөн нь тодорхой болсон тул Дөлгөөн шөл цай хийж торонд хийн зэхэж тавив. Нэг сар орчим болж байгаа охин нь хувцас өмсчихсөн сарвалзан хэвтэнэ. Дөлгөөн охин уруу гүйн очиж дээрээс унжуулан зүүсэн тоглоомыг хөдөлгөв. Золзаяа охин дээшээ харан хөөрхөн гэгч нь хэвтэнэ. Дөлгөөн жаргалтай хүний байдлаар охиныг үрчин үнсэхэд охин инээх аядана. – Алив миний охин хаана байна вэ? миний охин инээгээрэй. Миний охин инээхээр ээж нь жаргалтай болдог байхгүй юу. Миний охин чинь дүүтэй болчихсон байна ш дээ. Байшингынхаа хаалган дээр ирсэн Сүхцэрэн Дөлгөөний дууг сонсон хэсэг зогссоноо дотогш оров. – Дөлгөөнөө. Дөлгөөн Сүхцэрэнгийн өөдөөс сайхан инээсээр босоод ирэв. – Дөлгөөнөө манайх бас нэг шинэ хүнтэй боллоо. – Баяр хүргэе Сүхцэрээн. Дөлгөөн Сүхцэрэнг тэврэн авч хацар дээр нь үнсэв. Биеэр нь цахилгаан гүйх

шиг жирэлзээд явчихад Сүхцэрэн алхам хойш ухрав. Дөлгөөний царай урамгүй болж – Уучлаарай гээд цааш харан сав суулга тачигнуулав. “Мэдсээр байж зүүгддэг нь юу ч билээ. Намайг гэх сэтгэл үүнд байхгүй юм чинь. Бүтэн нэг жил өнгөрч байхад чинь намайг гэх сэтгэл байвал арай өөрсөн.” Дөлгөөн урамгүйхэн хөдөлж тортойг Сүхцэрэнгийн өмнө тавив. – Шөл цай хийчихсэн. Сүхцэцэгийг гарч ирэхээр би гэртээ харина. Золзаяаг ойр ойрхон та нартай уулзуулж байнаа. – Юу. Чи явах гэж байгаа юмуу? – Алийн болгон би айлд зай эзлэх билээ. Надад бас аав, ээж гэр орон байдаг юм ш дээ. – Би чамд их дасчихжээ. Чамайг их үгүйлэх байх даа. – Ээж минь чамаас арай илүү намайг үгүйлж байгаа байх. Сүхцэрэнгийн царай ихэд урамгүй болж цонхийхийг Дөлгөөн олж үзэв. – Хөөе цаана чинь сая төрсөн дүү чинь хэцүүдлээ. Цай шөлийг нь аваачиж өгөөч. Дөлгөөн түүнийг шамдуулаад охин өөдөө

очив. – За гэсэн мөртөө тортойг цааш нь тавьсан Сүхцэрэн Дөлгөөн үрүү хүрч ирэв. Дөлгөөн түүнээс харц буруулна. Сүхцэрэн түүний дэргэд ирсэнээ дүүгээ өхөөрдөн үнсэв. – Миний найзаа Дөлгөөнөө битгий яв тэгэх үү? Чамайг… чамайг явчихвал би яах юм бэ? Ээрч түгдрэх түүнийг хараад Дөлгөөн инээмсэглэж – Би ямар өнөөдөр явах гэж байгаа биш. Дүүг чинь ирэхээр гэсэн ш дээ. Яваачээ цаад шөл цай чинь хөрчихлөө. – Гэхдээ… Дөлгөөнөө чи битгий яв. Би… би чамд хайртай шүү дээ. Чамайг гомдоочихоно гэж айгаад… хэлж чадахгүй байна. Дөлгөөн огцом эргэн чийгтсэн нүдээр түүнийг ширтсээр ойртон ирэв. – Хайрт минь би чамд хайртай. Сүхцэрэн түүний өмнөөс гараа сарвайлган тосно. – Бурхан минь би ч гэсэн чамд хайртай. Энэ үгийг хичнээн их хүлээвээ. Тэр хоёр халуун дотноор тэврэлдэн хэн хэнийхээ зүрхний цохилтыг мэдрэх гэсэн мэт удтал зогсов. – Миний

