
Чи муу намайг басаад байна уу гичий минь. – Би явъя тэгэх үү? Намайг уучлаарай. Байдал бишдэж буйг мэдэрсэн Цэнд эелдэг дуугарав. Чука түүнрий мөрнөөс цүнхийг нь мулталж ширээн дээр
шидээд нимгэн цамцных нь товчийг ханз татан тайлан шидэв. Цэндийн эвдрээгүй гуалиг бие цогцос урагш түрэн товойх хоёр хөхийг хараад тэсвэр алдарсан Чука хөхний даруулгыг нь угз татан тайлж
хаяв. Цэндийн нүдэнд айдас тодорсон байлаа. – Одоо больё. Битгий уурла л даа. би чамайг ойлгож байна. Ингэж зөөлөн дуугаран гуйсан нь Чукагын араатан авирыг бүр хөдөлгөв. – Тийм бол наад доод биеэ
өөрөө нүцгэл. Би дахин хэлж чадахгүй шүү. Чам шиг хүүхнийг гуйдаг ч аавын хүү биш. Хурдлаач пи… минь. Цэнд гараа салгалуулсаар юбка трикогоо тайлав. Хүүхний торгомсог дотоожны цаанаас өтгөн хар үс
багсран харагдана. – Энийгээ тайл гэсэн шүү. Чука дотоожных нь гаднаас умдагных нь үсийг базан зулгаахад ёолон дуу алдсан Цэнд дотоожоо хурдхан тайлав. – Минийхийг тайл гэж захирамжилсан

Чука утсаа залгаж хэдэн хүнд нөхдөө дуудав. – Нэг их онгон юм шиг маяглаж гэнэ. Эдэлж өгнөө чамайг. Чука заналтай гэгч нь хэлээд хүүхнийг газар хэвтүүлж дээр нь гарав. Түүнийг нүгэлт ажлаа дуусаагүй байхад шоронгоос суллагдаад удаагүй байгаа хэдэн балмад залуу халамцуухан орж ирэв. Чука хүүхний дээрээс амьсгаадсан хэвээр толгойгоо эргүүлж нөхдөө харан инээмсэглээд – Наад архинаасаа уу. сайхан амьтан байгаа биз. Миний дараа эдлээрэй гэж тачигнатлаа хөхрөв. – Чука битгий ингэ л дээ. Намайг уучил. Хоёулаа хийе тэгэх үү? Гэж Цэнд уйлагнан гуйхад Чука түүний үзмэн ягаан уруулыг ихэд энхрийлэн үнсч – Уг нь би чамайг ихэд нандигнан
хайрласан юм. Даанч чи миний хайоыг даасангүй онгонтож маяглаад байсан. Одоо энэ залуусыг цэнгүүл дээ хэмээн дур тавин өндийв. Согтуу залуус Цэндийг ээлж дараалан хүчирхийлэв. Цэнд сүүлдээ дуугарч чадахаа болин ядрангуй нүдээ анив. Чих нь шуугиж толгой нь эргэнэ. – Одоо эднийг яах вэ? зөндөө наадлаа ш дээ. Гүйцээчих үү? Гай болол яана.. – Энэм бүдүүнийг нь хэрэггүй ээ. Наадахь чинь тасарчихсан. Тэгээд ч Эркагын эхнэр. Ард нь дөрвөн хүүхэд байгаа. Наад гичий чинь халзан Зоригоогын эхнэр… – Өө пи.. чи чинь хаяагаа хадардаг ямар тэнэг хулгайч вэ? – Харин тиймээ. Өөрөө дургүй хүргээд байсан юм. – Миний бодооход энэ гичийг дуусгах хэрэгтэй. Тэгээд
