Home Өгүүллэг “ЭЛСЭН ТОЙРОГ” роман “16-р хэсэг”

“ЭЛСЭН ТОЙРОГ” роман “16-р хэсэг”

0 second read
0
0
2,038

Настайвтар эмэгтэй хүний дуу гарч байлаа. – Би Очир дэд хурандаагын ярьсан цагдаа байна. – Өө за Тоодойгын ахуу? Би хавтаст хэрэгтэйгээ танилцаад дуусч байна. Хөлс нь төлөгдчихсөн шүү дээ. – Хэргийн

нөхцөл байдлаас харахад Тоодойд ямар ял тулгагдах бол. – Цочрон давчисаны улмаас хүний амь нас хохироосон гэх зүйл ангиар таван жилийн яо оноох байх. Тоодойгын хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай.

Сэтгэцийн өвчний улмаас ажлын чадваргүй. Наян хувийн групптэй. Энэ нь хэрэг даах чадваргүй гэсэн үг. Хавтаст хэргийг бүрдүүлэхдээ эрүүгийн хуулийг урвуулан ашиглах маягаар нотлох баримтыг

үндэслэсэн тул би эсэргүүцэл бичиж байна. Хэргийг мөрдөн байцаалтанд буцаах байх. – Маргааш Тоодойг чөлөөлөн гаргах боломж байгаа юу? – Үгүй хэрэг буцахгүй бол Тоодой харин ч урьдчилан хорих

төвд хэд хоног болох байх. Сүхцэрэн өмгөөлөгчтэй холбогдоод ажлаас дөнгөж гармагц утас нь дуугарав. Сүхцэцэг ярьж байлаа. – Байна уу? – Ахаа та хурдан гэртээ хүрээд ир дээ. Сүхцэрэн нэг сонин совинд

хөтлөгдөөд явчихав. – Яасан бэ? Чи зүгээр үү? Өвдөөгүй биз. – Үгүй ээ. Би зүгээр. Гэсэн ч ахаа та хурдан хүрээд ир. Хурдан ирээрэй. Таксидаад ирээрэй. Сүхцэцэг өөр юу ч хэлсэнгүй. Сүхцэрэн гэр үрүүгээ жигтэйхэн яарав. Сүхцэрэнг гэртээ яаран ороход Сүхцэцэг уйлсан бололтой нүд нь хавдчихсан зогсч байлаа. – Чи зүгээр үү гэсээр Сүхцэрэн дүүгийнхээ гараас барив. – Ахаа Өнөрөө эгч төрсөн юм байна. – Үгүй тэгээд бидэнд хэлдэггүй юмуу? Ямар хүүхэдтэй болсон гэнэ. – Охин гарсан гэнэ. Өнөрөө эгч өөрөө ярьсангүй дүү нь ярьж байна. Та нар ахынхаа хүүхдийг ав гэж байна. – Юу. Тийм жаахан нялх амьтныг хөхнөөс нь салгахгүй байлгүй дээ. – Би хэлсэн. Тоохгүй байна лээ. Яанаа ахаа. Одоо

манайх уруу ирж яваа. – Часан хэцүү орчлон хорвоо вэ? бидний байдал улам хэцүүдэж байхад. Сүхцэрэнг үгээ хэлж дуусаагүй байхад гадаа хаалганы том хонх дүн дан хийхэд түгшүүрийн дохио сонссон мэт ах дүү хоёр цонхоор харцгаав. Өнөрөөгийн дүү Маам гэх хэл ам хурц залуухан бүсгүй өлгийтэй хүүхэл тэврэн орж ирэх нь харагдав. – Яах вэ? ахаа. – Ороод ирэг юу гэхийг нь сонсъё. Маам тэднийд ороод ирэв. – Та нар энэ ахынхаа хүүхдийг ав. Миний эгч энэ хүүхдээс болж амьдралаа үрэх нь шиг байна. Харсаар байж би эгчийнхээ амьдралыг сүйтнэж чадахгүй. Амьдрал ийм хүнд хэцүү байхад хоёрын хоёр