хайр. Одоо дүү үрүүгээ очоод шөл, цайг нь аваачаал өгчих. – Тэгье! Би чамдаа хурдан ирнэ за. – Тэгээрэй. Сүхцэрэн бөөн баяр хөөр болсон хүн эмнэлэг үрүү гарч одов. – Май Сүхцэцэгээ. Шөл, цайгаа ав. Ах чинь гадаа ирчихсэн байна. Хэлүүлэх юм байна уу гэж байна. Сувилагч түүнийг харан инээнэ. “Юундаа инээдэг юм бол доо. Арай л шоолоогүй байлтай. Хөөрхийдөө муу ах минь гүйж байгаа даа. Ахаас минь өөр хэн миний төлөө гүйх билээ дээ. Үлдсэн ганц ах минь. Би ч яах вэ? Гологдож орхигдсон хүн. Муу ах минь сэтгэл дүүрэн амьдраасаа даа. дөлгөөнтэйгөө учраа олчихвол ёстой болоод явчих нь тэр дээ. Тийм сайн охиныг ах минь гомдоочихвол яана даа. Хайр гэдэг их эмзэг байдаг хойно. Тийм байсан хайр ингээд эзгүйрсэн сэтгэл, эцэггүй хүүхэд болоод үлдэх ч гэж дээ. Миний амьдралыг Чингүүн голоод

явсан л даа. хэлээд явахгүй дээ. Ирэх байх гэж өчнөөн горьдсон сэтгэл минь хайран. Хүн хүүхдээ хараад баярладаг атал би яагаад баярлахгүй байгаа юм болоо”. Элдвийн сэтгэл эмзэглүүлсэн бодол тархинд нь эргэлдэх тул Сүхцэцэг шөл цайнаас олигтой ч идэж ууж чадсангүй. Тохойн чинээхэн хүүгээ авч тэврээд нүүр өөд нь хянамгай гэгч нь ажиглав. Сүхцэцэгт эцэгтэйгээ дэндүү адилхан хүү мөөмөө үгүйлэн өмөлзөх нь харагдахад гүнзгий сүүрс алдав. – Сайхан хайрын минь дурсгал сэвлэг үстэй үр минь чи надад үлдэх шив дээ. Хамт хэвтэж буй залуухан бүсгүй нөхөртөө охиноо харуулах гэж цонхоор хашгиралдан бөөн хөөр. “Үгүй энэ хүмүүс ямар гоё жаргалтай байдаг юм бэ? Энэ жаргал яагаад биднээс холуур байдаг юм бол. Хүү минь бас эцгээ мэдэхгүй өсөх нь дээ”. Сүхцэцэг харамсан бодсоор хүүгээ хөхүүлэв… …

– Байна уу? хайраа хоёулаа хам т хоолонд орох уу? Сая аав яриад сонин ихтэй. Ангираагын инээд цалгиан хэлсэн үгэнд Чингүүн огтхон ч баярласангүй. -Тиймүү би завгүй байна. Чи наашаа ирээд хоолонд орчихооч. Чингүүнд аав нь Чикагогын зүүн урьд дүүрэгт жижгэвтэр ресторан худалдаж авч өгсөн тул тэр боломжийн амьдарч байлаа. – Өө чи ийм урамгүй ш дээ. Би ямар өлссөндөө чамайг хоолонд урьсан биш. Юм ярих гэсэн юм. Ирэх сард манай аав бид хоёрын хуримыг хийнэ гэсэн юм. Энэ үгийг сонсоод Чингүүний дотор арзасхийн бие жихүүцэхэд хүрэв. – Юу. Хурим хийхээ. Тэр амжихгүй биз. Хурим хийхэд танай ааваас гадна манай аав, ээжийн шйидвэр хэрэгтэй шүү дээ. – Би ээжтэй чинь ярьчихсан. Зөвшөөрсөн ш дээ. – Бодож байж хариу хэлье. Би ажил ихтэй байна. Дараа ярья. – Хөөе чи орой эртхэн ирэх юм байгаа биз дээ. – Би ажил ихтэй байна гэж хэлсэн ш дээ. Утас

тасарч Ангираа урамгүй царайлан эргэв. Утас нь дуугарахад Чингүүнийг юмуу гэж бодсон Ангираа утсаа авч харав. Аав нь ярьж байлаа. – За ааваа сонсч байна. – Миний охин цаадахдаа хэлэв үү? Юу гэж байна. – Хэлсээн ааваа. Бодож байж болъё гэж байсан. – Хм юуг нв боддог байнаа. Заяа муутай золиг. Миний буянаас зугатаагаад юугаа хийнэ дээ. – Бид учраа ололцноо ааваа. – Хм учраа ололцноо гэх юм. Цаадах чинь ер нь ингэхэд миний охиныг жаргааж чадах хүн мөн юмуу даа. Өө тийм мартчихаж. Аав нь Монгол банкны захиралтай яриад тохирчихсон. Чи сайн банкир бэлдэж байгаа юм байна. Ажил бэлэн шүү гэж байна лээ. – Ааваа би ойрын үед Монголд очих хэрэг байна уу? – Миний охин айлтгүй болсон. Аав нь нөгөө давраад байсан гөлөгийг шорон уруу нь илгээчихсэн. – Тийм үү. Яанаа. Гэхдээ ааваа