хэдүүлээ нууцыг… – Та нар арай ч дээ. Ийм арчаагүй байх даа яадаг юм. Хулгайчийн эхнэрийг… бас болохгүй ш дээ. Наад хүүхнээ хувцасла. Хоёр согтуу мөлхөж очин Цэндийн хувцсыг өмсгөх аядан ноцолдоно. – Ингээд дэмий ш дээ. Го хамаа.. Өнгөрсөн юм дуусгах хэрэгтэй ш дээ. Наад гичий чинь эргээд… – Ер нь хоёулангаар нь өнөө шөнийг өнгөрөөгөөд маргааш хээр хаячихвал яасан юм бэ? – Дэмий юм хийлээ новш гэж.залуучууд сүүлдээ маргацгаан яах учраа олохгүй архинаас хийж ууцгаав. – За Чука чи тэнэгтэж байна даа хулгайч минь. Ингэдэггүй л байхгүй юу. Цоожтой хаалганы ард зовж суугаа нөхрийнхөө эхнэрийг зовоогоод…Чиний аз дэндүү харина даа. нийгэм
биднийг тоохгүй байгаа ч гэсэн бид бас хүн шүү. Бид амьдрах гэж ядаж явна. Дахиад тийшээ орчихгүй юмсан гэж бодож хичээж байна. Чи ийм заваан юман дээрээ яах гэж биднийг дуудсаж оролцуулсан юм бэ? Энэ бантангаа өөрөө хутга за. Бидэнд битгий гай болоод бай. Бид энэ хүүхнийг хүчиндэх нь байтугай барааг нь хараагүй шүү. Бидний нэрийг дурсаад үзээрэй. Чамд хутга зооно шүү. Хохь чинь шүү… Го хэмээх бядлаг хүйтэн царайт залуу заналхийлээд босохд бусад нь дагалдав. Тэднийг гарсны дараа Чука Цэндийн дээрээс тонгойн дуудахад тэрээр нүдээ нээсэнгүй муухан амьсгалах сонсдож байлаа. Хаалга тогших сонсдоход хүүхний нүцгэн биен дээрээс даавуу чулуудаад эргэсэн Чука гартаа хутга шүүрэн авав. – Орооч лаларуудаа.
Яах гэж өдөөд байнаа. Алчихана шүү хулгайчууд аа. – Зогс цагдаа байна. Хутгаа хая Чулуунбатаа. Ёндон гишүүний даалгаврыг гүйцэтгэж явсан цагдаагын хоёр ажилтан шар Чукаг ийнхүү хүчингийн хэргийн үйлдэл дээр нь баривчлав. Чулуунбатын гарыг ард нь зөрүүлэн хүлсэн цагдаа – Энэ юун хүн бэ? Яасан юм гэсээр Цэндийн дээгүүр хаясан даавууг хуулж аваад нүд нь том болон хойш ухраад барьж явсан холбоогоороо ярьж гарав. – Нэгээ. Нэгээ. Хүчингийн ноцтой гэмт хэрэг гарсан байна. Хүний бие маш муу байна. Эмнэлгийн тусламж яаралтай явуул гээд өрөөн доторхыг нэгжин харав. Чимгээ сэргэж сүүмийсэн нүдээр тэднийг гайхан харна.