хүүхэдтэй хүн яаж амьдардаг юм. Энэ хүүхэд танай төрсөн ахын чинь хүүхэд. Дөнгөж олдмогц эцгийнхээ толгойг идсэн муу ёртой золиг. Та нар өөрсдөө энэ хүүхдээ авч хүн хий. – Үгүй Маамаа. Бид ахынхаа хүүхдийг авалгүй яах вэ? харин адаглаж долоо хонотол эхийнхээ дэргэд байг л дээ. Бид ч бас хэцүү байна. Дүү маань төрөх гээд тулчихаад байна. Хүүхэд асрах хүн алга байна. – Манайх бүр хэцүү байна за юу. Та нар битгий амиа бод. Та нар одоо энэ хүүхдээ авдаггүй юм бол би гараад хашаанд чинь тавьчихаад явна шүү. Авна уу, асрамжиндаа өгнө үү өөрсдөө мэднэ биз. Энэ хүүхдэд та нарын цус гүйж байгаа. – Үгүй чи байз л даа. байдал нэгэнт ийм болсноос хойш бид ярилцаж болно биз дээ. Сүхцэрэн учирлах аястай хэлэв. – Юуг нь

ярилцдаг юм бэ? Нэгэнт байдал тодорхой байхад. Нааш нь өг. Би хүн хийнэ. Бүгд толгой өргөн үүд рүү харахад Дөлгөөн ороод ирчихсэн өлгийтэй хүүхдийг Маамаас аван тэвэрч байлаа. Хаалга тасхийн хаагдаж Маам гараад явчихав. – Голомтондоо ирж байгаа хүнийг авахгүй буцаах гээ юу чи. – Дөнгөж хоёр хоногтой хүүхдээр хүн хийнэ гэдэг хэцүү шүү дээ. Энэ удаа чи дэмий юм хийлээ. – Зүгээрээ би хүн хийнэ. Дөлгөөн хүүхдийг энхрийлэн үнсээд орон дээр аваачин зөөлөн хэвтүүлэв. Хүүхдийн өлгийг задлахад хэвлүүхэн нь аргагүй хоёр гараа сарвалзуулан суниаж байлаа. Ахынх нь үнэр хүүхдээс ханхийх шиг болохуйяа Сүхцэрэн хүүхдийг тогойн үнсэв. Хүүхэд үнэгчлэн

инээвхийлэх нь талийгаач ахтай нь жигтэйхэн адилхан харагдав. – Ямар хөөрхөн юм бэ? Хамрыг нь хараач. Яг аав шигээ. Сүхцэцэг дүүгээ харан өөрийн эрхгүй баясан инээвхийлэв. – Ийм хөөрхөн охиныг эхээс нь холдуулж байдаг. Харамсана даа та нар. Хохь чинь. Буцааж өгөх ч үгүй. Би охиноо болгоод авчихана. Дөлгөөн охиныг энхрийлэн үнсээд хэнд зориулсан юм энэ үгийг хэлэв. – Дөлгөөн минь чи дэндүү хүнд ачааг үүрч байгаа юм биш биз. – Үгүй надад хэцүү биш. Чи ч гэсэн бас харамсах болно. Энэ миний хүүхэд шүү. Чи оролцох хэрэггүй шүү. – Чи ажлаа хийж чадахгүй болно шүү дээ найз минь. Найз нь чамайг бодсондоо… – Чи ер нь намайг бодож байсан юмуу? Үгүй биз дээ. Би өөрийгөө мэдье за. – Уучлаарай Дөлгөөнөө. Би чамайг бодолгүй яах вэ?

Чи миний сайн найз. – Баярлалаа. Найз гэж бодож явдагт чинь. Дөлгөөн өөрт нь нэг л гоморхоод байгааг Сүхцэрэн анзаарав. – Найз нь чамайг гомдоосон бол уучлаарай. Ганц өдөр чамтай хамт салхинд гарч адаглаж амжихгүй юм. Ажил гэр сургууль гэнж явдаг бол ажил гэр сургууль Тоодой болчихоод байна. Тоодойгын шүүх хурал маргааш өглөө арван цагт Дүүргийн шүүхэд болно. Манай гэрт их зовлон нүүрлэж байна даа. тоодой маань шоронд орж магадгүй болчихоод байна. Сүхцэцэг, Дөлгөөн хоёрын нүд духан дээрээ гартал томров. – Яагаад – Эрүүгийн хэрэг үүсчихсэн байсан юм байна. Хохирогч нь өнөөх Золбоот. Золбоотын ар гэрийнхэн гомдол нэхсэн байна лээ. – Тийм үү гэж сулхан дуугарсан Дөлгөөн охиныг бүүвэйлж унтуулчихаад хувцсаа өмсөв. – Золзаяаг харж байгаарай. Би охиндоо