тэр таныг шоронд өөрийгөө хийлгэсэн гэж мэдэж байгаа юу? – Яалаа гэж дээ. Хүн хүнээрээ, нохой нохойгоороо гэж. Нохой шиг авирлаж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Ойрын арван жилд цоожтой сууна биз. – За ашгүй дээ ааваа. Охин нь таньдаа хайртай шүү. Бас нэг асуудал байнаа. Монголдоо очиж гэртээ харих сайхан л байна. Энэ Чингүүн нөгөө хүүхэн үрүү яваад өгвөл яанаа. – Одоогын хүүхнүүд тийм үнэнч байхаа больсоон. Гомддогоо гомдоод, цөхөрдгөө цөхрөөд өөр нэгийг сонгоо биз. Үгүй миний охион. Аав нь одоо охиндоо юу хэлэх билээ дээ. Миний охин цаад золигоосоо жирэмсэлчихээч. Хамгийн сайн аргамжаа тэр шүү. Эцгийн хэлсэн тэр үгнээс нэгийг ухаарсан Ангираа хамгийн сайн гэгдэх дур хүсэл өдөөгч бэлдмэлээс

нэг хайрцгыг худалдан аваад цонхон дээрээ гиюүрэн зогссоор орой болгов. Тээр орой болсон хойно ашгүй нэг Чингүүний царай харагдаж баярлуулав. Чингүүн хамт ажиллаж сүүлийн үед сүрхий дотносох болсон Баясаагийн хамт орж ирэв. – Өө ямар сайн юм бэ? Хайраа. Баясааг дагуулаад ирдэг. Би бүр уйдаад яг үхэх гэж байлаа. Жаахан сууж хөзөрдөцгөөх үү? – Толгой өвдөөд байнаа. Эртхэн хэвтэх минь. Халаасаа уудлан өрөөгөө түлхүүрдэн оронгоо Чингүүн хайш яйш хэлээд пиджакаа тайлав. – Үгүй чи ийм сайхан бүсгүйг ердөө хэрэгсэхгүй юм. Адаглаж сэтгэлийг нь бодоод ганц… Чингүүн түүнийг муухай харж – Ганц юу гэж… тийм сүрхий татагдаад байвал чи цаадахиа эргүүлээч. – Өө за за бүр ийм дээрээ… Үгүй тэгээд чи түүнд

хайргүй юм бол яах гэж Ангираатай нэг өрөөнд амьдардаг юм бэ? – Манай ээж, Ангираа хоёрын хүсэл… – Хайраа хүйтэн жүүс уугаарай. Тэр хоёрын яриаг таслан аягатай жүүс барьсан Ангираа орж ирээд аягатайг ширээн дээр тавив. – Би хувцсаа сольж байна. Чи гарч байхгүй юу. Ангираа дурамжхан гарахад Чингүүн цэвэр ус авч залгилав. – Чи чинь харин жинхэнэ зөрүүд гар уу, үгүй юу. Ийм сайхан бүсгүй өөрийн гараар жүүс авчирч өгч байхад чинь ус залгилаад… ёстой хайрын тэнгэр орхимоор юм. – Хүсээд байвал чи уу л даа гэсэн Чингүүн цонхоор өлийн харж – Хайрын тэнгэр орхиноо гэж… гашуун болохоос надад тохирсон үг юм даа гэв. – Үгүй чи өөрөө тэр бүхнийг бий болгоод байгаа юм бишүү гэсэн Баясаа аягатай жүүсийг авч