– Ай муу пи..нууд. Гарангуут намайг гөрчихдөг байна ш дээ. Гайгүй дээ та нарыг. Дотроо занал хорслоор шатан байсан Чулуунбат Чимгээг харж – Эгч тэр хивсний цаагуур мөнгө бий. Ав гэхэд Чимгээ сүүмийсэн нүдээр тийш харан мөлхөн очоод хивсний араар гараа оруулан түнтийсэн хар түрүүвч гаргаж ирэв. – Энэ миний мөнгө шүү. Би хулгай дээрэм хийгээгүй. Дөрвөн хүүхдээ тэжээх гэж ядаж яваа энэ эмэгтэйд энэ мөнгийг өгчхөөрэй! Цагдаа юм хэлсэнгүй. Чимгээ яарч сандчин мөнгийг далд хийв. Дохиогоо хангинуулсан цагдаагийн машин, эмнэлгийн машинтай зэрэг ирэв. Цэндийг дамнуурга дээр тавин авч гарахад Чимгээ түүний жижиг цүнхийг шүүрэн авчээ. Чулуунбатын үйлдсэн хүчингийн ноцтой гэмт хэргийг шүүн таслах хурал болж өнгөрөн Чулуунбат арван жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих
ангид эдлэхээр болжээ… … Тоодой ухаан ороод жигтэйхан айжээ. Хамгийн түрүүн том ахыгаа харав. Ам жигтэйхэн цангах тул хүйтэн юм уучих санаатай өндийж харав. Тоодойгийн дээр том цонх цэлийж, өрөөнд гэгээтэй гэж жигтэйхэн. Тоодой жижгэвтэр өрөөнд өөр гурван хүний хамт хэвтэж байгаагаа гэнэт мэдрэв. – Том ахаа ам цангаад байна. Ус өгөөч. Хариуд нь таг чиг. Хүмүүсийн хурхирах сонсдоно. – Бага ахаа ам цангаад байна. Сүхцэрэн сэрсэнгүй. Дуугарсангүй. – Цэцэгээ ам цангаад байна. Цэцгээ ч мөн дуугарсангүй. Эргэн тойрон таг чиг. Тоодой нэг өрөөнд унтаж байгаа улсаа гэрийн хэнтэйгээ андуурснаа ойлгож орон дээрээ босоод суучихав. “Юу билээ дээ энэ чинь. Нээрээ том ах ухчихсэн ууланд чулууны доогуур орон унтаж
байгаа шүү дээ”. Тоодойгийн нүдэнд оршуулгын цуваа таних, танихгүй олон хүний нүүр царай харагдан сэтгэл санаа нь үймж эхлэв.сүхцэцэгийн чарлах сонсдон төвөгшөөхдөө хоёр чихээ гараараа таглав. Сүхболд ах нь найгалзан унаж цусны үнэр ханхиийн Тоодой орон дээрээ гарч зогсов. Ахыг нь хутгалчихаад цаашаа зугатан гүйх зэвүүн залуугын араас Тоодой хүрз барин хурдлав. Тоодой унтаж буй орныхоо толгойг шүүрэн гүйж гарав. Нөгөө залуу хаашаа ч юм алга болжээ. Тоодой хүрзээ барин хурдалсаар байлаа. Орны толгойгоо барин эмнэлгийн урт коридороор гүйж яваа Тоодойг ээлжийн асрагч олж харан сувилагчаа дуудав. -Хүүе та минь гараарай. Хурцынхны нэг коридороор гүйж явна шүү. Ахыг нь хутгалчихаад зугатаасан өөдгүй залуусын нэг хашгирахыг Тоодой сонсоод эргэн тойрноо сайтар харав. Нөгөө өөдгүй амьтан ердөө түүний хажууханд байгааг Тоодой олж