Золзаяа гэж нэр өгсөн юм. – Үгүй чи нэрийг нь бодоод олчихсон байдаг. Ямар гоё нэр вэ? Золзаяа гэж. – Би гараад хүүхдийн тэжээл бас угж аваад ирье. Дөлгөөн гялалзан гарч одов. Нялх дүүгийнхээ дэргэд Сүхцэрэн, Сүхцэцэг хоёр бие биенээ шаналж зовсон нүдээр харж зогслоо. – Ахаа бид ийм их зовох төөрөгтэй улс юм байхдаа. – Бид бас өнөр өтгөн болж байнаа дүү минь. Харахгүй юу ахын минь үргэлжлэл болоод охин нь голомтондоо ирчихлээ. – Ахаа бид тэгээд дүүгээ Дөлгөөнд өгчихөж байгаа юмуу? – Яалаа гэж дээ. Дөлгөөн чинь манай хүн шүү дээ. Би түүнд хайртай. – Тиймүү би их баяртай байнаа. Би Дөлгөөнд бүр дасчихаж. – Гэхдээ Дөлгөөн ахыг нь тоохгүй байх юмуу хэн мэдлээ. – Тэр таньд хайртай. Таныг нэг л өөр харцаар хараад байдаг юм. Ахаа Дөлгөөн таньд сайн болохоороо манайд байгаад

байдаг байхаа. – Мэдэхгүй юм даа дүү минь. Ямарч байсан Дөлгөөн их сайхан сэтгэлтэй эмэгтэй. Сүхцэцэг баярлан инээвхийлнэ… … Таван жилийн хорих ялаар таслан шийтгэгдсэн Тоодойг урьдчилан хорих төв үрүү шууд ачаад явчихад Сүхцэрэн яаж ч чадсангүй. Гомдлын мөрт өмгөөлөгчтэй нь уулзаж Нийслэлийн шүүхэд давж заалдах болчихоод яахаа мэдэхгүй хэсэг гөлрөн зогсов. Мөрөн дээр нь хүн гараа тавих шиг болоход Сүхцэрэн эргэн харав. Очир дарга нь зогсч байлаа. -Ахлагчаа ийм үед ингэж сэтгэлээр унах хэрэггүй байдаг юм. – Дүүг минь аваад явчихлаа. Сүхцэрэн ихэд энгийн хэлэх гэсэн боловч адсангүй хоолой нь чичирхийлэв. – Тэсэх хэрэгтэй шүү. Аливаа юмны учиг тайлагддаг юм. – Дүү минь бие муутай болохоор санаа зовоод байх юм. – Зүгээр тэсээд гарах болно. Хүн ер нь зовлонг даадаг юм шүү дээ. Ингэхэд ахлагч та хичээлээ таслаагүй биз. – Таслаагүй ээ. – Сайн

сурах хэрэгтэй шүү. Дэд хурандаагын чанга итгэлтэй алхан одохыг Сүхцэрэн харж зогслоо. Сүхцэрэн гэртээ ирэхэд ахынх нь охин Золзаяа халуурчихсан аг даггүй орилж Дөлгөөн уйлчихсан охингы тэврэн зогсч байлаа. – Яасан бэ? – Чи түргэн дуудаад орхиоч. Учир зүггүй халуураад толгойгоо сэгсчин орилоод байна одоо яадаг билээ. – За би одоохон гэсээр Сүхцэрэн утсаа гаргаж ирэв. Түргэний эмч ирэн охиныг үзэн удтал чагнаад – Эмнэлэгт хэвтэх хэрэгтэй гэв. Охины гэдэс дүүрч халууран, чих нь өвдсөн байлаа. Дөлгөөн охиныг авч эмнэдэгт хэвтэхээр болов. Охины хоолыг тохируулж өгч чадаагүйгээс гэдэс нь дүүрснийг хоижм Дөлгөөн мэдэв. Охин тархины даралттай учир цочиж хөхрөн шөнөжин уйлж хонов. Тэр шөнө Дөлгөөн охиныг тэвэрсээр үүр цайлгах үес охин овоо тайвшран унтжээ. Хүнээо хүн хийнэ гэдэг ямар хэцүү байдгыг Дөлгөөн ойлгож, ээжийгээ өрөвдө байлаа. Дөлгөөн охины хажуугаар хэвтэж жаахан нойр авав. Өглөө