залгилав. Цээж хүзүүгээ ил гарган хувцасласан Ангираа орж ирэн энэ тэрийг ярин тас тас хөхрөнө. Түүний дуунд эвгүйцсэн Чингүүн телевизийн суваг сольж байснаа буруу харан хэвтээд өгөв. Баясаагын нүд сүүмийн байшингын адар ширтэн хэсэг хэвтсэнээ өндийн сууж – Ёох нойр хүрчихлээ. Энэ хүн гуай ч цаашаа харан дугжирчихдаг байна ш дээ. Хатагтай танайд унтаад явж болохуу гэв. – Би яаж мэдэх билээ. Дагуулж ирсэн хүн мэдэх биз хэмээн дурамжхан хэлсэн Ангираа гараад явчихав. “Миний арга зөв боллоо. Аягатай жүүс уугаад арга ядахдаа буруу хараад хэвтчихлээ. Чамайг хир тэсэхийг би харнаа. Биологи бие эрхтэн чинь шаардаад байгаа юмыг чи тэсч тэвчиж чадах юмуу” гэж бодсон Ангираа өрөөндөө орон өөрийн бэлтгэлээ хангав. Гоёмсог дотуур хувцас өмсөн анхилуун үнэрт тос түрхэв. Өнөө шөнө миний хамгийн жаргалтай шөнө. Өчнөөн жил харж хайрлаж явсан

хайрттайгаа унтана. Надад ийм их хүсэл байгаа юм чинь би жирэмслэнэ. Гайгүй дээ хүүхдээ хараад чи намайг орхиж явж чадахгүй. Чи надад хайргүй ч хүн чанар чинь хүүхдээ орхихгүй. Чамайг би мэднэ ш дээ. Хайрт минь. Ангираа өөрийн дуртай өнгийг эрхэмлэн үзмэн ягаан өнгийн даавууг нөмрөн хэвтэв. Өрөөг бүдэгхэн гэрэлтүүлэх хөх туяатай гэрэл асаан өөрийн хүслээ илэрхийлэв. Энэ шөнийг тэр романтик байхыг тэр туйлаас хүсэнхоёр болори хундага, сайн чанарын дарс авчран өмнөх жижиг ширээнээ тавив. Цаг нилээд орой болсон ч ЧИнгүүн түүн дээр ирсэнгүй. Гадаа хаалга онгойх шиг болоход өндийн сэм харвал Баясаа гарах нь харагдав. “Ашгүй шавар болосн хүн явлаа. Одоо ирэх биз” гэсэн бодол төрөхөд Ангираа нүдээ анин хэвтэв. Энэ үед сэрэл тачаал нь дээд цэгтээ хүрсэн Баясаа гадаа

гарч жаал суув. Толгой нь эргэж дотор нь мансууран ичимдэг эрхтэн нь байж суухын аргагүй өндөлзөн зовоов. “Одоо яах вэ? Монголд байгаа эхнэрээ мянга дахин бодлоо ч энэ байдлыг өөрчлөхгүй. Хаа нэг энгэр зөрчихдөг хүүхнүүд өдийд түүнийг хүлээгээд сууж байна гэж үгүй. Энэ шөнө болсон хойно чамтай яг одоо унтмаар байна гээд яривал хэн нэгэнд тэвчишгүй доромжлол болох биз. Жинхэнэ тэнэглэл тэр болно биз” гэж бодсон Баясаа өндөлзөх эрхтнээ гараараа даран хэсэг суув. Нүүр өөд нь дүүгэж байж суухын аргагүй сэрэл тачаал нь ихсэхэд Баясаа босч хаалга татан орж ирэв. Ангираа ч тэр Чингүүн ч тэр ажин түжин нам гүм оргино. Үүдний хонгилд гутлаа тайлсан тэр өлмий дээрээ гишгэлэн дотогш оров. Чингүүн буруу харсан чигтээ мөд сэрэхгүй унтана. Баясаа тэнд тогтох чадвараа алдан

буцан гарч хаалгаа зөөлөн хаав. Далд нэгэн хүчинд яая даа гэлтэй удирдуулан тэр Ангираагын унтлагын өрөөний хаалгыг зөөлөн онгойлгов. Бүүдгэр хөх гэрэл, шилтэй дарс, гоёмсог даавуун хэрэглэлтэй тансаг өргөн ор доод талд нь нэвт гэрэлтэн харагдах шөнийн гоёмсог хувцастай залуу сайхан бүсгүй хэннэгнийг хүсэн хүлээсэн бололтой дээш харан жигд тайван нойрсоно. Жинхэнэ түүний хүссэн тансаг романтик ертөнц байгааг тэр мэдрэв. Ихэд даарсан хүн шиг хамаг бие нь чичирч гар нь салгалсан Баясаа

шөнийн гүнж үрүү аажим дөхөж нууцлаг жаргалд урин дуудах бүүдгэр гэрлийг унтрааж орхив. Тэгээд.. бүсгүйн бие үрүү гулгах мэт хүрэн уруулыг нь чичирч дагжин озож эхлэхэд Ангираа сэрэн наалинхай байдлаар угтан авав. Тэр хоёр шөнөжин сексдээд хэн хэн нь тайвширч ядран нам унтчихсан байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…