харав. “Нам цохино доо чамайг. Чи том ахыг минь яана гэнээ. Май чи.” Тоодой гараа далайж, далайж тэр өөдгүй амьтныг хар хүчээрээ цохив. Тарр түүрр хийх чимээ гарч асрагч хүүхний хувинтай ус асгаран унаж хүүхэн орь дуу тавин унав. “Болж муу хогыг” Тоодой баясан инээж цааш ухасхийв. Тоодойгын өөдөөс дахин нэг өөдгүй амьтан гараад ирэв. Тоодой түүнд тулж очин хүрзээ дээр өргөв. Тоодойгын хүрзийг нэг нь шүүрэн булааж авав. Тоодойгын өөдөөс гал дүрэлзэн ассан дугуй өнхрөн ирж байлаа. Тоодой зугатаах гэтэл хажуугаас хэн нэгэн зууралдаж яах ийхийн зуургүй Тоодой дугужйд дарагдан ойчив. – Бага ахаа Цэцэгээ намайг аваач. Сувилагч нар ухаан алдсан Тоодойг дамнуурган дээр тавин авч явав. Тоодойд толгой уруугаа хүчтэй цохиулж ойчсон асрагч хүүхэн толгойгоо барин
ёолсоор өндийв. – Чи гайгүй юу? – Ёо ёо алах шахлаа наад галзуу чинь. – Тэгнэ ш дээ. Бодолтой болгоомжтой байхгүй бол наад хүмүүс ичнь хамгийн хурц үедээ байгаа галзуучууд шүү дээ. – Энэ уг нь овоо томоотой байдагсан яаж орхих нь энэ вэ? – Энэнийх төрөлхийнх юм шиг байна лээ. Жижүүрийн эмч дуудчих. Тоодойг үзүүлье. Тариа хийж нойрсуулахаас. Ер нь палатуудаа шалгачихаад тайван болбол ээлжлээд жаахан ч гэсэн нүдний хор гаргах уу даа. – Ёох галзуу хүүрээс болж сүнс зайлтлаа айлаа. Ядаргаатай юм. Амьд үхдэлүүд манах гэж. – Одоо яая гэх вэ? энэ амьд үхдэлүүдийг манаж, хоолоо олж идэж, амьжиргаагаа залгуулж байгаагаас хойш. Эд нарыг үзэн ядаад яах вэ? дээ. Ухаан сэтгэхүй нь байхгүй болчихсон өрөвдөлтэй улс шүү дээ. – Өрөвдөөд байхад өр өшиглөдөг муусайн хүүрүүд дээ. – Тэгж байна
гэдгээ мэдэхгүй шүү дээ. Аюултай үе нь өнгөрчихвөл эд нар чинь бас хүүхэд шүү дээ. Би насаараа эдэнтэй зууралдаж байна. Зарим нэг эргэлтгүй нь их өрөвдмөөр. – Энэ Тоодой тэгээд эргэлттэй юмуу чаавас гэж. – Байлгүй яах вэ? нэг цагдаа залуу хоёр охин ойр ойрхон ирдэг юм. Дүү нар нь юм шиг байна лээ. Өнчин хүүхдүүд л юм шиг байна лээ зайлуул. Шөнийн тэн болсон хойно Тоодойг тойрсон яриа болж өнгөрөв… … Амьдралын байдлаас шалтгаалж Сүхцэрэн Цагдаагын Академид өдрөөр сурч чадахгүй болсон тул ажлаа хийхийн зэрэгцээ эчнээ сургалтаар суралцав. Ах нь өнгөрсөөр даруй долоон сар болоход Тоодойгын өвчин эдгээгүй тул Сүхцэрэнг зовоосон асуудал болж хувираад байлаа. Сүхцэцэгийн гэдэс томорч хэзээ хэзээгүй төрөх
болсон тул Сүхцэрэн ажил, сургууль, гэр гурвын хооронд ихэд самгардана. Сүхцэрэнд чин сэтгэлээсээ тусладаг ганц хүн бол Дөлгөөн. Дөлгөөн нэгэн хувийн үйлдвэрт загварын хувцасны оёдлочноор орсон тул бас зав чөлөө багатай. Сүхцэрэн Дөлгөөнд өдрөөс өдөрт татагдан байвч энэ хугацаанд сэтгэлээ нээж чадаагүй байлаа. Сүхцэрэнг дэд дарга дуудсан тул даргын өрөөнд яаран оров. Дарга түүний амьдрал ахуй, дүү нарынх нь тухай асууж лавлан хэсэг суув. Сүхцэрэн даргын асуултанд ганц нэг үгээр хариулт өгч байлаа. – Юу л даа Сүхцэрэн. Дүүргийн шүүхэд маргааш өглөө арван цагт нэг эрүүгийн шүүх хурал болох юм байх. Иргэн Золбоотын амь насанд аюул учруулсан гэмт хэргийн хариуцагчаар танай ТОодой яллагдах юм байна. Дарга үгээ