болжээ. Ирж яваа цагын өнгийг илтгэх мэт урьхан салхи цонхоор сэвэлзэнэ. Дөлгөөн нялх охиныг салхи авчих вий гэж бодон цонхыг зөөлөн хаав. Дөлгөөн тайвшран унтаж буй охины дээрээс өнгийн удтал ширтэв. Золзаяа үнэгчлэн өмөлзсөнөө хөөрхөн нь аргагүй инээмсэглэнэ. Тэгээд ихэмсэг нь аргагүй унтана. “Хүүхэд гэдэг ямар хөөрхөн, ямар ариухан юм бэ” гэж бодсон Дөлгөөн өөртөө сүүрс алдав. “Миний хүүхэд байсан бол” гэх харамсалт бодол төрөхөд Дөлгөөн тонгойн охиныг үнсэв. “Золбоот энэ нялх амьтны амьдралыг харлуулаагүй байсан бол өдийд Золзаяа охин аав, ээжтэйгээ өнөр өтгөн байхсан. Золбоот надад хүн шиг хандсан бол миний хүүхэд байх байсан. Үхсэн хойноо ч гэсэн тэр энэ айлын амьдралыг там болгон харлуулж байна. Үнэндээ хөөрхий тэр Тоодойгын буруу гэж юу

байхсан билээ. Би Золбботод их хайртай байсан санагддаг. Харин одоо Сүхцэрэнг харж, хажууд нь байх шиг жаргал надад үгүй болжээ. Даанч миний хайрыг тэр мэдэхгүй юм даа. төрийн цагдаа хүн намайг яаж тоох билээ. Би чинь муу үйл хийж, муу газарт байсан хүн шүү дээ. Яаж ч бодсон Сүхцэрэн надтай яаж ханилах билээ дээ. Харин би Сүхцэрэнд зориулсан хайраа энэ охинд өгнө. Би өөрийнхөө хүүхдийг хайрлах хувьгүй хүн. Дахиад хүүхэдтэй болсон ч би чиний төлөө амьдрана. Золзаяа миний охин битгий өвдөөрэй. Ээж нь туршлагагүй болохоор одоохондоо чамайг олигтой асарч чадахгүй байгаа ч тун удахгүй сурчихана. Ээж нь аливаа юмыг хурдан сурдаг юм.” Дөлгөөн нялх охиныг дахин зөөлөн үнсэв. Дахин дахин үнсээд баймаар санагдан сэтгэл нь нялхарна. Дөлгөөн Золзаяа охинтой том хүнтэй ярих мэт

ярилцан суусаар байлаа. Охиноо тэврээд гэртээ харимаар, ээждээ очмоор санагдаж сэтгэл нь хөнгөрөн хөвсөлзөнө. Дөлгөөн шиг баян түүн шиг жаргалтай хүн энэ орчлонд байхгүй мэт санагдана… … Шар Чука эмнэлэгийн орон дээр тарайн хэвтэж нэг ядмаг эрээр хуян шар усаа тараалган тарвалзана. “Үхсэн лаларын энэ хөгийн орчлонд тааваараа амьдарч болдоггүй юм бол чоно шиг хэмлэлдээд дуусна даа. Наранд нь болдоггүй юм бол нарсанд азаргалж яваад дуусна гээч. Хөгийн муу лалрууд өөрсдөө адилхан хувааж цохичихоод үйлдэл дээрээ намайг унагадаг байна ш дээ. Уг нь тэр Цэнд овоо хүүхэн юм билээ. Шүүх хурал дээр надад бүр гомдолгүй гэсэн гээч.харин тэр муу

Чимгээ. Муу лалр чинь хүн өрөвдөөд өөртөө байсан хоёр сая төгрөгөө өгөөд байхад чинь намайг хүчиндсэн гомдолтой ч гэх шиг хаирн хуцдаг байна ш дээ. Муу гичий чинь. Хөгшинөө мэдэхгүй хагсчихсан юм байсандаг. Шоронд өөрийн орон зайг босгож авна шүү. Шар Чука ямрыг үзнээ муусайн лалрууд.” Шар Чука дотор нь багтрах бодолдоо шатах мэт уур нь дүрэлзэнэ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…