таслан тод гэгч нь хэлээд сандлын түшлэгээ налан хойш гэдийн суув. Сүхцэрэнгийн цээж үрүү нэг хүнд юмаар түншээд авах шиг бие нь хүндрээд явчихав. – Дэд хурандаа. Би зөвхөн энэ амьдралын тоглоом болсон юм шиг санагдах юм. Эрүүл саруул сайхан ахыг минь тэр Золбоот санаатайгаар зохион байгуулалттайгаар бүлэглэн хутгалж амь насыг нь хөнөөсөн. Өнөөдөр миний ахын амь насыг хөнөөсөн этгээд хаана ч юм нэг газар чөлөөтэй явж байна. Ахыг нь нүдэн дээр нь цустай нь холин хөнөөхийг харсан ухаан санаа нь сэтгэцийн гажигтай дүү минь ихээхэн цочролд орж тэр залууг цохьсон байдаг. Наян хувийн галзуугын групптэй хүн шүү дээ. Одоо ч дүү минь сэтгэцийн больницод хурц үедээ орчихсон эмчлүүлж байна. Тэр
намайг танихгүй байгаа гээд боддоо. – Дэд хурандаа нь ойлгож байнаа ахлагч минь. Шүүх нэг талыг барилгүй шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Харин таны ахын хэргийн хариуцагч болсон тэр залууг нас бармагц энэ хэрэг хариуцагчгүй болж хаагдсан. – Тэр Золбоот гэгчтэй явсан нэг залуу уг нь байгаа шүү дээ. Би ахынхаа хавтаст хэрэг хаагдсанд гомдолтой байдаг. – Ойлгомжтой та холбогдох газарт гомдол гаргаж болно шүү дээ. – Эхлээд дүүгийнхээ хэрхэхийг харж байж болохоос… – Таны дүүг тусгаарлан цагдан хорих байх. Сүхцэрэн энэ үгэнд цочин давхийв. – Юу. Ухаан мэдрэлгүй галзуу хүнийг үү. – Хуулиндаа тэгж заасан байдаг юм. Нэгэнт хүний амь хохирсон. Үйлдсэн этгээд нь байж байгаа. Шүүхийн тогтоол ямар нэг байдлаар гарна. Шүүхийн тогтоол гарсан байхад Шүүхийн Шийдвэр гүйцэтгэхийн тулд ялтанг цагдан хорино. Тогтоол баталгаажсаны
дараа ялтанг хорих ангид аваачина. Хорих ангиасаа эргээд Тоодой сэтгэцийн эмнэлэгтээ ирнэ гэсэн үг. – Би одоо яах вэ? яавал дээрийг хэлж өгөөч дэд хурандаа. – Өмгөөлөгч ав. Хэргийг эргээд мөрдөн байцаалтанд буцаа. Хорыг хороор гэж. Та нар ахынхаа амь нас хохирсон гэмт хэргийг эрэн сурвалжлуулж прокурорт гомдол гарга. Тоодойд гомдол гаргасан хохирогчид болох Золбоотын ар гэрийнхнээс гомдол нэх. Оршуулганы зардал нэхэмжил. Тэгж байж энэ хохирогчид өргөдлөө татаж авах болно. Би ахын чинь амь нас Тоодойгын энэ хэргийн хариуцагч болсонд их харамсаад байгаа юм. Сүхцэрэнгийн нүдээр нулимс цийлэлзэн дүүрч – Баярлалаа даргаа би өмгөөлөгч авъя даа гээд босов. – Хөөе ахлагчаа та бас хувиараа тэр Золбоотын өөдгүй муу юм хийж явсныг нотлох нотолгоо олбол сайн шүү. Энэ

өмгөөлөгчтэй холбогд. Би нөхцөл байдлыг ярьчихсан байгаа. Өө тийм манай залуус дундаасаа мөнгө босгоод Тоодойг өмгөөлөх хөлсийг төлчихсөн байгаа. Хамт олон чинь таньд хйартай шүү дээ ахлагчаа гэв. Сүхцэрэн баярласнаа илэрхийлэн даргынхаа гарыг чанга атгаад гарав. Сүхцэрэн даргын өгсөн утсанд залгав. Настайвтар эмэгтэй хүний дуу гарч байлаа.